Tuesday 25 December 2007

Merry Christmas?

Зул сарын баярын мэнд?

Зул сарын баяр буюу хүн төрөлхтөний лай ланчигийг өмнөөс үүрч зовох тавилантайгаар Ертөнцийн эзнээс манай дэлхий рүү илгээсэн хүү болох Исүүсийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Өнөөдөржингөө бусдаас Merry Christmas гэсэн мэндчилгээ хүлээн авсантай зэрэгцээд Цахим Өртөө сүлжээний андууд яг энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байхыг уншаад тэрхүү хэлэлцүүлгийн талаар блог дээрээ бичиж байгаа юм. Энэхүү баяр нь яг үнэндээ Христийн шашинтан хүмүүсийн баяр бөгөөд бид нар моод дагаад ч юм уу, эсвэл англиар гоё мэндчилгээ бичих гээд, эсвэл бичиж, явуулж байгаа юмаа огт мэдэхгүйгээр л бие бие рүүгээ цахим захидал чулуудаад байх шиг. Баян-Өлгий дэх Казах залууд ч юм уу, эсвэл Хөвсгөлийн бөөд очоод Исүүсийн төрсөн өдрийн мэнд хүргэе гэвэл ямар сонсогдох бол? Нөгөө хүнээ үл хүндэтгэсэн хэрэг болох уу, эсвэл... Тэрнээс биш Христийн шашинтан найзуудад маань үүнээс илүү баяр гэж байхгүй бөгөөд бид хэд баярын мэндчилгээ хүргэх нь зүй ёсны хэрэг мөнөөс мөн.

Монголд маань барууны соёл хүчтэй түрэн орж ирж байгаатай холбогдуулан энэхүү шашны баяр нь илүү commercial буюу арилжааны шинжтэй болоод байгаа юм уу даа. Угаасаа дэлхий даяар том дэлгүүрүүд, үйлчилгээний байгууллагуудын жилийн гол орлогоо хийдэг үе нь яах аргагүй мөн. Гэхдээ энэ баярын мэндчилгээг хүлээж авч байгаа хүн Христийн шашинтан мөн, бишээс үл хамааран эмзэглэхгүй л бол хэлж байгаа хүн нь бодвол сайхан сэтгэлээр л хэлж байгаа гэж ойлгоод байгаа. Эсрэгээрээ загалмайтны аян дайн шиг аюул болох юм биш биз дээ. Шашин болгоны ард мафи маягийн хүчний нэгж байдаг юм биш үү. Тэрний зохион байгуулалт нь бараг S.W.A.T маягийн бүтэц Холливүүдийн кинон дээр гараад байдаг. Буддийн шашин ч бас дутахгүй Шаолин энэ тэр гээд байдаг биз дээ. Далай багшийн бие хамгаалагч лам нар нь том залуучуудыг хөнгөхөн цохиод л унагадаг гэж сонин дээрээс уншиж байсан. Харин лалын шашныханы амиа золиослогч нар ямар учиртайг нь сайн ойлгож амжихгүй л яваад байна.

Харин лалын шашны талаар сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Рамадан сар, Наурызийн баяр гээд тэмдэглэлт өдрүүд байдаг. Чухам аль нь иймэрхүү баяртай дүйдэг юм бол? Аллах, Мухамед, Коран судар гээд гүүгэлдээд үзвэл зөндөө л мэдээлэл гарах байх.

Жил болгоны 5 сарын 12-нд Буддагийн төрсөн өдөр болдог санаж байна. Энэ өдрийг цагаан хоол идэх ёстой өдөр гэдгээс бус яг жинхэнэ утгаар нь Монголчууд тэмдэглэдэггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл яг ямар учиртай баяр ёслол тэмдэглээд байгаа, энэ нь мань хүнд хамаатай эсэх, нарийн учир начрыг нь мэдэж байхгүй бол удахгүй “Ханш нээсэн өдрийн баярын мэнд” гээд мэндчилгээ ирэхэд ойрхон байна шүү.

Sunday 16 December 2007

Cheaters, dishonesty, and prostitution or gigolo

Хууран мэхлэлт ба биеэ үнэлэлт

Хүний хэрэгцээ хязгааргүйн чинээгээр тэрийгээ хангахын тулд хүн гэдэг бодгаль янз бүрийн юм сэдэж, хийдэг юм шиг ээ. Ядаж байхад тэр хэрэгцээ нь дөнгөж амь зуулгаа хангах төдийгөөс эхлээд зүгээр л цаг нөгцөөх, зугаацах хэлбэрийнх хүртэл байх. Экстрем жишээ нь Ван Даммын тоглосон нэг кино байдаг даа. Баян нөхдүүд араас нь нэхэл байхгүй гудамжны хүмүүсийг авчран бүсэнд нь мөнгө зүүгээд зугтаалган араас нь намнадаг? Өнгөрсөн зун Монгол ийм явдал болсон гэж оллоо сайт дээрээс уншиж байсан.

Уул нь энэ сэдвийг 12-р сарын 1 буюу ДОХ-той тэмцэх өдрийн үеэр бичнэ гэж бодож байсан боловч яагаад ч юм тухайн үед ерөөөсөө сонирхол төрөөгүй юм. Сүүлд нь аль телевизээр билээ дээ “Хөшиг” гээд нэвтрүүлэг үзээд ер нь бодож явдаг юмаа бусадтай хуваалцсан нь дээр юм байна гэж бодогдоод энэхүү бичлэгийг мутарлаж байна.

Нууц амраг, биеэ үнэлэгч гээд улс орон, үндэстэн бүрт байдаг мөнхийн сэдэв байна аа. Бодвол хэрэгцээ, эрэлт, нийлүүлэлт, break even point буюу хугаралын цэг энэ тэр нь байж байгаа болоод л өдийг хүртэл, дарж нуугаад байхад хүртэл байсаар л байгаа байх. Иймэрхүү төрлийн харьцаанд орж байгаа нөхдүүд хийчихээд гэмшдэг, ухаардаг, нөгөө хэсэг нь бүр улаан цагаандаа гарчихсан гээд нэг хоёр төрөл байгаад байх шиг. Би эрэгтэй, эмэгтэй хүнийг ялгаж ерөөсөө яриагүй. Ярих, хийх дээрээ тулбал эр, эм гэлтгүй л хийж байгааг өдөр болгон шахуу хүмүүсийн яриа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байна. Нэг л эхнэртэй мөртлөө Султан хаан шиг олон хүүхнүүдтэй орооцолддог залуус байхад томоо гэгчийн гэдэстэй жирэмсэн мөртлөө биеэ үнэлээд зурагтаар гарч байгаа бүсгүйчүүд ч байна. Гэхдээ л “Охид ариун бол, Төр ариун” гэдэг яриа дэмий нэг гараагүй биз дээ бодвол. Жаахан хорноор хэлэхэд, бүсгүйчүүд ээ “аль болох үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж харийнхантай битгий мөнгөний төлөө зугаацаж, хэвлийдээ хоёрын хооронд ураг бүү тээгээсэй гэх гэсэн юм. Тэгсэн чинь өнөө манай залуучууд нь давраад болсон болоогүй “үйлдвэрлэл эрхлээд”, давхар “хөрөнгө оруулалт” хийгээд унав аа! Нөгөө гадаадынханыг нь орлохуйц материаллаг болон физиологийн хэрэгцээг нь хангадаг Монгол залуус ч хир олон байгаа юм, бас л асуудал л юм байна л даа хэрвээ би эмэгтэйлэг нүдээр энэ асуудлыг харвал. Дахиад хэлье, би энд жинхэнэ хайр сэтгэлтэй холбоотой харьцааг ерөөсөө хэлээгүй юм шүү. Сэтгэл гэдэг угаасаа хаашаа л бол хаашаа визагүй зорчдог тул би тийм дэмий, өөртөө ахадсан юм бичээд юу хийх вэ дээ. Ер нь том болох ямар хэцүү юм бэ? Элдэв долоон юм бодсоор байгаад таарах юм. Ккк.

Гол нь юу хэлэх гээд байна вэ гэхээр нөхдүүд хоорондоо зохицоод луувангаа иднэ үү, лаагаа мэрнэ үү, лууван, лаагаа идээд өвчингөө авна уу, өрөндөө орно уу, нөхөрт нь эсвэл эхнэрт нь баригдах эсэх нь нэг их сонин биш боловч эдгээр зүйлс нь даамжраад нийгмийн нэг томоохон хүрээг хамраад байгаагаас гадна хүн амины хэргүүд гараад, үр хүүхдүүд нь өнчрөөд, гэр бүл салаад байгаа явдал л онцгүй байгаа юм. Эхнэрээ хардаад нууц амрагтай нь цуг алаад машинтай нь цуг шатаасан хэрэг нэг хэсэг скандал болоо биз дээ. Түүнчлэн манай найз бас ярьж байсан юм. Оюутаны ангийн ч билүү хэсэг залуус нэг бүсгүйн гэрт нь цуглараад хөзөрдөж байхад нь нөхөр нь орж ирээд хардсандаа болоод нэг залууг нь хутгалж хөнөөж байсан гэж. Чухам эхнэр нь өмнө нь юу хийж итгэлийг нь алдсан юм, эсвэл нөхөр нь тийм ухаангүй хартай хүн байсан юмуу гэдгийг мэдэхгүй юм. Харин нөхрөө хардаж эхнэр нь хөнөөсөн тухай нэг их сонсоогүй юм байна. Аягүй бол зарим нэг гарууд алуулж байгаа байх оо энд тэнд.

