Views
Еэ еэ бөө вөө буюу ичиг ичиг
Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ
оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санаачлагыг дэмжих, зохион бичлэгээрээ
дамжуулан төр засагтаа санал бодлоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор
зарласан “Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны
тухай мэдээллийг анх Цахим өртөөний сүлжээнээс авч байлаа. Харин саяхан
Твиттерийн хуудаснаас уг уралдаанд шалгарсан бүтээлүүд цахим хувилбараар зохион байгуулагчийн энэхүү вэб дээр тавигдсан тухай мэдээлэл аваад шимтэн уншихаар суусан
юм.
Гэтэл тусгай байранд шалгарсан энэ эссэний гарчиг нь нэг л танил
харагдаад болдоггүй шүү. Ороод үзтэл миний дээр бичиж байсан энэхүү бичлэгийг
үг, үсгийн зөрүүгүй хуулаад зохиогчийн нэрийг нь солиод тавьсан байх юм. Дээхнэ
үед би оюуны хулгай, хуулан бичлэгтэй холбоотой энэхүү бичлэгийг бичиж байсан
билээ.
Япон улсын Акита их сургуульд сурдаг юм уу, ажилладаг юм уу бүү мэд
Жаргалдаваа ЛХАГВАСҮРЭН гэдэг нөхөр цагаан махны хэрэг хийхээр барах уу бүр
Монгол улсын төр засгаас оюуны хулгай хийснийхээ төлөө шагнал энэ тэр авсан
бололтой дог шүү. Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд уул нь энэ тухай
маш сайн зааж, анхааруулдаг юмсан. Энэ залуугийн маань чих нь хатуу юу эсвэл тийм
нэг сайхан гүндүүгүй Монгол уу гэдэг асуултыг блогийг минь яг одоо уншиж буй танд
тавимаар санагдав.
Энэ том хил хязгааргүй бөгөөд эрх чөлөөт цахим ертөнц дотор ийм замаар хир
удаан бөгөөд хир хол явж чадна гэж тооцоолсон юм бол доо хөөрхий энэ залуу! Хэрэв
энэ залуу сурдаг бол Японы сургууль руу нь би энэ тухай мэдэгдвэл тухайн улсын
стандартаар бараг л сургуулиасаа хөөгдөх байх шүү. Хөөрхийг тэгж бүлтэгнүүлэх
сонирхолын хэлтэрхий надад байхгүй ч хүний бүтээл хулгай хийн тэр тусмаа Монгол
улсын төр засгаас шагнал авсан нь эмгэнэлт драмын жүжиг шиг л санагдах ажгуу.
Монголчууд ичих нүүрэн дээрээ элэг наасан гэж ярьдаг. Энэ харин овоо
зузаан элэгтэй нөхөр дөг шүү. Хэний янаагүй бид нар айхаасаа илүү ичиж сурмаар
байгаа юм даа!
32 comments:
Цайрчихсан нөхөр үүдээ харин тэр чинь. Дараа дахиад бас хэн нэгний бүтээлийг барьчихсан гүйж явна шүү. Цахим өртөнд мэдээлж буцаалгах хэрэгтэйн бишүү.
Цайрсан хар хулгайч юм даа. Тэр хулгайчийг олны өмнө дэлгэж шившиг болгоё! Зураг хөргий нь ил тавиад олон нийтэд хэн гэдгийг нь илчилье!
Ёстой сайхан хуулж тавьсан байна.
Plagiarism bol hulgai! Chi shuud ter surguulid ni handaj heleh heregtei, esvel ter zaluud.
Хаха ямар овьлогогүй гар вээ, улаан цайм копи раcт
Yostoi marzan yumaa. Ooroo oyunii hodolmoriig hundeldeg hun gevel yah arggui ene talaar sonin hevleld medeeleh yostoi tehgui bol tsaashdaa iimerhuu marzan yumnuud garah bolno.
Za busdaas hamaagui duu, kino huulj huvilj avdaggui hun gej odoohondoo manaid baihgui baih. Harin ulaim tsaim busdiin bichlegiig ingej avna gedeg bol ter hun yamar negen gemt heregeer garshisan shuluuhan etgeed l gesen ug dee.
лайтай айн
US-d plagiarism gargasan l bol diplom deeree academic dishonesty gesen marktai uldej bgaa yumdaa.
