Views
- 1970-аад оны эхэн үе. Энэ үед анхны компьютерүүдийг ашиглан компаниудын арын албаны үйл ажиллагааг, жишээлбэл, цалин бодох, хүний нөөцийн бүртгэл, авлага, өглөгийн бүртгэл, томоохон хэмжээний мэдээллийн санг үүсгэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, хөнгөвчлөх зорилгоор ашиглаж байлаа.
- 1980-аад оны эхэн үе. Энэ үеэс эхлэн одоогийн Word, Excel-ийг ашиглан мэдээлэл задлан шинжлэх, судалгаа хийх түвшинд ашиглаж эхэлсэн.
- 1990-ээд оны эхэн үе. Энэ үеэс эхлэн цахим бизнес гэдэг утга нь компаниудын үйл ажиллагаа, маркетингийн талбарт илүү хэрэглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл компанийн бүтээмжид шууд нөлөөлж эхэлсэн үе юм.
- 2000 оны эхэн үе. Энэ үеэс эхлэн ложистик болон нийлүүлэлтийн суваг, цахим худалдаа, мэдлэг дээр суурилсан бизнесийн эрин үе эхэлсэн бөгөөд компаниудын хувьд өрсөлдөх давуу талыг олгож эхэлсэн гэж хэлж болно.
Асуудлын тодорхойлолт
Дээр дурдсан ерөнхий гарчигт хамруулсан бүгдийг багцалбал цахим бизнестэй холбоотой дараах асуудлууд бидний өмнө тулгараад байна. Үүнд:
- Хүмүүсийн хандлага болон хэрэглээ
- Хууль эрхзүйн орчин
- Нууцлал, аюулгүй байдал
- Зээлийн түүхийн систем үүсгэх
- Шуудангийн системийг олон улсын стандартад хүргэх
- Улс хоорондын болон улс доторх нийтлэг стандарт
Хүн гэдэг амьтан аливаа шинэ юманд дасахдаа удаан бөгөөд дургүй байдаг нь басхүү энэхүү цахим бизнесийн хөгжлийг арагш нь татаад байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд яах аргагүй бүх нийтийг цахим боловсрол системтэй эзэмшүүлэх, түүнтэй холбоотой мэдээ, мэдээллээр тогтмол хангаж байхыг цаг үе болон бизнес өөрөө шаардаад байна. Мөнх-Оргил (2004), Уянга (2007) зэрэг мэргэжлийн хүмүүс боловсролын системд цахим сургалтыг нэвтрүүлэх талаар төрөөс нэгдсэн бодлого боловсруулж, дэд бүтцийн асуудалд анхаарах, улмаар төр, олон нийт, эрдэм шинжилгээ болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгох, зохицуулах механизмыг бүрдүүлэх шаардлага манай орны хувьд эн тэргүүнд тавигдах учиртай гэж дүгнэж байгаа бөгөөд энэ нь яах аргагүй яаралтай шийдвэл зохих чухал асуудал юм.
Уул нь аль 2000 онд л УИХ “Монгол улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 хүртэлх үзэл баримтлал”-ыг 21-р тоот тогтоолоор баталсан боловч өнөөдрийг хүртэл эрхзүйн орчинг нь хуулиар баталгаажуулж чадаагүй л сууж байна. Эрх барих дээд байгууллагын нөхдүүд энэ салбарт эрхзүйн орчин үгүйлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ (Мөнх-Оргил, 2004).
Бидний өмнөд хөрш БНХАУ гэхэд л 2005 онд интернэт банк, цахим худалдаатай холбоотой 3 багц хууль, холбогдох журмуудыг батлан мөрдөж эхлээд байна (Yow, 2006). Түүнчлэн бидэнтэй хөгжил ойролцоо Балбын вант улсад гэхэд л цахим бизнесийн жилийн өсөлт нь 10-12%-тай байгаа бөгөөд ихэнх харилцаа холбоо, нийтийн үйлчилгээний байгууллагууд нь банкуудтай стратегийн хамтрагч болсон бөгөөд онлайн гүйлгээ хийснээс болж эдгээр байгууллагууд дор хаяж 10%-р тэдний үйл ажиллагааны зардлыг хэмнэдэг байна (Rajib, 2006).
Цахим бизнес хөгжлийн хурдацад нөлөөлж буй нэг зүйл бол яах аргагүй нууцлал, аюулгүй байдлын асуудал юм. Технологи хөгжихийн хирээр нууцлал, аюулгүй байдлын технологи, арга хэлбэрүүд ч даган хөгжиж байгаа. Жишээ, энгийн нууц үгээр мэдээлэл, програм хангамж, төхөөрөмжөө хамгаалдаг байсан бол одоо нэг удаа ашиглагдах нууц үг, цахим гарын үсэг, чип карт, бүр хүний гарын хээ, нүдээр шалгаж баталгаажуулдаг технологиуд аль хэдийн нэвтрээд цахим бизнест хэрэглэгдэж байна.
Цахим бизнестэй холбоотой заавал ярих ёстой нэг зүйл бол бэлэн бус төлбөр тооцоо юм. 2006 оны байдлаар Монгол улсад ямар нэгэн төлбөрийн картын хэрэглэдэг хүмүүсийн тоо 300,000 гараад байгаа (Болд, 2007) бөгөөд энэ нь цахим бизнесийн хувьд дотоодын зах зээл боломжийн хэмжээнд хүрч эхэлж байна гэж дүгнэж болох юм. Дотоодын зах зээл ч төдийгүй олон улсын худалдаанд интернэтээр дамжин шууд оролцох бололцоо нь юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй боломж юм. Гэсэн хэдий ч энэ 300,000 хүнээс хэдэн хувь нь боломжит зах зээл байгаа вэ гэдэг нь бас асуудал юм.
