Friday, 17 July 2009

Free to choose

Сонголт чөлөөтэй

Амралтын өдрийн дуг сайхан нойрыг минь хэдэн байшингийн дунд, тэр дундаа тагтны минь доор тачигнан хэрэлдэх хүмүүсийн чарлалдаан сэрээлээ. Хэсэг сонсон хэвтэж байгаад тэсэлгүй цонхон дээрээ очоод хартал халамцуу залуугийн хоёр талд эхнэр, ээж хоёр нь зад хэрэлдэж байна. Хүүхэд архинд орууллаа гээд ээж нь бэр рүүгээ уурласан бололтой. Бэр юу гээд над руу дайраад байгаа юм чаддаг юм бол хүүхдээ өөрөө аваад хүмүүжүүлээч, энэ чинь намайг дагаад салахгүй байна гээд цухалдаж байх шиг. Гол баатар залуу маань харж хэсэг зогссоноо ээж рүүгээ та чаддаг юм бол намайг архинаас гаргачих, чадахгүй шүү дээ хэмээснээ эхнэрээ суга татан цааш нь аваад явна лээ. Ээж нь хөөрхий амьтан майжигнаад араас нь хэсэг явж байгаад үлдэнэ лээ. Эр хүний хийморь лундаа, ноён нуруу, гэрийн багана, эмэгтэй хүний дотоод, гадаад гоо үзэсгэлэн, ялдам зан, хайр энэрэл энэ тэр гэсэн нийгмээр хүлээн зөвшөөрсөн амьдралын теором, аксиомууд энэ гэр бүлийн хувьд долоон уулын далд аль хэдийн оржухуй.

Энэхүү үзэгдэл нь ээжийн өрөвдөлт дүр, эхнэрийн “бахархмаар” дүр, нөхрийн “арчаагүй үхээнц” дүр бүхий манай нийгмийн хэсэг хүмүүсийн амьдралын эмгэнэлт реалити шоу болоод удаж буй. Төрсөн эцэг, эхээ хайрлаж чадахгүй, үл тоож байгаа хүн хүний үрийг хайрлан, бусад хүнд хайрлагдах ямар ч учир жанцан, үйлийн үр байхгүй мэт. Залуугийн архинд орсон хүндэтгэх шалтгааныг би лав ойлгоогүй. Ижий нь байна (магадгүй аав нь над шиг цонхоороо харан зогссон байх, үгүй бол дээд тэнгэрт хажуу хавирганы хүмүүстээ ийм хүүхэдтэйнхээ төлөө “онигоо” болоод сууж байгаа биз. Аягүй бол бурхан, чөтгөрийн аль нэг нь бас үе үе жогтой харж, нуг нуг инээж аавыг нь ичээгээд л), ааштай ч гэсэн гэргий нь байна, бие эрүүл, хөл гар бүтэн, бодвол цаанаа байр сав байгаа байлгүй (харваас халуун устай байранд амьдардаг нь илт байсан). Гуанзанд аяга угааж мөнгө олохоосоо ичээд архи уудаг юм болов уу?

Хувьдаа би лав ээжид нь буруу өгмөөргүй байна. Тэр сахалтай хар залууг (барагцаалбал 30 эргэм насны) өдий хүртэл өсгөж торниулахаас өөр юу хийх ёстой гэж. Баруунд бол 18 нас хүрэнгүүт нь чемодантай нь хүүхдээ гэрээсээ бараг хөөгөөд шахуу гаргадаг. Одоо бие даан амьдарч сур, эцэг эхдээ дараа болохоо боль гээд. Сурагч, оюутнууд ч багаасаа завсар зайгаараа ажил хийж мөнгө, амьдралын үнэ цэнэ, амт, гашууныг мэдрэн бие хүмүүн болон томоожоод байх шиг. Харин манайд бол 30 байтугай 40, 50 хүрчихсэн мөртлөө гэр оронгүй, архичин, хулгайч, худалч хэмээх албан бус хоббитой, настай эцэг, эхээ түшиж биш түлхэж амьдардаг “мэргэжлийн” шимэгч хорхойнууд бузгай байна аа. Хөгшчүүдийн тэтгэвэрийн мөнгийг хүлээж амьдардаг хүдэр чийрэг, уран гоо биетэй идэр насны залуус зөндөө байдаг юм гэж өдөр тутмын сонингуудад бичигдээд байдаг. Урд насанд нь яасан гэж хөөрхий эцэг, эхчүүдийг нь хөгшин хонины насан дээр нь ингэж зовоож байгаа юм бол?

