Monday, 9 November 2009

Steve Jobs and …


Алдарт Apple компанийг үүсгэн байгуулагч, Mac, iPhone зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдээр дэлхийг байлдан дагуулж буй Steve Jobs хэмээх энэхүү эрхмийн 2005 онд Stanford-ийн их сургууль дээр хэлсэн гурван түүхийн талаар та бүхэнтэй хуваалцмаар санагдав. Энэхүү эр их сургууль төгсөөгүйгээр барахгүй ундааны бөглөө цуглуулж өдрийн хоолны мөнгөө арай ядан олж явсан түүхтэй ч өдгөө хэрэв би сургуулийн мөр хөөж явсан бол өнөөдөр Мас компьютер энэ дэлхий дээр байхгүй байх байсан гэж бардам хэлж зогсоно.

Ер нь хэлэх гэж буй санаагаа хамгийн үр дүнтэй бусдад хүргэх арга бол болсон явдал, бодит түүх хэлбэрээр хүүрнэх гэж судлаачид үздэг юм билээ. Мань эр дараах гурван түүхийг дараах гурван гол санааг оюутнуудад хэлэхийн тулд хүүрнэсэн.

1.     Connecting with Dots. Тарчиг амьдралын эрхээр сургуулиа дундаас нь хаяж оюутны байранд найзынхаа өрөөний шалан дээр унтаж явахдаа мань эр нэгэнт сургуулиа хаяж байгаа юм чинь гээд заавал үзэх хичээлээ болиод (өөрийн зүрх сэтгэлээ сонгон эрх чөлөөтэй сонголт хийсэн) сонирхолтой хичээл сонгохоор шийдэн Каллиграфийн ангид орсон гэж байгаа юм. Чухам эндээс эхлэн одооний Apple, iPhone, Pixar-ийн гайхамшигтай загвар дизайн, анимэйшнийн гайхамшигүүд төрсөн ажээ. Энэхүү түүхээр хэлсэн гол санаа нь YOU HAVE TO SOMETHING TO TRUST буюу чи ямар нэгэн зүйлд итгэх ёстой. Тэр нь бурхан, өөрийн чинь хувь заяа ч юм уу юу байдаг юм падгүй. Чухам тэр чинь нь л чамайг хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь замыг чинь заана. Амьдралын салаа замын уулзвар дээр ирэхэд чинь магадгүй зөв шийдвэр гаргахад чинь тусална.       
2.     Love and loss. Гараажиндаа Apple компанийн үүсгэн байгуулж байсан мань нэг л өдөр өөрийн гараар бий болгосон компаниасаа халагдсан гэж байгаа. Маш хүнд байдалд орж, юу хийхээ мэдэхгүй хэсэг явсаны эцэст өөрийнх нь үнэнхүү дуртай ажил бол яах аргагүй өмнө нь хийж байсан ажил юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ажилгүй байх хугацаандаа бүхнийг эргэцүүлэн бодсоны эцэст бүхнийг дахин шинээр эхлэхээр болж Next ба Pixar компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тун удалгүй Аpple компани Next компанийг худалдан авах санал тавьсанаар мань эр эргээд Apple компанид сенсаацтай ирсэн түүхтэй. Өдгөө Pixar дэлхийн хамгийн алдартай анимэйшн студио болсоныг та бүхэн харж байгаа. Энэхүү түүхээрээ мань эрийн хэлсэн гол санаа нь DO WHAT YOU LOVE буюу амьдрал чиний толгой руу тоосгоор хайр найргүй цохих үе зөндөө гарна. Энэ үед эхний түүх дээр хэлсэн шиг өөрийн итгэл, үнэмшилээ алдаж, орхиж болохгүй. Тийм учраас амжилтанд хүрэхийн тулд дуртай юмаа олж хий. Дуртай зүйлээ олоогүй бол олтлоо хай. KEEP LOOKING.  
3.     Death. Мань өглөө босоод толины өмнө өнөөдөр чиний энэ дэлхийд байх сүүлчийн өдөр байсан бол чи юу хийх вэ гэж өөрийгөө хурцалдаг аж. Харамсалтай нь мань эр эдгэшгүй өвчин буюу хорт хавдартай хэмээн оношлогдож үхлээ цаг, минут тоолон хүлээж суусан түүхтэй. Азаар эмч нар буруу онош тавьсан нь мэдэгдэж хоргүй хавдарыг нь мэс заслын аргаар авснаар та бид өнөөдөр iPhone хэрэглэж байгаа юм байна шүү. Энэхүү түүхээрээ хэлсэн гол санаа нь ямар хүн үхэхийг хүсддэггүй. Хэдий диваажинд бүх юм төгс төгөлдөр гэдэг ч диваажин руу явахын тулд одоо байгаа амьдралаа золин үхэх хүн байхгүй. Тиймээс цаг мөч бүрийг битгий дэмий үр, ямар нэгэн үзэл сурталд баригдан, хэн нэгнийг сохроор дагасан арчаагүй бууны нохой битгий бол гэж захиж байна. Энэхүү түүхийн гол мессэж нь STAY HUNGRY AND STAY FOOLISH.

Та бүхэн бүтэн бичлэгийг нь эндээс үзнэ үү.

Энэхүү эрхэмтэй төстэй ч гэх юм уу түүхтэй нэгэн Монгол залуугийн тухай мэдээлэл байдаг. Анхны эх сурвалжийг нь санахгүй байгаа тул хуулж авсан хэсгээ энд оруулав.

"Londongiin city-d odogoor TOP job-d 3 Mongol Ajilaj Baigaa. Mizuho grouped- Senior Dealer and Head of the Treasury Department- Ul*** baigaa... ... ... Edgeer zaluus Mongoliin money idej gadaadad amidarj baigagui, har ajil hiij baigagui. Uursdigaa surtachilj PR hiij baigagui. Gantshan Tolgoigoroo ajilaj odoo bugdingiinhan orlogon jildee hagas saya pound or euro shuu dee. Bonus oruulbal barag saya hureh baih shuu gehdee Ul*** last year bonusan 1.3 saya Pound bolson doo. City-d ajiladag Mongolchuudin TOP hundee.Tsaadah chin hoer jiliin umnu Erdenet ochij usuj tursun huuhdin asran humujuuleh gazartaa 120 myangan $ handivlasan yum bilee."


"Za yahav udaan bodsonii etsest Ul*** talaar bicheye gej bodloo. Yagaad gevel bi ter huuner unen baharhdag yum. Ul*** 39 jiliin umnu Uvurkhangai aimgiin hujirt sumand tursun yum bilee, 6 sartai baih dan aavan zudiin uer osgoj uhsen yum bilee tegeed eej taigee tsug 2 nastai baihdaa Erdenet hotod irsen yum. Haramsaltain 3 nastai baihadan eejen Erdenet uildvert aavaraas bolj burhan bolson yum. Baga nasaa ter chigeren huuhdin asran humujuleh gazart unguruj hentii aimgiin heliin zastavt 2 jil alba haasan gesen. Daraan erdenet uildvert mehanigchaar ajilaj baihdaa UB-d Yaponii tsasgiin gazriin tetgelegt shalgalt uguud tentsej Tokyo- hotod baih Waseda giin ikh surguild bank sankhuugin chegleler Bachelor hiisen yum daa. Waseda-d surj baihdaa money olohiin tuld nutag negt mongolchuudin adil aya ugaaj sonin taraaj amidarch baih uedee Yaponii top bank boloh Mizuho Corporate Bankind internship hiih bolomj oldson yum bilee tegeedl odoo Boltol mizuho grouped ajilaj bain daa. Mizuho grouped ajilaj baih daa Company haa zardlaar Anglid baih Aberdeen Universy-d MBA hiisen gesen daraan Tokyo-doo butsaj ireed Bankindaa ajilaj baihdan London-dah salbaryn Treasury Departmentiin udirdulahaar yavulsan yum bilee. tend ajilaj baihdaa odogiin Ehner *** (Japan Airlines ajiladag) tai taniltsaj gurvan jiliin daraan Kyoto-d hurimaa hiisen gesen. Ul***iin neg helsen yum tolgoinoos erosoo gardagui yum yuu gevel Erdenet ees UB-d Yaponii elchingiin shalgalt uguhiin tuld Nursnii vagon deer tulaichilj irsen yum bilee Harim odoo London-Tokyo hoorond Bankniihaa top managementei ga tsug private jet aar nisej baihav dee. Ingeed bodohleer hun eron tolgoigoo sain ajillulbal Mash hurdan amjiltand hurdeg yum bilee. Bas tsadah chin Gantsardahiin zovlong sain medne yuu gevel Waseda-g tugsuj baihdah hench bayar hurgeye gej baigagui, yamarch hamatan sadan baihgui, eej aav iren gej baihgui uneheer setgel uvdmuur yum bilee. Bas neg yum yuu gevel Waseda-d sur baihdaa mani nuhur Mongoliin Sangiin Yamand oroh gesen chin oruulagui yum bilee Bidnii tsoohon Mongolchuud iim shildeg bolson kadruuda ad uzej hahuuli ugsun idsen ulsuuda teeshen gargaj baidag unen haramsmaar. Nursnii vagond tulaichilj baisan hun odoo TOP bamkind top ajil hiij bain gej bodohoor unen baharhmaar baigaa bizdee. Yahav heden mongolchuud atarhaj bolno, muu helj bolno gehdee Banknii salbart ajildag bid nart Ul*** bol Mr. Hero yum ."


Аль аль түүх нь хүсэлт тэмүүлэл, тэрхүү хүсэл тэмүүлэлдээ хүрэх итгэл үнэмшил, тууштай байдал байгаад байна залуусаа. Ингэхэд та бүхэн бүгд өөрийн хүсэл тэмүүллээ тодорхойлж амжсан байгаа юу?