Үүнээс гадна нийгэмд үзүүлж буй өөр нэгэн сөрөг тал нь бэлэнчлэх, зүгээр байж байгаад мөнгө олох муу занд сургаад байх шиг. Зарим залуучууд ажил хийж зовохгүй, хөлсөө урсгахгүйгээр мань мэтийн сард олдог мөнгийг өдөрт, зарим нь хэдхэн цагт олоод байгаа нь илт байна. Хөөрхөн төрөх албатай, шударга байх албагүй болчихсон шинжтэй. Автобусны мөнгөгүй, мах авах мөнгөгүй, амьдрал хүнд хэцүү байна гээд байдаг гарууд чинь харин яг шоудах ч юм уу, төрсөн өдөр, баяр ёслол гэхээр хэдэн арван мянган төгрөгийг дор нь босгодог гэлцэх. Түүнчлэн эмэгтэйчүүдээс гадна “Gigolo”-нууд зах зээл дээр хүч түрэн орж ирж байгаа бололтой. ТВ чатуудаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх эгчмэд бүсгүйтэй танилцана ч гэх шиг зарууд охидуудтай танилцана гэсэн зараас бараг их яваад байгаа юм биш үү. Гол нь ингэж хялбар олсон мөнгө мөнгө болохгүйгээс гадна тиймэрхүү хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэдрэхгүй хүмүүжиж байгаа нь харамсмаар. Нөгөө нэг аюул нь бие биенээ уруу татах асуудал. Сонин, хэвлэлээс хараад байхад манай нэг найз анх надад ингэж санал тавьсан гэх нь олонтоо юм билээ. Ер нь улс орон болгон ийм проблемтай, энэ проблемаа шийдсэн арга нь өнөө айхтар эмсийн хүрээлэнг байгуулсан явдал юм шиг байгаа юм. Монголд бол бараг эмсийн ба эрсийн хүрээлэн гэж нэгмөсөн байгуулах болчихоод байгаа юм уу хаашаа юм. Ккк. Татвараа төлчихдөг, байнгын эмчийн хяналтанд байдаг, энд тэнд адлуулж хүн харх шиг явахгүй болохоор одоо байгаа хамгийн боломжит арга нь бололтой.

Би энийг бичихдээ гол нь биш юм л даа. Угаасаа энэ сэдвийг эр, эм гэлтгүй хоорондоо шивнэж ярилцдаг боловч нийтэд чөлөөтэй илэрхийлж чаддагүй юм шиг санагддаг. Ярих гэхээр аан чи тэгж байсан юм уу, аахан гээд л олны өмнө эвгүй байдалд нөхдүүдийг оруулаад байдаг нь миний хүрээний найзуудын дунд илт анзаарагддаг. Огт ярихгүй гэгээн Павел царайлж явснаас чөлөөтэй ярьж бие биендээ худлаа үнэн ч болтугай буруу зөвийг нь зааж өгмөр аядаад явж байсан нь дээр байх оо залуусаа. Дуугүй хүний доодох нойтон гэгчээр хамгийн аймаар хүн, хамгийн манъяк алуурчид нь хүний өөдөөс эгцэлж ч харж чаддаггүй, дорой, бүрэг нэгэн байдаг гээ биз дээ (Миний даруухан, дуугай, жинхэнэ монгол бүрэг ичимхий найзууд битгий гомдоорой. Би аймаар ерөнхий статистик бичиж байна шүү). Ер нь хувь хүн хаана, хэзээ, хэнтэй юугаа хийх нь надад огт падгүй л дээ. Миний хэрэг ч бусдад хамаагүй. Хүссэн юмаа хэн ч хийдэг, хийнэ, гол нь үүнээс үүдэн гарах хариуцлагаа л бусдад дарамт, зовлон болгохгүйгээр үүрдэг байх ёстой биз дээ. Бас энэ бичлэгээрээ та нарын үзэл бодлыг сонсох гэсэн юм.

Friday 14 December 2007

1 million

1 сая

2007 оны эцсийн байдлаар Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөрийн насны 1 сая гаруй хүн байдаг бөгөөд харин төлбөрийн карт хэрэглэдэг хагас сая дөнгөж гарантай хүмүүс байдаг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас дахиад хагас сая хүний зах зээл бэлэн байгаагаас дүгнэн 2010 он гэхэд Монгол улсын карт эзэмшигч иргэдийн тоог 1 саяд хүргэх бүрэн боломжтой байгаа юм. 1963 онд Монгол улсын хүн ам 1 саяд хүрч, 2 сая дахь иргэнээ 1988 онд Дархан хотод хүлээж авч байсан бол 2007 онд Улаанбаатар хот маань 1 сая иргэнтэй болж Метрополис хот гэж дэлхий даяар зарлагдсан билээ. 2007 онд Монгол улсын үүрэн утас хэрэглэдэг иргэдийн тоо 1 саяд хүрсэн нь хүн амын өсөлтийг дагаад төрөл бүрийн бизнес амжилттай хөгжихийн үндэс гэдгийг баталж байгаа хэрэг юм. 2010 онд Монгол улсын төлбөрийн карт хэрэглэдэг иргэдийн тоог 1 саяд хүргэж, улмаар Монгол улсыг debt based биш credit based society болгох нь энэхүү салбарт ажилладаг бидний эрхэм зорилго юм. Товчхон хэлэхэд, хэдий картын бизнес эрхэлж буй арилжаа банкууд хоорондоо өрсөлдөж буй мэт боловч бидний хамгийн том өрсөлдөгч нь “бэлэн мөнгө” юм.

Гэхдээ иймэрхүү төрлийн буюу сүүлийн үеийн high-tech дээр суурилсан бизнесийн хөгжил нь манай улсын хууль эрхзүйн орчны хөгжлөөс түрүүлж явж байгаа нь банкуудын хөрөнгө оруулалтын давхардалт, нэгдсэн бодлого үгүй байх, зөвхөн өөрийн инерци, урсгалаар явж буй замбараагүй хөгжлийн дүр зургийг бодит амьдрал дээр үүсгээд байна. Өөрөөр хэлбэл банкууд бие биенийхээ төлбөрийн картыг төлбөрт хүлээж авдаггүйгээс болоод нэг томоохон үйлчилгээний газар гэхэд л 3 АТМ зэрэгцээд архайгаад, нэг томоохон дэлгүүрт гэхэд л бараг 10 шахуу ПОС төхөөрөмж арзайгаад тоосонд дарагдчихсан хэвтээд байгаа юм. Одоо нэгэнт банкуудын хийсэн хэдэн сая долларын хөрөнгө оруулалтыг боль гэлтэй нь биш, эсвэл энэ чигээрээ яваад бай гэлтэй биш, ер нь хүндхэн байдалд Монгол банк ороод буй нь илт.

Эцсийн эцэст бидний хүсээд мөрөөдөөд байгаа зүйл нь Монгол улс дор хаяж 1 сая карт эзэмшигч, орон даяар 10,000 ПОС терминал, 1,000 АТМ-тэй болох юм. Үүний тулд банкууд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж олон нийтэд мэдээлэл өгөх, картын хэрэглээнд сургахаас гадна төрийн зүгээс нэгдсэн нэг бодлого чиглэл руу хөтөлж өгөх нь зайлшгүй болов уу.

It is a kind of english version that was edited by Julie and Sumya from UB Post. Thanks for asking me to publish this article on your newspaper.

By V.Ganzorig

Mongolia’s financial sector has seen impressive development in line with the economic favorable condition that grew constantly in the last years. Especially non-cash payment system was a brand new thing to Mongolians some years ago. Now half of the country’s labor force, estimated around half million by the end of 2007, has some form of non-cash payment instrument, according to a financial research institution.

“So, it means that there is more room in the market that we need to compete for as this is implied by the number of cards per inhabitant as well, which is still lower than that of the developed countries,” said a card unit manager of the XacBank.

The number of cardholders was around 600,000 in 2007. Even though the plastic card usage is being increased extensively, effective individual use of the card is another issue. According to Bank of Mongolia’s research, most of the cardholders use their card to withdraw cash rather than for shopping and service.

There are 16 commercial banks in Mongolia, most of which are centered in the capital city Ulaanbaatar, that registered its one millionth citizen last summer becoming a metropolis as well as the number of mobile telephone service subscribers in Mongolia have reached one million this year.

Availability of ATMs (Automated Teller Machine) also greatly increased in the last two years that appealed the use of plastic cards. Presently, cardholders can use ATMs 24 hours daily for cash withdrawals, checking their balances and acquiring some services such as prepaid calling cards. However cash dispensers are meant to save time of the cardholders as they can perform part of the banking services as they can save resources such as personnel, physical branching and paperwork.

But lately a couple of commercial banks started doing double investment into same business area. Two years ago, the Trade and Development Bank had the only network of ATMs nationwide. Now, Khan Bank and Golomt Bank had already installed ATMs in major crowded places like hotel, shops, and post offices. By the end of last month, those banks started not to accept each others’ payment cards at all. This caused installing 2-3 ATMs in one place, and almost 10 point of sales (POS) terminals at one merchant counter by different card issuer banks.

“Now it is difficult to say which bank ATM I should go. Previously everything was so easy that I can use my card in any ATMs to withdraw cash. Now I need to look for that bank which accepts my card,” said a cardholder.

