Saturday 28 February 2009

Smelly headed dumps

Ялзарсан тархитай хогнууд

Сар шинэ, шинэ хүн энэ тэр гээд л овоо “наастиртай” төв замаар машинаа барин явж байтал урд явж байсан суудлын цагаан тэрэгний зорчигч уу, жолооч нь уу цонхоороо нилээд том ундааны саваа юу ч болоогүй юм шиг шиддэг юм даа. Шинэхэн жолооч ард нь явж байсан бол бараг аваар гаргахаар нөхцөл үүсч байгаа юм авто зам дээр. Яаж чадаж байна аа гэж би гайхаад гайхаад үнэхээр бараагүй. Ундаа, усаа уугаад, сайхан машинтай гудамжаар салхи татуулан явж байгаа тэрхүү эрхмийн тархи хогоо хогийн саванд үгүй юм аа гэхэд зогсож байгаад ядаж бусдын нүдээс далд, бусдад саад болохгүйгээр хаях тухай бодох чадваргүй ялзарсан байж. Энэ дурак ямар юмаараа, ямар чадвараараа машин тэрэг авч унасныг бас их гайхаад байгаа юм. Үнэхээр хэлэх муу үг ч олдохгүй юм. “Жаахан” муухай ааштай нэгэн автобусны кондукторт шавь орж жаахан муу муухай үгс, хараал, ерөөлөөр үгсийн сангаа баяжуулахад буруудахгүй мэт. Энэ төрлийн үйлдлийг замын хөдөлгөөний хүнд гэмт хэрэг болгон хуульчлан чандлан мөрдүүлбэл зохилтой.

Тэгсэн айлд ороод гараад явж байтал дахиад дээрээс пад хийтэл унтраагүй тамхины иш, жаахан байж байгаад тас хийтэл хог дүүрэн уут дээрээс унаж байна лээ. Хэдхэн сарын өмнө ашиглалтанд орсон шинэхэн байрны гадаа шүү дээ. Шинэ байранд орж байгаа хүмүүсийг овоо хотжиж, соёлжсон, “шинэ” Монголчууд дийлэнх нь байгаа байх гэсэн чинь үгүй шүү. Ёстой чанаргүй баригдсан тэрхүү барилгатайгаа таарсан нөхдүүд байгаа бололтой. Хогоо гэгээн цагаан өдөр (шинийн тэдний билэгт сайн өдөр энэ тэр гээд бичихээ болъё доо) цонхоороо шидэж байгаа нөхдүүд үнэндээ өрөөн дотроо гурав алхаад л хогийн савандаа хүрэх, таавчигаа өмсөөд дахиад цаашаа тав алхахад л коридорт нь байх хогийн бункертээ хүрэх боломжтойг мэдэхийн дээрээр мэдэж байгаа байлтай. Эдгээр дураакуудын тархинаас гадна бас хөл нь ялзарчихсан юм биз дээ. Шинэ байранд дотор амьдрахаас илүү цэвэрхэн хүрээлэн буй орчинд амьдрах ёстойг ухаарахгүй байгаа нь үнэхээрээ өрөвдөлтэй бөгөөд жигшүүртэй. Тэгсэн мөртлөө аягүй л бол өрөөгөөрөө дүүрэн хүүхэд цувуулчихсан ичих ч үгүй агаарын бохирдол энэ тэр гэж хээв нэг ярьдаг тэнэгүүд байгаа даа.

1-р төрөхөд буй гэргийгээ эргэхээр оройхон очоод манаач өвөөгөөс зөвшөөрөл аван хашаагаар орж байтал байшин тойроод дүүрэн ууттай хогнууд. Энэ хаанаас гарч ирдэг юм бэ гээд гайхаад асуутал өвөө харин өөдөөс “Энд хэвтэж байгаа хүмүүс орой болохоор хогоо цонхоороо шидчих юм. Хэлээд хэлээд бүр эмнэлгийн захиргаанд уламжлаад хүртэл дийлдэггүй” гээд гунигтайгаар надад тайлбарлаж билээ. Жирэмсэн, хорвоо дэлхийд нялх үрээ төрүүлэх гэж буй ариун дагшин эхчүүд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл бүхий хогоо өрөөндөө, жорлондоо хаяхыг хүсэхгүй ингэж цонхоороо шидэн барин аягладаг гэж сонсоод үнэхээр хэлэх үг олдоогүй зүгээр л өөрөөсөө ЯАГААД гэж удаанаар асууж билээ. Монгол минь хөгжих болоогүй байна оо. Ёс суртахуунаа байг гэхэд энгийн соёлтой, өвчин зовлонгүй, эрүүл нийгэм байгуулахад дахиад нэг байтугай хэдэн үе шаардах нь дээ гэж бодон өр зүрхэндээ бараг уйлж байна би яг одоо.

Sunday 22 February 2009

The little princess has come

Бяцхан гүнжтэй боллоо

The little princess was born just before the Mongolian lunar New Year. A girl’s mother, who is a woman joined in marriage to me (wanna make a bit joke), is doing very well and did a wonderful and hard job indeed. It seems that the little girl is getting used to the outside world very quickly. We thank everyone for their prayers and kind support.

From the chuffed and “young looking” father.