Wednesday, 4 November 2009

Viral marketing

Viral marketing хэмээх ойлголт байх аж. Хүргэж буй мессеж, мэдээлэл хүмүүсийн дунд вирус мэт тархана гэсэн утгатай юм уу даа барагцаалан орчуулбал. Ухаан нь дээр үеийн Монгол кинон дээр гардаг даа. Хүүхээ, тэнд эртүүд нэг тийм юм болж гэж улсууд цугаараа ярих юм. Аятайхан юм болсон дог шүү. Юу болсон юм бол, мэдээгүй биз айн?

Хүмүүсийн дунд ам дамжин яригдаж буй мэдээ, мэдээлэл бол яах аргагүй хамгийн хүчтэй зэвсэг юм. Компани болгоны маркетингийн менежер, захирлууд өөрсдийнхөө компанийг (мэдээж сайн талаараа) ийнхүү хүмүүсийн хооронд ам дамжин яригдаасай гэж мөрөөддөг. Энэхүү мөрөөдөл компанийн соёл, харилцагчид нартаа хүргэх үнэ цэнэтэй нийлэн компанийн эрхэм зорилгыг тодорхойлдог болов уу.

Дийлэнх Монгол компаниудын явуулж буй маркетингийн стратеги нь бид шилдэг, бид мундаг, бид цорын ганц гэсэн гол мессежийг баруун солгойгүй цацаж байгаа. Энэ мессеж хүмүүсийн чихэнд хүрч байгаа болохоос зүрхэнд нь хүрэхгүй байгаа гэж тааж байна. Хар ухаанаар бодоход Дорж эсвэл Дулмаа өөрийгөө би шилдэг нь шүү дээ, надаас өөр мундаг хүн энэ хавьд байхгүй дээ гээд чамтай уулзах болгондоо өөрийгөө магтаад байвал танд ямар сэтгэгдэл төрөх бол? Магадгүй хэдэн уулзалтын үеэр за шилдэгүүдийн нэг байж магадгүй гэж бодох боловч арван уулзалтын дараа ямар тэнэг залуу эсвэл хүүхэн бэ гэж хүмүүс дотроо эхэлж бодох өндөр магадлалтай. Ямар хүнийг сайн хүн, дажгүй хүн гэж та үнэлэх вэ? Хэлсэндээ хүрдэг, ажлаа чанартай хийдэг, түрэмгий биш энэ тэр гээд хэдэн гол үзүүлэлтүүд байх. Чухам тиймэрхүү хүмүүс л ам дамжин хүмүүсийн дунд яригдаж, барааг нь хараагүй хүн хүртэл тэр хүн их дажгүй хүн юм гэсэн хэмээн автоматаар эерэг төсөөлөлтэй болдог.

Яс юман дээр компанийн маркетинг чухамхүү ингэж явагдаж гэмээнэ бизнесийн салбарт тогтвортой ажиллаж, урт хугацаанд ашиг хийх ажгуу. Үүнийг л ухаан нь Viral marketing гээд байх шиг байгаа юм. Гэхдээ энэхүү үйл ажиллагаа нь энэ тос сайн тос, чи найзыгаа бодоод заавал авч нүүрэндээ түрх гэдэг сүлжээний бизнес биш. Хэдий тос зарж буй хүн тухайн тос, компанийг бусдад сурталчилж барааг нь зарж буй боловч зарсан барааны тоо, хувиар авч буй урамшуулал, бонустаа урамшин энэхүү ажлыг хийж буй. Үүгээрээ энэхүү Referral marketing нь Viral marketing-с ялгагдах аж.   

Сүүлийн үед зарим нэг компаниуд YouTube-ийг маркетингийн хэрэгсэлдээ өргөнөөр ашиглах болжээ. Үүний нэг гайхалтай жишээ нь BooneOakley хэмээх компани юм. Юу гэвэл уг компанийн вэбсайтаар ороход уламжлалт вэбсайт руу хандахгүй бөгөөд шууд YouTube дээр хийсэн компанийн танилцуулга руу орж байна. Энэ маркетингийн дараагийн түвшин мөн үү?

Сүүлийн үед компаниуд нийгмийн хариуцлага хэмээх их ярих болсон. Эдгээрийн дийлэнх нь үндсэн бизнес буюу бараа, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэж, харилцагч нараа сэтгэл ханамжтай байлгаж чадаагүй, чадахгүй байгаа хирнээ хэт “глобаль” юм яриад, шал өмнөө юм хийгээд явах нь жаахан утгагүй л харагдах юм билээ. Английн T-Mobile хэмээх гар утасны компанийн энэ оны нэг сард цацагдсан нэгэн өвөрмөц реклам энэ байна. 

“Life’s for sharing” гэсэн уриатай хийгдсэн энэхүү арга хэмжээнд гурван зуу гаран хүмүүс оролцсон агаад метроны буудал дээр олон нийтийн дунд санамсаргүй байдлаар гэнэт хийсэн энэхүү арга хэмжээ нь нэг хэсэг хүмүүсийн дунд ам дамжин яригдсан бололтой. Хэсэг хугацаанд олон хүмүүсийг хөгжөөн, эерэг энерги бэлэглэсэн энэхүү “күүл” ажил нь бараг уг компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг гэж хэлэхэд болохгүй мэт.


Wednesday, 28 October 2009

Panasonic

Энэ долоо хоногт Panasonic компанийн Global Recruiter менежер нь хаа байсан Осака хотоос нисч ирж campus дээр компанийнхаа танилцуулга хийж, дадлага хийх, ажилд орох хүсэлт гаргасан оюутнуудын материалаас сонголт хийж байгаад групп ярилцлага хийгээд оройны онгоцоор буцав. Зуны амралтаар дадлага хийх санаа өвөрлөн хүсэлт явуулсан байсан нь ярилцлага хийх хүмүүсийн тоонд багтан анх удаа Япон компанийн ярилцлаганд орж үзэв. Энэхүү on campus recruitment нь энэ хичээлийн жилийн анхных бөгөөд маргаашнаас эхлэн Barclays Capital, UBS Securities гээд олон компаниудын хүний нөөцийн менежерүүд оюутнуудтай уулзахаар ирж буй. Япон хэлтэй бөгөөд японд ажиллахыг хүсч буй хүмүүст нилээд аятайхан боломж юм уул нь. Хамгийн сонирхолтой нь Frontier securities хэмээх Япон эзэнтэй Монголд хөрөнгө оруулалтын банк, төслийн санхүүжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн гүйцэтгэх захирал өөрөө ирж head hunting хийх болсон тухай мэдээлэл байлаа. 2 сарын өмнө МВА-ийн төгсөх ангийн Мексик ба Америк хоёр оюутан Монголд очиж энэхүү компани дээр дадлага хийсэн юм билээ. Өнөөдөр сургуулийнхаа Finance Club дээрээ нэгийг нь урьж Монгол хир байсан, ямар ажил хийсэн, ямар нөхцлөөр ажилласан тухай асууж ярилцав. Их сонирхолтой, бид нар өөрсдөө анзаардаггүй юмнуудыг хэлж байна билээ. Тэр талаар дараа тусад нь заваараа бичье.

Хичээлтэй байсан болохоор заваараа гүйгээд очтол Panasonic-ийн group interview аль хэдийн эхэлсэн байлаа. Сүмимасэн гэсээр ороод суув. Надаас гадна МВА-гийн 3 оюутан ярилцлаганд дуудагдсан байв. Цагаан цамц, хар “гонжоом”, тод өнгийн зангиа зүүж, үсээ гялалзтал нь гельдэн мөлчийтөл нь самнаж, гараа өвдөг дээрээ тавин номхон сууж байгаа тэднийгээ хараад so serious гэж гайхав. Эхнээсээ өөрийгөө танилцуулаад явж байгаа бололтой. Дундуур нь Япон менежер асуулт асуунгуут уралдаж гар өргөөд тав тув хийтэл хариулах нь нэг бодлын сүрдмээр, нөгөө бодлын инээд хүрээд болдоггүй. Учир нь яг “Man in Black” киноны эхний анги дээр Will Smith нөгөө газар ажилд орох гээд шалгаруулалтанд очиход цуг шалгуулахаар ирсэн гялалзсан залуус санагдаад. Хэдийгээр хариуцлагатай ярилцлага байсан ч гэсэн угаасаа дүр үзүүлээд, хэт их хичээгээд байгаа нь илт мэдрэгдэж байв. Би ч өөрийнхөөрөө байя гээд жаахан чөлөөтэй ярьсан боловч дотроо бас жаахан эмээж байв. Гэтэл харин мань менежер эр бүр чөлөөтэйгээр бидэнтэй хууч хөөрч эхлэв ээ.