Sunday 9 December 2007

Smoky city

Хотын утаа

“Үүр битгий цайгаасай” гэдэг дуу шиг энэ өвөл хурдан дуусаасай, гэр хорооллын айлууд нүүрс, машины дугуй түлэхээ болиосой, байдгаараа утаа хаяж явдаг машины оронцогууд явахаа зогсоогоосой гээд аятайхан хоолойтой бол дуулаад од болчих юмсан. Өвлийн ид хүйтэн эхлээгүй байхад зургаан цаг дөхүүлээд л бараг урд машины дугаар нь харагдахгүй шахам угаар, утаан дунд явж, амьсгалж, амьдарч байна шүү дээ Улаанбаатар хотынхоон.

Хичнээн сайхан байшинд амьдраад, хичнээн сайхан машин унаад, хичнээн сайхан хувцсаар гангалж яваад яваад ийм орчинд амьдраад бидэнд хэрэг байгаа гэж үү? Иргэн хүний орлого сарын 3 билүү 6 мянган америк доллараас илүү гараад ирэнгүүт тухайн хүн гэрийнхээ гадаа мод тарьж эхэлдэг гэж би хаа нэгтээ саяхан уншиж байсан юм байна. Монгол улсад маань дэлхий ч даахааргүй болсон баян нөхдүүд зөндөө бий болоод байна гээд хэвлэлээр шуугиад байдаг. Эдгээр хүмүүс маань гэр доторхоо тохижуулж дууссан бол орц, хаус, гудамждаа хөрөнгө оруулалт хийж буян болоосой билээ.

Саяхан манай найз 25-р эмийн сангаас 5-р сургууль хүртэл орой алхаад ханиагаад цэрээ хаясан чинь тас хар “юм” гарч байсан гээд толгой сэгсрээд байсан. Энэ мэт зүйл нь хүн болгонд анзаарагдахгүй байгаа ч орой гэртээ ороход гадуур хувцас, үснээс нил утаа, угаар үнэртэж байгаа нь ялангуяа хөдөө яваад ирсний дараа илт анзаарагддаг.

Гэр хорооллын айлуудад хийн түлшийг салшгүй хэрэглээ болгох юмсан. Хэрэглэхэд хамаагүй цэвэрхэн, бас ч гэж хямдхан, амар шүү дээ. Гол нь хаа хамаагүй газар тамхиа татаад унтраалгүй шиддэг хэнэггүй, газаа нээсэн бол хаахаа хааяа мартах гээд байдаг мартамхай Монголчуудад маань жаахан аюултай байж болох юм. ОХУ-с БНХАУ-руу Монгол улсаар дамжуулан тавих хийн хоолойн төсөл юу болсон бол оо? Тэрийг нь дайруулж тавиад дундаас нь хэрэглээний хийгээ аваад хэрэглээд сууж байх юмсан. Мөн Богд уулыг нүхэлж Улаанбаатар хотод дээр тогтоод байгаа утаан агаарын урсгалыг соруулж гаргана гээд нилээд олон жилийн өмнөөс яриад байсан юмсан. Тэр төсөл нь юу болсон бол оо? Засаг төр солигдоод, дараагийн ээлж нь хоолондоо ороод юун утаа мутаа байгаа биз дээ дээгүүрээ. Дээр үед хүмүүс дал ная наслахдаа үсрээд л гурван засгийн нүүр үздэг байсан гэдэг. Гэсэн гуч хүрээгүй би бараг арваад засгийн нүүр үзчихээд сууж байдаг.

Саяхан 2007 оны улсын төсвийн зардлын бүтцийг харсан чинь зардлын индексээрээ хамгийн өндөр нь буюу гурав нилээд гаран тэрбум төгрөгийг улс бензин шатахуунд үрсэн, үрдэг юм байна жил болгон. Гурван жилийн мөнгийг нь хуримтлуулж байгаад Улаанбаатарын замыг “тасархай” гоё болгож, өргөсгөж, гүүр барьж, хонгилон зам тавьж, нийтийн тээврийн салбарт эргэлт хийхээр мөнгийг босгож чадна шүү. Далан зургаан тойрог руу болсон болоогүй төсөлд мөнгө цацаж байснаас пропорционалиар бодвол Монгол улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын тал хувь нь зарцуулагдмаар ч юм шиг.

Дархан байдаг найзууд маань Улаанбаатарынханд зориулаад онигоо гаргасан байна лээ. Улаанбаатар хотын унаган хэдэн залуус хөдөө салхинд гарч гэнэ ээ. Тэгсэн чинь нэг нь реакци өгөөд салгалаад татаад унаж байна гэнэ. Найзууд нь хүүе хаая болж байх хооронд нэг нь машинаа асаагаад нөгөө реакци өгсөн найзаа асаж байгаа машины яндангийн доор хэвтүүлсэн чинь Ёооё гээд босч ирж байна гэсэн. Өөрөөр хэлбэл цэвэр агаарт гараад реакцинд орсон юм гэнэ ээ. Ийм явдал бодитоор болсон гэвэл би лав нэг их гайхахгүй. Дэлхий дээр химийн дайн болоод хорт утаа энэ тэрээр улс орнууд хоорондоо байлдвал Улаанбаатар хотын утаанд хүн харх болсон бид нар торолгүй амьд үлдэх байх аа. За тэр ч яах вэ, шөнө сайхан цонхоо онгойлгож унтах юмсан. Өвөл хурдан дуусаасай. Эсвэл нөгөө дэлхийн дулаарал нь нэгмөсөн болсон шиг болоод өвөл болохоо больчмоор юм доо энэ дэлхий хангай (модон ширээгээ гурван удаа тогшив, тоглосон шүү Бурхаан).

Thursday 6 December 2007

Why blog?

Яагаад блог гэж?

Найзууд маань яагаад цагаа үрэн блог хөтлөөд байдаг юм бэ, зорилго чинь юу юм гэж нэг бус удаа асууж байсан юм. Гол зорилго маань хүмүүстэй мэдээлэл, мэдлэгээ хуваалцах л гэж хэлэх байна даа. Миний бараг л хобби болох гээд байгаа юм уу даа. Нэг анзаарсан зүйл бол мэдлэг, мэдээллээ хуваалцана гэдэг нь бичгийн чадвар шаарддаг. Зөв бичих, аятайхан найруулгатай бичих, бичиж байгаа юмаа мэдэх, мэдрэх, эх сурвалжийг нь баталгаажуулахын тулд өөрөө эргээд ном, интернэт ухах болдог. Өөрөө ч анзаарахгүй байдаг боловч сүүлд бодоход энэ нь надад эргээд мэдлэг, мэдээллийг өгч тархийг маань бага ч гэсэн задалж өгдөг юм шиг байгаа юм.

Хэдийгээр заримтай нь “амьдаараа” уулзаагүй ч блогоор дамжуулаад нэгээр тогтохгүй найзуудтай болсоноос гадна нижгээд хүмүүст сурсан, харсан юмнуудаараа зөвлөгөө шиг юм өгсөн байна. Монголоос ШУТИС, КТМС, Удирдлагын академийн оюутан залуучууд, Япон, АНУ, Австрали руу сургуульд явах гэж залуус, Солонгост сурч байгаа залуучууд гээд бараг арав дөхсөн хүмүүстэй интернэтээр болон биеэрээ уулзаж асуусан юманд нь чадан ядан хариулсан юм байна. Ер нь жаахан хөгширөхөөрөө багшийн ажил хийнэ гэж бодоод байгаа.

Би мундагтаа биш гол нь харсан, сурсан, судалсан юмаа бусадтай хувааж, ил гаргаж байгаад л хүмүүс надад хандсан байх. Өөрөөр хэлбэл мэдээллийн урсгал л байгаа юм. Өөрөө лаг толгойтой мөртлөө хүнд зааж сургахдаа тааруу, бүр хүсдэггүй хүмүүс байдаг шүү дээ. Зарим нэг нь бүр нийтэд гаргах ёстой мэдээллийг гаргахгүй хав дарж байгаад зөвхөн өөрийн ашиг сонирхолын төлөө ашигладаг явдал Монголд бол зөндөө шүү. Бүр зарим нь бусдын хийсэн юмыг өөрөө хийсэн, судалсан юм шиг авч өгөх юм. Зурагтаар ярихдаа хүртэл “Тэр чинь ингэдэг байхгүй юу” гэж эхлэхийг нь яана. Би ч өөрөө бусдад итгээд юм ярьж байгаад санаагаа алдаж хулгайлуулж байсан юм нэг удаа. Практик дээр ажил болгочихоод ядаж “Баярлалаа” гээд хэлчихгүй миний мессенжер дээр байнга invisible байдаг, гар утсаа авдаггүй нөхдүүд бас байна аа. Тийм ч учраас 6 билүү 7 жилийн өмнөх эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг яг энэ яриад байгаа мэдээллийн урсгал буюу asymmetric мэдээллийн талаар судалсан эрдэмтэд авч байсан санаж байна. Үгүй ээ ер нь, Монгол шиг жижиг оронд одоо хэнээсээ юугаа нуугаад, хүний амьдралын 100 жил ч хүрэхгүй богино амьдралд юугаа бусдаас харамлаж амьдрах вэ дээ. Гэхдээ яг өөрийн бодож сэтгэсэн юмаа хүн цаг тухайд нь үнэлүүлж, юмыг нь сонирхож байгаа этгээд нь үнэлж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй”, ”Олуулаа идвэл амттай” гэх мэт Монгол ардын маань сайхан зүйр үгнүүд байдаг шүү.