Тэр дундаа Монгол улс нь credit based society биш бөгөөд цэвэр debt based society буюу cash minded улс хэвээрээ байсаар л байгаа юм. Банк, санхүүгийн байгууллагууд болон үйлчилгээний газруудын хувьд зээл өгөх, зээлээр бараагаа зарах их сонирхолтой байдаг. Харамсалтай нь Монголд зээлийн түүхийн нэгдсэн систем байхгүй болохоор банкууд нь эрсдлийг нь даагаад зээл чөлөөтэй олгохоос татгалзаж иргэд нь цалингаасаа цалингийн хооронд амьдарсаар байна. Энэ хандлага болон тогтолцоог өөрчлөхгүйгээр цахим бизнес Монголд хөгжинө гэхэд хэцүү.
Олон улсын стандартад нийцсэн шуудангийн системтэй болоогүй цагт үйлчлүүлэгчдийг хүлээгээд хүлээгээд ямар ч нэмэргүй нь ойлгомжтой. Zip code гэдэг зүйл нь Монголд байдаг билүү?
Биднийг дээрх дурдсан асуудлуудыг шийдэх гэж цаг хугацаа алдаж байх хооронд улс орнуудын хүрээнд, бүр бүс нутгийн хүрээнд цахим бизнесийн гүйлгээ, нууцлалын нэгдсэн нэг стандарттай болох яриа яригдаж эхлээд удаагүй байна. Бид, Монгол улс энэхүү яриан дунд нь хир дуулдаж байгаа бол оо?
Одоогийн нөхцөл байдал
Бэлэн бус төлбөр тооцоо буюу түүний нэг хэлбэр болох цахим бизнесийн гол давуу тал нь давхар баланс гаргах, бохир мөнгө угаах явдлыг эрс багасгадаг бөгөөд энэ хирээрээ улс орны далд эдийн засгийг багасгаж, нийт эдийн засаг, мөнгөний урсгалыг хянах боломж юм. Цахим бизнес өндөр хөгжсөн улсуудын хувьд дараах салбарууд нь интернэтээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд үүнээс эхний 5 салбар нь манай улсад 2 жил гараны өмнөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.
- Экспортын чиглэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон томоохон компаниуд
- Их, дээд сургуулиудын бүртгэл, түүнтэй холбоотой хураамжууд
- Аялал жуулчлалын компаниуд
- Цахим дэлгүүрүүд, цахим уран зургийн галерэй
- Цахим ил захидал, цэцгийн худалдаа
- Сонин захиалга
- Татвар төлөлт
- Цахим засгийн газрын үйлчилгээ
- Нийтийн тээвэр болон олон улсын тээврийн захиалга
- Гэр ахуй, аж ахуйн нэгж байгууллагын тогтмол гардаг ахуйн төлбөрүүд гэх мэт.
Хэдийгээр 1990-ээд оны эхнээс гарсан технологийн хувьсгалуудыг банк санхүүгийн байгууллагууд идэвхтэй авч хэрэглэж байсан ч амжилттай болсон төслийн тоо нь нилээд цөөхөн байсан юм (Staff study 175, 2002).
2005 оны 3-р сараас Худалдаа Хөгжлийн Банк Verified by Visa технологийг ашиглан өөрийн банкны карт эзэмшигчид болон гэрээт банкны карт эзэмшигч нартаа нууцлал аюулгүй байдлын өндөр түвшинд интернэт худалдаа хийх боломжийг олгосон билээ. Хамгийн сүүлд амжилттай хийгдсэн, олны талархлыг хүлээсэн төсөл нь их дээд сургуульд элсэгчдийн төлбөрийг
www.eec.mn вэб хуудсаар дамжуулан бэлэн бус хэлбэрээр авч, бүртгэлийг хийж байгаа явдал юм.Эдгээр цахим бизнесийн нууцлалын технологиос гадна Smart card, Java card, Contactless card зэрэг төлбөр тооцооны сүүлийн үеийн хэрэгсэлүүд гарч, эдгээрийг зөвхөн компьютерээр дамжин интернэт рүү оролгүйгээр гар утас, iPod, Palm Pilot, PDA, Pocket PC зэрэг бичил төхөөрөмжүүдийг ашиглан санхүүгийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг болоод байна.
Европын холбооны улсуудад нэг хүн дунджаар гурван өөр банкинд гурван данстай байдаг бөгөөд жилд дунджаар 800 тэрбум еврогийн бэлэн бус гүйлгээг хийж байгаагаас гадна Люксенбургт нийт улсын худалдааны 50% нь интернэтээр хийгдэж байна (Pierre, 2006). Харин ази номхон далайн бүсийн хувьд 2001 оны байдлаар Австрали улсын иргэд 1,9 тэрбум австрали долларын гүйлгээ хийсэн бөгөөд нэгж интернэт худалдааны дүн нь 1200 австрали доллартай тэнцэж байлаа (Neal, 2004). Түүнчлэн АНУ-д айл өрхийн 74% нь байрны аль нэг төлбөрөө интернэтээр төлж байна (CheckFree, 2007).