Panasonic компани нь 1918 онд буюу дэлхийн 1-р дайны дараа Японы Осака хотноо Коносүкэ Мацушитагийн нөр их хөдөлмөрөөр үүсчээ. Саяханыг хүртэл Panasonic-ийн толгой компанийн нэр нь Мацүшита байсан бөгөөд 2008 оны 10-р сарын 1-с албан ёсоор Панасоник корпораци хэмээн нэрлэгдэх болсон байна. Учир нь Мацушита группын дотор Panasonic, National, бусад 3 өөр брэнд нэр бүхий бүтээгдэхүүн байдаг байсан агаад одоо бүгдийг нь Panasonic гэсэн малгай дор нэгтгэн 2018 он буюу 100 жилийнхээ ойгоор дэлхийн номер 1 электроникийн компани болохоор зорьж байгаа юм байна. Гадаад зах зээлээс гол борлуулалтын орлогоо олох стратеги барьж байгаад агаад тэр дундаа Ази, номхон далайн бүс гол зорилтот зах зээл нь байх аж. Учир нь Америк, Европын зах зээлийг Сони, Канон аль хэдийн эзэлсэн гэж байна лээ. Африк тив рүү чиглэх төлөвлөгөө байгаа гэхдээ тэр нь одоогоор маш нууц хэмээх тодотголтой төслийн хүрээнд байгаа гэж байлаа. Санхүүгийн хямралд өртсөн боловч алдагдал хүлээгээгүй тухай ярьж байх аж. Гэтэл ирэх долоо хоногт хэвлэгдэх Сони корпорацийн тайланг ихэнх шинжээчид алдагдалтай гарна гэж таамаглаж байгаа. Өмнөх улирлын тайлан нь бас алдагдалтай гарсан. Гэхдээ иймэрхүү компаниуд жилийн ашгийн голлох хувиа Зул сарын баярын урамшуулалт худалдаанаас хийдэг хандлагатай юм билээ. Өнөөдрийн байдлаар Панасоник корпораци нийт 300,000 орчим ажилчинтай, бараг 260 тэрбум иэнийн хөрөнгөтэй үндэстэн дамнасан корпораци болсон байна.

Япон менежерийн хэлж буйгаар Японы үндэстэн дамнасан том корпорациудын гол проблем нь хүний нөөц болоод байгаа аж. Тухайн шинэ зах зээл дээр шинэ салбар нээгээд ажиллах үед Япон хүмүүс очиж бүх гол албан тушаал дээр нь ажилладаг бөгөөд чадалтай, боловсролтой орон нутгийн залууст албан тушаал ахих, өсч дэвжих боломж олгодоггүй аж. Үүнээс болоод гадаад дахь салбарын гол менежерүүд нь 2-3 жилийн дараа ажлаа хаян гарч явах болсон аж. Үүнийг мань эр тайлбарлахдаа барууны компаниуд тухайн орон нутгийн онцлогт тааруулж ажиллаж чаддаг бол Японы компаниуд өөрийн системээ шууд тухайн газарт хүчээр нэвтрүүлэх гээд байдаг юм гэж дүгнэж байв. Япончууд өөрсдөө өөрсдийгөө өөрчилж чадахгүй. Та нар шиг олон улсын оюутнууд манайд орж ирж байж өөрчилнө энэ тэр гэж хөөргөж байв. Саяхан мань эр Sony, Toshiba, Toyota-гийн хүний нөөцийн менежерүүдтэй жаахан ууж суунгаа иймэрхүү зовлон жаргалаа ярилцсан гээд инээж байлаа. Монголд нээгдсэн Panasonic-ийн дэлгүүрийн талаар асуухад бараг ямар ч мэдээлэлгүй байв. Үүндээ нилээд тухгүй байгаа бололтой байн байн уучлалт эрэн, маргааш ажил дээрээ очоод Монголын талаар заавал судална гэж байв. Орон нутгийн зах зээл маш сонирхолтой байх юм. Жишээ нь Хятадууд угаалгын машиныг ногоогоо угаахдаа ашигладаг гэнэ. Тэрэнд нь тааруулсан загвар дээр Panasonic ажиллаж байгаа юм байна. Монголд зориулаад айраг бүлдэг машин хийвэл гэсэн чинь айн гээд л инээгээд байна билээ. Мөн зөөврийн буюу батарейгаар ажилладаг печь хийж гаргавал амжилтанд хүрэх болов уу гэж хааяа бодогддог юм. Хөдөө, гадаа зугаалахад амар байх байх.

Ер нь бол Японы компанийн соёл, заншил их хатуу, нэг хэвийн, баригдмал юм шиг санагдсан. Жишээ нь, ажлын цаг дууссан ч гэсэн дарга нь ажлын өрөөнөөсөө гараагүй бол бүх ажилчид гэртээ харина гэж байхгүй бөгөөд хүлээгээд л сууж байна. Гэхдээ үүнийг нь цаасан дээр дүрэмлэсэн юм байхгүй ч цэвэр этикийн асуудал болчихсон. Ангийнхаа Япон оюутнуудаас гэр бүлтэй хүн гараад явж болно биз дээ хийх ажлаа хийчихсэн, ажлын цаг дууссан байхад гэхэд “болно, гэхдээ чи бусдад оноо алдана, албан тушаал ахих боломжоо салхинд хийсгэнэ” гэж байгаа юм. Манай ангийн Япон оюутнууд 32-41 насных байх агаад Fuji Xerox, Mizuho банкинд доод тал нь 10 ажил ажиллаж буй хүмүүс юм. Энд улсад корпорацийн хүний нөөцийн бодлого нь Seniority систем буюу нас, албан тушаалын зиндаа дээр хэт их суурилсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд карьер хийнэ гэсэн ойлголт бараг байхгүй юм уу гэж хараад байгаа. Panasonic-ийн менежер хэлэхдээ дөнгөж бакалавраа хамгаалаад сургууль төгсөөд ажилд орж байгаа хүмүүс хамгийн бага цалин буюу сард 2,000 орчин ам.доллар авах агаад харин МВА хийсэн оюутнуудын хувьд дунд шатны менежерийн түвшингээс эхэлдэг гэж байв. Жинхэнэ менежерийн түвшинд очихийн тулд дор хаяж 30 нилээд гарч, 40 шүргэж байх ёстой агаад энэ үед сарын 10,000 орчим ам.долларын цалин авдаг гэнэ. За тэгээд газрын захирал, гүйцэтгэх захирал болно гэвэл 50, 60 наслахаас наашгүй юм байх. Энэ бол Япон компанийн соёл, үүнийг та нар сайн ойлгоорой хэмээн хичээнгүйлэн захих бөлгөө. Энэ насанд Монгол хүн тэтгэвэрт гарч байхад Япон хүний ажлын ид оргил үе нь байх юм. Япон улсын энэхүү хүний нөөц, уламжлалт корпорацийн соёлыг нь Ниссан корпорацийн гүйцэтгэх захирал ноён Carlos Ghosn хэмээх Ливан гаралтай эр эвдэн, үүгээрээ их нэртэй юм. Гэхдээ Япончуудын зүгээс асар их дарамт, шахалт амссан ч бараг дампуурах гэж байсан Ниссан корпорацийн тэр чигээр нь өөрчлөн барууны удирдлагын соёлыг нэвтрүүлснээрээ одоо ч түүний тухай зөв, бурууг нь шүүмжлэн ярилцах бөлгөө. Олон хүмүүс /мэдээж гадаадууд/ энэ эрхмийг Япон улсын хамгийн алдартай СЕО гэж ярих юм билээ.

Гадаад ажилчдаар цус сэлбэхгүй бол Panasonic 3-5 жилийн дараа маш хүнд байдалд орно гэж мань менежер эр таамаглалаа хэлж байх агаад сайн, чадвартай, Япон компанийн соёлыг өөрчлөх гадаад ажилчид асар их хэрэгтэй байна гээд байн байн хэлэхийг нь хараад цус гуйж байгаа вампир шиг санагдсаныг нуух юун. Чухам та нартай л цуг Viera-гийн дараагийн шинэ загварыг гаргамаар байна хэмээсээр биднийг сургуулийн VIP танхимаас үдсэн бөлгөө.

Friday, 23 October 2009

Inbound marketing

Харилцагч нар руу чиглэж мэдээллийн бүхий л хэрэгслээр реклам цацаж, брошур тарааж буйг Outbound маркетинг буюу уламжлалт маркетингийн арга хэмээх аж. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, өргөн тархалт нь Inbound маркетингийн шинэ чиглэлийг гаргаж ирээд энэ нь одоо бас бараг хуучрах гэж байна. Даяарчлалын энэхүү эрин үед бид нар болсон болоогүй, хүссэн хүсээгүй асар их мэдээллээр бөмбөгдүүлж эхлээд байгаа. Хүн өдөрт дунджаар 4.000 шинэ мэдээ, мэдээлэл гаднаас авдаг гэсэн тооцоог Шинэ Зеланд профессор маань хэлж байсан. Хэрвээ чи бараа зарж бизнес хийж байгаа бол хүн чиний радио, телевиз, сонин, брошураар сурталчилж, харилцагч нарын хувьд 4.001 дэх мэдээлэл болон очиж байгаа мэдээлэл тань тэдний ой тойнд наалдаж чадах болов уу? Ай даа бараг худлаа болов уу даа. Мөн үү? Манайхан ярьдаг даа. Кинон дундуур реклам үзээд байна уу, рекламууд дундуур кино үзээд байна уу гэж. Реклам гарангууд 00 руу гүйх, хоол эргүүлэх, суваг солих зэрэг үйлдэл хийж байгаа нь компаниудад нэгийг хэлээд байгаа бус уу?

Тийм учраас Inbound маркетинг үүссэн агаад энэ нь харилцагчийг өөрийг нь тухайн компани, бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахаар “өдөөн хатгаж” улмаар өөр дээрээ ирүүлж буй маркетингийн техник аж. Ер нь хар ухаанаар бодож, бүдүүн баараг жишээ авахад гуйлгаад гуйлгаад үерхэхийг зөвшөөрөхгүй байгаа охиноо нэг хэсэг тоохгүй хаянгуут нөгөө охин хэсэг хугацааны дараа яав ийв гэж бодоод өөрөө ирдэг гэж зарим хөвүүн ярьдаг даа. Хэхэ. Тэрэн шиг юм болов уу. Гол нууц нь мэдээллийн технологи ашиглан тэр дундаа интернэтийн хайлтийн системүүд, блог, social media цахим хуудсууд болох Facebook, Twitter, Hi5, Linkedin зэрэг бөгөөд эдгээрийг цогцоор нь ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжтой байна.

