Showing posts with label Research work. Show all posts
Showing posts with label Research work. Show all posts

Wednesday, 16 September 2015

Johari Window

Жохарийн Цонх

Орондоо ч орох завгүй хоорондоо үзэл суртал, мэдлэг, мэдээлэл, хандлага, үнэ цэнээрээ байлдаж буй өнөө үед Монголчууд бидэнд хэрэгтэй байж болох нэгэн мэдээллийг хүргэхийг хичээв. Жохарийн цонх гэсэн загвар байдаг ажээ. Энэхүү загварыг 1950 оны үед Америкийн сэтгэл судлаачид болох Luft, Harry нар боловсруулж өөрсдийнхөө нэрээ нийлүүлж энэхүү загвараа нэрлэсэн түүхтэй ажгуу. Энэхүү загвар нь тун удалгүй дэлхий даяар хүний нөөц, сэтгэлзүйн салбарт хүн өөрийгөө нээх, танин мэдэх, хөгжүүлэх, бусадтай харилцах харилцаа, ойлголцлоо сайжруулах хувь хүний болон багийн сургалтын том хэрэгсэл болжээ.
Энэхүү загвар маань 4 цонхтой бөгөөд чухам энэхүү 4 квадратад өнөөгийн манай нийгмийн бараг шахуу бүх оношийг багтаажээ.
 Human Fortis компанийн сургалтын материалыг ашиглав
Хоёр тэнхлэг бүхий энэхүү загварын босоо тэнхлэг нь бусад хүмүүс мэддэг, эс мэддэг туйлаар хязгаарлагдах бөгөөд хэвтээ тэнхлэг нь би, бид мэддэг, мэддэггүй гэдэг туйлуудаар тус тус хязгаарлагдана.
Зүүн дээд булангийн квадратад миний, бидний мэддэг болон бусдын мэддэг оршихуй байх аж. Үүнийгээ нийгэмшсэн буюу нээлттэй хэсэг гэнэ. Ингэж мэдлэг ба мэдээллийн нэгэн жигд түвшин хүрсэн улс байтугай компани, өрх бүлийн жишээ ч энэ дэлхий дээр ховор байх. Ёстой төгс гэгдэх нийгэм энэ болох болов уу. Нийгэмшсэн, хөгжилтэй улс, хамт олны нэг давуу тал нь асуудал, проблемийг олон талаас харах хирнээ уг асуудлыг шийдэх шийдлийг бүгдээрээ нэг талаас нь харж зөвшилцөж чаддагт оршдог мэт. Гэхдээ том зургаар нь харвал ингэж нэгдсэн шийдэлд хүрч чадах эсэх нь тухайн хүмүүсийн билгийн нүдээс гадна үнэт зүйс, зан араншин, хандлага, мэдрэмж, мэдлэг, итгэлцэл, туршлага, ур чадварын төсөөтэй талуудын олонлог байж гэмээнэ ажил хэрэг болох болов уу. Нийгмийн шинжлэх ухаанд бол бидний хэлж ярьдаг чухам нөгөө “жинхэнэ” элит, технократ улсуудаар нь жишээ авч болох. Өөрөөр хэлбэл мэдэхгүй, ойлгохгүй хүн болгоныг мэддэг, ойлгодог болгож цаг, хүч, хөрөнгө үрсэнээс мэддэг, ойлгодог хэсгүүд нь хоорондоо нэгдэж хамтран ажиллах нь нийгмийн олон бүлэглэл дундаа хамгийн үр ашигтай бүтцэд ордог байх нь ээ. Манай нийгмийн, ард түмний хэдэн хувь нь энэ квадрат дотор багтаж чадах бол?
Жохарийн цонхны зүүн доод булан бол миний, бидний л мэдэх боловч бусад хүмүүс мэдэхгүй хэсэг оршино. Бидний мэдээд байгаа юмыг бусад хүмүүс мэдэхгүй байна аа гэдэг нь бид өөрсдөө ямар нэг шалтгаанаар бусдад үнэнээ хэлэхгүй, эсвэл мэдээллээ дэлгэхгүй л байна гэсэн үг. Магадгүй бусад хүн мэдчих вий гэсэн том айдас ч үүнд хамаарах байх. Мэддэг зүйлсээ бусадтай хуваалцах нь хувь хүний нийгмийн хариуцлага гэж би хувьдаа ойлгодог. Чухам ингэж чадвал бид богино хугацаанд хүсээд байгаа эрчимтэй хөгжлөө бүтээж чаднам. Эс бөгөөс би ухаантай, чи тэнэг гэдэг хандлагаар манай нийгэм хол явахгүй. Чухам өөрийгөө задалж, бусдын өмнө нээлттэй байж чадсанаар мэдээлэл авагч этгээд хожоод зогсохүй мэдээлэл түгээгч этгээд мэдлэг түгээгч болж хөгждөг давуу талууд анзаарагддаг. Манай нийгэмд бол цагаан хэл ам хүрнэ гэдэг шалтгаанаар хувь, хувьсгалын их мэдээллийг дотроо хадгалж, тэр хирээрээ бодитой ажил хэрэг болгож чаддаггүй тал бий. Шүүмжлэлээс айж мэдлэг, мэдээллээ бусдаас нууцалдаг бол энэ нь жинхэнэ мэдлэг, мэдээлэл биш болж таарах болов уу. Харин эсрэгээрээ баримт, үндэслэл тааруу шүүмжлэл нь өөрөө эргээд шүүмжлэгч этгээдийн айдсын синдром болж эхэлдэг нигууртай мэт. Харамсалтай нь Монголын маань нийгмийн багагүй хувь нь энэ дөрвөлжин дотор эргэлдэж буй болов уу.
Харин Жохарийн цонхны баруун дээд булангийн дөрвөлжин бол миний, бидний мэдэхгүй боловч бусдын мэддэг хэсэг аж. Үүнийг “харанхуй толбо” гэж нэрийджээ. Бусдын мэдэж буйг бид мэдэхийн тулд яах ч аргагүй бусдаас асуух, хамтрах хэрэгтэй болно. Алив нийгэм, систем бусдаас огт хамааралгүй байна гэж бараг боломжгүй. Бүх зүйлсийг өөрсдөө хийнэ, бүтээнэ гэдэг нь агуу зорилго боловч биднээс богино хугацаанд, хямд өртгөөр, хамаагүй чанартай хийж байгаа тэр хэсэгтэй бид барьцан өрсөлдөх нь лав бизнесийн хувьд ямар ч утга заахгүй. Улс төр, нийгмийн хувьд тэнгэр заяат, хөх толбот гэдгээрээ бусдаас ялгарахыг хүсч, тэр хирээр бусдыг үл ойшоох нь цэвэр Ари үндэстэн бий болгоно гээд хэдэн арван сая жүүдүүдийг хядсан Хитлерээс нэг их ялгагдахгүй үйлдэл болох мэт. Бусдын биднээс илүү сайн явааг судлах нь чухал боловч биднээс тааруу, муу яваа хэсгийг нь давхар судлах нь илүү чухал бөгөөд ач холбогдолтойд тооцогдох болов уу. Чухам эндээс олон “Яагаад” гэдэг асуултыг хариултыг бид өөрсдөө хүссэн хүсээгүй олох боломжтой санагдах. Юу ч мэддэгүй гэдгээ мэдэх ёстой багагүй хүмүүс бидний дунд өдөр хоногийг өнгөрөөж буйтай маргах шаардлагагүй байх аа.
Жохарийн цонхны баруун доод булан бол миний ч, тэрний ч, ер нь хэний ч сайн мэдэхгүй хэсэг гэж томъёолжээ. Нийгмийн олонлог энэ дөрвөлжинд цугласан байхад чухам далдыг харагч, мэргэч төлөгч, элдэв янзын шашин хүчээ авдаг мэт. Иймэрхүү нийгмийн гишүүд нь голцуу “нас” (биологийн насыг хэлсэнгүй) залуу, туршлагагүй, өөрийн өмнө тавьсан зорилгогүй, өөртөө итгэлгүй, бага балчир насандаа хаягдсан, гологдсон, гадуурхагдаж байсан хүмүүсээр дүүрэн байх нь элбэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл, мэдлэг, мэдрэмж, чадвар, хандлага, туршлагын дутагдал биднийг байнга хойш чангаадаг ажээ. Сарандаваа гэдэг хүний лекцэнд хэдэн мянгаараа очиж суун хошуурч түрийвчээ толгой дээгүүрээ эргүүлэн хормын дотор баян болохыг хүсэгчид маань яах аргагүй энэхүү дөрвөлжингийн цөм масст тооцогдож байна. Энэ дотор бидний аав ээж, ах эгч, найз нөхөд маань ч буй. Хүмүүст шинэ зүйл хийх, туршиж үзэх боломж, эрх чөлөөг өгөх нь мэдлэгийн зудыг давах нэг арга нь байж болох боловч мэддэг хүмүүс нь энэ процесст туслахгүй бол арван нэг дэх хар нүгэл нь болох буй заа.
Тэгэхээр би эсвэл бид ганцаараа мэдэх, сурах, туршлагатай байх нь хангалтгүй ажээ. Учир нь миний мэдлэг, туршлага зөв, туйлын үнэн байх магадлал бусадтай харьцуулахгүй л бол тэр хирээр буурдаг аж. Эсрэгээрээ мэддэг бүхнээр өөрийгөө хүрээлүүлэн ганцаараа мэдэхийг хүсэхгүй үлдэх хувь хүн бараг байхгүй буй заа. Иймээс ямар ч хүн, нийгэм өөрийн мэдлэг, мэдээлэл, хандлага, чадвар, туршлагаа бусадтай ямагт жишин харьцуулж, харилцан суралцаж, хоорондын зөрүүгээ багасгаж чадаж гэмээнэ ХӨГЖИЛ гэдэг зүйл ХҮН гэдэг бидний цаанаас дөнгөж цухуйдаг бололтой юм.

Friday, 2 May 2014

Generation to Generation: How to Save the Family Business

Үеэс үе дамжих гэр бүлийн бизнесийн мөчлөг

Harvard Business Review сэтгүүл дээр “Generation to Generation: How to Save the Family Business” гэсэн сонирхолтой судалгаа бүхий нийтлэл гарчээ. Энэхүү судалгааг хийхийн тулд нийт 59 улсын 1000 гаруй ТУЗ-ийн гишүүдтэй уулзжээ. 

Гэр бүлийн бизнесүүд, компаниудын 70% нь зөвхөн тэр үеийнхээ л эздийн хугацаанд л оршин тогтнодог ажээ. Дэлхий дээрх нийт бизнесийн бараг 80% нь гэр бүлийн бизнесүүд байгаа бөгөөд эдгээр бизнесийн эздүүд эд хөрөнгө, бизнесээ дараа үедээ буюу хүүхдүүддээ шилжүүлэх асуудал дээр өнөө үед хурцаар анхаарч эхэлжээ. АНУ-д л гэхэд гэр бүлийн эзэмшлийн компаниуд нь АНУ-ын нийт ажлын байрны 60%-ийг хангадаг бөгөөд нийт шинээр буй болж байгаа ажлын байрны 78%-ийг мөн бий болгож байна. Дэлхийн алдартай аварга корпорациудын манлайлагчид нь одоог хүртэл гэр бүлийн эзэмшлийн компаниуд байсаар л байна. Жишээ нь: News Corp, Samsung, Toyota, Sony, Tata Group, Walmart гэх мэт. Өөрөөр хэлбэл Fortune 500 компанудын 1/3 нь гэр бүлийн эзэмшлийн компаниуд байна. Ихэнх улсуудын ДНБ-ийн талаас илүү хувийг гэр бүлийн эзэмшлийн компаниуд л одоог хүртэл бүрдүүлсээр буй. Хэдийн хөрөнгийн бирж дээр гарсан боловч АНУ-ийн нийт нээлттэй компаниудын 60%-ийг тэдгээр компаниудыг үүсгэн байгуулсан гэр бүлүүд ямар нэгэн аргаар хянасаар л байна. Хэдий тийм боловч гэр бүлийн эзэмшлийн компаниуд нь АНУ-ийн нийт ажлын байрны 60%-ийг хангахаас гадна шинээр бий болгож буй ажлын байрны бараг 80%-ийг үүсгэж, тус улсад цалин авч буй нийт улсуудын 65%-ийнх нь цалинг олгож байна. Эдгээр гэр бүлийн бизнесүүдийн ихэнх нь дэлхийн 2-р дайны дараагаас үүссэн байдаг түүхтэй ажээ. 

