Views
НЭГ.Интернэт банкны нууцлалын Vasco GO3 тєхєєрємж бvхий харилцагчийг таних 2-шатлалт хамгаалалтын аргыг Монголд анх удаа нэвтрvvлээд байгаа.
-Интернэт нь вэб хуудас vзэх, электрон шуудангаа шалгах тєдий хэрэглvvр байх цаг аль хэдийнэ єнгєрчээ дээ…
-Тийм шvv. Дєнгєж 10 гаруй жилийн ємнєєс л бид интернэттэй нєхєрлєж эхэлсэнээс хойш єнєєдєр чамгvй амжилттай энэ салбарт ажиллаж байна. Ялангуяа сvvлийн vед манай улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргvvлэх ач холбогдол єгч бvх нийтийг компьютержvvлэх хєтєлбєр, цахим засаглал, интернэтийн vнийн бууралт зэрэг бодлогуудаар дэмжиж байгаа нь бидэнд интернэтийг ашиглан тєрєл бvрийн vйлчилгээг хурдан шуурхай, зардал багатай авах боломжийг дээшлvvлж байгаа нь талархалтай. Гадаадын туршлагаас харахад интернэт дээр суурилан E-Government, E-Commerce, E-Banking, E-Education, E-Citizen, E-Auction, E-Health, E-Industry, E-Registration, E-Payment, E-Loan, E-Money, E-Finance гэх мэтээр тоочих юм бол нилээд олон vйлчилгээг Засгийн газар, худалдаа vйлчилгээний байгууллагууд, иргэд хоорондоо хийх боломжтой байдаг. Интернэт гэхээр заавал компьютертэй холбож ойлгох албагvй л дээ. Єдгєє хvмvvс интернэт ашиглан гар утсаараа дээрх vйлчилгээнvvдийг авах боломжтой шvv дээ. Монголд интернэт хэрэглэх боломжтой 200.000 гаруй хvмvvс байдаг юм билээ. Энэ тоо одоо хурдацтай єсєж байгаа гэж бодож байна. Ялангуяа банк санхvvгийн салбарт мэдээллийн технологийн хєгжил их нєлєєтэй байдаг бєгєєд манай банк цаг vеэсээ хоцролгvй харилцагчиддаа интернэт дээр суурилсан банк, тєлбєр, худалдааны vйлчилгээний буюу E-banking, E-Payment, E-Commerce, E-Shopping vйчилгээнvvдийг хvргэж буйдаа баяртай байдаг.
-Интернэт банкны vйлчилгээний талаар хvмvvс их сонирхож байна л даа. Энэ талаар та манай уншигчдад дэлгэрэнгvй мэдээлэл єгєхгvй юv?
-Манай банк харилцагчдынхаа бизнесийн vйл ажиллагааг хєнгєвчлєх зорилгоор интернэт банкны цогц vйлчилгээг єнгєрсєн оны 9 сараас эхлэн нэвтрvvлээд байгаа билээ. Банкнаас харилцагчдад vзvvлэх vйлчилгээг шуурхай болгох, харилцагч таны банкаар vйлчлvvлэх зардал болон цагийг хэмнэх нь энэхvv vйлчилгээний гол зорилго. Технологийн хєгжил дэвшилд тулгуурлан манай банк харилцагчдын бодит хэрэгцээ шаардлага, бусад банкуудаас санал болгож байгаа интернэт банкны бvтээгдэхvvний vйлдлийн боломж, дутагдалтай талуудыг дотоод, гадаадын программ хангамжийн компаниудтай хамтран сайтар судалж vзсэний vндсэн дээр vйлчлvvлэгчдийн хvсэл шаардлагад нийцсэн, хамгаалалт аюулгvй байдлын єндєр тvвшинд хийгдсэн тєгс шийдэл бvхий интернэт банкны бvтээгдэхvvнийг санал болгож байгаа. Бид уг бvтээгдэхvvнийг гаргахын тулд Монгол, Австрали, Орос, Ємнєд Африк, Бельги, АНУ-ын компаниудтай хамтран ажилласныг дурдахад таатай байна.Бидний хэрэглэж буй Vasco тєхєєрємжийг ING, HSBC, Deutsche Bank зэрэг дэлхийн нэр хvнд бvхий 300 гаран банкуудын хэрэглэдэг юм билээ. Одоогийн байдлаар манай ихэнх том харилцагч нар маань энэхvv vйлчилгээгээр vйлчлvvлж байгаад бид урамтай байгаа.