Зөвхөн гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эх орон руугаа гуйвуулдаг мөнгөний дүн жилийн 200 сая ам. доллар даваад байгаа буюу аль хэдийн ДНБ-ийн 10%-тай тэнцээд байгаагаас гадна жилд хагас сая шахуу гадаадын иргэд Монголд зочилж, аялал жуулчлалын салбараас жил бүр 200 сая ам. долларын тогтмол орлого олдог болоод байна (Монгол банк, 2005). Бид энэ том бөгөөд өсөн нэмэгдэж буй боломжийг цахимжуулж чадах юм бол энэ тоог хэд дахин өсгөөд зогсохгүй хамгийн хялбар, соёлтой, хүн сурталгүй нийгмийг байгуулахад маш том алхам болох ёстой юм. Гэтэл өнөөдөр Монгол улсын нэг жилийн төсөв болох 1,54 тэрбум ам. Долларын зөвхөн 0,31%-ийг л цахим бизнес эзэмшиж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм (Миний компьютер сэтгүүлийн судалгааны баг, 2007).
Цахим бизнест оролцогч худалдагч, худалдан авагч, тэдгээрийн хоорондын төлбөр тооцооны асуудлыг шийдэгч банк санхүүгийн байгууллагуудын хооронд завсрын нэг байгууллага буюу цахим бизнест оролцогч талуудын хоорондын асуудлыг хууль зүйн үүднээс баталгаажуулдаг тусгай эрх бүхий бүтэц байх ёстой болоод байна. Яг энэ асуудал болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад хууль эрхзүй, удирдлага, бүтэц зохион байгуулалт, техник технологийн цогц аргаар хангадаг нь анзаарагддаг. Жишээ нь, Австрали улс, БНСУ зэрэг улсуудад байдаг төрийн болон олон нийтийн бие даасан агентлагууд юм. Бид эднээс туршлага судлах зүйлс их байгаа нь ойлгомжтой.
Мэдээж нууцлал, аюулгүй байдлын асуудал хэзээ ч бидний анхаарлын төвөөс гарах ёсгүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хакер, кракер буюу компьютерийн луйвар, хууль бус нэвтрэлтийн тэмцээн хүртэл зохион байгуулдаг бөгөөд нэр хүнд бүхий томоохон компаниуд дотроо системийн найдвартай байдлыг шалгаж үзэх үүрэг бүхий “өөрийн” хакер, кракерийн албан ёсны албан тушаалтай ажилтантай байдаг билээ (Pope, 2001).
Банк санхүүгийн байгууллагын хувьд нэгж гүйлгээний зардал нь түгээлтийн сувгаасаа хамаарч дараах байдалтай байдаг тухай олон улсад хийгдсэн судалгаа байна. Үүнд:
- Банкны салбараар гүйлгээ хийхэд 1,9 ам. доллар
- Суурин утсаар гүйлгээ хийхэд 0,55 ам. доллар
- АТМ-р гүйлгээ хийхэд 0,29 ам. доллар
- Интернэт банкаар гүйлгээ хийхэд 0,04 ам. доллар (Pierre, 2006) байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл хамгийн бага зардалтай бүтээгдэхүүний суваг нь интернэт болчихоод байгаа юм. 2005 онд Гран Торнтон компаниас гаргасан судалгаагаар арилжааны банкуудын 65%, дэлхийн томоохон банкуудын 94% нь онлайн төлбөр тооцооны үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог байна (Jennifer, 2005).
Гадаадын өндөр хөгжилтэй орнууд ч гэлтгүй технологийн хөгжил, зах зээлийн шаардлага нь өнөөгийн Монгол улсын банк санхүүгийн байгууллагуудын стратегийг үндсэнд нь өөрчилж эхлээд байгаа нь нууц биш юм. Сvvлийн vед манай улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргvvлэх ач холбогдол єгч бvх нийтийг компьютержvvлэх хєтєлбєр, цахим засаглал, интернэтийн vнийн бууралт, харилцаа холбооны шинэ сувгууд зэрэг бодлогуудаар дэмжиж байгаа нь бидэнд интернэт, болон мэдээллийн технологи дээр суурилсан дэд бүтцийг ашиглан тєрєл бvрийн vйлчилгээг, ялангуяа банк, санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, зардал багатай авах боломжийг дээшлvvлж байгаа. Гадаадын туршлагаас харахад интернэт болон мэдээллийн технологи дээр суурилан E-Government, E-Commerce, E-Banking, E-Education, E-Citizen, E-Auction, E-Health, E-Industry, E-Registration, E-Payment, E-Loan, E-Money, E-Finance, Mobile banking, SMS banking, Mobile Top-Up service гэх мэтээр тоочих юм бол нилээд олон vйлчилгээг Засгийн газар, худалдаа vйлчилгээний байгууллагууд, иргэд хоорондоо хийх боломжтой байдаг. Яг өнөөдрийн байдлаар Монголын банк санхүүгийн салбарт цахим бизнестэй холбоотойгоор хэрэглэгдэж буй дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байна. Үүнд:
- 1 болон 2 шатлалт интернэт банкны цогц үйлчилгээ (E-banking)
- Интернэт протокол дээр суурилсан бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ (IPPOS ба Bank IPPOS)
- Мессеж банкны үйлчилгээ (SMS banking)
- Цахим нэхэмжлэхийн үйлчилгээ (E-billing)
- Интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement)
- Интернэт худалдаа (E-commerce буюу E-shopping)
- Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)
- 24 цагийн дуудлагын төвийн үйлчилгээ (Call center)
- АТМ буюу бэлэн мөнгөний автомат машины үйлчилгээ
Банкнаас харилцагчдад vзvvлэх vйлчилгээг шуурхай болгох, харилцагч нарын банкаар vйлчлvvлэх зардал болон цагийг хэмнэх нь интернэт банкны vйлчилгээний гол зорилго. Харин, интернэт банкны харилцагч тvнш рvvгээ мєнгєє шилжvvлдэг, шилжvvлсэн баримт нь электрон шуудангийн хаягаар очдог. Тvvнийгээ тvншvvд рvvгээ илгээдэг. Тэгэхээр нєгєє тvншvvд нь, ялангуяа дотооддоо (төрийн байгууллагууд тэр дундаа төмөр зам, гааль, татвар гэх мэт), тэр баримтанд итгэдэггvй, итгэхийг хvсдэггvй эргээд л нєгєє нэг цаасан баримтаа нэхээд байдаг. Энэ уг vйлчилгээний гол ач холбогдлыг тэр чигээр нь vгvй хийж байгаа юм.
