Saturday, 31 October 2015
Tuesday, 22 September 2015
Mission + Passion = Success
Зорилго + Дуртай ажил = Амжилт
Тана гээд бүсгүйн талаар өмнө нь багагүй сонсоод л явлаа. Нийгмийн идэвхтэй, гадаадын нэр хүнд бүхий сургуулиудыг төгсөөд дэлхийн томоохон компанид амжилттай ажиллаж буй гээд л. Харин саяхан Оксфордын их сургуулийн Саид бизнесийн сургуульд бүрэн тэтгэлэгтэй сурахаар шалгарсан тухай Оксфордын их сургуулийн сошиал сүлжээнээс мэдээлэл авмагцаа даруйхан уулзаж энэхүү мундаг бүсгүйг уншигч та бүхэнтэйгээ танилцуулахыг яарсан бөлгөө. Ярилцлагыг болгооно уу.
Ванчигийн Ганзориг: Нэг үеэ бодвол Монголчууд маань гадаадад сурдаг, хүссэн компанидаа ажилд орох, мэдээллийг эгшин зуур авах өргөн боломжтой болжээ. Энэхүү боломжийг маш сайн ашиглаж буй залуучууд олон байна. Эсрэгээрээ энэ бүх бэлэн боломжууд нь байхад бэлэн юм нэхээд суугаа идэвхгүй залуучууд ч байна. Гэхдээ дийлэнх нь санхүүгийн боломж, хэлний мэдлэг, гадаад харилцааны туршлагагүй байх шиг. Өөрийн тань мэдээллийг товчхон харахад олон залуусын мөрөөддөг замналыг туулахаар барах уу, маш амжилттай явж байгаа өнөө цагийн шилдэг залуусын төлөөлөл гэж хэлж болохоор байна. Тэгэхээр яаж ийм богино хугацаанд зарим залуучуудын мөрөөдөл нь болсонсургуулиудыг төгсөж, тэтгэлэг бүхий урилга аваад, том компанид ажиллаад байгаа амжилтынхаа нууцаас хуваалцана уу. Магадгүй тэдэнд өөрийн тань зөвлөгөө маш их тус болох байх.
Жамбалдоржийн Тана: Надад анхнаасаа зорилго байсан. Багаасаа л нэр хүндтэй их сургуульд суралцана гэж мөрөөддөг байсан. Би ахлах сургуулиа Америкт дүүргэсэн. Тэр үед маань өнөөдөр шиг интернет, фэйсбүүкогт хөгжөөгүй байлаа. Тэр үед мэддэг хэдэн сургуультай л байсан. Америкт мэдээлэл арай гайгүй байдаг ч гэсэн мэддэг, нэрийг нь сонссон Харвард, Йэль, Принстон, Эм Ай Ти гэх зэрэг хэдхэн сургууль л толгойд эргэлдэж байсан.Эдгээр сургуулиудын аль нэгэнд л орох ёстой юм байна гэж боддог байсан. Би хичээлдээ дуртай, олон нийтийн ажилд идэвхтэй хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл миний зорилго ба хийх дуртай ажил нийлж чадсан л даа. Дунд, ахлах сургуульд байхдаа гэнэт хичээлдээ анхаарч дүнгээ дээшлүүлэх хэрэгтэй, янз бүрийн ажилд оролцох хэрэгтэй гэсэнбодлууд огт орж байгаагүй. Угаасаа хичээлдээ дуртай болохоор дүн сайн, шалгалтандаа дор бүр ньбэлдээд, олон нийтийн ажилдаа сайн дураараа оролцоод л бужигнаад явдаг байсан.
Нэг талаасаа үеийн залуустаа зөвлөгөө өгөхөд ямар ч хүн өөрийн хийх дуртай зүйл ба зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй. Энэ хоёрыгоо нийлүүлж чадвал амжилтанд хүрэхэд амархан байдаг. Жишээ нь, зарим хүүхдүүд магадгүй академик талын сонирхол огт байхгүй хирнээ заавал брэнд болсон Харвардын их сургуульд орж яах юм бэ? Нэгдүгээрт, ийм академик хандлага, хүсэлгүй бол Харвардад орох чинь бүтэхгүй байж магадгүй. Бүтсэн ч ямар зорилгоор Харвардыг хүсэж орсон чинь тодорхойгүй тул цаг, мөнгө үрсэн л асуудал болох байх. Би өөрөө илүү академик талдаа үнэхээр сонирхолтой. Хүн болгонд өөрийгөө судлаад, өөртөө таарсан сургууль, ажил сонгох, түүнчлэн хийх дуртай аливаа зүйлд нь зориулагдсан боломжууд байдаг шүү дээ. Тэр нь заавал Харвард биш өөр сургууль байж болно. Эсвэл сургуулиас гадна хийх ажлууд байна уу гэх мэтчилэн судлах хэрэгтэй. Харвардын хувьд би хичээлдээ үнэхээр дуртай байсан болохоор миний зорилготой нийцсэн гэсэн үг.
Өөр зөвлөгөө гэвэл залуус бид мэдээлэл сайтай байхаас гадна маш тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог. Хичээлээ хийж байхад жаахан гармаар байдаг ч юм уу, цагаа арай өөр хэлбэрээр үрмээр байдаг ч юм уу асуудлууд гарна. Тэр болгоныг зорилготой байж л давна. Би энэ сургуульд л орно,би энэ ажлыг л хийж бүтээмээр байна гэсэн бодлоор сатааруулах олон зүйлсийг давж гарч туулна шүү дээ. Одоо бол бүр хэцүү болсон байх. Яагаад гэвэл намайг төгсөх ангид орох жил фэйсбүүк нээгдсэн. Тухайн үед энэ платформд зөвхөн урилгаар ордог байсан бол одоо хүн бүр фэйсбүүк, твиттер, инстаграмд чөлөөтэй орох боломжтой гээд залуу хүн нэг зүйл дээр, хичээл дээрээ төвлөрөхөд их хэцүү болсон байж магадгүй л дээ.
В.Г: “Мэдээлэл сайтай байх” гэдэг дээр би арай өөр бодолтой явдаг. Манай өнөөгийн нийгэмд мэдээлэл хангалттай байгаа гэж боддог. Сайн, муу, зөв, буруу гээд л. Гол нь тэр олон мэдээллийн дундаас хэрэгтэйгээ өөртөө аваад, хэрэггүйг нь орхиж чаддаг, олон мэдээлэл дундаас дүн шинжилгээ хийж, өөрийн гэсэн дүгнэлт гаргаж чаддаг чадвар сул байх шиг. Барууны залуучууд мэдээлэл дээр анализ хийх, өөрийн гэсэн үзэл бодолтой байх, бие даасан шийдвэр гаргаад явдаг хандлага нь арай өөр байна уу? Чи түүнийг нь анзаарсан уу?
Ж.Т: Яг үнэн. Гадаадад тэр талаараа залуучууд ньдавуу санагдсан. Ялангуяа Америк, Англид өөрсдийгөө арай чөлөөтэйгөөр илэрхийлээд сурчихсан, хүүхдүүд нь ч багаасаа ямар ч мэдээлэлд өөрийн гэсэн дүгнэлт гаргах чадвартай болсон байдаг. Багаасаа чөлөөтэй яриад сурчихаар тэр хирээрээ чөлөөтэй сэтгэж сурдаг байх л даа. Энэ тал дээр би өөрийгөө байнга ажиллах хэрэгтэй гэж боддог. Би ахлах сургуульд байхдаа бас тийм байгаагүй. Ерөнхийдөө багшийн хэлснээр, сонссон зүйлээ номоос хайдаг, номон дээрл байхгүй бол багшаас асууя гэсэн бодолтой байдаг байлаа. Харин Америк хүүхдүүд тийм байдаггүй. Бараг л юмаа уншаагүй хирнээ айхтар ярина. Зүгээр л өөрийнхөө бодсоныг чөлөөтэй хэлээд л, тэрийг нь багш нар дэмжээд л. Тийм хүүхдүүдийг дотроо би “Ямар мундаг юм бэ” гэж боддог байсан.
В.Г: Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Гэхдээ “ойролцоогоор” хэдтэй вэ?
Ж.Т: Өнгөрсөн 6 сард би 26 нас хүрсэн.
В.Г: Нууц биш бол намтрыг тань жаахан дэлгэрүүлж ярилцъя. Хаана төрөөд, хаана байж байгаад хаашаа хаашаа хэзээ ингэж их явчихав аа?
Ж.Т: Би Улаанбаатархотод 1989 онд төрөөд4 нас хүртлээ Монгол байсан. Миний аав дипломат хүн болохоор намайг 4 настай байхад аав Англид албан ёсоор томилогдож бид гэр бүлээрээ нүүсэн. Лондонд 4 жил амьдраад Монголдоо эргэж ирээд Нийслэлийн5-р сургуульд орж сурсан. Монгол хэлээ сурах гэж их будилсан. Жаахан байхдаа Англиас Монголд ирсэн болохоор тухайн үед соёлын шоконд орж байснаа тод санадаг. Намайг 12 настай байхад аав маань Америк руу томилогдожманайх Вашингтон хот руу нүүсэн. Тэндээ 4 жил болоод аавын маань томилолтын хугацаа дуусч аав, ээж маань Монголдоо буцах болсон. Тухайн үед би Америкт 10-р ангиа төгсчихсөн, коллежд ороход 2 жил л дутуу үлдчихсэн байсан.Сүүлийн хоёрхон жил үлдчихсэн байсан тул “Монголд очоод өөр сургалтын системд ормооргүй байна” гээд Америкт дотуур байртай сургуулийг судалж эхэлсэн. Ингээд Ютамужид сургуульд орж 2 жил сурч төгсөөд Харвардыних сургуульд элсэж орсон. Харвардадороод эдийн засаг болон зүүн Ази судлал гэсэн хос чиглэлээр 4 жил сураад бакалаврын зэрэг авсан.
В.Г: Чи ахлах сургуульд байхдаа л коллеж, их сургуулиудын жагсаалт гаргаад, түүндээ Харвардыг оруулаад өөрийгөө бэлдээд эхэлсэн үү? Харвардын коллежийн шалгуур нь ямар байдаг вэ?
В.Г: Тэгэхээр манай их дээд сургууль, ЕБС-ууд шиг элсэгчдийг жагсаагаад, дундуур нь улаан шугам татаж оюутан болгодогтой харьцуулахад огт өөр систем юм байна. Чи гайхаж байв уу?
Ж.Т: Ямар ч систем байсан өрсөлдөөн тул бүх талаараа сайн, төгс байхыг хичээнэ. Америкт илүү сонирхолтой хүмүүсийг чухалчилдаг. Бүх хүн адилхан байна гэж байхгүй шүү дээ. Зарим хүмүүс багаасаа өөр оронд хүнд амьдрал туулсан, түүнийгээ эссэндээбичээд, эсвэл багаасаа эрдэмтэн гэр бүлд төрсөн гээд л янз бүрийн амьдралыг туулсан залуус байдаг. Харвардадочиход хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, харин би ямар онцлогтой юм бол гэж сонирхмоор мэдрэмж шууд төрдөг.
МОНГОЛД ТӨРӨӨД ӨССӨН МИНЬ ОНЦЛОГ БИШ, МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БАЙГАА МИНЬ ОНЦЛОГ
В.Г: Дөрвөн жил сураад төгссөний дараа “Миний яг юу Харвардын элсэлтийн шалгалтыг амжилттай давахад нөлөөлсөн юм бол” гэсэн бодол төрдөг байх. Төгссөнийхөө дараа багш нараасаа асууж байв уу?
Ж.Т: Хүүхдүүдтэй ярьж байхад “Яагаад намайг сонгосон юм бол” гэх бодол бүгдэд нь төрсөн байдаг. Үүнийг бараг найзуудаасаа асуувал илүү тодорхой хэлдэг. Миний хувьднамтраас минь харахад монголд төрсөн хирнээбайнгашахуу гадаадад амьдарсан. Гэвч Монголдоо буцаж очоод эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байсан минь онцлог байсан байх. Үүнийг минь анзаарч онцолсон байх гэж ойлгодог. Үүнийгээ ч би сайн илэрхийлж чадсан байх. Монголд төрөөд өссөн минь онцлог биш, Монголоо гэсэн сэтгэлтэй байгаа минь онцлог. Ер нь ихэнх Монгол залуучууд маань эх орноо хөгжүүлэх хүсэл, мөрөөдөлтэй байдаг. Америкийг нэмж хөгжүүлье гэсэн ч бараг нэмэрлэх зүйл нь цөөхөн санагддаг байх. Харин Монголд бол юу л байнаболомж байна.
В.Г: Тана гэдэг хувь хүний мэдлэг, ур чадвараас гадна Монголоо гэх сэтгэл Харвардадороход нөлөөлсөн юм байна аа. Сүүлийн үед залуус маань Ivy League гэж их ярих болсон хирнээ яг тулаад асуухаар үнэндээ ихэнх нь мэддэггүй. Энэ ямар утга учиртай нэршил ба ямар зорилготой сургуулиудын бүлэглэл вэ?
Ж.Т: Ivy League гэдэгт АНУ-ын зүүн хойд хэсэгттөвлөрсөнхоорондоо спортоор өрсөлддөг8 сургууль байдаг. Ivy гэдэг нь Америкийн зүүн хойд хэсгээр ургадаг модны нэр юм. Гэхдээ Ivy League-ийн 8 сургуулиас гадна маш өөр сайн сургуулиуд ч АНУ-д олон байдаг. Тэдэнтэй андуурч болохгүй. Жишээ нь MIT гэж сургууль байна, мөн баруун эрэгт байдаг Стэнфортийн их сургууль байна. Ivy League-ийн сургуулиуд нь Brown University, Columbia University, Cornell University, Dartmouth College, Harvard University, the University of Pennsylvania, Princeton University, Yale University-ууд багтдаг. Нэр төр, имиж, элсэлтийн шалгалтын онцлог болон нийгмийн элитүүдийг бэлддэг гэгдэх шинж чанаруудаараа бусдаасаа ялгагдахыг эдгээр сургуулиуд хичээдэг.
В.Г: Харвардаатөгсчихөөд шууд ажлын гараагаа эхэлсэн үү?
Лэйтон Холдингс компанид ажилд орох боломж байсан боловч би АНУ-д сургуулиа төгсөөд эргэж Австралид очоод РиоТинтод ажилд орсон. Рио Тинтод орсон түүх маань их сонирхолтой. “Mongolian Young Leaders” гээд хөтөлбөр байдаг.Ундраа эгч энэ хөтөлбөрийг анх санаачилж байсан бөгөөд гадаадад сурч байгаа Монгол залуучуудад зориулсан сүлжээг бий болгох зорилготой хөтөлбөр юм. Жишээ нь, бид зуны амралтаараа Монголд ирэхэд таньж мэддэг хүн цөөхөн,хэцүү байдаг байсан. Энэ асуудлыг халахын тулд эрдэм шинжилгээний болон нийгмийн хурлууд зохион байгуулж байсан. Тухайн үед Америкт сурч буй залуусын дунд энэ арга хэмжээ эхэлж байсан. 2010 онд Стэнфордын их сургууль дээр зохион байгуулагдсан арга хэмжээнд нь оролцоод, 2011 оны арга хэмжээг нь би Бостон хотод зохион байгуулъя гэж санал гаргасан. Америкт MIT-д сурч байсан Ууганаа гэдэг найзтайгаа дараа жил нь зохион байгуулсан. Харвард, MIT-ийг үзүүлэх аялал хийгээд арга хэмжээгээ зохион байгуулах үед Америкийн энд тэндээс Монгол залуучууд ирж оролцсон. Тэр үед мэдээж энэ 4 өдрийн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулахын тулд ивээн тэтгэгч хайж багагүй явсан. Олон компаниудад хандсаны нэг нь РиоТинтобайсан. Ингээд РиоТинтоманай арга хэмжээг ивээн тэтгэж хамтран ажиллахаар болсон ба нэг болзол тавьсан. Тэр нь “Удахгүй Оюу Толгойн төсөл эхлэх гэж байна. Тиймээс бидэнд Монголын олон сайн боловсон хүчин хэрэгтэй байна. Арга хэмжээний үеэр цугласан Монгол залуусын мэдээллийг хуваалцаач” гэсэн. Ингээд таньдаг 100-аад монгол оюутны мэдээллийг гаргаж, “Resume Book”болгоод тус компанийн хүний нөөцөд нь өгч байсан. Тэндээс маш олон хүнийг ярилцлагад дуудаж уулзсан байдаг. Энэ үед нь л би Рио Тинтогийн оффистой нь танилцаад ажилд орох хүсэлтээ илгээсэн. Ярилцлагад дуудах үед нь би Америкт биш, Австралидажилламаар байна гэдгээ хэлж байсан юм. Яг ийм процессийн дагуу манай хэд хэдэн найзууд РиоТинтод ажилд орж байсан.
В.Г: Зуу гаруй Монгол залуусын CV-ээс хэд нь Рио Тинтод ажилд орж байсан бол?
Ж.Т: Миний мэдэхийн 6, 7 хүн ажилд орсон. Тэр 100 гаруй хүний дунд сургуулиа төгсөх арай болоогүй, уул уурхайн салбарт ажиллах сонирхолгүй хүмүүс ч байсан байх.
В.Г: Яагаад Монголын биш Австралийн уул уурхайн салбарт ажиллахаар шийдсэн юм бэ?
Ж.Т: Тухайн үедээ энэ салбартаа ажлын арвин туршлагатай болчхоод Монголдоо очно гэсэн бодолтой байсан.
В.Г: Юунаас болж, яагаад тийм бодол төрсөн бэ? Өөрөөр хэлбэл Монголд шууд ажиллаж эхлэхэд бэлэн биш байна гэдгээ яаж мэдрэв?
Ж.Т: Би зун бүр Монголд ирдэг. Оюу Толгой төслийн хувьд дөнгөж эхлэх гээд ид бужигнаж байсан. Бужигнаж байгаа энэ үед нь дөнгөж ажлын гараагаа эхлэжбуй надтай тулж ажиллах, зөвлөгөө өгөх, ажил дээр дадлагажуулах боломж хангалттай байгаа болов уу гэдэгт эргэлзэж байсан. Мэдээж шууд Оюу Толгойгоос ажлын гараагаа эхэлсэн хүмүүс ялгаагүй ажил дээрээсээ зөндөө л зүйлийг сурсан байх л даа. Гэхдээ миний хувьд уул уурхайн салбарт арвин туршлагтай хүмүүсээс нь эхлэн суралцах сонирхолтой байсан. Австрали уул уурхайгаар өндөр хөгжсөн орон. Мөн асар том тив улс хирнээ эргээ дагасан хэдхэн хотдоо 20-хонсая хүн амьдардаг, түүндээ таарсан дэд бүтэцтэй болохоор сонирхолтой санагдаж байсан. Америкийн РиоТинтогийнсалбарт ажиллавал зуун жил болчихсон нэг уурхайд нь ажиллах, эсвэл толгой компанийн оффист нь ажиллахболомж байсан. Харин Австралийн хувьд хөгжиж буй Монгол улсын туулсан, туулах гэж буй замнал нь төстэй, олон уурхай дээр үйл ажиллагаа явуулдаг тул илүү санагдсан.
В.Г: Австралид хэр удаан ажиллав?
В.Г: Уурхай руу явж ажиллах нь хүний нөөцийн газрын чинь тушаал байсан уу, эсвэл чиний өөрийн санаачилга байв уу? РиоТинточамайг Монгол хүн болохоор, эсвэл Оюу Толгойн төсөл дээр боловсон хүчнээ бэлдэх гэж сургаж байв уу, эсвэл зүгээр л энгийн бусад ажилчид шигээ ханддаг байв уу?
Ж.Т: Уурхай явах нь миний санаачлага байсан. Би өөрөө хөөцөлдөж байж зөвшөөрөл авч шилжсэн. Мэдээж Монголд ажиллах тул боловсон хүчнээ бэлтгэх бодлого явж байсан нь тодорхой. Гэхдээ ажиллаад эхлэхэд тийм зүйл ажиглагдаагүй. Тус компани өөрөө дэлхий даяар олон арван мянган ажилтантай ба тэр болгон надад анхаарлаа хандуулахгүй л дээ. Миний ажилладаг байшинд л гэхэд хэдэн мянган хүн ажиллаж байсан.Ямар ч ажлын газар хүнийг хөтлөөд, уриад залаад байх ойлголт байхгүйшүү дээ. Хүн өөрөө л хөөцөлдөөд, өөрийгөө бусаддаа зөв ойлгуулах хэрэгтэй. Ажлынхаа туршлагатай, мундаг хүмүүсийг сонгож байгаад өөрийнхөө менторбуюу дадлагажуулагч болгож аваад, тэдгээрхүмүүсээсзөвлөгөө авч, өөрийгөө ойлгуулах хэрэгтэй л дээ.
ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛЖ ЧАДАЖ БАЙВАЛ ЯМАР Ч ХҮН ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГ
В.Г: Менторгээд яриад байгаа чинь чи өөрөө танилцсан албан бус зөвлөгөө өгдөг хүмүүс үү, эсвэл хүнийн нөөцийн газраас албан ёсоор бодлогоор томилж өгдөг хүмүүс юм уу?
Ж.Т: Албан бус ментор. Би өөрөө сонгож, холбогдож, танилцсан хүмүүс гэсэн үг. Миний харж байгаагаар хүмүүс өөрийнхөө тухай ярих маш дуртай байдаг. “Та надад туршлагаасаа хуваалцаач, надад зөвлөөч” гэхэд дургүй хүлээж авдаг хүн гэж байхгүй. Монголд ч гэсэн тэгж санагдсан. Хамгийн гол нь өөрийгөө ойлгуулж чадаж байвал ямар ч хүн хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. Ямар ч ажлын байран дээр менторгэдэг маш чухал. Бид өөрсдөө л өөрсдийгөө дайчилж, бусдаас байнга тасралтгүй суралцах хэрэгтэй.
В.Г: Австралид 2 жил ажиллаад Монгол руу томилогдсон уу?
Ж.Т: Тийм. 2 жил ажилласны дараа гэрийнхэн маань ч Монголдооирж ажиллах цаг боллоо гэсэн саналыг гаргаж байсан. Гэрийнхэнээс гадна миний хувьд тус компанийн төв оффист нь 1 жил ажиллаад үзчихлээ, уурхайд нь бас 1 жил ажиллаа. Одоо дараагийн алхмаа хийх хэрэгтэй гэж шийдээд Монгол руу шилжин ажиллахаар хөөцөлдөж эхэлсэн. Ингээд Оюу Толгойд ажиллах болсон. Уурхай дээр ажиллаад ирэхээр үйл ажиллагаа дээр нь ажиллах чухал гэж бодсон . Ингээд Монголд ирээд эхний 6 сар говьд үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтэст бусдын адил 28 хоног ажиллаад 14 хоног амардаг зарчмаар ажилласан. Үүний дараагаар Улаанбаатар хотод ажиллах болсон.
В.Г: Чиний хувьд яг одоогоор Оюу толгойд ажиллахгүй байгаа юм байна шүү дээ, тийм үү?
Ж.Т: Тийм. Сургуульд явах болсон тул сая 5 сард ажлаа хүлээлгэж өгсөн.
В.Г: РиоТинточиний анхны ажил олгогч юм байна. Монгол компанитай гадны ийм түвшний компанийг харьцуулж үзвэл ямар байдаг бол дотор нь ороод ажиллахад?
Ж.Т: Гадаад, Монгол гэхээсээ илүү том, жижиг компанийн ялгаа нь их мэдрэгддэг. ЕрөнхийдөөМонголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд РиоТинтотой харьцуулахад жижигхэн шүү дээ. Том компанийн давуу тал нь гэвэл өөрөө л сайн хөөцөлдвөл байхгүй боломж гэж байхгүй гэж хэлж болно. Дуртай хэлтэс, газар, функц, дуртай улс орон, тивээ сонгон ажиллах боломжтой. Олон жилийн туршлага, процессоор яваад ирсэн болохоор дүрэм, журам, стандарт нь тодорхой байдаг. Энэ нь их сайхан. Бүх зүйл нь системчлэгдсэн. Сул тал нь шинэ ажил хийхэд их хэцүү, уян хатан биш, шат дамжлага ихтэй. Хийе гэсэн ажилдаа цаг алдах нь бий. Үүнийг Риод байдаг том дарга нар ч өөрсдөө хэлдэг юм. Харин жижиг компаниудад бол юм хийе гэвэл маш хурдан хийж болдог.
В.Г: Чиний хувьд РиоТинтодажиллаж байхдаа мастерийн зэргээ хийх ёстой гээд төлөвлөчихсөн байсан уу? Яаж яваад Оксфордийн их сургуультайхолбогдов? Америкт ахлах сургууль, бакалавраа хийчихээд яагаад магистерийн түвшиндээ Англи улсыг сонгов оо?
Ж.Т: Ер нь бол хэдэн жил ажиллаад бизнесийн удирдлагаар мастер буюу MBA-гээ хийнэ гэсэн бодолтой байсан. Сургуульд байхдаа ч, төгсөхөөсөө өмнө ч боддог байсан. Түүний тулд ажлын туршлагатай болох хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Ажил дээр гараад хоёр жил ажиллаад ажлын туршлага чухал гэдгийг мэдэрсэн тул Оюу Толгойд ажилласан. Ажил дээрээ гараад л бараг шууд GMAT-ийн шалгалтандаа давхар бэлдэж эхэлсэн. Нийт дөрвөн жил ажиллачихаад одоо яг хангалттай, сурахад тохиромжтой цаг нь гэж мэдэрсэн.Гэхдээ яг сургуулиудад CV-гээ өгч, апликейшнээ бөглөөдэхэлсэн үе гэвэл өнгөрсөн өвөл. Оюу Толгойд aжиллаад хоёр дахь жилдээ орж байсан, нэг багтаа жил гаруй болчихсон, дараагийн миний алхам юу вэ гэж судалж үзсэн. Тэгээд миний нэмж суралцах, бас миний компанидаа нэмэрлэх зүйл нэг цэгтээ тулчихсан юм шиг санагдсан. Тэгээд л сургуулиа судалж эхэлсэн. Би анх уг нь Хятад руу явж суралцах төлөвлөгөөтэй байсан. Харвардад байхдаа ч Хятад хэл, Зүүн Ази судлал зэргээр Хятад руу төвлөрч судалж байсан. Тэгээд Tsinghua Universityба Шанхай хотод байдаг China European International Business School-ийн сургуулиудын MBA-ийн ангид элсэх хүсэлт, материалаа өгчихөөд хүлээж байсан. Гэхдээ олон улсын оюутнуудтай интернэйшнлсургуульд MBA-гээ хийвэл илүү зүгээр юм байна гэж бодож байсан. Америкийн бизнесийн сургуулиудад бол оюутнуудынх нь 60-70% нь Америкчууд өөрсдөө, дээрээс нь ихэнх оюутнуудынх нь зорилго Америкт ажиллах, тэр дундаа Цахиурын хөндий, Вол Стрийтэд ажиллахзорилготой ордог. Ер нь бизнес сургуульд тодорхой зорилготой орох хэрэгтэй. Миний хувьд алсдаа хувийн бизнесээ эхлүүлэх, нийгмийн салбарт оролцоотой ажиллах хүсэлтэй байгаа тул энэ чиглэлээрээ мастерийн хөтөлбөр судлахаарOxford болон INSEAD сургуулиудын хөтөлбөр яг таарч байсан. Ингээд нийт 4 сургуульд материалаа явуулаад сургуулиудаасаа хариу хүлээж байтал Хятадын сургуулиудаас хамгийн түрүүнд хариу ирсэн. Tsinghua University надад бүрэн тэтгэлэг өгөхөөр хариу ирсэн. Тэгээд хариугүй Хятад руу явах гэж байтал Global Shapers-ийн шугамаар Оксфордын их сургуульд мөн тэтгэлэгээ зарласан мэдээлэл авсан. Ингээд Оксфордын их сургуульд бүр сайн хичээж харьцах ёстой юм байна гэж шийдсэн.
Эцэст нь эдгээр дөрвөн сургуулиас бүгдэд нь тэнцсэн хариу ирсэн. Хятадын хоёр сургууль, Оксфордоосбүрэнтэтгэлэгтэй, харин INSEAD-аас бага хэмжээнийтэтгэлэг авсан. INSEADер нь хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг бөгөөд тэтгэлэг маш ховор өгдөг сургууль. Бүгдэд нь тэнцсэний дараа за ямар ч байсан Оксфорд лявах хэрэгтэй юм байна. Энд л сонирхолтой болоод надад нийцсэн хөтөлбөртэй юм байна гэж шийдсэн. Оксфордод тэнцсэний дараа хоёр долоо хоногийн дараа Оксфордын их сургуультай ирж танилцах аялал хийх урилга ирсэн. Оксфордод шалгарсан шилдэгоюутнуудаассонгожингэж урьдаг юм билээ. Дэлхийн хамгийн анхны сургуулиудын нэг гэсэн түүхтэй, эртний их сургууль гэдгийг нь очиж мэдрээд л зөвшөөрөхөөс өөр сонголт надад үлдээгүй. Харин тэтгэлгийнх нь хариу сарын дараа гарах байсан юм. Тухайн үед тэтгэлэг нь бүтэхгүй бол яана гэж санаа зовж байсан. Тэтгэлэгийн хариу гартал мастерт сурах эрхээ хадгалахын тулд сургалтын төлбөрийн 15%-ийн урьдчилгаагаа сургуулийн дансанд байршуул гэдэг шаардлага ирсэн. Энэ 15% гэдэг бас бага мөнгө биш миний хувьд. Тэтгэлэгтээтэнцэхгүйэнэ бол мөнгийг буцаан олгодоггүй. Тэтгэлгийн хариу нэг сарын дараа гараагүй, сөрөг гарсан ч Оксфордод орно гэж шийдсэн тул 15%-ийн мөнгөө байршуулсан. Ингээд юмыг яаж мэдэх вэ гээд оюутны зээл судалж байтал тэтгэлэгт хамрагдах баяртай хариу ирсэн.
В.Г: Харвардад тэнцсэн гол хүчин зүйл нь чиний хувь хүний төлөвлөлт, зорилго, мөн Монголтой холбоотой зүйлс нөлөөлсөн бол харин Оксфордын их сургуулийн мастерийн тэтгэлгийг авахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
Ж.Т: Эссэнүүд бичсэн, GMAT шалгалт өгсөн. Өмнөх сургуулиудын хичээлүүдийн дүн, ажлын туршлага зэргийг чухалчилдаг юм билээ. Ер нь бас л өвөрмөц байсан байх. Яагаад гэвэл бизнес сургуульд уул уурхайн салбараас тэр болгон хүмүүс ирдэггүй. Бизнес, банкны салбараасхүмүүс ихэвчлэн очдог. Ер нь хаана ч хүсэлтээ явуулсан өөрийн түүхээ маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Оксфордийн их сургууль5 эссэ бичихийг шаарддаг. Ихэнх хүмүүс яаж 5 эссэ бичнэ ээ гэж боддог бол нэг бодлын энэ бол өөрийгөө илэрхийлэх асар том боломж юм. Өөрөөр хэлбэл хичээлийн дүн, ажлын туршлагаа холбоод өөрийнхөө түүхийг бичих том боломж. Нэг эссэ дээрээ ажлын туршлагаа, нөгөө дээр нь сурлагын дүнгээ, нийгмийн идэвхээ, ирээдүйн зорилгоо илүү түлхүү бичиж харуулах боломжтой. Өөрийгөө аль талаас нь гаргах, харуулах нь их чухал. Монголдоо ажиллана гэдэг миний зорилго ба үйлдэл их таалагдсан байх.
В.Г: Эссэний сэдвүүд цаанаасаа өгөгддөг үү?
Ж.Т: Ерөнхийдөө өргөн хүрээтэйсэдвүүд өгөгддөг. Тэр бүрийг өөрөө яаж ашиглах, найруулах, өөрийгөө илэрхийлэх нь нээлттэй. Миний зорилго бол Монголын хөгжил, үүнд өөрийн бодитой хувьнэмрээ оруулмаар байна гэдгээ дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Үүнийг маань үнэлэхдээ Монголдоо, яг үйл ажиллагаа дээр нь уурхайд ажилласныг хараад бас үнэлсэнбайх.
В.Г: Хэдэн хүнээс сонголт хийж чамайг Оксфордод урьсан бол? Тэр мэдээллийг өгсөн үү?
Ж.Т: Тийм мэдээллийг өгөөгүй. Оксфордод уригдаж танилцах аялал хийхээс өмнө Саид Бизнес Сургуулийн деканнь өөрөө надтай утсаар ярьсан. Ингэхдээ “Би жил бүр хэдэн хүн сонгоод утсаар ярьдаг юм. Тэднийгээ Оксфордод яаж ирүүлэх вэ гэдэг утгаар л ярьдаг юм. Би чамд сургуулийнхаа давуу талуудыг ярьж өгье” гээд ярьсан. Тэр үед “манай сургуульд дөнгөж өчигдөр л гэхэд 50 Global Shapers-с апликейшнорж ирсэн” гэж хэлсэн. Ингээд Global Shapers-с 2 хүн тэтгэлгээр суралцахаар сонгогдсоны нэг нь би болж таарсан.
В.Г: Оксфорд жижиг сургууль биш, төлбөр нь ч бага биш байх. Нууц биш бол чиний жилийн төлбөр нь хэд орчим байсан вэ?
Ж.Т: Сургалтын хөтөлбөрбүх зүйлээ тооцоод жилийн 48000паунд.Энэ нь ойролцоогоор 150 гаруй сая төгрөг гэсэн үг. Амьжиргааны зардал бол энд ороогүй. Байр, хоолныхоо мөнгийг би өөрөө зохицуулна гэсэн үг.
В.Г: Чиний яриан дунд цөөнгүй удаа Global Shapers (Глобал шэйфэрс) гэж дурдагдлаа. Энэ яг ямар байгууллага юм бэ? Чиний хувьд эндээс Оксфордын их сургуультайгаа холбогдчихлоо. Уншигч залуустаа Глобал Шэйфэрсийн талаар мэдээлэлөгөөч?
Ж.Т: Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар Глобал Шэйфэрснийгэмлэг бий болсон. 20-30 насны нийгэмд идэвхтэй, манлайлагч залуусын нийгэмлэг гэж хэлж болно. Улаанбаатар салбар нь байгуулагдаад таван жил болж байна.Дэлхийн залуу манлайлагч Ганхуяг ах санаачлан үүсгэн байгуулсан. Одоогоор бид гучин гишүүнтэй. Ер нь бол Улаанбаатарын салбарыг (Ulaanbaatar Hub) маш идэвхтэй гэж үздэг. Эдгээр гучин залуусын дунд салбар, салбарын манлайлагч, төлөөлөл байдаг. Зорилго ньсалбар бүрийн залуусыг цуглуулаад нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх зорилготой. Өнгөрсөн 5 сард “Монгол гэр” төслийнхөө нээлтийг хийсэн. Оюу Толгойгоос санхүүжүүлтээ аваад ЕБС-ийн хөдөлмөрийн хичээлийн системд гэр барих хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилготой төсөл явуулаад нийслэлийн 60 сургуульд гэр, гэр барих заавар зэргийг бэлэглэсэн. Энэ нь сургалтын хөтөлбөрт албан ёсоор орсон том ажил болсон. Энэ хөтөлбөрийгамжилттай хэрэгжүүлсэн. Дараагийн төсөл нь юу байж болох тухай бид одоо ид судалж байгаа. Залуучууд нэгдэж чадвал ямар их ажлыг бүтээж чаддагийг энэ төслөөс харсан. Оюу Толгойгоос 80 сая төгрөг босгосон. Техник технологийн коллежийн залуус, хүүхдүүдээр гэрээ хийлгэсэн. Бид салбар салбартаа хийх ажлаа хийгээд явж болно. Хамгийн гол нь нэгдэж чадвал үндсэн ажлаасаа гадна нийгэмд тустай юуг ч хийж болдог юм байна гэдгийг ойлгосон.
НИЙГЭМД ИДЭВХТЭЙ БАЙХ НЬ ЭРГЭЭД ӨӨРТ ИЛҮҮ КАЙФТАЙ, ӨГӨӨЖТЭЙ БАЙДАГ
В.Г: Харвардад ч, Оксфордод ч хувь хүний академик чадвар, ажлын туршлагаас гадна нийгмийн идэвхи чинь тодорхой хэмжээнд эерэгээр нөлөөлжээ. Нийгмийн идэвх, сайн дурын ажил Оксфордийн их сургуулийн мастерийн тэтгэлэг авахад ойролцоогоор хэдэн хувьтай нөлөөлсөн гэж баримжаагаар чи дотроо дүгнэх вэ?
Ж.Т: Тоогоор илэрхийлэхэд маш хэцүү. Харвардадороход шалгалтын дүн, хичээлийн дүн нь эхний шалгуур болдог. Ингэж байж дараагийн шалгууртаа ордог. Тэрнээсээнарийвчлахын тулд нийгмийн идэвхийг чухалчилдаг байх. Гэхдээ нийгмийн ажил хийгээгүй бол академик мэдлэг, шалгалтын дүнгээрээ тэнцсэн ч хоёр дахь шалгууртаа тэнцэхгүй л дээ. Мэдээжнийгмийн идэвхтэй атлаа шалгалт, хичээлийн дүн муу бол хасагдах магадлал өндөр шүү дээ.
В.Г: Чиний хувьд тэрийг нь мэдээд нийгмийн идэвх “царайлаад” яваад байсан уу, эсвэл чин зүрхнээсээ нийгмийн туст ажлуудаа хийж байсан уу? Шулуухан асууж байгаад уучлаарай.
Ж.Т: Ахлах сургуульд байхад тодорхой хэмжээний нийгмийн ажилд зориудаар оролцдог байсан. Тухайлбал, миний сонирхол бол уг нь дугуй унах байхад багийн спортод тоглодог туршлага бас нэг юмны үзүүлэлт болоод байдаг байсан.Харин их сургуульд хичээлийн цаг их, чөлөөт цаг эрс багасдаг. Энэ үеэс яг бодитой сонголтуудаа хийж эхлэх хэрэгтэй болдог. Харвардыних сургуулийн оюутнууд маш идэвхтэй. Зөвхөн өрөөндөө суугаад хичээлээ хийгээд байвал маш их боломжийг алдаад байна гэсэн үг. Иймээс өөрийн эрхгүйнийгмийн идэвхтэй болдог. Жишээ нь би Харвардын сургуулийн сонинд нь ажилладаг байсан. Мөн Харвардын их сургуулийн шугамаарарав хоногийн хугацаатайгаар Хятадын Бээжин, Шанхай хотууд руу явжхичээл заадаг байсан. Хятадын ахлах сургуулийн шилдэг сурагчдад Америкийн сургалтын системийг танилцуулах хөтөлбөр байсан юм.
Хятад хүүхдүүд чөлөөтэй сэтгэхдээ тааруухан юм байна лээ. Номыг яс тас уншина. Эргээд бодлыг нь асуухад хариулахгүй. Энэ мэтээр хичээл заагаад Хятадын сургуулиудад багшаар энэхүү хөтөлбөртөө оролцож байсан. Яг энэхүү хөтөлбөр, туршлага дээрээ үндэслээд Монголдоо энэхүү хөтөлбөрийг бас эхлүүлсэх санаа төрж Монголын Залуу Оюутан Хөтөлбөрийг (Mongolian Young Scholars Program)үүсгэн байгуулсан. Тухайн үед бол хэн ч надаас “Чи нийгмийн идэвхтэй бай, энэ үзүүлэлт чинь дараа нь чамд хэрэг болно” гэж хэлээгүй, бас шаардаагүй. Би яг өөрийн чин хүсэл, сонирхлоороо л хийж байсан. Ийм ажил хийж, хөтөлбөр хэрэгжүүлснээр олон сурагчдад чтусалж чадсан,би өөрөө часар их зүйлс тэр хүүхдүүдээс сурсан. Учир нь эхэлсэнээс хойш 4 жилийн хугацаанд нийт 120 мундаг сурагч хүүхдүүдтэй танилцсан(жил бүр 30 сурагч сонгогддог). Магадгүй би зүгээр л ажлаа хийгээд явж байсан бол тэдэнтэй танилцахгүй шүү дээ. Тэд надад маш олон шинэ зүйлийг нээж өгдөг. Тэдний маань зарим нь эхнээсээ Харвард, MIT-д тэнцээд оюутан болоод явчихсан байна.Нийгэмд идэвхтэй байх нь эргээд өөрт илүү кайфтай, өгөөжтэй байдаг. Харин сургуульд орохын тулд л хийдэг ажил мэтээр хандвал тийм ч өгөөжтэй байж чадахгүй байх, тийм үү?