Гарах гэж буй үхэр жилийн өмнөхөн бяцхан гүнжээр миний ам бүлийн тоо нэмэгдлээ. Охины ээж буюу надтай гэрлэсэн бүсгүйн (бяцхаан тогломоор санагдаад) бие маш сайн байгаа бөгөөд үнэхээр гайхамшигтай бөгөөд том ажлын ард гарсан. Шинэхэн мэндэлсэн “нялзрай” гадаад ертөнцтэй хурдан танилцаж дасаж байгаа бөгөөд бидний төлөө залбирч, санаа тавьж, тусалсан бүх хүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

“Наснаасаа хамаагүй залуу” харагддаг бөгөөд сэтгэл нь хөөрсөн ааваас нь.

Wednesday 18 February 2009

I want to be a child back

Буцаад хүүхэд болмоор байна

Надад хэд хэдэн хөгжилтэй явдал тохиолдож байсан юм. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн долоо хоногт гэрийнхээ үүднээс такси бариад дөрвөн зам орохоор суув аа. Гэтэл жолооч болон зорчигчийн суудал дээр сууж халтуур хийж яваа хоёр хүн маань нилээд залуу буюу оюутан болох нь төрх ба ярианаас нь мэдэгдэж байв. Суунгуут жолооч залуу “За ахын дүү хаашаа явах вэ?” гэж асуув. “Дөрвөн зам аа” л гэлээ. Зам зуур нөгөө хоёр маань HiTone-ийн гоё ая утсандаа авсан тухайгаа, ангийнхаа охинд сэтгэл алдарсан тухайгаа инээд алдан ярилцах нь хөгжилтэй бөгөөд өхөөрдмөөр. Нилээд явж байснаа урд талын зорчигчийн суудал дээр сууж явсан залуу “Ахын дүү хаана бууна гэлээ?” гэмой. “Ахаа, би дөрвөн зам гэж хэлсэн шүү дээ” л гэлээ. Буугаад бодоод алхах нь ээ, тод өнгийн хувцас, малгай, ороолт хүмүүнийг тэгтлээ залуу харагдуулдаг юм болов уу эсвэл би үнэхээр “Батокс” тэргүүтэн хэрэглэх шаардлагагүй хэрэг үү. “Та хариулахгүй ч байж болно” хэмээх Гүрээ ахын нэвтрүүлгийн “тэнгэрлэг” нэр шууд санаанд оржихуй нь учир юусан билээ.

Дахиад яг долоо хоногийн өмнө хүүхдээ сургуулиас авах гээд орж явтал жижүүр өвөө “Хөөе аль анги вэ чи, хаашаа орох гэж байгаа юм” гэж авдаг юм даа. Эргэж хараад коридорт буй сурагч нарын өмнө толгойгоо маажаад “Хүүхдээ авах гэсэн юм аа” хэмээн аяархан шивэгнэсэн бөлгөө. Уг чанартаа би бээр арван жилийн сургуулиа төгсөөд даруй арав гаруй жил болж буй юм билээ. Өвөөд баярлах ч шиг. Яахав тэр өдөр сахалаа хуссан явсаныг дурдах нь зүйтэй болов уу. Нас биеэнд хүрснээ харуулах гээд ямар хамаг юмныхаа үсийг ургуулаад явалтай биш.

Нэг жилийн өмнө хүүхдээ бас цэцэрлэгээс авахаар очоод нэрийг нь хэлээд асуутал ангийн багш нь цаашаагаа асрагч руугаа “Хэнийг дуудаарай, ах нь авахаар ирсэн байна” гээд хээв нэг хэлж билээ. Тэрийг нь би хөөр баяр болон гэртээ очоод ээж, гэргий хоёртоо хэлтэл харин тэр хоёр маань “Тэгээд чи ах биш аав нь байна гэж хэлэхгүй яасан юм” гэж ихэд дурамжхан бололтой хэлж “урам хугалж” билээ.

Өнгөрсөн оны зун Дундговь аймагт ажлаар очив. Банкны харилцагч нарын өдөрлөг зохион байгуулж нээлтийн үгийг би аймгийн театрт хуран цугларсан хүмүүсийн өмнө хэлэх байв. Аминдаа “гонж” энэ тэр өмсөж очоод зрителийн дунд хүндэт зочны хэсэг дээр суудал бэлтгэсэн тухай салбарынхан маань хэлж тэнд нь очоод тухалж байв аа. Гэтэл заал зохион байгуулагч бололтой нилээд хижээл насны эгч дөхөж ирснээ “Миний хүү, наад суудал дээр чинь хотоос ирсэн дарга ирж сууна. Жаахан сууж байгаад эвтэйхэн босоод яваарай” гээд гэрлийн доогуур бөхөлзөн одож билээ. Хэдэн минутын дараа миний нэрийг хөтлөгч зарлан тайзан дээр гарч үг хэлэхийг урьсан бөгөөд даанч тэр үед нөгөө эгчийнхээ царайг харж чадаагүй бөлгөө. Аягүй л бол гэм хийсэн юм шиг би өөрөө уг “ажмаагийн” өөдөөс эгцлэн харж чадахгүй байсан байх оо тухайн үед.