Эхнэрийн хувьд нэг бодлийн бахархмаар ч юм шиг, нөгөө бодлын өрөвдмөөр ч юм шиг. Учир нь энэ согтуу, арчаагүй хар “юмыг” (амьд биен дээр төлөөлөн бичих гэхээр гар хуруу ивлэхгүй байна) өдий хүртэл чирэн тойгдон авч явааг нь хэдий цаад нарийн эмзэг учир шалтгааныг нь мэдэхгүй тул бахархмаар. Нөгөө талаасаа гайгүй Монгол залуутай биш юмаа гэхэд нөгөө “моодонд ороод” байгаа солонгос, европуудтай суугаад аятайхан амьдрах боломжийг нь харахаар өрөвдмөөр, хайран залуу насных нь өмнөөс нь харамсмаар ч юм шиг.

Дээрх гурвыг бужигнан байх хооронд лааз, шил түүдэг хоёр эмэгтэй, нэг залуу гурав чанга чанга дуугаар ярингаа пижигнэн өнгөрсөн юм. Хоёр хүүхэн нь тийшээ одоо явна аа, өдийд яг хаягдлууд гарч байгаа, хурдан очиж авах ёстой гээд, нэг залуу нь би очсон, юм байгаагүй, дахин тэр хол газар явах хэрэггүй гээд аргагүйн эрхэнд дагаад явна лээ. Сайн анзаарвал ээж, хүү, эхнэр гурвын микро хэмжээний хэрүүлийн хажуугаар айхтар нарийн зохион байгуулалт бүхий бизнес, ложистикийн макро яриа сүнгэнэн өнгөрч байгаа нь тэр. Энэ хоёр бүлэг хүмүүс хааш хаашаагаа жаахан л орчноо мэдрээд хазгай эсвэл зөв гишгэвэл байр нь солигдоход их ойрхон санагдсан.

Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шиг бусдын хувийн амьдралыг хэт өөрийнхөөрөө дүгнэчихлээ. Товчдоо юу хэлэх гээд хэсэг илжиг шиг жороолон кийбоард нүдсэн вэ гэвэл бидний эргэн тойронд сайхан амьдрах зөндөө БОЛОМЖ, муухай амьдрах зөндөө ШАЛТАГ байжухуй. Сонголт чөлөөтэйг болгоон ажаамой!

