Wednesday, 19 September 2007

Marriage certificate

Views

Гэрлэлтийн баталгаа
Шинэ хосуудын алдарт 500,000 төгрөгийн төсөв нь дуусчихсан байж байгаад ирээд одоо дахин олгож эхэлж байна гэж сонин дээрээс уншаад нэг сонирхолтой бөгөөд инээдтэй ч юм шиг түүх санаанд орчихлоо. Хэдэн жилийн өмнө дүүрэг дээрээ очоод гэрлэлтээ батлуулж байхад гэрлэлт батладаг төрийн ажилтан бүсгүй анх дотноссон огноо гэж асууж байж билээ. Одоо хүртэл асуудаг юм билээ. Саяхан бас манай нэг найз батлуулсан чинь тийм хачин юм асуугаад гээд. Тэгэхээр би гайхаад л байгаа юм. Анх дотноссон огноо гэхээр би одоо үерхэж эхэлсэн өдрийг асууж байна гэж бодоод 10 жилдээ үерхэж эхэлсэн үеэ багцаалаад хэлсэн чинь "сүйт бүсгүй" маань улалзаад явчихсан. Тэгсэн чинь тэр нь анх "cекс" хийсэн өдрийг асуусан юм байж. Үгүй одоо тэрийг би яаж санахав дээ. Ямар ч байсан Валентинийн өдөр л байгаагүй юм даг:) Санахгүй байна аа гээд л багцаагаар л он сар өдөр бичүүлсэн дэг.
Ер нь гэрлэлтийн баталгаан дээр хосуудын анх "секс хийсэн өдөр"-ийг тэмдэглэх зачем шаардлага байдаг байна аа? Шаардлага, зорилго нь юу байдаг юм бол? Мэддэг хүнээс нь асуух юмсан. Иргэний бүртгэл мэдээллийн төв нь иргэдийнхээ хаягийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний бүртгэлийгээ ч олигтой хийж чадахгүй байж арай өрх бүрийн "анх секс" хийсэн өдрүүдийн датагаар дүүрэн байдаг юм биш дээ. ккк. Одоо нөгөө бэлнээр, ямар ч хөдөлмөрийн хөлс хүч гаргахгүйгээр 500,000 төгрөг авах гээд асар олон залуучууд гэрлэлтээ бүртгүүлж байгаа. Дүүргүүдийн гэрлэлт бүртгэдэг төрийн албан хаагчид баахан "секс" огноо бүхий супер мэдээллийн сантай болж байгаа юм байна даа. Лайтай, айн?

4 comments:

Anonymous said...

хэхэ 2006 оноос өмнө танилцсан бол мөнгө өгөхгүй гэдэгт л хамаатуулах аргаа олж ядахдаа тийм зүйл гаргаж ирсэн байх/тэр нь хөөрхий дээд шүүхээс тайлбар хийлгүүлээд будаа болсон доо/, ер нь тэгээд ажил хэрэг болгодоггүй олон тайлбар энэ тэрийг болимоор юмдоо /статистикийн газар залуу хосууд анх секс хийснээсээ дунджаар тэдэн жил, сар, өдрийн дараа гэр бүл болж бна гэдэг судалгаа гаргах гээгүй бол шүү дээ/,

Unknown said...

nice...
ineedtei yumaa.

Anonymous said...

U married? Didn't know that :) I had the same "problem" when I applied for the certificate. Now, it is a burden when I'm filing for a divorce :)

Anonymous said...

хахаха Яаг үнэн шүү. оод шатны авилгал горьдсон юмнууд тэгэж нугалаа гаргасан юм. Би ч гэсэн анх сукс хйисэн өдрөө хэлцэн ш дээ, хахахахаххахахахахахаххаха