Tuesday, 12 June 2007

Fly card

Views

2006 оны 4-р сарын 24-нөөс эхлэн Fly card хэмээх үйлчилгээг Худалдаа Хөгжлийн Банк болон Скайтел компани хамтран Монголын банк санхүү болон үүрэн телефоны зах зээлд амжилттай нэвтрүүллээ.
Ер нь бол одоо Монголд маань гар утас хэрэглэдэг хүмүүсийн тоо бараг 1 сая дөхөж байгаа юм гэнэ. Цаана дахиад хагас сая хүн бүхий зах зээл байна гэж бодохоор яагаад Жи Мобайл энэ бизнес рүү орсныг ойлгоход төвөггүй биз байгаа биз. Гар утсаар зөвхөн ярьдаг үе аль хэдийнээ өнгөрөөд байна. Гар утас ашиглан интернэтээр зугаалж, кино үзэж, радио сонсож, бусадтай чаталж, банкны үйлчилгээгээ авч, нэгжээ цэнэглэж, төлбөрөө төлдөг болчихоод байна ш дээ.

Дээрх үйлчилгээний гол давуу тал нь Скайтелийн урьдчилсан төлбөрт гар утас хэрэглэдэг Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч нар маань Скайтелийн сүлжээ барьж байгаа дурын газраас өөрийн гар утсаа ашиглан хоногтой, хоноггүй гэх мэт Скайтелийн бүх төрлийн нэгжүүдээс дуртай нэгжээ сонгон авч утасаа цэнэглэх, найз нөхөд, хамаатан садантай өгөх боломжтой болж байгаа юм. Одоо тэдний хувьд нэгжээ цэнэглэхэд орон зай, цаг хугацааны проблем үгүй болжээ гэж.

Энэхүү төсөл дээр хамтран ажилласан ХХБ ба Скайтелийн бүх залуучууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж дахин хэлмээр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.skytel.mn; http://www.tdbm.mn; http://www.bankcard.mn вэб хуудсуудаар орж үзээрэй.

2 comments:

battseren said...

Dear Ganzorig

It is very good that you have the comment corner.
And i was happy to visit your website. Thank you for helpful information.

gegeen said...

bas neg devshil shuu. uls ornii hogjil tsetsegleltend gar biye oroltsoj baigaad chini bayarlaj yavdag shuu