-Интернэт банкаар зєвхєн гvйлгээ л хийгдэх vv?
-Vvгээр хязгаарлагдахгvй л дээ. Манай банкны интернэт банкны гол vйлдэл нь дурын банкны дурын данс руу гvйлгээ хийх боловч vvнээс гадна та єєрийн хувийн болон данснуудынхаа дэлгэрэнгvй мэдээлэл, ханшийн мэдээ харах, нэхэмжлэхээ тєлєх, алтны арилжаа хийх, валютын арилжаа хийх, зээлээ тєлєх, ирээдvйд гарах тєлбєрєє урьдчилан захиалах, байнга хийдэг гvйлгээний загвараа vvсгэн хадгалах, хадгаламжийн дансныхаа хугацааг сунгах, хадгаламжийн хvvгээ харах гэх мэт олон боломж бий.
-Техник технологи хєгжихийн хэрээр тvvнтэй холбоотой элдэв луйврын хэрэг бас гарах боллоо. Энэ тал дээр танай банкны интернэт банкны vйлчилгээ хэр найдвартай вэ?
-Нэгэнт онолын хувьд тухайн технологийг хvн л хийсэн юм чинь хvн эргэж тайлан мэдэх боломжтой л доо. Гэхдээ vvнээс сэргийлэх олон шийдлvvд байгаа. Єнгєрєгч онд интернэтийн эрсдлийн программ хангамжийн Watchfire компани болон Ponemon институтаас хийсэн судалгаагаар тухайн банкны интернэт банкны хамгаалалтад том ч бай, жижиг ч бай ямар нэгэн асуудал гарвал нийт харилцагчдын 57 хувь нь шууд харилцаагаа тасалдаг гэсэн дvн гарсан байдаг. Иймээс бид интернэт банкныхаа нууцлалын тал дээр нилээд ач холбогдол єгч дэлхийн том банкуудтай цаг хугацааны хувьд зэрэгцэн Монголд анх удаа дээр єгvvлсэн харилцагчийг таних 2-шатлалт хамгаалалтыг аргыг нэвтрvvлээд байна. Тvvнчлэн дансны аюулгvй байдал, харилцагчийг найдвартай таних vvднээс манай банкны харилцагч ирээд данснаасаа бэлэн мєнгє гаргуулж авах, лавлагаа авах тохиолдолд хэрэглэх “Харилцагчийн соронзон карт”-ыг энэ сардаа багтаан нийт харилцагч нартаа зориулан гаргах гэж байна. Соронзон картны нууц дугаараа оруулахад тухайн харилцагчийн хувийн болон дансуудынх нь дэлгэрэнгvй мэдээлэл банкны ажилтны дэлгэцэнд гарах бєгєєд энэ нь харилцагчтай холбоотой гарч болоох болзошгvй эрсдлээс бvрэн хамгаалах юм.Байгалийн болон гэнэтийн гамшиг ослын vед банкны мэдээллийн аюулгvй байдлыг хангах Full Back Recovery системийг манай банк бас хэрэглэдэг бєгєєд энэ нь банкны тєв мэдээллийн систем эрсдэлд єртсєн тохиолдолд харилцагчдын бvх мэдээлэл устахгvйгээс гадна банкны хэвийн vйл ажиллагаа 15 минутаас хэтрэхгvй хугацааны дотор бvрэн сэргэх юм.
-Гадаадын банкуудтай зэрэгцэн гэдгээ тодруулахгvй юу? Тvvнчлэн 2-шатлалт хамгаалалтын арга гэж чухам яг юуг хэлээд байна вэ?