Судлаачдын хийсэн эдгээр компаниудын ТУЗ-ийн бүтэц ба бүрэлдэхүүн, засаглалын судалгаагаар багагүй фунцкуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой, шаардлагатай гэдэг дүгнэлт гарчээ. Үүнд: ур чадвар ба сонгон шалгаруулалт, залгамж халаа бэлдэх бодлого, үйл ажиллагаа ба ТУЗ-ийн гишүүдийн бие биеэ нөхөх онцлог давуу талууд гэх мэт. Судалгааны гол зорилго нь гэр бүлийн эзэмшлийн компаниудын ТУЗ ба гэр бүлийн бус бизнесийн ТУЗ-ийн ялгаа, давуу болон сул талуудыг олоход чиглэгджээ. 2012 онд ялгаатай компаниудын 1000 гаруй ТУЗ-ийн гишүүдийн дунд хийсэн энэхүү судалгааны үр дүнгээр бол гэр бүлийн эзэмшил, засаглал бүхий ТУЗ нь гэр бүлийн бус бизнесийн ТУЗ, засаглалаас нэг ч функцаараа илүү байж чадаагүй байна. 

Хамгийн эхний харьцуулалт, судалгааны чиглэл нь гэр бүлийн болон гэр бүлийн бус бизнес, компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүний судалгаа байв. Энэхүү судалгаагаар аль аль нь бараг адил туршлага, мэдлэгтэй хүмүүсээр ТУЗ-аа бүрдүүлдэг, бүрдүүлэхийг хичээдэг нь батлагджээ. Жишээ нь: Гэр бүлийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 75% нь мэргэжлийн зэрэг цолтой, нэг гишүүн нь дунджаар 5 өөр компаниудын ТУЗ-д суудаг бол гэр бүлийн бус компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 77% нь дээд боловсрол, мэргэжлийн өндөр чадвартай хүмүүс ба тэдгээр нь дунджаар 6 өөр компаниудын ТУЗ-д зэрэг сууж үйл ажиллагааг нь удирдаж байсан байна. 

Мэргэжлийн зэрэг цол, гуншин бол нэг хэрэг. Нөгөө талаас хамгийн гол зүйл нь тэрхүү мэдлэг, мэргэжлээ ажлын байран дээрээ хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа бөгөөд ашиглуулах дэд бүтэц, боломж бололцоог нь хир олгож буй нь чухал. Гэр бүлийн эзэмшил, засаглал бүхий ТУЗ-ийн гэр бүлийн бус корпорацийн ТУЗ-с хамгийн том буюу 3 дахин хол зөрүүтэй сул буй функц нь хүний нөөцийн бодлого, удирдлага байна. Үүний дараа корпорацийн стратеги удирдлага, санхүүгийн хөндлөнгийн хяналт, гүйцэтгэлийн үнэлгээний функцууд дээр гэр бүлийн эзэмшил бүхий компанийн ТУЗ гэр бүлийн бус бүтэцтэй компанийн ТУЗ-с харьцангуй тааруу үнэлгээ авчээ. Өөр нэгэн сонирхолтой үзүүлэлт нь гэр бүлийн ТУЗ-ийн гишүүдийн дөнгөж хүрэхгүй 20% нь “бид хэрэгтэй гэсэн хүнээ ТУЗ-даа сонгож шалгаруулж авч чаддаг” гэсэн бол гэр бүлийн бус компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 50% нь энэ асуултанд эерэг хариулт өгчээ. Түүнчлэн гэр бүлийн засаглалтай компаниудын ТУЗ-ийн гишүүд нь ажлын гүйцэтгэлээ гэр бүлийн бус компаниудын ТУЗ-ийн гишүүдтэй харьцуулбал тогтмол бөгөөд нэгдсэн схемийн дагуу нээлттэй бөгөөд шударга үнэлүүлж чаддаггүй гэсэн байна.

Гүйцэтгэх удирдлагын залгамж халааны бодлогын хувьд гэр бүлийн компанийн ТУЗ-ийн гишүүдийн дөнгөж 41% нь өөрсдийн баримталж, хэрэгжүүлж буй бодлогын хувьд сэтгэл хангалуун байсан бол гэр бүлийн бус компанийн ТУЗ-ийн гишүүдийн 56% нь сэтгэл хангалуун байна. Үүнээс гадна гэр бүлийн компанийн ТУЗ-ийн 63% нь компанийн захирал, гүйцэтгэх удирдлагын багийн томилгооны тухай ТУЗ-ийн түвшинд хангалттай яригддаггүй гэсэн бол 29% нь компанийн гүйцэтгэх захирлын залгамж халааны бодлого хангалттай түвшинд яригддаг гэж хариулжээ. 

Корпорацийн хүний нөөц болон бизнесийн стратегийн сорилтын хувьд аль аль компаниудын ТУЗ-ийн хувьд чадварлаг хүмүүсийг татаж авч ирэх, тэднийг тогтоох барих асуудал тооцогдож байна. Түүнчлэн гэр бүлийн эзэмшлийн компаниудын ТУЗ-ийн гол сорилт нь инноваци, түүхий эд материалын зардал, бараа бүтээгдэхүүний үнэ, өр зээл болон нийлүүлэлт, түгээлтийн сүлжээний эрсдэл байсан бол гэр бүлийн бус компаниудын ТУЗ-ийн гол сорилт нь хууль эрхзүйн орчин, байгууллагын засаглал, соёл байв. 

Хүний нөөцийн хувьд судлаачид өндөр ур чадвартай мэргэжилтэнүүдийг татах, компани дээрээ ажилд авах, тэдний үнэлгээг хийх, хөгжүүлэх, урамшуулах, тогтоон барих, халах, байгууллага дотроо босоо ба хөндлөн шилжилт хийх гэсэн 9 үзүүлэлт бүхий судалгааг авахад эдгээр 9 үзүүлэлтийн 8-д нь гэр бүлийн засаглал бүхий ТУЗ нь өөрсдийгөө гэр бүлийн бус компанийн ТУЗ-ээс илт багаар үнэлсэн байх юм. Хамгийн том ялгаа гарсан үзүүлэлт нь өндөр ур чадвартай мэргэжилтэнүүдийг татах ба компани дээрээ тогтоон барих гэсэн 2 үзүүлэлт байв. Өөрөөр хэлбэл гэр бүлийн эзэмшил, засаглал бүхий корпорациуд бизнесээ үе дамжуулан үргэлжлүүлнэ гэж зорьж байвал хөндлөнгийн чадварлаг менежерүүдийг татах, тэднийг дунд болон урт хугацаанд тогтоон барьж харилцан ашигтай хамтран ажиллах зайлшгүй болж буйг уг судалгаа нотолсон байна. 

Бие биенийхээ ур чадварыг нөхөх цогц баг бүхий ТУЗ-ийн бүтцийн хувьд энэхүү зорилго нь ТУЗ-ийн хамгийн чухал хэсэг гэж гэр бүлийн компанийн ТУЗ-ийн гишүүдийн дөнгөж 20% орчим нь хариулсан бол гэр бүлийн бус компанийн ТУЗ-ийн тал нь энэхүү хэмжүүрийг гол ач холбогдолтойд тооцжээ. Энэ ч утгаараа гэр бүлийн эзэмшлийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн дөнгөж 17% нь бид төрөл бүрийн туршлага, ялгаатай мэдлэг чадвар бүхий ТУЗ-ийн гишүүдтэй гэж хариулж байхад гэр бүлийн бус компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 41% нь ижил хариултыг өгсөн байх юм. 

Гэсэн хэдий ч амжилттай ажиллаж буй дэлхийн том компаниудын түүхийг ухан үзвэл ихэнх нь гэр бүлийн эзэмшлийн компаниуд байсаар л байна. Японы хувьд Тоёота болон Сони сонгодог жишээ. Тэгэхээр гэр бүлийн компаниудад давуу тал бас байна аа. Гол давуу тал нь дээр тайлбарласан “Agency Problem” байхгүй байх нь. Хүн өөрөөсөө хулгай хийхгүй нь шинжлэх ухаанд бараг батлагдсан тул. Дээрээс нь тухайн бизнесийг анх үүсгэн байгуулсан хүн нь ихэвчлэн маш хүчтэй лидер, шинийг санаачлагч, тухайн цаг үеэсээ тасарчихсан хүмүүс байх нь нийтлэг. Гэвч гэр бүлийн эзэмшлийн компаниудын сул тал гэсэн зүйс бас байна аа. Гол сул тал нь компанийн удирдлага, алсын хараа, үнэ цэнэ нь тухайн гэр бүлийн гишүүдийн хүрээнд л байна. Үсрээд л нэг азтай хүргэн хүү рүү шилжих байх. Гэтэл тухайн компанийг үүсгэн байгуулагч гэр бүлтэй ямар ч садан төрлийн холбоогүй мөртлөө тэднээс хамаагүй өндөр боловсролтой, өндөр чадвартай, алсын хараатай нэгэн байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгээд ч үүсгэн байгуулагч нас барсны дараа үр, ач нар нь компанийн хөрөнгийг булаацалдан, бизнесийг нь үгүй хийж буй олон жишээг та нар мэдэх байх. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагчаас хойш 2, 3-р үеэс эхлэн зарим компаниуд гадны хүнийг компанийн гүйцэтгэх урирдлагад урин томилон ажиллуулдаг ерөнхий хандлага байна. Үүний нэг жишээ нь Сони корпораци юм. Гэхдээ л голлох шийдвэрүүдийг гэр бүлийн гишүүд л гаргана.

Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй орнуудын компаниуд ихэвчлэн чанарын араас биш тооны араас хөөцөлдөх агаад тухайн компаниудын Board of Directors буюу захирлуудын зөвлөл нь ч их сул хүмүүсээс бүрддэг нийтлэг хандлага байна. Захирлуудын зөвлөлд цаг сайхан байхад дарга, сайд хийж явсан хүмүүс голцуу тэтгэврийн хөгшид цугларах агаад иймэрхүү захирлуудын зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн атганд нь байх бүрэн магадлалтай. Үүний том шалтгаан нь компанид гаднаас санхүүжилт хэрэгтэй бол банкинд л хандахаас бус хувьцаа шинээр олон нийтэд гаргах асуудал үгүй юм. Банкнаас зээл авахын тулд хөгжиж буй орнуудад танил тал, арын хаалга хамгаас чухал. Ялангуяа хуучин дарга энэ тэр хийж явсан хүмүүсийн нөлөө энэхүү ажилд их өндөр гэсэн үг. Зөв ажиллаж буюу ажиллуулж чадах хөрөнгийн биржийн гол ач холбогдол чухам энэхүү ньюанс дээр л гарч ирэх ёстой ажгуу.

