Views
Төрийн хүнд суртал
Ойрд та нар бичиг баримт хөөцөлдөх ч юм уу, татвар энэ тэрээ төлөхөөр төрийн ямарваа нэгэн байгууллага руу орж, эрхэм дарга, төрийн элч нартай уулзав уу? Танидаг хүн, хамаатан саднаараа дамжуулан уулзсан, хувийн зорилгоор уулзсан уулзалтуудыг чинь би асуугаагүй юм шүү. Жинхэнэ бор зүрхээрээ болон шударгаар явж уулзсан уулзалтын талаар асуугаад байгаа юм.
Оюутан байхаасаа эхлээд оршин суугаа харъяалалаа өөрчлүүлэх, гэрлэлтээ батлуулах, татвар төлөх, иргэний үнэмлэхээ сунгах, гадаад пасспорт авах гээд арваад удаа төрийн байгууллагуудаар явсан. Ёстой үгээ хэлсэн дээ. Ямар сонин бодол сэтгэхүйтэй, ямар сонин үзэл бодолтой, ямар сонин харьцааны соёлтой баагийнууд байдаг гээч.
Ер нь төрийн байгууллагын ажилчид татвар төлөгч биднээс санхүүжиж, зүсэм талх, үмх махтайгаа золгодогоо ерөөсөө ойлгодоггүй юм шиг байгаа юм. Зарим ойлгож эхэлсэн нь ойлгохыг ч хүсэхгүй шинжтэй. Өөрт нь сар болгон мөнгө өгч амьдруулж, ажиллуулж байгаа хүнтэй гарт нь өргөс орсон юм шиг харьцах, үйлчлэх ёсгүй гэдгийг яаж ойлгуулах ёстой юм бол?
Төрийн байгууллага бол цэвэр үйлчилгээний байгууллага гэж би бодоод байдаг. Одоо Улаанбаатарт байгаа өндөр зэрэглэлийн ресторанууд, үйчилгээний байгууллагууд, дэлгүүрүүд харилцагч нартай яаж сайхан үйлчилж байна тэрнээс илүү сайхан, найрсаг, ил тод, шударга үйлчилгээг төр үзүүлэх ёстой шүү дээ.
Мобиком, Скайтелийн үнэ өндөр байна, бүгдээрээ нэг өдөр гар утасаа хэрэглэхгүй байж эдгээр компаниудыг нэг өдрийн орлогоор нь “шатаая” гэсэн мессежүүд мессенжерээр явдаг даа. Тэгвэл тэрэнтэй адилхан бүгдээрээ нэг өдрийн татвараа төлөхгүй байя л даа. Хүн болгон нэг сарын татвараа төлөхгүй байя гэвэл энэ улс нь сарын дараа сөнөчих байлгүй дээ. Тэрний дараа хугас цалин авсан төрийн ажилчид юу бодож, яаж ажиллахыг нь харах юмсан. Тэгээд сумогийн зиндаа шиг хүмүүстээ сайн үйлчилбэл од, зэрэглэл нь нэмэгдээд өндөр цалин авдаг, гомдол санал ирвэл од, зэрэглэл нь буураад цалин пүнлүү нь хасагддаг “онлайн” системд шилжүүлчихвэл ч мөн догио.
Миний блогийг уншиж байгаа төрийн ажилчид, хамаатан садан, найз нөхөд нь төрд ажилладаг хүмүүс байгаа бол уучлаарай. Би төрийн албан хаагч бүрийг ийм гэж хэлээгүй ч нийт масс нь үнэхээр ийм байгаа шүү гээд яриад гудамжинд яваад байдаг явган яриаг л бичгэн хэлбэрт оруулж байгаа хэрэг юм шүү. Эдгээрийн цаана сайн, чадалтай, зөв бодолтой хүмүүс мэдээж “зөндөө” байгаа байх. Тэр нөхдүүд бусдыгаа үлгэрлэн төрийн шилдэг үйлчилгээг хэрэглэгч “хаан” бидэндээ үзүүлээрэй гэж хүсье.
“Please don’t steal. The government hates competition” гэдэг үг байдаг даа. Энэ хоёр өгүүлбэрийн эхнийх биш, сүүлийн өгүүлбэр нь л миний хэлэх гээд байгаа юмыг хэлээд байх шиг байгаа юм.
