Sunday 27 December 2015

Скайтелийн iPhone-тэй шинэ жил

Цоо шинэ iPhone аваад яг долоо хоног дээрээ нэгэн арга хэмжээ дээрээс хулгайд алдаж багагүй бухимдаж билээ. Скайтел компани үнэнч хэрэглэгчийн статусаар лизингээр авсан энэхүү утсандаа харамсахаас илүүтэйгээр дотор байгаа дата, мэдээлэл нь миний хувьд багагүй ач холбогдолтой байсан билээ. Гомдлын мөр гээд найзуудын санал болгосноор утсаа алдсан дүүрэг, хорооныхоо цагдаад нь очоод өргөдөл гаргаад мэдүүлэг бөглөж орхисон юм. Миний хувьд иймэрхүү зүйлд орооцолдож, цагдаад хүсэлт гаргаж байгаагүй тул дотроо нэг их найдлаг байгаагүй, дээрээс нь сонин хэвлэлээс авсан мэдээллийн ойлголтоор цагдаа гэхээр нь хүн загнасан, ширүүн дүр төрхтэй, харьцаа муутай нөхдүүдтэй тулах нь дээ л гэж бодож байлаа.

Харин бодит байдал яг эсрэгээрээ байлаа. Мөрдөн байцаагч залуу Та Та гэж авгайлахаас гадна хагас, бүтэн сайнгүй залгаж нэмэлт мэдээлэл авч ажлаа хийх. Амралтын өдрөөр гээд өөдөөс нь хэлэхээр бид нар чинь өдөр шөнөгүй, ажил, амралтын өдөргүй ажиллах ёстой юм аа, та санаа зоволтгүй асууж тодруулах зүйлсээ асуугаарай гэх нь бараг 5 одтой зочид буудлын тансаг үйлчилгээ авч буй мэт л сайхан санагдаж байв. Хагас бүтэн сайнд миний төлөө ажиллаж байна гэж бодохоос өөрийн эрхгүй хүндлэл төрдөг аж.

Өргөдөл гаргаж, мэдүүлэг бөглөсөн даруйд тусгай дугаараас гар утсанд мессэж ирж бүртгэлийн дугаар болон асууж тодруулах зүйл байвал шууд холбогдох цагдаагийн утас, мэдээлэл ирдэг болсон байна. Хамгийн ололттой нь http://www.service.police.gov.mn/ сайт руу орж өргөдөл, хүсэлт гаргасан хэрэг маань хэрхэн шийдэгдэж буй явц, хэн гэдэг мөрдөн байцаагч ажиллаж байгаа, түүний холбоо барих бүх хаяг, албан тушуул болон санал хүсэлтээ шууд трак хийж болдог болсон байна. Яг л нөгөө явуулсан илгээмж маань хаана явааг нь DHL-ийн системээр мониторинг хийдэг шиг. Миний утас олдох уу гэж асуухад хайрцаг сав, баталгааны бичгээ бүгдийг нь над дээр үлдээчих ээ, тун удахгүй би танд энэ хайрцаг дотор чинь утсыг чинь хийгээд хүлээлгэж өгөх болно оо гээд өөртөө тун чиг итгэлтэй хэлээд намайг өрөөнөөсөө гаргахад нь тоглоомтой нөхөр байна даа гэж бодож байсныг нуух юун. Саяхан бас орцондоо утсаа дээрэмдүүлсэн танилын маань танилын ухаалаг гар утсыг цагдаа нар олж өгсөн гэж сонсоод итгэл багахан төрж л байлаа.

Утсаа алдсанаас яг 2 долоо хоногийн дараа цагдаагаас яриад та завтай бол хүрээд ирээч гэж байна. Яваад очтол утас маань олдсон, утсыг маань авсан, хэрэглэж байсан хүн нь намайг хүлээгээд цомцойтол сууж байх нь тэр. Ядаж байхад хальж мэддэг хүн байж таараад өмнөөс нь ичээд, бараг дотроо яах гэж утсаа буцаж олох доо гэж “гэмшиж” суулаа. Хүний өмнөөс ичих шиг хэцүү зүйл энэ хорвоод байдаггүй байх аа...

Өнөө цаг үед ухаалаг утас хулгайлах шиг тэнэг хулгай байхаа больсон бөлгөө. Утас болгон, чип болгон кодтой, өөрийн гэсэн сериал дугаартай болсон ийм нөхцөлд өөр хүний иргэний үнэмлэх хулгайлж буйтай л агаар нэгэн утгагүй үйлдэл болсон аж. Их нарийн аргууд байдаг юм байна. Гэхдээ хулгайч нарт шипи өгөхгүйн тулд, мөн цагдаагийн арга ажиллагааны технологи задлахгүйн тулд эдгээрийг энд бичих нь зүйд нийцэхгүй биз ээ.

Миний хувьд энэ шинэ жилийн хамгийн гоё бэлэг нь тэрхүү цагдаагийн сэтгэл, ажил, чадвар, харьцааны соёл нь байлаа. Юм юм хөгжиж л байгаа юм байна. Төрийн, цагдаагийн үйлчилгээний чадвар бас үйлчилгээний чанар ингэж мундаг сайжирсан гэж огт бодож байсангүй. Мэдээд, мэдрээд өөрөөсөө бас л ичиж суунам. Баярлалаа та нарт!

Хэдхэн хоногийн дараа он солигдох гэж буй энэ мөчид энэхүү бичвэрийг уншин суугаа та бүхэнд мэдээж эрүүл энхийг хүсэхээс гадна бие биенээсээ хулгай хийхгүй, худал ярихгүй ажиллаж, амьдрахыг ерөөе! Огт бодоогүй, хэзээ ч тэгэхгүй гэж бодож байсан хүмүүс худалч, хулгайч байхыг мэдэх шиг хүнд хэцүү бөгөөд эмгэнэлтэй муухай зүйлс энэ хорвоод ховор байх аа.

За та минь хэн нэгний ухаалаг гар утсыг “санаандгүй” олоод хэрэглэж байгаад баригдаад онигоо болов доо. Тэрний оронд өөрөө эзнийг нь олоод аваачиж өгөөд шагналаа авсан нь хулгай хийснээс хамаагүй цэвэрхэн мөнгө болохоос гадна “ажиллагаа” багатай үйлдэл болно шүү.


Бүгдээрээ хулгай хийхээ л больчихъё л доооо...

Monday 21 December 2015

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд ТА бэлэн үү?

Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Klaus Schwab-ийн бичсэн энэхүү нийтлэлийг орчуулан та бүхэнд хүргэж байна. Энэхүү сэдэв нь удахгүй буюу 2016 оны 1 сард болох Давосын чуулганы үндсэн сэдвээр сонгогдсон бөгөөд дэлхийн бүх лидерүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй сэдэв бөлгөө.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өөрсдийн аж амьдрал, ажлын орчин нөхцөл юугаан сайжруулахын тулд мэргэн оюун ухаанаа харамгүй зарцуулж, заримыг нь бараг шавхаж байна. Hargreaves-ийн анх зохиосон эргэлдэх хөдөлгөөнөөр ноос самнах машинаас авахуулаад Ford-ийн машин үйлдвэрлэл, угсралтын анхны шугамууд, Wozniak-ийн компьютерийн хэрэглээнд хувьсгал гаргасан шийдлүүдийг энд дурдаад байвал дуусашгүй. Харин өнөөдөр бид хоорондоо холбогдсон хэдэн тэрбум төхөөрөмжүүд, 3D хэвлэгч, супер ухаалаг роботуудыг нэгэнт бүтээж чадсан болохоор “Дэлхийн аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал”-ын тухай нухацтай ярих цаг нь нэгэнт болжээ.
Энэ хувьсгал зөвхөн манай нийгэм ба эдийн засгийг өөрчлөөд зогсохгүй хүн гэдэг бодгалийн шинж төлөвийг ч өөрчлөх хүчтэй байна. Харин ХҮН бид үүнд бэлэн үү?
Аж үйлдвэрийн хувьсгалын түүхүүд
Энд бидний ярих гэж буй аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь өмнөх 3 хувьсгалуудаасаа ялгаатай. Ийм ч учраас үүнийг хувьсгал гэхээс илүү хувьсал гэж хэлбэл зохилтой. Өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудын үед гарч байсан технологийн дэвшлүүд нь нийгэмд бодитой үр нөлөө үзүүлэх хүртлээ хэдэн арван жилийг элбэг шаарддаг байв. Жишээ нь, эдийн засагч Robert Gordon-ийн бичсэнээр “Аж үйлдвэрийн 1 ба 2-р хувьсгалын хэмжигдэхүйц үр дүн нь хүмүүст хүрэхэд элбэг 100 жил шаардагдсан” гэжээ. Үнэхээр өнөөдрийг хүртэл дэлхий дээр 1,3 тэрбум хүн байнгын гэрэл цахилгаангүй амьдарч, дэлхийн нийт хүн амын багагүй хэсэг нь өнөөдрийг хүртэл аж үйлдвэрийн 1 ба 2-р хувьсгалаас үүдэн бий болсон шинэ технологи, дэвшлүүдээс хүртэж чадаагүй байгаа нь харамсалтай ч бодит үнэн билээ. Харин одоо бидний ярьж буй хувьсгал нь бодит цагийн (real-time) хувьсгал юм. Өөрөөр хэлбэл өчигдрийн шинжлэх ухааны ололт нь өнөөдрийн хамгийн хоцрогдсон бүтээгдэхүүн нь болж буй асар хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй нийгэмд бид амьдарч байна.
Энд зөвхөн өөрчлөлтийн хурдыг яриагүй бөгөөд энэхүү өөрчлөлт хамрах хам хүрээг бид бас дурдах ёстой билээ. Саяхныг хүртэл бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс үйл ажиллагаагаа сайжруулахын тулд өөрсдийн ажиллаж буй орчилдоо л өөрчлөлт хийж, бүтэцийн өөрчлөлтийг дотроо хийхийг шийдэл гэж ойлгодог байлаа. Тэдний гаргаж буй шинэлэг санаа, санаачлага нь зарим нөхцөлд үнэхээр шинэ хөгжүүлэлт болж чаддаг ч харамсалтай нь энэхүү хөгжүүлэлт нь дийлэнхдээ зөвхөн ганц бүтээгдэхүүнээр л хязгаарлагддаг байв. Харин аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь тэднийг, биднийг дээр дурдсан уламжлалт системийг эвдэхийг шаардахаас гадна системийг шинээр тодорхойлох ёстойг сануулаад удаж байна. Энэ улмаар манай нийгэм тэр дундаа бидний технологи, хоорондын харилцаа, улс төрийн бүтэц, төрийн загвар эрс өөрчлөгдөхөд ч хүргэж болох дүр зураг тодхон харагдаж байна.
Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг тодорхойлох дараагийн нэг том зүйл бол түүний БҮТЭЭЛЧ УСТГАЛЧ (Creative Destruction) шинж чанар юм. Өөрөөр хэлбэл ямар нэг шинэ технологи гарч ирснээр хуучны хийж байсан үүрэг, функцыг тэр чигээр нь орлохоос гадна хамаагүй илүү өндөр түвшинд хийж өмнөх шийдлийг хэрэглээнээс байхгүй болгох процессийг БҮТЭЭЛЧ УСТГАЛ гэж томъёолж буй хэрэг юм. Гэхдээ бид хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэрийн салбар руу шилжсэн хувьсгалыг сайшаан ярихын сацуу өнөөг хүртэл хөдөө аж ахуйн салбартаа ажиллаж, тэднээс хоолоо олж идэж буй хүмүүс болон машин, тоног төхөөрөмжийн “ачаар” ажилгүй болсон олон хүмүүсийг давхар бас бодолцох ёстой билээ.
Гэхдээ товчхондоо өнгөрсөн хугацаанд явагдсан бүх аж үйлдвэрийн хувьсгалууд нь хүн төрөлхтний аж амьдрал, нийгэмд маш том эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэн хэлж болно. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал ч гэсэн бүрэн автоматжуулалт, технологийн дэвшлээрээ дамжуулан АНУ-ын нийт ажлын байрны 47% хүртэлхийг ирэх 12-24 жилд бүрэн устгаж байхгүй болгох боломжтой байна. Гэхдээ ийм нөхцөл үүсвэл санал болгох гарц, шийдэл БИДний хэнд ч маань байхгүй хэвээр л байна. Ийм учраас технологийн энэхүү өндөр хурдацтай хөгжил буюу цахим хувьсгалын хүн төрөлхтөнд, БИДний нийгэмд үзүүлж болох сөрөг үр дагаваруудыг улс орны лидерүүд нухацтай тооцон бодож, хэлэлцэх цаг нь нэгэнт болжээ.

БИДний өмнө тулгарч буй асуудлууд

Энэхүү аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг тайлбарлаж буй би бээр эдгээр бүх технологийн хувьсгал, хүч нь БИДний амьдралд эерэгээр нөлөөлөх болно гэдэг бат итгэлтэй байдаг. Ухаалаг системүүдийн орчил болох ухаалаг гэр, үйлдвэр, ферм, цахилгаан сүлжээ, хот нь бүтээгдэхүүн ба үйлдвэрийн нийлүүлэлтийн систем, ложистикт гардаг асуудлуудаас авахуулаад дэлхийн дулаарлыг шийдэхэд ч бодитой нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Хамтын эдийн засаг (Sharing Economy) гэсэн ойлголт өдгөө аль хэдийн хүчээ авч эхэлсэн бөгөөд энэхүү шийдэл нь хоосон байшингаас авахуулаад хүмүүсийн машин хүртэл бүхий л зүйлсийг үр ашигтай эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой шийдэл юм. Санхүүжилтийн хувьд ч олон шинэ арга хэрэгсэл, механизмүүд хүчээ авч байна. Дурдвал, олон нийтийн санхүүжилт (Crowdfunding), хувь хүний зээллэгэ (peer-to-peer lending) зэрэг нь олон хүнийг хил хязгаар, цаг хугацааны асуудалгүйгээр дурын санхүүжилтийн эх үүсвэртэй золгох боломжуудыг бий болгож байна.