Эдгээрээс дүгнэн бодоод байхад хүмүүсийн хувцаслалт (би өөрийгөө “аймаар” вкустай гэж буй хэрэг огтхон чиг биш юм шүү гэж), энгийн байдал (ямар ч байсан дарганцар царайлж том гүзээ гарган, дууны өнгөө өндөрсгөж хүнтэй харьцахыг ёстой хүсдэггүй юм), чөлөөтэй харьцаа (харин заримдаа дэндүү гэмээр чөлөөтэй, шулуухан байдаг байж магадгүй. Нижгээд хүмүүс тэгж айлдаж байсан) гэх зэрэг нь хүмүүсийн нүдэнд бусдыг “залуу харагдуулах” увидастай болгохтой агаар нэгэн юм уу даа. Таксины жолооч оюутан залуу намайг “Агаагийн дөө” гээд дуудах үед үнэхээр буцаад оюутан ч юм уу, арван жилийн сурагч болох юмсан гэж ямар их хүсэв ээ. Ёстой нөгөө “Юу гээч” гэж хүнээс асууснаа “Юу” гэхээр нь “Ёстой ярих юм биш” гээд таг болдог шиг. Өнөө үед чухам одоо байгаа мэдлэг, мэдээлэлтэйгээ цуг тэгж өнгөрсөн цаг хугацаанд “буцаж” чаддагсан бол өдийг хүртэл олж авсан зүйлс, хүрсэн өндөрлөгтөө хүрсэнээсээ хамаагүй бага цаг хугацаа зарцуулж хүрэх боломжтой санагдаад л тэр.

Намайг лав арван жилд байхад юун энэ гар утас, мессеж, юун интернэт, мессенжер, цахим шуудан байв шүү дээ. Өнгөт зураг лав их ховор, байгаа нэг зурагчин нь тэнгэрт тулсан үнэтэй байдаг байлаа. Осолдолгүй компьютерийн эхний версүүд орж ирж нөгөө алдарт, аварга том уян дисктэй анх танилцаж, DOS дээр дууны нот оруулж мэдээллийн технологитой танилцаж байлаа. Арван жилийн монтажаа лав өнгөт зургаар хийлгэх гээд хүрдийг эргүүлэх боломж юу тэргүүтэн нь олдоогүй юмдаг. Тэр үед дижитал аппарат, видео камер энэ тэр байсан сан бол ч. Тухайн үед эдгээр технологи, боломжуудын тухай ярьсан бол дундад зууны үед нөгөө дэлхий бөөрөнхий гэж хэлээд зодуулж, шатаалгаж алуулдаг хөөрхий эрдэмтэн шиг юм болох байсан буй заа. Хайр, харамсал, тунирхалын захиа энэ тэрийг бол бичгийн хэв, найруулгаа гайхуулан барин 25-ийн үзгэндээ сурагч черниль соруулан орос дэвтрийн “парампуушиг”-р арчин “тууш” дэвтэр дээр л бичилцдэг байв шүү дээ. Захиа зөөдөг хэдэн “мессенжертэй”. Оронд нь хэцүү хичээлүүдийн даалгаврыг нь хийж өгдөг “наасан”. Бодоод байх нээ, нэг ширээнд өөрсдийн хүслээрээ тохой нийлүүлэн суудаг хирнээ “тиймэрхүү” яриа хөөрөө нэг их “ажлын цаг”-аар байлгахгүй, харин оронд нь захиа бичилцэн бусдаар харилцан зөөлгүүлээд л гэргий бид хоёр их л “цамаан хос” байсан юм шиг байгаа юм тухай үед. Одоонийхоор бол хөөрхий арын партны банди нар маань гар утасны мессежний л үүрэг гүйцэтгэж байсан болж таарах нь. Яаж тэднийг арай ч MMC, GPRS, Bluetooth-ийн хэлбэрээр ашиглах санаа тэр үед төрөөгүй юм бурхан минь.

За тэгээд картын талханд оочерлож “алаан” болдог, хуурай сүү уудаг, литрийн спирт найруулдаг байсан, пионер, баатарчуудад элсэж байсан тухай энд бичиж амьтан хүний элэг аваад юу хийх вэ. Наяад оны дунд, сүүл, ерээд оныхоон, тухайн үед цаг үе, бидэнд байсан боломж нь ийм л байсан ажгуу. Гэхдээ л бурхан надад боломж олгох юм бол би чухамхүү тэр цаг үе руу буцаж алдагдсан боломжийн өртөгөө нөхөхийн тулд “Yes” товчийг дарахад хэзээ ч татгалзахгүй байх байсан.



Monday 16 February 2009

Down Syndrome Association Mongolia’s website has been launched

Down Syndrome Association Mongolia (DSAM) was established by 4 families in January 2007 as a Non Government Organization status. The association started its very active operation since March 2008 and just organized its quarterly meeting last Sunday. Today, we have got over 30 families as members and working with several international professional organizations such as Japan, Singapore, South Korea, France, and Israel. Moreover, we have cooperating with over 40 local and foreign individuals and legal entities, such as British Embassy, Save the Children, Special school #25, Maternal and Child health research center, National medical research institute of Mongolia, Special pre-school center #10 as one team on behalf of our children to explore and develop this unique community in Mongolia. Association members have already become one tight family more than their relatives indeed. Mrs.Oyun, Parliament Member, works as a chairman of DSAM and Mrs.Erdenechuluun works as an Executive Director of DSAM. There would not be much outcomes without these two wonderful ladies.