Дүгнэн хэлэхэд гэр бүлийн эзэмшлийн компаниудын ТУЗ нь гэр бүлийн бус компаниудын ТУЗ-тай харьцуулахад хангалттай хэмжээнд бизнесийн зарчмын хүрээнд ил тод, зарчимтай ажиллаж чаддаггүй нь батлагдаж байна. Хэдий ижил ур чадвартай, мэргэшсэн хүний нөөцөөр аль аль ТУЗ нь гишүүдээ бүрдүүлж чаддаг боловч үйл ажиллагаанд гарч буй ялгаа нь ТУЗ нь өөрөө засаглал, зарчмынхаа дагуу үйл ажиллагаа явуулж чаддаггүйтэй холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Сайн мэдээ гэвэл энэ асуудлыг засаж болдог аж. Дээрх ялгаануудыг арилгахын тулд:

1. Гэр бүлийн эзэмшил, засаглал бүхий корпорациуд нэн даруй голлох албан тушаалтнуудынхаа залгамж халааг бэлдэх бодлого боловсруулж гаргах, үүнийг тогтвортой, ил тод, шударга мөрдөх
2. Гэр бүлийн эзэмшил, засаглал бүхий корпорациуд ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээг тогтмол, ил тод, хариуцлагатай хийж занших
3. Гэр бүлийн эзэмшил, засаглал бүхий корпорациуд нь зөвхөн ТУЗ-ийн хүрээнд бус гүйцэтгэх удирдлагын хүрээнд хүний нөөцийн бодлого, инноваци, гүйцэтгэл ба ур чадварын удирдлага дээрээ онцгой анхаарч бодитой схемүүдийг хэрэгжүүлж дадах

Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж чадвар гэр бүлийн бизнесүүд үе дамжин хийгдэн олон зуун жил оршин тогтнох боломжтой болно оо гэж энэхүү судалгааг хийсэн судлаачид дүгнэжээ. 

Дээрх асуудлуудыг эртнээс шийдэн маш амжилттай явж буй гэр бүлийн бизнесийн группуудын нэг нь Филлипин улсын Ayala корпораци юм. Одоогийн байлаар 7 үе дамжаад байна. Энэхүү аварга корпорацийн гүйцэтгэх захиралтай хийсэн онц сонирхолтой ярилцлагыг дараагийн бичлэгтээ орчуулан оруулмой. 

Wednesday, 31 July 2013

Reglobalization?!

Дахин даяарчлал?!

Дэлхийн эдийн засгийн форум, Олон улсын санхүүгийн корпораци, Маккинсей компани хамтран уул уурхай, металын зах зээлийн төлөв байдлын судалгаа, таамаглал, төсөөллийг 2030 он хүртэл харж хийжээ. Уг судалгаа, дүгнэлтийг гаргахдаа бизнес, төр, эрдэм шинжилгээ, судалгаа, их дээд сургууль, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд дахь дэлхийн топ гэгдэх 200 лидерүүдийг оролцуулсан бөгөөд 2009-2010 оны хооронд 1 жилийн хугацанд хийсэн байна. Ингэхдээ бүс нутаг тус болгонд уулзалт, ярилцлага, судалгаанууд хийсэн бөгөөд жишээ нь Лондон, Вашингтон, Рио Де Жанейро, Давос, Женев, Дубай, Кэйп таун, Тяньжин, Манила хотуудад семинаруудыг зохион байгуулжээ.

Их сонирхолтой баримт, төсөөллүүдийг дэлгэж тавьсан байна. Юуны түрүүнд байгаль орчин гэдэг бол хамгийн түрүүнд уул уурхайн бизнес баримтлах стандарт нь байх бөгөөд Green Trade Alliance нэгдэлд орсон улс ба оруугүй улс гэдэг 2 бүлэгт дэлхийн бүх улсууд 2030 гэхэд хуваагдах аж. Энэ бүлэгт голцуу аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орнууд багтахаас гадна байгалийн баялагаар элбэг бөгөөд хөгжиж буй улсууд ч орох аж. Энэ нэгдэлд орсон улсууд хооронд худалдаа ба арилжааны хөнгөлөлттэй нөхцлүүд эдлэгдэх ба энэ нэгдлийн гадуур буй улсуудтай хийх худалдаанд янз бүрийн тодорхой хязгаарлалтуудыг тавьж эхлэнэ.
Дараагийн нэг гол концепц бол хуучин эрх мэдэл гэдэг зүйл мөнгө, хөрөнгө дагаж ирдэг байсан бол 2030 он гэхэд байгалийн баялаг дагаж мөнгө хөдөлдөг болох нь. Үүнийг дагаад улс орнуудын иргэний нийгмийн үүрэг оролцоо асар өндөр болох бөгөөд иргэний нийгэм том компаниудын стратеги бодлогод хүчтэй нөлөөлдөг болохоор аж. 2030 гэхэд өндөр хэрэглээ, худалдан авалт бүхий Европын холбоо, Хойд Америк, Хятад, Бразил, Энэтхэг зэрэг улсууд дэлхийн эдийн засгийн хүчийг атгасан хэвээр байх боловч байгалийн баялаг бүхий улсуудгүйгээр дангаараа эдгээр улсууд даяар шийдвэр гаргаж чадахгүй түвшинд очно гэжээ.

Хамгийн сонирхолтой үзэл санаа нь 2030 он гэхэд даяарчлалын эрин үе аль хэдийн дуусгавар болчихсон байна гэх. Одооноос эхлээд улс орнууд бие биеэсээ хэт хамааралгүй байхыг зорих бөгөөд өөрөөр хэлбэл “амь амиа” бодож эхлэнэ. 2030 он гэхэд дэлхийн улсууд дотоод нөөц, байгалийн баялаг дээрээ тулгуурлан картелиуд байгуулж эхлэх ба ингэхдээ бүс нутгаараа нэгдэх, эсвэл ашиг сонирхол, үзэл суртлаараа нийлэх процесууд явагдаж эхэлнэ. Үүний гол зорилго нь аж үйлдвэржсэн улсуудын эдийн засгийн хүчийг блоклох, нео колончлолын эсрэг үйл ажиллагаа ба импортын бүтээгдэхүүний хараат байдлаас гарахгүй юм аа гэхэд тэнцвэржүүлэх гол бодлого байх юм. Өөрөөр хэлбэл 2030 гэхэд байгалийн арвин баялаг бүхий хөгжиж буй улсуудын хувьд бизнес ба зах зээл дээр нь төрийн шууд оролцоо асар их нэмэгдэж, хил дамнасан бүтээгдэхүүн, хүний нөөц, мөнгөний урсгал одооныхоос эрс хязгаарлагдмал болно гэж судлаачид дүгнэж байна.

Байгаль орчны асуудал, байгалийн баялаг ашиглах, эс ашиглах асуудлаас болж улс орнууд хооронд нилээд зөрчил үүсэх ба дэлхийн худалдааны байгууллага (WTO) маань даацтай худалдааны байгууллага буюу Sustainable Trade Organization (STO)-р солигдоно. Мөн 2030 оны үед дэлхийн эдийн засгийн өсөлт жилд 2% орчим байх ба дэлхийн улс орнуудын хөгжлийн хэмжүүр дээр ДНБ-ээс гадна хүрээлэн буй орчин, тулхтай хөгжил ба нийгмийн бусад үзүүлэлтүүд давхар тооцогдож явдаг болох нь ээ. Түүнчлэн улс орнууд мөнхийн хөрш гэж ярьдагчлан газарзүйн байршлаараа хоорондоо нэгдэж хамтардаг байсан бол тун удахгүй газарзүйн байрлалаас үл хамааран үзэл суртал, үнэт зүйлсээрээ нэгдэн хамтрах аж.

Судалгаанаас харахад байгалийн баялаг, эрдэс бүтээгдэхүүний өрсөлдөөн, эрэлт хэрэгцээний үндсэн шалтгаан нь хотжилт гэж хэлж болохоор байна. Жишээ нь 2000 онд дэлхийн нийт хүн амын 46,6% нь суурин газарт амьдардаг байсан бол 2010 онд 50,6% болж, 2050 онд 69,6% болохоор байна. Энэ нь тухайн улс орон, хотын хувьд дэд бүтцийн асар том дарамт үүсгэх нь мэдээж. Суурийн амьдралын гол өртөг бол дэд бүтэц ба үүнийг байгуулах үндсэн материал нь байгалийн баялаг болж таарах нь. Дэлхийн статистик мэдээллээс харахад дэлхийн хотуудын хүн ам 45 жилийн дотор 2 дахин нэмэгдэж байна. Жишээ нь, жил бүр 60-80 сая хүмүүс хот руу шилжиж байгаа нь жил бүр бүхэл бүтэн Герман эсвэл Францын хүн амтай тэнцэх хүмүүс хотын иргэд болж байгаа хэрэг юм. Дээр дурдсанчлан хотын хамгийн том өртөг бол дэд бүтэц ба үүнд шаардагдах үндсэн материалууд нь байгалийн баялаг.

Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийн газрын зургийг гаргавал: Хойд Америк алмааз, Өмнөд Америк зэс, Евро бүс мөн алмааз, Африк цагаан алт, Ази нүүрс, Австрали номхон далайн орнууд төмрийн хүдрээр дэлхийн зах зээлийг барьж байна. Дэлхийн топ 10 орд бараг бүгд шахуу хөгжиж буй улсуудын газар нутаг дээр байна.

Гео эдийн засаг гэсэн ойлголт сүүлийн үед багагүй яригдаж байгаа. Үүнтэй холбоотой дараах хэдэн асуултанд судлаачид дараах хариулт, таамаглал, төсөөллийг өгсөн байх юм. Үүнд:

Ирээдүйд Ази тив гео эдийн засгийн үндсэн төв байх уу, эсвэл дэлхий даяар жигд байрших уу?

Эдийн засгийн хүч баруунаас зүүн тийш шилжиж байгаа нь үнэн. Ялангуяа Хятад руу. Гэхдээ 20 жилийн дараа яг ямар байх вэ гэдэг дээр Хятад улс гэж 100% итгэлтэй хэлэхэд хэцүү.

Хил дамнасан нөөц, капитал, мөнгөний урсгал ирээдүйд улам чөлөөтэй болох уу, эсвэл эсрэгээрээ одооныхоос хязгаарлагдмал болох уу?

Хил дамнасан урсгал гэдэгт ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөц, эд хөрөнгө, технологи, оюуны бүтээлүүд орно. Сүүлийн 10-аад жилд хил дамнасан урсгал асар чөлөөтэй байсан бол ирэх жилүүдэд улс орнууд тус бүрдээ хамгаалалтын бодлогуудыг нилээд өндөр түвшинд ярьж эхлээд байна.

Чөлөөт зах зээл оршин тогтнох уу, эсвэл төвлөрсөн буюу төрийн шууд оролцоо давамгайлах уу?

2030 он хүртэлх таамаглалыг харахад засгийн газрууд шууд зах зээлд оролцон бүгдийг зохицуулах эсэх нь тун эргэлзээтэй. Глобал түвшинд ч гэсэн чөлөөт зах зээл баттай орших уу, эсвэл төрийн шууд удирдлага бүхий схем ноёлох уу гэдгийг шууд хэлэхэд их төвөгтэй.

Гео улс төрийн байдал ирээдүйд тогтвортой байж чадах эсэх?

Гео улс төрийн тогтвортой байдал нь зөвхөн дайн байлдаанаар хэмжигдэх ёсгүй. Үүнээс гадна улс төрийн шийдвэр гаргалт ба тоглоомын дүрэм зохиолт ба хэрэгжүүлэлтээс шууд хамаарна. Үүнд улс орнуудын гадаад бодлого, худалдааны дүрэм, үзэл суртал, философи хүртэл орно.

Иргэний нийгэм нь хүчтэй болохын хирээр тухайн улс бусад улсын өмнө өөртөө итгэлтэй бол мөнхийн хөршүүдээ давж харьцан, гуравдагч ба дөрөвдөгч хөршүүдтэй стратегийн харилцаанд орж эхэлдэг практик Өмнөд Америк ба АНУ, Монгол ба Хятад, ОХУ ба хуучин ЗХУ-ын харъяанд байсан станууд хооронд нийтлэг харагдаж байна.