Зарим хүмүүс интернэт банк, интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтыг хольж солиод байдаг. Интернэт банкны vйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгvйгээр, тусгай хамгаалалт бvхий вэб хуудсаар дамжуулан тєрєл бvрийн vйлчилгээг хvлээн авахыг хэлж байгаа бөгөөд харин интернэт худалдаа (E-commerce эсвэл E-shopping) гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сvлжээнд байрлах єєрийн хаяг бvхий интернэт дэлгvvрээр дамжуулан бараагаа зарах, бусад vйлчилгээг vзvvлэх ба худалдан авалт хийж байгаа хvн тєлбєрийн картаараа тухайн барааны тєлбєрийг гvйцэтгэн бараа, vйлчилгээ авах процесс юм. Манай банкууд энэ хоёр этгээдийн хоорондын санхvv, тєлбєр тооцооны асуудлыг нь хариуцан, тєлбєр нь тvргэн шуурхай, найдвартай хийгдэх боломжийг хангаж єгдєг. Verified by Visa (VbV), Master card secure code, J secure, Pay Pal зэрэг нь интернэтээр худалдаа хийх vед гарч болзошгvй луйвраас хамгаалах, гvйлгээний аюулгvй байдлыг бvрэн хангах хамгийн сvvлийн vеийн дэвшилтэт технологиуд юм. Эдгээр технологиуд нь худалдан авалт болгоны тооцоог хийх vед онлайн (Real Time)-аар баталгаажуулдаг (Verification) технологи юм. Харамсалтай нь одоогоор Худалдаа Хєгжлийн Банкнаас өөр банк эдгээр технологийг хэрэглэж эхлээгүй л байна. Эдгээр тєлбєрийн тооцооны аргыг ялангуяа Е-Government-тай холбовол иргэдийн хувьд асар их ач холбогдолтой болж байгаа юм. Үүний тод жишээ нь Хонг Конгийн иргэний бүртгэл мэдээллийн төв юм (www.esdlife.com). Үүнээс гадна Монгол улс одоо хүртэл Pay Pal сайтийн улс орны жагсаалтанд нь байдаггүй бөгөөд энэ жагсаалтанд орох талаар хөөцөлдөхөд өгсөн хариу нь танай эрхзүйн орчин тодорхой биш гэсэн өгүүлбэр л байсан.
IP BANK POS гэдэг нь банкны теллерүүдийн компьютерт нэмэлт програм хангамж суулган, тусгай карт уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар харилцагч нарын картын бүх төрлийн гүйлгээг хийх үйлчилгээ юм. Телефон утасны шугам шаардлагагүй бөгөөд бүх мэдээлэл өндөр хурд бүхий TCP/IP протокол бүхий сүлжээгээр дамжин хийгдэнэ. Өөрөөр хэлбэл банкны теллер болгон төлбөрийн карттай холбоотой бүхий л төрлийн гүйлгээг хийх боломжтой болох юм. Одоо манай ихэнх банкуудын хувьд 3-5 теллерийн дунд нэг Dial POS төхөөрөмж байдаг нь орчин үеийн банкны үйлчилгээг хүргэхэд үнэхээр том саад болж байгаа юм.
IP POS гэдэг нь төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагын кассын машинд нэмэлт программ суулган, шаардлагатай бол нэмэлт карт уншигч холбож уг машиныг POS terminal буюу карт төлбөрт хүлээн авах төхөөрөмж болгон ашиглахыг хэлж буй юм. IP POS нь ямар нэгэн бүлэг үйлчилгээний байгууллагад тохиромжтой бөгөөд одоогийн байдлаар Элбагийн бүх салбар дэлгүүрүүдэд ашиглагдаж байна. Энэхүү сэдэвтэй холбогдуулан хэлэх ёстой, яваандаа зохицуулах ёстой нэг зүйл бол картын гүйлгээний нэгдсэн нэг системтэй болох асуудал юм. Өөрөөр хэлбэл яг одоо Монголын томоохон үйлчилгээний байгууллагууд дээр ХХБ, Голомт, ХААН, Анод, Монгол Шуудан, Хадгаламж банкуудын 5-6 POS төхөөрөмж зэрэг байх жишээтэй. Энэ төхөөрөмж нь утасны шугамтай залгагддаг бөгөөд өөр банкны карт орж ирэх тоолонд утасны шугамаа солих, тухайн банкны төхөөрөмжөө хайх зэрэг нь үнэхээр хөгжилтэй бөгөөд хөгтэй явдал юм. Зүй нь ямар ч үйлчилгээний байгууллага дээр нь 1 л POS төхөөрөмж байх ёстой бөгөөд тэр төхөөрөмж нь бүх л банкны картыг төлбөрт хүлээн авдаг байх ёстой юм. Энэ талаар Монгол банк ажиллаж байгаа боловч өдийг хүртэл арилжааны банкуудтайгаа зөвшилцөлд хүрч чадаагүй л байна.