We had a plan to have DSAM website and I was assigned on this task. In cooperation with Mr.Enhjargal, we have created a raw draft of the website. I could not wait to let you know the address of this website; however, some function and contents are not ready. It will be improved and updated regularly. Please visit this website and let others know that what is Down syndrome, what is our responsibility, how we shall convey right messages to public, more importantly, let families, who has down syndrome member, join this Association to develop their children and socialize with current community.

Please contact us and you are always welcome!

Down Syndrome Association Mongolia

P.O.Box 46/717

Ulaanbaatar-210646

Mongolia

Mobile: 976-99745470

Downsyndrome_mon@yahoo.com

www.dsassociation.mn

If you would like to support us financially, please use the following bank accounts. Your generosity will be always greatly appreciated by us no matter the amount.

Bank Name: XacBank

Branch #: 01

Account name: Down Syndrome

Association Mongolia

Account #: 25000088 MNT

Account #: 27000086 USD

SWIFT Code: CAXBMNUB

Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдүүдэд Туслах Сан ТББ-ын

цахим хуудас ашиглалтанд орлоо

Энэхүү холбоо нь 2007 оны 1-р сард ТББ-ын гэрчилгээгээ гардаж авсан бөгөөд 2008 оны 3-р сараас эхлэн маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 4 гэр бүл хамтран үүсгэн байгуулж байсан бол өнгөрсөн бүтэн сайн өдөр болсон холбооны ээлжит хурлаар нийт 30 гаруй өрх гэрийг хамарсан, Япон, Сингапур, Өмнөд Солонгос, Франц, Израйль зэрэг улсуудын дауны холбоодоос гадна Монголоос Эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэн, Анагаах ухааны үндэсний хүрээлэн, 25-р тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цогцолбор, Английн элчин сайд, Английн хүүхдийг ивээх сан зэрэг нийт 40 гаран иргэд, байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэн сэтгэл санаа, гар нийлсэн сайхан хамт олон болж бэхжээд байна. Хамаатан, саднаасаа илүү найзууд, нэгэн халуун ам бүл болсон гэж ойлгож болно. Энэхүү холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Оюун эгч маань ажилладаг бөгөөд харин гүйцэтгэх захирлаар нь Эрдэнэчулуун эгч ажилладаг юм. Эдгээр хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүнд холбоо өдий зэрэгтэй явж буйг дурдах ёстой.

Бид удаан ярьсаны эцэст холбооны цахим хуудас хийсэн юм. Энэхүү ажлыг би хариуцаж авсан ухаантай бөгөөд сайхан сайт хийж өгсөн Энхжаргалдаа маш их баярлалаа. Энэхүү хуудас нь яг албан ёсоор бэлэн болоогүй, зарим нэг функц, контентууд нь дутуу байгаа хэдий ч дуустал нь хүлээн энэ тухай мэдээллийг блог дээрээ тавихгүй хүлээж үнэхээр чадсангүй. Та бүхэн энэхүү сайтаар зочлон даун гэж юу болох, нийгэмд бид энэхүү хүмүүсийн өмнө ямар үүрэг хүлээх ёстой, бусдад яаж зөв мэдээ, мэдээлэл өгөх тухай мэдэхээс гадна хамгийн гол нь даунтай гэр бүл манай холбоонд нэгдэн бид энэхүү хүмүүсийг нийгэмшүүлж, хамтдаа тэдний ирээдүйн төлөө ажиллах нь бидний туйлын зорилго юм аа.

Та бүхэн дараах хаягаар бидэнтэй холбогдох, хамтран ажиллах боломжтой шүү.

Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдүүдэд Туслах Сан ТББ

Шуудангийн Хайрцаг-46/717

Улаанбаатар-210646Монгол Улс

976-99745470

Downsyndrome_mon@yahoo.com

www.dsassociation.mn

Та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл доор дурдсан дансуудад хандивын мөнгөө шууд шилжүүлэх боломжтой. Таны сэтгэлийн тусламж бидэнд хэзээ ч багадахгүй.

Банкны нэр: ХасБанк

Салбарын дугаар: 01

Дансны нэр: Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдүүдэд Туслах Сан ТББ

Дансны дугаар: 25000088 тоот төгрөгийн,

Дансны дугаар: 27000086 тоот ам.долларын

Свифт код: CAXBMNUB

Monday 9 February 2009

Aphorism

Мөлжүүртэй үгс

• Амжилтын нууц бол өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино

• Баатруудын араас алиалагч нар тайзан дээр гарч ирдэг

• Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй

• Бялдуучлал гэдэг өвдөг сөхөрсөн сөрөг довтолгоо

• Зураг зурах бол мэргэжил, харин зарах нь урлаг

• Зүрх, толгой хоёрын тулаанд ходоод хождог

• Нэг зарц хоёр эзэнд зэрэг үйлчилдэггүй

• Од зөвхөн харанхуй шөнө л харагддаг

• Улайсгасан төмрийг хэн ч мушгиж дөнгөнө

• Өнөөдөр хоёр маргааштай тэнцдэг

• Өөрийн тавилангаар шатаж амьдар

• Үнэгүй хоол хүнс зөвхөн хавх, занганд л байдаг

• Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл

• Харанхуй өтгөрөх тусам од болох амархан

• Хулчгар найз дайснаас ч аюултай

• Хүн байх гэдэг хамгийн хэцүү мэргэжил

• Эрчүүд чимээгүй байх татгалзсаных, эмэгтэйчүүд зөвшөөрсөнийх

• Шувуухай л үнэгүй жиргэдэг

Tuesday 3 February 2009

Capital market

Capital market

I greatly appreciate Aruinaa from MOSDAQ LLC who helped me to translate this article. Different points of views are very welcome on this topic.