Үндсэндээ иймэрхүү интерактив цахим хуудсуудыг Web 2.0 гэж ерөнхийд нь нэрийдэх бөлгөө. Эдгээр хуудсуудын гол давуу тал нь тухайн хуудсыг уншаад өнгөрөх биш харилцагч өөрөө сэтгэгдэл үлдээх, зураг, видео оруулах, тааг хийх, хоорондоо чатлах зэрэг илүү амьд харилцааг үүсгэдэг байх нь. Үүний тулд хамгийн чухал зүйл нь контент буюу мессежний агуулга байх ёстой. Хайлтын системээр түлхүүр үгээр хайлт хийхэд хэдэн сая утга гарч ирж байгаа. Лавшруулсан хайлт хийгээд хийгээд хэдэн зуун үр дүн үлдэнэ. Эхнээс нь цахим хуудсуудыг үзээд явахад хүн 1 цахим хуудас дээр хир хугацаа зарцуулах бол? Дунджаар 3 секүнд байдаг аж. Танай вэб хуудас чинь нээгдэнгүүт 3 секүндийн дотор анх орж үзэж байгаа хүний анхаарлыг татаж чадахгүй бол энэ хэлбэрийн маркетингийг ашиглаад ямар ч нэмэргүй байх нь. Энэхүү маркетингийн чиглэлийн их мастер нь HubSpot хэмээх компани бөлгөө. Та бүхэн дурын хайлтын системээр ороод дээрх үгнүүдийг түлхүүр үгээр ашиглан хангалттай их мэдээлэл авч болно.

Энэхүү бичлэг дээр дэлхий дээр 4,6 тэрбум хүн гар утас, 1,9 тэрбум хүн гэрээсээ интернэт орж буй статистик байгаа. Дээрээс нь өдөр ирэх тусам хямдарч байгаа технологи, харилцаа холбооний үйлчилгээ. Энэхүү боломж жижиг, дунд компаниудад ямар ч том компанийн эсрэг маш хямд зардлаар өрсөлдөх давуу тал шууд олгож буй хэрэг юм. Би нэг найзаасаа бас сонсож байсан юм байна. Имэйл, мессенжерээр цуу яриа өглөө эрт тараахад үдийн цайны алдад Улаанбаатар хотын интернэтэд холбогдсон бөгөөд асаалттай бүх компьютерт очно гэж. Бараг үнэн байх. Өөрөөр хэлбэл үнэгүйгээр, богино хугацаанд, асар олон хүнийг хамруулж чадаж байгаа нь яах аргагүй технологи, интернэтийн гайхамшиг юм.

Гэтэл Craigslist хэмээх компани бүр “no marketing” гэсэн уриатай ажилладаг бөгөөд маркетингийн төлөвлөгөө, зорилтот зах зээл, судалгаа энэ тэр юм хийдэггүй мөртлөө нийт 1 тэрбум гаран ам.долларын хөрөнгөтэй болчихсон тууж явах юм. Гол ид шид нь мэдээж интернэт. Тэртээ олон жилийн өмнө Алвин Тоффлер-ийн хэлснээр Prosumer буюу ирээдүйд үйлдвэрлэгч ба худалдан авагч гэсэн ойлголтууд байхгүй болж хоорондоо нэгдэнэ гэсэн ойлголт руу дөхөөд байгаа мэт.

Жич: Миний мэддэг дотоод, гадаадын бараг хүн болгон Google-ийг хайлтын системээр ихэвчлэн ашигладаг. Гэтэл Японд яг эсрэгээрээ Yahoo энд хаанчилдаг юм байна. Шалтгаан нь юу юм бол оо?

Thursday, 15 October 2009

Resonating focus

2006 оны 3 сарын Harvard Business Review сэтгүүл дээр James C. Anderson, James. A. Narus, Wouter van Rossum нарын бичсэн Customer value propositions in business markets” гэсэн мундаг өгүүлэл байна. Үнэндээ хэд дахин уншиж байж нарийн утгыг нь ойлгов. Бизнесийн орчил дахь харилцагчийн үнэ цэнэ гэж Монголоор хэлж болох байх гэж бодож байна. Энэхүү нийтлэлийг дахин дахин уншиж байхад өөрийн эрхгүй Монголын маань үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, худалдан авагч нар нүдэнд минь харагдаж байлаа. Товчхон санаагаа илэрхийлье.

Алив зах зээл дээр нэг талд янз бүрийн хүсэл, шаардлага, эрх ямбатай харилцагч, худалдан авагч нар, нөгөө талд эдгээр хэрэгцээг хангаж тухайн харилцагчид хүргэсний төлөө ашиг олж байгаа үйлдвэрлэгч нар байдаг. Харилцагч нарыг өөртөө татахын тулд компаниуд зүсэн зүйлийн арга хэрэглэж, тэр хэмжээгээр асар их хэмжээний мөнгийг зарцуулж байдаг. Ухаан нь Найкийн сүүлийн үеийн загварын пүүзийг Индонези, Хятад зэрэг хөдөлмөрийн өртөг багатай газар үйлдвэрлэхэд бүх өртөг, зардал нь шингээд 20 орчим долларт “босдог” гэж байгаа юм. Тэр нь явсаар байгаа яг Найкийн албан ёсны дэлгүүрийн лангуун дээр тавигдахдаа үнэ нь 70 орчим долларт хүрдэг. Анхны өртөг дээр маркетинг, борлуулалтын зардлууд нэмэгдэж байгаа нь тэр. Яг ижил төрлийн 40 долларын үнэтэй пүүз байхад та авах уу? Өдгөө компаниуд үндсэндээ 3 хэлбэрээр харилцагчийн үнэ цэнээ тодорхойлж тэр хүрээнд маркетинг хийж байна.

Эхний хэлбэрийг нь All benefits гэж нэрлэсэн байх бөгөөд гол санаа нь худалдагч яагаад миний барааг тэр хүн худалдаж авах ёстой талаар голлон анхаарч түлхэх маркетинг хийдэг байх нь. Худалдагч менежер маань өөрийн зарж буй барааны талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь давуу тал. Энэхүү хэлбэрийн маркетингийг Монголын бараг бүхий л компани хийж байгаа. Би би би, манайх шилдэг нь, бид мундаг нь гээд.

Дараагийн арай ахисан хэлбэр нь Favorable points of difference гэгдэх бөгөөд энэ түвшинд худалдагч маань худалдан авагчийг ятгахдаа өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүнээс өөрийнх нь ямар давуу талтай, яагаад олон сонголтоос өөрийнх нь барааг сонгох ёстой юм гэдэг үзэл санаан дээр маркетинг явуулдаг хэлбэр байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр худалдагч маань өөрийн бараа бүтээгдэхүүнээс гадна тухайн зах зээлийн талаар, өрсөлдөгч нарынхаа талаар хангалттай мэдлэгтэй, арай өргөн хүрээнд сэтгэж ажиллаж буйг харуулж буй хэрэг юм. Монголд энэ тактикаар ажиллаж буй ямар компани байна вэ? Миний санаж буйгаар Панасоник плазма ТВ анх Монголд оруулж ирэхдээ яагаад заавал плазма гэж, яагаад LCD TV биш гэж гээд нилээд сайн мэдээлэл тарааж энэ хэлбэрийн маркетинг руу дөхсөн юм уу гэж бодоод байгаа. Энэ хэлбэр нь харилцагчийг “хүчиндэх” биш харин зөв мэдээлэл түгээх замаар эвээр өөртөө урвуулах арга бөлгөө.

Resonating focus хэмээх сүүлийн хэлбэр нь худалдан авагч худалдагчийн зарж буй барааг худалдан авсанаар яг ямар давуу тал, үнэ цэнэ өөрт нь үүсэх юм бэ, яг барьцтай, урт хугацаанд “наалдах” юм юу бэ гэдэг үзэл санаан дээр тулгуурлан маркетинг хийдэг байх нь. Ухаан нь өөрийн бараа, өрсөлдөгчийн барааг сайн мэдээд зогсохгүй харилцагчийн хүсэл, шаардлагыг мэдэрч ажиллах ёстой гэсэн үг. Нэг онигоо маягийн зүйл санаад орж байна. Нэгэн жижиг хотын үсчин нэг өглөө хаалганыхаа өмнө “Дэлхийн хамгийн сайн үсчин” гэсэн реклам хаджээ. Хэд хоногийн дараа эсрэг талын байшингийн үсчин “Энэ хотын хамгийн сайн үсчин“ гээд зөрүүлээд реклам тавьжээ. Гэтэл хажуу хаалганы бөгөөд ижил гудамжинд ажилладаг нэг үсчин “Энэ гудамжны хамгийн сайн үсчин” гэсэн зурагт хуудас наагаад “цөм” хийсэн гэдэг. Интернэтийн үйлчилгээ үзүүлж буй Ситинэт компани энэ чиглэл рүү хандахаар бэлдэж байгаа юм уу гэж үйл ажиллагаанаас нь хараад байгаа. Монголын ихэнх том компаниуд яг ингэж ярьдаг боловч үнэндээ үйлдэл нь яриагаа тэр болгон гүйцээд байдаггүй. Баруунд бол харилцагч үйлчлүүлдэг газрууд, худалдан авалт хийдэг газруудаараа харилцагч гэж дуудуулахдаа уурладаг болсон гэнэ. Тэд юу гэж уурлаж байна гэхээр би бол харилцагч биш би бол Ганзориг гэж. Холливүүдийн од, Английн Хатан хааны Sir хэргэм хүртсэн алдарт жүжигчин Шон Коннери хэлсэн байдаг. Надад ирсэн захиан дээр миний нэрний өмнө Sir хэргэмийг минь бичээгүй байвал би тэр захидлыг шууд хогийн саванд хийдэг гэж. Resonating focus хамгийн энгийн жишээ энэ юм уу даа. Маркетинг бол 50% хувь нь шинжлэх ухаан, 50% нь урлаг гэдгийн баталгаа нь бас энэ болж чадах болов уу гэж бодож байна.