2010-2030 оны хүртэлх дэлхийн байгалийн баялагийн удирлдага, аюулгүй байдлын талаар судлаачид дараах баримт, таамаглалуудыг дэвшүүлж байна. Хамгийн гол зүйл нь даяарчлал гэдэг зүйл төгсгөл болсон гэж маргаж байх юм. Бүр даяарчлал 1989 онд төрөөд 2011 онд таалал төгссөн гэж мэтгэлцэж байна. Чөлөөт худалдаа, зах зээлийн сонгодог онол нь уул уурхайгаас бусад салбар дээр хэрэгжээд, уул уурхайн хувьд төрийн шууд оролцоо ирээдүйд ноёлох болно гэх. Хөгжингүй орнуудын цэрэг ба эдийн засгийн хүчийг одоо үед хүмүүнлэг ба бүс нутгийн хөгжил гэж “утгачлан орчуулах” ёстой ч гэж маргаж байна.
Өөрөөр хэлбэл Бразил, Энэтхэг, Хятад улсууд дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчид тооцогдох ба эдгээр улсуудыг тогтвортой бөгөөд байнгын өсөлттэй эдийн засгийг бий болгож барихийн тулд байгалийн баялагийг өөрийн эзэмшил, хяналтанд байлгах зайлшгүй шаардлага үүсэхээр ажээ.

Гео эдийн засаг ба гео улс төрийн хүрээнд дараах 4 стратеги, хувилбарыг судлаачид хэлж байна.

Картелийн стратеги. Энэ бол төр улсуудын хоорондын картель бөгөөд зорилго нь өөрсдийнх нь газар нутаг дээр дотоодын хэрэгцээнээс нь илүү их хэмжээтэй байгаа байгалийн баялагийн удирдлагад шууд оролцоход чиглэнэ. Илрэл нь өөрийн улсаас гаргах байгалийн баялаг дээрээ хатуу хяналт тавьж, өндөр экспортын татвар ногдуулж, эсвэл байгалийн баялагтай улсууд нийлэн нэгдэл байгуулж зарах буюу экспортын үнэ дээрээ шийдвэр гаргагч байхыг оролдоно.

Нөөцлөх стратеги. Энэ бол дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй буй улсуудын стратеги юм. Энэ тохиолдолд төр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаж хориглох, эсвэл асар өндөр татвар тогтоох, эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаад дараа нь үлдэгдэл гарвал экспортонд гаргах гэсэн ач холбогдлын эрэмбүүдийг тогтоодог.

Колонийн стратеги. Энэ улс хангалттай байгалийн баялаггүй төр улсуудын баримтлах стратеги юм. Гол илрэл нь тухайн улс өөрийн эдийн засаг, улс төр, зэвсэгт хүчинг ашиглан хилийн чанадаас байгалийн баялаг оруулж ирэх юм.

Орлуулах стратги. Аж үйлдвэр, шинжлэх ухааны нилээд ахисан түвшинд гарсан улсууд хэрэглэх бөгөөд бусад улсууд худалдааны асуудалтай буй улсуудын хувьд ч нийтлэг сонголт нь байдаг. Зарим улсуудын хувьд энэ стратеги нь цорын ганц сонголт байдаг бөгөөд учир нь эдгээр улсууд бусдаас байгалийн баялаг худалдан авах чадваргүй, боломжгүй улсууд байдаг. Харин зарим улсуудын хувьд бусдаас хамааралгүй байхын тулд, эсвэл үзэл суртал дээрээ дулдуйдан энэхүү оруулах стратегийг сонгодог.

Нилээд экстрем таамаглалуудыг дурдвал: Жишээ нь, ОХУ, Иран, Катар 3 нийлээд байгалийн хийн картель байгуулж, Европын холбоонд дарамт үзүүлэх ба бүр “Байгалийн хий экспортлогч улсуудын холбоо”-г ч байгуулах боломжтой. Мөн Хятадын шинэ удирдлага “Хятадын баялаг зөвхөн Хятад улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө зориулагдана” гээд ажилаж эхэлбэл энэ дэлхий дээр юу болох бол?

Хамгийн ойрын хамгийн том эрсдэл нь хөгжиж буй орнуудын хувьд популист улстөрчид нь соёл ба үзэл суртлаар зэвсэглэсэн бизнесмэн болж хувирах юм. Эрэлт ба нийлүүлэлт дээр суурилан тогтдог үнийг төр буюу улстөрчид оролцон механикаар удирдаад эхлэхээр уул уурхайн үнийн хэлбэлзлэлийг таамаглах бараг боломжгүй болно. Жишээ нь, Бразил, Эквадор, Болив, Перу, Венесуэл, Куба улсууд нийлэн нэгдэл байгуулж, байгалийн бүх баялагаа нэг сан болгож, зөвхөн өөрсдийн эдийн засгаа хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд ашиглана, илүү гарч буйг нь асар өндөр татварын дор экспортолж АНУ, Хятад, Европын холбооны эсрэг босох боломж онолын хувьд бий.

Африк тивийг ядуурал, баялагийн хараалын сонгодог жишээгээр их олон судлаачид авч үздэг. Африк тивийг хуучин колончилж байсан улсууд болон байгалийн баялагийг нь ашиглах гэсэн хөгжиж буй улсуудын хооронд томоохон өрсөлдөөн аль хэдийн өрнөөд эхэлжээ. Ялангуяа Хятад улс бол Африк тивд үндсэндээ ёстой “цусыг нь хольж” өгч байна. Зарим судлаачид ба бизнесмэнүүд харин ч хэн ч тоохгүй орхигдоод байсан хар тивийг олон улс, хөрөнгө оруулагч нарын анхааралд оруулж байна гэж эерэгээр харж байхад зарим нь яг эсрэгээр дүгнэж буй. Эерэг талаас нь харвал гадаадын хөрөнгө оруулалт цутгаснаар тус тив түүхэндээ анх удаагаа эдийн засгийн өндөр өсөлт үзүүлэх боломжтой ба нийтийн тээвэр, дэд бүтэц, инженерийн байгууламж зэрэг салбар дээр огцом хөгжлийг бодитой нааж чадна. Мөн үүнийгээ дагаад экспортын бүтээгдэхүүний тоо ба хэмжээ нь эрс өсч, мөнгөний дотогшлох урсгал эрс нэмэгдэнэ. Гэвч нөгөө талдаа нийгэм ба байгаль орчны үзүүлэлтүүд хэвээр байхын сацуу зарим үзүүлэлт нь өмнөхөөсөө бүр муудна. Бага цалинтай, ур чадвар шаардахгүй ажлын байр бараг стандарт болох бөгөөд мэргэжил ба мэргэшлийн нарийн ур чадвар шаардагдах өндөр цалинтай ажлын байруудыг гадаад улсуудаас импортолсон мэргэжилтнүүдээр дүүргэсэн хэвээр байна. Африк тивийн ерөнхий боловсрол, хүний нөөцийн ур чадварын үзүүлэлт, стандартад олигтой ахиц бараг гарахгүй. Эрүүл мэндийн салбар хамгийн сул хөгжилтэй салбарын нэг хэвээр үлдсэн ба халдварт өвчингүүд болох хумхаа, ДОХ, нярайн эндэгдлийн хувь хэвээр байх төдийгүй аажим өсөх хандлагатай байна. Уул уурхайн олборлох салбарын хувьд дотоодын ажилчдын хувьд хөдөлмөр, аюулгүй байдлын стандарт нийтлэг хэмжээгээр муу хэвээр ба цэвэр усны дутагдал, хөрс ба агаарын бохирдол, хүний эрхийн зөрчил түгээмэл анзаарагдсаар л байх. Үүнийг нео колончлол гэх бөгөөд улс төрчид маань ноён нуруу, алсын хараатай байж, өөрөөсөө бусдыг хааяа ч гэсэн анзаарч харж хайхарч байхгүй бол тун удахгүй Африк тивийн дараа дурдагдах жишээ болоход ойрхон байж болох бодит эрсдэл нүдэн дээр харагдаж байна.

Ирээдүйд мөнгөтэй улсууд байгалийн баялагтай улсуудын газрыг худалдан авах, түрээслэх үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд үүнийгээ элдэв янзын хөгжлийн хөтөлбөр, гадаад бодлого, буцалтгүй тусламж, өр хаах, зуучлал үзүүлэх зэргээр халхавчлан хийдэг практик элбэг бөлгөө. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, тухайн улсыг эрсдэл, аюулд орсон нөхцөлд цэрэг зэвсгийн хүчээр хамгаална гэсэн гэрээ хийж, үнэхээр ч шаардлагатай гэвэл дайн хийдэг бөгөөд чухам энэ л шалтгаанаар дэлхий даяар зэр зэвсэг, цэрэг, армид зарцуулж буй хөрөнгө оруулалт, мөнгө жилээс жилд нэмэгдэж байна. Энэ тоо ялангуяа сүүлийн 20 жилд мэдэгдэхүйц өсөлттэй байгаа ажгуу.

Эдийн засгийн өсөлт царцсан үед хүмүүс хийх ажилгүй, орлогогүй, мөнгөгүй болно. Хийх ажилгүй хүмүүс үндсэндээ цаг нөгцөөхийн тулд асуудал, алдаа, болохгүй юм болгоныг хайж, гаргаж ирэх нь түгээмэл ажээ. Гэвч харамсалтай нь олж, бий болгосон асуудлаа хэзээ ч шийдэж чаддаггүй. Хил дамнасан худалдаа, арилжааг зогсоож царцааснаар эдийн засгийн өсөлтийг нам цохиж буй хэрэг юм. Хятад мэтийн хангалттай том дотоод зах зээлтэй улсуудын хувьд энэ нь мэдээж өөр хэрэг билээ.

Дээр дурдсанчлан даяарчлалын эрин үе дуусгавар болсон гэж буй судлаачид дахин даяарчлалын (reglobalization) эрин үе эхэлж байна гэж ярьж эхэлжээ. Барууны эдийн засгийн философи дээр 100% суурилсан капиталист схем хил хязгааргүй дэлхий даяар ноёлож, үр дүн дэлхийн хүн амын 1/3-с илүү хувь нь нэн ядуу амьдарч, баялаг, бүтээмжийн шударга бус хуваарилалт, жигд бус зарцуулалт хийгдэж, үүний хариуцлагыг эцсийн дүндээ хувийн хэвшил, төрийн аль нь хүлээхээргүй болжээ. Иймээс концепц, үзэл баримтлал, үнэт зүйлс, философио дахин сайн эргэж харж, эцсийн дүндээ дахин даяарчлал гэдэг нэр томъёон дор төрийн оролцоо, улс төрийн шийдвэр гаргалт бүхий хувилбарыг стратегичид судлаачид гаргаж ирсэн байна. Гэхдээ л дахин даяарчлал үнэхээр бодит амьдрал дээр шууд хэрэгжих үү гэвэл бас л том асуултын тэмдэг! Жишээ нь арктикийн бүс нутагт буй алмааз, байгалийн хий, газрын тос, загас, далайн замуудыг ашиглахын тулд ОХУ, АНУ, Канад, Грийнланд, Норвеги улсууд хүссэн хүсээгүй хамтран ажиллах л болно. Өөрөөр хэлбэл энэ хамтын ажиллагаа дахин даяарчлал бус даяарчлалын схем дор л амжилттай хэрэгжих боломжтой ажгуу.

Миний дээр бичиж байсан энэхүү бичвэрт Crony Capitalism гэдэг талаар цухас дурдсан байгаа. Үнэндээ дахин даяарчлалын буруу хэлбэр нь крони капитализм гэж харагдахаар ч юм шиг. Хутгыг яаж ашиглахаас хамааран нэг бол тогооч нэг бол алуурчин болохтой агаар нэгэн мэт. Саяханыг хүртэл Индонез улсын нийт компаниудын нийт хөрөнгийн 17%-ийг нэг гэр бүл дангаараа эзэмшиж байсан. Цаашилбал Индонез, Филиппин, Тайланд улсуудад арван гэр бүл л тухайн улсын компаниудад харъяалагдаж буй нийт хөрөнгийн талыг нь, Хонг Конг ба Солонгос улсуудад 1/3-ийг мөн л арван гэр бүл хянаж байсан жишээтэй. Гэвч улс орны ерөнхий эдийн засаг өсч дээшлэхийн хирээр ганц хүний эсвэл гэр бүлийн гарт байсан компаниудын хувь эзэмшил, хяналт аажим багасч буй статистик буй. Тухайн үед Сухартогийн гэр бүл Индонезид нийт 417 ХК болон ХХК-тай байсан бөгөөд эдгээрийг нь хүүхдүүд нь, хамаатнууд нь, түншүүд нь авч явдаг байсны дийлэнх нь засгийн газрын өндөр албан тушаалтнууд байсан билээ.