Tuesday, 14 July 2009

Transparency International – The Global Coalition against corruption

Олон улсын ил тод байдал – Авилгын эсрэг даяар нэгдэл
Цахим Өртөө Холбооны 10 жилийн ойн баярын үеэр "Transparency International Mongolia" байгууллагын захиралтай танилцах завшаан тохиолдсон юм. Хэдэн хэдэн төрийн бус байгууллагад харъяалагддагийн хувьд тус тусын зовлон, жаргалаа ярин мэдээлэл солилцсон билээ. Энэ зуур зарим нэг мэдээллийг орчуулж нийтэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ч цаг зав нь амжихгүй байгаа гэдгээ надад хэлж, би зав зайгаараа зарим нэг материал дээр нь орчуулга хийж туслая хэмээн амласан юм. Та бүхэнд сонирхолтой, зарим нэгэнд нь хэрэг болж магадгүй гээд наадмын урт амралтыг ашиглан орчуулмар аядсан материалаа нийтэллээ. Уул уурхай, нийгмийн салбарын мэргэжилтэн биш болохоор зарим нэг нэр томъёон дээр будилсан байж магадгүй шүү. Орчуулагчийн хувьд дүгнэлт хэлэхэд одоо байгаа корпорацийн засаглал, мэдээллийн дэд бүтцийг сайжруулахгүй бол тун удахгүй бид Нигер, Ангол, Уганда гэх мэт орнуудын араас нь ороход тун ойртсон мэт санагдлаа. Нийгмийн баялагийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, төрийн хүнд суртал, авилга хээл хахууль гээд маш олон бодит жишээ баримтууд маань энэхүү аюул бидэнд маш ойрхон байгааг батлаад буй. Энэхүү материалын эх хувилбарыг блогийн маань баруун дунд хэсэгт байгаа Shared files гэсэн бичил цонхноос авч болно шүү.
Газрын тос ба байгалийн хийн компаниудын орлогоо
ил тод тайлагнах явдлыг нэмэгдүүлэх нь
Аливаа улс байгалийн баялагаасаа олж буй орлого, ашгаараа ард түмнээ, үндэсний хөгжлөө тэтгэх зүй ёсны үүрэгтэй байдаг. Иймээс улс олж буй орлого, ашгийн мэдээллээ цаг тухайд нийтэд түгээн, ард иргэдтэйгээ хуваалцаж байх нь иргэний нийгмийн гишүүдийг улс орныг төлөөлөн шийдвэр гаргагч бүлэг хүмүүстэй нягт холбож тэр чинээгээрээ улс орныхоо төлөө хийж буй бодит хувь нэмэр гэж үнэлэгддэг жамтай. Засгийн газар болон компаниуд газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбараас олж буй орлогын мэдээллийг чанарын өндөр түвшинд системтэйгээр нийтэд мэдээлж хараахан хэвшээгүй л байна. Нийтэд гаргах мэдээллийн бүрэлдэхүүн хэсэгт тухайн улсад үйл ажиллагаа явуулж ашиг олохын тулд хувийн хэвшлээс засгийн газарт төлж буй мөнгөн төлбөрүүдээс гадна тухайн улс өөрөө энэхүү мөнгийг юунд, хэрхэн зарцуулдаг тухай төсвийн мэдээллүүд заавал байх ёстой. Эдгээр мэдээлэл нь тухайн улсын иргэн бүрт эх орных нь газрын хэвлийн арвин баялагаас олж буй орлогыг засгийн газар нь ард түмнийхээс төлөө хэрхэн хуваарилж, зарцуулж буйд хяналт, зүй ёсны шаардлага тавих боломжийг хөдлөшгүй баримтын хамт бүрдүүлж өгөх учиртай юм.
1. Байгалийн баялаг ба эдийн засгийн хөгжил
Аливаа улсын газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбар буюу олборлох салбар нь (ОС буюу EI-Extractive Industry) нь үндэсний баялагийг голлон бүрдүүлэгч асар том нөөцөд зүй ёсоор тооцогддог. Саяханы хийсэн судалгаагаар дэлхий даяарх газрын тосны экспортын нийт орлого нь ойролцоогоор 900 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн ядуу 53 орны үндэсний баялагийн тэн хагастай нь тэнцэж, зарим тохиолдолд илүү ч гарч байлаа.
Байгалийн баялаг нь үнэ цэнэтэй, зах зээлд эрэлттэй хэдий ч зарим орнуудын хувьд энэ нь бурхнаас өгсөн гэсгээл шиг үйлчилж байна. Дэлхийн ядуусын бараг 60 орчим хувь нь байгалийн баялагаар баян орнуудад амь зогоож байна. Хөгжиж буй орнуудын бодит туршлагаар батлагдсан баримтаар бол байгалийн баялагаар арвин орнуудын бүлэглэл хоорондын зөрчилөөс болж эдийн засгийн өсөлт нь удааширч, иргэний дайн үүсэх нь түгээмэл байдаг бөгөөд үүний сонгодог бөгөөд эмгэнэлтэй жишээ нь газрын тосоор баян Нигер Дельта орчмын бүс нутаг юм.