Tuesday 20 November 2007

Random thoughts

Эрээвэр хураавар бодлууд

Ойрд үнэхээр ажилд дарагдаад, юун ном сонин унших завгүй байлаа. Харин цаг гаргаж байгаад найзуудтайгаа өчигдөр уулзаад жаал юм ярьж суун, сонин энэ тэр гарчиглав.

Сонин дээр тэгсэн чинь ирэх жилийн сонгуульд 280 тэрбум төгрөг зарцуулна гэж бичсэн байх юм. Асар их мөнгө шүү. Судалгаа, ПИ АР-ийн компаниуд, брошур, сонин, зурагт хуудас, ном хэвлэдэг хэвлэлийн компаниуд, хамтлаг дуучид, жүжигчид, талх тариа, будаа, архиний үйлдвэрүүд, бензин тосны компаниуд, авиа компаниуд мөнгийг хүүлэх нь л дээ. Үнэхээр энэ мөнгө нь Монголын компаниуддаа очиж байвал болж л байна. Харин баахан ном сонин чанаргүй цаас будгаар хужаад хэвлүүлж ирээд тараагаад байх юм бол ёстой хэрэг алга. Дээр нь энэ их мөнгөний урсгал банкуудаар дамжиж яваад, гэрээт ажлын татварууд нь ном дүрмээрээ төлөгдөөд яваасай билээ. 280 тэрбум төгрөгийг 2,8 сая Монголын иргэдэд толгой дарааллан хуваавал нэг хүнд нижгээд 100,000 цаас оногдож байна шүү. Их мөнгө шүү, Монгол улс маань баян болжээ гэж. Юу хэлэх гээд байна вэ гэвэл сэргэлэн ажиллаж чадвал жижиг дунд бизнес эрхлэгч нар маань энэ их мөнгөний урсгалаас жаахныг ч гэсэн өөртөө нааж болох юм биш үү. Ямар ч байсан хужаа эсвэл гадаадын улсууд руу л энэ мөнгийг урсгахгүй байх ёстой гэж хэлэх гээд л мунгинаад байна.

За тэр ч яахав. Найзын маань хэлсэн өөр нэг статистик бол Монгол улсын гэрлэх насны эрчүүдийн 30% нь аль хэдийн гэрлэчихсэн, 30% нь гадаадад гарчихсан, 20% нь шоронд, 10% нь амьдралаа авч явж чадахгүй, архичин, тамхичин болчихсон гарууд, дөнгөж үлдсэн 10% нь available” буюу “Надтай гэрлээч” гээд явж байгаа залуучууд юм гэнэ. 10-хан хувь нь available” болохоор MBA буюу “Married but available” гэсэн статустай нөхдүүд цөөнгүй тууж л яваа байх. Бүсгүйчүүдийн талаар ийм судалгаа байдаг талаар олж үзэх юмсан. Аягүй бол яг эсрэгээрээ гарах байх даа. Тийм болоод нь 2 эхнэртэй байя, нууц амраг чинь болъё энэ тэр гэсэн чамин нэртэй жүжгүүд тавигдаад, тэрийг нь хүмүүс пиг үзээд байгаа юм болов уу? 10 жилийн ангиас эхлээд аливаа хамт олонд хүйс, жендерийн харьцаа чухал байдаг нь ихэд анзаарагдаж байгаа боловч удирдлагууд жирэмсэн болоод алга болчихно гээд эмэгтэй хүнийг тэр болгон ажилд авах дургүй байдаг. Гэхдээ 10 залуутай газар 1 эмэгтэй ороод ирэхэд нөгөө гарууд чинь үнэртэй ус түрхэж эхлээд, ширээ сандал нь ямар эмх цэгцтэй болдог гэж санана. Миний хэлэх гээд байгаа санаа нь залуучууд маань гадаадаас ирж эх орныхоо төлөө хөлс хүчээ урсгаач ээ, архи дарсаа тааруулж хэрэглээч ээ, зодоон цохионоо байг гэхэд бусадтай дарвиж гэмт хэрэг үйлдэж эрх чөлөөгөө бүү хасуулаач ээ л гэх гээд байгаа юм. Мэдээж залуу хүн нэг олдох насандаа хүссэн тэмүүлсэн юмаа авах гэж зүтгэн, тэмүүлэх нь зүйн хэрэг ч эцсийн хариуцлагаа хар толгойгоороо үүрнэ гэдгээ л бодож байвал болоо шүү дээ гэж.

Tuesday 6 November 2007

Changed my employer

Ажлаа солив
Амьдрал гэдэг тэр чигээрээ сонголт байдаг болохоор нилээд удаан дотроо бодсоны эцэст ажлаа сольж үзэхээр шийдээд шийдвэрээ гаргалаа. Гэхдээ банкны салбартаа үлдсэн шүү.
Хуучин хамт ажиллаж багагүй зүйлсийг бүтээсэн журмын нөхдүүддээ болон найрсаг дотноор намайг хүлээн авч гар нийлэн шижигнэтэл ажиллах шинэ хамт олондоо баярлалаа гэж хэлье.

Monday 29 October 2007

Power

Эрх мэдэл

Энэ сэдвийг бичих болсон шалтгаан нь миний дотроо үргэлж бодож явдаг 2 зүйл байлаа. Үүнийг нэг нь, Алвин Тофлерийн “Power shift” хэмээх номонд дурдсан байдагчлан эрх мэдэл шилжихэд мөнгө, мэдээлэл, хүчирхийлэл буюу зэвсэг гэсэн 3 зүйл л нөлөөлдөг гэсэн байдаг. Хоёр дах нь “Хүний мөн чанарыг жинхнээс нь харъяа гэвэл эрх мэдэл, хангалттай мөнгө өгөөд үз” гэж.

Сонгууль ойртохын хирээр болсон болоогүй хүмүүс зурагтаар ёстой л болсон болоогүй юм ярьж байна аа. Үнэхээр чадалтай, мэдлэгтэй хүмүүс нь тэгж олны өмнө шал өмнөө юм ярьж шившигээ хутгахгүй нь мэдээж. Тийм ч учраас жинхэнэ нийгмийн түүчээ болсон хүмүүс нь авах ёстой, эдлэх ёстой эрх мэдлээсээ холдоод байгаа юм уу? Эсвэл тэнэг хүмүүстэй тэнэг юм яриад л явах ёстой юм уу? Уул нь тэнэг, ухамсаргүй хүмүүс засарч болдог доо.

Зүгээр нэг гудамжинд явж байсан хүн нэг нартай өдөр пүн гээд л цул эрх мэдэл, мэдээлэл дунд орчихоор яаж тэвдэж, яаж барьц алдахыг нь төсөөлж байна уу? Хамгийн аюултай нь энэ хүн шиг санаандгүй байж байгаад эрх мэдэлд хүрсэн хүнээс илүү энэхүү эрх мэдэлд хүрэхийн төлөө өөрөө чадваргүй мөртлөө амь биеээ золиослон байж хүрсэн хүмүүсд л аюул байгаа юм. Тэд шархаа нөхөхийн төлөө бүх төрлийн буруу мэдээлэл, буруу сувгийг ашиглана. Яг л эрх мэдэлд хүрэх гэж тэмцсэн шигээ.

Гадаад, дотоодын мэдээ, түүхийг ажиглаад байхад аливаа нэг зүйлийн өндөрлөгт ийм өчүүхэн зорилготой гарч ирсэн нөхдүүд чухам л тэр л хязгаар, хүрээгээрээ сэтгэдэг нь бас нэг том аюулыг нийгэм, тухайн орчиндоо үүсгээд байх шиг. Түүнээс гадна өөрөөс нь илүү хүн гарч ирэхийг тэвчихгүйгээр үл барам өөртэйгээ адилхан долдой нараар өөрийгөө хүрээлүүдэг нь жам юм уу даа. Нөгөө долдой нар нь хашлага дээр гарч зогсонгуутаа өөрсдийгөө тэнгэрт гарсан гээд бодоод явчихдаг юм шиг байгаа юм. Түүнээс болоод төрийн хүнд суртал, авлига, хээл хахууль, рекет, хов жив эд нар чинь л чухам цэцэглэдэг бус уу?

Эцэст нь ажиглалт дүгнэлтээ хэлэхэд, ямар ч том буюу баян, супер хөдөлгүүртэй буюу ухаантай гэж өөрийгөө боддог, сайн нисгэгч буюу сайн чиглүүлэгч, зөвлөгчтэй онгоц буюу хэн нэгэн бодгаль байсан ч гэлээ нисэх онгоцны тань зам нь буюу хийж байгаа үйлдэл, ажил чинь, бодож байгаа бодол тань өөгүй, хангалттай урт буюу цэвэрхэн бөгөөд зөв байх ёстой гэдгийг анхаарахгүйгээр богинохоон хугацаанд өндрөөс өндөрт тэнгэрт нисэхийг мөрөөдөж бүтэлгүйтэж байгаа өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй явдлууд л юм уу даа.

Do what you say

За гэвэл ёогүй байх
Монгол хүмүүсийн нэг нийтлэг дутагдал юм уу даа. Хэлсэндээ хүрдэг хүн ховор, цагаа барьдаг хүн бүр ч ховор. Жирийн бизнес уулзалтууд байтугай төрийн том уулзалт, хүлээн авалтууд ч цагтаа эхлэх нь ховор шүү. Цаг барих асуудал бол үнэхээр тэгийг зааж байгаа. Гэхдээ Монголд цагийн хуваарийг харин ягштал баримталдаг, найраа байхгүй зүйл бол галт тэрэгний цагийн хуваарь юмуу даа.