-Сvvлийн асуултаас нь эхлэн хариулбал уншигчдад маань илvv ойлгомжтой байх. Ер нь бол олон улсын практикт нууц vгтэй холбоотой хоёр vндсэн ойлголт байдаг. Vvний эхнийх нь, тогтмол буюу олон дахин хэрэглэгдэх нууц vг юм. Vvнийг static password гэж ойлгоно. Vvнээс гадна нэг удаа л хэрэглэгдэх буюу one time/dynamic password гэсэн ойлголт байдаг. Интернэт банкны vйлчилгээ vзvvлдэг дэлхийн ихэнх банкууд ба интернэт банкны vйлчилгээ бvхий Монголын бvх банкууд эхний буюу тогтмол нууц vгсийг л нууцлалын бvрэлдэхvvн хэсэгтээ ашигладаг. Олон удаа хэрэглэгдэх нууц vг нь нэг удаа хэрэглэгдэх нууц vгтэй харьцуулахад нууцлалыг нь алдах, хакердуулах, нууцлалыг нь алдсан буюу хакердуулсан тухайгаа жинхэнэ хэрэглэгч нь мэдтэл олж авсан этгээд нууц vгийг нь мєнгє завших, хэрэглэгчийн тухай мэдээлэл авах гэх мэт зорилгоор дахин дахин ашиглагдах аюултай. Мєн хvмvvс ихэвчлэн тааж мэдэхэд амархан нууц vг сонгодог бєгєєд эдгээр нь ихэвчлэн тєрсєн он, орд, хайртай амьтны нэр, хvvхдийнхээ нэр, хєгжєєн дэмждэг спортын гэх мэт нь байдаг тул сайн мэддэг хvнийхээ нууц vгсийг хэдхэн удаагийн оролдлогоор тайлж мэдэх боломжтой. Эсрэгээрээ, хэрэв харилцагч шалгуур єндєртэй нууц vг сонгох шаардлага тавьсан бол (… тэмдэгтээс илvv, тоо, vсэг, символ холилдсон гэх мэт) цээжлэхэд хэцvv учраас дэвтэр, цаасан дээр тэмдэглэх, тvvнийгээ хайхрамжгvй хадгалах, vvнийгээ бусдад алдах, мартах аюултай. Тvvнчлэн тогтмол нууц vгийг байнга шинэчлэх шаардлага тавьдаг бол тухай бvрт шинээр сольсон нууц vгийг цээжлэхэд тєвєгтэйгээс гадна одоо хvмvvс маш олон зvйлс дээр нууц vгс хэрэглэж байгаа. Би єєр дээрээ жишээ авахад дараах тохиолдлуудад нууц vгсийг ашигладаг. Vvнд гар утасны пин код, орцны домофон системийн код, хувийн болон ажлын компьютерийн нууц vгс, ажлын зорилгоор ашигладаг 7-8 програм хангамж руу нэвтрэх нууц vгс, ажлын болон yahoo-гийн email шалгах нууц vгс, тєлбєрийн картын vлдэгдэл шалгах нууц vг, АТМ-с бэлэн мєнгє авах нууц vг, интернэт банкны тогтмол нууц vг, Номингийн хєнгєлєлтийн картын нууц vг гэх мэт 20 шахуу нууц vгс ашиглаж байна. Зарим хvмvvсийн хувьд бvгдэд нь нэг ижил нууц vг сонгож хэрэглэх явдал тvгээмэл байдаг, тэр нууц vгээ алдвал ихээхэн эрсдэлд тулгарах аюултай нь ойлгомжтой.
ХОЁР.36 секундын дотор л ашиглахгvй бол дахин ашигдах боломжгvй
-Тэгэхээр энэ мэт байдлаас сэргийлэх боломж юм даа?
-Тийм. Энэ эрсдлийг бууруулах vvднээс бид нэг удаагийн нууц код гаргадаг тєхєєрємж бvхий хамгаалалтын аргыг ашиглаж байгаа юм. Энэхvv тєхєєрємж нь зургаан орон бvхий тоог харилцагч танд єгєх бєгєєд та энэхvv тоог 36 секундийн дотор л ашиглахгvй бол дахин ашиглах боломжгvй болох юм. Тєхєєрємжийн товч дээр дарахад дахиад єєр зургаан орон бvхий тоо vvсгэгдэх бєгєєд ямар дарааллаар гарч ирэхийг нь мэдэх боломжгvйгээс гадна тухайн тєхєєрємжийг єєр хvн ашиглах ямар ч боломжгvй. Єєрєєр хэлбэл, хэн нэгэн таны бvх тогтмол нууц vгсийг, энэхvv гарч ирсэн нууц кодтой мэдэж аваад єєр газраас таны данс руу нэвтрэх гэж оролдсон ч амжилт олохгvй гэсэн vг. Олон дахин хэрэглэгдэх нууц vг болон нэг удаагийн нууц vгийг хамтад нь хамгаалалтын системдээ хэрэглэхийг 2-шатлалт хамгаалалтын арга буюу 2-step authentication system гэж нэрлээд байгаа юм. Гадаадын банкуудын мэдээллээс харахад Австралийн лидер банкуудын нэг BankWest єнгєрсєн оны есдvгээр