Филиппинийн ерөнхийлөгч Ф.Маркосын салсан эхнэр нь 1998 онд Financial Times-д ярилцлага өгөхдөө:

“We practically own everything in the Philippines from electricity, telecommunications, airlines, banking, beer and tobacco, newspaper publishing, television stations, shipping, oil and mining, hotels and beach resorts, down to coconut milling, small farms, real estate and insurance”

гэж хэлсэн байдаг юм билээ.

Төр ба бизнесийн энэхүү “янаг амрагийн холбоо” бүхий зах зээлийг судлаачид CRONY CAPITALISM гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол улс энэ замналаар замнаж буй эсвэл замнах эсэхийг УИХ-д байгаа гишүүд, дэвших гэж байгаа нөхдүүдээр баримжаалан тодорхойлж болох байх.

Эцэст нь судлаачид дүгнэхдээ уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх үндэсгүй гэх. Учир нь засгийн газрууд үнэ бүрдүүлэлтийн тогтолцоонд шууд оролцоод эхэлсэн төдийгүй ихэнх засгийн газрууд иргэний нийгэм ба ТББ-уудаа сайн сонсож, хамтарч ажиллахгүй байгаа. Гагцхүү иргэний дайн, бослого хөдөлгөөн гарах үед л зөвшилцөх төдий чихгүй царайлж буй. Үүнээс үүдээс зөвхөн бослого хөдөлгөөн л гаргах зорилго бүхий буруу гарын нөхдүүд нийлэн элдэв холбоо, байгууллага байгуулж нийгмийг уруу татаж эхэлсэн туршлага байдаг байна. Жишээ нь, төрийн эргэлт, хувийн өмчийг нийгэмчлэх, төр олон нийт ба олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа биелүүлэхгүй зөрчих гэх мэт.


Хэдхэн хоногийн өмнө Оюу Толгойтой холбоотой гаргасан төрийн шийдвэр бидэнд болон гадны улсуудад ямар дохиог өгч байна вэ? Яагаад үүнийг хүмүүс сайтар мэтгэлцэж ярихгүй байна? Монгол улсын өмч болсон Оюу Толгойн хувьцаа илт унаж байхад санаа нь зовдоггүй юмаа гэхэд эх оронч царай гаргаад ядаж худалдан авалт хийж яагаад хөрөнгө оруулахгүй байгаа юм бол бид гээд энгийн юм шиг мөртлөө тэнэгдүү асуултуудад бид өөрсдөө хариулах л ёстой байх даа уг нь. Монгол улсыг олон улсын судлаачид дараагийн Африк тивийн жишээгээр нео колони улс болно гээд кэйс материалууд дээр дурдаад эхэлсэн байна билээ шүү та минь ээ. 

Sunday, 20 November 2011

The Terrible Truth

Нүцгэн үнэн

“The Economist” сэтгүүлийн сүүлийн дугаар дээр маш сонирхолтой хоёр ч нийтлэл гарсан байх юм. Уншиж ойлгосноо өөрийн бодолтойгоо базаад сийрүүлбэл:

Анзаараад байхад хүмүүс үнэн ба худлын улаан шугамыг зурах гэж асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдөө ч мэдэлгүй хийсэн байх юм. Худал хэлснээ нуух, үнэн гэдгээ батлах гэсээр цаг хугацаа төдийгүй хөрөнгө мөнгийг баруун солгойгүй цацах аж.

Хэсэг эрдэмтэд саяхан тархины мэдрэлийн эсүүдээр дамжин явагдаж буй мэдээллийг кодлон тайлж унших туршилтуудыг амжилттай хийсэн байна. Ингэснээр тухайн хүнтэй ярихгүйгээр бодлыг нь шууд унших боломжтой гэсэн үг.

Эрдэмтэд ч хүний мууг үзэх гэж энэхүү туршилтыг эхлүүлээгүй бөгөөд гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйл хөдлөлөөрөө болон харилцааны эрхтнүүдээрээ илэрхийлж чадахгүй байгаа зүйлсийг бодлыг нь шууд унших замаар мэдэж харьцах явдал байсан байна. Өөрөөр хэлбэл толгойд асар нарийн мэдрэгч болон код тайлагч бүхий малгай өмсгөж компьютерийн дэлгэц дээр юу бодож, хүсч байгааг нь текстээр шууд унших юм билээ.

Эдгээр туршилтуудыг дараах 3 түвшинд хийж үзсэн байна. Эхнийх нь хүний зүүдийг судлах, хоёр дахь нь тухайн хүн ямар нэгэн объект хараад дотроо тэрхүү объектийн талаар бодож буй бодол, төсөөллийг нь, гурав дахь нь хүний бодлыг унших байв. Үүний энгийн хэлбэр нь тухайн хүний хүсч буй зүйлсийг нь 3 хэмжээст хэлбэрээр компьютер дээр дүрсээр илэрхийлэн бусдад харуулж болж байсан байна. Нарийвчилсан хэлбэр нь тухайн хүний бодлын унших аж. Зүүдний хувьд зүүдэлж буй хүнийг удирдах, харьцах туршилтуудыг амжилттай хийсэн бөгөөд унтаад зүүдэлж буй хүн нь өөрөө зүүдэлж байгаа гэдгээ мэдэж харьцаж байсан нь гайхалтай үр дүн байв. Сүүлд гарсан “Inception” кино үүнийг тайлбарлах сайхан жишээ болох юм билээ. Өөрөөр хэлбэл хүний юу зүүдэлж байгааг мэдэх боломжтой болоод байгаа аж. Үүнтэй яг адилхан концепц дээр суурилан тархины мэдрэлийн эсүүдтэй ажиллах замаар унтаагүй сэрүүн байгаа хүний бодлыг унших туршилтууд эхэлсэн ажээ. Цаашилбал нас бараад удаагүй байгаа хүний хүртэл бодлыг хэсэг хугацаанд “татан авч уншиж” боломжууд байгаа бололтой юм билээ.

Энэхүү туршилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүрээнээс халиад үг хэлээр дотоод сэтгэлээ бүрэн илэрхийлж чаддаггүй хүмүүсийг зах зээлээ болгож эхлээд байгаа аж. Зарим оффисийн буюу асар их хэмжээний бичиг баримттай ажилладаг ажилтнууд дээр гараараа компьютер дээр шивэхийн оронд тархин дотроо бичихийг хүсч байгаа зүйлээ бодон шууд автоматаар компьютер руу оруулж болох эсэх туршилтыг хүртэл ид хийж байна.

Цаашилбал энэхүү туршилтын хамгийн оргил нь хүний худал ярих чадварыг зогсоох эсэх дээр том асуултын тэмдэг гарч ирж буй бололтой! Энэхүү зүйл амьдрал дээр хэрэгжвэл шүүх, цагдаа, прокурорын хэрэг энэ дэлхий дээр бараг байхгүй болж нууц амраг, тагнуулч нар гудамжинд лааз өшиглөж эхлэх буй заа. Цаашилбал олон улсын харилцаа, үнэт цаасны арилжаатай холбоотой гардаг эрсдлүүд байхаа больж покер гэдэг тоглоомын утга нь өөрөө алдагдах биз ээ.

Эрдэмтэд энэхүү туршилтын явцад зөвхөн хүн худлаа ярьдаггүй агаад сармагчинаас эхлээд зарим төрлийн далайн амьтад хүртэл худал дохио өгч бие биенээ “явуулдаг” нь батлагдсан байна. Гэхдээ хүн төрөлхтөн худал ярихыг урлаг болтол нь төгөлдөршүүлсэн бололтой.

Магадгүй Монголын улс төр энэхүү бодол уншигч машинтай бол одоо байгаагаас хамаагүй хөгжилтэй бөгөөд зажлууртай болох байсан буй заа.

Бодлыг уншигч машин ба технологи бидэн рүү ирж айсуй. Аюугтун!

Monday, 12 September 2011

Ownership versus Control

 Эзэмшил ба Хяналт

Financial Economics сэтгүүл дээр арван жилийн өмнө “The separation of ownership and control in East Asian Corporations” гэсэн судалгааны материалыг Дэлхийн Банк, Хонг Конгийн Их Сургуулийн эрдэмтэд, судлаачид хэвлүүлжээ. Уг судалгааны гол дүгнэлт нь тухайн үед Зүүн Өмнөд Азийн том компаниудын эд баялаг тухайн улсуудын цөөн хэдхэн гэр бүлийнхний гарт төвлөрөн удирдагдаж байсан байна. Арав гаруй жилийн өмнө Азийн Бар улсууд гэж дэлхийд цоллуулан эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан улсуудтай одоо Монгол улсыг зарим нэг үзүүлэлтээр нь харьцуулан харвал нэг их алдаа гарахгүй болов уу. Тэр ч утгаараа тухайн үед асар өндөр өсөлтийг үзүүлж байсан Азийн бар улсуудын корпорациудын судалгаанаас өнөөгийн Монголын компаниудын зарим нэг нийтлэг хандлагыг анзаарч болохоор харагдав.

Дээрх судалгааг хийсэн нөхдүүд Зүүн Өмнөд Азийн Хонг Конг, Индонези, Япон, Солонгос, Малайз, Филиппин, Сингапур, Тайвань, Тайланд зэрэг 9 орны нийт 2,980 биржид бүртгэлтэй компаниудыг судалгаандаа хамруулсан бөгөөд дараах үр дүн гарч байсан байна. Компаниуд хоорондын пирамид бүтэц болон компаниуд хоорондоо солилцсон хувьцааны (cross-holdings) схемээс болж эзэд нь хувьцаагаараа дамжуулан авах ногдол ашиг буюу мөнгөн урсгалаасаа хамаагүй илүү хувиар тухайн компаниуд шийдвэр гаргах саналын эрхтэй байсан байна. Одоо ч байгаа буй заа. Ялангуяа энэхүү бүтэц нь гэр бүлийн хүрээнд бизнесийн удирдлагаа барьдаг болон жижиг, дунд түвшний компаниудын дунд элбэг байдаг аж. Дээр дурдсан 2,980 компанийн бараг 70% нь ганц хувь нийлүүлэгчтэй байсан гайхалтай зүйлийг илрүүлжээ. Түүнчлэн гол удирдлагын баг нь хувь нийлүүлэгч нарын хамаатан, төрөл төрөгсөд нар байсан нь эдгээр компаниудын нийтлэг зүйл нь байсан аж.

Нөхдүүд энэхүү судалгааг хийхдээ компани бүр дээр 5%-с дээш саналын эрхтэй хувьцаа эзэмшиж буй бүх хүн, хуулийн этгээдийг судлан гаргасан байна. Ихэнх тохиолдолд мэдээж хувьцаа эзэмшигч нь хувь хүн биш харин хуулийн этгээд, санхүүгийн байгууллагууд, бүр төрийн бус байгууллага буюу ашгийн бус сангууд байх нь элбэг байсан бөлгөө. Мэдээж нилээд юмыг нь ухаж байж үүнийг илрүүлсэн нь ойлгомжтой бөгөөд зөвхөн нэг компанийн бүтцийг хараад энэхүү судалгааг гаргах ямар ч боломжгүй билээ. Эдгээр конгломер компаниуд болон гэр бүлүүдийн хувьд аль нэг компанийнхаа дөнгөж 20% хувьцааг эзэмших нь дундаж хувь үзүүлэлт бөгөөд үлдсэн 60-80%-ийг нь өөр бусад компаниудаар дамжин шууд бусаар эзэмшдэг байна.

Гэхдээ мэдээж конгломер болон групп компаниудад ямар компаниудыг багтааж ойлгон, нэгтгэн тайлагнах вэ гэдэг нь улс бүрээр бага зэрэг ялгаатай байна. Ухаан нь БНСУ-д гэхэд Шударга Худалдааны Комисс нь группт багтах аливаа компанийн дор хаяж 30%-ийг группын аль нэг компани нь эзэмшдэг байх ёстой гэсэн заалтуудыг бизнесийн хууль эрхзүйн орчиндоо мөрдүүлдэг аж.