Газрын тосоор эдийн засгаа тэжээж явдаг улс орнууд нь нийгмийн хариуцлага, иргэний ба улс төрийн эрхийн хувьд маш доод түвшинд байдгийг Дэлхийн Банкны хийсэн судалгаа ч мөн давхар нотолж буй. Байгалийн баялгаас улсын төсөвт орж ирж буй асар их мөнгөн урсгалыг засгийн газар нь хэрхэн зарцуулж буйг хянах боломж ард иргэдэд бараг байхгүй байгаа бөгөөд энэ салбарын ил тод байдлыг сайжруулах нь үр дүн нь алсын боловч хамгийн чухал зорилтод зүй ёсоор тооцогдож байна.
Чухам энэхүү нөхцөл байдал нь авилгал, хээл хахууль цэцэглэх үндсэн суурь руу хөтөлж буй хэрэг юм. Байгалийн баялаг арвин улсуудын хувьд авилга гэдгийг байгалийн баялагаас орж буй орлого нь сургууль, эмнэлэг, улсын дэд бүтэц, цэвэр усны хангамжинд хөрөнгө оруулалт хэлбэрээр орохгүй замаасаа “алга болох”, “дутуу ирэх” замаар улс орны хөгжлийг боомилж байгаа зүйл гэж тодорхойлж болно. 1997-2002 оны хооронд Ангол улсад газрын тосны экспортоос орж ирсэн 4 тэрбум ам.доллар зүгээр л “ гэнэт алга болсон” бөгөөд энэхүү мөнгөөр тус улсын 5 жилийн нийгмийн халамжийн бодлогын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэх боломжтой байсныг “Human Right Watch” буюу “Хүний Эрхийн Төлөө” төрийн бус байгууллага тооцоолсон байдаг.
Нигер улсад жил бүр байгалийн баялагаас орж ирдэг маш их хэмжээний орлого замаасаа “алга болж”, авилга, хээл хахууль нь улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг улам хурцатгаж байгааг орон нутгийн болон олон улсын ажиглагч нар сануулсаар байна. Хэдий Нигер улсын газрын тосны экспортын цэвэр орлого нь 2007 оны байдлаар нэг хүнд 411 ам.доллар ногдох хэмжээнд өндөр байсан ч бодит амьдрал дээр ихэнх Нигерчүүд өдрийн 1 ам.доллараас бага мөнгөөр голоо зогоон амьдарч байна.
Энэхүү улс нь дээрх асуудлыг арилгахын тулд Нигер улсад байгалийн баялагийг нь олборлон бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудыг орлогын мэдээллээ нэг бүрчлэн нийтэд гаргахыг шаардсан. Тус улсад 2004 онд үндэсний эрхзүйн орчин бүрэлдэж, 2007 онд энэ төрлийн хууль нь батлагдсан нь зохих үр дүнгээ өгсөн юм. Энэхүү сайн жишээ нь хуулийн зохицуулалт, эрхзүйн орчин нь улсын баялагийг ард түмэнд зүй зохистой хуваарилах, улмаар авилгалыг таслан зогсоож улс орны хөгжлийг дэмжих боломжтойг баталж байгаа хэрэг юм.
2. Авилгыг таслан зогсоох ба орлогоо ил тод тайлагнах зарчмыг хөхүүлэн дэмжих
Байгалийн баялаг нь үнэ цэнэтэй, зах зээлд эрэлттэй хэдий ч зарим орнуудын хувьд энэ нь бурхнаас өгсөн гэсгээл шиг үйлчилж байгааг бид олон жишээн дээр батлан хэлж чадна. Үүнийг эсрэгээр нь буюу байгалийн баялаг бол бурхнаас өгсөн хишиг болгож өөрчлөхийн тулд нөөц, баялагийн ил тод, нээлттэй засаглал, удирдлагыг хэрэгжүүлэх явдал юм. Ил тод байдал нь хариуцлагатай, шударга удирдлагыг бий болгосноор тухайн компани, улс, иргэн бүр дараах байдлаар ач тусыг нь харилцан хүртэх учиртай. Үүнд:
  • Нийгмийн хариуцлагыг дэмжих. Ард иргэдийн хувьд ил тод мэдээлэл, түүний эх үүсвэр рүү хандахгүйгээр ямарваа нэгэн өөрчлөлтийг хийж чадахгүй билээ. Мэдээлэлтэй иргэн хүн нь хоорондоо нэгдэн өөрсдийн эрхийнхээ төлөө зогсож, төрийн байгууллагыг улс эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө ажиллахыг шаардаж чадна. Үүний тулд цаг үеийн бөгөөд зөв мэдээлэл маш чухал бөгөөд уул уурхайн салбарын орлогын мэдээлэл, засгийн газрын төсвийн хуваарилалт ба зарцуулалт нь нийтэд тогтмол бөгөөд ил тодоор тайлагнагдаж байх ёстой ч ихэнх улсад энэ зарчим мөрдөгдөж чадахгүй байсаар л байна.