сараас эхлэн Австралидаа анх удаа энэхvv 2-шатлалт хамгаалалтын аргыг интернэт банкны харилцагчиддаа хvргэж байгаа ба Австралийн бусад банкууд ч энэхvv аргыг хэрэглэхээ мэдэгдээд байгаа. Тvvнчлэн єнгєрсєн оны зургадугаар сард American Bank, Stonebridge Bank, Bank of America зэрэг АНУ-ын томоохон банкууд бvгд энэхvv хамгаалалтын аргыг хэрэглэх болсноо зарласан. Bank of America нь АНУ-ын хамгийн анхны интернэт банкны 2-шатлалт хамгаалалтын аргыг интернэт банкныхаа 14.5 сая харилцагчиддаа хvргэж байгаа бєгєєд тэдний хийсэн судалгаагаар бол нийт харилцагч нарынх нь 44.5 хувь нь зєвхєн 2-шатлалт хамгаалалтын арга бvхий интернэт банкны шийдлийг сонгоно гэсэн хариулт єгсєн байна. Vvнтэй зэрэгцэн АНУ-ын Холбооны Санхvvгийн Институтийн Хяналтын Зєвлєл (FFIEC) энэ оны эцэс гэхэд АНУ-ын бvх банкууд интернэтийн 2-шатлалт хамгаалалтын арга руу шилжих ёстой гэсэн тушаал гаргасан. Тvvнчлэн дэлхийн санхvvгийн зах зээлд жинтэй байр эзэлдэг Япон, Тайвань, Арабын Нэгдсэн Вант Улс, Хятад зэрэг улсуудын тэргvvлэгч банкууд болох Sumitomo Mitsui Banking Corporation, Japan Net Bank, Abu Dhabi Commercial Bank, Bank of Taiwan, HSBC banking group-ийн банкууд нь єєрсдийн интернэт банкны сая сая харилцагч нараа 2-шатлалт хамгаалалтын арга бvхий интернэт банкны шийдэл рvv шилжvvлэх бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа. Дєнгєж жил гарахын ємнє Хонг Конгийн HSBC банк єєрийн интернэт банкны 1 сая гаран харилцагч нартаа яг бидний хэрэглэж буй нэг удаагийн нууц код vvсгэгч тєхєєрємжийг тараасан байгаа. Ийм учраас би манай банк цаг vетэйгээ хєл нийлvvлэн алхаж байгаа гэж дээр онцолсон юм.
-Интернэт банкны янз бvрийн луйврууд гарч байгаа болохоор магадгvй зарим хvмvvст энэхvv арга ч хангалттай санагдахгvй байж болох юм. Танай интернэт банкны vйлчилгээнд хамгаалалтын бvрэлдэхvvн хэсгvvд бий юv?
-Байлгvй яахав. Бид бас mini keyboard буюу компьютерийн гар ашиглалгvй хулгана ашиглан нууц vгээ оруулдаг функцтай. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр интернэт банкны харилцагч нар маань єєр хvний компьютер, нийтийн номын сан, интернэт кафе зэргээс интернэт банкны vйлчилгээндээ холбогдох vед ашиглагдах юм. Єєрийн чинь хэлснээр техник технологи хєгжихийн хэрээр луйврын янз бvрийн зvйл гарч байгаагийн нэг нь хэрэв та хэн нэг хакерийн программ суулгасан компьютер дээрээс интернэт банкиндаа холбогдоод гарсны дараа тухайн хакер таны бvх тогтмол нууц vгсийг мэдэх боломжтой. Єєрєєр хэлбэл, тухайн хакерийн программ нь таны компьютерийн гар дээрээс ямар тэмдэгтvvдийг ямар дарааллаар оруулсныг чинь таниад хадгалдаг программ байгаа юм. Mini keyboard-р энэхvv эрсдлээс 100 хувь хамгаалах боломжтой.Яг энэ технологийг ердєє сарын ємнє Австралийн Westpac банк интернэт банкны vйлчилгээндээ Австрали улсдаа анх удаа нэвтрvvлсэн байна лээ. Энэ технологийг дэлхийд алдартай Citibank, Standard Bank of South Africa, Голландын ING банкууд интернэт банкиндаа хэрэглэдэг юм билээ. Тvvнээс гадна миний дээр хэлж байснаар таныг сайн мэдэх хvн таны тогтмол нууц vгсийг олон удаагийн оролдлогоор тааж мэдэх боломжтой байдаг. Тvvнээс сэргийлж харилцагч тогтмол болон нэг удаа хэрэглэгдэх нууц vгсийг гурван удаа буруу оруулбал таны интернэт банкны эрх тvр цуцлагдах та банкин дээр албан тоот, баримт бичигтэйгээ ирж байж эрхээ сэргээлгэнэ.
