За гэвэл ёогүй байх
Монгол хүмүүсийн нэг нийтлэг дутагдал юм уу даа. Хэлсэндээ хүрдэг хүн ховор, цагаа барьдаг хүн бүр ч ховор. Жирийн бизнес уулзалтууд байтугай төрийн том уулзалт, хүлээн авалтууд ч цагтаа эхлэх нь ховор шүү. Цаг барих асуудал бол үнэхээр тэгийг зааж байгаа. Гэхдээ Монголд цагийн хуваарийг харин ягштал баримталдаг, найраа байхгүй зүйл бол галт тэрэгний цагийн хуваарь юмуу даа.
Баахан хүмүүс санаандгүй байж байгаад ч юм уу төлөвлөж байгаад нэг уулзаад за ёстой маргааш яг ингэе, тэгэе гээд бүр цаг минуттай шахуу төлөвлөгөө гаргачихаад маргааш нь усанд хаясан чулуу шиг таг болчихно. Яасан бэ гээд лавлаад асуухаар мартчихсан байна, ёстой завгүй болчихлоо, ханиад хүрсэн, эхнэрээсээ салсан, замын түгжрэл, хөдөө, гадаа явсан гээд бөөн шалтаг шалтгаан тоочно. Хувийн том жижиг асуудлаас болоод баг, хамт олны ажлаа золиослоход хэзээд бэлхэн.
Дүгнээд байхад бид үнэхээр багаар ажиллахдаа муу юм. Уул нь хамт олон дунд аль болох их мэдээлэл аль болох чөлөөтэй урсаж байх ёстой гэж би бодоод байдаг. Харамсалтай нь Монголын ихэнх байгууллагууд, бүр 10 жилийн хамт олон ч ингэж бүрэлдэж төдийлөн чаддаггүй. Мэдээллээ бусдаасаа нууна, бусдаас авсан мэдээлэл дээр үндэслэн хийсэн ажлаа ганцаараа хийсэн юм шиг харагдуулахыг зорино, муу боловч үнэн мэдээллийг ил гаргаж чадахгүй байж харин ч худал хуурмаг мэдээлэл хамт олны дунд тараана. Чухам үүнээс л болж бие биедээ итгэх итгэл нь алдарч амиа хичээх арчаагүй зан үүсдэг байх. Хамгийн муухай хэсэг нь бие биенээ юм санах, бизнесийн асуудал, маргааныг хувийн түвшинд хүлээн авч харьцах. Хас банкныхан “Монголчууд зээлээ төлдөг” гэдэг өвөрмөц бөгөөд зоригтой уриагаар эрсдэл өндөртэй бичил санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллаж тэр чинэгээрээ ард иргэдэд зээл авсан л бол төлөх ёстой юм байна шүү, авсан зээлээ үр ашигтай ашиглаад цаг хугацаанд нь төлөөд байвал улам бага хүүтэй, улам өндөр дүнтэй зээл авч болох юм байна шүү гэдэг ойлголт, бизнесийн ухамсарыг өгөөд байгаа. Үүнтэй адилхан нийгмийн бүхий л салбарт, хувь хүн хоорондын бүхий л түвшиний харилцаанд бүх хүмүүс, дан ялангуяа амлалт өгсөн хүмүүс нь хэлсэн амандаа хүрдэг байвал энэ нийгэм хөгжихөд уул нь амархан шүү дээ. Хамгийн бага түвшиндээ гэхэд л мань чамд маргааш өгье гээд бие биенээсээ зээлсэн мөнгөө, гуйж авсан номоо, гувшиж байж салгасан DVD-гээ яг тэр маргаашдаа л өгөөд сурчихвал ч.
тийм шүү, ядаж өөртөө худал хэлэхгүй бхсандаа, тавьсан зорилгоосоо няцахгүй, өө заза тэр ингэсэн юм чинь би ч тэгнэ гээдл хэлсэнээсээ буцаж хийснээ өмгөөлдөг болчоол бгаан зарим нь
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteХэцүү ч гэсэн хийж занших л хэрэгтэй дээ, дээхнэ 2 залуутай сахилгагүйтээд тэднийг дааваа, мөнгөө маргааш өгнө гээд 2 сар болчихдог юм даа. Одоо ч тэр 2-той дахин шоудана гэж юу байх вэ дэ?!?
ReplyDeleteажлаа зохицуулж чаддаггүй хүмүүс завгүй эсвэл чадлаа мэдэхгүй өөртөө их ажил овоолдог хүмүүс завгүй байдаг байхаа. Цагтаа ирж амжихгүй юмуу хүмүүсийг худалч л гэж ойлгох хэрэгтэй.
ReplyDeleteGanzo ooroo bolzoo tavichihaad bultdag tal bas bii shu. Tegheer ooroosoo ehelbel yamar ve naizaa :)
ReplyDeleteWhoever above me! Bolzoo tavichihaad "byltsan" bol dyrgui bna gesen ug bish yumuu?
ReplyDeleteГэхдээ бас манай Монголчууд цаг барих тал дээр өдөр ирэх тутам сайжирч байгаа шүү. Хэтрүүлэгээ арай багасгавал яасийн?
ReplyDelete