  • Авилгыг багасгах. Ил тод байдал л авилгыг зогсоох хамгийн үр дүнтэй арга гэдэг нь бодит туршилт, судалгаагаар батлагдсан зүйл. Жишээ нь, чөлөөт хэвлэл бүхий улс орнууд нь авилгыг хазаарлах маш том боломжтой болсон байдаг. Түүнчлэн улс орнуудын ард иргэдийн зарлагын тогтмол давтамжтой судалгаагаар (PETS – Public Expenditure Tracking Surveys) хангалттай мэдээлэл бүхий хүмүүс улс төр ба бусад хүнд суртал, шаардлагагүй шат дамжлага, төсвийн цоорхой, зүй бус ашиглалтыг соргогоор харж, бусад олж болох боломжтой орлогуудын төрлийг гаргаж ирэх боломжтой байдгийг батлаад буй. Энэхүү судалгааг 2001 онд Уганда улсад хийсэн бөгөөд мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй хослуулан кампанит ажил өрнүүлж, дээрээс нь засгийн газрын хяналтыг сайжруулснаар зах хязгаар нутгийн боловсролын байгууллагууд очих ёстой хөрөнгө оруулалтын 20 хувь нь л очдог байсан бол энэ хувийг 80 хувьд хүргэж чадсан байна.
  • Компанийн сайн жишээ, туршлагыг (ашиг) хөхүүлэн дэмжих. Байгалийн баялагийг бизнес болгон ажиллаж буй компаниуд дунд ард иргэдэд нээлттэй байж, мэдээллийг ил тод байлгах зарчмыг чанд баримталснаар асар их хэмжээний хөрөнгө босгож, тэр чинээгээрээ ашиг олж, нэр алдар олсон гайхамшигтай жишээнүүд багагүй байдаг. Компанийн амьдралд оролцогч, оролцохыг хүсэгч хэн боловч тухайн компанийн нээлттэй байдал, үйл ажиллагаа, ёс зүй, нийгмийн хариуцлагын өндөр стандартад л итгэж, тэр хэмжээгээр хөрөнгө оруулагч нар санхүүгийн шийдвэр гаргаж, нийгмийн өндөр хариуцлагатай компанийн засаглалаар дамжуулан санхүүгийн зах зээл дээр давуу талаа үүсгэхийг чармайдаг. Олон нийтэд түгээх, ил гаргах мэдээлэл нь компанийн нэр хүндийг өсгөөд зогсохгүй гадны, дотны нэр хүндийн эрсдэл, аюулаас хамгаалж чаддаг. Товчхондоо ил тод тайлагналын зарчим нь компани, хөрөнгө оруулагч, шинжээч нарын хувьд хамгийн үр дүнтэй бөгөөд найдвартай эрсдлийн урирдлагын хэрэгсэл юм.
Газрын тос, байгалийн хийн салбарт ажилладаг компаниудын хувьд орлогоо ил тод тайлагнах зарчим нь албадлага биш сайн дураар хийх үйлдэл байх нь зүйд нийцэх бөгөөд “Transparency International” байгууллагаас хийсэн судалгаагаар уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж буй улсынхаа засгийн газарт өгдөг төлбөрүүдийн мэдээллийг ил тод гаргаж заншиж эхэлж байна. Компаниуд мэдээллээ нийтэд гаргаж тайлагнасан ч гэсэн ихэнх тохиолдолд тоон мэдээллүүдийг нь найдвартай, чанартай, хэрэглэж болохуйц байдлаар орчуулж, тайлбарлаж, харьцуулж судлан хэрэглэхэд бүтцийн хувьд маш ярвигтай байсаар л байна. Өөрөөр хэлбэл улс орон бүрийн компаниудын орлогоо ил тод тайлагнах нэгдсэн стандарт, туршлага уул уурхайн салбарт байхгүй байна.
Гэсэн хэдий ч зарим компаниуд энэхүү улс орнуудын нөхцөл байдал, компаниудын тогтсон хэвшмэл зан төлөвийг өөрчлөн, орлогоо ил тод тайлагнах шинэ бөгөөд өндөр стандартийг уул уурхайн салбарт тогтоохоор түүчээлэн ажиллаж байгааг дурдахгүй өнгөрч яагаад ч болохгүй. Эдгээр компаниудын хийж буй үйлдэл нь хэдий ямар ч хязгаарлагдмал орчинд үйл ажиллагаагаа явуулж байсан мэдээллийн ил тод болгож, түүний үр шимийг хүртэж болдог юм байна гэдгийг бидэнд батлан харуулж чадаж байна. Ийм улсуудад үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь мэдээллээ ил тод тайлагнах зарчмыг тухайн бизнесээ хийж буй улсын стандартаас илүү өөрсдийн компанийн бодлого, төрөлх үндэсний хууль тогтоомжоо мөрддөг байна. Энэхүү салбарт заавал тавигдах шаардлага, нөхцөл, хууль эрхзүйн орчин нь компаниудын хувьд өндөр зэрэглэлийн стандарт бий болгоход нөлөөлдөг, хөхүүлэн дэмждэг, тухайн салбарт чанарын зэрэглэл бий болгох чухал хүчин зүйлүүдийг нэг яах аргагүй мөн билээ.
3. Зөвлөмжүүд