Технологийн эдгээр дэвшлүүд яагаад ийм амжилттай, хурдтай яваад буйн нэг нууц нь бие биенээ нөхцөлдөн хөгжиж буйд оршиж байна. Генетикийн нээлт, хөгжлүүд, хиймэл оюун ухаан, роботууд, нано технологи, 3D хэвлэгч, био технологи гэх мэт нь бүгд бие биенээ нөхөж, бие биенээ түшин хөгжиж байна. Чухам ийм учраас л аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь бидний төсөөлснөөс илүү их нөлөөг асар богино хугацаанд нийгэмд, дэлхий даяар үзүүлэх хүчтэй юм.

Эдгээр асар их боломжийн урд мөн л том хэмжээний сорилтууд БИДний өмнө байсаар л байна. Жишээ нь, технологиос шалтгаалан ажлаа алдаж буй хэдэн мянган хүмүүсээс гадна зарим судлаачид Solow Paradox-ийг нэрлэж байна. Энэ нь хүмүүс хэдий их хэмжээний хөрөнгө оруулах тусмаа зөвхөн мэдээллийн технологид л найдан хувь хүн, хамт олны бүтээмжгүй болох парадоксийг хэлдэг аж. Түүнчлэн зарим хүмүүс цахим хувьсгал нь нийгмийн тэгш бус байдлыг жигдлэн балансжуулахад асар их нэмэртэй гэж байхад бүр зарим нь харин ч эсрэгээрээ нийгмийн ялгааг улам ихэсгэж, монополиудыг үүсгэн, соёл, нийгэм, эдийн засгийн эрх мэдэл, хүчийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж байна гэж хүчтэй мэтгэлцсээр байна.

Цахим хувьсгалын хамгийн том сорил нь энэхүү хувьсгал нь дэлхийг өөрчлөөд байгаад огтхон ч биш юм. Харин энэхүү хувьсгал нь БИДнийг өөрчилж буйд оршиж байна. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын харилцаа, бидний чөлөөт цагаа өнгөрөөж буй хэв маяг, бидний дотны хүмүүс хоорондын холбоос, зохиогчийн эрх, контентийн эзэмшил, хувь хүний нууцлал зэрэг ХҮН байх гэдэг утга учрыг тодорхой хэмжээнд бодитойгоор өөрчлөөд эхэлснээс гадна БИД өөрсдөө өөрчлөгдөөд эхэлсэнд асуудлын цөм оршиж байна.

Эдгээр бүх өөрчлөлт, нөлөө нь аж ахуйн нэгж, том корпорациуд, засгийн газруудыг ч өөрчилж эхэлж буй бөгөөд цаашилбал хүмүүсийн хэрэглээ, үйлдвэрлэл ба ажил эрхлэлтэнд шууд нөлөөлж, бүхэл бүтэн салбарыг байхгүй болгож, оронд нь цоо шинэ салбарыг үүсгэж чадаж байна. Тэгэхээр энэ бүх өөрчлөлтөнд шийдвэр гаргачид, бодлого боловсруулагчид маань бэлэн үү? БИД бүгд энэ бүх өөрчлөлтийг мэдрээд эхэлсэн ч энэ нь дөнгөж ЭХЛЭЛ гэдгийг мэдэж буй ХҮН хир олон байна вэ?
Шинэ “тивийг” хайх нь буюу ЗӨВ чиглэл рүү залуурдах нь
Дээр дурдсан сорилтууд бүгд бодитойгоос гадна БИД судлаач эрдэмтэн Stephen Hawking-ийн анхааруулж буй бодит эрсдлүүдийг сайтар тооцож анхаарах ёстой. Эдгээр эрсдлүүд нь голцуу хиймэл оюун ухаантай холбогдох бөгөөд жишээлбэл, жолоочгүй автомашин, цахим туслагч болох Siri, Google Now, Jeopardy асуулга, тааварт ялагч болсон супер компьютерийг нэрлэж болж байна. Холливүүдийн “Transcendence” кино энэ сэдвийг их сайхан гаргасан байдаг. Тэгэхээр энэхүү технологийн хувьсгалтай зэрэгцээд бид хэрхэн ажилгүйдлийг улам бүр багасгаж, хувь хүний бүтээмжийг улам бүр ихэсгэж, дэлхий даяарх мэдлэг, мэдээлэл, баялаг, боломжийн шударга болон тэгш хуваарилалт бүхий системийг бий болгох ёстой юм бол оо?

Харамсалтай нь БИДний өнгөрсөн ямар ч түүх дээрх асуултанд хариулах эх сурвалжийг бидэнд өгч чадахгүй. Гэхдээ энэхүү өнөөгийн нөхцөл байдал маань БИДэнд, улс орнуудын манлайлагч лидерүүдийн хийж чадах зүйлс болон хийх ёстой зүйлсийг нь маш тодорхой гаргаж чиглүүлж өгч буйг дурдах нь зүйтэй. Энэхүү хувьсгалын хүч, боломж нь хэрхэн БИДнийг, бидний бизнес ба бидний төрийг өөрчилж буйг, өөрчлөх боломжтойг бид мэдэрч байна. Иймээс бид энэхүү боломжийг ХАМТДАА зөв зүгт нь залах машид чухал байнам.

Иймээс миний зүгээс ТАНД тавьж буй сорилт бол дээрх хэцүү асуултуудад хариулахад туслан, хаашаа ч өнхрөн явах боломжтой байгаа энэ том боломжийг ХАМДАА зөв зүгт залахад туслана уу гэж хүсмээр байна.

Sunday 29 November 2015

YPG

Залуу та салбартаа манлайлагч болохыг хүсэж байна уу

Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан менторшипийн хөтөлбөр зарлагджээ. Менторшип хөтөлбөр бол ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар өндөртэй хувь хүнээс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, үлгэр дуурайл үзүүлэгч мөн зөвлөгчийн үүргийг хувийн болон мэргэжлийн ойр дөт харилцаа холбоог бий болгох замаар гүйцэтгэж байгаа үйл явц юм. Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals' Group - Mongolia Chapter) байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд энэ талаар тус хөтөлбөрийг санаачлагчдын нэг Т.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. 
Залуу мэргэжилтнүүдийн холбоо буюу The Young Professionals' Group-ийн талаар яриагаа эхэлье.
Залуу Мэргэжилтнүүдийн Холбоо (ЗМХ) нь анх 2000 онд АНУ-ын Калифорни мужид хатагтай Со-Юнг Канг-ны санаачилгаар “Залуучуудад, өөрсдийн нөөц бололцоог нээн олж харахад болон тэднийг чадавхижуулах, ирээдүйд зорьсон зорилгодоо хүрэхэд туслах” зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар, АНУ, Сингапур, Энэтхэг улсуудад тогтмол үйл ажиллагаа явуулдаг 5 салбартай бөгөөд Монгол, Солонгос, Киргиз зэрэг орнуудад салбаруудаа нээн үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна
Тэгэхээр танай хөтөлбөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа залууст тэтгэлэг өгнө гэсэн үг үү?
Бид одоохондоо менторшип үйл ажиллагаа явуулна. Энэ маань тухайн нэг салбарт хүлээн зөвшөөрсөн лидерүүд мэргэжил аргазүйн зөвлөгөөг залууст өгч, чиглүүлэх хэлбэртэй байх юм.  Бид энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд гурван түвшний үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд нэгдүгээрт, ажлын талбар дээр гараад нэгээс хоёр жил болчихсон карьерийн хувьд  ахиж дэвших, төлөвлөсөн зорилгодоо хүрэхээр хичээн ажиллаж буй залуу мэргэжилтнүүдтэй ажиллах. Өөрөөр хэлбэл мэргэжлийнхээ хувьд тодорхой  ерөнхий ойлголттой болон тодорхой түвшинд хүрсэн  хэдий ч  илүү өсөж дэвжиж ажиллъя гэж зорьж байгаа ч түүндээ хүрэхэд тусламж, зөвлөмж хэрэгтэй байгаа залуу мэргэжилтнүүдийг хамруулах юм. Ингэхдээ бүтэн жилийн турш менторууд тухайн сонгогдсон залууст зөвлөгөө өгч ажиллана. Үүнээс гадна ментор тус бүр өөрийн мэргэжлийн чиглэлээр сургалт болон нээлттэй хэлэлцүүлэг хийх бөгөөд сард нэг удаа уг хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд маань бусад менторуудын үйл ажиллагаанд хамрагдахаас гадна өөр хоорондоо уулзалдан санал бодол туршлага зэргээ солилцох бололцоог давхар олгох юм. Хоёрдугаарт, Их дээд сургуулиудын гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудад хандсан үйл ажиллагаа ирэх оны 2-р хагасаас хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, яваандаа энэ хөтөлбөрт хамрагдаад, төгсөж байгаа залуус болон бусад олон сайн дурын байгууллагуудтай хамтран дунд сургуулийн сурагчдад бас менторшип хийх бөгөөд ийм цикл байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байна. 
Ерөнхийдөө ажиглаж байхад ажлын байран дээр гарсан залуус хоёр, гурван жилийн дараа хаачихаа мэдэхээ байчихдаг. Эсвэл шантардаг асуудлууд гардаг. Тийм болохоор юуны түрүүнд Young Professionals буюу Залуу мэргэжилтнүүд гэдгээсээ эхэлье гээд явж байна. 
Бүтэн жил салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнтэй ажиллана гэдэг тун их зүйл сурах хугацаа гэж бодож байна. Харин менторуудын тухайд?
Энэ жилийн хувьд залуу мэргэжилтнүүд чиглэсэн хөтөлбөрийн хувьд бид 12 ментортой хамтран ажиллахаар болсон байгаа. Менторуудаа бид аль болох олон салбараас сонгохыг хичээсэн. Одоогийн байдлаар, уул уурхай, банк санхүү, эрүүл мэндийн салбар, бас үйлчилгээний салбараас орж байна. Мөн УИХ-ын гишүүн  С.Оюун  улс төрийн салбарын төлөөлөн ментор хийх гэж байгаа. Энэ мэт Монгол Улсад ирээдүйд тогтвортой хөгжих боломжтой салбар бүрээс сонгогдсон менторууд маань хөтөлбөрт хамрагдах залуустай ажиллах юм.Гэхдээ менторшип гэдэг маань тухайн менти-гийн мэргэжлийнхээ түвшинд хүрэх хүсэл мөрөөдөлд тулгуурлан хоёр талын хамтран гаргасан төлөвлөгөөн дээр ажлаа явуулах учраас яг одоо бол танд энэ ментор маань ингэж ажиллана гэсэн урьдчилсан мэдээлэл өгөхөд эрт байна. Ямар ч байсан менторууд маань сонгогдсон менти буюу өөрийн хариуцан авч байгаа хүнтэйгээ бүтэн жилийн турш хамтран ажиллана. 
Гэхдээ залуус маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй энэ бол ажил олгож байгаа хэрэг биш. Менторшип буюу залан чиглүүлэх үйл ажиллагаа явуулж, тухайн ментортойгоо харилцан тохиролцон тогтсон хугацаанд уулзаж, мэргэжлийн хүрээнд болон хувийн хөгжлийн тал дээр зөвлөмж авдаг үйл ажиллагаа шүү дээ. Тиймээс үнэхээр мэргэжлийн хувьд өсөж дэвжих, суралцах хүсэлтэй хүмүүс манай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй явуулахыг уриалмаар байна. 
Энэ чиглэлийн олон хөтөлбөр байдаг байх. Танай хөтөлбөрийн онцлог юу вэ?
Энэ хөтөлбөр олон улсад анх гарахдаа тухайн хүний зан чанар хандлага дээр суурилсан зөвлөмж өгөх, хөгжүүлэх талыг барьж байсан болохоор бидний хувьд ч ирээдүйтэй боловсон хүчнийг сонгохоос гадна тухайн хүний хандлагыг  үндсэн шалгууруудын нэг болгоно. 
Хөтөлбөрөө энэ сарын эхээр зарласан бөгөөд бүртгэл дуусахад 5 хоногийн хугацаа үлдээд байна. Тэгэхээр ажил дээр гараад  нэгээс хоёр жил хөдөлмөрлөж байгаа 20-29 насны залуусыг манай хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна. Бидний фэйсбүүк пэйж (https://www.facebook.com/The-Young-Professionals-Group-Mongolia-Chapter-1654269264852780/)-ээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
Хөтөлбөрт хамрагдахын тулд залуус ямар нэг төлбөр төлөх үү?
Олон залуус ингэж асууж байна. Үнэ төлбөргүй. Анхнаасаа залууст, залуу мэргэжилтнүүдэд мөрөөдөлдөө хүрэхэд туслах зорилготой хөтөлбөр учраас  нэгэн төрлийн тэтгэлэгт гэж ойлгож болно. Үүнээс гадна тухайн салбартаа манлайлан ажиллаж буй менторууд маань цаг заваа гарган залууст зөвлөж байна гэдэг нь мөнгөөр үнэлж боломгүй үнэ цэнэтэй зүйл юм. 
Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?
Энэ хөтөлбөрт Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Залуу Манлайлагчид болон Улаанбаатар Гобал Шейперс Нийгмэлэгтэй хамтран ажиллаж байна. Бидний фэйсбүүк, твиттер-ээр холбогдож хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. 
МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА:
Хатагтай С.Оюун нь 1998 оноос хойш улс төрд идэвхитэй оролцож буй манай улсын тэргүүлэх улстөрчдийн нэг юм. Тэрээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын дэд даргын албан тушаалуудыг тус тус хашиж байснаас гадна Иргэний Зориг-Ногоон намын тэргүүн билээ.
Түүнчлэн Мянганы хөгжлийн цогц зорилт ба ядуурлыг бууруулах хөтөлбөрийг ахалж ажиллахаас гадна ардчилал, сайн засаглал, залуусын боловсрол, авилгын эсрэг ажилладаг Зориг сангийн тэргүүний ажлыг давхар хашдаг.Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны Ассамблейн (UNEA) даргаар Монгол улсаа төлөөлөлөн сонгогдон ажиллаж байна.
Кембрижийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан тэрбээр мөн Дэлхийн Эдийн Засгийн форумын Дэлхийн залуу манлайлагчаар шалгарсан цөөхөн Монголчуудын нэг юм.
Хатагтай С.Оюун нь энэхүү хөтөлбөрийн маань нэг ментор буюу дадлагажуулагчаар ажиллах болсныг дуулгахад таатай байна.
Ноён Ө.Ганзориг нь Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк, Улаанбаатар Хотын Банк, Тэнгэр Даатгал, Мандал даатгал зэрэг санхүүгийн байгууллагуудад удирдах ажил хийж байсан арвин туршлагатайгаас гадна Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга, Санхүүгийн Зохицуулах Хорооны хөрөнгийн захын бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зах зээлийн холбооны үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч, Санхүү Эрхэлсэн Захирлуудын клубыг үүсгэн байгуулагч, Монголын Бизнесийн Зөвлөлийн (BCM) удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.
Ө.Ганзориг нь эрсдэлийн удирдлага, арилжаа, банк, даатгал, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн, Олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны дилерийн сертификатыг эзэмшдэг бөгөөд Маастрихтын Менежментийн Сургуулийн Санхүүгийн Менежментийн зэрэгтэй юм.
Ноён Ч.Ганхуяг нь Монголын Хөрөнгийн Бирж, Монгол Банк, ХасБанк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл зэрэг санхүүгийн институциудад удирдах албан тушаал хашиж байснаас гадна Монгол улсын Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Одоо Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Унгар улсын Будапешт хотын Эдийн засаг, төрийн захиргааны их сургуулийг төгссөн бөгөөд 1997 оноос 2006 оны хооронд АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ зэрэг улсуудад санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр тусгай дамжаануудад суралцаж мэргэжил дээшлүүлсэн.
2000 оноос хойш Улаанбаатар Ротари клубын гишүүн бөгөөд 2007 оноос хойш Олон Улсын Бичил Санхүүгийн төвийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum)-аас 2009 онд Дэлхийн Залуу Манлайлагч (Young Global Leader)-ээр шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
Улстөр, бизнесээс гадна мэргэжлийн болон олон нийтийн, тэр дундаа залууст зориулсан олон төрийн бус байгууллага, холбоод, клубуудыг санаачлан үүсгэн байгуулж, удирдаж авч яваа ноён Ч.Ганхуяг манай хөтөлбөрт ментороор оролцохоор болсныг дуулгахад таатай байна.
Ноён В.Ганзориг нь Худалдааны сургууль, Худалдаа Хөгжлийн Банк, ХасБанк, Шунхлай Группийн удирдлагын багт ажиллаж байсан ба сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр ажиллаж, Медиа Групп ба Бат Солюшн Партнерс компаниудад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.
Тэрбээр Монголын дауны холбоо ба Монголын тусгай олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүнээс гадна Цахим өртөө холбоо, Монголын маркетингийн холбоо, Санхүү эрхэлсэн захирлуудын клубын гишүүнээр тус тус ажилладаг. Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum)-аас 2014 онд Дэлхийн Залуу Манлайлагч (Young Global Leader)-ээр шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
Австрали болон Япон улсуудад бизнесийн удирдлага ба цахим бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. ба АНУ (Yale), Англид (Oxford) удирдлага, манлайллын чиглэлээр богино хэмжээнд сургалтуудад хамрагдсан байна.
Ноён Ш.Алтанбагана нь "Тера Экспресс ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирлаар ажилладаг.
Стратеги удирдлага, Маркетинг, Энтрепренёршип чиглэлээр мэргэшсэн Монголын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг бөгөөд өмнө нь МСS Групп, АПУ компани, Чоно Групп зэрэг Монголын топ групп компаниудад удирдах албан тушаал хашиж байсан арвин туршлагатай.
Герман улсад бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан. Монголын Маркетингийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн болон бусад олон нийтийн байгууллагын үүсгэн байгуулагч, идэвхтэй гишүүнээр ажилладаг.Ноён Ш.Алтанбагана манай хөтөлбөрт ментороор орж ажиллахаар болсныг дуулгахад маш таатай байна.
Хатагтай Ж.Баярцэцэг нь Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг.
Тэрбээр мэргэжлийн хуульч бөгөөд төрийн албанд очихоос өмнө хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, иргэний нийгэм, бодлого судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн тинк танкуудад ажиллаж байсан.
АНУ-ын хуульчдийн холбоо, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, АНУ-ын конгресс зэрэг олон улсын байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байсан арвин туршлагатай.
Тэрбээр Монгол банкны удирдлагын хорооны гишүүн бөгөөд Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum)-аас 2013 онд Дэлхийн Залуу Манлайлагч (Young Global Leader)-ээр шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
Хуулийн мастер цолоо Харвардын Их Сургуульд хамгаалсан бөгөөд Колумбын Их Сургуулийн Хуулийн сургуулийн зочин судлаачаар давхар ажилладаг.
Хатагтай Б. Мөнхжин нь Эрнст энд Янг Монголия Аудит ХХК компанид ахлах менежерээр ажилладаг. Тэрээр дэлхийн “4-н Том” аудитын компаниудын нэг болох Эрнст энд Янг-ын АНУ-ын Денвер хот дахь салбарт анх нэгдэн орсон бөгөөд тэндээ 4-н жил ажиллаад, 2012 онд Монгол дахь салбарт өнөөг хүртэл ажиллаж байна. Мөн Эрнст энд Янг-нд орохоосоо өмнө АНУ-д үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан болон бусад салбарын компаниудад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай.
Монголд оюутнуудын дунд явагддаг байсан Зуны Англи Хэлний олимпиадад тэргүүлж АНУ-ын Лийгийн их сургуульд суралцах эрх авч, тус сургуулийг бакалавр зэрэгтэйгээр, мөн Денверийн Их Сургуулийг магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Тэрээр АНУ-ын болон Монгол улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч зэрэгтэй. Хатагтай Б.Мөнхжин манай хөтөлбөрийн ментороор орж ирж буйг дуулгахад таатай байна.
Ноён Б.Бямбасайхан нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргын албан тушаалуудыг давхар хашдаг.
Тэрээр дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялгийн салбарт хѳрѳнгѳ оруулалт, санхүүжилтийн удирдлагын арвин туршлагатай. Тухайлбал Монгол Улс дахь анхны салхин цахилгаан станцын тѳслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн.
Эрдэнэс Монгол ХХК-д томилогдохоос ѳмнѳ Б.Бямбасайхан ньхөрөнгө оруулалт, тѳслийн удирдлага, санхүүгийн НоваТерра компанийг үүсгэн байгуулж ажиллсан. Мѳн тэрээр Монголын үндэснийн хѳрѳнгѳ оруулагтын Ньюком Группын гүйцэтгэх захирал, Мобиком Корпораци, Клин Энержи зэрэг компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Азийн Хөгжлийн Банкад ажиллаж байхдаа Тѳв Азийн хѳгжиж буй орнуудад эрчим хүчний мега төслүүдийн санхүүжилт, бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан туршлагатай.
Тэрээр мѳн Ногоон барилгын зөвлөл, Монголын урлагийн зөвлөл, АНУ дахь Зориг сангийн удирдах зѳвлѳлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгчөөр мѳн сонгогдон ажиллаж байна.
Тэр Монгол Улсын Их Сургууль болон Жорж Вашингтоны Их Сургуулийг тус тус дүүргэсэн ба 2014 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн Залуу Манлайлагчаар шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
 