-Энэ бол эрсдлийг бууруулах сайн боломж юм аа…
-Тийм ээ.Мєн харилцагч интернэт банкиндаа холбогдоод гурван минутын турш ямар нэгэн vйлдэл хийхгvй бол автоматаар салгагдаж байгаа. Єєрєєр хэлбэл та интернэт банкиндаа холбогдсон байж байгаад гэнэт ажил гараад ширээгээ тvр орхих тохиолдолд хvн интернэт банкнаасаа гаралгvй явах магадлалтай ба энэ эрсдлээс сэргийлж байгаа юм. ГАРАХ гэсэн товчийг дарж гараагvй бол та дараагийн гурван минутын турш интернэт банкиндаа бас холбогдох боломжгvй. Єєрєєр хэлбэл, харилцагч ГАРАХ товч дээр гарч гараагvй бол систем тухайн харилцагчийг интернэт банкнаасаа гараагvй, сервер дээр байна гэж ойлгох бєгєєд харилцагч ГАРАХ товч дараагvй гарчихаад буцаж интернэт банк руу орохыг хvсэх vед энэ нь дараагийн гурван минутын турш биелэгдэх боломжгvй . Тvvнээс гадна манай банкын эрх бvхий хvмvvсийн систем дээр хийсэн vйлдэл болгон цаг, минут, секундтэй бичигдэн хадгалагддаг.Харилцагч єєрєє хvсвэл интернэтээр хийх гvйлгээндээ хязгаар тогтоож болно шvv дээ. Жишээ нь, харилцагч нэг удаа нэг сая тєгрєгєєс илvv гvйлгээ хийхгvй, эсвэл тєгрєгийн данснаасаа хамгийн ихдээ хоёр саяаас илvv гvйлгээ хийхгvй, эсвэл нэг єдєрт нийтдээ таван саяас илvv гvйлгээ интернэтээр хийхгvй гэх мэт. Хязгаарын хугацааны интервал нь єдєр, сар, улирал, жилээр байж болно. Манай интернэт банкны харилцагчийн хийсэн гvйлгээ бvрийн мэдээлэл тэр дороо тухайн харилцагчийн электрон шуудангийн хаягт илгээгдэх ба энэ нь тухайн хvн гvйлгээндээ хяналт тавих, баримт авах нэг хэрэгсэл болж байгаа юм.Эдгээрээс гадна вэб хамгаалалтын тусгай систем, мэдээлэл хамгаалалтын шvvлтvvрийг бид системдээ хэрэглэдэг.
ГУРАВ. Интернэт банкны vйлчилгээний эрхзvйн орчин дутагдаж байна
-Интернэт банкны vйлчилгээг ашиглахтай холбоотой єєр юуг анхаарах ёстой вэ?
-Жаахан бодлогын тvвшинд ярих юм бол энэ vйлчилгээний эрхзvйн орчин дутагдаж байна л дээ. Жишээ нь, манай банкны интернэт банкны харилцагч тvнш рvvгээ мєнгєє шилжvvлдэг, шилжvvлсэн баримт нь электрон шуудангийн хаягаар очдог. Тvvнийгээ тvншvvд рvvгээ илгээдэг. Тэгэхээр нєгєє тvншvvд нь, ялангуяа дотооддоо, тэр баримтанд итгэдэггvй, итгэхийг хvсдэггvй эргээд л нєгєє нэг цаасан баримтаа нэхээд байдаг. Энэ уг vйлчилгээний гол ач холбогдлыг тэр чигээр нь vгvй хийж байгаа юм. Єєрєєр хэлбэл мєнгє шилжvvлэгч мєнгєє єгсєн гээд байхад мєнгє хvлээн авагч тэр тєлбєрийг нь хvлээн зєвшєєрдєггvй сонин парадокс манайд мэр сэр байгаад байна л даа. Яг энэ асуудлаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн газрын албаны хvмvvстэй уулзаж ярьж байсан бєгєєд тун удахгvй Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн багц хууль, Цахим Засаглал, Цахим гарын vсэг, Цахим хэлцэлийн хуулиуд батлагдах ба Иргэний хуульд нэмэлт єєрчлєлт оруулахаар ярьж байгаа хариу єгсєн. Гадаад болон манай зарим иргэдийн ялгаа бас харагддаг л даа. Жишээ нь, Японы нэг харилцагч интернэт банкны харилцагч болохдоо бvх мэдээллээ би єєрєє систем дээрээ оруулна гээд зvтгэж байсан, єєр хvнд харуулмаар гvй байна гээд. Мєн Англи , Энэтхэг улсын манай банкны хоёр харилцагч утсаар уг vйчилгээний лавлагаа, заавар авч байсан бєгєєд би яг тухайн харилцагч мєн эсэхийг нь батлахаар нууц асуулт хариулт зэргийг асуухаар утсаар хэлэхгvй ээ, єєрєє биеэрээ очно гэх жишээтэй. Харин зарим нэг харилцагч нар маань нууц vгээ мартчихаад утсаар хэлээд єгчих, очиж чадахгvй, завгvй гэх шалтгаан хэлдэг. Vvнээс vvдэн гарч болох эрсдлийг хэлэхээр тэр болгон ойлгож хvлээж авдаггvй. За юун сvртэй юм гэсэн шvv юм єєдєєс ярьдаг шvv. Мєн зарим хvмvvсийн техникийн мэдлэг, туршлага зэргээс хамааран уг vйлчилгээг хэрхэн vр дvнтэй ашиглах нь шалтгаалдаг.