Баахан хүмүүс санаандгүй байж байгаад ч юм уу төлөвлөж байгаад нэг уулзаад за ёстой маргааш яг ингэе, тэгэе гээд бүр цаг минуттай шахуу төлөвлөгөө гаргачихаад маргааш нь усанд хаясан чулуу шиг таг болчихно. Яасан бэ гээд лавлаад асуухаар мартчихсан байна, ёстой завгүй болчихлоо, ханиад хүрсэн, эхнэрээсээ салсан, замын түгжрэл, хөдөө, гадаа явсан гээд бөөн шалтаг шалтгаан тоочно. Хувийн том жижиг асуудлаас болоод баг, хамт олны ажлаа золиослоход хэзээд бэлхэн.

Дүгнээд байхад бид үнэхээр багаар ажиллахдаа муу юм. Уул нь хамт олон дунд аль болох их мэдээлэл аль болох чөлөөтэй урсаж байх ёстой гэж би бодоод байдаг. Харамсалтай нь Монголын ихэнх байгууллагууд, бүр 10 жилийн хамт олон ч ингэж бүрэлдэж төдийлөн чаддаггүй. Мэдээллээ бусдаасаа нууна, бусдаас авсан мэдээлэл дээр үндэслэн хийсэн ажлаа ганцаараа хийсэн юм шиг харагдуулахыг зорино, муу боловч үнэн мэдээллийг ил гаргаж чадахгүй байж харин ч худал хуурмаг мэдээлэл хамт олны дунд тараана. Чухам үүнээс л болж бие биедээ итгэх итгэл нь алдарч амиа хичээх арчаагүй зан үүсдэг байх. Хамгийн муухай хэсэг нь бие биенээ юм санах, бизнесийн асуудал, маргааныг хувийн түвшинд хүлээн авч харьцах.

Хас банкныхан “Монголчууд зээлээ төлдөг” гэдэг өвөрмөц бөгөөд зоригтой уриагаар эрсдэл өндөртэй бичил санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллаж тэр чинэгээрээ ард иргэдэд зээл авсан л бол төлөх ёстой юм байна шүү, авсан зээлээ үр ашигтай ашиглаад цаг хугацаанд нь төлөөд байвал улам бага хүүтэй, улам өндөр дүнтэй зээл авч болох юм байна шүү гэдэг ойлголт, бизнесийн ухамсарыг өгөөд байгаа. Үүнтэй адилхан нийгмийн бүхий л салбарт, хувь хүн хоорондын бүхий л түвшиний харилцаанд бүх хүмүүс, дан ялангуяа амлалт өгсөн хүмүүс нь хэлсэн амандаа хүрдэг байвал энэ нийгэм хөгжихөд уул нь амархан шүү дээ. Хамгийн бага түвшиндээ гэхэд л мань чамд маргааш өгье гээд бие биенээсээ зээлсэн мөнгөө, гуйж авсан номоо, гувшиж байж салгасан DVD-гээ яг тэр маргаашдаа л өгөөд сурчихвал ч.

Tuesday 23 October 2007

New Zealand

Шинэ Зеландад хийсэн богинохон аялал
Тэр нэгэн аймшигт цунами болдог жил, яг тэр өдрүүдээр Шинэ зеландын хойд арлаар нь аялаж байсан юм. Өглөө босоод зочид буудлынхаа лоббид сонин гарчиглаж байхад аймшигт мэдээг хүлээж авсан бөгөөд тэр үед миний амьдарч байсан Баруун Австралийн Перт хотод хүртэл мэдэгдсэн гэж байгаа.
Аялалын эхэнд сонирхолтой санагдсан зүйл маань Сиднейгээс Австралийн ихэнх дотоод нислэг, тэр байтугай Шинэ зеланд руу нисэх гол нислэгүүдийг Австралийн Qantas биш Арабын Emirates агаарын тээврийн компани гүйцэтгэж байсан явдал байсан. Өмнө нь нисч байсан авиа компаниудаас Австрали болон Сингапурын авиа компанийн олон улсын нислэгүүдийн стандарт маш өндөр түвшинд байсан боловч тэдний хажууд Fly Emirates гэсэн уриа бүхий Арабын авиа компанийн энгийн зэрэглэл бүхий суудал нь, тэдний үйлчилгээ нь тасархай тасархай. Тэр 00 энэ тэр нь үнэн тансаг. За тэр ч яахав. Окланд хотод онгоцноос буугаад хамгийн түрүүн анхаарал татсан зүйл бол тэндэхийн уугуул иргэд болох Маори нар бүхий л үйлчилгээ, нийгмийн бүхий л салбартаа ажиллаж байсан явдал юм. Австралид лав би 2 жил гаран болохдоо Аборижинал хүмүүс ажил хийж, нийтэд үйлчилж байхыг бараг хараагүй дээ. Үүнийг маори нар өөрсдөө ярихдаа том биетэй улсууд тул анх европууд газар нутаг дээр нь ирээд боолчлох гэхэд нь идэвхтэй тэмцэж чадсаний хүчээр одоо ийнхүү нийгэмдээ цагаан арьстануудтай ижил, тэгш байр суурьтай байгаа гэж байсан. Ахмад Кукийг шараад идчихсэн гэж байгаа. Хэхэ, гэхдээ үнэн худлыг нь сайн мэдэхгүй шүү. All blacks гээд регбигийн баг нь дэлхийд алдартай бөгөөд тамирчид нь нийгэмдээ их нэр хүндтэй. Даанч 2004 онд байхаа Австралид зохиогдсон регбийн дэлхийд аваргад олигтой амжилт үзүүлж чадаагүй бөгөөд хэдхэн онооны зөрүүгээр Англи дэлхийн аварга болж, Австрали аман хүзүүдэж билээ.
Ер нь бол миний аялж байсан улсуудаас хамгийн үзэсгэлэнтэй байгальтай нь Шинэ зеланд улс. Байгалийн бүх төрлийн үзэсгэлэн гоо болох далай, далайн эрэг, ширэнгэ ой, уул толгод, мөнх цаст оргилууд, тал газар, хөдөөгийн фермер, хотын соёлыг бүгдийг нь үзэхэд хэдхэн цаг л машинаар давхихад хангалттай. Бөгжний эзэн киноны гол байгалийн үзэсгэлэнг чухам энэ улсад л авсан байдаг ба жуулчдын гол зочлох цэгүүдийн нэг болсон байдаг. Гэхдээ машин хөлслөн цуг аялсан Швейцар найз маань манайх улс нэг их дутахгүй гэсэн нь үнэн байх аа. Нэг европ явж үзэх юмсан. Аялалын хугацаа богино буюу 7 хоног л байсан тул бид хэд зөвхөн хойд аралтай нь л танилцахаар шийдсэний дагуу hot beach буюу дор нь галт уул оргилж буй учраас элсийг нь жаахан ухахад л халуун ус гардаг далайн эрэг, Bay of Islands буюу байгалийн үзэсгэлэн бүрдсэн гинжин арлууд, хадан цохионууд, Rain forest буюу шигүү ой мод, өндөр уулын цас мөсөн оргилууд, мал сүрэг бэлчсэн тал газруудаар нь аялах хөтөлбөр гарган тэр дагуугаа явж билээ. Одоо хүртэл амтыг нь мартдаггүй гоё хоол бол Шинэ зеландын Fish and Chips. Төмс нь ямар гоё амттай бөгөөд том гээч. Түүчлэн Окланд хотын Queen’s гудамжаар нь дээш, доош явж аялсан, дэлгүүр хэссэн нь ер мартагддаггүй юм. Бас нэг дурсамжтай зүйл нь Окландын Sky Tower байсан юм. Өндөр нь хэд гэж байлаа байз. Ямар ч гэсэн лифт болон дээд давхар нь бүгд шилэн шалтай тул их эвгүй. Тээр өндөрт бүх юм хөл дор харагдаад, шил нь хагарчих юм шиг санагдаад эвгүй золиг байна билээ. Түүнчлэн тус хотын City bus tour, boat tour-ийг заавал үзэх ёстой. Харин нэг аятайхан зүйл нь Австралийг бодвол юмны үнэ арай гайгүй, Австрали доллар нь Шинэ зеланд долларыг бодвол ханш өндөр болохоор аялалд маань давуу талтай байлаа. Хийхийг хамгийн их хүсч байсан боловч яг цагаа тулахаар айгаад чадаагүй зүйл нь Bunji Jumping буюу олсоор хөлөө уяж байгаад гүүрнээс, байшингийн орой дээрээс үсрэх байсан юм. 50 метр өндрөөс үсрэнэ гэхээр нь бид бодоод байсан юм. 10 жилд байхдаа 100 метрт гүйхээр жаахан л зай байгаад байдаг байсан 50 метр бол өндөр нь юу л шалиа аж, үсрэнэ гэж бодож байсан чинь яг өндөр дээр гарсан чинь ээ бурхан минь. Юун 9 давхар байшин. Тэгээд нэг гэрээн дээр заавал гарын үсэг зурдаг юм билээ. Олс нь тасардаг ч юмуу, чөлөөт уналт хийж байх үедээ зүрх хаагдах зэргээр тухайн хүн “чад” хийвэл хэн ч хариуцлага хүлээхгүй, үхэх эрсдэл хүлээгээд үхэхэд хэнд ч гомдолгүй гэсэн утгатай юман дээр гарын үсэг зур гэхээр нь бүр сонирхолгүй болж орхисон. Дэлхийн хамгийн их хоньтой энэ улсаас бид мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартаа сурах, ашиглах юм гөө мөн их байна лээ дээ. УИХ-ын гишүүд, том дарга нар очоод туршлага судлаад байна гээд зурагтаар гараад байдаг. Ажлаа хийж л байгаа байлгүй дээ, би энд төрийн төлөө оготно гэдэг шиг олон юманд санаа зовоод юу хийхэв.
Зул сарын баярыг Шинэ зеланд айлд тэмдэглэж, Окланд хотын төв гудамжинд байх Хубилай хаан гэсэн Монгол нэртэй Хятад ресторанд очиж Монгол пасспортоо үзүүлэн манай хааны нэрийг битгий ашигла гэж хэлж байсан хөгжилтэй түүхээр аялалаа өндөрлөж билээ. Завтай болоод мөнгөтэй байсан бол Шинэ зеландын өмнөд арал болон Фижи арал руу явмаар л байсан даа.