Үнэндээ цөөн тооны тоглогчтой, олигополь, монополь зах зээл дээр сүүлийн хэлбэр хэрэгжиж боломжгүй юм. Шаардлага ч байхгүй. Учир нь харилцагчид ямар ч сонголт байхгүй тул компаниуд харилцагчийн үнэ цэнэ энэ тэр гэж бодох, “дүвчигнэх” ямар ч хэрэггүй. Харамсалтай нь Монгол Улсын маань голлох бизнесүүд цөөн хэдэн хүн, компанийн хооронд явагддаг, хоорондоо үгсэн тохирч шинэ оролцогч оруулдаггүй, оруулсан нь нийлж дарамталж байгаад хөөж гаргадаг практикаас болж харилцагч бид нар үндсэндээ хаан биш харц ардын статустай амьдарч байна. Энэ чинээгээрээ нийгмийн баялаг тэнцүү бусаар хуваарилагдаж байна. Энэ талаар дээхнэ үед энэхүү нийтлэлээр бичих гэж оролдож байжээ. Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нь өргөн хүрээнд баялаг хуваарилахад маш том түлхэц болох юм. Би монополь, том олигополь компанийн маркетингийн менежерүүдийн өдрийн 8 цагийн ажлын хуваарийг мэдэхийг их хүсдэг юм. Юу хийдэг бол? Миний хувьд бол тиймэрхүү компанийн маркетинг, борлуулалтын менежерийн ажил бол хамгийн уйтгартай ажил байх байх. Бүх юм тодорхой, харилцагч тодорхой, өрсөлдөгч байхгүй, шинээр сэтгээд бужигнуулах шаардлага байхгүй. Голдуу нас тогтсон, хэдхэн сар, жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж буй хүмүүст хамгийн тохирсон ажил болов уу.

Эцэст нь дүгнэн хэлэхэд та, чи, бид нар хэзээ жинхэнэ утгаараа харилцагч хаан гэж хэлүүлэх, энэ эрх ямбаа эдлэх вэ гэхээр хэзээ бид олон сонголттой болсон үед л тэр. Олон сонголт гэдэг нь зах зээл дээр өрсөлдөөн, бүр ширүүн өрсөлдөөн байх ёстой. Энэхүү өрсөлдөөнд орж буй компаниуд бусдаасаа хоцрохгүй байхыг эрмэлзэн, аль болох өрсөлдөх, маркетинг хийх тэнцүү боломжийг эрэлхийлнэ. Энэхүү тэнцүү боломжийг мэдээллийн технологи аль хэдийн өгчихөөд байна. Дараагийн бичлэгээрээ яг энэхүү сэдвээр нэг бичлэг оруулна аа.

The world in 2009

ITU Telecom World 2009 international forum was held in Geneva a week ago and opened by the UN Secretary-General. ITU means International Telecommunication Union and they released this report titled “The World in 2009: ICT Facts and Figures”.

This report provides very insightful information and important statistics to us. For example: “Mobile cellular has been the most rapidly adopted technology in history. Today it is the most popular and widespread personal technology on the planet, with an estimated 4.6 billion subscriptions globally by the end of 2009 which means 67 people in per 100 inhabitants. Moreover, in 2009, over a quarter of the world’s population-or 1.9 billion people have access to a computer at home. Therefore, ITU announced its latest ICT Development Index. Sweden ranked 1st in Europe and South Korea ranked 1st in Asia and Pacific.”

Here is also a very interesting report titled “Confronting the crisis: Its impact on the ICT industry”. I firmly believe that all those ICT development will eventually wipe out the worldwide digital divide.

Wednesday, 7 October 2009

Flying geese

Зэллэн нисэх шувууд

Хэд хоногийн өмнө Дэлхийн Банкны Токио дахь оффисоос зохион байгуулж, Японы 6 их сургууль, Мадагаскар улсын алсын зайны сургалтын төв оролцсон видео хэлэлцүүлэгт оров. Сэдэв нь шинжлэх ухаан, технологи, шинэ санаа, санаачлагыг улс орнуудын тогтвортой хөгжилд хэрхэн хамгийн үр ашигтайгаар ашиглах вэ, тэр дундаа халдварт өвчинтэй тэмцэхэд бид хамтдаа юу хийж байгаа, юу хийж чадах вэ гэсэн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм. Гол асуудал нь улс орнуудын хөгжил, технологийн ялгаанаас болоод хөгжиж буй орны иргэд хөгжингүй орны иргэдтэй тэнцүү хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй, авлаа ч өндөр үнээр авч байгаа тухай ярив. 2030 оны дундуур нь ДОХ-ын вакциныг гаргаж авах байх хэмээн таамаглаж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа гэхэд хөгжингүй орны иргэдийн 90-с дээш хувь нь энэхүү вакцинд хамрагдах боломжтой бол хөгжиж буй орны иргэдийн 10 орчим хувь нь хамрагдах боломжтой байгаа нь маш том асуудал үүсгэж байлаа. Энэхүү асуудлыг шийдэх хамгийн боломжит арга нь өндөр хөгжилтэй орнуудын технологийг шилжүүлэн нутагшуулж авах гэж ярилцсан агаад дэлхий дээр технологи дамжуулах гэж ярихаар Америкаас эсвэл Японоос авах гэсэн хоёр том сонголт үүсдэг аж. Гэхдээ энэ хоёр улсын технологийн загвар, бүтэц, шилжүүлэх үе шат нь харилцан адилгүй.

Энэ зуур “Flying geese” гэсэн нэр томъёо хөндөгдсөн бөгөөд агуулга нь маш сонирхолтой санагдав. Монголоор бол “Зэллэн нисэж буй шувууд” гэж утгачилан орчуулмаар. Хавар, намарт шувууд ирж, буцахад тэд зэллэж буюу гурвалжин үүсгэн нисдэг дээ. Энэхүү цувааны толгой буюу гурвалжингийн тэргүүн хэсэгт явааг нь түүчээ шувуу гэж нэрлэдэг. Манлайлагч, тэргүүлэгч гэсэн утгаар бас хэрэглэдэг боловч хүн болгоны өдөр тутмын яриа, бичгийн хэлэнд тэр болгон хэвшээгүй гэж харагдаад байдаг юм. Түүчээлэх буюу манлайлах, тэргүүлэх гэж бас үйл үгээр зарим хүмүүс, ялангуяа Түдэв гуай нийтлэлүүддээ үе үе хэрэглэсэн байдаг. Би хааяа яриандаа түүчээ, нунжгай гэсэн хоёр хэрэглэхээр манай найзуудын ихэнх нь юу гэсэн үг юм гэж асуугаад байдаг юм.

“Flying geese” гэсэн ойлголтыг анх Японы эрдэмтэн Kaname Akamatsu 1930-аад оны үед гаргасан бөгөөд дайны дараа буюу 1960-аад оны үед ид хүчээ авч байсан юм байна. Зэллэн нисэн буй шувуудын түүчээ нь Япон Улс бөгөөд дараа дараагийн шатны шувууд буюу орнуудад технологи, хөгжлөө дамжуулж явдаг, хөгжиж буй орнууд нь энэ маягаар ашиг хүртдэг тухай хүүрнэж байжээ. Монгол улс энэхүү шувуун цувааны сүүл хавиар нисч байгаа нь тодорхой бөгөөд зиндаагаа ахиулахын тулд хүссэн хүсээгүй хөгжиж буй орнуудаас суралцах, өөрсдийгөө улам нийтэд нээх, зарим хэмжээний эрсдлийг хүлээн зоригтой шийдвэрүүдийг гаргах ёстой юм болов уу гэж бодогдох бөлгөө. Тэр дундаа технологи гэгч юм ихэд чухалд тооцогдох ажгуу.

Энэхүү онолын талаар маш их шүүмжлэл, магтаалууд байх агаад бүгдийг нь энд бичих боломжгүй хэдий ч бид энэхүү ерөнхий схемээс санаа авч арай жижиг болгон улсынхаа тэргүүлэх чиглэлийн салбаруудыг бүс, аймаг, сумын газарзүйн бүсчлэлээр хуваан иймэрхүү үе шатанд оруулж, тэр хэмжээгээр төрөөс дэмжих бодлогоо нарийн тодорхойлбол алсдаа жижиг, дунд бизнесүүд, хувь иргэдийн бизнесүүдийг хөхүүлэн дэмжих бодитой ажил болохоор харагдах юм. Буруу сэтгэж мунхаглаж байвал өршөөнө буй заа. Багаар уралддаг холын зайн дугуйн уралдаанд багийн гишүүд ээлжлэн түүчээ болж арын хүмүүсийнхээ салхийг хаан явж уралдах тактик байдаг даа. Түүнтэй адил түүчээ шувуу үргэлж мөнхөд түүчээ байж чадахгүй агаад хэзээ нэгэн цагт хэн нэгэнд зайгаа тавьж өгөх болно. Тэрхүү шилжилтийн том эргүүлгийг арын амбицтай ангаахайнууд хэрхэн өөртөө зөв ашиглаж, хамгийн гол нь шувуун цуваагаа зөв зүгт хэрхэн залж явах вэ гэдэг нь том асуудал юм уу даа.