Харилцагч нарын цаг зав, хөрөнгийг хэмнэх үүднээс, харилцагчийн байршил, цаг хугацаанаас үл хамааран харилцагчийн дансны мэдээлэл, тухайн үеийн банкны ханшийн мэдээлэл болон банкны бусад мэдээллийг хүргэх зорилгоор Мобиком корпораци, Скайтел болон Юнител компаниудийн үүрэн телефон утас хэрэглэгч нар маань мессеж банкны үйлчилгээнд хамрагдаж байна. Харин гар утасаараа зөвхөн дансны мэдээллээ үзэх биш дансаа бүрэн удирдаж, захиран зарцуулах шат руу шилжийг цаг үе банк санхүүгийн байгууллагуудаас шаардаж байна. Өөрөөр хэлбэл одоог хүртэл Монголын банкуудын нэг ч Мобайл банкны үйлчилгээг эхлүүлж амжаагүй л байна.
Цахим нэхэмжлэх буюу E-billing систем нь банкны харилцагч болох үйлчилгээний байгууллага болон тэдгээрийн үйлчлүүлэгчдэд илгээх нэхэмжлэхийн төлбөрийн гүйлгээг хийх ба холбогдох бүртгэл тохиргоог хөтлөх програмын цогц шийдэл юм. Систем нь банкны суурь бүртгэлийн мөн картын системүүдтэй шууд холбогдон ажиллана. Одоогийн байдлаар Мобиком корпораци, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-иуд нь банктай хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ үйлчилгээний хувьд хамгийн том асуудал нь Монголд айл өрх болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний байгууллагуудын талаар нэгдсэн мэдээллийн систем бараг байдаггүй юм. Энэ мэдээллийн сан байхгүйгээс болоод тухайн хүн сарын төлбөр нь хэд гарч байгаа, хаана, яаж төлөхөө тухайн үйлчилгээний байгууллага болон хамт ажилладаг банк дээр биеэрээ очихоос нааш мэдэх ямар ч боломжгүй байдаг нь үнэхээр эмгэнэлтэй явдал.
Харин интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement) үйлчилгээг манай банкууд нэвтрүүлээд удаж байгаа бөгөөд харилцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс дансны мэдээллээ товч болон дэлгэрэнгүйгээр харах боломжтой юм.
Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)–г банкууд интернэт болон гар утасны хэрэглээ хязгаарлагдмал байдаг харилцагч нартаа зориулан хүргэдэг бөгөөд одоо хүртэл манай банкуудын идэвхтэй бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад факс бараг хэрэглээнээс гарч байгаа ч гэсэн Монгол шиг дэд бүтэц муутай, тархай бутархай оршдог улсын хувьд хамгийн хямд бүтээгдэхүүн байсаар л байгаа юм.
24 цагийн дуудлагын төв (Call center) нь банкны бүх төрлийн мэдээллийг харилцагч нарт хүргэх, тэдний санал гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий үйлчилгээнээс гадна банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах нэг суваг юм. Орчин үеийн дуудлагын төвүүдэд хүний оролцоо маш бага болсноос гадна зөвхөн мэдээлэл түгээхээс гадна бэлэн бус гүйлгээг автоматаар буюу хүний оролцоогүйгээр хийх боломжтой. Одоо Монголд яг ингэж автоматаар хийдэг банк байхгүй байгаа нь бидэнд хийх ажил маш их байгааг дахин нотолж байгаа юм.
АТМ буюу бэлэн мөнгөний автомат машиныг одоогоор Монголын 2 банк ашиглаж байна. Нийтдээ 50 гаруй АТМ УБ болон болон бусад томоохон суурин газруудад ашиглагдаж байгаа ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийт 300,000 гаруй карт эзэмшигч нарын хувьд хангалтгүй байгаа юм. Түүнчлэн АТМ гэдгийг зөвхөн картнаасаа бэлэн мөнгө авдаг хэлбэрээр л бид одоохондоо ашиглаж байна. Үүнээс өргөнөөр буюу бэлэн бус гүйлгээ хийх, нэхэмжлэхээ төлөх, төрөл бүрийн урьдчилсан төлбөрт картууд худалдан авах, интернэт худалдаа хийх, тэр байтугай картандаа мөнгө хийж зузаатгах үйлдлийг ч гэсэн хийх боломжтой ч өнөөдөр бид эдгээрийн боломжуудын хэдхэн хувийг л ашиглаж байна. Одоог хүртэл Монголд дансандаа мөнгө хийдэг АТМ-г бүрэн хэмжээгээр нь ашиглаж эхлээгүй л байна.