Хэдийгээр нэр бүхий цөөн хэдэн компаниуд орлогоо ил тод тайлагнах зарчмыг баримтлан бусаддаа үлгэр дууриал болж, энэхүү салбарт өөрчлөлт хийхийг чармайж байгаа боловч үр дүн нь энэхүү салбарыг бүрэн хамарч чадаагүйгээс гадна уул уурхайн салбарт цогц өөрчлөлт хэрэгтэй байсаар л байна. Санал болгож буй зөвлөмжүүдийг тухайн бизнесийг аль улсад хийж байгаа, баялаг хаана байршиж байгаагаас шалтгаалж компаниуд, улс орнууд, засгийн газрууд нь өөрсдийн нөхцөлд байдалдаа тохируулан өөрчлөн хэрэглэх нь зүйтэй.
Орлогоо нээлттэй тайлагнах зарчмыг хөхүүлэн дэмжихийн тулд доорх нийгмийн бүлэг, давхрага бүрт Transparency International дараах зөвлөмжийг санал болгож байна. Үүнд:
  • Газрын тос ба байгалийн хийн компаниудад: Хамгийн эхлээд байгалийн баялагийг нь ашиглахын тулд тухайн улсын засгийн газарт төлсөн бүхий л төлбөрүүдийг нийтэд мэдээлэх ёстой. Ингэхдээ тайлагнах нэгдсэн стандарт форматыг бий болгон ашиглах нь зүйтэй бөгөөд энэ нь дэлхийн бүхий л улс орнуудад ижил тайлбарлагдаж ойлгогдох ёстой. Компаниуд энэ үйлдлийг өөрсдөө санаачлан хийх нь зүйл нийцэх бөгөөд тухайн улсын хуулийн байгууллагуудаар шахуултлаа хүлээх ямар ч шаардлагагүй.
  • Тухайн компанийн өөрийн улсын засгийн газар ба бизнесийн үйл ажиллагаа явуулж буй улсын засгийн газруудад: Компанийн орлогыг ил тод тайлагнах зарчмыг зохицуулсан эрхзүйн орчныг аль аль талдаа бий болгох. Тухайн компанийн өөрийн улсын засгийн газар нь өөрийн улс дотроо болон хилийн чанадад байгалийн баялаг болон түүнээс үүсч байгаа мөнгөн хөрөнгийн урсгал, компанийн үйл ажиллагаатай холбоотой тайланг нээлттэй байдлаар авч байх эрхзүйн орчныг бүрдүүлэх. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй улсын засгийн газар нь өөрийнх нь улсад үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорациудаас хир хэмжээний татвар, хураамж, төлбөр авснаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд зарлах ёстой. Засгийн газар өөрийн улсын хил хязгаар дотор үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудад орлогоо ил тод тайлагнах зарчмыг мөрдөж, мэдээлээ ард иргэдэд нь нээлттэй байлгахыг шаардах ба ингэхдээ бизнесийн дотоод нууцад хамаарах асуудлыг нь хамаагүй хөндөхгүй байхаар гэрээг байгуулах нь зүйтэй.
  • Бие даасан зохицуулах зөвлөлд: Энэхүү зөвлөл буюу хороо нь компаниудын ил тод ажиллах стандартыг нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн биржид бүртгүүлэхэд тавигдах шаардлагын хүрээнд боловсруулан гаргаж мөрдүүлэх.
  • Компаниуд ба зохицуулах агентлагуудад: Эдгээр нь хамтдаа орлогын ил тод тайлагнагдах зарчмыг хамарсан мэдээллийг олж авах, задлан шинжлэх, харьцуулан судлах зорилгоор дэлхий даяар мөрдөгдөх тайлагналын нэгдсэн стандартыг бий болгон мөрдөж хэвшүүлэх.
  • Иргэний нийгмийн төлөөлөлд: Тухайн улс орон бүртээ байгалийн баялагийн бизнес эрхлэгч компаниудад хандан засгийн газрын хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрийг хянах, нийгмийн сайн сайхны төлөө болгоход нь шаардлага тавих.
Дээрх зөвлөмжөөс та бүхэн ил тод байдал гэдэг бол хүн нэг бүрийн хувь нэмрээ оруулах ёстой зүйл юм байна гэдгийг ажигласан буй заа. Компаниуд нь ил тод тайлагнах зарчмаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөлтэй зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай бөгөөд хийж буй бизнесээрээ дамжуулан бусаддаа үлгэр жишээ үзүүлдэг учиртай. Нөгөө талаас баялагын эзэн улсын засгийн газар байгалийн баялаг болон түүнээс олж буй орлого, ашгаа улс орныхоо хөгжлийн төлөө хуваарилан зарцуулах хариуцлагатай үүргийг хүлээсэн байдаг. Засгийн газар нь байгалийн баялагаа үр ашигтай захиран зарцуулахаа батлахын тулд хууль эрхзүйн таатай бөгөөд шударга, ил тод орчныг албан ёсоор бүрдүүлэх зүй ёсны шаардлага үүсдэг билээ.