Ноён Ч.Мэргэн нь АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Вагнер Ази Автоматив” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр менежмент, маркетинг, борлуулалт, санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан залуу үеийн шилдэг төлөөлөл юм.
Мөн тэрээр АНУ-ын “Corporate Express” компанид ашгийн шинжээч, “Kдrcher Floor Care” компанид үнийн бодлогын шинжээч, “Sweet Road” ХХК-д ерөнхий менежер, “TSMGM” компанид захирлын үүргийг тус тус гүйцэтгэж байсан. Түүнчлэн интернет маркетинг болон веб хөгжүүлэлтийн “Webguru” компанийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Ч. Мэргэн нь Дэлхийн Залуу Ерөнхийлөгчдийн байгууллагын Монгол дахь салбарын боловсрол хариуцсан дарга, Монголын Автоматив Дистрибьютерийн холбооны үүсгэн байгуулагч, Форд компанийн Ази Номхон далайн орнуудын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна. Үүнээс гадна Ротари клуб, Айесек Монголиа ТББ-уудын ерөнхийлөгч, даргын үүргийг гүйцэтгэж байсан.
Тэрбээр Колорадо Мужийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын бакалавр зэрэгтэй бөгөөд Харвардын Бизнесийн сургуулийн “YPO-WPO Presidents” хөтөлбөрт хамрагдсан.
Ноён Ч. Мэргэн нь манай энэхүү хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна
Хатагтай Б.Энхзаяа нь Монголын анхны тансаг зэрэглэлийн итали ресторануудын нэг ROSEWOOD-ыг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирлаар нь ажилладаг. Тэрээр Монголын Хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээний чанарыг Ази болон Дэлхийн хэмжээнд хүргэхийн төлөө өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулан ажиллаж буй ажил хэрэгч эмэгтэй юм.
Б.Энхзаяа нь 2008-2009 онд АНУ-ын Виржиниа мужийн Грэйт Бэй Коллежийг төгсөж, Нью Хэмпшайрын Их Сургуульд 2009-2011 онд Олон Улсын Бизнесийн бакалавр зэргийг хамгаалсан. Тэрээр оюутан байх хугацаандаа нийгмийн идэвхитэй оюутан байсан бөгөөд Киванис клубын Ерөнхийлөгчөөр 3 жилийн турш дараалан сонгогдон ажиллаж байсан. Мөн суралцаж байх хугацаандаа SPCA- амьтдын хорогдох газарт- Сайн дурын ажилтан, Хабитат фор Хүманити- сайн дурын ажилтан, Circle-K-д гишүүн, 2014 оноос өнөөдрийг хүртэл Youth Business International (YBI)-Ментор, Junior Chamber International (JCI) – Прогресс салбар байгууллагын Олон Улсын Харилцааны хороон дарга, 2015 оноос одоог хүртэл Global Shapers Ulaanbaatar Hub-гишүүнээр тус тус ажиллаж байна.
Үйлчилгээний салбарт ирээдүйн чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэхэд өөрийн оролцоог бий болгож Их, Дээд сургууль болон Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдтэй хамтран ажиллаж байна.
Б.Энхзаяа нь 2004-2008 онд Виржиниа Харрисонбургт байрлах L’Italia Тансаг зэрэглэлийн Итали Ресторанд 2 жил ажиллахдаа зөөгчөөс Менежер болон дэвшиж, 2008 онд Виржиниа Харрисонбургт Rosa’s Мексик ресторанд Менежер, 2009-2010 Нью Хэмпшайрын Стратхамд байрлах Margarita’s ресторанд Менежер, 2008-2011 онуудад Нью хэмпгайрын Портсмаутад Somia Интериер Дизайны компанид Дизайны зөвлөх, 2010-2011 Dashi Asian Fusion ресторанд зөвлөх, 2010 оноос хойш Сиракьюз ХХК-д Ерөнхий захирал, 2014 оноос BA Management Services компанийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
Б.Энхзаяа нь 2014 онд Forbes Mongolia сэтгүүлээс шалгаруулсан “Монголын Хүчирхэг 20 эмэгтэй”, 2014 онд Үйлдвэрлэл Хөдөө Аж Ахуйн Яамны Жуух бичиг, 2014 онд Монголын залуучуудын холбооны Тэргүүний Залуу Бизнесмен, 2015 Forbes Mongolia сэтгүүлийн “30 Under 30”-р тус тус шалгарч байсан.

Tuesday 24 November 2015

We will miss you!

Бид бүгдийн Болормаа

Цаг хором бүр улам даяар болж буй дэлхий нийтийн орчин цагийн сэтгүүл зүйн гол хандлагыг аливаа сэтгүүлч ямар нэг чиглэлээр дагнан бичиж, түүндээ мэргэшиж, бичсэн контентийнхоо эзэн нь болж байж хүрдэг амжилтаас гадна иргэдэд илүү бодитой, мэдээллийг хурдан шуурхай хүргэх боломжууд шууд тодорхойлж байдаг. 

Л.Болормаа чухам эдгээр хандлагыг бусдаас түрүүлж мэдрэн сэтгүүлчдийнхээ хувьд нэг алхам урд нь явж байсан гэж боддог. Монголд сүүлийн хэдэн жил болж буй уул уурхайн хямрал, үүнээс улбаалсан улс төр ба засаглалын гажуудал, түүний тухай үнэн бодитой, тоо баримттай, аналитик нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгийг түүний бүтээлүүдээс л олж унших, үзэх, ойлгох боломжтой гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. 

Уул уурхай бол хүн бүрийн атгаж аваад нийтлэл бичдэг сэдэв огт биш билээ. Тодорхой ахисан түвшиний боловсролтой, мэдээлэл хайх чадвартай, түүндээ боловсруулалт хийгээд дүгнэлтээ гаргаад энгийн хэнд ч ойлгомжтойгоор хүргэх мэдрэмж бас хариуцлага нь хүн бүрийн хийж чадах, хийхийг хүсдэг ажил биш юм. Л.Болормаа чухам энэхүү хариуцлагатай ажлыг иргэний болон мэргэжлийн сэтгүүлзүйн хүрээнд Монголд хамгийн сайн,  бүр шилдэг түвшинд хийдэг ганц сэтгүүлч байсан гэж бид үнэлж ба хүндэлж явдаг байсан. Түүний гаргасан нийтлэлд бүгд итгэхээс гадна ухаарал, ойлголт, мэдлэг авч толгой дохихоос бус өөртэй нь дүйцэхүйц үндэслэлтэй тайлбар хийгээд няцаачих хүн хир бараг гардаггүй байсан билээ. 