Lately this kind of term has come into fashion for everyone who pretends to understand the real meaning of it! In reality, there are a few professionals who do have the appropriate knowledge of it in Mongolia. What stands for capital market? Why its development is so important for Mongolia, why the present stock exchange is so unreliable and unable to function efficiently? – I decided to give some answers of mine to these questions and provide you with some basic understanding of the capital market after having discussion with some professionals of this sphere.

In an ordinary family, father and mother are the people who earn money in order to maintain and support all the family members. So if to put it simpler, in a financial market as a whole, capital market or stock exchanges can be seen as a “father” and the money market or in other words the commercial banks can be seen as a “mother”. If to look at the current Mongolian capital market situation, we can see a poor “widowed mother” with lots of kids on her lap. In other words, the commercial banking system has gained a considerable stability in the Mongolian economy and playing an important role in it. It’s clearly seen that almost all of the business companies as well as individuals have become directly dependent from banks which can be proved by the recent world financial crisis. Everywhere we can trace the tracks of price manipulation: the old grandma standing in her cottage and saying “Petrol price has rocketed, my dear, so I gotta raise the price on milk, you know” and the guy raising the price of his old apartment due to the increase of the cement price and etc. In developed countries, there is a common efficient practice to solve this kind of price problems with the help of exchanges, for example, commodity and futures securities. Nowadays only 5 percent of the capital that business companies manage to raise from the financial market is obtained from the capital market and the remaining 95 percent of it is from commercial banks. Total dependency from one thing is extremely harmful, which can be proved by the recent crisis in the banking sector: money supply shortage, loan restriction, loan and currency rate increase, high inflation rate, etc. It’s clearly seen that in our current financial market situation there’s a desperate need in a strong-willed and reliable “father”.

If to throw a quick glance at the current stock exchange situation in Mongolia, it can be determined as a “stepfather” by most of its attributes: by its reputation among clients, operational procedures, security level, etc. To be honest with, I don’t mean to humiliate somebody and I do apologize if some friends or relatives of Mr. Sodkhuu are reading the article, but one thing to remark on: recently during one of his interviews at the Eagle television, Mr. Sodkhuu was referring to a so-called American “Jow Dones” exchange!! Unless otherwise I’m mistaken it is called Dow Jones index. It’s not a secret that Mongolia lacks capital market professionals. Unfortunately, there are a lot “unprofessional” ones who are nobbling and swindling around by gossiping and cheating. But notwithstanding this, capital market in Mongolia is developing by its own way.

According to the Mongol Bank’s Statistic bulletin (December 2008), from 376 listed companies at the MSE only 50 of them were engaged in everyday trading at the exchange and the average monthly turnover was 740 million tugriks (average daily turnover - 37 million tugriks). If to compare it with the 2008 pick period in May, when the total turnover reached 25.7 billion tugriks, we can see a definite “crisis”. Of course, there’s a big contribution of Anod Bank’s 20 billion tugriks to it. The fact that the number of total listed securities at the MSE is reaching 2.9 billion and its market capitalization at the end of 2008 was 515 billion (USD 407 million) tugriks gives us a feeling of positive trend but if to compare those numbers with its market potential then we can see that it’s not so satisfactory enough. Market capitalization at the end of 2007 reached 726 billion tugriks which was a record hitting result. It’s worth mentioning that while in December 1998 the price per share of Mongolian top 20 business companies (Top 20 index is calculated by multiplying the number of traded securities by their market price) was about 200 tugriks, in December 2008 the price per share raised to 5700 tugriks. As a matter of fact the Top 20 index should have been calculated by taking into consideration the method of the basket of common consumer goods, which in turn determines the inflation rate, but presently the method we’re using to calculate this index doesn’t consider different types of business activities. So there comes a question about the objectivity and reliability of the index and about how it’s risky for investors to make decisions basing on it.

As far as I’m concerned the current stock exchange’s operational methods and procedures are too much complicated and the information and security classification doesn’t meet the international standards as expected. As a result there are too many problems which need a proper and efficient solution indeed. For example, the fact that for over 18 years there have been only two kind of securities – shares and bonds – traded and no more alternatives offered; for investors there’s no possibility to get information concerning their obtained securities at any time they wish to, there’s no way to control such kind of information; to get the money the sell side of a transaction have to overcome different stages of bureaucracy; in order to get involved in trading investors have to spend certain amount of time at the broker physically, dealer’s offices making their orders and transferring their money; most of the IPOs at the MSE are unsuccessful and due to it securities are converting into “dead” or illiquid capital; there’s a restricted involvement of commercial banks in the capital market; information centralization and risk; the fact that broker dealers are using simple disks or flash cards in order to share information, which is done with a high level of information leak risk; the possibility for some “unfair” participants to swindle, rook others by using insider information, etc. Notwithstanding, the fact that there are 16 commercial banks functioning in Mongolia, only two of them – Zoos and Golomt – are engaged in the payment process after trading, which is an “interesting” fact itself. Why can’t we give all commercial banks an opportunity of real and fair competition in the capital market where about half a billion dollar is in circulation??? Perhaps nowadays these kinds of issues are highly politicized. Besides, the MSE is still a government owned institution, so these are some kind of “shall not avoidable” problems for them.