Tuesday, 7 July 2009

ACI MONGOLIA news

The Financial Markets Association
Analyst: Danzandagva.D
E-mail: info@fma.mn
Web: http://www.fma.mn
Altai center, Peace Avenue, Sukhbaatar district, POB-1386, Ulaanbaatar 15160, Mongolia
03 July, 09: Banks are bearish on USDMNT long term, but bullish for the shorter run…
2009-Jul-03

USDMNT

1 month

3 months

6 months

1 year

Mean

1,461

1,507

1,536

1,382

Median

1,460

1,493

1,518

1,413

Max

1,488

1,590

1,680

1,480

Min

1,440

1,435

1,400

1,250

A monthly survey from ACI Mongolia among analysts of the banks concluded that analysts were generally bearish on USDMNT in 1-year horizon, but were expecting the pair to go higher in the shorter period.
Following the steep fall from its highs of the region of 1700-1800, the pair was range bound for the past few months in 1420-1440 zones.
About Monthly USDMNT forecasting
ACI Mongolia’s monthly USDMNT forecasting data is collected from individual analysts of banks within 5th of every month and then distributed to public. “Analysts” refers to treasurers, dealers, traders and specialized analysts working within Treasury departments of Mongolian banks.
About ACI Mongolia
ACI Mongolia, The Financial Markets Association was established as Mongolian Financial Markets Association (formerly known as FMA or MFMA) in late 2004 upon market initiative. ACI Mongolia is now the largest professional, non-profit organization promoting best market practices in different financial markets, contributing public education and helping to improve regulatory framework. With its broad base of about 100 members, ACI Mongolia has became an affiliated national association of ACI, The Financial Markets Association, the world’s largest financial markets association based in Paris, in early 2009. ACI has its affiliated national associations in 62 countries and about 13,000 professional members working in various international financial markets.
Other Activities
  • Since 2007 ACI Mongolia has been the holder of UBIBOR (Ulaanbaatar interbank offered rate), the money market benchmark rate, along with Thomson Reuters plc. As of May 2009, 15 Mongolian commercial banks were contributing to UBIBOR at 11.30 hours of each business day. The UBIBOR index is then distributed through Thomson Reuters’s extensive global information network to thousands of information platforms.
  • CSI (Consumer Sentiment Index) is the first of “leading” economic indicators in Mongolia. The index is published quarterly upon surveying 500 consumers representing different sectors. A 24 question questionnaire is divided into 5 sub categories, namely a. Change in consumption behavior and the sentiment b. Inflation c. Unemployment d. Sentiment towards financial sector e. Sentiment towards state policies and agendas.
  • Based on its recently established CFOCLUB, ACI Mongolia is planning to introduce Business Sentiment Index (BSI) in August of 2009. CFOCLUB is a networking platform for financial executives, financiers, CFO’s, treasurers, academia, and other professionals. The club intends to raise professional awareness of financial managers.
  • ACI Mongolia publishes a full financial page (known as pink page) each day on the largest daily newspaper Unuudur.
  • ACI Mongolia organizes educational trainings and seminars for public, financial institutions. ACI Mongolia also organizes free of charge seminars for journalists to promote business and finance journalism in Mongolia.
  • ACI Mongolia and Education TV are currently broadcasting weekly financial education program to increase public knowledge with regard to finance and economy.
© ACI Mongolia, The Financial Markets Association, 2009. All rights reserved.