Л.Болормаа сэтгүүлчийнхээ хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр олон нийт дунд даруухан, ухаалаг, мэдлэгтэй чанараараа тодоос тод ялгарч байсан гэж боддог. Мэргэжлийн хариуцлагатай сэтгүүлчийн ажлаасаа гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөө асар их ажлыг өөрийн хүрч, хүргэж чадах бүхий л түвшинд амьдралынхаа сүүлийн хором хүртэл хийж байсныг түүний сүүлчийн нийтлэл, жиргээнүүдээс тодхон харж болно. Л.Болормаа маань Монголын Тусгай Олимпийн Хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр уригдан орж оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөө урьд өмнөхөөсөө илүү их ажлыг улам эрчтэйгээр хийхээр төлөвлөж байсныг нь бодохоор бидэнд ямар том гарз, ямар хүнд хохирол учирсныг үгээр илэрхийлэхэд ч багадаж байна. 

Таны хийж байсан ажил, мөрөөдлийг гэр бүл, хамт олон тань хамтдаа үргэлжлүүлэх болно оо! Бидний бүгдийн маань Болормаа минь бурхны оронд тавтай нойрсоорой!

Гүнээ эмгэнэсэн: 
УИХ-ын гишүүн, Монголын Тусгай Олимпийн хорооны тэргүүн С.Оюун
Монголын Тусгай Олимпийн удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг

Monday 9 November 2015

Global Dignity Day

Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр

Хүн нэрээ, тогос өдөө”; “Нэр хугарахаар яс хугар гэх зэргээр Монголчууд эртнээс нэр төрөө эрхэмд үзсээр ирсэн бололтой юм уг нь бол! Гэвч өнөө үед яг ямар нэр хүндийн төлөө ямар хүмүүс нь юуныхаа ясыг хугалан барин хөөцөлдөөд буй нь зарим үед огт ойлгомжгүй, бүр утгагүй харагдах. Заримдаа хэн нэгэн хүний нэр хүндийн төлөө өөрийнхөө ясыг хугалан барих гүйх залуусыг хараад бахархах нэг хэцүү, бачимдах нэг хэцүү болох.

Эрхэм баян нэр төр гэдэг бол миний ойлголтоор дотоод гоо сайхан (inner beauty) гэдэгтэй адил баггүй хувь хүний бүрхүүлгүй мөн чанар билээ. Үнэндээ өнөөгийн манай нийгмээс ийм хүмүүсийг олох нь ноосон дундаас зүү олохтой адил шахуу болсон гэж хэлэхэд бараг хэтэрсэн болохооргүй мэт.

Нэр төртэй, ноён нуруутай, зарчимтай амьдрах гэдэг нь өнөөдөр утгагүй бөгөөд ойлгомжгүй мэт сонсогдох боловч манай өнөөгийн нийгэмд хамгийн томоор ган, зуд болоод байгаа асуудал бөлгөө. Өнгө, мөнгөнөөс илүү нэр төр гэдэг зүйл яагаад байх ёстой юм, яагаад хэрэгтэй юм гэж олон мянган жил философчид маргалдаж, мэтгэлцэж ирсэн байх юм түүхийг сөхвөл.

Дэлхийн эдийнзасгийн форумын дэргэдэх Дэлхийн залуу манлайлагчдын форумаас Даян Дэлхийн НэрТөрөө Эрхэмлэх Өдрийг бий болгон зарлаж тэмдэглэж ирсээр даруй хэдэн жил болсон ажгуу. Гол сонирхолтой зүйл нь тэд нэр төрийг тодорхойлохдоо хүний эгнэшгүй эрхтэй адилтгасанд байгаа юм. Тэрнээс гадна хүний нэр төр гэдэг зүйл бол хүн өөрийгөө танин мэдэх буюу “Би ер нь хэн юм бэ” гэдэг асуултанд хариулахаас эхэлдэг юм гэдэг санааг гаргасан бололтой юм. Олон хүнтэй уулзаад явахаар үнэхээр яг энэ асуултанд өмнө нь хариулж байсан, хариулахаар бэлдэж байсан хүмүүс миний хүрээн дотор Монголд бараг байгаагүй нь намайг шоконд оруулахаас илүү айлгасан билээ.

Манай Монгол Улс Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдрийн санаачлагад 2009 оноос нэгдэж 7 дахь жилдээ олон нийтэд уг санаачлагыг таниулан сурталчлан ажиллаж байна. Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр санаачлагын зорилго нь хүн бүрт хүмүүн заяа болж төрсөний эрхэм чанарыг ойлгуулж, нийгэмдээ нэр хүндтэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх юм. Ингэснээр хүн төрөлхтөн өөрт тулгарч буй асуудлуудыг өөр өнцгөөс харах, энх тайван, ядуурал болон хөгжил дэвшлийн талаархи ойлголт ухагдахуундаа шинэ хэллэг, шинэ сэтгэлгээг бий болгох чухал ач холбогдолтой аж. Энэхүү санаачлагыг одоогоор дэлхийн 100 гаруй улсад тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.

Уг санаачлага нь дараахь 5 үндсэн үзэл санаанаас бүрддэг:
  1. Хүн бүр өөрийн амьдралыг нэр төртэй авч явах эрхтэй.
  2. Нэр төртэй амьдарна гэдэг нь өөрийн нөөц бололцоо, чадвараа бүрэн дүүрэн ашиглах боломжтой байхыг хэлнэ. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, орлого, аюулгүй байдлын үндсэн хэрэгцээг авах тэгш эрх дээр тулгуурлана.
  3. Нэр төртэй байна гэдэг нь хүн өөрийн амьдралд өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй байхыг хэлэх бөгөөд уг эрхээ хүндлүүлэхийг хэлнэ.
  4. Нэр төр нь аливаа үйлдлийн үндсэн чиг баримжаа, суурь байх ёстой.
  5. Эцсийн дүнд, бидний өөрийн нэр төр бусдын нэр төртэй харилцан хамааралтай байна.
Өнгөрсөн хугацаанд буюу нэг хэсэг манай нийгэм ажлыг сайн хийх, эсвэл муу хийх дээр нилээд маргалдаж цаг авчээ. Харин одоо ямар ч ажлыг зөв эсвэл буруу хийх нь нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр шууд оруулахаар болжээ. Үүнд маш олон шалтгаан байгаа. Ажлыг зөв хийхээс гадна илүү мэргэжлийн түвшинд ажлыг хийнэ, хийж чадна гэдэг нь өөрөө Made in Mongolia гэдэг шиг оригнал шошго болох мэт.

БИД, манай үеийн залуус, ах эгч нар маань, аав ээжүүд минь, эмээ өвөө нар маань бүгд хэн нэгэнд үнэнч явснаараа алдаж, оносон нь бишгүй л байх. Гэхдээ тэдний дундаас арай илүү амжилттай яваа нь өөрөө өөртөө үнэнч байсан хэсэг нь мэт харагдах ба бүр илүү амжилттай яваа нь өөрсдийн үзэл бодолдоо үнэнч явсан нь харагдаад байх юм аа.

Толинд бултаараа өглөө бүр өөрийн зүс царайгаа бус дотоод сэтгэл, үзэл бодлоо харж, дүгнэлт хийж, тордож сурцгаая!

Saturday 31 October 2015

Unread.today

Interview given to Unread.today site.