Nowadays two essential things are extremely needed: From one side, company’s interest and desire in raising money through stock exchanges, their operational and information transparency, accurate business plans, trust and belief in success are desperately needed like a pure water. From the other side, investors’ knowledge of the market, their fair trading and active attitudes are necessary like a pure air. Once turning out their pockets, investors are interested in two main things: how to make profit from price difference, how to get dividends. In order to achieve their goals, investors shall cooperate closely with the company’s managing and supervising teams, actively participating in shareholder’s meetings. It is needless to mention that most of the commercial banks consider exchange as their competitor and try to formulate tactics against it. So there’s no way to blame the banks with such understanding for being stingy with their 2.6 trillion tugriks of loan portfolio, 601 billion tugriks of current account money, 427 billion tugriks of demand deposits, 907 billion tugriks of term deposit, in total 1.9 trillion tugriks deposit!! (Commercial banks joint report – 31.12.2008). But even if companies and business entities decide to prefer stock exchanges to banks in order to raise money, this money will definitely pass through commercial banks (in current situation through Golomt or Zoos). Companies won’t keep money under mattress!! And even if people will prefer buying stocks and bonds instead of making deposits in banks, their money, with no choice, will pass through current accounts of business entities in different banks. In this case, banks will certainly benefit by obtaining more opportunities to get deposit sources with considerable lower cost and increase the amount of non cash settlement circulation of the banking system as a whole.

All these new opportunities are just the top of the iceberg and as time goes by and in case the capital market development in Mongolia succeeds, soon we can meet the international standards of such top world exchanges like NASDAQ, Euronext, Tokyo, New York, London, Hong Kong and Singapore. (It’s good to be an optimist!!)

Хөрөнгийн зах зээл

Сүүлийн үед энэхүү нэр томъёог бараг толгойтой бүхэн моод юм шиг ярьж хэрэглэж байна. Ачир дээрээ яг нарийн гүнзгий мэдлэгтэй эрдэнэт хүмүүн тун чиг цөөхөн юм билээ. Хөрөнгийн зах зээл гэж ер нь юу юм бэ? Яагаад заавал Монголд хөгжих ёстой юм, одоо байгаа хөрөнгийн бирж нь яагаад нэр хүндгүй, олигтой ажиллахгүй байгаа юм гэдэг талаас нь зарим нэг мэргэжилтэнүүдтэй уулзсаны хүрээнд анхан шатны мэдэгдэхүүнээ та бүхэнтэй хуваалцъя юу хэмээх сэтгэлээ.

Өрх гэрээр авч үзвэл аав, ээж нь орлогоо олж гэр бүлээ тэжээн авч явдагтай адил улс орны нийт санхүүгийн зах зээлийн хувьд аав нь хөрөнгийн зах зээл буюу биржүүд, ээж нь мөнгөний зах зээл буюу банкууд байх учиртай юм шиг байгаа юм барууны стандартуудыг хараад байхад. Монголын одоо байгаа байдлыг зүйрлэн хэлбэл өрх толгойлсон, нэг их олон хүүхэдтэй хөөрхий ижийн зураг харагдаж байгаа биз? Өөрөөр хэлбэл арилжааны банкны систем тогтвортой болсон, эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж “Эхийн эрхт ёсон” тогтсон байгаагаас гадна бараг бүхий л бизнесүүд болон хувьд хүний амьдрал арилжааны банкуудаас шууд хараат болсон нь дэлхий даяар үргэлжилж буй алдарт хямралаар батлагдаж буй. Бензинийн үнэ өссөөн миний хүү гээд гэрийнхээ гаднаа зардаг сүүний үнээ нэмсэн эмээ, цементийн үнэ өссөөн хөө гээд аль 1980 онд баригдсан хуучин байрныхаа үнийг өсгөсөн хижээл насны залуу нарын энэхүү үнийн хөөрөгдлийг өндөр хөгжилтэй орнуудын товаарийн бирж, санхүүгийн хэрэгслүүдийн зарим нэг төрлүүд болох үүсмэл үнэт цаас зэргээр элбэгхээн зохицуулдаг юм билээ бусад улс оронд. Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн зах зээл дээрээс босгож олж буй эх үүсвэрийн дөнгөж 5 хүрэхгүй хувь л хөрөнгийн зах зээл дээрээс олдож үлдэж буй 95 гаруй хувь нь арилжааны банкуудыг дулдуйдан амьдарч байна. Нэг юмнаас хэт их хамааралтай байхын сөрөг талыг өнгөрсөн оны хавраас эхэлсэн банкуудын эх үүсвэрийн хомсдол, зээлийн хязгаарлалт, зээлийн хүүгийн өсөлт, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт зэргээс та бүхэн бүгд яс махаараа мэдэрсэн буй заа. Дахин онцлоход, өнөөгийн нөхцөл байдалд зангарагтай, түшигтэй “аав”-ын үүрэг роль манай эдийн засаг, санхүүгийн зах зээлд үгүйлэгдэж буй гэж дүгнэгдэж байна.