В.Г: Глобал Шэйфэрст30 хүртэлх насны залуус нэгдэе гэвэл шалгуур нь юу билээ?
Ж.Т: Орохын тулд апликейшнбөглөдөг. Монгол залуучууд Улаанбаатарын салбартаа өгдөг. Дэлхийн эдийн засгийн форумаас яг тодорхой заалттай, тогтсон шалгууртай байдаг. Улаанбаатарын салбар тухайлбал шалгуураа өөрсдөө тогтоодог. Миний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард энэ нийгэмлэгт орсон. Хоёр минутын хугацаатай өөрийнхөө тухай бичлэг явуулсан. Түүнд асуудаг гол асуулт нь “Дэлхийг яаж өөрчилмөөр байна вэ?” гэдэг асуулт байдаг. Хариултуудыг нь харж байгаад шалгаруулаад авдаг. Харин саяхан бид бүх залууст нээлттэй болгоод хүссэн бүх хүн хүсэлтээ илгээгээд тэндээс шалгаруулалт хийдэг болох талаар журмаа баталсан. Тиймээс залуучууд бидэнтэй нэгдээрэй.
В.Г: Монголд залуучуудын маш олон байгууллага байдаг. Тэдгээрээс юугаараа ялгаатай юм бэ?
Ж.Т: Бүх нийгэмлэг өөр өөрийн гэсэн онцлогтой. Шэйфэрсийнонцлог нь бид дэлхийн эдийн засгийн форумтай холбоотойбайдаг болохоор хувь хүний хувьд ахисан түвшиний мэдээлэл авах, найз нөхөдийн хүрээгээ тэлэх, сурах боломжийг нээж өгдөг. Тухайлбал, би Оксфордын их сургуульд сурах тэтгэлэгээ энэхүү байгууллагаас олж авсан. Мөн дэлхийн эдийн засгийн форумын зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ явуулаад тэнцээд оролцох боломжтой. Тийм боломж тэр болгон олдохгүй шүү дээ.
ГАДААДАД БАЙХ ХУГАЦААНДАА ҮНЭН ХЭРЭГТЭЭ МОНГОЛЫНХОО ТАЛААР МОНГОЛДОО БАЙГАА ЗАЛУУСААС ИЛҮҮ ОЙЛГОЖ МЭДЭРДЭГ
В.Г: Нэг хэсэг гадаадад сурч, ажиллаж байсан залуус Монголд “Од” болж байсан. Сүүлийн жилүүдэд энэ хандлага эсрэгээрээ болсон мэт санагддаг. Гадаадад төгссөн нь давуу биш сул тал болох гээд. Энэ хандлагыг анзаарав уу? Гаргалгааг нь юу гэж харж байна.
Ж.Т: Тийм хандлагыг бол анзаарсан. Гадаадад төгссөн гээд нэг хэсэг нь хошуурч байхад, нөгөө хэсэг нь Монголоо мэддэггүйгээд аль аль нь яригдаж байсан. Миний бодлоортухайн хүний зорилго ба ажил олгогч газрын шаардлагаас шалтгаалаад асуудал өөрөөр тайлбарлагдах байх. Тухайлбал, Оюу Толгойн төслийн талбай дээр ажиллаж буй мундаг залуусихэвчлэнМонголдоо төгссөн чадварлаг залуус байдаг. Тэд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн гадаадад төгсөж ирээд чадварлаг ажиллаж байгаа залуус ч олон байна. Тэгэхээр гадаадад, Монголд төгссөн гээд ялгаварлах нь тохиромжгүй л дээ. Монголоо мэдэхгүй гэж гадаад төгссөн хүмүүсийг хэлдэг асуудлын талаар ярихад хэчнээн Монголдоо төгсөөгүй, Монголынхоо хөрсөн дээр буугаагүй гэж хэлж болох ч гадаадад байх хугацаандаа үнэн хэрэгтээ Монголынхоо талаар ихийг ойлгож,мэдэрч, хаанаас нь яаж хөгжүүлэх, би яаж нэмэрлэх гэдгийг ухаардаг гэж би ойлгодог шүү. Бид юмнаас холдож байж юмыг ухаардаг гэж ярьдаг шүү дээ. Гадаадад очсон залуус гадаадын сайн сайхан зүйлсийг Монголдоо хийхсэнгэсэн сэдэл төрдөг. Монголд юу хийх ёстой вэ гэдэг асуудлыг гадаад очоод хардаг гэж хэлж болно.
В.Г: Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаагийн хувьд хэд хэдэн хүнтэй ярилцлага би хийж үзсэн юм. Үнэндээ хэвлэл мэдээллийн сувгуудаар хэдхэн л хүн байнга гардаг. Би бол шинэ дүр, амжилттай ажиллаж буй, даруухан хүмүүсийг олон нийтэд таниулахыг мөрөөддөг. Тэрнийнэг нь яах аргагүй чи байлаа. Ярилцлагын урилгыг маань хүлээн авсанд баярлалаа! Иймэрхүү “шинэ” хүмүүстэй уулзсаны дараа сэтгэгдэл болон имэйлээр “Энэ хүн Монголд яг юу хийсэн юм бэ? Хэн болчихоодтодроод байгаа юм” зэргээр атаархал ч юм уу, бухимдал ч юм уу анзаарагддаг. Чиний хувьд бол Монголдоо тодорхой хугацаанд ажилласан. Хувь хүнд “надгүйгээр бол энэ ажил бүтэхгүй байсан” ч гэдэг сэтгэгдэл зарим ажил дээр төрдөг шүү дээ. Энэ бол миний хийсэн ажил гээд бардам хэлэх тийм ямар ажил юу байна?
Ж.Т: Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, түрүүнд дурдсан Монголын Залуу Оюутан Хөтөлбөр байна. Энэ нь гадаад сурах сонирхолтой ахлах ангийн шилдэг сурагчдад зориулсан зуны эрчимжүүлсэн сургалт. Харвард, Станфорд гэх мэт гадаадын шилдэг их сургуулиудаас оюутан багш нар ирж хичээл заадаг юм. Үүсгэнбайгуулаад, гардаж хийсэн ажил минь. Ашгийн төлөө бус хөтөлбөр. Одоо бол Зориг сангийн албан ёсны хөтөлбөр болсон. Үүгээрээ би яалтч үгүй бахархдаг. Одоо бол би ерөнхий бодлого талаас нь оролцдог. Үүнийг гардаад бий болгосон, Хятадад ажиллаж байсан туршлагаараа хийсэн болохоор бахархалтай байдаг. Үүнд суралцсан 120 сурагчид маань хоорондоо сүлжээтэй болсон, гадагшаа том сургуулиудад суралцаж байгаад маш их баяртай байдаг.Хоёрдугаарт, би говьд зургаан сарын турш 28:14 (28 хоног ажиллаж, 14 хоног амрах) хувиарааражиллаж байсан. Энэ нь маш хүнд хуваариар хэдэн мянган хүн ажилладаг байсан. Өдөрт тасралтгүй 11 цагаар 28 өдөр дарааллан ажиллана гэдэг маш хүнд. Эхний өдрүүдэрч хүчтэй байдаг чдараагийн өдрүүдээс “Яагаад ийм байдаг юм бэ?” гэж бодогддог. Тэгээд дэлхийн бусад уурхайг судалж эхэлсэн. Дэлхийн хаана ч 28 хоногийн ажлын хуваарь уртдаа тооцогдоно. Тухайлбал Австралийн уурхайд хамгийн урт ажлын хуваарь 10-14 хоног л байдаг. Оюу Толгойн ажлын энэ хуваарийг өөрчлөх санал өмнө нь олон удаа хэлэлцэгдэж байсан ч амжилттай болж байгаагүй юм байна лээ. Үүнийг өөрчлөх төслийг даргатайгаа яриад хариуцан ажиллаж, бүх талаас нь судалгааг нь хийсэн. Лондонд байдаг дарга нартайгаа ярьж, зөвлөлдсөний дагуу ажлын өдрийг нь 14 хоног болгож 7 хоног амардаг болгон шилжүүлж чадсан. Тэгэхээр олон мянган хүн, тэдний гэр бүлд шууд нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа. Миний хувьд залуу, гэр бүлгүй байсан бол харин нялх хүүхдүүдтэй, гэр бүлтэй маш олон залуус тэнд ажилладаг. Тэдэнд таатай нөхцөл үүссэн гэж боддог. Нялх хүүхдийн хувьд аав гэж хэлж сурах үед нь явсан аав нь бараг мартагдсан үед нь ирдэг ажлын урт өдрүүдийг багасгасаж чадсандаа бахархдаг. 14:7 болсноор амьдрал нь огт өөр болсон.
В.Г: Том компаниудын зовлон нь иймэрхүү ажил, шийдвэр гаргахад удаан, шат дамжлаг нь хүнд сурталтай гэж чи өмнө нь ярьсан. Тэгвэл чиэнэ ажлыг ямар хугацаанд шийдвэр гаргуулж хэрэгжүүлж чадсан бэ?
Ж.Т: Өнгөрсөн оны 6-р сард дарга маань надад хийхийг даалгаж, 9-р сар гэхэд хэрэгжээд эхэлсэн. Том компанид хамгийн чухал зүйл бол спонсоршип гэдэг зүйл байдаг. Дээрээс нь сайн дэмжээд өгвөл ажил хэрэгжих нь маш хурдан гэсэн үг. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал нь шинээр томилогдсонмаш эрч хүчтэй ажиллаж байсан тул хурдан хугацаанд хэрэгжсэн.Энэ гурван сард бүх судалгааг хийж, бүх хүмүүстэй ярилцаж зөвшөөрлийг нь авч, шинэ хуваарийн дагуу шинэ ажлын хуваарь, ажил ба буудлын өрөөний цэвэрлэгээ, онгоцны хуваарийг шинэчлэн хийх гээд олон ажил багтсан.
В.Г: Өөрөө бүх зүйлээ Монголтой холбохыг хичээдэг гэж их ярьжбайна. Оксфордод мастераа хийгээд жилийн дараа ирэх нь байна. Ирээдүйн төлөвлөгөө чинь юу вэ?
Ж.Т: Би хувиараа ажиллах сонирхолтой байгаа. Тэгж байж би өөрөө өөртөө илүү их үр нөлөөтэй ажиллаж чадах мэт санагдсан. Том компанид их юм сурах ч нэг зүйлээ л тогтмол хийгээд цаг алддаг юм шиг санагддаг. Одоогоор бол бодол санаагаа боловсруулж байна.
В.Г: Сошлинтрэпрэнёр(Social Entrepreneur) гэсэн үг байх нь. Энэ холбоо үгний утгыг уншигч нарт маань тайлбарлаж өгөөч?
Ж.Т: Бизнес хийхдээ нийгмийн ямар нэг асуудалд хандсан, тэдгээрийг шийдэх зорилготой байх. Нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор бизнес хийх гэсэн үг. Бизнесявуулахдаахүмүүсээс хандив цуглуулаад хийх биш үйл ажиллагааны орлого, циклээрээ бусад хүмүүс болон нийгмийн тодорхой асуудлыг шийдэхийг зорино гэсэн үг. Мөн орлого нь бас сайн үйлсэдзориулагдах хэрэгтэй гэсэн санаа.
Ж.Т: Бизнес хийхдээ нийгмийн ямар нэг асуудалд хандсан, тэдгээрийг шийдэх зорилготой байх. Нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор бизнес хийх гэсэн үг. Бизнесявуулахдаахүмүүсээс хандив цуглуулаад хийх биш үйл ажиллагааны орлого, циклээрээ бусад хүмүүс болон нийгмийн тодорхой асуудлыг шийдэхийг зорино гэсэн үг. Мөн орлого нь бас сайн үйлсэдзориулагдах хэрэгтэй гэсэн санаа.
В.Г: Чи Оюу Толгойгоос гарчихсан болохоор энэ асуулт хэр зохистойг сайн мэдэхгүй байна л даа. Уул уурхайг тойрсон бүх асуудал нийгмийн бүх салбарууд рууороод байна. Сүүлийн үед Оюу толгойтой холбоотой гэрээг зөв, буруу, сайн, муу гээд ярьж байна. Энэ асуулт өмнөх ажилтай чинь зөрчилдөхгүй бол хувийнхаа санаа бодлыг хуваалцаж болох уу? Риобол ганцхан монголд үйл ажиллагаа явуулдаггүй шүү дээ. Хүмүүсийн яриад байгаачлан Монголчууд үнэхээр “монжуулсан” гэрээ хийчхээдбайна уу, эсвэл бид олон улсын бизнес, гэрээний талаар ойлголт дутмаг байна уу?
В.Г: Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа!
Ж.Т: Баярлалаа!
Wednesday, 16 September 2015
Johari Window
Жохарийн Цонх
Орондоо ч орох завгүй хоорондоо үзэл суртал, мэдлэг, мэдээлэл, хандлага, үнэ цэнээрээ байлдаж буй өнөө үед Монголчууд бидэнд хэрэгтэй байж болох нэгэн мэдээллийг хүргэхийг хичээв. Жохарийн цонх гэсэн загвар байдаг ажээ. Энэхүү загварыг 1950 оны үед Америкийн сэтгэл судлаачид болох Luft, Harry нар боловсруулж өөрсдийнхөө нэрээ нийлүүлж энэхүү загвараа нэрлэсэн түүхтэй ажгуу. Энэхүү загвар нь тун удалгүй дэлхий даяар хүний нөөц, сэтгэлзүйн салбарт хүн өөрийгөө нээх, танин мэдэх, хөгжүүлэх, бусадтай харилцах харилцаа, ойлголцлоо сайжруулах хувь хүний болон багийн сургалтын том хэрэгсэл болжээ.
Энэхүү загвар маань 4 цонхтой бөгөөд чухам энэхүү 4 квадратад өнөөгийн манай нийгмийн бараг шахуу бүх оношийг багтаажээ.
Human Fortis компанийн сургалтын материалыг ашиглав
Хоёр тэнхлэг бүхий энэхүү загварын босоо тэнхлэг нь бусад хүмүүс мэддэг, эс мэддэг туйлаар хязгаарлагдах бөгөөд хэвтээ тэнхлэг нь би, бид мэддэг, мэддэггүй гэдэг туйлуудаар тус тус хязгаарлагдана.
Зүүн дээд булангийн квадратад миний, бидний мэддэг болон бусдын мэддэг оршихуй байх аж. Үүнийгээ нийгэмшсэн буюу нээлттэй хэсэг гэнэ. Ингэж мэдлэг ба мэдээллийн нэгэн жигд түвшин хүрсэн улс байтугай компани, өрх бүлийн жишээ ч энэ дэлхий дээр ховор байх. Ёстой төгс гэгдэх нийгэм энэ болох болов уу. Нийгэмшсэн, хөгжилтэй улс, хамт олны нэг давуу тал нь асуудал, проблемийг олон талаас харах хирнээ уг асуудлыг шийдэх шийдлийг бүгдээрээ нэг талаас нь харж зөвшилцөж чаддагт оршдог мэт. Гэхдээ том зургаар нь харвал ингэж нэгдсэн шийдэлд хүрч чадах эсэх нь тухайн хүмүүсийн билгийн нүдээс гадна үнэт зүйс, зан араншин, хандлага, мэдрэмж, мэдлэг, итгэлцэл, туршлага, ур чадварын төсөөтэй талуудын олонлог байж гэмээнэ ажил хэрэг болох болов уу. Нийгмийн шинжлэх ухаанд бол бидний хэлж ярьдаг чухам нөгөө “жинхэнэ” элит, технократ улсуудаар нь жишээ авч болох. Өөрөөр хэлбэл мэдэхгүй, ойлгохгүй хүн болгоныг мэддэг, ойлгодог болгож цаг, хүч, хөрөнгө үрсэнээс мэддэг, ойлгодог хэсгүүд нь хоорондоо нэгдэж хамтран ажиллах нь нийгмийн олон бүлэглэл дундаа хамгийн үр ашигтай бүтцэд ордог байх нь ээ. Манай нийгмийн, ард түмний хэдэн хувь нь энэ квадрат дотор багтаж чадах бол?
Жохарийн цонхны зүүн доод булан бол миний, бидний л мэдэх боловч бусад хүмүүс мэдэхгүй хэсэг оршино. Бидний мэдээд байгаа юмыг бусад хүмүүс мэдэхгүй байна аа гэдэг нь бид өөрсдөө ямар нэг шалтгаанаар бусдад үнэнээ хэлэхгүй, эсвэл мэдээллээ дэлгэхгүй л байна гэсэн үг. Магадгүй бусад хүн мэдчих вий гэсэн том айдас ч үүнд хамаарах байх. Мэддэг зүйлсээ бусадтай хуваалцах нь хувь хүний нийгмийн хариуцлага гэж би хувьдаа ойлгодог. Чухам ингэж чадвал бид богино хугацаанд хүсээд байгаа эрчимтэй хөгжлөө бүтээж чаднам. Эс бөгөөс би ухаантай, чи тэнэг гэдэг хандлагаар манай нийгэм хол явахгүй. Чухам өөрийгөө задалж, бусдын өмнө нээлттэй байж чадсанаар мэдээлэл авагч этгээд хожоод зогсохүй мэдээлэл түгээгч этгээд мэдлэг түгээгч болж хөгждөг давуу талууд анзаарагддаг. Манай нийгэмд бол цагаан хэл ам хүрнэ гэдэг шалтгаанаар хувь, хувьсгалын их мэдээллийг дотроо хадгалж, тэр хирээрээ бодитой ажил хэрэг болгож чаддаггүй тал бий. Шүүмжлэлээс айж мэдлэг, мэдээллээ бусдаас нууцалдаг бол энэ нь жинхэнэ мэдлэг, мэдээлэл биш болж таарах болов уу. Харин эсрэгээрээ баримт, үндэслэл тааруу шүүмжлэл нь өөрөө эргээд шүүмжлэгч этгээдийн айдсын синдром болж эхэлдэг нигууртай мэт. Харамсалтай нь Монголын маань нийгмийн багагүй хувь нь энэ дөрвөлжин дотор эргэлдэж буй болов уу.
Харин Жохарийн цонхны баруун дээд булангийн дөрвөлжин бол миний, бидний мэдэхгүй боловч бусдын мэддэг хэсэг аж. Үүнийг “харанхуй толбо” гэж нэрийджээ. Бусдын мэдэж буйг бид мэдэхийн тулд яах ч аргагүй бусдаас асуух, хамтрах хэрэгтэй болно. Алив нийгэм, систем бусдаас огт хамааралгүй байна гэж бараг боломжгүй. Бүх зүйлсийг өөрсдөө хийнэ, бүтээнэ гэдэг нь агуу зорилго боловч биднээс богино хугацаанд, хямд өртгөөр, хамаагүй чанартай хийж байгаа тэр хэсэгтэй бид барьцан өрсөлдөх нь лав бизнесийн хувьд ямар ч утга заахгүй. Улс төр, нийгмийн хувьд тэнгэр заяат, хөх толбот гэдгээрээ бусдаас ялгарахыг хүсч, тэр хирээр бусдыг үл ойшоох нь цэвэр Ари үндэстэн бий болгоно гээд хэдэн арван сая жүүдүүдийг хядсан Хитлерээс нэг их ялгагдахгүй үйлдэл болох мэт. Бусдын биднээс илүү сайн явааг судлах нь чухал боловч биднээс тааруу, муу яваа хэсгийг нь давхар судлах нь илүү чухал бөгөөд ач холбогдолтойд тооцогдох болов уу. Чухам эндээс олон “Яагаад” гэдэг асуултыг хариултыг бид өөрсдөө хүссэн хүсээгүй олох боломжтой санагдах. Юу ч мэддэгүй гэдгээ мэдэх ёстой багагүй хүмүүс бидний дунд өдөр хоногийг өнгөрөөж буйтай маргах шаардлагагүй байх аа.