Үүнээс үүдээд компанийн эзэмшлийн хувь болон хяналтын хувь гэсэн ойлголтууд зүй ёсоор гарч ирж байна. Эзэмшлийн хувь гэдгийг энэхүү хувиараа дамжуулан нөгөө этгээд хир хэмжээний орох ба гарах мөнгөн урсгалд оролцож буйгаар тодорхойлсон байна. Харин хяналтын хувь гэдгийг саналын эрх буюу компанийн шийдвэр гаргалтанд оролцож буй хувь оролцоо гэж ойлгож болно. Ялгааг нь тодорхой гаргахын тулд энгийн нэг жишээ авъя. Нэгэн гэр бүл биржид бүртгэлтэй А компанийн 11%-ийн хувьцааг нь эзэмшдэг. Харин энэхүү А компани нь В компанийн нийт хувьцааны 21%-ийг эзэмшдэг. Энэ нөхцөлд нөгөө гэр бүл маань В компанийн хувьд 2%-ийн эзэмшлийн эрхтэй ч 11%-ийн хяналтын багцыг үүсгэсэн гэсэн үг ажгуу. Ийм учраас зарим хөрөнгийн биржүүд, засгийн газрууд саналын эрхтэй хувьцааны тоон дээр нэг этгээдийн эзэмших хувь дээр хязгаар тогтоох зэрэг арга хэмжээг авч ирсэн байна.

Пирамид бүтэц гэдэг нь ямар нэг этгээд аль нэг компанийн хувьцааны дийлэнх хэсгийг эзэмших бөгөөд энэхүү компани нь бусад компанудын хувьцааны мөн л дийлэнх хэсгийг эзэмших юм. Энэхүү үйлдэл нь доошоогоо хэдэн ч түвшин явж болох бөгөөд явах тусам бүтэц улам төвөгтэй болох юм.

Харин Cross-Holdings гэдэг ойлголтыг тухайн компани нь өөрийн группын аль нэг компанийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмших явдлаар тайлбарлаж болохоор байна. Гэхдээ энэхүү бүтэц нь компани хоорондын мөнгөн урсгал болон саналын эрхийг тооцоход хүндрэл учруулдаг. Жишээ нь, А компани нь Б компанийн 50%-ийн хувьцааг эзэмшээд, нөгө талдаа Б компани нь А компанийнхаа 25%-ийг эзэмшдэг байж болно. Энэ нөхцөлд А болон Б компаниуд цугтаа аль нэг групп болон гэр бүлд хамаарагддаг байх нь элбэг. Тийм биш бол энэ бүтцээр ажиллахад тун төвөгтэй байх нь мэдээж. Охин буюу салбар компаниудтай холбоотой мөн төвөгтэй асуудлууд үүсдэг. Жишээ нь, хувь нийлүүлэгч А компанийн саналын эрхтэй хувьцааны 25%-ийг эзэмших бөгөөд энэхүү А компани нь Б компанийг 100% эзэмшдэг. Харин Б компани нь А компанийн нийт хувьцааны 50%-ийг эзэмшдэг байх тохиолдол байна. Энэ нөхцөлд хувь нийлүүлэгч нь А компанийн хувьд хэдэн хувийн хяналтын эрхтэй байх вэ? Нөхдүүд үүнд хариулахдаа 50% гэх бөгөөд тухайн хувь нийлүүлэгч 25% нь шууд, үлдсэн 25% нь шууд бус буюу пирамад бүтцээр дамжин хяналтын 50%-ийн багцыг эзэмшиж байна гэж ойлгож болохоор байна.

Олон юм нуршилгүйгээр жишээ болгож Солонгосын Лотте групп буюу Kyuk Ho Shin-ийн гэр бүлийн эзэмшлийн болон хяналтын хувийг харуулъя.
Ер нь бол компаниудын гүйцэтгэлийн үнэлгээ, хувьцааны үнэ ханшийн мэдээлэл, эдгээртэй холбоотой акедемик судалгаа их байдаг ч өмчлөлийн бүтэцтэй холбоотой судалгаа, мэдээлэл хаа хаанаа хомс байдаг. Иймээс өдгөө IPO гэдэг үг моодонд орж байгаа өнөө үед Монголоос “угшилтай” энд тэндхийн хөрөнгийн биржүүдэд гарсан компаниуд дээр энэ төрлийн судалгааг хийвэл сонирхолхой бөгөөд хэрэгтэй акедемик, үнэтэй судалгааны ажил болох болов уу.

Хөрөнгө эзэмшиж буй этгээдүүдийн хувьд хяналтын хувь чухалд тооцогдох нь зүйн хэрэг ч тухайн бизнесийг авч явж буй хөндлөнгийн хөлсний менежерүүдэд шийдвэр гаргах түвшин буюу компанийн эзэмшлийн хувь нь хэрэгтэй байх буй заа. Саналын эрхтэй хувьцааны хувиар дамжин ногдол ашиг хуваарилах эсэх, хөрөнгө оруулалтын бүхий л шийдвэрүүд, хувийн шинжтэй томилгоог хүртэл хийх боломжой, хийдэг билээ.

Зүүн Өмнөд Азийн эдгээр компани, эзэд нь болох гэр бүлүүдийн түүхийг нь цааш судлаад үзвэл бараг бүгд анх бизнесээ эхлэхдээ засгийн газрын зүгээс ямар нэг хэмжээгээр дэмжлэг авч байсан байх ажгуу. Жишээ нь экспорт ба импортын онцгой эрх, тодорхой хугацаанд гадаадын компаниудтай өрсөлдөхөөс хамгаалсан янз бүрийн хамгаалалтууд, дотоодын зах зээл дээрх монополь эрх, засгийн газар хооронд хийгдсэн том төсөл, худалдан авалтын гүйлгээг хийх гэх мэт.

Судалгааны харахад дээрх Азийн 9 улсын корпорациуд бүгд группын пирамид бүтэц болон групп дотроо харилцан солилцсон хувьцааны схемийн дагуу нийт компанийн эд баялагын дийлэнх хувийг нэг хүн, эсвэл нэг гэр бүл саналын эрхтэй хувьцааны тоогоор хянаж, удирдаж байсан байжээ. Жишээ нь, Индонез улсын нийт компаниудын нийт хөрөнгийн 17%-ийг нэг гэр бүл дангаараа эзэмшиж байсан байх. Цаашилбал Индонез, Филиппин, Тайланд улсуудад арван гэр бүл л тухайн улсын компаниудад харъяалагдаж буй нийт хөрөнгийн талыг нь, Хонг Конг ба Солонгос улсуудад 1/3-ийг мөн л арван гэр бүл хянаж байх жишээтэй. Гэвч улс орны ерөнхий эдийн засаг өсч дээшлэхийн хирээр ганц хүний эсвэл гэр бүлийн гарт байсан компаниудын хувь эзэмшил, хяналт аажим багасч буй статистикийг мөн энэхүү судалгаа гаргаж баталсан байна. 

Монголчуудын хувьд ид “моод”-нд орж буй Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээний дийлэнх нь 1996 онд ердөө 15 гэр бүлд ногдож байсан ба энэ нь тухайн санхүүгийн жилийн Хонг Конгийн ДНБ-ийн 84.2% болж байсан байх юм. Харин бараг ижил хугацаанд буюу 1998 онд АНУ-ын хамгийн баян 15 гэр бүлийн хөрөнгийн үнэлгээ нь АНУ-ын ДНБ-ийн дөнгөж 2.9%-тай тэнцэж байсан байна. Яагаад ийм байгааг хоёрхон жишээгээр тайлбарлаж болохоор байна. Сухартогийн гэр бүл Индонезид нийт 417 ХК болон ХХК-тай байсан бөгөөд эдгээрийг нь хүүхдүүд нь, хамаатнууд нь, түншүүд нь авч явдаг байсны дийлэнх нь засгийн газрын өндөр албан тушаалтнууд байсан билээ.

Филиппинийн ерөнхийлөгч Ф.Маркосын салсан эхнэр нь 1998 онд Financial Times-д ярилцлага өгөхдөө:

“We practically own everything in the Philippines from electricity, telecommunications, airlines, banking, beer and tobacco, newspaper publishing, television stations, shipping, oil and mining, hotels and beach resorts, down to coconut milling, small farms, real estate and insurance”

гэж хэлсэн байдаг юм билээ.

Төр ба бизнесийн энэхүү “янаг амрагийн холбоо” бүхий зах зээлийг судлаачид CRONY CAPITALISM гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол улс энэ замналаар замнаж буй эсвэл замнах эсэхийг УИХ-д байгаа гишүүд, ирэх жил дэвших гэж байгаа нөхдүүдээр баримжаалан тодорхойлж болох байх. Иймээс хувь хүний хариуцлагаа дор бүрнээ ухамсарлаж иргэн бүр баялаг бүтээх үйл ажиллагаанд оролцох, хувь нэмрээ оруулах, хамгийн гол нь үүний тулд өөрсдийгөө боловсруулах, чадваржуулах ажил ихэд чухал мэт. Австралийн аборижинал нар, АНУ-ийн индиануудтай өөрсдийн ирээдүйг зүйрлэж болохгүй ч “үнэгүй мөнгө ба бэлэн хоол” зөвхөн занганд л байдгийг санаж загас барих аргыг сурахыг бултаар чухалчилъя.

Судлаачид зүүн өмнөд азид Crony Capitalism үүссэн гэж яг таг батлаагүй ч нээлттэй компаниудын хувьд азийн компаниуд илүү нийт хөрөнгө дээрээ томруулах дээр стратегиа боловсруулж байхад барууныхан өөрийн хөрөнгө дээрээ гол анхаарлаа тавьдаг ялгааг бусад судлаачид гаргасан байна билээ. Энэ ч утгаараа ч юм уу ижил хэмжээний хөрөнгө, нэр хүндтэй, эрсдэлтэй барууны болон азийн компаниудын хувьцааг анзаарахад Азийн компаниудын хувьцааны үнэлгээ ялимгүй хэмжээгээр үргэлж барууны компаниудаас доогуур байдаг хандлага буйг мөн бусад судлаачид мөн баталсан байдаг юм билээ. Тэгэхээр компанийн засаглал гэдэг зүйл хичнээн чухал болох нь анзаарагдаж буй биз ээ.

Азийн бар гэгдэх улсуудад ийм асуудлууд бизнес болон төрийн түвшинд байсан бол Чоно эдийн засаг байгуулахаар зорин тунхаглаж буй манай улсын хувьд гаргалгаа нь ямар байх ёстой вэ?

Thursday, 2 June 2011

World Capital Markets History and Development

World Capital Markets History and Development

Maxwell (1994) stated that Sumerian clay tablets consisted largely of records of a financial nature, such as credit, loans, interest, and exchange rates. Since the days of the Sumerians, over 5,000 years have already passed, there was a wide range of literature about the capital market development and its history, which dates back to the 1100s (Encyclopedia Britannica, 2010; Andromeda, 2010). It is good to follow old tracks to know how people have done before and what Mongolians should do now to operate an efficient and better modern stock exchange as a late comer. Therefore, it can be said that financial institutions, especially, the origin of stock exchanges, are as old as the hills.

It seems that the main factor of stock exchange’s birth was trading activities in agricultural and other commodities. Especially, trading and distance shipping opportunities between nations was a root in the institutional beginnings of stock exchanges appeared during the 16th and 17th centuries in Europe.  Encyclopedia Britannica (2010) acknowledged that trading in securities on a formal basis was already common in the industrialized nations by the 19th century and Dutch East India Company’s stock began to trade broadly in Amsterdam in 1609, which was the first time ever in the history. It is believed that from that time, trading activities started being regulated by governments and stock exchanges started to be seen the new sources of funds. Furthermore, it was mentioned that mining, rather than trade and commerce, was the impelling influence in the establishment of stock exchanges in South Africa and Canada. The same successful result could happen in Mongolia right now if there are efficient infrastructure and right ecosystem. Moreover, Obstfeld & Taylor (2004) argued that huge investments in American railroads, South African gold mines, Egyptian government debt, and Peruvian guano were one of main factors to establish and consolidate stock exchanges in these countries.