http://www.unread.today/posts/post/375 

Tuesday 22 September 2015

Mission + Passion = Success

Зорилго + Дуртай ажил = Амжилт

Тана гээд бүсгүйн талаар өмнө нь багагүй сонсоод л явлаа. Нийгмийн идэвхтэй, гадаадын нэр хүнд бүхий сургуулиудыг төгсөөд дэлхийн томоохон компанид амжилттай ажиллаж буй гээд л. Харин саяхан Оксфордын их сургуулийн Саид бизнесийн сургуульд бүрэн тэтгэлэгтэй сурахаар шалгарсан тухай Оксфордын их сургуулийн сошиал сүлжээнээс мэдээлэл авмагцаа даруйхан уулзаж энэхүү мундаг бүсгүйг уншигч та бүхэнтэйгээ танилцуулахыг яарсан бөлгөө. Ярилцлагыг болгооно уу.
Ванчигийн Ганзориг: Нэг үеэ бодвол Монголчууд маань гадаадад сурдаг, хүссэн компанидаа ажилд орох, мэдээллийг эгшин зуур авах өргөн боломжтой болжээ. Энэхүү боломжийг маш сайн ашиглаж буй залуучууд олон байна. Эсрэгээрээ энэ бүх бэлэн боломжууд нь байхад бэлэн юм нэхээд суугаа идэвхгүй залуучууд ч байна. Гэхдээ дийлэнх нь санхүүгийн боломж, хэлний мэдлэг, гадаад харилцааны туршлагагүй байх шиг. Өөрийн тань мэдээллийг товчхон харахад олон залуусын мөрөөддөг замналыг туулахаар барах уу, маш амжилттай явж байгаа өнөө цагийн шилдэг залуусын төлөөлөл гэж хэлж болохоор байна. Тэгэхээр яаж ийм богино хугацаанд зарим залуучуудын мөрөөдөл нь болсонсургуулиудыг төгсөж, тэтгэлэг бүхий урилга аваад, том компанид ажиллаад байгаа амжилтынхаа нууцаас хуваалцана уу. Магадгүй тэдэнд өөрийн тань зөвлөгөө маш их тус болох байх. 
Жамбалдоржийн Тана: Надад анхнаасаа зорилго байсан. Багаасаа л нэр хүндтэй их сургуульд суралцана гэж мөрөөддөг байсан. Би ахлах сургуулиа Америкт дүүргэсэн. Тэр үед маань өнөөдөр шиг интернет, фэйсбүүкогт хөгжөөгүй байлаа. Тэр үед мэддэг хэдэн сургуультай л байсан. Америкт мэдээлэл арай гайгүй байдаг ч гэсэн мэддэг, нэрийг нь сонссон Харвард, Йэль, Принстон, Эм Ай Ти гэх зэрэг хэдхэн сургууль л толгойд эргэлдэж байсан.Эдгээр сургуулиудын аль нэгэнд л орох ёстой юм байна гэж боддог байсан. Би хичээлдээ дуртай, олон нийтийн ажилд идэвхтэй хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл миний зорилго ба хийх дуртай ажил нийлж чадсан л даа. Дунд, ахлах сургуульд байхдаа гэнэт хичээлдээ анхаарч дүнгээ дээшлүүлэх хэрэгтэй, янз бүрийн ажилд оролцох хэрэгтэй гэсэнбодлууд огт орж байгаагүй. Угаасаа хичээлдээ дуртай болохоор дүн сайн, шалгалтандаа дор бүр ньбэлдээд, олон нийтийн ажилдаа сайн дураараа оролцоод л бужигнаад явдаг байсан. 
Нэг талаасаа үеийн залуустаа зөвлөгөө өгөхөд ямар ч хүн өөрийн хийх дуртай зүйл ба зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй. Энэ хоёрыгоо нийлүүлж чадвал амжилтанд хүрэхэд амархан байдаг. Жишээ нь, зарим хүүхдүүд магадгүй академик талын сонирхол огт байхгүй хирнээ заавал брэнд болсон Харвардын их сургуульд орж яах юм бэ? Нэгдүгээрт, ийм академик хандлага, хүсэлгүй бол Харвардад орох чинь бүтэхгүй байж магадгүй. Бүтсэн ч ямар зорилгоор Харвардыг хүсэж орсон чинь тодорхойгүй тул цаг, мөнгө үрсэн л асуудал болох байх. Би өөрөө илүү академик талдаа үнэхээр сонирхолтой. Хүн болгонд өөрийгөө судлаад, өөртөө таарсан сургууль, ажил сонгох, түүнчлэн хийх дуртай аливаа зүйлд нь зориулагдсан боломжууд байдаг шүү дээ. Тэр нь заавал Харвард биш өөр сургууль байж болно. Эсвэл сургуулиас гадна хийх ажлууд байна уу гэх мэтчилэн судлах хэрэгтэй. Харвардын хувьд би хичээлдээ үнэхээр дуртай байсан болохоор миний зорилготой нийцсэн гэсэн үг. 
Өөр зөвлөгөө гэвэл залуус бид мэдээлэл сайтай байхаас гадна маш тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог. Хичээлээ хийж байхад жаахан гармаар байдаг ч юм уу, цагаа арай өөр хэлбэрээр үрмээр байдаг ч юм уу асуудлууд гарна. Тэр болгоныг зорилготой байж л давна. Би энэ сургуульд л орно,би энэ ажлыг л хийж бүтээмээр байна гэсэн бодлоор сатааруулах олон зүйлсийг давж гарч туулна шүү дээ. Одоо бол бүр хэцүү болсон байх. Яагаад гэвэл намайг төгсөх ангид орох жил фэйсбүүк нээгдсэн. Тухайн үед энэ платформд зөвхөн урилгаар ордог байсан бол одоо хүн бүр фэйсбүүк, твиттер, инстаграмд чөлөөтэй орох боломжтой гээд залуу хүн нэг зүйл дээр, хичээл дээрээ төвлөрөхөд их хэцүү болсон байж магадгүй л дээ. 
В.Г: “Мэдээлэл сайтай байх” гэдэг дээр би арай өөр бодолтой явдаг. Манай өнөөгийн нийгэмд мэдээлэл хангалттай байгаа гэж боддог. Сайн, муу, зөв, буруу гээд л. Гол нь тэр олон мэдээллийн дундаас хэрэгтэйгээ өөртөө аваад, хэрэггүйг нь орхиж чаддаг, олон мэдээлэл дундаас дүн шинжилгээ хийж, өөрийн гэсэн дүгнэлт гаргаж чаддаг чадвар сул байх шиг. Барууны залуучууд мэдээлэл дээр анализ хийх, өөрийн гэсэн үзэл бодолтой байх, бие даасан шийдвэр гаргаад явдаг хандлага нь арай өөр байна уу? Чи түүнийг нь анзаарсан уу? 
Ж.Т: Яг үнэн. Гадаадад тэр талаараа залуучууд ньдавуу санагдсан. Ялангуяа Америк, Англид өөрсдийгөө арай чөлөөтэйгөөр илэрхийлээд сурчихсан, хүүхдүүд нь ч багаасаа ямар ч мэдээлэлд өөрийн гэсэн дүгнэлт гаргах чадвартай болсон байдаг. Багаасаа чөлөөтэй яриад сурчихаар тэр хирээрээ чөлөөтэй сэтгэж сурдаг байх л даа. Энэ тал дээр би өөрийгөө байнга ажиллах хэрэгтэй гэж боддог. Би ахлах сургуульд байхдаа бас тийм байгаагүй. Ерөнхийдөө багшийн хэлснээр, сонссон зүйлээ номоос хайдаг, номон дээрл байхгүй бол багшаас асууя гэсэн бодолтой байдаг байлаа. Харин Америк хүүхдүүд тийм байдаггүй. Бараг л юмаа уншаагүй хирнээ айхтар ярина. Зүгээр л өөрийнхөө бодсоныг чөлөөтэй хэлээд л, тэрийг нь багш нар дэмжээд л. Тийм хүүхдүүдийг дотроо би “Ямар мундаг юм бэ” гэж боддог байсан. 
В.Г: Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Гэхдээ “ойролцоогоор” хэдтэй вэ?
Ж.Т: Өнгөрсөн 6 сард би 26 нас хүрсэн. 
В.Г: Нууц биш бол намтрыг тань жаахан дэлгэрүүлж ярилцъя. Хаана төрөөд, хаана байж байгаад хаашаа хаашаа хэзээ ингэж их явчихав аа? 
Ж.Т: Би Улаанбаатархотод 1989 онд төрөөд4 нас хүртлээ Монгол байсан. Миний аав дипломат хүн болохоор намайг 4 настай байхад аав Англид албан ёсоор томилогдож бид гэр бүлээрээ нүүсэн. Лондонд 4 жил амьдраад Монголдоо эргэж ирээд Нийслэлийн5-р сургуульд орж сурсан. Монгол хэлээ сурах гэж их будилсан. Жаахан байхдаа Англиас Монголд ирсэн болохоор тухайн үед соёлын шоконд орж байснаа тод санадаг. Намайг 12 настай байхад аав маань Америк руу томилогдожманайх Вашингтон хот руу нүүсэн. Тэндээ 4 жил болоод аавын маань томилолтын хугацаа дуусч аав, ээж маань Монголдоо буцах болсон. Тухайн үед би Америкт 10-р ангиа төгсчихсөн, коллежд ороход 2 жил л дутуу үлдчихсэн байсан.Сүүлийн хоёрхон жил үлдчихсэн байсан тул “Монголд очоод өөр сургалтын системд ормооргүй байна” гээд Америкт дотуур байртай сургуулийг судалж эхэлсэн. Ингээд Ютамужид сургуульд орж 2 жил сурч төгсөөд Харвардыних сургуульд элсэж орсон. Харвардадороод эдийн засаг болон зүүн Ази судлал гэсэн хос чиглэлээр 4 жил сураад бакалаврын зэрэг авсан. 
В.Г: Чи ахлах сургуульд байхдаа л коллеж, их сургуулиудын жагсаалт гаргаад, түүндээ Харвардыг оруулаад өөрийгөө бэлдээд эхэлсэн үү? Харвардын коллежийн шалгуур нь ямар байдаг вэ?
Ж.Т: Тийм. Гэхдээ Харвардбайна уу, өөр сургуулиуд байна уу ер нь Америкийн ихэнх сургуулиудын ерөнхий шаардлага нь хоорондоо төстэй. Зарим сургуулиуд нь нэмэлт зүйл асууж магадгүй. Тэр нь голцуу хичээлийн дүн болон хичээлээс гадуурх идэвхи, спорт гээд нийгмийн идэвхийг их чухалчилдаг. SAТшалгалтын оноо, сэдвийн шалгалтын оноо зэргийг мөн хардаг.Ерөнхийдөө шалгалтын дүн, хичээлийн дүн, нийгмийн идэвх гэсэн 3 үзүүлэлтийг хардаг. Гэхдээ Америкт сургууль бүр элсэгчдийг оноогоор нь жагсаагааддээрээс нь тоо заагаад элсүүлнэ гэсэн зүйл байхгүй. Харвард жишээ нь жил бүр 1600  хүүхэд шилж авахдаа сонирхолтой байдлаар сонгодог. Шинжлэх ухааны судалгаа хийх сонирхолтой хүүхдүүдийг тэр чигээр нь бөөнд  нь авдаггүй. Хүмүүнлэгийн чиглэлээр сурах сонирхолтой хүүхдүүдийг ч олноор нь авдаггүй. Зөвхөн Америк хүүхдүүд ч авч болохгүй. Бүх талаас нь харж бодлогоор элсэлтийн сонголтыг хийдэг. Яг онц сурсан бол, яг ийм оноотой бол, тийм ажил хийсэн бол тэр сургуульд орно гэсэн зүйл байхгүй л дээ. Тэгээд яаж сонгодог юм гэхээр бүх сургууль л “It depends” буюу тухайн жилийн элсэгчдийн чанар, хуваарь, онцлог, сургуулийн бодлогоос хамаарах болно оо л гэдэг.
В.Г: Тэгэхээр манай их дээд сургууль, ЕБС-ууд шиг элсэгчдийг жагсаагаад, дундуур нь улаан шугам татаж оюутан болгодогтой харьцуулахад огт өөр систем юм байна. Чи гайхаж байв уу?
Ж.Т: Ямар ч систем байсан өрсөлдөөн тул бүх талаараа сайн, төгс байхыг хичээнэ. Америкт илүү сонирхолтой хүмүүсийг чухалчилдаг. Бүх хүн адилхан байна гэж байхгүй шүү дээ. Зарим хүмүүс багаасаа өөр оронд хүнд амьдрал туулсан, түүнийгээ эссэндээбичээд, эсвэл багаасаа эрдэмтэн гэр бүлд төрсөн гээд л янз бүрийн амьдралыг туулсан залуус байдаг. Харвардадочиход хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, харин би ямар онцлогтой юм бол гэж сонирхмоор мэдрэмж шууд төрдөг. 
МОНГОЛД ТӨРӨӨД ӨССӨН МИНЬ ОНЦЛОГ БИШ, МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БАЙГАА МИНЬ ОНЦЛОГ
В.Г: Дөрвөн жил сураад төгссөний дараа “Миний яг юу Харвардын элсэлтийн шалгалтыг амжилттай давахад нөлөөлсөн юм бол” гэсэн бодол төрдөг байх. Төгссөнийхөө дараа багш нараасаа асууж байв уу? 
Ж.Т: Хүүхдүүдтэй ярьж байхад “Яагаад намайг сонгосон юм бол” гэх бодол бүгдэд нь төрсөн байдаг. Үүнийг бараг найзуудаасаа асуувал илүү тодорхой хэлдэг. Миний хувьднамтраас минь харахад монголд төрсөн хирнээбайнгашахуу гадаадад амьдарсан. Гэвч Монголдоо буцаж очоод эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байсан минь онцлог байсан байх. Үүнийг минь анзаарч онцолсон байх гэж ойлгодог. Үүнийгээ ч би сайн илэрхийлж чадсан байх. Монголд төрөөд өссөн минь онцлог биш, Монголоо гэсэн сэтгэлтэй байгаа минь онцлог. Ер нь ихэнх Монгол залуучууд маань эх орноо хөгжүүлэх хүсэл, мөрөөдөлтэй байдаг. Америкийг нэмж хөгжүүлье гэсэн ч бараг нэмэрлэх зүйл нь цөөхөн санагддаг байх. Харин Монголд бол юу л байнаболомж байна. 
В.Г: Тана гэдэг хувь хүний мэдлэг, ур чадвараас гадна Монголоо гэх сэтгэл Харвардадороход нөлөөлсөн юм байна аа. Сүүлийн үед залуус маань Ivy League гэж их ярих болсон хирнээ яг тулаад асуухаар үнэндээ ихэнх нь мэддэггүй. Энэ ямар утга учиртай нэршил ба ямар зорилготой сургуулиудын бүлэглэл вэ? 