Friday 19 October 2007

TDB's 17th anniversary

ХХБ-ны 17 жилийн ой

Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банк үүсэн байгуулагдсаны 17 жилийн ойн өдөр. Энэхүү банкинд хамтран ажилладаг, ажиллаж байсан бүх залуучууд, мэргэжилтэнгүүддээ баярын мэнд хүргэе.

Хэдийгээр анх байгуулагдахдаа гадаад төлбөр тооцоон дээрээ монополь байдалтай байсан гэж яригддаг, түүнчлэн улс төр, элдэв хэл амтай холбогддог гэж хэвлэл мэдээллээр бичигддэг ч уг банк нь өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, зээлийн багц, гадаад төлбөр тооцоо гээд ихэнх үзүүлэлтээрээ банкны салбартаа тэргүүлэгчдийн нэг байсаар л байна.

Саяхан даа, 2005 оны 4 сард энэхүү банкинд ажилд орж ажлын анхны гараагаа Иргэдийн банкны газраас эхэлж байлаа. Цаг хугацаа гэж хурдан юм. Эргээд харахад энд ажилласан 2 жил хагасын хугацааг бас ч гэж дэмий өнгөрөөгөөгүй гэж бодож байна. Их юм сурч авсан, үр дүн гаргасан, сайхан хамт олонтой болсон гээд л бичих юм их.

Энэ сайхан хамт олноос гадна өрсөлдөгч банкууд (мэдээж гол өрсөлдөгч нар болох Голомт банк, Хаан банк, Анод банк), тэдгээрт ажиллаж буй чадварлаг залуучууддаа бас баярлалаа гэж хэлэх ёстой байх. Тэд байхгүй байсан бол биднийг хурцлах, хор шар хөдөлгөх хүч байхгүй байхсан билээ. Товчхондоо бид бүгд хамтдаа энэхүү салбарыг эрч хүчтэйгээр хурдтай хөгжүүлж байнам гэж бардам хэлмээр байна.

Thursday 18 October 2007

Morin huur assemble

Морин хуурын чуулгын ойн цуврал тоглолт

Тус чуулга 15 жилийнхээ ойд зориулан хийж буй 4 цуврал тоглолтын 2 дахь нь болох “Шилдгийн шилдэг уран бүтээлийн тоглолт” нь Соёлын төв өргөөнд болсныг нь очиж үзлээ. Багагүй нервтүүлсэн зүйл нь цагаа барьдаггүй үзэгч нар. Тоглолт эхлээд аль хэдийн 30 гаран минут өнгөрөөд, заалны гэрэл унтарчихсан байхад л цуваад л байх юм. Яаж ийж байгаад ажлаа зохицуулаад цагтаа ирж, хөгжимчид, удирдаач, бусад үзэгч нараа хүндэлж болдоггүй л юм байх даа? Гэхдээ аз болоход энэ нерв маань удаан үргэлжлээгүй юм аа. Морин хуурын чавхдасаар Монголын болон гадаадын сонгодог хөгжмийг уянгалуулах тэр чадварлаг залуус, удирдаачийг хараад, хөгжмийг нь сонсоод амьдралын маань бүх л баяр, гуниг тоглолтын 2 цагийн турш нүдний өмнө жирэлзээд өнгөрөх шиг санагдсан. Юмыг төгс, бүрэн эзэмшинэ гэдэг тэр л байх. Бүр гадаадын сонгодог зохиолуудыг морин хуурт зориулж бичсэн юм шиг л гайхалтай тоглож байсан тул нөгөө самсаа шархирна гэдэг шиг л юм болсон. Монголын хамтлаг дуучид, хошин шогийнхон гадаад явж тоглолтоо хийлээ, тэнд амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ тайлагналаа гээд яриад байдаг. Энэ чуулга маань очиж энэхүү бүтээлүүдээ тогловол харьд байгаа Монголчуудад маань ямар их энерги, эх орноо хайрлах хүсэл төрүүлэх болоо?

Энэхүү тоглолтын өмнөхөн Жанцанноров гуайн ярилцлагыг сонин дээрээс уншиж байхад мань хүн уг чуулгын залгамж халаа байхгүй боллоо, энэ залуу маань амьдралаа бодохгүй бол болохоо байлаа, төр засаг ерөөсөө дэмждэггүй гээд жишээ баримттай ярьсан байсан. Би тэгээд бодоод байгаа юм. Энэ чуулгыг арилжааны хэлбэрт оруулж болдоггүй юм уу? Хөдөөнөөс ирсэн улаан хацартай залуучууд ирээд л хэдхэн зохиолын дуу дуулаад од болчих юм. Урд өмд, уранхай майктай бацаанууд хип хоп энэ тэр гээд явж байгаад л өндөр өртөг бүхий клип хийлгэж, ар гэртээ огт санаа зоволгүй бүх амьжиргаа болон ажлын зардлаа олоод яваад болоод байгаа харагдаад байдаг? Энэ алдартай чуулга маань арилжааны зөв менежмент хийж чадвал юун зохиолын дуучид, юун хип хоп, рок, поп одууд вэ? Нэр хүнд, ур чадвараараа бусдыг зодон, мөнгийг хүүлж өгөх боломжтой шүү дээ. Орос, Япон, Герман, Францын дэлхийд алдартай бараг бүх л театрт нь очиж тоглож байсан энэхүү залуучуудыг маань Монголдоо одууд шиг биш юмаа гэхэд ар гэр, аж ахуйн ажилдаа санаа зовохгүй ажиллуулж, амьдруулж болмоор доо уул нь.

Гаднаас нь харахад ажиглагдсан зүйлүүдээ л бичлээ, нарийн учрыг нь ямар мэдэх биш дээ. Зарим юм нь болдоггүй л юм байлгүй дээ. Ямар ч байсан Морин хуурын чуулгын бүх залуучууддаа 15 жилийн төрсөн өдрийн мэндийг нь хүргэхийн сацуу удирдаач Батчулуун, Чинбат, хөгжмийн зохиолч Жанцанноров болон бусад бүх хамтрагч нарт нь уран бүтээлийн амжилт, хамгийн сайн сайхан бүхэн хүсэн ерөөе. Нөгөө чи шүү гэдэг шиг та нар шүү.

Friday 5 October 2007

Government bureaucracy

Төрийн хүнд суртал
Ойрд та нар бичиг баримт хөөцөлдөх ч юм уу, татвар энэ тэрээ төлөхөөр төрийн ямарваа нэгэн байгууллага руу орж, эрхэм дарга, төрийн элч нартай уулзав уу? Танидаг хүн, хамаатан саднаараа дамжуулан уулзсан, хувийн зорилгоор уулзсан уулзалтуудыг чинь би асуугаагүй юм шүү. Жинхэнэ бор зүрхээрээ болон шударгаар явж уулзсан уулзалтын талаар асуугаад байгаа юм.
Оюутан байхаасаа эхлээд оршин суугаа харъяалалаа өөрчлүүлэх, гэрлэлтээ батлуулах, татвар төлөх, иргэний үнэмлэхээ сунгах, гадаад пасспорт авах гээд арваад удаа төрийн байгууллагуудаар явсан. Ёстой үгээ хэлсэн дээ. Ямар сонин бодол сэтгэхүйтэй, ямар сонин үзэл бодолтой, ямар сонин харьцааны соёлтой баагийнууд байдаг гээч.
Ер нь төрийн байгууллагын ажилчид татвар төлөгч биднээс санхүүжиж, зүсэм талх, үмх махтайгаа золгодогоо ерөөсөө ойлгодоггүй юм шиг байгаа юм. Зарим ойлгож эхэлсэн нь ойлгохыг ч хүсэхгүй шинжтэй. Өөрт нь сар болгон мөнгө өгч амьдруулж, ажиллуулж байгаа хүнтэй гарт нь өргөс орсон юм шиг харьцах, үйлчлэх ёсгүй гэдгийг яаж ойлгуулах ёстой юм бол?
Төрийн байгууллага бол цэвэр үйлчилгээний байгууллага гэж би бодоод байдаг. Одоо Улаанбаатарт байгаа өндөр зэрэглэлийн ресторанууд, үйчилгээний байгууллагууд, дэлгүүрүүд харилцагч нартай яаж сайхан үйлчилж байна тэрнээс илүү сайхан, найрсаг, ил тод, шударга үйлчилгээг төр үзүүлэх ёстой шүү дээ.
Мобиком, Скайтелийн үнэ өндөр байна, бүгдээрээ нэг өдөр гар утасаа хэрэглэхгүй байж эдгээр компаниудыг нэг өдрийн орлогоор нь “шатаая” гэсэн мессежүүд мессенжерээр явдаг даа. Тэгвэл тэрэнтэй адилхан бүгдээрээ нэг өдрийн татвараа төлөхгүй байя л даа. Хүн болгон нэг сарын татвараа төлөхгүй байя гэвэл энэ улс нь сарын дараа сөнөчих байлгүй дээ. Тэрний дараа хугас цалин авсан төрийн ажилчид юу бодож, яаж ажиллахыг нь харах юмсан. Тэгээд сумогийн зиндаа шиг хүмүүстээ сайн үйлчилбэл од, зэрэглэл нь нэмэгдээд өндөр цалин авдаг, гомдол санал ирвэл од, зэрэглэл нь буураад цалин пүнлүү нь хасагддаг “онлайн” системд шилжүүлчихвэл ч мөн догио.
Миний блогийг уншиж байгаа төрийн ажилчид, хамаатан садан, найз нөхөд нь төрд ажилладаг хүмүүс байгаа бол уучлаарай. Би төрийн албан хаагч бүрийг ийм гэж хэлээгүй ч нийт масс нь үнэхээр ийм байгаа шүү гээд яриад гудамжинд яваад байдаг явган яриаг л бичгэн хэлбэрт оруулж байгаа хэрэг юм шүү. Эдгээрийн цаана сайн, чадалтай, зөв бодолтой хүмүүс мэдээж “зөндөө” байгаа байх. Тэр нөхдүүд бусдыгаа үлгэрлэн төрийн шилдэг үйлчилгээг хэрэглэгч “хаан” бидэндээ үзүүлээрэй гэж хүсье.
“Please don’t steal. The government hates competition” гэдэг үг байдаг даа. Энэ хоёр өгүүлбэрийн эхнийх биш, сүүлийн өгүүлбэр нь л миний хэлэх гээд байгаа юмыг хэлээд байх шиг байгаа юм.