Ерөнхийдөө монголын цахим бизнесийн одоогийн нөхцөл байдлыг SWOT шинжилгээгээр тодорхойлбол:
Боломж:
- Хууль эрхзүйн орчин нь хоцорч яваа ч гэсэн бизнесийн орчин нь технологийн хөгжлөөс хоцролгүй явж байгаа
- Компьютержүүлэх, цахимжуулах зэрэг бодлогууд
- Татвар, бэлэн бус гүйлгээний бодлогуудаар дэмжиж байгаа
- Энэ онд ДНБ анх удаагаа 1000 ам. доллараас давж, сүүлийн жилүүдэд гарч буй эдийн засгийн тогтмол өсөлтүүд, гадаадын хөрөнгө оруулалтууд нь яах аргагүй цахим бизнест боломж юм
- Жижиг дунд бизнес эрхлэгч нарын тооны болон чанарын өсөлт. Цахим бизнест голлох тоглогч нар нь жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг болохоор ирээдүйд энэ бол бидний боломж гэж үзэж болно
Аюул:
- Мэдээллийн технологи дээр суурилсан санхүүгийн луйвар, дээрмүүд
- Улс төр, засгийн газрын тогтворгүй байдал
- Хууль эрхзүйн орчин нь гүйцэд бүрдээгүйгээс маш олон боломжийг алдаж байгаа нь гол аюул болоод байна
- Авилга, хээл хахууль
- Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, цахим хуваагдал
- Мэдээллийн үндэсний дэд бүтцийн бусдаас хараат байдал
- Байгалийн гамшиг
- Хүмүүсийн хэрэглэх сонирхол, мэдлэг, боловсрол
- Итгэл
- Хэрэглэх боломж, нөхцөл
Давуу тал:
- Өргөн уудам нутаг, цөөн хүн ам
- Орос, Хятад гэсэн 2 аврага том зах зээлийн хажууд
- Насны бүтэц
- Залуучуудын сонирхол, мэдлэг хурд
- Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин
Сул тал:
- Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, хоцрогдол, өргөтгөл
- Хэт жижиг зах зээл
- Нийт хүн амын цахим мэдлэгийн боловсрол ба хэрэглээ
- Хууль эрхзүйн тодорхой биш байдал
Бодлогын судалгаа
Цахим бизнесийн цахим биш бизнесээс ялгагдах гол давуу талуудыг дараах байдлаар багцалж болох юм. Үүнд:
- Бизнесийнхээ үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломж
- Харилцагчийн үйлчилгээ, маркетинг сурталчилгааны өргөн боломж
- Зах зээлийн тэлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил
- Бараа бүтээгдэхүүний түгээлтийн асуудал
Хэдийн ийм боловч интернэт нь, цахим бизнес нь төгс буюу өндөг шиг өөгүй зүйл бас биш юм. Өөрөөр хэлбэл нь интернэт нь хүний насаар бол нялх үеээ өнгөрөөд бага нас, өсвөр нас руугаа явж байгаа бөгөөд энэхүү орчин нь өнөөдрийг хүртэл хүн амын дийлэнх хэсгийг хамарч чадахгүй л байна. Интернэт ашиглаж байгаа хүмүүсийн бас цөөн хувь нь л интернэт худалдаа, бизнесийг ашиглах “зоригтой”, мэдлэгтэй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл энэ асуудал нь цахим хуваагдал гэсэн нэр томъёог үүсгээд байгаа юм. Олон нийтийн ялгавартай цахим боловсрол, мэдлэгээс гадна сүлжээний хурд, дэд бүтэц, интернэтийн үнэ, компьютерийн үнэ зэрэг нь цахим хуваагдал үүсэхэд нөлөөлж байгааг бас дурдах нь зөв болов уу. Бас нэг сонирхолтой зүйл бол Саруултуяа (2007) хэлний бэрхшээл нь цахим хуваагдлын хамгийн том проблем болоод байна гэж дүгнэсэн байдаг.
Монгол банкны (2005) тайланд дурдсанаар бол Монгол улсын хувьд “Цахим Монгол” болон ”Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр” зэрэг нь хэрэгжин, Монгол улсын баруун чиглэлийн дамжуулах шугамыг шилэн кабелиар сольж, утасгүй интернэтийн WiFi, WiMax, Bluetooth, GPS, GSM, GPRS, 3G зэрэг технологиуд болон сансарын холбооны хөгжил зэрэг холбоо, харилцааны салбарын хөгжлийг эрс хурдасгаж байна .
Сүүлийн жилүүдэд цахим бизнесийн хөгжил хурдацтай явагдаж байгаа хэдий ч хувь хүний нууцлалын асуудал, цахим бизнесийн татвар, зохиогчийн эрх, цензурын асуудлууд нь яг өнөөдрийн байдлаар нийтийг хамарсан проблемууд болоод байна. Европын холбооны улсуудад цахим бизнесийн татварын цагдаа гэсэн албан үүрэгтэй хүмүүс ч шинээр гарч ирэн ажиллаж байгаа нь биднээс хэдэн шатаар ахисан явж байгааг давхар нотолж буй явдал юм. Нууцлал аюулгүй байдлын хувьд хамгийн сүүлд CyberSource (2007) компани цахим худалдааны цоо шинэ нууцлалын аргыг зах зээлд нэвтрүүлээд байгаа бөгөөд энэ нь 190 гаруй оронд нэг стандарттайгаар хэрэгжих боломжтой шийдэл юм.