Saturday, 26 September 2009

Running on empty

“Harvard International Review” сэтгүүлийн 2009 оны 9-р сарын дугаарт “Running on empty; Mongolia’s economic crash” гэсэн гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Aaron Mattis бичсэн байна. Гарчигнаас нь авахуулаад бүхий л хэлсэн санаа, баримт нь үнэхээр анхаарал татмаар бичигджээ. Гол санаа нь Монгол Улсын гадаад өр эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд саяхан ОУВС-с авахаар болсон 229,2 сая ам.долларыг оролцуулбал улсын маань нийт өр 1 тэрбум ам.долларт дөхөж буйг дурдсан байна. ОУВС ийнхүү тусалж буйн шалтгааныг санхүүгийн хямралд нэрвэгдэн өндөр инфляци, төсвийн алдагдалд орж түүнийгээ нөхөхийн тулд өр зээлэнд баригдаад байгаа Монгол Улсын хөрвөх чадварыг түр хугацаанд дэмжиж хамгийн гол нь уул уурхайн салбараас ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг гадаад өр, зээлээ, түүн дотор ОУВС өөрийн өгсөн мөнгөө найдвартай буцааж авах том баталгаа гэж харж буй аж.

Ноолуур болон эрдэс бодисын дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс үүдэлтэй орлогыг ухаалаг зарцуулж чадаагүй “шоу”-даад үрсэнийг “Ноолуураа зарж гэнэт их мөнгө олж гэртээ агааржуулагч авсан малчин нь одоо агааржуулагчийнхаа лизингийг төлж барахгүй төдийгүй банкнаас нэмж зээл авч чадахгүй байна” гэсэн жишээгээр тайлбарласан байх аж. Гэсэн хэдий ч алдарт Оюу толгойн орд нь Монголын ДНБ-ийг гурав дахин нэмэгдүүлэх боломжтойг бататгаад зогсоогүй Таван толгойн нүүрсний ордыг мөн онцгойлон дурджээ.

Сонирхолтой нь одоогийн ерөнхийлөгчийн талаар “Elbegdorj has a long track record of populist rhetoric and well-documented suspicions of foreign businesses, both of which unnerve analysts and investors who wish to see the Oyu Tolgoi mining project and other deals approved as quickly as possible” гэсэн дүгнэлт хийсэн нь барууныханд хэрхэн ойлгогдож буйг хэлэхэд хэцүү юм. Хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засгаас уул уурхай дээр суурилсан эдийн засаг руу шилжихэд тийм ч амархан байхгүйгээс гадна үр шимийг нь тэр дороо хүртэхгүйг анхааруулжээ. Монголчуудад хэлж буй гол мессежийг нь богино хугацаанд ДНБ-нээ эрс өсгөн азийн бар, арслан болохын гол аюул нь хэн ч таамаглаж чадахгүй үнийн уналт, санхүүгийн гэнэтийн хямрал байдаг. Иймээс ухаалаг хэрэглээ, хэмнэлттэй зарцуулалт байх ёстой шүү гэж би ойлгов.

“Running on empty” гэдэг нь англи хэлц үг агаад утга нь бензин нь дуусаад улаан гэрэл нь ассан машинаар явах гээд ухнатаад буйг зүйрлэсэн ёжлол аж.

Мөн түүнчлэн Business Monitor International-н 2009 оны 8-р сарын 31-нд гаргасан тайланд Монголын банкны сектор хүнд байдалд байгааг дурдаад энэхүү хүндрэлээс ойрын хугацаанд гарах хамгийн боломжит арга нь уул уурхайн салбар гэж тодотгосон байв. Алдарт уул уурхайн төслүүдийг даруй эхлүүлж чадвал 2010 оны дунд үеэс нь банкны салбар хэвийн байдал руугаа хэвийх хандлагатай болохыг дүгнэн бичжээ.

Машинаа таг зогсохоос нь өмнө та бид түлшний савандаа зээлээр ч болтугай түлш авч хийж хаазаа гишгэх цаг нь нэгэнт болжээ гэж дүгнэх байна.

Wednesday, 23 September 2009

Stephen Covey’s Seven Habits

Амжилтанд хүрэхэд туслах долоон зөвлөмж

Доктор Stephen Covey гээд хүний зөвлөсөн дараах долоон зөвлөмж нь алив хүнийг ажилдаа хэрхэн амжилт гаргаж, богино хугацаанд өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болоход тань нэмэр болох маш дажгүй мэдээлэл байх ажгуу. Үүнийг би халтар хултар орчуулмар аядаж зарим нэг жишээгээр хачирлан баяжуулж тайлбарлах гээд оролдоод үзье.

Идэвхтэй, зоригтой байх. Та бол “амьдрал” хэмээх хүлэг морь унаж яваа хүн. Аргамаг хүлгээ хаашаа залах, хэзээ зогсоох, хэзээ ташуурдахаа та л мэднэ, та л зохицуулна. Иймээс хүлгийнхээ эзэн нь бол! Зарим хүмүүсийн хувьд хувийн болон нийгмийн амьдралын ямар ч идэвхгүй, зарим нь бол өдөр хоногоо арай ядан өнгөрүүлж буй үхээнц байдал нижгээд харагддаг. Бороо, цас орж магадгүй гэж цаг агаарын мэдээгээр зарлаад байхад нимгэн хувцастай гарч хатгаа аваад эмнэлэгт ажлын чадваргүй болоод хэвтэж байгаа хүн үүний сөрөг жишээ юм уу даа. Хэн ч чиний өмнөөс бороо орох гэж байна, шүхэр аваад гар миний хүү гэж хэлэхгүй, хэлэх ч албагүй.

Насны бөгст нэр төртэй байхыг эрмэлз. Ирсэн л бол буцах ёстой энэхүү хорвоод та бидэнд бурхан хэзээ нэгэн цагт тэнгэр рүү нисэх “үнэгүй тийз”-ийг илгээнэ. Иймээс таньтай салах ёс гүйцэтгэх ёслолын тэрхүү агшинд бусад хүмүүс таныг дурсах, таниар бахархах, таньгүй байхдаа харамсах үнэ цэнийг заавал үлдээх ёстой. Ашгүй энэ нэг юм “явж” санаа амраалаа гэж гэрийнхэн, найзууд, хамтран ажилладаг байсан хүмүүс чинь хөгжилдөн цэнгэн бодох бий вий. Хээр газар чоно, нохойны хоол болмооргүй байгаа бол энэ бас бодох л асуудал байгаа юм. Ядаж л ач хүү, зээ охин чинь таныг мэдэхгүй, дурсахгүй бол чиг... юутай харамсалтай, юутай эмгэнэлтэй байх билээ.

Ажил, амьдралын ач холбогдлоо эрэмбэлж занш. Яаралтай ажлаа бус чухал ажлаа түрүүлж хий гэсэн үг байх нь. Юу юугүй од болох гэж тэмүүлээд насны юм болохгүй гэсэн үг юм уу даа. Ухаан нь онгоц хөх тэнгэрийн уудамд өндөрт хөөрөн нисэхийн тулд хангалттай урт бөгөөд сайн чанарын гүйлтийн замтай байх ёстой. Энхэл донхол зассан муу зам, богино зурвас дээрээс хөөрөх гэж хөөрцөглөж байгаад унаж цаг хугацаа болон мөнгөөр бүү шатаарай гэж хэн ах хэлээд байх шиг байна.

Аль аль талууд өгөөж хүртэх ёстой. Алив үйл ажиллагааг аль аль талдаа үргэлж ашигтай байхаар зохион байгуулах. Ухаан нь чи үргэлж дарга хийгээд байх ёсгүй л гэсэн үг. Хажуугийн хүндээ хүрд эргүүлэх боломж өгөх, бусад хүмүүст боломжийг олгож түүнийгээ харж таашаал авах нь амьдралын баясал байх ёстой. Иймээс оролцогч бүх талууд өгөөж хүртэж шийдвэрийг цаг ямагт олохыг хичээ гэж энэ гадаадын эрдэмтэн ах сургасан байна.

Бусдыг эхэлж ойлгоод дараа нь өөрийгөө бусдад ойлгуул. Өөрөөр хэлбэл хэтэрхий их битгий ярь, харилцан ярианд гүн бүү авт. Бусдыг бүрэн дүүрэн ойлготлоо тэвчээртэйгээр сонсож сур гэсэн байна лээ. Түүний дараа өөрийгөө бусдад илэрхийлсэн нь хамаагүй үр дүнтэй гэмой. Жишээ нь ажилд шинээр орох гэж байгаа хүн тухайн компанид юу хийж чадах вэ, ямар ашиг, өгөөж өөрийн зүгээс оруулж чадах, ямар түвшиний ямар ажлын байр байгааг нь мэдэхгүй, судлаагүй байж 1,000 ам.долларын цалин авъя гэж шууд хэлж болохгүй л гэсэн үг юм.

Synergize гэсэн байгаа юм. Үүнийг нь би Монголоор орчуулж чадсангүй ч утга нь бол 1+1=3 гэсэн үг. Ухаан нь хүн бүхэнтэй хамтарч ажиллахыг хичээ. Учир нь хүн болгонд сул ба давуу талууд байдаг тул бусад хүмүүсийн онцлог давуу талуудыг ашигла гэсэн үг байх нь. Төвийн болон барууны чиглэлийн үзэл баримтлалтай намууд анх удаа нэгдэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож зүүний чиглэлийн намыг ялж Элбэгдорж ерөнхийлөгч болсон тухайг үүнд жишээгээр авч болох юм.

Цаг үргэлж өөрийгөө ирлэ. Бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөл, сүсэг бишрэлээ цаг үргэлж “дасгалжуулж” сэргээж байвал зохилтой хэмээжээ. Зөвхөн биеийн бодибуйлдинг биш хааяадаа заавал тархины, сэтгэлзүйн, ертөнцийг үзэх үзлийн бодибуйлдинг та бид бултаараа хийж “хий хуй”-гаа гарган бие болоод сэтгэл санаагаа ариусгаж байх ёстой юм шиг байна даа хөө. Удахгүй иог-д явж сонирхож үзнэ ээ. Энэ хүний ном нь амазон дээр зөндөө байна лээ шүү.