Ж.Т: Ivy League гэдэгт АНУ-ын зүүн хойд хэсэгттөвлөрсөнхоорондоо спортоор өрсөлддөг8 сургууль байдаг. Ivy гэдэг нь Америкийн зүүн хойд хэсгээр ургадаг модны нэр юм. Гэхдээ Ivy League-ийн 8 сургуулиас гадна маш өөр сайн сургуулиуд ч АНУ-д олон байдаг. Тэдэнтэй андуурч болохгүй. Жишээ нь MIT гэж сургууль байна, мөн баруун эрэгт байдаг Стэнфортийн их сургууль байна. Ivy League-ийн сургуулиуд нь Brown University, Columbia University, Cornell University, Dartmouth College, Harvard University, the University of Pennsylvania, Princeton University, Yale University-ууд багтдаг. Нэр төр, имиж, элсэлтийн шалгалтын онцлог болон нийгмийн элитүүдийг бэлддэг гэгдэх шинж чанаруудаараа бусдаасаа ялгагдахыг эдгээр сургуулиуд хичээдэг.
В.Г: Харвардаатөгсчихөөд шууд ажлын гараагаа эхэлсэн үү?
Ж.Т: Тэгсэн. 2011 онд төгсөөд шууд Австрали улсад Rio Tinto компанид ажиллаж эхэлсэн. Төгсөх жилийнхээ өмнөх зун оюутнууд мэргэжлийн дадлага хийдэг. Энэхүү дадлага хийх газраа сонгохдоо болж өгвөл ирээдүйн ажил олгогчоо гэж тооцоолж сонгохыг хичээдэг. Сургууль дээр ирж танилцуулга хийж, ажилтан хайж буй компаниуд ньихэвчлэн Америктаа л төвлөрсөн компаниуд байдаг. Жишээ нь, банкууд, Пепси кола гэх мэт. Миний хувьд уул уурхайн салбарыг судлаад үзье гээд Австралийн Сидней хотод Лэйтон Холдингс(Leighton Holdings)гээд уул уурхайн оператор компанид дадлагаа хийсэн. Тэр үед энэ компани маань ч гэсэн Монголтой холбоотой төслүүд дээр ажиллаж Ухаа Худгийн төслийг эхлүүлж байсан. Яг тэр жил Лэйтон ХолдингсТУЗ-ийн хурлаа Монголд хийх болж таараад би компанийнхаа гүйцэтгэх удирдлагуудтай цугтаа Австралиас ирээд Энержи Ресурс компанитай танилцаж, тухайн үед би анх удаа уурхайд хөл тавьж үзэж байсан.Нүүрсэн овоолго, хүнд даацын өндөр том машинууд дээр сууж үзээд, боловсруулах үйлдвэр баригдах газартай нь нарийн танилцаад, яг уул уурхайтай тэгэхэд анх Монголдоо танилцаж байсан. Маш сонирхолтой санагдахын дээр бүх зүйл нь маш нүсэр, бодитоор газар доороос нүүрс ухаж гаргаж буй процесс, ийм машинаар зөөжХятад руу гаргаж байна гэдгийг нүдээрээ харсан нь маш чухал байсан. Уул уурхай үнэхээр сонирхолтой байсан. Эргэж Сиднейдээ очоод компанийн удирдлагууддаа танилцуулга хийхэд бүх тоо нь сая, тэрбумаар яригддаг үнэхээр л нүсэр бизнес санагдаж байлаа.  
Лэйтон Холдингс компанид ажилд орох боломж байсан боловч би АНУ-д сургуулиа төгсөөд эргэж Австралид очоод РиоТинтод ажилд орсон. Рио Тинтод орсон түүх маань их сонирхолтой. “Mongolian Young Leaders” гээд хөтөлбөр байдаг.Ундраа эгч энэ хөтөлбөрийг анх санаачилж байсан бөгөөд гадаадад сурч байгаа Монгол залуучуудад зориулсан сүлжээг бий болгох зорилготой хөтөлбөр юм. Жишээ нь, бид зуны амралтаараа Монголд ирэхэд таньж мэддэг хүн цөөхөн,хэцүү байдаг байсан. Энэ асуудлыг халахын тулд эрдэм шинжилгээний болон нийгмийн хурлууд зохион байгуулж байсан. Тухайн үед Америкт сурч буй залуусын дунд энэ арга хэмжээ эхэлж байсан. 2010 онд Стэнфордын их сургууль дээр зохион байгуулагдсан арга хэмжээнд нь оролцоод, 2011 оны арга хэмжээг нь би Бостон хотод зохион байгуулъя гэж санал гаргасан. Америкт MIT-д сурч байсан Ууганаа гэдэг найзтайгаа дараа жил нь зохион байгуулсан. Харвард, MIT-ийг үзүүлэх аялал хийгээд арга хэмжээгээ зохион байгуулах үед Америкийн энд тэндээс Монгол залуучууд ирж оролцсон. Тэр үед мэдээж энэ 4 өдрийн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулахын тулд ивээн тэтгэгч хайж багагүй явсан. Олон компаниудад хандсаны нэг нь РиоТинтобайсан. Ингээд РиоТинтоманай арга хэмжээг ивээн тэтгэж хамтран ажиллахаар болсон ба нэг болзол тавьсан. Тэр нь “Удахгүй Оюу Толгойн төсөл эхлэх гэж байна. Тиймээс бидэнд Монголын олон сайн боловсон хүчин хэрэгтэй байна. Арга хэмжээний үеэр цугласан Монгол залуусын мэдээллийг хуваалцаач” гэсэн. Ингээд таньдаг 100-аад монгол оюутны мэдээллийг гаргаж, “Resume Book”болгоод тус компанийн хүний нөөцөд нь өгч байсан. Тэндээс маш олон хүнийг ярилцлагад дуудаж уулзсан байдаг. Энэ үед нь л би Рио Тинтогийн оффистой нь танилцаад ажилд орох хүсэлтээ илгээсэн. Ярилцлагад дуудах үед нь би Америкт биш, Австралидажилламаар байна гэдгээ хэлж байсан юм. Яг ийм процессийн дагуу манай хэд хэдэн найзууд РиоТинтод ажилд орж байсан. 
В.Г: Зуу гаруй Монгол залуусын CV-ээс хэд нь Рио Тинтод ажилд орж байсан бол? 
Ж.Т: Миний мэдэхийн 6, 7 хүн ажилд орсон. Тэр 100 гаруй хүний дунд сургуулиа төгсөх арай болоогүй, уул уурхайн салбарт ажиллах сонирхолгүй хүмүүс ч байсан байх. 
В.Г: Яагаад Монголын биш Австралийн уул уурхайн салбарт ажиллахаар шийдсэн юм бэ?
Ж.Т: Тухайн үедээ энэ салбартаа ажлын арвин туршлагатай болчхоод Монголдоо очно гэсэн бодолтой байсан. 
В.Г: Юунаас болж, яагаад тийм бодол төрсөн бэ? Өөрөөр хэлбэл Монголд шууд ажиллаж эхлэхэд бэлэн биш байна гэдгээ яаж мэдрэв?
Ж.Т: Би зун бүр Монголд ирдэг. Оюу Толгой төслийн хувьд дөнгөж эхлэх гээд ид бужигнаж байсан. Бужигнаж байгаа энэ үед нь дөнгөж ажлын гараагаа эхлэжбуй надтай тулж ажиллах, зөвлөгөө өгөх, ажил дээр дадлагажуулах боломж хангалттай байгаа болов уу гэдэгт эргэлзэж байсан. Мэдээж шууд Оюу Толгойгоос ажлын гараагаа эхэлсэн хүмүүс ялгаагүй ажил дээрээсээ зөндөө л зүйлийг сурсан байх л даа. Гэхдээ миний хувьд уул уурхайн салбарт арвин туршлагтай хүмүүсээс нь эхлэн суралцах сонирхолтой байсан. Австрали уул уурхайгаар өндөр хөгжсөн орон. Мөн асар том тив улс хирнээ эргээ дагасан хэдхэн хотдоо 20-хонсая хүн амьдардаг, түүндээ таарсан дэд бүтэцтэй болохоор сонирхолтой санагдаж байсан. Америкийн РиоТинтогийнсалбарт  ажиллавал зуун жил болчихсон нэг уурхайд нь ажиллах, эсвэл толгой компанийн оффист нь ажиллахболомж байсан. Харин Австралийн хувьд хөгжиж буй Монгол улсын туулсан, туулах гэж буй замнал нь төстэй, олон уурхай дээр үйл ажиллагаа явуулдаг тул илүү санагдсан. 
В.Г: Австралид хэр удаан ажиллав? 
Ж.Т: 2 жил ажилласан. Анх Рио Тинто компанийн технологи ба инновацийн хэлтэст ажилд ороод Брисбани хотод 1 жил ажилласан. Уурхайн төслийн талбай дээр туршлагатайболох нь маш чухал хэрэгтэй гэж ойлгосон тул 2 дахь жилээсээ НортПаркс гээд зэс, алтны уурхайд шилжиж ажилласан. 2 жил ажиллахдаа би компанийн чиг хандлага, зэсийн үнийн өсөлт, бууралт, ямар технологи нэвтрүүлбэл хэрэгтэй гээд сонирхолтой, хэрэгтэй бүх функцуудад нь тодорхой хэмжээгээр оролцож ажилласан. Энэ бүхнийг өмнө нь харж байсан хир нь ойлгохын хувьд уурхайн төслийн талбай дээрээ очоод л ямар бизнес хийж байгаагаа жинхнээсээ ойлгодог юм байна лээ. Оффист бол компьютер, эксэлпрограм дээр мөнгөний тоо хараад сууж байдаг бол уурхай дээр хэдэн цаг, яаж ажиллах, хэдэн машин ажиллуулах гээд бүх зүйлд оролцдог. Тухайлбал, уурхайн машиныг 20 минут зогсооход үйлдвэрийн жилийн ашгаас тэдэн доллар алдана гэсэн тооцоог хүртэл хийдэг. Уурхай дээр үйлдвэрийн ажилчидтай цуг мөр зэрэгцэн ажиллаж, баяжуулах үйлдвэрийнхээ дээжийг аваад л, үйлдвэрийн доголдсон системийг засах, эвдэрсэн компьютерийн учрыг нь олох гээд олон асуудлуудад хувь нэмрээ оруулахыг хичээж байсан.
В.Г: Уурхай руу явж ажиллах нь хүний нөөцийн газрын чинь тушаал байсан уу, эсвэл чиний өөрийн санаачилга байв уу? РиоТинточамайг Монгол хүн болохоор, эсвэл Оюу Толгойн төсөл дээр боловсон хүчнээ бэлдэх гэж сургаж байв уу, эсвэл зүгээр л энгийн бусад ажилчид шигээ ханддаг байв уу?
Ж.Т: Уурхай явах нь миний санаачлага байсан. Би өөрөө хөөцөлдөж байж зөвшөөрөл авч шилжсэн. Мэдээж Монголд ажиллах тул боловсон хүчнээ бэлтгэх бодлого явж байсан нь тодорхой. Гэхдээ ажиллаад эхлэхэд тийм зүйл ажиглагдаагүй. Тус компани өөрөө дэлхий даяар олон арван мянган ажилтантай ба тэр болгон надад анхаарлаа хандуулахгүй л дээ. Миний ажилладаг байшинд л гэхэд хэдэн мянган хүн ажиллаж байсан.Ямар ч ажлын газар хүнийг хөтлөөд, уриад залаад байх ойлголт байхгүйшүү дээ. Хүн өөрөө л хөөцөлдөөд, өөрийгөө бусаддаа зөв ойлгуулах хэрэгтэй. Ажлынхаа туршлагатай, мундаг хүмүүсийг сонгож байгаад өөрийнхөө менторбуюу дадлагажуулагч болгож аваад, тэдгээрхүмүүсээсзөвлөгөө авч, өөрийгөө ойлгуулах хэрэгтэй л дээ. 
ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛЖ ЧАДАЖ БАЙВАЛ ЯМАР Ч ХҮН ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГ
В.Г: Менторгээд яриад байгаа чинь чи өөрөө танилцсан албан бус зөвлөгөө өгдөг хүмүүс үү, эсвэл хүнийн нөөцийн газраас албан ёсоор бодлогоор томилж өгдөг хүмүүс юм уу?  
Ж.Т: Албан бус ментор. Би өөрөө сонгож, холбогдож, танилцсан хүмүүс гэсэн үг. Миний харж байгаагаар хүмүүс өөрийнхөө тухай ярих маш дуртай байдаг. “Та надад туршлагаасаа хуваалцаач, надад зөвлөөч” гэхэд дургүй хүлээж авдаг хүн гэж байхгүй. Монголд ч гэсэн тэгж санагдсан. Хамгийн гол нь өөрийгөө ойлгуулж чадаж байвал ямар ч хүн хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. Ямар ч ажлын байран дээр менторгэдэг маш чухал. Бид өөрсдөө л өөрсдийгөө дайчилж, бусдаас  байнга тасралтгүй суралцах хэрэгтэй. 
В.Г: Австралид 2 жил ажиллаад Монгол руу томилогдсон уу?
Ж.Т: Тийм. 2 жил ажилласны дараа гэрийнхэн маань ч Монголдооирж ажиллах цаг боллоо гэсэн саналыг гаргаж байсан. Гэрийнхэнээс гадна миний хувьд тус компанийн төв оффист нь 1 жил ажиллаад үзчихлээ, уурхайд нь бас 1 жил ажиллаа. Одоо дараагийн алхмаа хийх хэрэгтэй гэж шийдээд Монгол руу шилжин ажиллахаар хөөцөлдөж эхэлсэн. Ингээд Оюу Толгойд ажиллах болсон. Уурхай дээр ажиллаад ирэхээр үйл ажиллагаа дээр нь ажиллах чухал гэж бодсон . Ингээд Монголд ирээд эхний 6 сар говьд үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтэст бусдын адил 28 хоног ажиллаад 14 хоног амардаг зарчмаар ажилласан. Үүний дараагаар Улаанбаатар хотод ажиллах болсон. 
В.Г: Чиний хувьд яг одоогоор Оюу толгойд ажиллахгүй байгаа юм байна шүү дээ, тийм үү?
Ж.Т: Тийм. Сургуульд явах болсон тул сая 5 сард ажлаа хүлээлгэж өгсөн. 
В.Г: РиоТинточиний анхны ажил олгогч юм байна. Монгол компанитай гадны ийм түвшний компанийг харьцуулж үзвэл ямар байдаг бол дотор нь ороод ажиллахад? 
Ж.Т: Гадаад, Монгол гэхээсээ илүү том, жижиг компанийн ялгаа нь их мэдрэгддэг. ЕрөнхийдөөМонголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд РиоТинтотой харьцуулахад жижигхэн шүү дээ. Том компанийн давуу тал нь гэвэл өөрөө л сайн хөөцөлдвөл байхгүй боломж гэж байхгүй гэж хэлж болно. Дуртай хэлтэс, газар, функц, дуртай улс орон, тивээ сонгон ажиллах боломжтой. Олон жилийн туршлага, процессоор яваад ирсэн болохоор дүрэм, журам, стандарт нь тодорхой байдаг. Энэ нь их сайхан. Бүх зүйл нь системчлэгдсэн. Сул тал нь шинэ ажил хийхэд их хэцүү, уян хатан биш, шат дамжлага ихтэй. Хийе гэсэн ажилдаа цаг алдах нь бий. Үүнийг Риод байдаг том дарга нар ч өөрсдөө хэлдэг юм. Харин жижиг компаниудад бол юм хийе гэвэл маш хурдан хийж болдог. 