Monday 1 October 2007

Religion

Шашин
Энэ олон шашны хаагуур нь явах вээ та минь ээ гэмээр л болсон юм шиг байна шүү дээ гадуур явж байхад. Хэдхэн жилийн өмнө хааяа нэг гандан, бүр цөөхөн хүмүүс нь бөө эд нар дээр очдог байсан хүмүүсийн хувьд одоо асар олон сонголт бий болж, тэр чинээгээрээ шашны урсгалууд олон нийтэд чиглэсэн маркетингийн цогц ажил хийгээд эхэлсэн байна оо. Сайн хүмүүс, сайхан зангийн хажууд хүмүүсийн яриад байдаг монгол хүмүүсийн нэг заваандуу зангууд байна аа даа. Жишээ нь: зөрүүд, ааштай, атаархуудуу, хүнд юм боддог, жаахан бүдүүлэгдүү, байгаль орчноо хайрладаггүй гэх мэт. Иймэрхүү зан хааяа хааяа гаргах гээд байдаг хүмүүст шашин харин зөв хүмүүжил өгөх юм шиг байгаа юм. Ядаж л хоолгүй яваа хүмүүст хальт хоол өгөөд байна даг.
Эртээд гэр рүүгээ алхаж байхад нэг залуу намайг дагаад Христийн шашнаа тайлбарлаад, өөрийнх амьдралд хэрхэн тус болсон, би өөрөө хүмүүст туслах ямар их хүсэлтэй байгаагаа надад зогсоо зайгүй нэг цаг орчим тайлбарлаж билээ. Тэр залууг хараад би үнэхээр биширч, ярьж байгаа юмыг нь хүндэлсэн.
Гэхдээ ямар ч юманд туйлширч болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл улаан цагаан шашинд ороод, нөгөө Японы аум шинрико ч билүү шашны бүлэг шиг хүн амьтан хорлоод, интернэтээр чаталж байгаад өөрсдийнхөө амийг бөөнөөрөө хорлох ч юм уу.
Дээр бас нэг ном уншиж байхад япон хүнээс нэг барууны нөхөр танай бага, дунд сургуульд шашны хичээл ордоггүй юм уу гэж асуугаад үгүй гэдэг хариулт сонсоод толгой сэгсрээд гайхаж байсан гэдэг. Учир нь тэр барууны нөхөр шашин нь хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал арга шүү дээ гэж хэлсэн гэж байсан.
Ер нь бол буддагийн сургааль, библи, коран судар эд нарын нэг гүйлгээд уншчихад гэмгүй юм шиг байгаа юм. Би будда, библийг нь хальт гүйлгэж харж байсан. Буддаг нь бол шууд уншаад ойлгоход хэцуу юм шиг санагдсан. Тэр чигээрээ философи. Библи домог шиг юм шиг мөртлөө надад хамгийн их таалагдсан хэсэг нь Монголоор бол зүйр цэцэн үгтэй тэр хэсэг их зүгээр юм байна лээ. Монголын зүйр цэцэн үгнүүд яг ориг утгаараа тэнд зөндөө явж байна лээ. Англи хэлээ сайжруулах бас нэг аятайхан арга гэж би бодсон шүү.
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүний араншингаас гардаг зарим нэг адгуусны зангуудыг аль ч хамаагүй шашныг (гэхдээ тэр нь Мормон, нөгөө хүүхэлдэй хатгаад зомби энэ тэр хийгээд байдагууд нь дэмий юм шиг байгаа юм) зөв судалсан, ойлгосон хүн хэцүү хүнд, нервтэй, стресстэй, шоконд орсон үедээ өөрийгөө хянаж, удирдаж, бусдыг уучилж, энэрч чадах юм шиг харагдаад байгаа ш д. Хамгийн гол нь өөрийгөө хянаж, удирдаж, уур бухимдал, бусдыг уучилж, атаа хорсолоо дарна гэдэг чинь хажууд байгаа хүнээ хүндэлж байна гэсэн үг. Гэхдээ нөгөө баагий нь давраад байн байн тэнэг юм яриад, буруу юм хийгээд уур хүргээд байвал хэцүү л дээ. Олон дахин уучлана гэж юу байхав. Аа гэхдээ, уул нь хажуу дахь хүнээ хүндэлж байна гэдэг маань нийгэм тэр чигээрээ дөлгөөн, тайван, нөл сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн болох гээд ч байгаа юм шиг.
Улаанбаатарын замаар машин барьж явж байгаа бүх жолооч нар тийм гоё соёлтой хөдөлгөөнд оролцож байна гээд төсөөлөөд үз дээ...
Над шиг муухай ааштай хүн цагаа тулахаар өөрөө машинтай явж байгаад бүдүүлэг жолоочтой зад хэрэлдэх байх оо. Юун нөгөө шашин машин бичээд байсан... kkk.

Wednesday 26 September 2007

Our society today!

Өнөөгийн Монголын нийгэмд байгаа, арилах шинжгүй бугшсаар байгаа юмнуудын талаар багцалж байгаад заваараа бичнэ дээ гээд л дотроо бодоод яваад байсан чинь яг миний хэлэх гэсэн юмнуудыг илүү ч үгүй, дутуу ч үгүй шог зургаар дурайтал нь зурчихсан байна аа. Үнэхээр инээдтэй бөгөөд эмгэнэлтэй!!! Хальт хараад сайн ойлгохгүй байвал тайлбарыг сайтар уншаарай. Та нар юу гэж бодож байна даа энэ зурагнууд бидэнд юу хэлээд байгаа талаар?

Monday 24 September 2007

Some pics taken by me

Wednesday 19 September 2007

Marriage certificate

Гэрлэлтийн баталгаа
Шинэ хосуудын алдарт 500,000 төгрөгийн төсөв нь дуусчихсан байж байгаад ирээд одоо дахин олгож эхэлж байна гэж сонин дээрээс уншаад нэг сонирхолтой бөгөөд инээдтэй ч юм шиг түүх санаанд орчихлоо. Хэдэн жилийн өмнө дүүрэг дээрээ очоод гэрлэлтээ батлуулж байхад гэрлэлт батладаг төрийн ажилтан бүсгүй анх дотноссон огноо гэж асууж байж билээ. Одоо хүртэл асуудаг юм билээ. Саяхан бас манай нэг найз батлуулсан чинь тийм хачин юм асуугаад гээд. Тэгэхээр би гайхаад л байгаа юм. Анх дотноссон огноо гэхээр би одоо үерхэж эхэлсэн өдрийг асууж байна гэж бодоод 10 жилдээ үерхэж эхэлсэн үеэ багцаалаад хэлсэн чинь "сүйт бүсгүй" маань улалзаад явчихсан. Тэгсэн чинь тэр нь анх "cекс" хийсэн өдрийг асуусан юм байж. Үгүй одоо тэрийг би яаж санахав дээ. Ямар ч байсан Валентинийн өдөр л байгаагүй юм даг:) Санахгүй байна аа гээд л багцаагаар л он сар өдөр бичүүлсэн дэг.
Ер нь гэрлэлтийн баталгаан дээр хосуудын анх "секс хийсэн өдөр"-ийг тэмдэглэх зачем шаардлага байдаг байна аа? Шаардлага, зорилго нь юу байдаг юм бол? Мэддэг хүнээс нь асуух юмсан. Иргэний бүртгэл мэдээллийн төв нь иргэдийнхээ хаягийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний бүртгэлийгээ ч олигтой хийж чадахгүй байж арай өрх бүрийн "анх секс" хийсэн өдрүүдийн датагаар дүүрэн байдаг юм биш дээ. ккк. Одоо нөгөө бэлнээр, ямар ч хөдөлмөрийн хөлс хүч гаргахгүйгээр 500,000 төгрөг авах гээд асар олон залуучууд гэрлэлтээ бүртгүүлж байгаа. Дүүргүүдийн гэрлэлт бүртгэдэг төрийн албан хаагчид баахан "секс" огноо бүхий супер мэдээллийн сантай болж байгаа юм байна даа. Лайтай, айн?