Одоогийн хөрөнгийн биржийн ард иргэдийн дунд буй нэр хүнд, үйл ажиллагааны процедур, нууцлал, аюулгүй байдал зэргийг харахад “хойд эцэг” шиг жаахан жул харагдаад байдаг. Хүн муулж байгаа юм биш шүү, Содхүү гуайн хамаатан, садан, найз нар нь уншиж буй бол уучлаарай, гэхдээ нэгэн зүйл хэлэхэд Хөрөнгийн биржийн захирал Содхүү гуай нэг сарын өмнө Ийгл телевиз-д өгч байсан шууд ярилцлагадаа Америкийн “Жоу Донс” бирж гээд л “тууж” байна билээ. Уул нь миний хальт сонссоноор Доу Жонс (Dow Jones) гэдэг санаж байна. Угаасаа Монголд хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан мэргэшсэн боловсон хүчин, өндөр зэрэглэлийн мэргэжилтэнгүүд хаа хаанаа байхгүй байгаа нь нууц биш юмаа. Харин дутуу мэддэг юмаа ашиглан, эсвэл цуу яриа тараах замаар санхүүгийн луйвар хийдэг нөхдүүд нижгээд байдаг бололтой. Гэсэн хэдий ч улс орны хөгжлийг даган энэхүү салбар маань хүссэн хүсээгүй өсөн өндийж буйг дурдах ёстой.

2008 оны 12 сарын Монгол банкны Статистик мэдээгээр бол ажлын өдөр болгон 376 хувьцаат компанийн дөнгөж 50 компанийн үнэт цаасны арилжаа их, бага хэмжээгээр буюу сарын дундаж нь 740 сая төгрөг, өдрийн дундаж нь 37 сая төгрөг байжээ. Энэ нь 2008 оны оргил үе болох 5-р сарын 25,7 тэрбум төгрөгтэй харьцуулахад хэрхэн “хямарсан” нь ойлгогдох буй заа. Энэхүү дүнд Анодын 20 орчим тэрбум төгрөгийн арилжаа нь шууд нөлөөлсөн нь дамжиггүй. Нийт бүртгэлтэй үнэт цаасны тоо 2,9 тэрбум ширхэгт хүрч зах зээлийн үнэлгээ нь оны эцсээр 515 тэрбум (407 сая ам.доллар) төгрөгт хүрээд байгаа нь нэг бодлын том тоо юм биш мөртлөө зах зээлийн боломжтой нь харьцуулан том зургаар харахад үнэхээр чамлалттай тоо юм. 2007 оны 12-р сарын сүүлээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буюу market capitalization нь 726 тэрбум төгрөгт хүрч рекорд тогтоож байлаа. Түүнчлэн ТОП 20 индекс буюу арилжаалагдсан хувьцааны тоо, зах зээлийн үнийн нийлбэрээр үнэлэгдсэн топ 20 аж ахуйн нэгжийн нэгж хувьцааны үнэ 1998 оны 12-р сард 200 гаруй төгрөг байсан бол 2008 оны 12-р сард 5700 төгрөгт хүрээд байгааг дурдах нь зүйтэй байна. Уул нь ТОП 20 индексийг тодорхойлохдоо инфляцийг тодорхойлдог өргөн хэрэглээний барааны сагс шиг аргачлал хэрэглэх ёстой боловч яг одоогийн манай зарчим хувьцаат компаниудын бизнесийн төрөл бүрийн чиглэлийг хараахан тооцож оруулдаггүй гэж ойлгосон. Тэгэхээр энэ нь хир бодитой индекс вэ, энэхүү тоог ашиглаад хөрөнгө оруулагч нар шийдвэр гаргавал хир эрсдэлтэй вэ гэдэг том асуултын тэмдэг гарч ирж байна.

Одоогийн хөрөнгийн биржийн үйл ажиллагааны процедур нь нилээд олон шат дамжлагатай, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын хувьд олон улсын стандарт шаардлагыг хангаж чадахааргүй байна гэж надад ойлгогдсон. Жишээ нь; хувьцаа, бонд гэсэн бараг хоёрхон төрлийн л бүтээгдэхүүнтэй 18 жилийн турш “зууралдаж” буй байдал, хөрөнгө оруулагч буюу ямар нэгэн хувьцаа, үнэт цаасны багцуудыг худалдан авсан этгээд өөрт байгаа хувьцааны мэдээллээ шууд цахим хэлбэрээр харж, тогтмол хянах ямар ч боломжгүй, хувьцаа зарсан этгээд нь мөнгөө олж авах гэж хэдэн давхар шат дамжлага дамждаг, арилжаа хийхийн тулд заавал биеэрээ хөрөнгийн бирж буюу брокер, дилерийн компани дээрээ цаг, заваа хумслан очих хэрэгтэй болдог, компаниудын нийтэд гаргасан хувьцаа нь тэр болгон амжилттай зарагддаггүй, үхмэл буюу хөрвөх чадвар сул хөрөнгө болж буй байдал, арилжааны банкуудын сул буюу хязгаарлагдмал оролцоо, дэндүү идэвхгүй байдал, мэдээллийн хэт их төвлөрөл болон эрсдэл, мэдээлэл болон вирус флашаар хоорондоо зөөлцөж харилцаж буй байдал нь санаатай болон санамсаргүй алдаа гаргахгүй байхын үндэсгүйгээс гадна зах зээлд оролцогчид болох зарим нэгэн этгээдүүдийн этик болон “insider” мэдээлэл буюу дотоод мэдээлэл ашиглан зүй бусаар, шударга бус тоглолт хийх, бусдыг залилах, луйвардах боломж нээлттэй зэрэг нилээд проблемууд баймой. Арилжааны 16 банк байсаар байтал Зоос, Голомт гэсэн хоёрхон банк дээр биржийн арилжаанд оролцож буй бүхий л этгээдүүдийн мөнгөн хөрөнгө төвлөрч буй нь бас их “сонин”. Зээл, хадгаламжаараа өрсөлдөж “үхэлдэж” буй банкуудыг яагаад энэхүү хагас тэрбум ам.доллар эргэлдэж буй хөрөнгийн зах зээлийн дансууд байршуулах дээр “алалдуулж” болохгүй байгааг, энэ боломжийг банкууд харахыг хүсэхгүй байгааг гайхаж л суунам. Магадгүй эдгээр проблемууд нь энэ түвшиний асуудал хэт их улстөржсөн, дээрээс нь төрийн мэдлийн байгууллага болохоор тохиолдох “нигууртай”, үүрвэл “зохилтой” зовлон бэрхшээлүүд юм уу даа гэж мөхөс мань мэтэд ойлгогдож байнам.