В.Г: Чиний хувьд РиоТинтодажиллаж байхдаа мастерийн зэргээ хийх ёстой гээд төлөвлөчихсөн байсан уу? Яаж яваад Оксфордийн их сургуультайхолбогдов? Америкт ахлах сургууль, бакалавраа хийчихээд яагаад магистерийн түвшиндээ Англи улсыг сонгов оо? 
Ж.Т: Ер нь бол хэдэн жил ажиллаад бизнесийн удирдлагаар мастер буюу MBA-гээ хийнэ гэсэн бодолтой байсан. Сургуульд байхдаа ч, төгсөхөөсөө өмнө ч боддог байсан. Түүний тулд ажлын туршлагатай болох хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Ажил дээр гараад хоёр жил ажиллаад ажлын туршлага чухал гэдгийг мэдэрсэн тул Оюу Толгойд ажилласан. Ажил дээрээ гараад л бараг шууд GMAT-ийн шалгалтандаа давхар бэлдэж эхэлсэн. Нийт дөрвөн жил ажиллачихаад одоо яг хангалттай, сурахад тохиромжтой цаг нь гэж мэдэрсэн.Гэхдээ яг сургуулиудад CV-гээ өгч, апликейшнээ бөглөөдэхэлсэн үе гэвэл өнгөрсөн өвөл. Оюу Толгойд  aжиллаад хоёр дахь жилдээ орж байсан, нэг багтаа жил гаруй болчихсон, дараагийн миний алхам юу вэ гэж судалж үзсэн. Тэгээд миний нэмж суралцах, бас миний компанидаа нэмэрлэх зүйл нэг цэгтээ тулчихсан юм шиг санагдсан. Тэгээд л сургуулиа судалж эхэлсэн. Би анх уг нь Хятад руу явж суралцах төлөвлөгөөтэй байсан. Харвардад байхдаа ч Хятад хэл, Зүүн Ази судлал  зэргээр Хятад руу төвлөрч судалж байсан. Тэгээд Tsinghua Universityба Шанхай хотод байдаг China European International Business School-ийн сургуулиудын MBA-ийн ангид элсэх хүсэлт, материалаа өгчихөөд хүлээж байсан. Гэхдээ олон улсын оюутнуудтай интернэйшнлсургуульд MBA-гээ хийвэл илүү зүгээр юм байна гэж бодож байсан. Америкийн бизнесийн сургуулиудад бол оюутнуудынх нь 60-70% нь Америкчууд өөрсдөө, дээрээс нь ихэнх оюутнуудынх нь зорилго Америкт ажиллах, тэр дундаа Цахиурын хөндий, Вол Стрийтэд ажиллахзорилготой ордог. Ер нь бизнес сургуульд тодорхой зорилготой орох хэрэгтэй. Миний хувьд алсдаа хувийн бизнесээ эхлүүлэх, нийгмийн салбарт оролцоотой ажиллах хүсэлтэй байгаа тул энэ чиглэлээрээ мастерийн хөтөлбөр судлахаарOxford болон INSEAD сургуулиудын хөтөлбөр яг таарч байсан. Ингээд нийт 4 сургуульд материалаа явуулаад сургуулиудаасаа хариу хүлээж байтал Хятадын сургуулиудаас хамгийн түрүүнд хариу ирсэн. Tsinghua University надад бүрэн тэтгэлэг өгөхөөр хариу ирсэн. Тэгээд хариугүй Хятад руу явах гэж байтал Global Shapers-ийн шугамаар Оксфордын их сургуульд мөн тэтгэлэгээ зарласан мэдээлэл авсан. Ингээд Оксфордын их сургуульд бүр сайн хичээж харьцах ёстой юм байна гэж шийдсэн. 
Эцэст нь эдгээр дөрвөн сургуулиас бүгдэд нь тэнцсэн хариу ирсэн. Хятадын хоёр сургууль, Оксфордоосбүрэнтэтгэлэгтэй, харин INSEAD-аас бага хэмжээнийтэтгэлэг авсан. INSEADер нь хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг бөгөөд тэтгэлэг маш ховор өгдөг сургууль. Бүгдэд нь тэнцсэний дараа за ямар ч байсан Оксфорд лявах хэрэгтэй юм байна. Энд л сонирхолтой болоод надад нийцсэн хөтөлбөртэй юм байна гэж шийдсэн. Оксфордод тэнцсэний дараа хоёр долоо хоногийн дараа Оксфордын их сургуультай ирж танилцах аялал хийх урилга ирсэн. Оксфордод шалгарсан шилдэгоюутнуудаассонгожингэж урьдаг юм билээ. Дэлхийн хамгийн анхны сургуулиудын нэг гэсэн түүхтэй, эртний их сургууль гэдгийг нь очиж мэдрээд л зөвшөөрөхөөс өөр сонголт надад үлдээгүй. Харин тэтгэлгийнх нь хариу сарын дараа гарах байсан юм. Тухайн үед тэтгэлэг нь бүтэхгүй бол яана гэж санаа зовж байсан. Тэтгэлэгийн хариу гартал мастерт сурах эрхээ хадгалахын тулд сургалтын төлбөрийн 15%-ийн урьдчилгаагаа сургуулийн дансанд байршуул гэдэг шаардлага ирсэн. Энэ 15% гэдэг бас бага мөнгө биш миний хувьд. Тэтгэлэгтээтэнцэхгүйэнэ бол мөнгийг буцаан олгодоггүй. Тэтгэлгийн хариу нэг сарын дараа гараагүй, сөрөг гарсан ч Оксфордод орно гэж шийдсэн тул 15%-ийн мөнгөө байршуулсан. Ингээд юмыг яаж мэдэх вэ гээд оюутны зээл судалж байтал тэтгэлэгт хамрагдах баяртай хариу ирсэн. 
В.Г: Харвардад тэнцсэн гол хүчин зүйл нь чиний хувь хүний төлөвлөлт, зорилго, мөн Монголтой холбоотой зүйлс нөлөөлсөн бол харин Оксфордын их сургуулийн мастерийн тэтгэлгийг авахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
Ж.Т: Эссэнүүд бичсэн, GMAT шалгалт өгсөн. Өмнөх сургуулиудын хичээлүүдийн дүн, ажлын туршлага зэргийг чухалчилдаг юм билээ. Ер нь бас л өвөрмөц байсан байх. Яагаад гэвэл бизнес сургуульд уул уурхайн салбараас тэр болгон хүмүүс ирдэггүй. Бизнес, банкны салбараасхүмүүс ихэвчлэн очдог. Ер нь хаана ч хүсэлтээ явуулсан өөрийн түүхээ маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Оксфордийн их сургууль5 эссэ бичихийг шаарддаг. Ихэнх хүмүүс яаж 5 эссэ бичнэ ээ гэж боддог бол нэг бодлын энэ бол өөрийгөө илэрхийлэх асар том боломж юм. Өөрөөр хэлбэл хичээлийн дүн, ажлын туршлагаа холбоод өөрийнхөө түүхийг бичих том боломж. Нэг эссэ дээрээ ажлын туршлагаа, нөгөө дээр нь сурлагын дүнгээ, нийгмийн идэвхээ, ирээдүйн зорилгоо илүү түлхүү бичиж харуулах боломжтой. Өөрийгөө аль талаас нь гаргах, харуулах нь их чухал. Монголдоо ажиллана гэдэг миний зорилго ба үйлдэл их таалагдсан байх. 
В.Г: Эссэний сэдвүүд цаанаасаа өгөгддөг үү?
Ж.Т: Ерөнхийдөө өргөн хүрээтэйсэдвүүд өгөгддөг. Тэр бүрийг өөрөө яаж ашиглах, найруулах, өөрийгөө илэрхийлэх нь нээлттэй. Миний зорилго бол Монголын хөгжил, үүнд өөрийн бодитой хувьнэмрээ оруулмаар байна гэдгээ дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Үүнийг маань үнэлэхдээ Монголдоо, яг үйл ажиллагаа дээр нь уурхайд ажилласныг хараад бас үнэлсэнбайх.
В.Г: Хэдэн хүнээс сонголт хийж чамайг Оксфордод урьсан бол? Тэр мэдээллийг өгсөн үү? 
Ж.Т: Тийм мэдээллийг өгөөгүй. Оксфордод уригдаж танилцах аялал хийхээс өмнө Саид Бизнес Сургуулийн деканнь өөрөө надтай утсаар ярьсан. Ингэхдээ “Би жил бүр хэдэн хүн сонгоод утсаар ярьдаг юм. Тэднийгээ Оксфордод яаж ирүүлэх вэ гэдэг утгаар л ярьдаг юм. Би чамд сургуулийнхаа давуу талуудыг ярьж өгье” гээд ярьсан. Тэр үед “манай сургуульд дөнгөж өчигдөр л гэхэд 50 Global Shapers-с апликейшнорж ирсэн” гэж хэлсэн. Ингээд Global Shapers-с 2 хүн тэтгэлгээр суралцахаар сонгогдсоны нэг нь би болж таарсан. 
В.Г: Оксфорд жижиг сургууль биш, төлбөр нь ч бага биш байх. Нууц биш бол чиний жилийн төлбөр нь хэд орчим байсан вэ? 
Ж.Т: Сургалтын хөтөлбөрбүх зүйлээ тооцоод жилийн 48000паунд.Энэ нь ойролцоогоор 150 гаруй сая төгрөг гэсэн үг. Амьжиргааны зардал бол энд ороогүй. Байр, хоолныхоо мөнгийг би өөрөө зохицуулна гэсэн үг. 
В.Г: Чиний яриан дунд цөөнгүй удаа Global Shapers (Глобал шэйфэрс) гэж дурдагдлаа. Энэ яг ямар байгууллага юм бэ? Чиний хувьд эндээс Оксфордын их сургуультайгаа холбогдчихлоо. Уншигч залуустаа Глобал Шэйфэрсийн талаар мэдээлэлөгөөч?
Ж.Т: Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар Глобал Шэйфэрснийгэмлэг бий болсон. 20-30 насны нийгэмд идэвхтэй, манлайлагч залуусын нийгэмлэг гэж хэлж болно. Улаанбаатар салбар нь байгуулагдаад таван жил болж байна.Дэлхийн залуу манлайлагч Ганхуяг ах санаачлан үүсгэн байгуулсан. Одоогоор бид гучин гишүүнтэй. Ер нь бол Улаанбаатарын салбарыг (Ulaanbaatar Hub) маш идэвхтэй гэж үздэг. Эдгээр гучин залуусын дунд салбар, салбарын манлайлагч, төлөөлөл байдаг. Зорилго ньсалбар бүрийн залуусыг цуглуулаад нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх зорилготой. Өнгөрсөн 5 сард “Монгол гэр” төслийнхөө нээлтийг хийсэн. Оюу Толгойгоос санхүүжүүлтээ аваад ЕБС-ийн хөдөлмөрийн хичээлийн системд гэр барих хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилготой төсөл явуулаад нийслэлийн 60 сургуульд гэр, гэр барих заавар зэргийг бэлэглэсэн. Энэ нь сургалтын хөтөлбөрт албан ёсоор орсон том ажил болсон. Энэ хөтөлбөрийгамжилттай хэрэгжүүлсэн. Дараагийн төсөл нь юу байж болох тухай бид одоо ид судалж байгаа. Залуучууд нэгдэж чадвал ямар их ажлыг бүтээж чаддагийг энэ төслөөс харсан. Оюу Толгойгоос 80 сая төгрөг босгосон. Техник технологийн коллежийн залуус, хүүхдүүдээр гэрээ хийлгэсэн. Бид салбар салбартаа хийх ажлаа хийгээд явж болно. Хамгийн гол нь нэгдэж чадвал үндсэн ажлаасаа гадна нийгэмд тустай юуг ч хийж болдог юм байна гэдгийг ойлгосон. 
НИЙГЭМД ИДЭВХТЭЙ БАЙХ НЬ ЭРГЭЭД ӨӨРТ ИЛҮҮ КАЙФТАЙ, ӨГӨӨЖТЭЙ БАЙДАГ
В.Г: Харвардад ч, Оксфордод ч хувь хүний академик чадвар, ажлын туршлагаас гадна нийгмийн идэвхи чинь тодорхой хэмжээнд эерэгээр нөлөөлжээ. Нийгмийн идэвх, сайн дурын ажил Оксфордийн их сургуулийн мастерийн тэтгэлэг авахад ойролцоогоор хэдэн хувьтай нөлөөлсөн гэж баримжаагаар чи дотроо дүгнэх вэ? 
Ж.Т: Тоогоор илэрхийлэхэд маш хэцүү. Харвардадороход шалгалтын дүн, хичээлийн дүн нь эхний шалгуур болдог. Ингэж байж дараагийн шалгууртаа ордог. Тэрнээсээнарийвчлахын тулд нийгмийн идэвхийг чухалчилдаг байх. Гэхдээ нийгмийн ажил хийгээгүй бол академик мэдлэг, шалгалтын дүнгээрээ тэнцсэн ч хоёр дахь шалгууртаа тэнцэхгүй л дээ. Мэдээжнийгмийн идэвхтэй атлаа шалгалт, хичээлийн дүн муу бол хасагдах магадлал өндөр шүү дээ. 
В.Г: Чиний хувьд тэрийг нь мэдээд нийгмийн идэвх “царайлаад” яваад байсан уу, эсвэл чин зүрхнээсээ нийгмийн туст ажлуудаа хийж байсан уу? Шулуухан асууж байгаад уучлаарай. 
Ж.Т: Ахлах сургуульд байхад тодорхой хэмжээний нийгмийн ажилд зориудаар оролцдог байсан. Тухайлбал, миний сонирхол бол уг нь дугуй унах байхад багийн спортод тоглодог туршлага бас нэг юмны үзүүлэлт болоод байдаг байсан.Харин их  сургуульд хичээлийн цаг их, чөлөөт цаг эрс багасдаг. Энэ үеэс яг бодитой сонголтуудаа хийж эхлэх хэрэгтэй болдог. Харвардыних сургуулийн оюутнууд маш идэвхтэй. Зөвхөн өрөөндөө суугаад хичээлээ хийгээд байвал маш их боломжийг алдаад байна гэсэн үг. Иймээс өөрийн эрхгүйнийгмийн идэвхтэй болдог. Жишээ нь би Харвардын сургуулийн сонинд нь ажилладаг байсан. Мөн Харвардын их сургуулийн шугамаарарав хоногийн хугацаатайгаар Хятадын Бээжин, Шанхай хотууд руу явжхичээл заадаг байсан. Хятадын ахлах сургуулийн шилдэг сурагчдад Америкийн сургалтын системийг танилцуулах хөтөлбөр байсан юм. 
Хятад хүүхдүүд чөлөөтэй сэтгэхдээ тааруухан юм байна лээ. Номыг яс тас уншина. Эргээд бодлыг нь асуухад хариулахгүй. Энэ мэтээр хичээл заагаад Хятадын сургуулиудад багшаар энэхүү хөтөлбөртөө оролцож байсан. Яг энэхүү хөтөлбөр, туршлага дээрээ үндэслээд Монголдоо энэхүү хөтөлбөрийг бас эхлүүлсэх санаа төрж Монголын Залуу Оюутан Хөтөлбөрийг (Mongolian Young Scholars Program)үүсгэн байгуулсан. Тухайн үед бол хэн ч надаас “Чи нийгмийн идэвхтэй бай, энэ үзүүлэлт чинь дараа нь чамд хэрэг болно” гэж хэлээгүй, бас шаардаагүй. Би яг өөрийн чин хүсэл, сонирхлоороо л хийж байсан. Ийм ажил хийж, хөтөлбөр хэрэгжүүлснээр олон сурагчдад чтусалж чадсан,би өөрөө часар их зүйлс тэр хүүхдүүдээс сурсан. Учир нь эхэлсэнээс хойш 4 жилийн хугацаанд нийт 120 мундаг сурагч хүүхдүүдтэй танилцсан(жил бүр 30 сурагч сонгогддог). Магадгүй би зүгээр л ажлаа хийгээд явж байсан бол тэдэнтэй танилцахгүй шүү дээ. Тэд надад маш олон шинэ зүйлийг нээж өгдөг. Тэдний маань зарим нь эхнээсээ Харвард, MIT-д тэнцээд оюутан болоод явчихсан байна.Нийгэмд идэвхтэй байх нь эргээд өөрт илүү кайфтай, өгөөжтэй байдаг. Харин сургуульд орохын тулд л хийдэг ажил мэтээр хандвал тийм ч өгөөжтэй байж чадахгүй байх, тийм үү?