Vinzo, deer neg anonymous hunii helsenchlen chi uuruu uneheer iim busarmag zuiliin esreg baodag bol zohih gazar ni medegdeh ni zucv shuu. Shagnal magnaliig ni claim hiih ni ch haashaa yumb zugeer...
And havent' heard from you for a while man! How is it going on out there! Keep me posted!
Bayasaa
ээ ямар онигоотой юм бээ, одоо нэгэнт тйим юм хйисэн хүнийг чинь яалтай ч билээдээ. ядаж гадаадад сурдаг ухаантайн бол жоохон этиктэй баймаар юм даа энэ зарим бүдүүлэг монгол хүмүүс. зөвхөн хүний юм зөвшөөрөлгүй авахад ч биш бүхий л талаараа боловсрол, төлөвшил суумаар юм.
хавь орчных нь таньдаг мэддэг хүмүүс уншиж байгаадаа энийг.
Iim hereg hiisen yum tani yaltai bilee gej bolohgui sh dee. Shagnalyg avah yostoi hund ni ogoh ni shudarga hereg. Uul ni yum unshaad yavdag hooson bish tolgoi yum gehdee ter tolgoig iim zuild ashiglaj baihaar. Ene ch ireeduin luivarchin beltgegdej baigaagiin shinj dee. Holbogdoh humuustei holboo togtooj shagnalaa avsan ni deer baihaa. Tsaash tsaashdyn arga hemjeetei surgamj ch bas bolno biz dee.
yunii umnu vinzodoo bayar hurgeye. Chinii buteel zarim hund taalagdaad, ulmaar uraldaand orohodoo zuvshuurulguigeer er zorigtoigoor ooriin ner deer ashiglaad, ter ni shagnalt bairand shalgarsan baina.
Iimerhuu garuud ireeduid eh orond min heneer tug tahih bol geheer buur durgui hurch bna.
yer ni ter zohion baiguulagch nart handah ni zuitei baih. ug ni esse-bichihed bas bibliography gej baih yostoi biz de?
yer ni manai bolovsroliin systemiig jaahan saijruulah bol ene met uuriin tolgoigui humuuseer duureh ni....
Зохион байгуулагчдад нь албан ёсоор мэйл бичээ. Дутагдлын хажуугаар ямар ч байсан дуугай өнгөрч болохгүй. Эссе хуулах байтугай, тезис хуулсан нөхдүүд Монголоор дүүрэн болчихоод байнаа хө.Хамтын хүчээр л "үзэлцэхгүй" бол дийлдэхгүй шинжтэй.
http://alimaa.wordpress.com/2010/12/04/plagiarism-%d0%b1%d1%83%d1%8e%d1%83-%d1%83%d1%85%d0%b0%d0%b0%d0%bd%d1%82%d0%b0%d0%b9-%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d1%85-%d0%bd%d1%8c/
Энэ манайхаас зарласан уралдаанд түрүүлсэн бүтээлийн хуулбар юм уу? Зохион байгуулагчийн сайт дээрээс алдаа заагаад уншиж болохгүй байна. Хэрвээ тийм бол үүнийг зүгээр орхиж болохгүй. Ганзориг оо, чиний нийтлэлийг бид эх сурвалжтай нь "Либерал ньюс" гээд өөрийн сониндоо нийтэлсэн байгаа. Зохион байгуулагчдад нь мэдэгдэх нь шударга ёсонд нийцэх бишүү? (Г.Ганбат-ИЗНам)
Ingehed busad humuusiin essay-g ch gesen shalgah heregtei yum baina da. Yumiig yaaj medeh ve de, ain?
Ter shalgaruulj baigaa nuhud ni ch yuun taaruu shalgadag yum be de. Gadaadiin neg ih surguuliin muuhan bagshaas ch muu baina shu.
Ээдээ энэ ч мөн ч хэцүү дээ миний хийсэн судалгааг ч гэсэн нэг нөхөр ингээд аваад явж байсан шүү хэцүү хэцүү
ene ooroo getsuu asuudal bhaa, hamgiin gol ni zohion bguulj bga humuus yaaj shalgah ni joohn burheg l dee, busad humuus ni arai tegeegui bhoo,
bas material/eesay yavuulsan humuusiin surdag ajilladag ni unen gsniig yaj batalgajulsin bol?
shagnaliin mongo enee teree ni sestgel hanamjtai bsn bolov uu yaasn bol ter hund?