-Энэ vйлчилгээрээ дамжуулан интернэт худалдаа хийж болох уу?
-Яг энэ асуудлыг хэлнэ гэж бодож байлаа. Зарим харилцагч нар маань интернэт банк, интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтыг хольж солиод байдаг. Интернэт банкны vйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгvйгээр, тусгай хамгаалалт бvхий вэб хуудсаар дамжуулан тєрєл бvрийн vйлчилгээг хvлээн авахыг хэлж байгаа юм. Харин интернэт худалдаа гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сvлжээнд байрлах єєрийн хаяг бvхий интернэт дэлгvvрээр дамжуулан бараагаа зарах, бусад vйлчилгээг vзvvлэх ба худалдан авалт хийж байгаа хvн тєлбєрийн картаараа тухайн барааны тєлбєрийг гvйцэтгэн бараа, vйлчилгээ авах процесс юм. Манай банк энэ хоёр этгээдийн хоорондын санхvv, тєлбєр тооцооны асуудлыг нь хариуцан, тєлбєр нь тvргэн шуурхай, найдвартай хийгдэх боломжийг хангаж єгдєг. Бид vvний тулд дэлхийд алдартай Verified by Visa технологийг ашигладаг юм. Verified by Visa (VbV) гэдэг нь интернэтээр худалдаа хийх vед гарч болзошгvй луйвараас хамгаалах, гvйлгээний аюулгvй байдлыг бvрэн хангах хамгийн сvvлийн vеийн дэвшилтэт технологи юм. VbV нь худалдан авалт болгоны тооцоог хийх vед онлайн (Real Time) -аар баталгаажуулдаг (Verification) технологи юм. Худалдаа Хєгжлийн Банк нь єнгєрєгч оны оны гуравдугаар сарын 18-ны єдрєєс эхлэн онлайн худалдаа буюу интернэтээр бараа, vйлчилгээ худалдан авах шинэ vйлчилгээг дэлхийд хамгийн аюулгvйд тооцогддог Verified by Visa технологийг ашиглан нэвтрvvлээд байгаа билээ. Энэхvv тєлбєрийн тооцооны аргыг ялангуяа Е-Government-тай холбовол иргэдийн хувьд асар их ач холбогдолтой болж байгаа юм. Vvний нэг жишээ нь Хонг-Конгийн ESDlife vйлчилгээ (www.esdlifec.com) юм. Хонг-Конгийн Иргэний бvртгэл мэдээллийн тєв нь VbV технологийг ашиглаж эхэлснээр электрон засаглалын цогц vйлчилгээг бий болгож чадсан бєгєєд єдєрт 58.000 гаруй гvйлгээ хийгддэг байна. 2003 оны эцэс гэхэд интернэт хэрэглэгчдийн 70 хувь нь e-government service-р vйлчлvvлээд байсан ба 2004 оны сvvлийн хагас гэхэд тєрийн vйлчилгээний борлуулалт 184 хувиар эрс єссєн тоо байна.
Бидэнтэй дараах хаягаар холбоо барьж болно. Утас: 328231, и-мэйл:
ebank@tdbm.mn, вэб хуудас: www.ebank.mn.
1 comment:
Goyo yariltslaga bolson bna, bayarlalaa, ih zuiliig medej avlaa
Post a Comment