Хөрөнгийн биржээр дамжин хөрөнгө босгох, эргэлтийн мөнгө олж авах компаниудын өөрсдийнх нь идэвх, ил тод байдал, бизнесийн холч ухаан, итгэл үнэмшил нь цэвэр ус мэт чухал. Харин түүнийг нь ойлгож, судалж, итгэж худалдаж авч буй хөрөнгө оруулагч нарын мэдлэг боловсрол, шударга тоглолт, идэвхтэй байдал нь цэнгэг агаар мэт хэрэгтэйг энд хэлэх нь илүүц буй заа. Мөнгөө халааснаасаа гаргаад хувьцаа авч буй хүн нэг бол хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олно, эсвэл ногдол ашиг авна гэсэн хоёр л зорилготой орох тул тэрнийхээ төлөө л тухайн компанийн гүйцэтгэх удирдлагыг шаардан ажиллуулах, хувь нийлүүлэгч нарын хуралд нь идэвхтэй оролцох зэргээр оруулсан хөрөнгийнхөө үр шимийг хүртэх бөлгөө.

Арилжааны банкуудын бараг ихэнх удирдлага хөрөнгийн зах зээл буюу биржийг мөнгөний зах зээл буюу арилжааны банкуудын өрсөлдөгч гэж харан, эсрэг тактик боловсруулан ажиллахыг хичээдэг нь нууц биш. Ийм ойлголттой хүмүүс нийт 2,6 триллион (2632 тэрбум буюу 2,6 их наяд) төгрөгийн зээлийн багц, иргэд, аж ахуйн нэгжүүдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу 601 тэрбум төгрөг бүхий харилцах дансны үлдэгдэл, 427 тэрбум төгрөгийн хугацаагүй хадгаламж, 907 тэрбум төгрөгийн хугацаатай хадгаламж, нийт 1,9 триллион (1935 тэрбум буюу 1,9 их наяд) төгрөгийг “харамлахгүй” байхын аргагүй юм (2008 оны 12-р сарын 31-ний байдлаарх банкуудын нэгдсэн мэдээгээр). Гэвч үнэндээ аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авахаасаа илүү хөрөнгийн бирж дээр хувьцаа, бонд гарган мөнгө босголоо ч гэсэн энэхүү мөнгө нь аль нэгэн арилжааны банкаар (одоогийн нөхцөлд Голомт эсвэл Зоос банк) дамжиж л таарна. Тэдгээр компаниуд гудсан дороо хадгалахгүй нь мэдээж. Эсрэгээрээ иргэд, аж ахуйн нэгжүүд илүүдэл хөрөнгөө банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулахаасаа илүү өндөр өгөөж харан хувьцаа, бонд хөрөнгийн зах зээлээс худалдан авлаа ч гэсэн тэрхүү мөнгө нь аль нэгэн аж ахуйн нэгжийн аль нэгэн “азтай” банкин дээр байгаа харилцах эсвэл хугацаагүй хадгаламжийн дансанд нь л орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл өрөөсөн халааснаасаа “хэлтэрсэн” чихрээ аваад нөгөө халаасандаа хийж байна гэсэн үг. Харин ч энэ тохиолдолд арилжааны банкууд хямд өртөгтэй эх үүсвэр цуглуулах илүү сайхан боломжтой болж байгаагаас гадна банкны системийн нийт бэлэн бус төлбөр тооцооны эргэлтийг эрс өсгөх бус уу?

Эдгээр сайхан сайхан боломжууд нь зөвхөн мөсөн уулын орой бөгөөд сонгодог утгаараа хөрөнгийн бирж хөгжөөд, нийтээрээ хэрэглээд заншвал бид тун удахгүй дэлхийн топ биржүүд болох Насдак, Евронэкст, Токио, Нью-Йорк, Лондон, Шанхай, Шинжэн, Хонг Конг, Өмнөд Солонгос, Сингапурийн хөрөнгийн биржүүдтэй ижил түвшинд биш юмаа гэхэд ижил стандартад хүрэх цаг ойрхон байнам.