Besides business industries nature, generally speaking, developments in shipping, transportation logistics, information and communication technology, the internet, globalization, international capital mobility, and regulatory environment or regulation and deregulation made a huge change for stock exchanges around the world. I would like to mention here only one example. As Obstfeld & Taylor (2004, p.16) stated “the laying of the trans-Atlantic cable in 1866 reduced the settlement time for intercontinental transactions from roughly ten days (the duration of a steamship voyage between Liverpool and New York) to only hours”. In spite of these achievements, in the First and Second World War, the great depression, economic crisis including recent global financial crisis have marked by a sharp reaction against the financial markets. Especially, Edwards & Patrick (1992) noted that the two-oil crisis that occurred in the 1970s marked a big shift in global financial flow in the postwar period. In other words, this demonstrated that industrialized or developed countries could no longer dictate the destiny of the world’s financial market.

Many years ago, George Bernard Shaw said, “the lack of money is the root of all evil”. Therefore, it is a big question mark for developing countries on how to finance huge projects. However, commercial banks are a good solution for individuals and SMEs but not really for big projects and multinational companies. Projects, which require huge amounts of money eventually, have to go to capital market field. Nevertheless, what would be the “right” ratio between money market and capital market to have sustainable national economy? Perhaps this is ‘a million dollar’ question!

Commercial banks specialize in short-term borrowings, which is liquid but lack of providing long-term liquid financial products. It can be said that money markets and capital markets are two wings of the national economy. Ritter and Silber (1977) stated that the growth of national economy driven by well-functioned financial markets by giving both lenders and borrowers options they would not otherwise have, thereby increasing both savings and investment. Gart (1988) kept on saying that the capital markets were meant to finance long-term investments such as highways, shopping complex, and industrial plants. Apparently, still now, the best-known capital market product in developing countries is common stocks that are traded on the stock exchanges.

Wednesday, 16 June 2010

Corporate governance

Компанийн засаглал

Бүх шалгалтаа дуусгаж нэг том ажил ардаа орхив. Дипломын ажлаа аль болох эртхэн дуусгах санаатай сууж буй. Аль өнгөрсөн оны намар хөрөнгийн зах зээлийн талаар сэдэв сонгон авч энд тэндийн ном, сонин уншиж байгаад биржийн дэд бүтэц, компанийн засаглал, болон ард иргэдийн боловсрол хөрөнгийн зах зээлийн тулгын гурван чулуу юм уу гэж бодон тэрийгээ Монголын жишээн дээр батлахаар нухаад байгаа. Эдгээр гурван асуудлыг ач холбогдлоор нь шууд эрэмблэхэд тун ярвигтай боловч хамгийн их жин дарах чухал асуудал нь компанийн засаглал юм уу гэж бодох болов. Учир болвоос компанийн засаглалыг тухайн компанийн менежер буюу удирдлага, нийт ажилчдын “чанар, хүн чанар, мөн чанар” гэж хэлэх бүрэн үндэс байна.

Жаахан энгийн жишээ авсугай. Ухаан нь сайхан бүсгүй эсвэл сайхан залуу хармагцаа шууд гэрлэх санал тавьдаг эр эсвэл бүсгүй ховор байх. Эсрэгээрээ ганц уулзалтын дараа тэрхүү хэлсэн саналыг нь сонсоод л шууд нөхөрт гардаг бүсгүй эсвэл эхнэрт гардаг “бүстэй” хүн ч ховор байх. Адаглаад л тухайн санал тавьсан хүнийхээ ааш авир, мэдлэг боловсрол, үүн дотроос хамгийн чухал нь амьдралын ханиа болгон насны бөгст аяга цай хуваан суухын тулд тэрхүү этгээдийн “хүн чанар”-ыг нилээд хардаг байх. Хүнээр бол компанийн засаглал нь энэхүү хүн чанар юм гэж би томъёолох гээд байна. Гэвч хүн чанартай болж харагдахын тулд хайртай хүнийхээ өмнө гудамжинд гуйлга гуйн сууж буй хүүхдэд хэдэн задгай мөнгө өгснөө ганцаараа гэртээ буцах замдаа орцны жижүүрийнхээ бяцхан хүүхдийг нүүр нүдгүй загнаж хөөж цэрвэж байгаа нь яавч хүн чанарын хэлтэрхий биш юм. Үүнтэй адил Монголын маань компаниудын дийлэнх нь сайн, сайхан болж бусдад харагдахын тулд нүүрэн дээрээ нүүр зурсан (хэт их будсан гэж ойлгоно уу) хүүхэн шиг л аяглах бөлгөө. Иймээс компанийн нийгмийн хариуцлага гэдэг нэрийн доор хийж буй ажлуудаас уг компаниудын мөн чанарыг олж харж, ойлгоход нилээд хэцүү, заримдаа бараг боломжгүй. Учир нь ихэнх компаниудын эдгээр хийж байгаа ажлуудын зорилго нь богино хугацааны ашиг сонирхол дээр суурилсанаас гадна Agency Problemбуюу компанийн хувь нийлүүлэгч, жинхэнэ эзэд болон компанийн гүйцэтгэх удирдлага, шийдвэр гарган ажилладаг менежерүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй байж болохоор. Ямар сайндаа компанийн үйл ажиллагаа, үнэ цэнэтэй ямар ч холбоогүйгээр барам гүйцэтгэх удирдлагын нэгнийх нь найз болохоор гэдэг шалтгаанаар компаниудын маркетингийн газар нилээд их мөнгийг өөрийн компанидаа ямар ч үнэ цэнэгүй зарцуулдаг. Энэхүү шахааг хийж буй хүн өөрөө уг компанид хувьцаа эзэмшдэг, ашгаас нь хуваалцдаг байсан бол иймэрхүү үйлдэл гаргах нь арай л багасах магадлалтай. Энэ их үргүй зардал гаргасан мөнгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хэлбэрээр тараасан бол хувь нийлүүлэгч нарт ямархуу үнэ цэнэ авчрах байсан бол оо? Үүнийг л Agency Problem гээд байх шиг байгаа юм. Одоог хүртэл дэлхийн том компаниуд энэхүү асуудлыг бүрэн шийдэх шийдлийг олоогүй л буй бололтой юм билээ. Энэхүү сэдвээр Монголд судалгааны ажил хийвэл онц сонирхолтой үр дүн гарах бий вий. Дээр хүнээр авсан жишээгээр бол найз бүсгүй эсвэл найз залуугаа мөнгө, ашиг сонирхолын төлөө өөр хүнд “түр хэрэглүүлж” буйтай агаар нэгэн бөлгөө. Ийм хүнтэй гэрлэх шийдвэр гаргах болон ийм компанийн хувьцааг худалдан авах шийдвэр гаргах асуудлууд нь үндсэндээ шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчийн хувьд “чанар” гэдэг нэг л асуудал дээр зангидагдах байх. Өөрөөр хэлбэл тухайн менежерийн чанар тухайн компанийн үнэ цэнийг шууд тодорхойлох нь ээ.  

Тааруу, муу компанийн засаглалтай буюу дээр хэлсэн зөрчил ихтэй газруудад өндөр чадвартай боловсон хүчин, топ менежерүүд тогтдоггүй “хуультай” юм билээ. Үүнийг маш олон жишээгээр батлах боломжтой. Гэтэл зарим хүмүүс тогтохоор барах уу бүр “амжилттай” ажиллаад байгаа жишээнүүд ч энд тэнд хангалттай байдаг. Үүнийг зарим судлаачдын хэлдэг “Management Entrenchment” гэсэн томъёололтой холбож болохоор байгаа юм. Ухаан нь өөртэйгээ адилхан “чанаргүй” хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн бүх шийдвэр гаргах эрх мэдлийг өөр дээрээ авч, мэдээллийн хэт төвлөрөлийг тэрхүү этгээд ганцхан өөр дээрээ үүсгэх нь байна. Даллахад нь ил гарч, далайхад нь далд орж байдаг хэдэн утсан хүүхэлдэй нартайгаас гадна бүх мэдээллийг ганцаараа атгасан байдаг болохоор хувь нийлүүлэгч, компанийн захирлуудын зөвлөл ч тухайн этгээдийг заримдаа халах, солих боломжгүй байдаг аймшигтай жишээнүүд байна. Иймэрхүү хүмүүсийн “амжилттай” ажиллаж, албан тушаал дээрээ тогтож буй ганц шалтгаан нь бусад хэн нэгэн өөрийг нь орлож ажиллаж чадахгүй болтол бүх зүйлсийг өөр дээрээ авч ирж, мэдээллээ хуваалцахгүй явж чаддагт оршдог бололтой. Рекетчин гэсэн үг. Нөгөө талаас энэхүү “чанаргүй” хүмүүсийг дэмжиж байдаг хүчин зүйл нь та бид өөрсдөө гэж хэлж болохоор. Ухаан нь үнэхээр нэг компанийн хувьцааг авахаар судалж байгаа бол тухайн компанийн үндсэн бизнес, зах зээл, салбарын судалгааг хийлгүйгээр шууд өөрсдөөс нь өөрсдийн байдлыг нь асуух явдал. Өөрийн судалгаа дээрээ найдалгүй таньдаг хүнээ хайгаад давхидаг. Ихэнх хүмүүс тоо бодох дургүй байдаг тул аль болох бэлэн хоол идэх гээд дайрдаг. Харамсалтай нь бизнест үнэгүй бэлэн хоол байдаггүй билээ.        

Frontier Securities-ийн энэхүү тайланд дурдсанаар бол Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй байдаг 350 орчим компаниудаас ердөө 42 нь л санхүүгийн тайлангаа өнгөрсөн жил олон нийтэд дэлгэсэн бол нэг ч компани жилийн тайлан 2009 онд гаргаж хувь нийлүүлэгч нартаа мэдээлэл өгөөгүй байх юм. Ухаан нь нэг хүүхэнтэй суусан гэж үзвэл шинэхэн амраг нь хэдэн төгрөгний цалинтай байтугай хаана ажилладаг нь ч мэдэгдэхгүй, эцэг эх нь ч ямар хүн байдаг мэдэгдэхгүй, энэ талаар огт ам нээдэггүй “тийм нэгэн алаг нүдэн”-ээс ялгаа юун билээ. Түүнээс гадна энэхүү тайлан дээр 2009 оны сүүлийн байдлаар нөгөө бүртгэлтэй 350 компанийн 99 нь л Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлийн дүрмийн шаардлагыг хангаж байна гэж дурджээ. Шаардлага хангахгүй байгаа бол яагаад бирж дээр бүртгэлтэй хэвээр нь байлгаж, олон түмний мөнгийг “луйвардаад” байгааг нь огт ойлгохгүй байгаа. Эдгээр жишээнүүд нь компанийн засаглал ямар чухал сэдэв болохыг та бүхэнд ойлгуулах болов уу гэж найдаад дээрээс нь “хүч нэмэх” зорилгоор нэг хүүхэн, нэг залуугийн хийсвэр жишээг авсан болохыг болгооно уу.