Ter Tsagaan mahnii heregten chin emegtei hun bololtoi.
http://www.edu.city.akita.akita.jp/~osm-s/index.htm
Enenii 3dahi murnii 4 deh zurgan deer Mongoliin dalbaanii umnu huuhedtei gar barij baigaa hun bololtoi gej manai neg naiz helj baina.
Ёстой балиар цагаандаа гарсан амьтан бэ? Хүний санаагаар хол явахгүй ээ.Тэгээд тэр шагнал нь өөрт нь ямар санагдаж байгаа бол доо хөөрхий
Оюуны хулгай хийж болдог гэсэн ойлголттой хүүхэд залуус дунд сургуулиас дээдэд дэвшээд сурч байгаа нь эмгэнэл. Эцэг эх нь хүний санаа оноог хэрхэн овжин ашигласанаа сайн үйл мэт гэр орондоо хөөрцөглөдөг байсан биз. Өдөр бүр хэвлэл мэдээллээр төрийн түшээгээс траншейд суугч хүртэл хүн бүр, төр нь ардаасаа ард нь төрөөсөө хэн ямар хулгай хийснийг зогсоо зайгүй сурталчилж байхад хулгай зүй төлөвших нь аргагүй. Парламентад суудалтай ИЗН-аас зохион байгуулсан уралдаанд түрүүлээд удаагүй бичлэг хулгайн замаар ороод ирж байхад олоод мэдчих чадваргүй зохион байгуулагчтай төр уралдаан зарлаж байхад "хуулах шуух" орчинд өссөн хулгайч хүүхэд энэ зэргийг хийнэ.
Хамгийн адгийн хамгийн ичгүүрт оюуны хулгайг жигших талаар залуус минь юм хиймээр болжээ.
Иймэрхүү зүйл зөндөө харсан болохоор бараг дөжирчиж.
шившигтэй юм аа, тэгээд Японд сурдаг хүн шүү, эсүүл Япон улсын сургалтын тогтолцоо хөгжлийн хувьд манайхаас сайн биш юм болуу? сурч амьдарч үзээгүй болохоор мэдэхгүйм.
Хий дэмий минийх гэж цээжээ дэлдээд хэрэг байдаггүй юм билээ.
Оюуны өмчийг хамгаалах хууль эрхзүйн талаасаа Монгол чинь, шал арчиж буй улсын эгнээнд явдаг шт.
Оюуны өмчийг хамгаалах газраас өмч нь алдагдсн ч удаатай. "БиЧамдХайртай2" кану өмчийн газраас алдагдаж нэт-ээр цацагдсан сурагтай байлээ.
овоо юм сурмаар гар байна даа
Sanal zuvluguu ugsun nuhdud bayarlalaa! Enehuu post twitter, facebook ene tereer damjigdaad nileed olon hund hursen bololtoi. Ug uraldaaniig zohion bguulah komissoos uursduu nadtai holbogdson. Namaig enehuu essay bichsen gedgee batal gesen email iruulsen bna lee.
Ganbat aa, tanai nam ruu handaj bichig yvuulsan gesen shuu.
Uul n nadaas bish nuguu boldoggui nuhruus ene essay bichsen esehee batal gej ted asuuh ystoi um shig sanagdaad bgaa um. Ymartaa ch undsen website-s n "mani nuhriin" essay-g delete hiigeed shagnaliig n tutgelzuulsen bololtoi um bilee.
Shagnal, mungu, ner aldriin tuluu busdiin aab, eejiig hurtel uuriinhuu aab, eej geed claim hiih humuus tsuungui l bdag um shig bna daa ene delhii deer.
Ondor hogjiltei orond shildeg bolovsrol ezemhij baigaa onoogiin zaluusiin niitleg dur torh bish l bailtai gej naidahaas. Gehdee asuultiin temdeg uldeegeed baigaa n bidnii bolovsrol gej nerleed hoinoos gadaad dotoodgui hootsoldood baigaa enehuu zuil uneheer bolovsrol mon uu?? Bid ergeed oorsdoosoo asuuh tsag bolson bus uu Bolovsrol gej yu be gej?? Hun hediid bolovsroltoi boldog yum be gej?? Ooriin uhamsar setgehuin ezen bolj chadaagui humuun beer togs bolovsroliig ezemshij chadah uu mon tuunchlen bolovsroliin togtoltsoo humuust tiim bolomj olgoj baina uu geed asuult urgeljleed baih yanztaidag shuu???
