Views
Шашин
Энэ олон шашны хаагуур нь явах вээ та минь ээ гэмээр л болсон юм шиг байна шүү дээ гадуур явж байхад. Хэдхэн жилийн өмнө хааяа нэг гандан, бүр цөөхөн хүмүүс нь бөө эд нар дээр очдог байсан хүмүүсийн хувьд одоо асар олон сонголт бий болж, тэр чинээгээрээ шашны урсгалууд олон нийтэд чиглэсэн маркетингийн цогц ажил хийгээд эхэлсэн байна оо. Сайн хүмүүс, сайхан зангийн хажууд хүмүүсийн яриад байдаг монгол хүмүүсийн нэг заваандуу зангууд байна аа даа. Жишээ нь: зөрүүд, ааштай, атаархуудуу, хүнд юм боддог, жаахан бүдүүлэгдүү, байгаль орчноо хайрладаггүй гэх мэт. Иймэрхүү зан хааяа хааяа гаргах гээд байдаг хүмүүст шашин харин зөв хүмүүжил өгөх юм шиг байгаа юм. Ядаж л хоолгүй яваа хүмүүст хальт хоол өгөөд байна даг.
Эртээд гэр рүүгээ алхаж байхад нэг залуу намайг дагаад Христийн шашнаа тайлбарлаад, өөрийнх амьдралд хэрхэн тус болсон, би өөрөө хүмүүст туслах ямар их хүсэлтэй байгаагаа надад зогсоо зайгүй нэг цаг орчим тайлбарлаж билээ. Тэр залууг хараад би үнэхээр биширч, ярьж байгаа юмыг нь хүндэлсэн.
Гэхдээ ямар ч юманд туйлширч болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл улаан цагаан шашинд ороод, нөгөө Японы аум шинрико ч билүү шашны бүлэг шиг хүн амьтан хорлоод, интернэтээр чаталж байгаад өөрсдийнхөө амийг бөөнөөрөө хорлох ч юм уу.
Дээр бас нэг ном уншиж байхад япон хүнээс нэг барууны нөхөр танай бага, дунд сургуульд шашны хичээл ордоггүй юм уу гэж асуугаад үгүй гэдэг хариулт сонсоод толгой сэгсрээд гайхаж байсан гэдэг. Учир нь тэр барууны нөхөр шашин нь хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал арга шүү дээ гэж хэлсэн гэж байсан.
Ер нь бол буддагийн сургааль, библи, коран судар эд нарын нэг гүйлгээд уншчихад гэмгүй юм шиг байгаа юм. Би будда, библийг нь хальт гүйлгэж харж байсан. Буддаг нь бол шууд уншаад ойлгоход хэцуу юм шиг санагдсан. Тэр чигээрээ философи. Библи домог шиг юм шиг мөртлөө надад хамгийн их таалагдсан хэсэг нь Монголоор бол зүйр цэцэн үгтэй тэр хэсэг их зүгээр юм байна лээ. Монголын зүйр цэцэн үгнүүд яг ориг утгаараа тэнд зөндөө явж байна лээ. Англи хэлээ сайжруулах бас нэг аятайхан арга гэж би бодсон шүү.
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүний араншингаас гардаг зарим нэг адгуусны зангуудыг аль ч хамаагүй шашныг (гэхдээ тэр нь Мормон, нөгөө хүүхэлдэй хатгаад зомби энэ тэр хийгээд байдагууд нь дэмий юм шиг байгаа юм) зөв судалсан, ойлгосон хүн хэцүү хүнд, нервтэй, стресстэй, шоконд орсон үедээ өөрийгөө хянаж, удирдаж, бусдыг уучилж, энэрч чадах юм шиг харагдаад байгаа ш д. Хамгийн гол нь өөрийгөө хянаж, удирдаж, уур бухимдал, бусдыг уучилж, атаа хорсолоо дарна гэдэг чинь хажууд байгаа хүнээ хүндэлж байна гэсэн үг. Гэхдээ нөгөө баагий нь давраад байн байн тэнэг юм яриад, буруу юм хийгээд уур хүргээд байвал хэцүү л дээ. Олон дахин уучлана гэж юу байхав. Аа гэхдээ, уул нь хажуу дахь хүнээ хүндэлж байна гэдэг маань нийгэм тэр чигээрээ дөлгөөн, тайван, нөл сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн болох гээд ч байгаа юм шиг.