Бидний эргэн тойрон дахь бүс нутгийн хүрээнд цахим бизнес болон түүнтэй холбоотой програм хангамжийн зах зээл асар хурдацтай өсөж байна. Жишээ нь, Тайландын вант улсын энэ чиглэлийн зах зээлийн эрэлт нь 1,1 тэрбум ам. долларт хүрээд байгаа бөгөөд үүний 80%-ийг нь банк санхүүгийн салбарын эрэлт эзэлж байгаа юм (Manoo, 2006). Түүнчлэн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсууд нь банк санхүүгийн салбартаа цахим сувгуудыг маш идэвхтэй ашигладаг бөгөөд эдгээр улсуудад банкны салбарууд ээлж дарааллан хаалгаа барьж үүний оронд интернэт, АТМ дээр суурилсан банкны үйлчилгээний сувгууд зөрж нээгдсээр байна. Үндсэндээ бол интернэт банк европт банкны ердийн стандарт болоод байна (Chartsiri, 2006; Nikolai, 2006). Зөвхөн 2000 онд гэхэд л Австрали улсын нийтийн өрхийн 53% нь интернэт байнга ашигладаг бөгөөд үүнээс 21% хувь нь интернэт банк, интернэт худалдааг ашиглаж байсан (Neal, 2004). Монгол улс ч гэсэн эдийн засгийн салбар тус бүрд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, дотоодын програм хангамжийн зах зээлийг судалж, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулах зорилго тавиад байгаа нь сайшаалтай (Сэргэлэн, 2007).
Бодлогын альтернатив
Цахим бизнесийн хөгжүүлэх бодлогын альтернатив гэж ярихад дараах хувилбарууд байж болох юм. Үүнд:
- Дэд бүтэц – хүн – хэрэглээ
- Хэрэглээ – хүн – дэд бүтэц
- Хүн – хэрэглээ – дэд бүтэц
Дэд бүтэц гэдэгт зөвхөн үндэсний хэмжээний дэд бүтцийг хэлээгүй бөгөөд Монголоос гадагшаа, гадаадаас Монгол руу чиглэсэн мэдээлэл, технологи, програм хангамж, тоног төхөөрөмжийн цогц системийг гэж ойлгоно уу.
Хүн гэдэгт цахим бизнест оролцож буй бүх субъектуудаас гадна тэдний цахим бизнест оролцох сонирхол, мэдлэг, боловсрол гэсэн ойлголтуудыг давхар багтаан ойлгоно уу.
Хэрэглээ гэдгийг цахим бизнест оролцогч бүх талуудын ашиг сонирхолын нэгдэл гэж ойлгоно уу.
Бодлогын сонголт
Дээрх 3 хувилбарын хувьд аль аль байж болох ч хөгжиж буй орнуудын туршлагаас хараад байхад Хүн – хэрэглээ – дэд бүтэц гэсэн схемийг голчлон хэрэглээд байгаа юм уу даа гэж ойлгосон. Монгол улсын маань хувьд ч гэсэн “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг эхний ээлжинд хүнээ сайтар сургаж бэлтгээд, цахим бизнест оролцогч иргэд, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд зэрэг бүхий субъектуудийн хэрэглээг нь бий болгосон цагт дэд бүтэц гэсэн асуудал тэргүй тэргүй шийдэгдэх учиртай юм. Хэрэглээ гэдэг дотор эрхзүйн орчны бүхий л зохицуулалтууд, төрийн бодлогууд давхар хамрагдаад явах тул энэ нь нилээд өргөн хүрээний ойлголт болж байгаа юм.
Эсрэгээр нь буюу Дэд бүтэц – хүн – хэрэглээ гэсэн схемээр авч үзвэл хамаг хүн хүч, зардал мөнгөө үндэсний хэмжээний, үндэстэн дамнасан дэд бүтэц байгуулахад зарцуулж орхиод эргээд харсан чинь ямар ч ашигт үйлийн коэффициент байхгүй зүйлийг тогтмол зардал гарган сар, жилээр тордоод явж болох аюул байгаад байгаа юм.
Хэрэглээ – хүн – дэд бүтэц гэсэн схем нь бас боломжийн байж болох боловч дээр миний дурдсан орчны шинжилгээ бүхий Монгол улсын хувьд хүнээ эхэлж бэлдэхгүйгээр шууд “автоматаар” хэрэглээг үүсгэнэ гэхэд хэцүү бөгөөд зардал өндөртэй хувилбар болох болов уу.
Зөвлөмж
Цахим бизнесийг зөвхөн сонирхогчийн түвшинд биш нөгөө талаасаа банк санхүүгийн байгууллагын зүгээс нь хараад байхад миний дээр дурдсанаар хүнээ эхлээд “бэлдэх” буюу цахим бизнест оролцогч талуудын ашиг сонирхолыг нь нэгтгэх, цахим боловсролыг нь эрчтэй дээшлүүлэх тал дээр төрөөс хурдтай ажиллах хэрэгтэй санагддаг.
Хэдийгээр цахим бизнесийн эрхзүйн орчны хувьд одоо явагдаж байгаа үйл ажиллагаануудыг шууд утгаар нь хааж, хориглосон зүйлс байхгүй ч гэсэн эрхзүйн хүрээнд мөрддөг дүрэм, нэгдсэн стандарт байхгүй болохоор бусад “тоглогч” нар нь 100 хувь итгээд ороод ирж чадахгүй байгаа юм.