Sain bnu? Ganzorig ahaa, bi ter tanii haigaad baigaa hun chin bna. Bi tanii essay bolon blog unshdag. Tiim bolohoor taniig ter bolovsroliin yamnaas zarlasan zedevtei adilhan essay bichsen iig tani medeh tul tanii essay tedend iim essay ene blog deer iimn negen essay bna l gej yavuulsan. Getel daraa ni nad ruu 2 ch udaa oroltsog chiin application aa ta boglon uu? gej yavuulsan baisan bi ter ued bi oroltsogch bishee gej uul ni yamniihand zondo helj hariu mail bichsendee. bi naad essay-g chin ch bicheegui gedgee bichsen. tegeed sayahanaas maileer baahan shagnal enter geed mail irsen bailee, bi dahiad omno helj bsan hariunuudaa davtaal bi bishee gedgee mon ch olon helsendee, bas dahial bichsen getel odoo boltol minii bichseniig oigoogui yum shig bn. Za yamarchil bsan tanias alban esoor uuchlal ireh estoi gej bodoj bna.
hehe, harin medeegui suujiital yanz yanziin yumand ortson, shalgartsan baidiin shw. hun ardaa! eh survaljaa tavichaad huuljaagaachee gej dahin husye daa. ene deerh nohor tegeed jinkene bicheech ruu ni shagnaliig ni passlah talaar yu hiisiin. heden davharaaraa hariutslaga aldana gej baimguimdaa.. yadaj 1 ni hariutslagagui uildel hiilee geed zamd n' ali neg n shalgaruulagch ch yum u, shalgaragch ni oorsdoo sanaachlagaaraa zov golidrold ni oruulchij bolooguim baij dee. za yutai ch vinzoodoo amjilt husye daa, lav bn shw. daanch ter uraldaan muraldaaniig ni skipdtsen bolohoos chi chini shagnalt bicheech yum beeshdee hehe.
Tegeed hen h buruugui bolj taarsan uu? Busdiin umnu bolood uuriinhuu umnu herhen hariutslagatai amidaradgiig Yapond surchgaa bol suraltsaarai gej zuvlue. Manai ulsad ene ugiig ugsiin sangaas hassan gemeer sanagddag.
Ene tuhai duulaad tsochirold orood net uhaj baital ug hergiin ezen bololtoi hunii medeelel olj avlaa.
Iim zarga uusgesen hun geheergui Mongoliin shildeg hun yum bishuu? Shildegt urgumjilsun humus ni yu boddog boloo gej bodogdov.
http://school44.edu.mn/taniltsauulga/2010-09-16-03-04-15/2010-10-09-05-07-53/109--2009-
tsochirdson geheer chinii tanidag hun chin yumu? Chi ter hunees yag yu bolson g ni asuugaach. Magadgui ter chini end bichsen shig sn hun yum bishu. Deerhen bichihdee ter bol budilaan bsan gej bsan magadgui ternii helsen shig tiim yum bolson ch yum bilu?
өөрийн чинь бичлэгийг уншлаа. тэр хэрэг түвэгт холбогдоод байгаа хүүхдийг бас харлаа. /зураг танилцуулга сэлтийг/, бас дээр нэг commentiig үзлээ. Та өөрөө тэр хүүхэдтэй шууд харилцах боломж байгаа юм биш үү. хөөрхий хулгайч зэлгийчдээ хүрээд байх юу байх вэ дээ. шившиг болгож гарах газар харах нүүргүй болгохоор ингэж ханцуй шамлан бусдын дайралтаар хачирлан жаахан хүүхдийг мохоох хэрэгтэй гэж үү. Юм үзэж нүд тайлсан бас чамгүй их мэдээлэлтэй хүн байна гэж өөрийн чинь бичлэгүүдээс харагдаж байна. Санаатай хулгайлаад тэгээд гүрийгээд зүтгээд байгаа ширэн нүүр гэж бас харагдахгүй л байна энэ охин. аль аль учрыг магадлаагүй байж бид ийн шаагилдах нь дэмий бус уу. яагаад ч юм би энэ охиныг хайрлах хэрэгтэй гэсэн бодол төрөөд өмөөрмөөр байна. буруу зөвийг бүрэн магадлаагүй байж ингэж шууд хэрэгтэн хэмээн зарлаж болох эсэх талаар хуульд заасан зарим заалт байдаг байхаа... Ганзоригоо...
Post a Comment