В.Г: Глобал Шэйфэрст30 хүртэлх насны залуус нэгдэе гэвэл шалгуур нь юу билээ? 
Ж.Т: Орохын тулд апликейшнбөглөдөг. Монгол залуучууд Улаанбаатарын салбартаа өгдөг. Дэлхийн эдийн засгийн форумаас яг тодорхой заалттай, тогтсон шалгууртай байдаг. Улаанбаатарын салбар тухайлбал шалгуураа өөрсдөө тогтоодог. Миний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард энэ нийгэмлэгт орсон. Хоёр минутын хугацаатай өөрийнхөө тухай бичлэг явуулсан. Түүнд асуудаг гол асуулт нь “Дэлхийг яаж өөрчилмөөр байна вэ?” гэдэг асуулт байдаг. Хариултуудыг нь харж байгаад шалгаруулаад авдаг. Харин саяхан бид бүх залууст нээлттэй болгоод хүссэн бүх хүн хүсэлтээ илгээгээд тэндээс шалгаруулалт хийдэг болох талаар журмаа баталсан. Тиймээс залуучууд бидэнтэй нэгдээрэй. 
В.Г: Монголд залуучуудын маш олон байгууллага байдаг. Тэдгээрээс юугаараа ялгаатай юм бэ?
Ж.Т: Бүх нийгэмлэг өөр өөрийн гэсэн онцлогтой. Шэйфэрсийнонцлог нь бид дэлхийн эдийн засгийн форумтай холбоотойбайдаг болохоор хувь хүний хувьд ахисан түвшиний мэдээлэл авах, найз нөхөдийн хүрээгээ тэлэх, сурах боломжийг нээж өгдөг. Тухайлбал, би Оксфордын их сургуульд сурах тэтгэлэгээ энэхүү байгууллагаас олж авсан. Мөн дэлхийн эдийн засгийн форумын зохион байгуулдаг үйл  ажиллагаанд оролцох хүсэлтээ явуулаад тэнцээд оролцох боломжтой. Тийм боломж тэр болгон олдохгүй шүү дээ. 
ГАДААДАД БАЙХ ХУГАЦААНДАА ҮНЭН ХЭРЭГТЭЭ МОНГОЛЫНХОО ТАЛААР МОНГОЛДОО БАЙГАА ЗАЛУУСААС ИЛҮҮ ОЙЛГОЖ МЭДЭРДЭГ
В.Г: Нэг хэсэг гадаадад сурч, ажиллаж байсан залуус Монголд “Од” болж байсан. Сүүлийн жилүүдэд энэ хандлага эсрэгээрээ болсон мэт санагддаг. Гадаадад төгссөн нь давуу биш сул тал болох гээд. Энэ хандлагыг анзаарав уу? Гаргалгааг нь юу гэж харж байна. 
Ж.Т: Тийм хандлагыг бол анзаарсан. Гадаадад төгссөн гээд нэг хэсэг нь хошуурч байхад, нөгөө хэсэг нь Монголоо мэддэггүйгээд аль аль нь яригдаж байсан. Миний бодлоортухайн хүний зорилго ба ажил олгогч газрын шаардлагаас шалтгаалаад асуудал өөрөөр тайлбарлагдах байх. Тухайлбал, Оюу Толгойн төслийн талбай дээр ажиллаж буй мундаг залуусихэвчлэнМонголдоо төгссөн чадварлаг залуус байдаг. Тэд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн гадаадад төгсөж ирээд чадварлаг ажиллаж байгаа залуус ч олон байна. Тэгэхээр гадаадад, Монголд төгссөн гээд ялгаварлах нь тохиромжгүй л дээ. Монголоо мэдэхгүй гэж гадаад төгссөн хүмүүсийг хэлдэг асуудлын талаар ярихад хэчнээн Монголдоо төгсөөгүй, Монголынхоо хөрсөн дээр буугаагүй гэж хэлж болох ч гадаадад байх хугацаандаа үнэн хэрэгтээ Монголынхоо талаар ихийг ойлгож,мэдэрч, хаанаас нь яаж хөгжүүлэх, би яаж нэмэрлэх гэдгийг ухаардаг гэж би ойлгодог шүү. Бид юмнаас холдож байж юмыг ухаардаг гэж ярьдаг шүү дээ. Гадаадад очсон залуус гадаадын сайн сайхан зүйлсийг Монголдоо хийхсэнгэсэн сэдэл төрдөг. Монголд юу хийх ёстой вэ гэдэг асуудлыг гадаад очоод хардаг гэж хэлж болно. 
В.Г: Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаагийн хувьд хэд хэдэн хүнтэй ярилцлага би хийж үзсэн юм. Үнэндээ хэвлэл мэдээллийн сувгуудаар хэдхэн л хүн байнга гардаг. Би бол шинэ дүр, амжилттай ажиллаж буй, даруухан хүмүүсийг олон нийтэд таниулахыг мөрөөддөг. Тэрнийнэг нь яах аргагүй чи байлаа. Ярилцлагын урилгыг маань хүлээн авсанд баярлалаа! Иймэрхүү “шинэ” хүмүүстэй уулзсаны дараа сэтгэгдэл болон имэйлээр “Энэ хүн Монголд яг юу хийсэн юм бэ? Хэн болчихоодтодроод байгаа юм” зэргээр атаархал ч юм уу, бухимдал ч юм уу анзаарагддаг. Чиний хувьд бол Монголдоо тодорхой хугацаанд ажилласан. Хувь хүнд “надгүйгээр бол энэ ажил бүтэхгүй байсан” ч гэдэг сэтгэгдэл зарим ажил дээр төрдөг шүү дээ. Энэ бол миний хийсэн ажил гээд бардам хэлэх тийм ямар ажил юу байна?
Ж.Т: Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, түрүүнд дурдсан Монголын Залуу Оюутан Хөтөлбөр байна. Энэ нь гадаад сурах сонирхолтой ахлах ангийн шилдэг сурагчдад зориулсан зуны эрчимжүүлсэн сургалт. Харвард, Станфорд гэх мэт гадаадын шилдэг их сургуулиудаас оюутан багш нар ирж хичээл заадаг юм. Үүсгэнбайгуулаад, гардаж хийсэн ажил минь. Ашгийн төлөө бус хөтөлбөр. Одоо бол Зориг сангийн албан ёсны хөтөлбөр болсон. Үүгээрээ би яалтч үгүй бахархдаг. Одоо бол би ерөнхий бодлого талаас нь оролцдог. Үүнийг гардаад бий болгосон, Хятадад ажиллаж байсан туршлагаараа хийсэн болохоор бахархалтай байдаг. Үүнд суралцсан 120 сурагчид маань хоорондоо сүлжээтэй болсон, гадагшаа том сургуулиудад суралцаж байгаад маш их баяртай байдаг.Хоёрдугаарт, би говьд зургаан сарын турш 28:14 (28 хоног ажиллаж, 14 хоног амрах) хувиарааражиллаж байсан. Энэ нь маш хүнд хуваариар хэдэн мянган хүн ажилладаг байсан. Өдөрт тасралтгүй 11 цагаар 28 өдөр дарааллан ажиллана гэдэг маш хүнд. Эхний өдрүүдэрч хүчтэй байдаг чдараагийн өдрүүдээс “Яагаад ийм байдаг юм бэ?” гэж бодогддог. Тэгээд дэлхийн бусад уурхайг судалж эхэлсэн. Дэлхийн хаана ч 28 хоногийн ажлын хуваарь уртдаа тооцогдоно. Тухайлбал Австралийн уурхайд хамгийн урт ажлын хуваарь 10-14 хоног л байдаг. Оюу Толгойн ажлын энэ хуваарийг өөрчлөх санал өмнө нь олон удаа хэлэлцэгдэж байсан ч амжилттай болж байгаагүй юм байна лээ. Үүнийг өөрчлөх төслийг даргатайгаа яриад хариуцан ажиллаж, бүх талаас нь судалгааг нь хийсэн. Лондонд байдаг дарга нартайгаа ярьж, зөвлөлдсөний дагуу ажлын өдрийг нь 14 хоног болгож 7 хоног амардаг болгон шилжүүлж чадсан. Тэгэхээр олон мянган хүн, тэдний гэр бүлд шууд нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа. Миний хувьд залуу, гэр бүлгүй байсан бол харин нялх хүүхдүүдтэй, гэр бүлтэй маш олон залуус тэнд ажилладаг. Тэдэнд таатай нөхцөл үүссэн гэж боддог. Нялх хүүхдийн хувьд аав гэж хэлж сурах үед нь явсан аав нь бараг мартагдсан үед нь ирдэг ажлын урт өдрүүдийг багасгасаж чадсандаа бахархдаг. 14:7 болсноор амьдрал нь огт өөр болсон.
В.Г: Том компаниудын зовлон нь иймэрхүү ажил, шийдвэр гаргахад удаан, шат дамжлаг нь хүнд сурталтай гэж чи өмнө нь ярьсан. Тэгвэл чиэнэ ажлыг  ямар хугацаанд шийдвэр гаргуулж хэрэгжүүлж чадсан бэ?
Ж.Т: Өнгөрсөн оны 6-р сард дарга маань надад хийхийг даалгаж, 9-р сар гэхэд хэрэгжээд эхэлсэн. Том компанид хамгийн чухал зүйл бол спонсоршип гэдэг зүйл байдаг. Дээрээс нь сайн дэмжээд өгвөл ажил хэрэгжих нь маш хурдан гэсэн үг. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал нь шинээр томилогдсонмаш эрч хүчтэй ажиллаж байсан тул хурдан хугацаанд хэрэгжсэн.Энэ гурван сард бүх судалгааг хийж, бүх хүмүүстэй ярилцаж зөвшөөрлийг нь авч, шинэ хуваарийн дагуу шинэ ажлын хуваарь, ажил ба буудлын өрөөний цэвэрлэгээ, онгоцны хуваарийг шинэчлэн хийх гээд олон ажил багтсан. 
В.Г: Өөрөө бүх зүйлээ Монголтой холбохыг хичээдэг гэж их ярьжбайна. Оксфордод мастераа хийгээд жилийн дараа ирэх нь байна. Ирээдүйн төлөвлөгөө чинь юу вэ?  
Ж.Т: Би хувиараа ажиллах сонирхолтой байгаа. Тэгж байж би өөрөө өөртөө илүү их үр нөлөөтэй ажиллаж чадах мэт санагдсан. Том компанид их юм сурах ч нэг зүйлээ л тогтмол хийгээд цаг алддаг юм шиг санагддаг. Одоогоор бол бодол санаагаа боловсруулж байна. 
В.Г: Сошлинтрэпрэнёр(Social Entrepreneur) гэсэн үг байх нь. Энэ холбоо үгний утгыг уншигч нарт маань тайлбарлаж өгөөч? 
Ж.Т: 
Бизнес хийхдээ нийгмийн ямар нэг асуудалд хандсан, тэдгээрийг шийдэх зорилготой байх. Нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор бизнес хийх гэсэн үг. Бизнесявуулахдаахүмүүсээс хандив цуглуулаад хийх биш үйл ажиллагааны орлого, циклээрээ бусад хүмүүс болон нийгмийн тодорхой асуудлыг шийдэхийг зорино гэсэн үг. Мөн орлого нь бас сайн үйлсэдзориулагдах хэрэгтэй гэсэн санаа. 
В.Г: Чи Оюу Толгойгоос гарчихсан болохоор энэ асуулт хэр зохистойг сайн мэдэхгүй байна л даа. Уул уурхайг тойрсон бүх асуудал нийгмийн бүх салбарууд рууороод байна. Сүүлийн үед Оюу толгойтой холбоотой гэрээг зөв, буруу, сайн, муу гээд ярьж байна. Энэ асуулт өмнөх ажилтай чинь зөрчилдөхгүй бол хувийнхаа санаа бодлыг хуваалцаж болох уу? Риобол ганцхан монголд үйл ажиллагаа явуулдаггүй шүү дээ. Хүмүүсийн яриад байгаачлан Монголчууд үнэхээр “монжуулсан” гэрээ хийчхээдбайна уу, эсвэл бид олон улсын бизнес, гэрээний талаар ойлголт дутмаг байна уу? 
Ж.Т: Энэ төслийн ирээдүй яахыг би бол хэлж мэдэхгүй. Гэхдээ миний хувийн бодол бол Оюу Толгой явах ёстой төсөл. Цаг алдах тусам бизнест “өнөөгийн үнэ цэнэ” нь багасаад байна. Тэгэхээр хэдэн төгрөгийн төлөө хөөцөлдөөд бид нар хэдэн төгрөгийг алдаад байгаагаа тооцоолж үзэх хэрэгтэй. Тухайн үед бол Монголд ашигтай гэрээ болсон гэж боддог. Гэхдээ Монголд ашигтай,РиоТинтодашиггүйбайж бас болохгүй шүү дээ бизнесийн утгаар. РиоТинтодажиллаж байсан хүний хувьд хөгжиж буй орнууд нь дэлхийн хэмжээний том компаниудтай  ажиллах нь хамгийн зөв байдаг. Учир нь том компаниуд завшиж байгаа гэхээсээ илүү тэдний бүх зүйл ил тод байдаг юм. Маш олон улсад үйл ажиллагаа явуулсан түүхтэй, тэр бүр нь олон нийтийн нүдэнд ил байдаг тул өндөр стандарттай ажилладаг. Жишээ нь,Чилид Рио Тинто нөхөн сэргээлтээ сайн хийхгүй бол дэлхий нийтээр энэ мэдээлэл нь цацагдаад нэр хүнд нь буурах, хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ нь унах зэргээр том компаниудыг өөрсдийг нь хариуцлагатай, стандартаа мөрдөхийг, хууль сахин биелүүлэхийг шаарддаг. Энэ утгаараа олны нүдэн дээр ил байдаг том компаниуд бусдаас илүү хариуцлагатай байдаг. Харин Австрали дахь жижиг компаниуд буруу зүйл хийсэн ч хариуцлага бага оноогддог юм шиг санагддаг. Тэр байтугай тэдний хийсэн хариуцлагагүй үйлдлийг том компаниуд нь үүрэх ч тохиолдол цөөн биш байдаг. Би жишээ нь анх Рио Тинтод ажилд ороход бүтэн долоо хоног компанийн сургалт танилцуулгаар бөмбөгдүүлсэн. Хахууль авч болохгүй, буруу үйлдэл хийх гээд байх шиг бол энэ хүнд ханд, чамайг хэн нэгэн буруу зүйлд уруу татаад байвал ингэ тэг гээд бүх сургалт, зааварчилгааг нарийн өгдөг. Иймээс том компанитай том төслүүд дээрээ ажиллах нь Монголд ашигтай гэж би харж байгаа.
В.Г: Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа!
Ж.Т: Баярлалаа!