Жохарийн цонхны баруун доод булан бол миний ч, тэрний ч, ер нь хэний ч сайн мэдэхгүй хэсэг гэж томъёолжээ. Нийгмийн олонлог энэ дөрвөлжинд цугласан байхад чухам далдыг харагч, мэргэч төлөгч, элдэв янзын шашин хүчээ авдаг мэт. Иймэрхүү нийгмийн гишүүд нь голцуу “нас” (биологийн насыг хэлсэнгүй) залуу, туршлагагүй, өөрийн өмнө тавьсан зорилгогүй, өөртөө итгэлгүй, бага балчир насандаа хаягдсан, гологдсон, гадуурхагдаж байсан хүмүүсээр дүүрэн байх нь элбэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл, мэдлэг, мэдрэмж, чадвар, хандлага, туршлагын дутагдал биднийг байнга хойш чангаадаг ажээ. Сарандаваа гэдэг хүний лекцэнд хэдэн мянгаараа очиж суун хошуурч түрийвчээ толгой дээгүүрээ эргүүлэн хормын дотор баян болохыг хүсэгчид маань яах аргагүй энэхүү дөрвөлжингийн цөм масст тооцогдож байна. Энэ дотор бидний аав ээж, ах эгч, найз нөхөд маань ч буй. Хүмүүст шинэ зүйл хийх, туршиж үзэх боломж, эрх чөлөөг өгөх нь мэдлэгийн зудыг давах нэг арга нь байж болох боловч мэддэг хүмүүс нь энэ процесст туслахгүй бол арван нэг дэх хар нүгэл нь болох буй заа.
Тэгэхээр би эсвэл бид ганцаараа мэдэх, сурах, туршлагатай байх нь хангалтгүй ажээ. Учир нь миний мэдлэг, туршлага зөв, туйлын үнэн байх магадлал бусадтай харьцуулахгүй л бол тэр хирээр буурдаг аж. Эсрэгээрээ мэддэг бүхнээр өөрийгөө хүрээлүүлэн ганцаараа мэдэхийг хүсэхгүй үлдэх хувь хүн бараг байхгүй буй заа. Иймээс ямар ч хүн, нийгэм өөрийн мэдлэг, мэдээлэл, хандлага, чадвар, туршлагаа бусадтай ямагт жишин харьцуулж, харилцан суралцаж, хоорондын зөрүүгээ багасгаж чадаж гэмээнэ ХӨГЖИЛ гэдэг зүйл ХҮН гэдэг бидний цаанаас дөнгөж цухуйдаг бололтой юм.
Friday, 28 August 2015
China Model
Хятад Загвар
Хятадын хувьсгалын дараахан буюу 1912 онд Сун Ят Сэн Америк маягийн ардчилал, засаглалыг хүчтэй шүүмжилж байжээ. Мань эрийн тухайн үед дэвшүүлж байсан нэг санаа нь улстөрд орж ирж буй хүмүүсээс шалгалт авч, тэрхүү шалгалтыг нь давсан хүмүүсээр төрийн эрх бариулах байжээ. Ингээгүйгээс АНУ-ын сенатад ямар их дэмий, хэрэггүй хүмүүс сууж буйг ч мань эр шүүмжилж байв.
Одоо ч гэсэн энэ санаа улс болгоны төр түшилцэж яваа, түшилцэхээр санаархаж буй этгээдүүдийн хооронд ярьдаг яриа болов уу. Ухаан нь алдар нэрээрээ бус үнэ цэнэ, чадал зүтгэлээрээ аливаа хувь хүн төрд үнэлэгдэж, сонгогчдоор хэмжүүлүүлэх ёстой гэсэн санаа. Мерит дээр суурилсан зарчим ч гэж хэлж болох.
Хятадын Цинхуагийн их сургуульд олон жил багшилсан Канадын улс төрийн философич Даниэл Бэл маш сонирхолтой ном гаргажээ. Номын нэр нь “Хятад Загвар” буюу энэхүү мерит дээр суурилсан улстөрийн тухай. Энэхүү номоороо барууны чөлөөт ардчилсан засаглалаас илүүтэйгээр Хятад маягийн меритократ засаглал хэрхэн амжилттай хэрэгжиж буйг батлахын хичээжээ. Гол аргумент нь өнөө цагийн бараг ихэнх улстөрчид одоо буй, өнөөдрөөрөө байгаа сонгогчдын хүсэл шаардлагад нийцүүлж л сонгогдож, тэдний өмнө хариуцлага хүлээдэг. Өнөө цагийн нийт сонгогчдын хэдэн хувь нь бидний ирээдүйг, бидний дараа үеийн ирээдүйг төлөөлж чадах бол?
Тэртээ 100 гаруй жилийн өмнө Сун Ят Сэн барууны маягийн ардчилал нь тэнэг мулгуудуу, хөөрүү онгироо, сагсуу, ойворгон хүмүүс чухал ажилд томилогдох, сонгогдох боломжийг гаргадаг сул талтай юм байна гэж хүчтэй шүүмжилж байжээ. Ийм төрлийн нөхдүүд нийгэмд шийдвэр гаргах түвшинд тодорхой хувиар гараад ирэхэд л улс орон мөхөх эрсдэлтэй хэмээн дүгнэж байжээ.
Хятад загвараар бол төр түшилцэх хүмүүс нь ард нийтээс шууд сонгогдохоос гадна тодорхой хэмжээний шалгалтуудыг өгч, заавал тэнцсэн байх ёстой гэж номлох ажгуу. Түүнчлэн төрд орж л байгаа бол заавал хамгийн доод албан тушаалаас эхэлж, шат бүрээр нь өгсөж явах ёстой аж. Эхний ажил нь хөдөө, орон нутагт байх ёстой гэх мэт. 2009 онд ерөнхий сайдаар томилогдож байсан Батболд албан тушаалаа хүлээн авах үеэрээ “Төрийн жинхэнэ албанд гавъяа зүтгэлийн буюу меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна” гэж хүртэл хэлж байсан байх юм.
Гэхдээ мерит бүхий лидерүүд ч албан тушаалд очихоороо их амархан эвдэрч, өөрчлөгдөх тохиолдол хаа сайгүй бишгүй л байдаг. Тэгэхээр мерит нь өөрөө хувь хүний итгэл үнэмшил, зүтгэл гавъяанаас гадна хувь хүний ёсзүй, этиктэй шууд холбогдох ёстой болов уу.
Хонг Конгийн даргын сонгууль нь нэр бүхий хэдхэн зуун хүнээр л төлөөлүүлэн явагддаг байхад зарим улсад парламентийн 2 танхим байдаг. Төлөөллийн ардчилал, шууд ардчилал гээд л энэ олон ойлголтууд өндөг ба тахианы эхлэл шиг сонирхолтой бас ярвигтай сэдэв бололтой.
Хонг Конгийн даргын сонгууль нь нэр бүхий хэдхэн зуун хүнээр л төлөөлүүлэн явагддаг байхад зарим улсад парламентийн 2 танхим байдаг. Төлөөллийн ардчилал, шууд ардчилал гээд л энэ олон ойлголтууд өндөг ба тахианы эхлэл шиг сонирхолтой бас ярвигтай сэдэв бололтой.
Saturday, 25 July 2015
Special Olympics Summer Games to start!
Тусгай Олимпийн
Зуны Наадам хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна
Монголчуудын
хувьд Тусгай Олимп (Special Olympics) нь цоо шинэ билээ. Бараг уулзсан
хүн болгон, найзууд маань тэр нь юу байдаг юм, Пара Олимпийг хэлэд байна уу гээд бүр ямар ч ойлголтгүй байгаа
нь илт мэдэгддэг. Иймээс Тусгай Олимпийн талаарх товчхон мэдээллийг та бүхэндээ
хүргэх нь зүйтэй гэж бодоод энэхүү мэдээллийг тэрлэн сууна.
АНУ-ын
ерөнхийлөгч асан Кеннедийн нэрэмжит сан байдаг. Энэхүү гэр бүлийн нэг гишүүн нь
болох Eunice Kennedy Shriver 1957 онд энэхүү сангийн үйл ажиллагааг оюуны хөгжлийн бэрхшээлтэй сегмент
рүү чиглүүлэх гол ажлыг нь гардан хийсэн түүхтэй. Яагаад гэвэл тэр үед оюуны
хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэлхийн улс гүрнүүд хэрхэн ялгаварлан
гадуурхаж, шударга бусаар харьцаж, нийгмийн зохист үйлчилгээг үзүүлэхгүй
байгааг мань эр маш сайн анзаарч, бас мэдэрч чаджээ. 1960-аад оны үед АНУ-д
хүртэл оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тоглох газар олддоггүй байлаа.
1962 оны 6 сард Shriver
Мэриланд дахь гэрийнхээ цэцэрлэгт
оюуны хөгжлийн бэрхшээлтэй 35 хүн, мөн тооны сэтгэлзүйч, эмч, мэргэжлийн
хүмүүсийг цуглуулан бяцхан арга хэмжээг хийснээр Тусгай Олимпийн Хөдөлгөөн
үүссэн түүхтэй. Shriver-ийн
гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдүүд спорт болон нийгмийн
бусад оролцоо дээр хийж чадахгүй, оролцож чадахгүй зүйлсийг нь илрүүлэхээс
илүүтэйгээр эсрэгээрээ буюу тэдний чаддаг, хийхийг хүсдэг зүйлсийг нь
тодорхойлж, түүн дээр нь дөрөөлөн тэднийг бусдын адил иргэн болгохыг зорьж
байлаа. Эхний оролдлого маш амжилттай болсон түүхтэй. Олон нь хүн гайхаж
хоцорсон гэдэг. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд усанд сэлж, хөлбөмбөг
тоглож, сагс тоглож, морь унан давхин уралдаж буйг хараад олон хүн нүдэндээ
итгээгүй гэдэг. Shriver-ийн
таамаглаж байснаар ийм хүүхдүүдтэй зөв харьцаж, сургаж, уйгагүй ажиллаж чадвал
бусдын боддог шиг ”хэцүү”, чадваргүй, “оюуны асуудалтай” биш болох нь
нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл яг л бусад хүүхдүүд шиг дуртай зүйлсээсээ авч
буй таашаал, баяр баясал, аз жаргал нь нүдэн дээр илт харагдана.
Тухайн үедээ Camp
Shriver гэж эхэлсэн энэхүү хөдөлгөөн
нь өдгөө Дэлхийн Тусгай Олимп болон өргөжжээ. Тусгай олимп гэдэг нь оюуны
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүсийн спортын өрсөлдөөн,
уралдаан тэмцээн бөгөөд гол зорилго нь энэхүү төрлийн хүмүүсийг спортоор
дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжих, урам зориг өгөх, зөвхөн тэдний
хооронд төдийгүй гэр бүл, найз нөхдүүдийн хүрээнд анд нөхдийн сүлжээ үүсгэх юм.
Хамгийн анхны
Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадам 1968 онд АНУ-ын Чикаго хотод болсон бөгөөд АНУ
болон Канадын нийт 1000 орчим тамирчид оролцсон түүхтэй. Өдгөө 2 жил тутам
ээлжлэн Тусгай Олимпийн өвөл ба зуны наадмууд зохиогддог юм.
Өнөөдөр буюу 2015
оны 7-р сарын 25-нд АНУ-ын Лос Анжелес хотын Coliseum цэнгэлдэх хүрээлэнд зуны наадам эхлэх гэж байна. Shriver-ийн ах АНУ-ын ерөнхийлөгч асан Кеннеди
нэгэнтээ энэхүү цэнгэлдэх хүрээлэнд улс төрийн томоохон алхамуудаа хийж, “Лос
Анжелес хот бол хүн өөрөө л хүсвэл бүх зүйлийг хийж бүтээх бүрэн боломжтой газар”
гэсэн алдарт үгээ хэлж байсан түүхтэй.
Дэлхий дээр
өнөөдөр нийт 200 сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд байдаг бөгөөд
эдгээрээс одоогийн байдаар дөнгөж 4,4 сая хүн нь Тусгай Олимпийн наадамд
оролцож байна. Нийт тоонд нь харьцуулбал тун бага тоо бөгөөд Монгол Улсын хувьд
энэ жил анх удаа зуны наадамд оролцож буй юм. Хатуухан хэлэхэд таван хошуу
малынхаа тоо, зүсийг алдахгүй мэдэж, одоо бүр чипээр тоноглоно гэж ярьж буй
бидний хэдэн Монголчууд 3-хан сая хүнийхээ хэд нь ямар хөгжлийн бэршээлтэй,
асуудал нь хаана байна, шийдэл нь юу байж болох вэ гэдэг том зургийг харж буй
хандлага нь олон улсын түвшинд хараахан хүрээгүй л байна. Бидний хувьд хийх
ажил асар их буйгаас гадна ард иргэд, нийгэм маань өөрөө хангалттай мэдэээлэ,
мэдлэг, боловсролтой болох нь зүй ёсных буй заа.
Дэлхий дээр нийт
1,5 сая сайн дурын ажилчид, сурагчид, оюутнууд дэлхийн өнцөг булан бүрд
ажилладаг бөгөөд тэд нарт зориулсан тусгай хөтөлбөр хүртэл байна. Өнөөдөр эхлэх
зуны олимпийг ойролцоогоор 500000 хүн ирж үзэхээр байгаа бөгөөд ESPN суваг дэлхий даяар шууд дамжуулан цацахаар
тун завгүй ажиллаж байна. Дунджаар 81000 Тусгай Олимпийн тоглолт, уралдаан
тэмцээн жилд болдог бөгөөд энэ нь дунджаар өдөрт 222 тоглолт дэлхийн өнцөг
булан бүрт зохиогддог гэсэн үг. Энэ удаагийн зуны наадамд нийт 7000 гаруй
тамирчид, 3000 гаруй дасгалжуулагчид оролцож буй бөгөөд нийт 177 улс спортын 25
төрлөөр өрсөлдөх нь ээ.
Эцэст нь хэлэхэд
Тусгай Олимп гэдэг нь Пара Олимп биш бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.specialolympics.org/ сайтаас болон Лос
Анжелесийн олимпийн талаарх мэдээллийг http://www.la2015.org/
сайтаар орж аван түүхэндээ анх удаа оролцож буй Монгол улсаа дэмжээрэй. Энэхүү
олимп ба тэмцээний гол онцлог нь хэн нэг нь түрүүлэх, медаль авахдаа биш бөгөөд
гол нь оролцоо байдаг юм билээ.
Sunday, 19 July 2015
Perception society
Яагаад блогоо бичих ээ байв аа, фэйсбүүкийг чинь би хэрэглэдэггүй ээ гэсэн нижгээд мессеж, имэйлийг өнгөрсөн саруудад авч таних болох танихгүй хүмүүст багагүй "загнууллаа". Хэдий хуучин шигээ идэвхтэй бичиж чадахгүй, амжихгүй болсон ч гэсэн энэ муу хуучин блогоо ор тас хаалгүй боломж, заваараа бичвэрээ бичээд явсан нь дээр гэж эцэстээ сэтгэв. "Хааш хаашаагаа тавхан фэнтэй" хүн чинь бас цөөн ч гэсэн тэднийгээ хүндэтгэе ээ:)
Шинэ постоо "Гэнэ ээ" нийгэм гэж нэрлэлээ. Болгооно уу.
“Гэнэ ээ” нийгэм
Бидний дийлэнх
маань өнгөрснөө бодож, одоотойгоо ноцолдон, ирээдүйгээ төсөөлсөөр өөрийнхөөрөө
байж чадахаа больсон мэт. Бусдын тухай, юмсын талаарх зөвхөн өөрийн төсөөлөл,
эсвэл үгийг нь сонсдог улсуудын шүүмж, сонсохыг хүсдэг хүмүүсийн бодол, бусад
хүмүүс сонсоод дагаад байгаа хүмүүсийн тайлбар дээр бид голцуу үнэндээ амьдарч,
бас ажиллаж байна. Товчхон хэлбэл хов жив болон зөвхөн өөрийн сонсохыг хүссэн
мэдээ, мэдээллээр борхон тархиа өлдөөн амьдарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл
бидний өнөөгийн нийгэм маань тэр тэгж гэнэ ээ, энэ ингэсэн гэнэ ээ гэсэн “гэнэ
ээ”-гийн нийгэм болжээ. Жиргээн дээр ч энэхүү үг бүхий хаш таг хамгийн богино
хугацаанд тренд үүсгэж чаддаг нь нэгийг хэлээд буй мэт.
Харин биднээс
илүү хөгжөөд буй улсууд хараад байхаар “гэнэ ээ”-гээс илүү бодит факт буюу
баримт, шинжлэх ухааны бус юм аа гэхэд ядаж нийгмийн суурь болон мэргэжлийн
судалгаанд ач холбогдол өгөөд байх шиг. Түүнчлэн хоосон бодол, бусдын
тайлбараас илүү бусдын үйлдэл, мэдлэг, туршлагыг үнэлэн бие биестэйгээ харилцан
ашигтай хамтран ажиллаад буй мэт харагдах. Чухам ийм үед л хувь хүний болон
нийгмийн хандлага өөрчлөгдөж эхэлдэг бололтой санагдах. Өөрөөр хэлбэл бичсэн
зүйлсийн утгыг бусдын өмнөөс тайлбарлахын оронд уг агуулгыг яах гэж бичсэн
тухай ойлгохыг жаахан хичээхэд л хүмүүсийн хандлага шал өөр болох боломжтой
мэт.
Харин бидний
мөрөөддөг өндөр хөгжилтэй орнуудын хувьд алсын хараанаас өөр зүйлийг бараг
ярихаа больжээ. Гэхдээ “алсыг харахын” тулд яах аргагүй эхлээд бусдын бодолд
үнэмшин итгэж, бодит зүйлстэйгээ нүүр тулж мөргөлдөх үе шатыг туулаад байх шиг.
Гол нь энэхүү үе шатуудыг хир хурдан эсвэл удаан хугацаанд туулж буйгаас
шалтгаалан хувь хүн болон нийгэм улсын хөгжлийн хурд хэмжигдээд буй бус уу? Өндөр хөгжилтэй орнуудад хамгийн түрүүнд
ярьдаг, бас хамгийн давтамжтай хэлдэг үгс бас хийдэг зүйлс нь үнэ цэнэ, үүрэг хариуцлага, шинэ боломж, бүтээлч
санаа л байна.
Гэвч манай “гэнэ
ээ” нийгэмд дээр дурдсан үнэ цэнэ, үүрэг хариуцлага, алсын хараа гэдэг үгсийг утга агуулга нь өөрөө “гэнэ ээ” болчихоод буй нь юутай харамсалтай!!!
https://twitter.com/ganzorigv
https://twitter.com/ganzorigv
Saturday, 31 January 2015
The last post!
Энэхүү блогийн сүүлчийн бичвэр
Блог хөтлөөд даруй 8 жил болсон байх юм. Энэ хугацаанд 240 орчим бичвэр бичсэн аяджээ. Энэ хугацаанд миний л хувьд цөөн биш хүмүүсээс урамыг үг болон шүүмжлэл авч байсан байна. Аль болох мэдээ, мэдээлэл, мэдлэгийн хугархайг энд тэнд сонссон эх үүсвэр, сурвалжаасаа аван олонд хүргэх зорилготой эхний бичвэрээ тэрдээд блог дээрээ бичиж байжээ.
Сошиал медиагийн энэхүү эрин үед жиргээ, фэйсбүүк одоо мэдээ, мэдээллийн, магадгүй зарим хүнд мэдлэгийн гол платформ, бас суваг нь болчихжээ. Иймээс энэхүү бичлэгээр өөрийнхөө блогийг жаргааж фэйсбүүк хуудас руу шилжиж буйгаа мэдэгдэж байна:)
Фэйсбүүк дээр Ganzorig Vanchig - Vinzo нэрээр хуудас нээсэн байгаа бөгөөд тэрхүү хуудсаараа дамжуулан бичвэрүүдээ хааяадаа ч гэсэн оруулж байхыг хичээнэ ээ.
Өнөөдрийг хүртэл энэхүү блогоор зочилж байсан та бүхэнд маш их баярлалаа!
Wednesday, 8 October 2014
Лхагвын
Энхбаатар гээд энэ залуутай бараг 10 жилийн өмнө танилцаж байжээ. Оюутны
ширээнээсээ дөнгөж буусан хэдий ч сурч мэдэхийн тэмүүлэл дүүрэн, хийж бүтээхийн
хүслэн бадраасан шавилхан залуутай Худалдаа Хөгжлийн Банкны интернэт банкны
төсөл дээр нийлж байснаа тодхон санаж байна. Өнөөг хүртэл 10 жилийн өмнөх
хүсэлт тэмүүлэл нь огт буураагүйгээр үл барам хийж бүтээх хүсэл нь эсрэгээрээ
улам оргилж, дэлхийн хэмжээний мэргэжилтэн болох зам руугаа хэдийн орсон байна.