Дээрх дурдсан энэхүү 2 зүйлийг хийчихсэн байхад дэд бүтцэд нь оруулах хөрөнгө цоорхой савнаас гоожих ус мэт өөрөө урсан орж ирнэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Мэдээлэл технологийн хөгжил дэвшил дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг манай банк, санхүүгийн байгууллагууд харилцагч нартаа зохих хэмжээгээр хүргэж байгаа боловч үүнд санаа амрах ёсгүй юм. Бидний хэрэглэж буй боломжоос өчнөөн дахин илүү боломж цаана нь байгаа бөгөөд магадгүй тэр бидний мэдэж буй боломжууд нь зөвхөн мөсөн уулын орой ч байж болох талтай. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологи дээр суурилж асар их зүйлийг банкууд цахим бизнесийн хүрээнд хийх боломжтой байгаа шүү гэдгийг л онцлох нь зүйтэй байна.
Гэхдээ энэ хийх ажлууд нь дан ганц банкуудаас шалтгаалахгүй бөгөөд хамтран ажилладаг үйлчилгээний байгууллага, төрийн эрх бүхий байгууллагаас ч шууд хамаарах ажлууд багагүй байгааг та бүхэн болгооно биз ээ.
Өөрөөр хэлбэл төрийн бүх үйлчилгээний байгуулагуудыг цахим хэлбэрээр үйлчилдэг болгохоос энэхүү ажлыг эхлэх нь зүйтэй бөгөөд үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, чиглэлийг Tomasz нар (2007) саяхан Монголд ирж лекц унших замаар холбогдох хүмүүст нь хүргэсэн байна лээ.
Дүгнэлт, үр дүн
Дээрхээс дүгнээд харахад цахим бизнестэй холбоотой проблем нь технологи биш харин хүн өөрөө болчихоод байгаа юм. Иймээс цахим бизнесийн сувгуудыг ашиглан эхний ээлжинд төрийн зүгээс иргэдэд үзүүлдэг бүх үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, түүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг бэлэн бусаар шийдэж байх шийдэл нь хамгийн оновчтой алхам болоод байгаагаас гадна энэхүү нийгмийн харилцааг зохицуулсан эрзүйн баримт бичгүүд буюу баримтлах стандартууд нь үгүйлэгдээд байгаа нь батлагдаж байна.
Үүнтэй цуг хот, хөдөө, хөгшин, залуу гэлгүйгээр нийт ард иргэдийнхээ цахим боловсролыг системтэйгээр дээшлүүлэх нэгдсэн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. НҮБ-с гаргадаг Монголын хүний хөгжлийн илтгэл (2003)-д дурдсанаар газарзүйн болон байрзүйн нөхцөл байдал, мэдээллийн хүртээмж нь хот, хөдөөгийн хүн амыг маш ихээр зааглаж, холдуулж байгааг баримтаар нотолсон байдаг. Ер нь зөвхөн Монгол ч биш дэлхий даяараа энэ цахим хуваагдал гэдэг асуудалтай болоод байна (Janna, 2006).
Цахим бизнес жигд бөгөөд хурдацтай хөгжихөд дараах 5 дэд зүйл дээр анхаарч ажиллавал үр дүнтэй болов уу. Үүнд:
- Хангалттай хэмжээний зах зээл, боломжийн хэрэглээ бүхий боломжит хэрэглэгчид
- Хууль эрхзүйн таатай нөхцөл, ойлгомжтой байдал
- Сайн програм хангамж
- Техникийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд
- Програм хангамж болон техниктэй холбоотой нууцлалын шийдлүүд
Төгсгөлд нь цахим бизнес гэж ярихаар хамгийн түрүүнд толгойд ордог 2 өгүүлбэрээр илтгэлээ дуусгахыг хүсч байна.
Let us be a land locked country but let not us be the mind locked country.
Be proactive than reactive, Do not wait things to happen.
Ном зүй ба эх сурвалж
- Батпүрэв, Б., 2007, Цахим бизнесийн талаар товч, Улаанбаатар
- Болд, Ж., 2007, Цахим худалдаа эрхлэхэд тулгарч буй гол асуудлууд буюу Монгол дахь E-Commerce-ийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, Улаанбаатар
- Chartsiri Sophonpanich, 2006, e-Finance in Thai Economy from the Banker’s perspective, Bangkok, Thailand п
- CheckFree, 2007, E-bill payments surpass cheques among Web-connected households,
4 comments:
wow, great work man! I will print this research paper and read it more throughly over the weekend. It was great to meet you today. your blog has some pretty cool entries. keep it up!
bayarlala..saihn medeelel ugsnd.
tanii blog g ih unshij bga shuu ^^;;
tanii ajild amjilt~~
Unheer sain bolj ee gehdee zarim too barimt medeelel ni huuchirchihaj. ternees enees iluu yaaj bichhev. buh uneniig boditoor ni l bichsen baian. Minii bodloor Mongoliin banknuud mash muu ajildag. hoorondoo yamar ch uyaldaa holboo baihgui . yadaj l neg undsen system tei boloh tal deer yamar ch arga hemjee avhiig husengui baigaa ni ilt. enen deer heregch ch buruutai bolov uu.
ene estoi heregtei research bn. gehdee arai suuliin ueiin research haanaas olj bolohiig heleed uguuch. ene talaar diplomiin ajil bichih gej abgiaa yumaa. gehdee marketing-tei holbotoi bol iluu sain. thanks for great blogs
Post a Comment