Monday, 14 September 2009

Japan

Япон Улс

Япон улс нь номхон далайд харъяалагдах арал улс агаад Хятад, Орос, Солонгос улсуудтай тэнгисээр хил хийн бөөр залган орших авай. Тус улс нь нийт 6.800 ширхэг арлаас бүрддэг гэдгийг та бүхэн мэдсэн үү. Гэхдээ эдгээрээс 340 нь л 1 километрээс урт бөгөөд Хоккайдо, Хоншю, Шикокү, Кюшү гэсэн энэ 4 арал нь нийт газар нутгийн 99,37%-ийг эзэгнэнхэн орших бөлгөө. Ер нь бол сайхан уулархаг нутаг байх шиг санагдсан хэдий ч хүмүүс нь тал газар амьдрахыг эрхэмлэдэг юм уу даа. Учир нь газар тариалан, тээвэр, холбоо гэхээр уулархаг газар зардал өндөр гардаг бололтой. Мэдээж хамгийн алдартай уул нь Фүжи хайрхан. Энэ нэр нь ч Японд их түгээмэл юм. Арал улс болохоор тэр байх, газар хөдлөлт, галт уул, хар салхи гэсэн гамшигууд энд байна аа. Гэхдээ ихэнх барилгууд нь хир баргийн газар хөдлөлтийг торохгүй давна гээд бараг бассан маягтай бидэнд ярих нь бахархалтай. Хүн амын тоогоор дэлхийд эхний аравт орох бөгөөд 2003 оны тооллогоор нь 127,5 сая хүн тоологдсон нь нэг км.квадрат талбайд бараг 350 орчим хүн амьдрах нигууртай аж. Ийм ч учраас энэ улсад хүн ард нь талаар нэг тарж биш тэнгэр өөд баганадан амьдарч байхуй. Миний оюутны байрны өрөө нь хаа хаашаа 4 алхам байх юм аа. 00-ийн өрөө нь онгоцны 00 шиг л надад санагдаад болдоггүй. Нилээд гүзээ суусан Монгол дарга ирвэл 00-д нь эргэхийн тулд яах аргагүй буяны таргаа хасахаас өөр аргагүй юм билээ. Энэ өрөө нь Токио хавийн зарим оюутны байруудаас харин ч том байна гэсэн шүү бурхан минь. Токио, Осака, Нагоя, Ёокохама, Саппоро, Кобэ, Кёото, Фукуока, Кавасаки, Хирошима, Китакюшү, Сэндай хотууд нь метрополитан буюу 1 саяас олон хүн амтай гол суурин газрууд нь байгаад байх шиг байгаа юм. Хүн амын масс хөгшрөлт маш том асуудал болж байгаа нь илт анзаарагдаж байна. Наритагаас Токио орох замд зэрвэс ажвал азийн бусад хотуудаас нэг их ялгарах юмгүй санагдсан хэдий ч булан тохойг нь гүйцэд үзэж амжаагүй байж өмнөө дүгнэлт хийж байвал өршөөнө буй заа. Хүмүүсийн захиж хэлсэнчлэн анхнаасаа би бүх юм нь гял цал улс байх гэж бодож байсан хэдий ч Сеүл, Сидней, Сингапур, Бангкок, Тайпэй, Шанхай, Хонг Конг зэрэг хотуудаас тэгтлээ тасарчихсан гэж хэлж боломгүй л байна одоогоор бол. Токио хот нь 1868 оноос эхлэн албан ёсны нийслэл гэж цоллуулж эхэлсэн юм билээ. Газарзүйн байршлаасаа болж энд их эрт нар мандаж эрт харанхуй болох юм. Тийм ч учраас Наран улс хэмээн бид цоллодог байх нь.

Энэхүү улс нь ардчилсан засаглалтай, парламентийн хоёр танхимтай агаад үе дамжин ирсэн эзэн хаантай. Хаан нь одоо үндсэндээ бэлэгдлийн шинжтэй болсон юмуу даа. Яг өдийд Юкио Хатояама (Yukio Hatoyama) хэмээх эр энд ид од болж байна. The Nikkei Weekly” сонинд бичсэнээр бол тэрээр Японы ардчилсан намын дарга бөгөөд саяны болж өнгөрсөн парламентийн сонгуульд гайхалтай ялалт байгуулж 1955 оноос хойш парламентийг эзэгнэж байсан Либерал ардчилсан намыг номхруулж дөнгөснөөрөө Японы Обама хэмээн өргөмжлөгдөж буй аж. Ялсан намын мөрийн хөтөлбөрт ахлах сургуулиас доош насны бүх хүүхдэд сар бүр 26.000 иен (390.000 орчим төгрөг) өгнө гэсэн зүйлс байсан. Магадгүй иймэрхүү амлалтууд нь ялалтын гол үндэс нь ч байж болох юм. Энэ эрийн намтрыг цухас сонирхсон чинь чухам л элит гэр бүл гэдгийн сонгодог жишээ байх ажгуу. Өдгөө 62 насны сүүдэр тухайлсан энэ хүн Японы ардчилсан намыг үндэслэгч нарын нэг төдийгүй түүний өвөө нь ерөнхий сайд, аав нь Гадаад харилцааны сайд, ах нь Дотоод явдал, харилцаа холбооны сайд байсан юм билээ. Америкийн Кеннедигийн гэр бүлтэй төстэй “загвартай” гэж хэлж болохоор. Нөхцөл байдал ямар байгааг, хэнтэй ярьж байгааг үл тоон хэлэх гэсэн юмаа шулуухан хэлдгээрээ Японы улс төрд алдартай бөгөөд сонгуульд ялсаныхаа дараахан “Япон улс АНУ-ын түүчээлсэн эдийн засгийн салхинд хэт их намирч байна” хэмээн шулуухан мэдэгдэл The New York Times-д өгөөд амжсан гэж байгаа. Энэ өгүүлбэрийг би өөрийнхөөрөө Монгол руу буулгамар аядсан шүү. Буруу зөрүү байх вий. Англиар the Japanese economy has been buffeted by the winds of market fundamentalism in a U.S.-led movement гэж мань эр хэлсэн байна лээ. Нялуунаас шулуун нь дээр гэдэг зарчмыг би өөрөө ч бас баримталдаг тул 9-р сарын 16-нд Япон улсын ерөнхий сайдын сэнтийд албан ёсоор залрах энэхүү эрхэмд амжилт хүсье ээ гэж. Энэ улсын англи хэл дээр гардаг сонингуудыг цухас гарчиглахад үнэхээр мэргэжлийн түвшинд, сэдэв, жанраараа дагнасан, тусгай колумнист буюу шинжээчид голлон байдаг юм байна. Уншихад урамтай гэж. Монголынхоо өдөр тутмын аж үйлдвэр, нийгмийн салбараар мэргэшин ажиллаж буй сэтгүүлч нарыг энд хэдэн сарын дадлага хийлгэх юмсан. Ямар их эерэг өөрчлөлт, шинэчлэлийг хэвлэлээр дамжуулан нийгэмд гаргаж чадах бол оо.

Эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлэх агаад тэр чинээгээрээ дэлхийн ээжийн үүрэг гүйцэтгэж хөгжиж буй орнуудад асар их хэмжээний тусламж үзүүлдэг. Зөвхөн 1999 онд 15,32 тэрбум ам.долларыг гадагшаагаа тусламжаар цацсан гэнэ. Эсрэг нэг мэдээлэл нь алив нэг хөгжиж буй улсад үзүүлж буй мөнгөн тусламжийн тодорхой хувь нь маргааш нь гэхэд Швейцарийн банк руу шилжүүлэг болон ордог гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргагч, эрх баригч нарын дундаас нь идэж буй мөнгө. Энэ мэдээллийн эх сурвалжийг мартсан байна. Ямар ч байсан олон улсын нэг байгууллагын хийсэн судалгааг эртээд интернэт дээрээс яг харж байсан юм шүү. 1868 он буюу Мэйжигийн үеэс эхлэн Япон улс нь гадаад харилцаагаа чөлөөтэй болгосноор бусад улстай, ялангуяа барууны улсуудтай нягт холилдож эхэлсэн байна. Яг энэ түүхийн сонгодог жишээ нь Том Круизийн тоглосон “Сүүлчийн самурай” кино юм даа. Уламжлалт өв заншил, соёл урлаг, харилцаа нь Ёокохама хотын боомтоор орж ирж буй барууны соёлтой хэрхэн зөрчилдөж буйг гайхмаар сайхан харуулсан кино. Ер нь бол анх энэ улсыг барууны улсад мэдүүлсэн хүн нь Марко Поло гэдэг юм билээ. Өдгөө Япон улс нь дундаж наслалт ба дээд боловсролын багш, оюутны зохистой харьцаа, автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд 1-д, ДНБ, бусад улсад үзүүлж буй зээл, буцалтгүй тусламж, өдөр тутмын сонингийн эргэлт, тоо, цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд 2-т тус тус орж буй хүчирхэг гүрэн ажээ. Өдийд энэ улсад байгаль дэлхийд ээлтэй технологи моод болж өнгөрөөд өдөр тутмын хэрэглээ болсон байна. Жишээ нь, Токиогийн их сургуулийн хуучин ерөнхийлөгч саяхан өөрийн хаусны дээврээ тэр чигээр нь нарны цахилгаан эх үүсвэр болгож үүндээ 4 сая иен зарцуулсан тухай The Nikkei Weekly сэтгүүлд бичсэн байна. Японд буй бүх машинуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгосон ч агаарт ялгаруулж буй хорт хийг дөнгөж 10%-р л бууруулах боломжтойг эд нар судлаад гаргасан байна.