Улаанбаатарын замаар машин барьж явж байгаа бүх жолооч нар тийм гоё соёлтой хөдөлгөөнд оролцож байна гээд төсөөлөөд үз дээ...
Над шиг муухай ааштай хүн цагаа тулахаар өөрөө машинтай явж байгаад бүдүүлэг жолоочтой зад хэрэлдэх байх оо. Юун нөгөө шашин машин бичээд байсан... kkk.
2 comments:
Ерөөсөө л шашин бол итгэл сүсэг, үнэмшил, тухайн хүний ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл гэж хэлж болхоор.
олон шашин байгаа нь угаасаа л ойлгомжтой, энэ бол ерөөс нэг далдын нэг үл ойлгогдох зүйлээ тайлбарласан, буюу тайлбарлахыг хичээсэн хүмүүсийн бодол санаа. Юу гэвээс жишээ нь бурхан гээч нь бол аль ч шашинд хамаг утгаараа гол цөм гэж ойлгогдоод байгаа хэрнээ шашин бүрт тэр бурханых нь ааш зан, үзэл бодол, зан характер, дуртай болон дургүй юмнууд шашин бүрдээ өөр өөр байгаагаараа л ялгаатай юм. Угтаа бол бараг нэг л зүйлийг яриад байгаа болхоос түүнийг хүлээж авч байгаа эсвэл хүрэлцэж, дагаж биширч, сүсэглэж, үзэж буй үзэл нь ялгаатай байгаад байгаа утга нь оршиод байгаам. Үгүй манай бурхан бол үнэн тийм, эсвэл ийм гээд л ...
Яагаад шашин талаар ялгаатай байна вэ гэдгийг тайлбарлахаас өмнө шашин яаж үүсдэг байж болох талаар цухас эргэцье.
2 юмнаас үүссэн байж болох юм.
Хүн ерөөс чадалгүй болохлоороо бусдаас хайр энэрэл, хүч чадал хайдаг нь хүмүүний байтугай адгуусны зан. Тэхлээр мань шашин маань үүсэл гарлын хувьд ерөөсөө хүний итгэл үнэмшилд тулгуурласан байх нь хөөе.
1-рт шашин маань үүсэхдээ нэг хүнийг тахин шүтэх үзэлд үндэслэн үүссэн байж болох, нэг хаан гуай ард түмнээрээ тоглож дээ зайлуул дээр үед,
2-рт хүний ухамсрын үүднээс буюу ямарваа нэгэн хүн өөрийн ямарваа нэгэн санааг хэрэгжүүлэх үүднээс номлол гээч юмыг гарган түүнийгээ ид шид, далдын зүйлд аваачин тохож, хүн амьтныг тэрхүү номлолдоо оруулж, тархийн нь угааснаас үүсчээ гэж.
Дээрх 2-оос харвал нэг нь хүний хүчин зүйлс, нөгөө нь байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр 2-ын 2лаа хүний гараар үүсжээ гэж дүгнэхээр, мөн арилжааных нь байдлаар ашиг хонжоо хайсан, эсвэл сайн сайхны тус тусын тулд гэж дүгнэж болохоор.