Мэдээж ганц, хоёр хүн иймэрхүү увайгүй ажил хийж, бүхэл бүтэн компанийн үнэ цэнийг унагах нь тун хэцүү. Тиймээс муу засаглалтай холбоотой асуудлын цаана бараг бүхэл бүтэн мафи байдаг гэж хэлж болохоор юм билээ. Үүнтэй холбоотой Tunnelling гэсэн санхүүгийн нэг хэллэг байна. Товчхондоо компанийн удирдлага, гол менежерүүд компаниасаа хулгай хийх гэж хэлж болно. Магадгүй төр хамгийн муу менежер гэж ярьдаг нь үүнтэй ч холбоотой байж мэдэх юм. Энэхүү Tunnelling гэсэн ойлголт дотор хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга нь хэн нэгэн найз, эсвэл хамаатан нь шинэ компани байгуулж, тэрхүү компани нь давуу эрхээр анхны компанид бараа материал нийлүүлэх урт хугацааны эрхийг авдаг. Барааны төлбөрт төлөгдсөн мөнгө шинэхэн байгуулагдсан компанийн захирал болон мөнгө төлсөн компанийн захирал хоёрт тэнцүү хуваарилагдан очдог юм байх. Энэхүү схем нь ялангуяа Азийн орнуудад их өргөн дэлгэр хэрэглэгддэг бололтой. Монголд хүмүүс бараа шахах гэж ярьдагтай агаар нэгэн буюу. Дараагийн “сонирхолтой” хэлбэр нь пирамид загвар байх. Ухаан нь иргэн Дорж А компанийг үүсгэн байгуулж 51%-ийг эзэмших бөгөөд А компани нь В компани байгуулж мөн түүний 51%-ийг эзэмшинэ. В компани нь мөн С компани байгуулж 51%-ийг эзэмшинэ. Энэхүү гинжин хэлхээ цааш яван C компани дахин шинээр D компанийн үүсгэн байгуулж харин энэ удаа C нь D компанийн 50%-ийг л эзэмших болно. Харин энэ үед иргэн Дорж D компанийн 1%-ийг гартаа оруулна. Өөрөөр хэлбэл иргэн Дорж А, В, С, D гэсэн бүхий л компанийн хяналтын багцийг эзэмшиж байна гэсэн үг. Солонгосын Лотте групп үүний сонгодог жишээ гэж хэлж болно. Профессорын тусламжтайгаар уг компанийн нууцын зэрэглэлд орох бичиг баримтыг олж үзэхэд энэхүү групп компаниудын хоорондын харилцаа, бүтэц, үйл ажиллагаа нь үнэхээр толгой эргэм. Хэдэн арван том, хэдэн зуун жижиг компаниуд байх боловч бүгдийнх нь хяналтын багц ердөө нэг гэр бүлийн л эзэмшил байх бөлгөө. Иймэрхүү компанийн хувьцаа худалдаж авах нь тухайн гэр бүлд шууд мөнгө хандивлаж буйтай агаар нэг бус уу. Өөрөөр хэлбэл компанийн засаглал хэдий чинээ сайн байна төдий чинээ хямд эх үүсвэрээр санхүүжилт олох, хөрөнгө босгох боломжтой болох юм. Санаа сайн бол заяа сайн, Санаа муут яван хатна энэ тэр гэсэн бидний уламжлалт хэллэгүүд үнэндээ компаниудын хувьд засаглалын философи нь мэт.

Гэсэн хэдий ч амжилттай ажиллаж буй дэлхийн том компаниудын түүхийг ухан үзвэл ихэнх нь гэр бүлийн эзэмшлийн компаниуд байсаар л байна. Японы хувьд Тоёота болон Сони сонгодог жишээ. Тэгэхээр гэр бүлийн компаниудад давуу тал бас байна аа. Гол давуу тал нь дээр тайлбарласан Agency Problem байхгүй байх нь. Хүн өөрөөсөө хулгай хийхгүй нь шинжлэх ухаанд бараг батлагдсан тул. Дээрээс нь тухайн бизнесийг анх үүсгэн байгуулсан хүн нь ихэвчлэн маш хүчтэй лидер, шинийг санаачлагч, тухайн цаг үеэсээ тасарчихсан хүмүүс байх нь нийтлэг. Гэвч гэр бүлийн эзэмшлийн компаниудын сул тал гэсэн зүйс бас байна аа. Гол сул тал нь компанийн удирдлага, алсын хараа, үнэ цэнэ нь тухайн гэр бүлийн гишүүдийн хүрээнд л байна. Үсрээд л нэг азтай хүргэн хүү рүү шилжих байх. Гэтэл тухайн компанийг үүсгэн байгуулагч гэр бүлтэй ямар ч садан төрлийн холбоогүй мөртлөө тэднээс хамаагүй өндөр боловсролтой, өндөр чадвартай, алсын хараатай нэгэн байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгээд ч үүсгэн байгуулч нас барсны дараа үр, ач нар нь компанийн хөрөнгийн булаацалдан, бизнесийг нь үгүй хийж буй олон жишээг та нар мэдэх байх. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагчаас хойш 2, 3-р үеэс эхлэн зарим компаниуд гадны хүнийг компанийн гүйцэтгэх урирдлагад урин томилон ажиллуулдаг ерөнхий хандлага байна. Үүний нэг жишээ нь Сони бөгөөд энэ талаар дэлгэрэнгүйг энд бичсэн буй. Гэхдээ л голлох шийдвэрүүдийг гэр бүлийн гишүүд л гаргана.

Дээрх нийтлэг асуудлуудаас болоод олон улсын бирж дээрх ихэнх Азийн улсуудын (Япон улсын эс тооцсон болно) компаниудыг барууны улсуудын ижил цар хүрээний компаниудтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ нь голцуу доогуур байдаг статистик байна. Шалтгаан нь засаглал ба мэдээллийн ил тод бус байдал. Өөр нэг сонирхолтой судалгаа байсан нь Азийн улсууд ихэвчлэн балансын дүнд анхаарлаа хандуулж нийт хөрөнгийн хэмжээгээрээ (total assets) уралддаг бол барууны фирмүүд өөрийн хөрөнгийн (owner’s equity) хэмжээгээрээ уралддаг болсон ажээ. Өөрөөр хэлбэл өр тавьж байгаад ч болтугай тухайн компанийг их хөрөнгөтэй гэж харуулах уу, эсвэл олж буй өгөөжийн чанарт анхаарах уу гэсэн үг юм. Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй орнуудын компаниуд ихэвчлэн чанарын араас биш тооны араас хөөцөлдөх агаад тухайн компаниудын Board of Directors буюу захирлуудын зөвлөл нь ч их сул хүмүүсээс бүрддэг нийтлэг хандлага байна. Захирлуудын зөвлөлд цаг сайхан байхад дарга, сайд хийж явсан хүмүүс голцуу тэтгэврийн хөгшид цугларах агаад иймэрхүү захирлуудын зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн атганд нь байх бүрэн магадлалтай. Үүний том шалтгаан нь компанид гаднаас санхүүжилт хэрэгтэй бол банкинд л хандахаас бус хувьцаа шинээр олон нийтэд гаргах асуудал үгүй юм. Банкнаас зээл авахын тулд хөгжиж буй орнуудад танил тал, арын хаалга хамгаас чухал. Ялангуяа хуучин дарга энэ тэр хийж явсан хүмүүсийн нөлөө энэхүү ажилд их өндөр гэсэн үг. Зөв ажиллаж буюу ажиллуулж чадах хөрөнгийн биржийн гол ач холбогдол чухам энэхүү ньюанс дээр л гарч ирэх ёстой ажгуу.

Цааш нь ухаад үзвэл хууль эрхүйн Англо Саксон ба Эх Газрын гэгддэг ялгаатай системүүд тухайн улс, бүс нутгийн компаниудын засаглалд хүссэн хүсээгүй асар том нөлөөтэй байхаар юм билээ. Барууны орнуудад компанийн эзэд нь хувьцаа эзэмшигч нар байх агаад компанийн удирдлагууд нь хөлсний менежерүүд байна. Уг компани нь дотооддоо захирлуудын зөвлөлөөр чиглүүлэгдэх ба гадаад орчинд хөрөнгийн зах зээлээр үйл ажиллагаа нь үнэлэгдэж удирдагддаг аж. Өөрөөр хэлбэл зээл, санхүүжилтын хувьд арилжааны банкуудаас бараг хамааралгүй гэсэн үг. Энэхүү схем руу эх газрын бизнесийн соёлтой улсууд нүүж байгаа ерөнхий хандлага ажиглагдаж байна. Япон болон Монгол улсууд үүний нэг жишээ гэж хэлж болно. Үнэндээ анх би Японы хөрөнгийн зах зээлийг Монголтойгоо харьцуулж үзье гэж бодож байсан боловч зарчмын хувьд харьцуулаад байх юм бараг байхгүй, санхүүгийн институцийн экосистемийн хувьд бараг ижил шахуу гэж хэлж болохоор бүтэц харагдаад байгаа юм. Учир гэвээс санхүүгийн хичээлүүд дээр үзэж байсан кэйсүүд дандаа Харвард бизнес сургуулийнх байх агаад ерөнхий концепц нь нөгөө Анкло Саксон зарчим дээр суурилсан байна. Эдгээр кейсийг Япон орчинд эсвэл “Монгол” сэтгэхгүйгээр сэтгээд дүгнэлт гаргавал яавч олигтой дүн авахгүй. Баруунд MBA хийсэн хүмүүс Япон, Герман, Францын санхүүгийн байгууллагуудад ажиллахад тун хэцүү гэж бас ярьдаг юм билээ. Тэр байтугай Японд бол барууны орнуудад хамгаалсан MBAMaster of English Literature-тай адил гэж ёжлон зүйрлэх юм билээ. Миний Австралилд хийсэн MBA-ийн ид шид Японы уламжлалт санхүүгийн байгууллагууд invisible байх нигууртай юм гэсэн. Гэхдээ л Японоос авах зүйлс байлгүй л яах билээ. Түүнчлэн Англо Саксон бизнесийн уламжлалтай улсуудад хүн 40 наснаас өмнө CEO болох нь энгийн үзэгдэл бол эх газрын гэгддэг уламжлалтай улсуудад 40 наснаас өмнө компанийн топ удирдлагад орох нь өдрийн од билээ. Монголд ч гэсэн чадвартай залуус мангар бацаан, тэнэгхэн, балчирхан, юм үзээгүй, гэнэн хонгор гээд элдэв янзаар дуудуулах бүрэн боломжтой. Үнэндээ тэр нэгэн агаагийн 40 насандаа гэнэт ойлгож, сурсан зүйлийг 25 настай залуу яагаад ойлгож сурч болохгүй билээ?

Эцэст нь дүгнэхэд, компанийн үйл ажиллагааг захирлуудын насаар нь хэмжин үнэлдэг цаг үе өдгөө тэртээ ард хоцроод буй. Ардчилал гэдэг зүйл хамгийн төгс зүйл биш боловч одоо байгаа сонголтууд дундаас хамгийн гайгүй нь гэсэн өгүүлбэртэй нэгэн адилаар компанийн үйл ажиллагааг хэмжих олон арга байгаагаас хамгийн “гайгүй” нь хөрөнгийн зах зээл гэж хэлж болох байх аа. Өөрөөр хэлбэл таны удирдаж буй компанийн бирж дээрх хувьцааны үнэ таны хийж буй ажлын үнэлгээ гэж хэлж болно. Миний удирдаж буй компани шилдэг нь, хамгийн сайн нь гэж хэд орилоод ч уг компанийн хувьцааны үнэ тийм амархан өсдөггүй юм билээ барууны орнуудад бол. Харин ч эсрэгээрээ буурах магадлалтай даг шүү. Биржийн бас нэг давуу тал нь өөрийгөө сайн удирдагч, сайн бизнесмен гээд бодчихсон байсан хүний компанийн хувьцаа үнэ цэнээ алдах үед тэрхүү бизнесийг үргэлжлүүлээд аваад явах буюу уг компанийн хувьцааг нь худалдаж аваад удирдлагыг солиод үйл ажиллагааг нь сайжруулах боломж үргэлж нээлттэй байдаг. Ингээд бодохоор Монголд хичнээн олон сайхан төсөл тэрүүхэн тэндээ эргэлдэж, хэдэн банкны мөн царай алдаж байгаад амжилтгүй болж дууссан бол оо гэж харамсмаар. Компанийн засаглал нь бизнесийн орчинг бүхлээр нь сайжруулах, удирдлагыг цэвэршүүлэх, оролцогч нарыг чанаржуулах чухал зүйл буюу.

Дипломын ажлын халуундаа бичиж байгаа ажлынхаа бараг нэг дэд бүлгийнх нь санааг энд сарааччихав уу яав?