Монгол орны бахархал болсон, Монгол залуусын түүчээ болсон энэхүү залуу шилдэг
мэргэжилтэнг уншигч та бүхэнтэйгээ уулзуулж танилцуулж байгаадаа туйлын баяртай
байна.
Одоо бодоход суурь нь математик, логик сэтгэлгээ байсан
юм билээ.
В.Ганзориг: Гадаадад маш олон
Монгол залуус ажилладаг болжээ. Эдгээр залуусын талаар сайхан нэвтрүүлгүүдийг манай
медиагийн зарим залуус хийгээд буй. Чи бас анзаарсан байх. Тэднийг би мөсөн
уулын орой л гэж хараад байгаа юм. Тэднээс мундаг явж байгаа хэдий ч олонд
танигдаагүй Монгол залуучууд бишгүй бий. Тэдний нэгийг би чамайг гэж дүгнэдэг
юм. Тиймээс Энхбаатар гэж хэн бэ, ямар шугамаар Солонгос улс руу яваад, ямар зорилго,
тэмүүлэлтэй Солонгосын том групп компанид ажиллаж байна вэ гэдэг асуултаар
ярилцлагаа эхлэх саналтай байна.
Л.Энхбаатар: Би Ховд аймгийн 2-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн
сургалттай ангийг төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн Математик, Компьютерийн
сургуулийн програм хангамжийн ангид элсэн ороод дөрвөн жил сураад төгссөн.
В.Г: Энэ мэргэжлийг
яагаад сонгох болов? Зорьж сонгосон уу, эсвэл конкурсын оноогоороо таараад л
оров уу?
Л.Э: Зорьж сонгосон анги маань. Багаасаа компьютер, техникт
их дуртай хүүхэд байлаа. Жижиг робот тоглоомууд, зайгаар ажилладаг жижиг усан
завь, онгоц, машин зэрэг зүйлсийг зохиож их хийдэг байсан. Манай ээжийн дүү Ховд
аймаг дахь МУИС-ын салбар сургуульд компьютерийн багшаар ажилладаг байсан. Тэр эгч
маань намайг мэдээлэл зүйн олимпиадад ороод үз гэж зөвлөөд өөрөө биечлэн бэлтгэж
паскаль хэл зааж эхэлсэн. Тэгээд аавын ажил дээр байдаг байсан хуучны Пентиум
1-ийг гэртээ аваачиж байгаад олимпиадад бэлдээд 3 сар нүдэж өгсөн. 2001 онд буюу
10-р ангидаа мэдээлэл зүйн олимпиадад аймагтаа хоёрдугаар байрт орж байсан юм. Түрүүлж
арай чадаагүй. Үүнээс хойш компьютерт улам сонирхолтой болоод програм хангамжийг
ангийг сонгож сурна гээд шийдэж сэтгэл шулуудсан.
В.Г: МУИС–ын сургалтын
чанар ямар санагдав?
Үүнийг л сурах, мэдэх юмсан гэсэн бүхнийг чинь чамд өгч чадсан уу?
Л.Э: МУИС-ын Математик, компьютерын сургууль уламжлалт аргаар
хичээлээ явуулдаг байсан. Цаанаасаа сургалтын програм нь зохиогдоод гарчихдаг
гэсэн үг. Миний сонсохыг маш их хүсч байсан хичээл ч байсан, онцын шаардлагагүй,
хэрэгцээгүй хичээл ч байдаг л юм. Гэхдээ нийт хичээлийнх нь 60 орчим хувь нь
математик ордог. Одоо бодоход суурь нь математик, логик сэтгэлгээ байсан юм
билээ.
В.Г: Их сургуулиа ямар
амжилттай төгссөн бэ? Оюутан
байхдаа мэргэжлийнхээ уралдаан, тэмцээнд хэр оролцож байв?
Л.Э: Оюутан байхдаа олон бүтээлийн уралдаанд орж байлаа.
Тодруулбал тоглоом, програм, систем зохиодог уралдаан. Тухайлбал могой (snake), тетрис гээд гар утсан дээр байдаг тоглоомыг би С хэл дээр бичиж
бүтээлийн уралдаанууд оролцоод хоёр, гуравдугаар байрт орж байсан. Сургуулиа
төгсөх үед голч оноо 90-ээс дээш байвал диплом бичдэг. 90-ээс доош дүнтэй оюутнууд
шалгалт өгдөг байсан юм. Манай сургуулиас тухай үед 90-с дээш голч оноотой гурван
хүн шалгарч диплом бичихэд би тэдний нэг нь болж таараад диплом бичиж төгсөж
байсан.
В.Г: Ямар сэдвээр
бакалаврын зэрэг хамгаалах дипломоо бичив?
Л.Э: CD, DVD-нд бичигдсэн материалуудыг дамжуулж хуулж болдоггүй буюу компьютер руугаа сopy, paste хийж болдоггүй байх шийдлийг судалсан. Мөн CD-нээс CD рүү хуулж болдоггүй нууцлалын програмтай хэдий ч тэр чигээр
нь хуулж 1х1 хэмжээгээр clone хийдэг програмууд байдаг. Миний дипломын сэдэв, судалгааны ажил маань зохиогчийн
эрхтэй контентуудыг эдгээр зүй бус програмуудаас хамгаалах буюу медиа протекшн
сэдвээр хамгаалж хоёр янзын програм зохиож байсан. Нэг нь компакт диск – копи
протекшн, нөгөө нь имиж
протекшн. Копи протекшн гэдэг нь СD бичигдсэн контентууд болох ном, дуу хөгжим, видео зэргийг
заавал тэрхүү CD-г
тоглуулж л үзэх боломжтой шийдэл буюу өөр газар руу хуулах боломжгүй. Нөгөө нь
нэгийг харьцах нь нэг имиж копи гээд дээр дурдсан зүй бус програмаас хамгаалсан
шийдэл. Ийм хоёр янзын програм зохиогоод судалгаа хийгээд хоёр янзын программ
бичээд, демо хийж, өөрийнхөө жижиг онол маягийн юм дэвшүүлээд, санаагаа
хамгаалаад дипломоо хамгаалж байлаа.
В.Г: Энэ шийдэл чинь
одоо ч гэсэн урлаг, соёлын хүмүүсийн хувьд маш чухал шийдэл байна шүү дээ. Одоо
энэ програм чинь нийтэд ашиглагдаж байгаа юу?
Л.Э: Энэ програм одоо олон нийтэд бол хэрэглэгдэхгүй байгаа. Тухайн
үед сургуулиа төгсөөд дипломоо хамгаалсныхаа дараа ажилд ороод энэ ажил, сэдвээ
цааш хөгжүүлэлгүй орхисон. Оюутан байх үедээ би багшийнхаа “Арвис Софт” гээд
компанид ажилладаг байсан юм. Багш маань энэ сэдвийг санал болгоод судалж
үзэхийг зөвлөж байсан юм. Тэр үед зохиогчийн эрхийн асуудал шинэ сэдэв байсан
ба Интер номын дэлгүүртэй бид ярьж цахим номын сан бүтээх, түүнийг нь хууль
бусаар олшруулах, хувилахаас хамгаалсан шийдэл дээр нь ажиллая гэж ярьж эхэлж
байгаад сургуулиа төгсөөд л орхих тал руугаа явчихсан даа.
В.Г: Тухайн үед ч тэр,
одоо ч тэр иймэрхүү шийдлүүд дэлхий даяар багагүй байдаг байх. Чиний зохиосон
шийдэл тэдгээрээс юугаараа ялгаатай нь байсан бэ?
Л.Э: Өөр шийдлүүд зөндөө байдаг. Иймэрхүү шийдлийг хийх мөн
олон янзын аргачлал байдаг. Миний сонгосон аргачлал арай өөр байсан юм.
Хүмүүсийн түгээмэл ашигладаг (тухайн үед) CD
clone, Nero, Alcohol зэрэг янз бүрийн CD хуулдаг програмууд байдаг байсан. Зохиогчийн эрхийг
зөрчиж буй асуудлуудыг 100% програмын шийдлээр хамгаалах боломжгүй боловч
хуулаад байдаг хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг програмууд дээр нь ажиллаж,
хамгаалалтын шийдэл гаргах боломжтой байдаг. Тэр шийдлийг гаргаж, туршиж үзсэн
юм.
В.Г: Сургуулиа төгсөөд
банкинд ажилд орсон уу?
Л.Э: Багшийнхаа компанид хагас албан байдлаар оюутан байхдаа
ажиллаж байгаад 2005 онд МУИС-аа төгсөөд
анх “Ньюком системс” компанид дадлагажигч ажилтанаар мэргэжлийнхээ дагуу
ороод хэсэг ажилласан. Тэндээ 1 сар арай хүрээгүй байж байтал “Худалдаа
хөгжлийн банк”-наас хариу гараад тэр том банкинд ажилд орж байсан. Тухайн үед сургуулиа
төгсчихөөд өөрөө цаашаа хөгжих боломжтой, мөн хамт олны уур амьсгал, гадаад,
дотоодын гоё төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах боломжтой талаас нь харж байгаад “Мобиком”,
“Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар” болон “Худалдаа хөгжлийн банк”-нд
анкетаа явуулж байсан юм.
В.Г: Тухайн үед “Худалдаа
хөгжлийн банк”-нд ажилд орчихсон байхад “Мобиком”-оос яриад чамайг хүрээд ир
гэсэн бол чи банкиндаа үлдэх байсан уу, эсвэл “Мобиком” руу явах байсан уу?
Л.Э: “Худалдаа хөгжлийн банк”-нд үлдэх байсан. Нуулгүй хэлэхэд
тухайн үед би их сургуульдаа багшаар үлдэх санал авчихсан байсан юм. Хичээлийн
хуваариа бүгдийг нь гаргачихсан байсан хэдий ч их сургуулийн багшийн цалин маш
бага санагдсан. Дөнгөж төгссөн оюутан байсан болохоор санхүүгийн хувьд нэлээд
хараат байсан юм шиг байгаа юм. Тухайн үед би хаана ажиллавал цаашдаа хөгжиж
болохоор байна гэж нэг их ач холбогдол өгч хараагүй. Хамгийн их цалин өгөх
газар хаана байна гэж ажлаа сонгож байсан юм байна одоо бодоход.
В.Г: “Худалдаа хөгжлийн
банк”-нд ороод хэр удав? Тэнд
ажиллах хугацаандаа мэргэжлийнхээ хүрээнд хийж бүтээсэн ажлууд тань юу билээ?
Л.Э: Тэнд 2005-2007 оны хооронд яг хоёр жил ажилласан. Тухайн
үед би их азтай байсан. Учир нь хамгийн анхны, орчин үеийн хамгаалалтын шийдэл
бүхий интернэт банкны төслийн ажлын багт орж ажиллаад харилцагчийн гар дээр
хүртэл нь ажилласан. Мөн лоялти карт гээд төсөл дээр ажилласан маань их
туршлага болсон. Энэхүү төсөл тухайн үед дөнгөж эхэлж байсан ба Тайвань улсын “Acer” корпорацитай хамтран төслийн бүр эхний шатнаас нь Тайвань мэргэжилтэнүүдийг
онгоцны буудлаас тосч авахаас нь эхлүүлэн ажилласан. Тоолбол 10 гаруй том
төслүүд байдаг. Бүгдийг нь 100 хувь өөрөө дааж, удирдаж хийгээгүй ч гэсэн
оролцож байсан олон ажил бий.
Ханжин группын тэтгэлэгт тэнцсэн хэдий ч хувиараа Ионсэй
их сургуульд материалаа явуулж тэнцээд тэндээс мөн 100%-ийн бүтэн тэтгэлэг авч
сурсан
В.Г: Залуу
мэргэжилтний хувьд мэдлэг, зэргээ дээшлүүлнэ гэсэн төлөвлөгөө үргэлж дотор чинь
байсан байх. Гэхдээ яагаад Солонгос улсыг сонгон мастерийн зэргээ хамгаалах болов?
Л.Э: Тухайн үед би үнэндээ Япон явах их сонирхолтой байсан. Японы
засгийн газрын тэтгэлэгт хандахаар тэр үед заавал 2 жил ажилласан туршлагатай байх
шаардлага тавьсан. Тэр үед би яг 1 жил 9 сар ажилласан туршлагатай байсан
болохоор Японы шалтгалтанд орж чадаагүй. Харин дараахан нь Солонгост сурах
тэтгэлэгийн шалгалт эхэлсэн. 21-р сан гэхээр хүмүүс их мэддэг юм. Солонгосын
Ханжин группээс зуун хувийн тэтгэлэг өгдөг энэхүү шалгалтанд нь бүртгүүлж ороод
тэнцсэн. Солонгос явахаасаа өмнө Монголдоо хэлний бэлтгэлд 6 сар яваад 2007 онд
сурахаар Солонгос улсад ирсэн. Тухайн жилд надтай хамт магистрийн дөрөв,
бакалаврын дөрвөн хүүхэд тэнцэж байсан юм. Гадаад улсын тэтгэлэг болохоор цаанаасаа
сургууль болон мэргэжлийг нь хувиарлаад явуулдаг. Ханжин групп нь Солонгосын 4
их сургуультай гэрээтэй ажилладаг. Миний мэргэжлийн дагуу надад хуваарилагдсан сургууль
нь Халлим их сургууль байсан ба надад үнэндээ нэг их таалагдаагүй юм. Тэгэхээр
нь хувиараа Ионсэй их сургуульд материалаа явуулсан байсан нь тэнцээд тэндээс
мөн 100%-ийн бүтэн тэтгэлэг авах боломжтой болсон учраас Солонгост очоод
сургуулиа шилжүүлчихсэн.
В.Г: Миний дуулснаар
Солонгос топ 3 сургуулиа SKY
гэж нэрлэдэг. Үүнд нь Seoul
National University, Korea University, Yonsei University ордог.
Yonsei их
сургуульд нэг имэйл бичээд л тэнцсэн бололтой юм. Тэр ид шидтэй имэйлдээ юу гэж
бичсэн юм бэ?
Л.Э: Ид шидтэй ч юу байх билээ. Хамгийн гол нь миний CV л таалагдсан, гайгүй санагдсан болов уу. Тухайн үед их
сургуульдаа хийж байсан ажлууд их нөлөөлсөн. Мөн хоёр жил ажилласан хүн гэхээр
учраа мэддэг, юу сурахаа ойлгочихсон, өөрөө яг ямар мэргэжлээр суралцах зэрэг баримжаа
авчихсан байдаг гэж үзээд гадны сургуулиуд магистрт сургахдаа ажлын туршлага
хардаг. Хоёр жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа “Худалдаа хөгжлийн банк”-нд
хийсэн, миний дээр дурдсан ажлууд, мөн надад бичиж өгсөн ажил олгогч, хамтран
ажиллагч нарын тодорхойлолтууд Ионсэй сургуульд тэнцэхэд их дөхөм болсон. Тэрнээс
бус би тийм айхтар, бусдын сэтгэлийг хөдөлгөх имэйл огт бичээгүй ээ.
В.Г: Монгол болон Солонгост
боловсрол эзэмшихэд хоёр орны боловсролын систем, дэд бүтцийн хамгийн том ялгаа
нь юу байв?
Л.Э: Хамгийн тодоор ажиглагдсан зүйл нь Солонгост бол магистр
болон түүнээс дээш зэрэг горилон сурч буй оюутнууд нь судалгаа болон
сургалтандаа анхаарлаа зуун хувь хандуулдаг. Манай Монголд хүмүүс өглөө 9.00
цагт ажилдаа ирээд орой 10.00 цагт тардаг шиг Солонгост оюутнууд өглөө 9.00
цагаас орой 10.00 цаг хүртэл сурдаг. Хагас сайн өдөр мөн өглөө 9.00 цагаас орой
18.00 цаг хүртэл ирж номын сан, лаборатори дотроо хичээлээ хийнэ. Оюутан бүр өөр
өөрийн гэсэн лаборатори, орон зай, оффистой байдаг. Тэгэхээр оюутнууд судалгаа
сургалтандаа 100 хувь анхаарлаа хандуулж чаддаг. Монголд хүмүүс ажлын хажуугаар
магистрт сурдаг. Солонгост graduate school-д сурахын хажуугаар ажил хийх гэдэг ойлголт байхгүй. Сургууль,
хичээл нь өөрөө албан ажилд тооцогдож явдаг. Цагийн ажил хийх хүртэл хориотой
байдаг. Харин хичээлтэйгээ холбогдуулан судалгаа хийхдээ цалин авах боломжтой
байдаг. Багшийнхаа судалгааны ажилд туслаад цалин авна гэсэн үг. Солонгост
мэдээллийн технологи, science буюу шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа оюутнуудын
хувьд сургууль дээрээ олон төслүүд хийх, хамтран ажиллах боломжтой байдаг.
Эдгээр төсөл, хөтөлбөрөөр дамжуулан сургалтынхаа төлбөрийг багшаараа даалгах ч
боломж гардаг. Гэхдээ зөвхөн судалгааныхаа ажил хичээлд анхаарлаа хандуулж
ажилладаг.
В.Г: Багшийн оюутнууддаа
цалин, урамшуулал хэлбэрээр өгдөг мөнгө сургуулийх нь төсөл үү, эсвэл хувийн
компаниудын бизнес байдаг юм болов уу?
Л.Э: Хувийн компани гэж байхгүй л дээ. Сургуулийн лабораторид
гаднаас төсөл орж ирдэг юм. Том групп компаниудаас төслийн саналууд багагүй
ирнэ. Их сургуулийн лабораторийг жижиг хэмжээний судалгааны төв (Research
Center) гэж ойлгож болно.
Сургуулийн лабораториуд нь ийм хугацаанд, ийм төсөвтэй,
энэ багаар энэ ажлуудыг хийж гүйцэтгэнэ гээд жижигхэн тендерийн материал бичээд
оролцдог юм. Иймэрхүү байдлаар компаниудад судалгааны ажил хийж өгөөд
судалгааны багууд цалинжаад явдаг. Мөн Монгол ба Солонгос улсуудын боловсролын
дэд бүтцийн дараагийн том ялгаа нь материаллаг бааз байна. Солонгост ямар ч их
дээд сургууль оюутнуудаа материаллаг баазаар маш сайн хангадаг. Жишээ нь Монголд
мэргэжлийн номны олдоц муутай байдаг. Солонгост бол ном олдохгүй гэдэг ойлголт
байхгүй. Мэдээлэл авах эх үүсвэрүүд нь их өргөн. Дэлхийн зах зээлд хамгийн
сүүлд гарсан номыг сургуулийн номын санд хамгийн удлаа гэхэд нэг сарын дотор
орчуулаад л тавьчихсан байдаг юм.
В.Г: Чиний хувьд 100 хувийн
тэтгэлгээр суралцаж төгссөн. Хэрэв тэтгэлэг аваагүй бол Ионсэй сургуульд
сурахад жилийн хэдэн төгрөгийн төлбөртэй байх вэ?
Л.Э: Ионсэй бол хувийн их сургууль. Яг манай мэргэжлээр бол нэг
жилийн 13-14 мянган долларын төлбөртэй. Дээр нь байрны мөнгө, амьжиргааны
зардал, бүх хоолоо гадуур идээд явна, мөн оюутны байранд амьдарна гэж тооцвол
сарын 700 -800 доллар байхад хангалтай хүрчих байх.
В.Г: Солонгос улсад магистрын
зэргээ ямар бүтээлээр, ямар сэдвээр хэр амжилттай хамгаалсан бэ?