2 comments:
төрийн байгууллагын харилцагчтай ажилладаг ажлын цагийн хуваарь жаахан тиймэрхүү нь тийм лдээ гэхдээ ккк "аа гэхдээ" гэвэл:
Жаахан учир шалтгааныг тодруулаад ойлгохыг хүсвэл:
- Зайлуул мань мэт шигээ л ажиллаж байгаа хүмүүс
- төрийн ажил өөрөө зохион байгуулалт муутай болоод ч тэрүү хийгээд байгаа механик ажил нь үнэхээр их байгаа болхоор долоо хоногийн 3 өдөр нь харилцагчтай ажиллаад бусад өдрүүдэд нь бодвол 3 өдрийнхөө харилцагчдын асуудлыг боловсруулдаг бололтой.
- Мэдээж цалин хөлс нь бага болхоор хүн болсон хойно сайхан амьдрах, үр хүүхдийнхээ асуудлыг хангахуйц зорилгоор мөнгө олох шаардлагатай тэр нь хийдэг ажлаас нь илүү чухал болцон байгаа болхоор
гэсэн хүн талаас нь, нөхцөл байдалд нь тулгуурлан бодвол нээрээ ч тэд ингэхээс илүү яах юм.
Тэнд мянга лаг хийе бүтээе гэсэн залуучууд байна чадахгүй бол ажлаа өг, зайгаа тавь гэх хүмүүс байх л байх л даа. гэвч тийм хүмүүс нь нэг бол ямар ч ялгаагүй эсвэл бүр илүү мөнгө олох нүдээр тэрхүү төрийн ажлыг харж илүү ихээр уршиг тарих магадлалтай.
Ер нь тийм байх боломжтой зүйлийг нь хаасан цагт үндсэн утгаараа төрийн үйлчилгээ хөгжих байхдаа. Тэр бол дарга цэрэгдээ биш мянга дарга цэргийг нь солиод ч нэмэргүй, өөрөө тэр газар хүнийг тийм болгодог газар хойно.
бичиг баримтын асуудал дээр бол яахав дээрх ажлын цаг, нөгөө газрын уршигт орчоод мөнгө боддог болсон хүмүүсийн гайгаас гадна тэр хөөцөлдөөд байгаа хүний хууль, журмаа мэддэггүйн хар гай нөлөөлж нөгөө монгол хүний хүнийг муу хэлэх амиа бодсон чанар нь нөлөөлснөөр нөгөө л төрийн байгууллага хүнд сурталтай гэж хэлдэг гэсэн зүй тогтол зүй тогтол ч юмуу юу ч юм байгаад байгаа юм.
өөрөөр хэлбэл хөөцөлдөөд байгаа хүн тухайн байгууллагынхаа ажилладаг цагийг хуваарь, тухайн байгууллагаар шийдүүлэх гээд байгаа зүйлдээ холбогдох бүрдүүлэх материалаа зохих ёсоор нь бүрдүүлж, ном журмын дагуу бичиг баримтын зөрчилгүй бол нэг их хүнд сурталчлаад байгаа зүйл байхгүй л юм шиг. гагцхүү тэгээд очихоор нь ажлын цаг нь бага байгаатай холбогдон нөгөө талаас олон хүнд үйлчилдэг болхоор хүмсүүдийг хүлээлгэх, удаашрах, явдал гаргаж байгаа нь хүмүүсийг тэгэж боддог байх. Дээрээс нь хажуугаар нь нөгөө бичиг баримтын дутагдалтай хүмүүс тэрийгээ мэдэхгүй бөөн ядаргаа болох, нөгөө талаас бичиг баримтын бүрдэлгүйгээс болоод нөгөө төрийн ажилтандаа мөнгө төгрөг өгсөн, эсвэл таньдаг мэддэг хүний чихээсний ажлыг хийгээд байгаагаас болоод бусдыг хүндрүүлэх ажил болж байгаагаас болоод хүмүүс хүн сурталтай гэж боддог гэж бодоод байна.