Тэгэхээр энд нэг зүй тогтол ажиглагддаг юм тухайлбал ерөөс эрт дээр үед арай нэг толгойтой гар нь нөгөө хэдээсээ дөнгүүр нь тухайн үед юмны учир байдал, зүй тогтлын талаар хальт ойлгон түүнийгээ ид шидийн /яахав мань хүн мэдэхгүй зүйлээ ид шидтэй л холбосон байж таарна/зүйлтэй холбон тайлбарласан нь яван явсаар шашин болсон боловуу гэж бодож байна. Ер нь шашингууд байгалийн болоод хүмүүний амьдралын нууц, учир холбоог янз янзаар тайлбарласан байдаг биздее жишээ нь буддын шашин бол тэр чигээрээ амьдрах ухаан арай үнэнд нийцсэн гэдэгтэй хэн ч санал нийлнэ байх гэж бодож байна. Тэхээр яагаад ялгаатай байсан бээ гэдэг нь ёстой би ч мэдэхгүй, чи ч мэдэхгүй гэдэг шиг угаасаа ажил амьдрал, үзэл бодол, төлөвшил, цаг агаар, бүс нутгийн ялгаатай орчинд амьдарч байсан хүмүүс нь өөрсдөө хэл ярианы ялгаатай байдаг шиг ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэл нь ялгаатай байжээ.
Тухайлбал халуун хүйтэн орны хүмүүсийн бурхныг аваад үзвэл халуун орных /харуудын жишээн дээр/ нь бурхан хар өнгөтэй байсан нь мэдээж, мөн тэнд ямарч мөсний ч юмуу, цасны бурхан гэж байгаагүй нь нөгөө мөсны бурхантай өд мөд болсон хүйтэн орны /туйлын хүмүүс/ бурхнаас мэдээж ялгаатай. Дээрээс нь амьдралынх хэв маяг этик нөлөөлж байгаагаас бурхныг буюу ертөнцийг үзэх үзэл л ондоо болчихож байгаа юм.
Тэхээр шашин бол тухайн нэг юмыг өөр өөрийнхөө нүдээр буюу олж ирсэн дадлага, туршлага, үзэл, төлөвшил, амьдрах хэв маягаас хамааран тайлбарлаж байгаатай агаар нэгэн тайлбартай, тэрэндээ тулгуурлаад олон шашинтай байгаа нь тэр юм.
Үүнд нүүдэлчин хэв маягтай хүмүүсийн шашин суурьшмал хүмүүсийнхээс харьцангуй үнэнд ойрхон, амьдралын хэв маяг шингэсэн байдалтайгаар ялгаатай бөгөөд илүү хүн төрөлхтөнд итгэл үнэмшлийг олжээ.
Тухайлбал, гадны нэг шар баагий монголд ирээд нүүдэлчин хэв маяг ухааныг үнэн гайхаж тасраад хоцордог биздээ зарим юмнууд бол бүр ид шидийн гэмээр санагддаг байх тэдэнд.
Хэрвээ бид нохойг /за юу ч юм, нэг амьтан, гэхдээ урьд нь юу ч мэдэхгүй тэрхий талаар/ жаахан fade болгоод харвал хүн бүр өөрийн боломж бололцоогоороо тийм юм байна, тэгдэг юм байна гээд л авч өгнө дөө аягүй бол.
Тэхээр шашин бол хүний сонирхол бус, ерөөс өөрт таалагдсан, эсвэл итгэл үнэмшлийг төрүүлсэн л бол тэрийгээ шүтэх ухамсаргүйн үйлдэл юмаа. Ер нь хэн юугаа шүтэх нь хэнд хамаатай юм. Хүн төрөлхтөн бүгд high educated болчихвол шашин гээч юм байгаа ч уу үгүй ч үү хэн мэдлээ. Саяхан нэг хүн, шашин хүн төрөлхтөний түүхэнд гүйцтэгэх үүргээ гүйцэтгээд дуусаж байна гэж хэлсэн нь юутай үнэн бээ.
" Хамгийн гол нь өөрийгөө хянаж, удирдаж, уур бухимдал, бусдыг уучилж, атаа хорсолоо дарна гэдэг чинь хажууд байгаа хүнээ хүндэлж байна гэсэн үг. Гэхдээ нөгөө баагий нь давраад байн байн тэнэг юм яриад, буруу юм хийгээд уур хүргээд байвал хэцүү л дээ. "
hahaha
Post a Comment