Л.Э: Миний магистрийн ажлыг
удирдсан багш бол Америкт доктороо хамгаалсан, тус улсад мэргэжлээрээ ажиллаж
байсан, салбартаа Солонгос улсдаа дээгүүр бичигддэг, хаа ч очсон нэр хүнд их
сайтай Sohn
Hong-Gyoo доктор гэж хүн бий. Яг
намайг судалгааны ажлаа хийж байх үед АНУ-с манай лаборатори дээр Тони гээд
зочин профессор ирсэн ажиллаж таарсан ба тэр хүн маань миний судалгааны ажлын
шүүмжлэгч профессороор ажилласан. Сэдэв маань 3DХ гээд нээлттэй эхийн стандартын програмчлалын хэл дээр 3D датаг анализ хийгээд, лазерийн гэрлээр объектийн
координаци цуглуулж (3D сканнер), сансраас авсан өндрийн зурагтай нь нийлүүлээд, жишээгээр нь өөрийнхөө
сургуулийнхаа үндсэн байшингийнхаа 3D мап буюу зураглалыг хийсэн. Гол зорилго нь дараа үеийн
ажиглалт, камерийн системийн шийдлийг туршсан хэрэг. Одоогийн манай камер,
ажиглалтын системээр бол олон камерууд бүхий өрөөнүүдийг нь олон тусдаа дэлгэцнээс
салгаж, гүйлгэж хардаг. Объект тэр өрөөнөөс тэр өрөө рүү шилжлээ, тэддүгээр
камерыг харуулаарай, энэ камер нь хаана байна гээд л хайгаад явдаг. Миний
гаргасан шийдэл нь юу вэ гэхээр 3D зурган дотор тухайн объектийн бүх камерийг оруулчихсан
хэрэг юм. Жишээ нь, нэг камер дотор явж байгаа объект дараагийн байршил руу
шилжихэд дараагийн камер руу шилжих хэрэг гарна аа даа таслахгүйгээр бүтэн ажиглалт
буюу трак хийхийн тулд. Өөрөөр хэлбэл хуучин систем нь хүн нэг нүдээрээ нэг
объектийг бүтэн трак хийж нэг дэлгэц дээр ажиглах ямар ч боломжгүй байсан.
Миний шийдэл нь нэг компьютерийн дэлгэц дотор 3D загвар үүсгээд тухайн байшинд буй камернуудын бүх нүд,
өнцгийг нь тааруулан нэг дэлгэцээр бүх ажиглалтыг хийх боломжийг бий болгосон. Тэгэхээр
нэг нүдээр нэгэн зэрэг харах боломжтой ажиглалтын технологи хийсэн гэсэн үг. Туршилт
дээрээ өөрийн төгссөн Ионсэй их сургуулийн инженерийн сургуулийнхаа нэгдүгээр
байраа ашигласан.
В.Г: Маш чухал,
хэрэгтэй судалгааны ажил хийж, шийдэл гаргасан юм байна. Энэ чиний санаа байсан
уу, эсвэл өмнө нь байсан санааг чи шийдэл болгож хийсэн юм уу?
Л.Э: Энэ шийдлийг хийсэн програмын хэлийг нь АНУ-ийн нэг их
сургууль өөр дээрээ байнга хөгжүүлж байдаг юм. Угаасаа энэ нь өөрөө нээлттэй эхийн
програм болохоор програмистууд чөлөөтэй авч хэрэглээд, улам хөгжүүлээд, практик
дээр туршаад явдаг. Энэ сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлууд ч маш их
болдог. Яг энэ сэдвийг Солонгосын КАИСТ их сургууль төгссөн, АНУ-д ажилладаг
нэг залуу сөхөөд манай сургууль дээр ирж танилцуулга хийх үед нь миний дипломын
ажлын удирдагч багш уулзаж анх холбогдсон юм билээ. Тэгээд багш маань надад
санал тавиад энэ чиглэлээр нь энэ залуугийн судалгааг нь үргэлжлүүлээд хийгээд
үзвэл яасан юм бэ гээд, би ч өөрөө сонирхоод энэ ажлыг хийсэн юм. Тухайн үед
тэр залуу 3D мап
болон түүнийг хэрхэн ашиглаж болох талаар ярьж байсан. Би болохоор дээр нь
нэмээд камераас орж ирж байгаа бодит цагийн дүрсийг нь (real
time stream) нэг дэлгэц дээр
харуулах боломжийг нь нэмсэн. Миний магистерийн ажлыг удирдсан багшийг маань Монголд
очиж ТИС дээр илтгэл тавьж байхад нь орчуулагчаар нь ажиллаж байсан манай найз надтай
анх танилцуулж өгч байсан түүхтэй. Би багштайгаа танилцаад тэр багшийнхаа
хийдэг судалгааг нь интернэтээс судалж мэдээд анх хандаж имэйлээ бичиж байсан.
В.Г: Энэ сонирхолтой
сэдвээр нь магистрийн ажлаа ямар дүнтэй, хир амжилттай хамгаалсан бэ нууц
биш бол?
Л.Э: Солонгост урьдчилсан хамгаалалт гэж оюутнууд ордог.
Миний ажлыг шүүмжлэгч профессороос гадна 3 багш шүүсэн. Урьдчилсан хамгаалалтын
үед нийт дипломын ажлынхаа 80%-ийг хийсэн байх ёстой байдаг. Жинхэнэ хамгаалалт
асуулт хариултын форматтай хийгддэг. Бүх багш нар тэнцэнэ эсвэл тэнцэхгүй гэдэг
дүн тавьдаг. Надад өгсөн 3 багшийн дүнгүүдийн дундаж нь 97,5 билүү 98,5 байсан
санаж байна.
В.Г: Чиний хийсэн
судалгааны ажил болон Ионсэйн их сургуулийн эрдмийн ажлууд тань интернэт дээр
нийтэд ил байдаг уу?
Л.Э: Graduate school-ийн журмаар төгсөх оюутнууд судалдааны ажлаа тодорхой
хувиар хэвлэн номын сангуудад тараах, онлайн хэлбэрээр сургуулийн мэдээллийн
бааздаа судалгааныхаа түлхүүр үгтэйгээ цуг нээлттэй хэлбэрээр оруулдаг. Миний
дипломын ажлын сэдвээр юм уу, эсвэл миний нэрээр интернэтээр хайхад л одоо
гараад ирнэ.
Монголдоо буцаж очоод ажиллах нь бид нарын үүрэг гэж
боддог. Хэзээ нэгэн цагт буцаж очно.
В.Г: Ханжин группын
тэтгэлэгт тэнцсэн, мөн Ионсэйн их сургуулийн бүтэн тэтгэлэгийг авчихсан
болохоор өдийг хүртэл Солонгост ажиллаад байна уу?
Л.Э: Миний тэтгэлэгт буцаж Монгол руугаа явах хатуу нөхцөл
бол огт байхгүй. 21-р сангийн шугамаар энд сурахаар ирсэн залуусын ихэнх нь
төгсөөд эндээ ажиллаж байгаа. Монголдоо буцаж очоод ажиллах нь бид нарын үүрэг
гэж боддог. Хэзээ нэгэн цагт буцаж очно. Гэхдээ зөвхөн сургуульд нь сураад
төгсчих нь хангалттай гэж бодохгүй байгаа. Мэдээлэл технологийн салбар өндөр
хөгжсөн Солонгос улсын энэ орчинд нь ороод ажиллавал сурснаа баталгаажуулах,
илүү ихийг сурах боломж харагдаад байдаг. Манай дээд төгсөлтийн Монгол ах нар Солонгос
улсын том том групп компаниудад ажилд ороод амжилт гаргасан түүхүүд байсан нь
надад их урам, зориг өгсөн. Тэдгээр хүмүүсийн тухай сонсоод би яагаад болохгүй гэж,
чадахгүй гэж бодоод өөрийгөө Солонгосын хөдөлмөрийн зах зээл дээр сориод
үзэхээр шийдсэн. Одоо байгаа компанидаа би 4 дэх жилдээ ажиллаж байна. Үүний
өмнө би 300 орчим хүнтэй R&D, Research Center статустай технологийн жижиг компанид ажиллаж байсан.
Анхны компанидаа би шалгалт өгөлгүй шууд орж байсан. Учир нь миний дипломын
ажил тэр компанийн судалгааны ажилтай нийцэж байсан тул дипломын ажлаа хэвлэж
авч очоод ярилцлаганд ороод ажилтан нь болж байсан. Тэр компанидаа 7 сар орчим
л ажилласан. Солонгост гадаад оюутнуудад зориулсан ажлын яармаг жилд нэг удаа Ганнам
дүүргийн Ко-Экс гээд газар болдог юм. Гадаад оюутан авч ажиллуулах сонирхолтой Солонгосын
бүх компаниуд нэгдээд, шинээр ажилд авах хүмүүсээ хайдаг. Би ажилд орох СV-гээ илгээхэд тэдгээр бүх компаниуд руу нэгэн зэрэг
явчихдаг. Нээлттэй ажлын байр зарласан яармагийн үеэр очоод хүссэн компанидаа ярилцлагад
орж болдог. Би Монгол руу явна гэсэн бодолтой байж байтал ажлын байрны үзэсгэлэн
яармаг болж таарсан юм. Тэнд очоод ярилцлагад орсноор “SK” группт ажилд орохоор шийдсэн.
В.Г: Чи яагаад заавал “SK” группийг сонгов? “Samsung”, “Hyundai” гээд
сонголтууд байсан болов уу?
Л.Э: Тухайн үед би Монгол руугаа буцна гэсэн
бодолтой байсан юм. Анх уг нь “Самсунг” дээр очсон боловч миний орох хүсэлтэй
Самсунг Электроникс, инженерингийн чиглэлийн компани нь ирээгүй байсан. “LG” дээр
очсон боловч тухайн жил зөвхөн Хятад оюутан авна гэсэн шалгууртай байсан. Яг
миний мэргэжилтэй таарсан компани нь тухайн ажлын байрны үзэсгэлэнгийн үеэр “SK” компани болж таарсан юм.
В.Г: Ажилд ороод жинхлэх
хүртлээ Солонгос улсад, чиний орсон тус улсын тэргүүлэх зэрэглэлийн том групп компанид
хүний нөөцийн бодлого нь яаж явдаг юм байна? Бид хоёрын ярилцлагын гол цөм нь
энэхүү процесс, мэдээллийг уншигч нартаа дэлгэрэнгүй хүргэх юм.
Л.Э: Солонгосын том групп компанид шинэ ажилтан болох процесс
нь жаахан урт. Манай компани гэхэд л шинээр ажилчид авахад хоёр сар хагасаас
гурван сар орчим болдог. Эхлээд онлайнаар ажилд орох хүсэлтэй хүмүүсийн CV–г хүлээн авна. Маш олон хүн CV-гээ илгээнэ. Тухайн хүмүүсийн CV-г яг ямар аргаар яаж шүүдгийг нь нарийн мэдэхгүй юм. Ямар
ч байсан компьютерээр тусгай програм бүхий системээр хиймэл оюун ухаан ашиглаад
эхний шүүлтүүрийг хийдэг. Өөрөөр хэлбэл компани дээр ирж байгаа хэдэн арван
мянган CV-г хүний нөөцийн ажилтнууд нь нэг бүрчлэн уншиж танилцаж
амждаггүй гэсэн үг. Ингээд хиймэл оюун ухаанаар компьютер нь шүүгээд, үлдсэнийг
2-р шат болгож хүний нөөцийн менежерүүд нь уншиж эхэлдэг. Манай компани жилд 4
аргаар хүмүүс авдаг. 1-т, нээлттэй ажлын байранд шалгаруулалт хийж; 2-т, дадлагажигч ажилтнууд; 3-т; глобаль рекрүүтмент буюу гадаадын хөдөлмөрийн зах зээлээс; 4-т, head hunting буюу чадварлаг мэргэжлийн хүмүүсийг шууд онилон санал
тавьж тус тус авдаг. Би хамгийн анхны аргачлалаар нь энэ компанидаа ажилд
орсон. Хүний нөөцийнхөө хүнээс би тухайн үед сонирхож асууж байхад намайг ажилд
ордог жил “SK”
групп дээр 60.000 хүн ажилд орохоор өргөдлөө өгсөн
байсан. “SK”
групп нь өөрөө 90 гаруй охин компанитай тус улсын тэргүүлэх зэрэглэлийн
компаниудын нэг. Анкетаас шалгарсан хүмүүсээс бичгийн шалгалт эхлээд байдаг.
Миний хандсан мэдээлэл, технологийн салбар компанид (SK
C&C) яг хэдэн хүн анх
хандсаныг мэдэхгүй ч IQ болон EQ-ийн
бичгийн шалгалтанд тухайн жилд надтай цуг 5.000 хүн орж байсан.
Эдгээр 5.000 залуусаас явж байгаад доод тал нь 30, дээд
тал нь 100 орчим хүн эцсийн шатанд тэнцэж ажилд ордог. Хамгийн эхлээд авдаг
шалгалт нь матемитик, логик сэтгэлгээг IQ-ийн тестээр маш богино хугацаанд авдаг. Хүмүүст
хангалттай хугацаа өгөх юм бол энэ шалгалтын бүх бодлогыг нь бодох боломжтой.
Гэвч цаг хугацаа өөрөө энэ шалтгалтын дайсан нь. Намайг орж байхад нийт 200
гаруй асуулттай шалтгалт байсан ба хамгийн богино хугацаанд хариуллаа гэхэд л
нийт асуултын 60-70%-ийг нь хариулж амжвал их юм. Дараагийнх нь 400 асуулттай хүний
сэтгэл зүйн тест болох EQ-ийн шалгалтыг 50 минутанд өгөх ёстой. Энэ шалгалтаар хэтэрхий ноомой, даруухан
хүн байна уу, эсвэл хэтэрхий түрэмгий, нээлттэй хүн эсэхийг нь шалгадаг. Бүх
асуултад хэтэрхий өөдрөгөөр хариулаад би бүх юманд дуртай, хайртай гэдэг ч
юмуу, өөрийгөө хэт магтах гээд байх хэрэггүй юм шиг санагдсан. Мөн нэг асуултыг
жаахан өөрчлөөд хоёр удаа асуухад эхнийх асуултанд нь тийм гэж хариулаад,
нилээд олон асуултын дараа яг адилавтар асуултанд нь үгүй гэж болохгүй. Сэтгэлзүйн
тогтвортой байдлыг, үнэн худлаа хариулаад буйг нь энэ 400 асуулт шалгаж чаддаг.
Уг нь бол хүнд асуултууд ерөөсөө байхгүйгээс гадна зөв, буруу хариулт ч гэж ер
нь байхгүй. Хэтэрхий өөдрөгөөр, гутрангиар хариулах ёсгүй гэж ойлгогдсон. Хэт
экстрим хариулт өгсөн хүмүүс нь энэ шалтгалтанд тэнцдэггүй. Ер нь бол асуултыг
нэг уншаад хамгийн эхэнд толгойд чинь орж ирсэнийгээ бөглөх хэрэгтэй. EQ-ийн шалтгалт дээр нь өндөр оноо гэсэн ойлголт байдаггүй.
Харин олон жил компанидаа үр бүтээлтэй, үнэнчээр, маш сайн ажилласан хүмүүсээсээ
эдгээр асуултаа асууж, хариултыг нь шалтгалтынхаа бенчмаркийг болгодог. Өөрөөр
хэлбэл шинээр ажилд орох гэж байгаа хүмүүсийн хариултыг хуучин ажилчдын хариулттай
харьцуулдаг. Ажил горилогч нарын хариултын график компанид үр дүнтэй, үнэнч
ажиллаж буй хүмүүсийнхээс өөр байвал
тэнцэхгүй гэсэн үг. Солонгосын компани хүнээ хайхдаа удаан, үр бүтээлтэй
ажиллах хүнийг л хайдаг. Хэр удаан сайн ажиллаж чадах хүн бэ гэдгийг EQ-р тодорхойлдог юм. Та хичнээн мундаг мэдлэгтэй,
чадвартай, туршлагатай байлаа ч таны хандлага, үнэ цэнэ, сэтгэлзүй “SK” группын үнэ цэнийн матриц, корпорацийн соёлтой таарахгүй бол энэ компанид
ажилд орж чадахгүй гэсэн үг. Дээрх бичгийн шалтгалтуудыг Англи, Солонгос, Хятад
гэсэн 3 хэл дээр авдаг ба аль хэлийг нь сонгож болно. ТОЕФЛ-ийн шалгалт шиг
шалтгалтын оноо нь 1,5 жилийн турш хүчинтэй байдаг ба унасан шалтгалт дээрээ
дараа жил дахин орж шалгуулж болдог.
В.Г: CV
сонгон шалгаруулалт, IQ ба EQ-ийн дараагийн шалгалт нь ямар
шалгалт байв?
Л.Э: Үүний дараа бүтээлч сэтгэлгээг тодорхойлдог шалгалт байгаа.
Намайг шалгуулж байх үед бизнес кэйсийн төрлөөр шалгалт авсан. Жишээ нь, Хятадад
усан үзэм тариалдаг нэг жижиг арал байгаа юм. Тэнд нэг том бүтээн байгуулалтын
ажил хийх төсөл орж ирсэн. Тухайн арал дээр ямар төсөл хийх вэ, манай компани
яаж 300 жил барилгын салбарт ажилласан дотоодын туршлагатай мундаг компанитай нь
өрсөлдөж ялаад бүтээн байгуулалтын төслийг авах вэ гэсэн асуулт ирсэн. Ингээд нэг
том цаас, 5 өнгийн харандаанууд л өгнө. Ганцхан том цаасан дээр ямар ч засваргүйгээр
бичиж зураад, яаж тэр арал дээр мэдээлэл, технологийн компани бүтээн байгуулалт
хийх вэ, төсөлд хэрхэн яаж ялах вэ гэдгийг таван минутад хариулах ёстой. 45
минут материалаа судалж, 15 минутын дотор пресентаци бэлдэх, 5 минутанд багтаан
санаагаа тайлбарлах, 5 минутын асуулт, хариултын хугацаатай.
В.Г: Тухайн үед чи энэ
кэйсийн шалтгалт дээрээ ямар бүтээлч санал дэвшүүлсэн бэ?
Л.Э: Green IT гэдэг санааг би дэвшүүлсэн. Байгаль орчинд ээлтэй, хор
хөнөөлгүй, цахилгаан бага зарцуулдаг тоног төхөөрөмжүүд, сэргээгдэх эрчим хүч
ашиглах шийдлүүд бүхий музей байгуулъя гэсэн санааг гаргасан. Байшин барилга
барих нь чухал ч гэсэн байшин доторх агуулга нь их чухал гэдгийг би онцолж
байсан. Байшин дотор ногоон мэдээлэл, технологийн бүхий л шийдлийг харуулсан,
энэ чиглэлээр ажилладаг бүхий л лаборатори, их сургууль, компаниудын төлөөллийг
оруулсан дэлхийн хамгийн том музейн судалгааны арал байгуулна. Түүнээс биш 20
давхар барилга барина гэх юм бол манайх тендерт ялахгүй ээ. Green
IT гэсэн агуулгатай, ийм төрлийн
контент бүхий хотхон бие болгоно гэдэг санал дэвшүүлээд, илүү байшин доторх
агуулгыг чухалчилсан хариу өгөөд тэнцсэн. Энэ шалгалтынхаа дараа багаар ажиллах
чадварыг шалгаж байгаа юм. Мөн мэтгэлцээн хийх ур чадварыг нь энэ шалтгалтаар
давхар шалгана. Шалгалт өгч байгаа залуусыг тав таваар нь нэг баг болгож хуваадаг.
Баг бүрт 2 хуудас даалгавар өгнө. Манай багийн даалгавар нь 30-40 насны гэрийн эзэгтэй
нарт зориулж робот зохиох байсан юм. Роботын нь өргөн, урт, өндөр гээд гурван
хэмжээсийг өгөх ба 2 минутын дотор багаараа ямар робот хийх вэ гэдгийг ярилцаад
шүүгч нартаа хийх гэж буй роботынхоо саналыг өгдөг. Хийх гэж байгаа роботынхоо ажилд
хэн нь идэвх, санаачлага гаргаж буй, багийн ажилд яаж оролцож байгааг ажиглаад
өрөөний буланд хоёр гурван хүн ажиглаад сууж байдаг. Робот хийх материалаа хоёр
минутын дотор сонгоно. Түүхий эдийг нь 10 мянган вонд багтааж худалдаж авах
ёстой. Түүхий эд нь лего гээд угсардаг тоглоом. Түүхий эд, матералаа мөн 2 минутад
худалдаж авна. Хамгийн хямд материал нь 4 хэсэгтэй 50 воны лего багц, хамгийн
олон багцтай нь 200 воны үнэтэй легонуудаас сонголт хийх ёстой. Худалдан авалт
хийхдээ маш сайн бодох ёстой болдог. Дандаа үнэтэй материал авчихвал нарийн урт
материалуудаар робот хийж болохгүйгээс гадна анх өгсөн роботын хэмжээст
багтахгүй болчихно гэсэн үг. Хэн нь роботоо барих, хэн нь зохиох, хэн рекламдаж
борлуулах ажлуудаа багийн гишүүд хоорондоо ярилцаж байгаад хуваарилаад авчихна.