Хоолны хувьд буурцаг буюу miso шөл ба будааны хүүхэд болох шинжтэй. Шингэц сайтайгаас гадна хурдан хугацаанд хийж болдог амар хоол юм. Сакэ нь Солонгост байдаг сөөжүүг бодвол арай үнэтэй юм. Гэхдээ “чанар”-ын хувьд ялгааг нь үл мэдрэв. Асахи пиво нь харин их таалагдаад байгаа. Энэ зурган дээр байгаа манай оюутны байрны хажууд байдаг дэлгүүрээс ойр зуурын юмаа яарсан үедээ аваад байгаа. Япон нь халуун рашаан, саунаараа их алдартай юм. Манай сургуулийн 50 өөр улсаас ирсэн 50 оюутан нэгэн зэрэг саунд орж энэ үзүүлэлтээрээ Гиннесийн номонд бичигдсэн юм байна. Гэрчилгээ нь оюутны хоолны газарт өлгөөтэй байна билээ. Спортоор бараг хүн болгон хичээллэх юм. Спортын олон клубууд сургууль дээр байгаагаас би айдо буюу богино хугацаанд илд гаргаж наадах, мөн кэндо, амжвал иогийн клубд нь явах санаа төрөөд сачийгаа мэдэхгүй суугаад байна. Өчигдөр айдо заалган модон илдээр наадаж буй Канад оюутныг харсан чинь их сайхан мэдрэмж төрсөн. Тэр Япон багшид нь нэг ойрмогхон очиж шавь орох санаа буй. Миний байгаа газарт өвөл цас их унадаг тул цанын баазууд эргэн тойрон зөндөө байдаг юм гэсэн. Сургуулиас цана, чарга, цанын боард аваад явж болох юм билээ. Ер нь бол нилээд уулархаг газар тул ой мод ихтэй дээрээс нь уул, үүл холилдон буй байгалийн сайхан зураг дунд хэсэг ном нүдэх болсон нь сайхан л байна. Загас мэдээж гол хоолны орц. Одоогийн байдлаар бараг 400.000 ширхэг хөргөгчөөр тоноглогдсон загас агнуурын хөлөг онгоцууд нь жил бүр ойролцоогоор 6 сая гаран тонн загас барьдаг ч энэ нь хаанаа ч хүрэхгүй дахиад гадны улсуудаас загас импортолдог юм байна. Бусад улсууд хэлээд, хориглоод байхад халим агнаад байдаг нь жаахан тоогүй. Тэр том сайхан амьтныг алаад, өвчөөд байгааг нь харахаар үнэхээр муухай юм билээ.

Тээврийн хувьд эд нар дугуйнаас авахуулаад шинкансэн хэмээх хурдан галт тэргээр зорчих ажгуу. Дэд бүтцийн хөгжлийг нь ганц жишээгээр хэлье. 1 км.квадрат талбайд 3 км авто болон төмөр замтай гэнэ. Токиогоос шинкансэнд суугаад оюутны хотхон руугаа ирж байх зуур галт тэргэн дотор байх явуулын дэлгүүрийн каталогийг үзээд л энэ улсын хөгжлийг шууд дүгнэж болох санагдсан. Тэр зарж байгаа юмнууд нь хүний нарийн, бүдүүн бүхий л хэрэгцээ, тав тухыг хангахын төлөө хийгдсэн зүйлс байгаа нь гайхалтай. Жишээ нь, хэвтэж байгаад ном, сонин уншихад зориулсан тавиур, цамцаа дотуураа хийгээд өмд өмсөхөөр цамц хааяа гадуур гараад, хөдлөөд байдгийг болиулах бүс маягийн юм, таяг ба шүхэр хоёрын “эрлийз”, зөв унтахад зориулсан дэр, тэвэрч унтдаг чихмэл маягийн юм, нүдээ ойр ойрхон анивчдаг хүнд зориулсан тусгай мэдрэгчтэй нүдний шил, дугуй унаад явж байх зуур зураг авах зориулалттай камер гэх мэтчилэн.

Японд ирээд шууд анзаарагдсан, их амар санагдсан зүйл бол хүмүүс нь шүлс, нус, цэрээ хаяна гэсэн ойлголт байхгүй. Улаанбаатарт байхад ёстой үгээ хэлээд л гудамжаар явдаг даа. Өөдөөс ирж байгаа хүн ках ках гээд л улаан хоолой, гавлын ясан доторх бүхий л нунжгай шингэнээ аман дотроо цуглуулж цуглуулж пүд хийтэл урд хаях нь ямар жигшмээр гээч. Ялангуяа хүүхэд шуухадтай явж байгаа, мөн элдэв халдварт өвчин гараад байгаа энэ үед бусдын хажууд гаргаж боломгүй үйлдэл байхаар. Та нар Улаанбаатарын гудамжаар явангаа ажиглаад үзээрэй. Өөдөөс чинь болон зөрж өнгөрч буй хүмүүсийн талаас илүү нь хажууд чинь пад пад хийтэл шүлсээ хаяж, хурууныхаа өндгөөр хамрын үзүүрээ жаахан дээшлүүлж байгаад машид сурамгай нусаа хийх бий вий. Тэр нус мус нь ямар ч бэлэн хамрын үзүүр дээр нь байдаг юм. Энэ зүйл бол яах аргагүй бидний нийтлэг муу зуршлуудын нэг юм даа. Гадаад орчин нь сайхан болоод эхлэхээр хүмүүс энэ муу дадлаа хаях биз ээ. Дараагийн нэг онцлох ёстой зүйл бол хогийг ялгаж хаяхаас гадна том хэмжээний хог хаях, хуучин тавилга, эд хогшлоо шинэчлэх бол зүгээр гудамжинд гаргаж хаяж болохгүй мөнгө төлж байж хаях юм. Жишээ нь ТВ ба хөргөгч хаях бол тус бүр 4.000 иен (60.000 орчим төгрөг), 6.000 иен (90.000 орчим төгрөг). Машин энэ тэр нь бүр үнэтэй болох байх. Өнөөдөр ойр байх жижиг хот руу явж танилцаж, хүнсний юм цуглууллаа. Хэл мэдэхгүй хүний лай нь ёстой гарах юм. Элсэн чихэр, давсаа дэлгүүрт нь ялгаж чадахгүй болохоор уур ч хүрэх шиг. Нялх хүүхдүүд бүх юмыг ам руугаа хийж амталж хорвоотой танилцдаг бол япон хэлгүй миний бие бараг бүх юмыг хамартаа ойртуулж үнэрлэж л “хэл нэвтрэлцэж” өнгөрлөө дэлгүүрт нь. Гараад алхаж байгаад маш сайхан цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн цогцолборт орсон юм. Сонирхон цаашаа явтал “ариун ус” маягийн булаг, ус уух зориулалттай бололтой модон шанага, аяга байх. Учир мэдэхгүй тул тааж байгаад хутгаад уугаад, толгойгоо норгож сэргэнгээ эргэн тойрноо сайтар анхаартал оршуулгын газар байдаг байгаа. Энэ хүмүүс алив юмыг ингэж л тохижуулж, хүндэтгэж, арчилж явдаг нь үнэхээр биширмээр юм.

Япон хэл сурах гэж элэгийг нь авч байна. Хирагана, катагана, канжи гээд гурван өөр төрлийн үсэг, зурлага хэрэглэх юм энэ “балай” хогнууд чинь. Өнөөдөр багшаасаа яагаад ийм олон төрлийн зурлага хэрэглэдэг юм гэсэн чинь эдгээр нь 6-р зууны үед хятадын ханз үсгээс санаа аваад үүссэн аж. Гэхдээ анх үүсч байхдаа зөвхөн эрчүүд нь катагана, канжи, харин эмэгтэйчүүд нь хирагана хэрэглэдэг байсан, хэрэглэхийг шаарддаг байсан гэнэ лээ. Катагана нь хурц өнцгүүд ихтэй “эршүүд” зурлага бол хирагана нь үүнийг бодвол арай “ормоонтик”, уян зөөлөн зурлага гэж үнэхээр ажиглагдах юм. Миний хувьд катаганаг бичихэд илүү амар санагдсан агаад сараачаад сараачаад явуулаад байгаа. Одоо яаж энэ олон учир нь олдохгүй “эрэгтэй”, “эмэгтэй” 94 зурааснуудыг цээжилнэ ээ золиг гэж. Канжи нь бол бүр 2.000 гаран байдаг гэж байгаа. Японоор цээж бичиг хийж шалгалт өгнө гэж бодохоор л зуу байтугай зарааг зулзагатай нь залгисан юм шиг болоод байх юм. Харин дуудлагын хувьд анги дээр өдөр болгон сайн дурын Япончууд болох орон нутгийн хөгшид, ахлах сургуулийн охид, залуус ирж танхимд бидэнтэй цуг суун яриа, дуудлага дээр их туслах юм. Японд анх ирсэн эхний хэдхэн хоногийн сэтгэгдэл маань нэг иймэрхүү л байх шив дээ. Удахгүй албан ёсны хичээл эхлэхээр маш завгүй болох байх гэж бодон суух ажгуу. Наран улсад Монголчууд бишгүй байдаг бололтой. Удахгүй энэ улс дахь Монголчуудын community-ийн нэг хэсэг болох биз ээ.

Дээр бичсэн тоон мэдээллүүдийг Views of Japan”, ”Student guide to Japan” гарын авлага, The Nikkei Weekly” ба “Japan Plus” сэтгүүлүүд, The Nikkei Weeklyсонингоос авсан болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл харах болон мэдээллийг бататгахыг хүсвэл эдгээр эх сурвалжуудыг ухаад үзээрэй. Зурагнуудыг манай сургуулийн Koy ба Tee хэмээх хоёр Тайланд оюутан авсан болно.