Тиймээс хүн ямар тохиолдолд хүнд сурталтай гэж боддог вэ гэвэл:
1. Яах аргагүй хүнд суртал гаргаж байгааг ккк-үүнийг дээр тайлбарласан юу гэвээс ерөөсөө тэр төрийн ажилтан өөрөө ажил хийхийг хүсэхгүй байгаа биш, ерөөсөө үйлчлүүлээд байгаа хүмүүс нь өөрөө мөнгө төгрөг өгөөд сургачихсан, тэртэй тэргүй үйлчлүүлэгч олонтой болхоор үйлчлүүлэгч нарыг үйлчлүүлэгч гэж тоодоггүй, өөрт ашигтай үйлчлүүлэгч нартаа үйлчлэхийг хүсдэгээс болоод.
2. Үйлчлүүлээд байгаа хүмүүс нь өөрөө тухайн хөөцөлдөөд байгаа ажлынхаа зохих ёсны төрийн шаардлага, дүрэм, журмыг биелүүлдэггүйгээс болоод үйлчлүүлэх гээд очингуут шалих шалихгүй юмнаас болоод өөрийнхөө бурууг мэдэхгүй, явдалдаа бүхимдаад хэрүүл хийж, тэгэнгүүт нөгөөх нь мэдээж түрүүн 1-д хэлсэн төрийн аугаа их үйлчилгээний културь, этик, дүрэм гээч юмыг амьдралдаа сонсоогүй, сонссон байлаа ч үйлчлүүлэгч нь хаан биш гэсэн төрийн алтан дүрмээр цэнэглэгдсэн ажилтан болхоор яахав гай удаад байгаа үйлчлүүлэгчдээ хамаг байдаг урьд өмний, ерөөс юу байдгийн, баахан бухимдал, уур, хонзонгоо бүгдэнгийг нь гаргаж цамнаж өгөхгүй хаачихав. Зайлуул нөгөө ухамсар муут хүн нь /үүнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, ямаан омогтой, учраа мэдэхгүй хүн гэж ойлгох/ үүнийг мэдээж өөрийнхөөрөө бодохгүй яахав, ингээд л нөгөө аль аль талдаа үл ойлголцол, зөрчилдөөнөөс болоод төрийн үйл ажиллагааны нэр хүнд навс уначихаж байгаа юм.
3. Ер нь аливаа байгууллага томрох хэрээр түүнийнг мэдээж асуудалгүй зохицуулах ёстой болох бөгөөд тэр нь мэдээж үй олон журам, дүрэм юм. Тэхээр тэр олон журам, дүрмийн талаар мэдлэггүй, очингуут л бүх юм л болчихдог гэж бодсоноос нөгөө хүлээлт, нөхцөл байдлын зөрчилдөөнөөс мөн л төрийн байгууллага хүнд сурталтай гэж үзэж байгаа юм.
Тэхээр хүмсүүддээ гэж хэлэхэд таминь ээ таньтай адилхан бас өөр нэгэн бүлэг хүмүүс бас үйлчлүүлэх гэж байгаа шүү, бас ажиллаа хийх гэж оролдож байгаа төрийн нэг төмөр царайт ухнатаж байгаа шүү гэдгийг ойлгож, дүрэм журмынхаа дагуу бүрэн бүтэн материалаа бүрдүүлж, ажлаа хийх гэж ядаж байгаа хүний ажлыг хүндэтгээд очих ёстой өдрөө очиж үйлчлүүлцгээе ээ гэж уриалмаар байна даа. Таминь уу бухимдаад яахав, өөрсдөө эхлээд буруугүй, өөрөөс хамаарах асуудалгүй болчоод хүнийг муулъя аа.
Neg ni niitiin toloo
Niit ni negiin toloo gej mongol hun bur l togloom shogloomoor heldeg.Ene zarchimiig unen setgeleesee barimtaldag bolson tsagt l ter niigem deeshlene bizdee. Daanch odoogiin ene hetsuu tsagt eniig dagah hen hun bhav dee. Bas ch tor barij bgaa hamag amitniig byryytgah hetsuu, byryytgahgui baih ch bas neg hetsuu yumaa. Niigem yadyy tsagt tor bydilaantai, tor bydilaantai tsagt niigem haranhyi.
Post a Comment