Тэгээд нэг нь багаа удирдана, нэг нь танилцуулгаа шүүгч нарт ярих ёстой. Би бол
илтгэл тавьж чадахгүй гэдгээ ойлгосон, бизнес санал гаргах хангалттай чадвар
баг дотроо байхгүйгээ мэдэрсэн тул өөрийн хамгийн сайн чадах зүйл болох роботоо
би хийе ээ гээд саналаа гаргасан. Түүний дараа манай багт байсан нилээд яриа
хэлэмгий охин за тэгвэл бизнес саналыг нь би бичье, чиглэлээ надад өг гээд
босоод ирж байгаа юм. Ингээд 10 минутад роботоо хийгээд танилцуулна. Энэ
шалгалтыг давсаны дараа инженерүүдтэй ярилцлагад орно. Тэд нар цаашид компанид
яаж ажиллах вэ, асуудлуудыг яаж шийдэх вэ зэргийг асууж мэргэжлийн ажлаа хэр
сайн мэддэгийг шалгадаг. Хамгийн сүүлд компанийн топ удирдлагуудтай ярилцдаг. “SK C&C” группын дэд захирал тэргүүтэй хэдэн хүнтэй ярилцлагад орно. Ярилцлагын
дараа долоо хоногийн хугацаанд тухайн ажилд тэнцсэн тэнцээгүй гэх хариуг утсаар
болон цахим шуудангаар мэдэгддэг. Ингээд нийт 7 үе шаттай шалгалтыг давж байж
ажилтан нь болсон. Анх бичгийн шалтгалт өгч байхад 450 орчим гадаадууд байсан
боловч эцсийн шатанд тэнцэж үлдсэн нь надтай нийлээд нэг Хятад, нэг Малайз
гэсэн 3 гадаад л байсан.
Хамгийн сонин нь компанидаа ажилд орсноос хойш аз жаргал
гэдэг үгийг би өдөр тутам сонсдог.
В.Г: Одоо чи дөрөв дэх
жилдээ “SK” группт
харъяалагдан ажиллаж байгаа юм байна. Энэ группын соёл, үнэ цэнэ нь юу байна вэ?
Манай компанийн соёлын нэг хэсэг болж чадна, үнэ цэнэ нь таарна аа гээд чамайг
энэ компани ажилд авсан байна шүү дээ.
Л.Э: Яагаад намайг сонгосныг би мэдэхгүй. Гэхдээ манай
компанийн бүх ажилчид аз жаргал (Happiness) гэдэг үгийг маш их ярьдаг. Хамгийн сонин нь компанидаа
ажилд орсноос хойш аз жаргал гэдэг үгийг би өдөр тутам сонсдог. Компани дотор
нь байгаа хүмүүс аз жаргалтай байх ёстой гэсэн бодлогыг барьдаг юм байна лээ.
Ажилчид нь аз жаргалтай байна гэдэг чинь тухайн компани амжилттай ажиллаж байна
гэсэн үг. Манай компанийн лого далавчны зурагтай байдаг. Энэ нь аз жаргалын
далавч гэсэн нэртэй юм. Аз жаргалтай, баяр баясгалантай ажлаа хийе гэж байгаа
ажилчдынхаа хэцүү, болохгүй байгаа зүйлийг шийдээд өгчихдөг. Аз жаргал гэдэг нь
нөгөө талаараа заавал өндөр цалин, хангамж гэсэн үг биш. Ажилчид нь эрч хүчтэй,
аз жаргалтай байвал тэр хүний ажлын бүтээмж нь маш өндөр байна гэж үздэг.
В.Г: Чи энэ компанидаа
аз жаргалтай байж чадаж байгаа юу?
Л.Э: Чадалгүй яах вэ! Миний эргэн тойронд ажиллаж буй хүмүүс, орчин маань их
өөр, өвөрмөц байдаг. SK
Man
гээд болчихдог. “SK” компанийн ажилчид гэхээр бусад хүмүүсээс шал өөр хүмүүс
байдаг. Жишээ нь, төсөл дээр цуг ажиллаж байгаа манай туслан гүйцэтгэгч
компаниас орж ирсэн хүн бол шууд танигддаг, шал өөр соёлтой байдаг нь
ажиглагддаг. “SK”-ийн
хүн биш болохоор сайн эсвэл муу гэсэн ерөөсөө биш. Гэхдээ байгаа байдал,
ажилдаа хандаж буй байдал зэргээрээ “SK” компанийн ажилчид бусдаас илт ялгарч чаддаг. Тухайлбал, манайд хамгийн сүүлд
нэг кампанит ажил явагдаж байсан. Хүмүүсийн кофе ууж байгаа, тамхи татаж буй, гадуур
сэлгүүцэж байгаа зэргээр нь судалгаа гаргасан байдаг юм билээ. Жишээлбэл өдөрт
5-с дээш удаа гарч тамхи татдаг хүн байна гэнэ. Тэгээд нэг гарахаараа 20 минут
болдог. Тамхи татсаныхаа дараа нэг кофе ууна. Тэгээд нөхдүүдийн ажилдаа үр
бүтээлтэй өнгөрүүлэх цаг нь бага болдог. Орой нь хоолоо идчихээд тухай өдрийн ажлаа
дуусгах гээд хийгээд суучихдаг. Тэгээд сунаж унах дөхсөн хүн орой, шөнө гэртээ
очдог юм байна л даа. Гэртээ очиход нь эхнэр, хүүхдүүд нь бүгд унтаж байдаг.
Тэгэхээр нэг хүн өдөрт элбэг 1 цагаас дээш цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг юм
байна. Иймээс гарч тамхи татдаг, кофе уудаг цагаа багасгая, орой яг 6 цагтаа
тараад үлдсэн цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлж байя. Гэр бүлтэйгээ цуг аз
жаргалтай, сайхан амарчихаад маргааш нь эрч хүчтэй, аз жаргалтай, сэтгэл өөдрөг
ажилдаа ирээд ажлаа сайн хийх хэрэгтэй гэсэн кампанит ажил явагдаж байсан.
Тамхи татдаг хүмүүсээ үнэгүй сургалтад суулгаад тамхинаас гарсанд нь бэлэг өгөх
жишээний ажлуудыг явуулж байгаа нь их сайхан санагдсан.
В.Г: Анх ажилд авч
байхдаа хичнээн сайн ажилтан байсан ч гэсэн багийн ажилтан биш бол авахгүйгээс
гадна хамгийн дээд оноо авсан хэдэн хувь ба хамгийн муу оноо авсан хэдэн хувиа
хасаад дундаж үзүүлэлттэй хүмүүсийг голцуу шалгаруулж авдаг гэж дуулсан. Энэ
үнэн үү?
Л.Э: Тэрийг нь яг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн
сайн нь байсан ч гэсэн зөвхөн өөрийнхөө дуртай юмыг хийх сонирхолтой, бусдын
эрх ашгийг хүндэлдэггүй, хамт олны зорилгыг ойлгодоггүй, зөвхөн би мундаг
учраас та нар намайг хүндлэх ёстой зэрэг зүйл ярих юм бол тухайн хүн хичнээн ухаантай
байсан ч гэсэн компанид ямар ч хэрэггүй хүн болчихдог. Тиймэрхүү жишээнүүд маш
их байдаг л даа. АНУ-д олон улсын мэдээлэл зүйн олимпиадад маш өндөр оноо авч
байсан Солонгос нөхөр “Google”-д ажилд ороод ажлаа хийж чадахгүй халагдсан. Мөн Америкт
маш өндөр цалинтай буюу жилийн 150.000 долларын цалинтай том банкинд ажилд
ороод халагдаж байсан кэйсүүд зөндөө байдаг. Хувь хүний гүйцэтгэл болон чадвар
үнэхээр гайхалтай, суут ухаантай, өөрийн дуртай юмыг л хийх боловч компанид
хэрэгтэй байгаа ажлуудыг хийдэггүй, компанийн болон тэр хүний зорилго нь
нийцэхгүй бол тэр хүн компанид ямар ч хэрэггүй нөөц болчихож байгаа юм. Энд бол
ямар ч компани яг компанидаа зайлшгүй хэрэгтэй хүнийг л ажилд аваад байх шиг
байгаа юм.
В.Г: Танай компани
чинь жил бүр гадаад улсуудаас сонгон шалгаруулалт хийдэг гэж байсан. Тэр талаар
мөн мэдээлэл өгнө үү?
Л.Э: Жилдээ нэг удаа Америкийн нэг хотод цуглуулдаг юм билээ.
Хамгийн сүүлд Нью Йорк хотод гадаадын ажил горилогч нарыг цуглуулж ярилцлага авсан.
Сонгож авсан хүмүүсээ тухайн нэг хотод дуудаад тэдгээр бүх хүмүүсийн ирж буцах
онгоц, тухайн улс, хотод байх зочид буудлын зардлыг нь манай компани даадаг юм.
Хамгийн сүүлд 70 хүн авсан. Өмнөх жил нь 30 хүн авсан гэсэн. Харин ярилцлагаар
шалгалт өгсөн хүмүүсийн тоо ажилд орохоор тэнцсэн хүмүүсээс дор хаяж 5-6 дахин
их байх шүү. Би нэмээд бас нэг зүйл ярих гэсэн юм.
В.Г: Бололгүй яах вэ?
Л.Э: Дээр дурдсан бүх шалгалт дуусаад ажилдаа тэнцсэний дараа
orientation
буюу танилцах хөтөлбөр шинэ ажилчдын дунд явдаг юм. Энэ
нь 1 хоног хөдөө яваад хоорондоо танилцах хөтөлбөр. Дараа нь манай “SK” группын менежмент систем, корпорацийн соёл гэж байдаг. Тэрийг хүн болгон
судалж, шалгалтыг нь өгч хүн бүр тэнцэх ёстой байдаг. Энэ шалгалтанд тэнцсэн
нөхдүүд 14 хоног дахиад хөдөө явна. Тэнцсэн бүх хүмүүсээ хөдөө байдаг “SK” академи гээд сургалтын том кампуст аваачин, “SK” группын хэдэн мянган бүх хүмүүс нэг дор цуглаад “SK менежмент систем” гэдэг номыг судалдаг. Энэ ном дотор
манай компанийн бүх түүх, эрхэм зорилго, бүтэц, үнэ цэнэ, соёл гээд бүхий л
мэдээлэл байдаг юм. Компанид ажилд орсон хүмүүсээс энэ номыг цээжлүүлж шалгалт
авна. Тэр шалгалтад заавал тэнцэх ёстой. Орой бүр тэнцэх хүртлээ 14 хоногийн турш
шалгалт өгнө. Тэнцээд ирсэний дараа тухайн хүний бие махбодь болон оюун санааны
тэсвэр тэвчээрийг шалгах шалгуур нь эхэлдэг.
В.Г: Тэрийг нь яаж
шалгадаг юм бэ?
Л.Э: Компанид ажилд орсоны дараа хүн олон асуудалтай тулгарч,
ажлын стресс, дарамтанд ордог юм байна л даа. Нэлээд хүнд шалгуурыг урьдчилаад бие
махбодь, сэтгэл санаагаараа даваад туулчихсан хүн хэр баргийн асуудлаас айдаггүй,
ажлаас шантардаггүй юм байна л даа. Тэгэхээр компанийн хамгийн сүүлийн албан
бус шалгуур нь хүний биологийн тэсвэр тэвчээр, сэтгэл санааны эр зоригийг
шалгадаг. Гэхдээ энэ шалгалт нь жил бүр өөр өөр байдаг ба намайг ордог жил 2
өдөр явагдсан. Эхний өдөр нь өглөө маш эрт босгоод хөдөө аваад явна. Экстрийм
спортын камп дээр аваачин өндөр шон дээрх утсан дээр алхуулах, эсвэл маш өндөр
шонгийн мод шиг юм руу дээшээ авируулна. Тэр шонгийн мод нь их савалгаатай.
Циркийн савладагтай адилхан юман дээр үсэрч буух зэрэг зүйлсийг хийлгэдэг. Ингэж
байж өөрөө өөрийгөө ялах айдсыг нь давуулж шалгадаг. Маргааш нь өглөө эрт
босоод уулаар аялж байгаа юм. 1 метр орчим гүнзгий цастай уулаар аялаад ирэхээр
хүмүүсийн хөл гар нь нороод хачин болно. Хоолонд оруулчихаад дахиад 25 километр
алхуулна. Нэг ёсондоо цэргийнхний хийдэг сургуулилт. Түргэн тусламжийн машинууд
дагаад явж байдаг. Хөл нь цэврүүтэх, хатгах, шөрмөс татах, явж чадахаа болиод
унах юм бол яаралтай тусламж үзүүлээд машинаар аваад явчихдаг. Хүн өөрийнхөө
тэсвэр тэвчээрийн хязгаарыг мэдэх л асуудал. Түүнээс биш хөл нь өвдөөд шөрмөс
нь татчихлаа гэхэд тэр хүн ажилдаа тэнцсэнгүй гэхгүй. Энэ шалгуурын давсны
дараа үүнээс хойш ямар ч шалгуур шинэ ажилтанд бахйгүй болдог. Харин компанийн сургалтууд
нь эхэлдэг. Жишээ нь, ажилд орсны дараа зургаан сарын турш бүх юмыг эхнээс нь компани
зааж өгнө. Шууд хэлнэ. Тэр нь их сургуульд сурсан юм аа одоо та нар март. Тэр
чинь тус болохоосоо илүү энэ компанид гай болно гэдэг. Ингээд шинэ ажилчидаа өөрсдийнхөө
арга барил, соёлоор шинээр бэлддэг. Мөн нэмж хэлэхэд манай компанид үнэхээр
ажиллах чин хүсэлтэй бол заавал IT, инженер мэргэжилтэй байх албагүй. Эмч хүн ч ажилладаг. Гайхалтай
нь бүр олон улс судлал, биологийн мэргэжилтэй хүмүүс ч зөндөө байдаг. Аливаа
хүний мэдлэгийг биш хүнийг нь сонгож авдаг. Хүний тархийг биш, мэдлэгийг биш,
энэ хүн хэн бэ, тэр хүний хандлагыг нь харж байж авдаг гэсэн үг. 10 жилийн дараа харахад яг ямар
хандлагатай, ямар мөрөөдөлтэй хүн бэ гэдэг нь тухайн байгууллагад чухал
болохоор л хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа нь ийм өөр, айхтар байдаг юм
билээ.
Аливаа хүний мэдлэгийг биш хүнийг нь сонгож авдаг. Хүний
тархийг биш, мэдлэгийг биш, энэ хүн хэн бэ, тэр хүний хандлагыг нь харж байж
авдаг гэсэн үг.
В.Г: “SK
C&C”
компанийхаа талаар товчхон танилцуулна уу?
Л.Э: 1994 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Тухайн үед “SK” группын IT-ийн нэгж дотоод нэгж, газар нь байсан юм байна лээ. Группын
охин компаниудад IT-гийн үйлчилгээ үзүүлдэг хэлтэс байж байгаад сүүлдээ томорсоор байгаад бие
даасан компани болоод тусгаарлаж гарсан. Тэгээд өөрийн гэсэн байр сууриа олоод зөвхөн
дотоодын групп компани гэхгүй гадны мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зах
зээл рүү маш хүчтэй түрж орж ирээд хурдтай томорсон компани. Одоогоор 5.000
орчим ажилчидтай, Солонгостоо эхний 5-т байнга жагсдаг групп компани. Иймэрхүү
жагсаалт гаргадаг олон үзүүлэлт байдаг. Орлогоороо бол Солонгостоо гуравт жагсдаг
групп компани. Нэгт нь “Samsung”, хоёрт “Hyundai” группууд ордог.
В.Г: Чи өөрөө яг одоо
ямар албан тушаал дээр ажиллаж байгаа билээ?
Л.Э: “SK” Телекомын
чиглэл бизнесийн харилцаа холбоо ба систем хөгжүүлэлтийн хэлтэст харъяалагддаг.
Энэ хэлтэст програм хангамжийн инженерээр ажилладаг. Гол үүрэг хариуцлага маань
биллинг ба төлбөр тооцооны систем.
В.Г: Саяхан чамайг компанийнхаа
шилдэг ажилтан болсон гэж дуулсан. Ямар онцлох ажил хийгээд энэ хүндтэй
шагналыг авсан юм бол оо?
Л.Э: Яг шилдэг ажилтан бол биш ээ. Манайх шинэ жилээр нэг
шилдэг ажилтанаа тодруулдаг. Би болохоор сая сарын онцлох хүн (Man
of the month) гээд шагналыг 7 сард
авсан. Айхтар гавъяа бол байгуулаагүй л дээ. Бид нарын хийдэг ажил нэг
нэгнээсээ шууд хамааралтай. Нэг төсөл дээр ажиллаж байгаа гурван хүний ажил
дуусахад нийлүүлээд нэг ажил болдог жишээтэй. Манай төсөлд ажиллаж байсан нэг
хүн өөр төсөл рүү шилжихээр болсон юм. Төслийн ажлын баг нэг хүнээр дутах асуудал
үүссэн. Гэтэл манай төслийн удирдагч тэр хүний ажлыг надад миний ажил дээр
давхар даалгаж өгсөн. Өөрийнхөө ажлыг тэр хүний ажилтай цуг хийнэ гэхээр цаг
хугацаанд нь амжуулж 2 хүний ажлыг ганцаараа хийж чадах уу гэх зэрэг эрсдэл
харагдаж байсан ч төслийг нь цагт нь амжилттай хийж дуусгасан юм. Түүнчлэн шинээр
ажилд орсон хоёр хүнийг дадлагажуулагчаар (mentor) томилогдон амжилттай ажиллаж сургаж өгсөн. Миний
дадлагажуулсан хоёр хүн маань хоёулаа гадаадын хөдөлмөрийн зах зээлээс сонгон
шалгаруулалтанд тэнцэн орж ирсэн хүмүүс байсан. Нэг нь Нью Йорк хотод
Корнеллийн Их Сургуулийг биологийн мэргэжлээр төгссөн, нөгөө нь Мичиганд хүний
нөөцийн мэргэжилтэй төгссөн Солонгос ба АНУ-ын иргэншилтэй эмэгтэйчүүд байсан.
Өөр өөр мэргэжилтэй хэдий ч хоёулаа мэдээлэл, технологийн салбарт ажиллаж үзье
гээд шийдсэн залуус байсан. Энэ хоёрт мэдээлэл, технологийн үндсэн ойлголт
өгөхөөс гадна компанийн ажил, төслүүдээ танилцуулах, системүүд ажиллах бүхий л
зааварчилгаа зэргийг богино хугацаанд амжилттай өгч дадлагажуулсан ажлуудаараа
дүгнэгдэн компанийнхаа сарын онцлох ажилтан нь болж шалгарсан.
В.Г: Энэ компанид
орсоноосоо хойш Монголтой холбоотой төсөл хэрэгжүүлсэн үү?
Л.Э: Монголтой холбоотой хоёр төсөл хэрэгжүүлсэн. Намайг
ажилд ороод 7 сар болж байхад манай компанийн гадаад төслийн хэлтсээс Монголд
хэрэгжих төсөлд хоёр монгол хүнийг татаж оролцуулж байсан. Тухайн үед Монголд
КОИКА-ийн шугамаар хэрэгжүүлэх төслийн тендерт нь манай компани ялсан юм билээ.
Манай компанид ажиллаж байсан хоёр Монгол хүнийг энэ төсөл дээр шууд санал
бодлыг асуулгүй томилсон. Хэдий миний анхны ажиллаж байсан хэлтэс тэр бүр
хүмүүсийн орж чаддаггүй, нэр хүндтэй маш гоё хэлтэс байсан ч гэсэн компанийн
даалгавраар энэ төсөл рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл Монгол хүн өөрөө Монголд
хэрэгжих төсөлд ажил гээд намайг томилсон. Эхний төсөл маань КОИКА-ийн
санхүүжилтээр улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн
системийг сайжруулах цахим архивын төсөл байсан. Нөгөө төсөл нь Мянганы
сорилтын сангийн санхүүжилтээр хийсэн эд хөрөнгийн бүртгэл мэдээллийн системийн
(Electronic
Property Management System) төсөл
байсан. Энэ хоёр төсөл дээр 2 жил орчим ажилласан.
Хүн их шуналтай юм шиг санагдсан. Мэдэх тусам мэдэхгүй юм
шиг санагдаад улам их мэдмээр улайраад байдаг. Их сонсож мэдэх тусах эргэн
тойрны зүйлсээ улам их судалмаар санагддаг.
В.Г: Энхбаатарын маань
ирэх 3-5 жилийн төлөвлөгөө юу байна?
Л.Э: Энэ компанид ажиллаж буй хүн бүрт карьер төлөвлөлт
байдаг. Ойрын 5-10 жилд энэ хүн яг ямар хүн болох вэ, ирээдүйд ямар албан
тушаалд очих вэ, яг ямар ажил хийж байх вэ гэдгийг компаниас чиглүүлж, сургаж
удирддаг. Миний хувьд ирээдүйд системийн архитектур чиглэл рүү орно гэж боддог.
Аппликэйшнийн архитектур, мэдээллийн баазын архитектур талдаа илүү их
сонирхолтой. Өөрийнхөө карьер замыг хэлбэл цэвэр технологи тал руугаа явна гэж
харж байгаа. Ирээдүйд миний боломж бол компанийнхаа хэлтэсийн менежер болоод
код, програм зохиохгүй, нарийн чимхлүүр ажил хийхгүй төсөл удирдаад явах боломж
байгаа. Компанид найман жил ажилласан хүн ийм эрхтэй болдог журамтай. Өөр нэг зам
нь цэвэр техник рүүгээ орох, насан туршдаа энэ чиглэлээрээ ажиллах боломж
байгаа. Миний хувьд үргэлж програм бичээд явна гэж бодохгүй байгаа. Ойрын
хугацаанд мэдээллийн баазын архитектур чиглэл руу орж дамжаад төсөл удирдаад
явах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ таван жилийн дараа өөрийгөө Монголд байна гэж
төсөөлж байгаа. Энд сурах юм маш их байна. Хүн их шуналтай юм шиг санагдсан. Мэдэх
тусам мэдэхгүй юм шиг санагдаад улам их мэдмээр улайраад байдаг. Их сонсож
мэдэх тусах эргэн тойрны зүйлсээ улам их судалмаар санагддаг. Яг одоо Монголдоо
очихоор арай л түүхий байгаа байх. Ядаж эндээ бүх юмны зах зухаас нь багахан ч
гэсэн мэддэг болоод, энэ мэргэжил чиглэлээрээ хийж үзэх ёстой бүх ажлыг нь хийж
үзчихээд, нэг чиглэлийг нь сонгоод нилээд гүнзгий судлаад бүрэн мэддэг
болчихоод Монголдоо очмоор санагддаг.
В.Г: Монголд ирэхээр
боллоо гэхэд ажлаасаа яаж гарах уу? Энэ
олон хатуу шалгаруулалт давж орж ирсэн, олон сар жил сургасан хүнээ танай
компани амархан гаргах уу?
Л.Э: Тухайн хүн нь ямар ажил хийж байгаагаас шалтгаална. Ажлын
яг гол цөмийг нь атгадаг хүн байхгүй бол энэ ажил явахгүй гэсэн тохиолдолд шаардлага
тавьдаг. Тэр гол хүн нь та байвал таныг ажлаас чинь гаргахгүй цалинг чинь
нэмэгдүүлнэ гэдэг. Энгийн нэг ажилтан гарна гэхэд мэдээж дургүй байна. Ажилтан
нь ажлаас яагаад гарч байна гэдэг нь өөрөө компанийн хувьд дотоодын том асуудал
болж удирдлага, хүний нөөцийн сорилт нь болдог. Ер нь дундаж ажилтныг бол шууд
гаргачихдаг тал бий. Учир нь их сургуулиа төгсөөд ажилд орж чаддаггүй залууст том
групп, компаниудад ажилд орно гэдэг бол мөрөөдөл байдаг. Хөдөлмөрийн зах зээл
нь асар том, ширүүн өрсөлдөөн маш их байдаг. Дараагийн ажилд орох хүмүүс нь маш
олноороо дугаарлаад байж байдаг гэсэн үг. Гадаадын мэргэжилтэнгүүд битгий хэл
дотоодын ажилчдын хувьд ч ажилд орох өрсөлдөөн их хүнд байдаг. Нэг ажилд орох
юм бол тэндээ насан туршдаа ажиллана гэдэг төлөвлөгөөтэй байдаг.
В.Г: Чи 5 жилийн дараа
энэ ажлаасаа гарлаа гэхэд одоо энэ ажиллаж байгаа “SK” групп компанийн албан тушаалын зэрэглэл, түвшингийн хувьд
аль хавьцаа нь явж байх бол?
Л.Э: Тэрийг таашгүй л дээ. Гэхдээ өөрийгөө дээгүүр байна гэж
харж байгаа. Мэдээж миний хичээл зүтгэл, ур чадвараас бүх юм хамаарна. Тэрийгээ
бодож байх ёстой. Гэхдээ юу юуны туханд хүрээгүй байж өөрийгөө өндөрт тавьж
болохгүй. Том мөрөөдөх тусах тухайн хүний зүтгэл нь тэр чинээгээр их байх болов
уу. Зүтгэж байгаад том мөрөөдөлдөө бүрэн хүрэхгүй ч гэсэн ядаж талд нь хүрэх нь
том амжилт болно. Ингэж бодох тусам дээгүүрт байх болов уу гэж бодож байгаа.
Тэрний төлөө хичээнэ.
В.Г: 4 жил эндээ ажиллахдаа
өөрөөрөө байнга бахархдаг, үр дүнтэй ямар ажил хийсэн гэж боддог вэ?
Л.Э: Монгол хэрэгжүүлсэн цахим архив төслийг хэлнэ. Энэ нь
өөрөө Монгол улсын хувьд стратегийн том төсөл байсан. Бүхэл бүтэн улсын иргэний
бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийн системийг хийсэн.
Би өөрөө энэ төсөлд гар бие оролцож хийсэндээ маш их бахархдаг.
Монголын инженер, програмистууд маш чадварлаг. Иймэрхүү
системийг бол 100% хийж чадна.
В.Г: Уг төслийг Монголын
компани, монгол инженерүүд нь өөрсдөө хийх боломж нь байсан болов уу? Манайхны
хувьд ур чадвар нь байгаад зохион байгуулалтанд орж чадахгүй байна уу, эсвэл ур
чадвар, зохион байгуулалт нь байгаад санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал байгаад
байна уу? Яагаад
энийг асууж байна гэхээр тухайн үед энэ төсөл явж байхад Монгол улсын гол
мэдээллийн бааз, системийг гадаадууд, Солонгосууд хийж байна гээд шүүмжлэл
нилээд хэвлэлээр явж байсан юм.
Л.Э: Үүнийг хийсэн хүмүүсийн бүх мэдээлэл тагнуулын ерөнхий
газар очсон. Дараа нь ямар нэгэн асуудал гарах юм бол энэ системийг гардаж
хийсэн бид нартай хамгийн түрүүнд холбогдох нь тодорхой байсан. Тэр нөхцөл
байдлыг ч бид маш сайн мэдэж, ойлгож байсан. Тийм болохоор бид энэ төсөл дээрээ
нухацтай хянууртай хандаж ажилласан. Мэдээж бүх зохиогчын эрх Монголын талд
шилжсэн ба компани гэрээний дагуу гүйцэтгэлээ л хийсэн. Уг төслийг Монголчууд өөрсдөө
хийх 100 хувь боломжтой. Гэхдээ туршлага дутмаг байсан байх. Дээр хэлснээр энэ
төсөл маань стратегийн ач холбогдолтой маш чухал төсөл, мэдээллийн сан. Энэ
шийдлийг хийх олон улсын тогтсон стандартууд байдаг. Энэ стандарт нь дэлхийн
олон улсуудад хэрэгжсэн, энэ хэрэгжилт гүйцэтгэлийг нь хийсэн туршлагатай
компани байх юм бол төсөл тэр чинээгээр амжилттай явна л даа. Тухайн технологи
нь стандарт болчихсон, ямар ч алдаа мадаггүй тогтчихсон, ийм ижил төрлийн системийг
олон удаа хийчихсэн туршлагатай компани ажиллавал төсөл илүү амжилттай болно. Энэ
шалгуурт нь манай компани тэнцэж ажлыг нь гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа. Монголын
инженер, програмистууд маш чадварлаг. Иймэрхүү системийг бол 100% хийж чадна.
Гэхдээ дунд нь нарийн технологууд маш их орж ирдэг. Жишээлбэл, скайнердаж
байгаа зургуудыг маш өндөр хурдтай сүлжээнд ямар ч ачаалал өгөхгүй болгож
хадгалдаг зурагтай, хурдтай, нууцтай холбоотой нарийн технологиудыг шууд авч
ашигладаг. Тэгэхээр яг ийм бэлэн систем, туршигдсан технологиуд Монголд
байхгүй. Монгол компаниуд хийх боломжтой байсан боловч төслийн захиалагч ба хэрэглэгч
байгууллагууд хамгийн сайн, найдвартай гэсэн систем, шийдлийг л авахыг хүснэ.
Хичнээн дотоодын компаниа дэмждэг байлаа ч тендер өөрийн гэсэн шалгууртай
байдаг. Тэгэхээр Монголд тухайн үед эдгээр шалгуурыг нь давах компани байгаагүй
байх.
В.Г: Чам шиг
Солонгосын голлох том группуудэд менежерийн түвшинд амжилттай ажиллаад явж
байгаа Монгол залуучууд хэр байдаг вэ?
Л.Э: Ер нь их сонсож байсан. Мундаг том компаниудад ажилладаг
залуус бий. Солонгост их дээд сургууль төгсөөд эндээ мэргэжлээрээ ажилладаг Монголчуудын
төрийн бус байгууллага байгаа. Тэр шугамаараа бид нар хааяа уулздаг. Байнга
уулздаг 20 гаруй залуус бий. “Samsung”, “Google”, “SK”,
“LG” болон том банкуудад ажилладаг монгол залуус олон байгаа. Заавал том групп
компани гэлтгүйгээр Солонгосын жижиг, дунд хэмжээний компаниудад амжилттай
ажиллаж буй залуус ч зөндөө байна.
Технологитой хүн харьцах нь хүн хүнтэй харьцаж байгаа юм
шиг амархан болж байна.
В.Г: Хүнээс үл
хамаарсан шийдлүүд зөндөө гарч байна. Нэг бодлын зардал, мөнгө хэмнээд сайн ч
юм шиг. Гэхдээ нөгөө талаас нь харвал эрсдэлтэй, бас аймаар ч юм шиг санагддаг.
10-аад жил мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна. Дэлхийд мэдээллийн технологийн
чиглэлээр тэргүүлдэг Солонгос улсад ажиллаж байгаагийн хувьд ирээдүйн дэлхийн
мэдээллийн технологи, интернетийн хөгжлийг юу гэж харж байна?
Л.Э: Их өргөн хүрээтэй асуулт байна. Энэ талаар би их бодож
явдаг. Нэг үгээр хэлэхэд “Матрикс”, “Терминатор” кинонууд байна. Хиймэл оюун
ухааны хэт хөгжилд бид автаад явж байгаа гэдэг нь бол тодорхой. Хүн төрөлхтөн
үүнээс өөрсдийгөө салгаж авахад, ирээдүйгээсээ айхад хэтэрхий хоцорсон гэж
боддог. Энэ хөгжлөөс бид өөрсдийгөө салгаж явах одоо бараг боломжгүй ба
мэдээлийн технологийн хөгжлийг, одооны хурдыг зогсоох ямар ч арга байхгүй.
Гэхдээ энэ бол маш аюултай. Хамгийн сүүлийн жишээ аваад дурдахад “Терминатор” кинон
дээр болдог процесс одоо жишээ нь эхлэж байна. Английн мэдээллийн технологийн экспертүүд
нь нэгдээд засгийн газраасаа 6,4 сая еврогийн санхүүжилт аваад интернэтэд
холбогдох боломжтой бүх машинуудыг хооронд нь холбодог интерфэйс гаргана гээд
явж байна. Бүх машинуудыг хооронд нь ярьдаг болгоно гэсэн аймаар том төсөл
санаачилж байна. Энэ төсөл нь 5-10 жилийн дараа хэрэгжээд эхэлнэ. Ингээд
холбогдчих юм бол бүх машинууд хоорондоо ярьдаг болоод интернэтэд холбогдоно,
эд нар хүний оролцоогүйгээр хоорондоо холбогдоод ажиллаж эхэлнэ. Үүнийгээ хүний
огт оролцоогүй удирддаг болно. Энэ үед роботуудыг бид удирдлагаасаа алдах
эрсдэл тэр чинээгээр өснө. Хоёрт, хиймэл оюун ухаан, роботын зах зээл маш их
хөгжиж байна. “Google X” төсөл гэж байна. Жолоочгүй машин туршаад эхэлсэн. Робот, хиймэл оюун ухааны
төсөл, санаа, гайгүй явж байгаа бүх компаниудыг “Google” бүгдийг нь худалдаж авч, хөрөнгө оруулалт хийж, өөртөө нэгтгэж байна.
Тэгэхээр ерөнхийдөө орчин цагийн хүний амьдралд хиймэл оюун ухааны хэрэгцээ,
хэрэглээ ихсэж байгаа. Солонгост ухаалаг гар утас гарч ирээд бүх юм шинэчлэгдэж
байна. Урьд нь метронд ороход утсаа оролдож байгаа хүн бараг байдаггүй байсан.
Гэтэл одоо утсаараа бүх юмаа хийж болдог болчихсон. Ном уншдаг, имэйлээ шалгадаг.
Ерөнхийдөө үүнийг дагаад хүмүүс ч гэсэн хөгжихгүй болсон, тархиа ажиллуулдаггүй
болсон. Юу ч цээжилдэггүй болсон. Энэ чинь юу билээ гээд нөгөө утас руугаа
хардаг болсон. Интернэт гэдэг юм хүний тархины нэг хэсэг болоод ирж байгаа юм.
Жишээлбэл, миний байгаа газраас хамгийн ойрхон автобусны буудал хаана байна
гэхээр надад хэлээд өгчихдөг. Иймэрхүү болоод аль хэдийн эхэлчихсэн.
Технологитой хүн харьцах нь хүн хүнтэй харьцаж байгаа юм шиг амархан болж
байна. Интернэтэд орсон асар том мэдээллийн сангууд нь хүний тархины нэг хэсэг
болоод эхэлчихсэн. Гэх мэтчилэн ингээд хөгжил асар хурдтай явагдаж байна. Ямар ч
найдвартай хамгаалалтын систем байсан ч гэсэн хүний өөрийн зохиосон шийдэл нь
байдаг. Тэгэхээр тэрийг буцаагаад эвдэх боломжтой л гэсэн үг. Гэхдээ хэтэрхий
ингээд хөгжөөд явж байгаа нь буруу гэж бас бодохгүй байна. Гол нь хүн өөрөө үүнийхээ
боол нь болчих вий гэх болгоомжлох зүйлс зөндөө бий. Хүний бодож байгаагаас
илүү ихийг хийх боломжтой тийм аюултай технологиор бид оролдоод байна шүү дээ.
Тэгэхээр аюул, эрсдэл бол байгаа.
В.Г: 30 настай,
гадаадад мастер хийгээд дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн компанид ажиллаж байгаа
залуугийн хувьд Монголд байгаа үеийнхээ залууст хандаад хэлэх юмсан гэсэн бодол
байдаг бол тэрийгээ манай уншигч нартай хуваалцана уу?
Л.Э: Манай ээж эрүүл байвал бусад нь яах вэ гэж ярьдаг юм.
Тухайн үед жаахан байсан болохоор нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ
гаргачихдаг байлаа. Одоо хүний нутагт хааяа ханиад хүрэхээр ганцаараа байгаа
болохоор их айдаг юм. Сандарсан үед ойр орчимд Монгол хүн байхгүй ч гэдэг юм
уу. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Эрүүл мэндээ хайрлахгүй, бие гаргуунд нь
хэт гаргах, зөв хооллохгүй, спортоор хичээллэхгүй, байнгын шинэ юм судалж, оюун
санаагаа хөгжүүлэхгүй байсаар байгаад эрүүл мэнд муудчих юм бол ямар ч том хүсэл
мөрөөдөлтэй байсан бүгд алга болно. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ихийг
хийж бүтээх хүмүүсийн бие нь эрүүл, оюун ухаан нь саруул байх ёстой. Сэргэг
сайхан амардаг, унтдаг байх ёстой. Хоёрдугаарт, хүн өөрийнхөө хүссэн юмыг
хийвэл илүү их амжилт гаргах юм шиг санагддаг. Тухайн үедээ сэтгэл хөдлөөд,
буруу шийдвэр гаргаад амьдралынхаа нэг хэсгийг үрчихсэн хүмүүс байдаг. Заавал
мундаг том мэргэжил сонгох албагүй. Хамгийн анх төгсөөд би хамгийн өндөр цалин
өгсөн ажилд орж байсан. Тухайн үед дөнгөж сургуулиа төгссөн, санхүүгийн хувьд
боломж тааруу байсан тул багшийнхаа санал болгосон сургуульд багшаар ажиллах
саналыг хүлээж авч чадаагүй. Тэр багшийнхаа ажлыг хийсэн бол бид өдийг хаана
явж байх байсан бол гэж хааяа боддог. Тухайн үед гаргасан миний ганцхан шийдвэрээс
хамаараад миний амьдралын зорилго өөр болчихож байгаа юм. Заавал нэг програмист,
эсвэл хуульч болох гэж зүтгэх шаардлагагүй. Плита наачихдаг, тэрийгээ бусдаас
хамгийн гоё, цэвэрхэн наачихдаг байж болно. Маш сайн шал шахдаг байж болно.
Тэгэхээр хамгийн том барилгын компаниуд энэ нөхөр хамгийн гоё плита наадаг гээд
булаацалдаж эхэлнэ. Тэгэхээр хүн өөрийгөө үнэлээд, бусдад бодитоор үнэлэгдээд
эхэлдэг. Ажилдаа дуртай байх юм бол аз жаргалтай амьдрал эхэлнэ. Тэр чинээгээр
өндөр цалин авна. Тэгэхээр өөрийнхөө маш их сонирхсон ажлаа барьж аваад тэрнийхээ
төлөө тууштай явах юм бол юу ч байсан амжилтад хүргэдэг. Жишээлбэл, Алибаба гээд
Хятадын группын эзэн Жак Ма англи хэл сурахын тулд өдөр бүр талдаа 45 минут
мотоциклоор зочид буудал руу явж очиж гадаад хүмүүст сайн дураараа, үнэ
төлбөргүй орчуулга хийдэг байсан байна. Тэгэхээр жижиг гэлтгүй нэг юмыг барьж
аваад дундаас нь хаялгүйгээр тууштай явахад амжилтанд хүрнэ гэж би боддог. Мөн
залуучууд аль нэг гадаад хэлийг маш сайн сураад, төгс эзэмшчихвэл зүгээр. Хэл мэддэг
болоод ирэхээр тухайн хүний нүд нээгддэг. Их юм мэддэг болдог. Монгол залуучууд
бусдаас нэг алхам ч гэсэн илүү алхана гэж бодож байвал хэл сурах хэрэгтэй. Мэдээлэл
технологийн нэг ном АНУ-д гарлаа гэхэд сарын дараа Монголд орчуулагддаг байх
ёстой. Ингэвэл манай програмистууд, инженерүүд ёстой “будаа болгох” гээд байгаа
юм аа уг нь. Дуртай номоо аваад уншаад ойлгоод ажил дээрээ ашиглавал бид дор нь
амжилт гаргана. Солонгост бол яг сарын дараа бүх ном орчуулагдаж гардаг, тэрийг
нь шууд орчуулж гаргах үүрэгтэй компаниуд байдаг. Хэлээ сурвал ядаж дэлхий
ертөнцтэй хөл нийлүүлэн алхаад мэдээлэл аваад байх боломжтой шүү дээ. Манайд
ажилладаг Хятад найзын төгссөн сургууль мэдээллийн технологийн сургууль хирнээ нэг
жил англи хэлийг вакуум орчинд маш шахуу үздэг. Дараагийн жил нь Япон, Солонгос
хэл ордог гэж байгаа юм. Тэр нь маш зөв систем санагдсан. Өөрсдөө уг хэлээрээ
мэдээлэл олж авна. Мэдээлэл технологийн салбарыг Монголд хөгжүүлье гэвэл энэ
бүх контентийг, шинэ контент бүрийг маш богино хугацаанд маш сайн орчуулдаг
систем байх ёстой. Эсвэл багш болон сурагчид нь тухайн хэлээр мэдээллээ ойлгоод
авчихдаг чадвартай байх хэрэгтэй.
В.Г: Маш сонирхолтой,
эрч хүч түгээсэн ярилцлага өгсөн чамд баярлалаа!
Subscribe to:
Posts (Atom)