Tuesday 18 September 2007

Investment forum – 2007

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт – 2007
9 сарын 18-нд Соёлын төв өргөөнд Euro money conference ба Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн зохион байгуулсан Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж, тэнд сууж жаахан мэдээлэл сонсож, хэдэн нөхдүүдтэй танилцав.
Ер нь бол Монголд хөрөнгө хувийн болон хувьсгалын шугамаар хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд их болжээ. Хөрөнгө оруулах хэмжээ нь ч гэсэн хоёрын хооронд ганц хоёр сая доллар биш болж. Жишээ нь, миний танилцсан Citibank болон Deutsche банкны төлөөлөгч нар томоохон хэмжээний үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа хэлж байна лээ. Citibank банкны төлөөлөгч бүр өөрөө хувьдаа 2-3 байр (байшин биш) авмаар байна. Монголд үл хөдлөх хөрөнгө үнэд орж байгаа болохоор хувийн хөрөнгө оруулалт хиймээр байна гэж ярьж байх жишээтэй. МИАТ-ын хувьчлал, орон сууцны хороолол барих, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихэд сонирхолтой сэдвүүд болж байв. Merrill Lynch ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон, ING групп нэг салбар хуралдааныг нь зохион байгуулж байгаагаас харахад Монгол улс маань дэлхийн сонирхолыг татаад байгаа юм болов уу даа. Тэр ч чинээгээрээ Монголын арилжааны банкууд маань хөрөнгө оруулалтын банкны бизнес рүү эхнээсээ орж, хөрөнгө оруулалтын чиглэлийн дотоод, гадаадын компаниудын үйл ажиллагаа ч идэвхжиж, шинээр олон компаниуд ч үүсч байгаа бололтой.
Хөрөнгө оруулалт гэж ярьж байгаа хүмүүс байгаа болохоос биш зүгээр мөнгө өгөх хүн нэг ширхэг ч байхгүй болжээ. Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгч шууд л “Бид Монголд мөнгө өгөх гэж ирээгүй ээ, харин бид Монголоос ашиг олох гэж л орж ирсэн” гэж хэлж байна лээ.
“Cheap money is good, free money is even better” гэдэг ойлголтоос бид салах цаг болжээ гэж.

Monday 17 September 2007

Bushido

Bushido
Төрсөн өдрөөр маань оюутан үеийн ангийн багш маань “Самурайн ариун үнэнч зарчмыг хүндэлж яваарай” гэсэн гарын үсэгтэй Нитобэ Иназогийн “Бишидо” буюу Япон үндэстэний ёс зүйн цогц хэмээх номыг бэлэглэсэн юм. Зав гарахгүй байсаар саяхан л уншиж дуусгалаа. Монголчууд маань Япон хүмүүстэй бизнесийн болон нийгмийн бүхий л түвшинд харилцах харилцаа нь гүнзгийрэн хөгжиж, энэ чинээгээрээ ч бие биетэйгээ зарим юман дээр ойлголцохгүй байх тохиолдол гардаг нь нууц биш. Чухам энэ л номноос Япон хүмүүсийн ёс зүй, философи, амьдралын зарчим, хэв маягийг нь бодитоор ойлгох боломжтой санагдсан.
Өрнө, дорнын ялгаа одоо ч амьдрал дээр маш их гардаг. Жишээ нь: Австралид миний хөлсөлж байсан айлын авгай надад ярьж байсан юм. Өмнө нь тэднийд нэг Япон оюутан амьдарч байгаад нэг яриан дундаа өнөө охин маань Япондоо буцаж очоод хуримаа хийнэ гээд хэлчихсэн чинь нөгөө Австрали авгай нь тэгвэл чи намайг хуримандаа урина биз дээ гээд асуугаад нөгөө охиныг эвгүй байдалд оруулсан гэж байсан. Учир нь тэр охины дараа нь хэлснээр бол Японд хурим хийж байгаа хүмүүс нь зочдынхоо ирж буцах бүх зардлыг нь даадаг юм гэж тайлбарлаж байсан.
Түүнчлэн яг энэ номыг уншиж байхдаа Японы хөрөнгө оруулалттай Монголын нилээд том компанийн захиралтай уулзах завшаан олдсон юм. Тэгэхэд мань хүн бас хэлэхдээ, монголчууд маань бидний урьж авчирсан гадаадуудтай найз болох нь их ховор юм аа, юундаа учир нь байдаг юм бол, чамд дотнын буюу чөлөөт цагаа цуг өнгөрүүлдэг гадаад найзууд байдаг уу гэж асууж байсан юм. Би бодохдоо Япон мэргэжилтэнгүүд болон Монгол ажилчдынхаа харилцааг хэлээд байна гэж таасан. Японд очиж суралцах, ажиллах, амьдрах, Япон хүмүүстэй ажилладаг, ажиллах, амьдрах хүмүүст хандан энэхүү номыг олж авч уншаарай гэж захимаар санагдсан шүү.

Linkin park new album

Linkin Park - Minutes to Midnight
Linkin Park хамтлагийн “Hybrid Theory”, “Meteora”, “Live in Texas” цомгуудын дараах нь болох “Minutes to Midnight” нэртэй шинэхэн цомог нь худалдаанд гарчээ. 2002 онд Сингапурт явж байхдаа HMV дэлгүүрээс нь “Hybrid Theory” цомгийг нь амьдралдаа хамгийн их мөнгө CD-нд зарлагадан авч байлаа. Яг үүнийг худалдан авч байхдаа бага зэрэг мөнгөндөө харамсах буюу үнэхээр миний value for money болж чадах үү гэж эргэлзэж байсан юм аа. Үүний дараа 2003 онд Австралид сурч байхдаа “Meteora” цомгийг нь харин ч нэг ямар ч эргэлзээгүйгээр Release хийгдэнгүүт нь авч байж билээ. Үүнээс өмнө гарсан Live in Texas цомог нь өмнөх хоёр цомогийн дуунуудаас бүрдсэн байсан ч энэ удаагийн цомог нь дан шинэ, цоглог, эрч хүчийг өөдөөс сонсож байгаа хүн рүүгээ хайр найргүй “чулуудсан” саак дуунуудаас бүрдсэн тасархай цомог болжээ миний хувьд. Ориг си ди-г нь хурдан олж авна даа. Ядарсан, стрестсэн, нервтсэн үедээ хөгжим ба чихэвчнийхээ хамгийн чанга дээр нь тавьж байгаад сонсохоор ямар их кайф, эрч хүчийг авдаг гэж бодно...

Wednesday 12 September 2007

Academic conference

Олон улсын бага хурал
“Монголд бизнесийн эрх зүй, бизнесийн сэтгэл зүйн шинэ мэргэжлийн ангийг хөгжүүлэхийн ач холбогдол” сэдэвт олон улсын бага хурлыг Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль (http://www.icb.edu.mn), Германы академик солилцооны байгууллага (http://www.daad.de), Люнебургийн Лойфанагийн Их Сургууль (http://www.leuphana.de) хамтран зохион байгууллаа. Гол зорилго нь бизнесийн эрх зүйн ангийг шинээр бий болгож, бизнес, эрх зүйн аль салбар дээр хөрвөх чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх гэж ойлгосон.
Миний би энэхүү хуралд бизнесийн салбарыг төлөөлөн илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хууль, эрх зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Отгонтэнгэр, МУҮИС, Шихихутаг, ХҮДС зэрэг сургуулийн төлөөлөгчдөөс гадна Монгол банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Удирдлагын академи, Монголын маркетингийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон хувийн хуулийн товчоодын төлөөлөгч нар хүрэлцэн ирж хэлэлцүүлэг хийсэн нь хурлыг улам сонирхолтой болгов.
Миний хувьд үр дүн нь юу байв аа гэвэл банк, санхүүгийн байгууллагын хувьд цахим бизнесийн хүрээнд макро төвшиндөө эрх зүйн зохицуулалт, бодлого нь бизнесийн өнөөгийн хурдаа гүйцэхээсээ бүү хэл зэрэгцэн явж чадахгүй байгаагаас асар их боломжийг алдаж байгааг бодит жишээгээр тайлбарлахыг хичээсэн. Нөгөө талаас бизнес, эдийн засаг, санхүүгийн үндсэн ойлголт бүхий эрхзүйн мэргэжилтэн бэлтгэж гаргавал хэрхэн бизнесийн байгууллагуудын өнөөгийн хэрэгцээг ханган, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, зардал болон цаг хэмнэх боломжтойг өөрийн хийж байгаа ажлын жишээгээр хэлэхийг оролдлоо. Ер нь бол бизнес ба хууль эрх зүйн чиглэлийн хүмүүсийн хооронд ажил мэргэжлийн онцлогоос хамаараад “бяцхан” зөрчилдөөн гардагийг аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү ажил мэргэжлийн ан цавыг бөглөх ирээдүйн мэргэжилтэнгүүд удахгүй бэлтгэгдэж эхлэх нь миний хувьд хамгийн чухал зүйл байлаа.

Wednesday 5 September 2007

Fact

Баримт ба шударга шүүмжлэл
Өчигдөр, уржигдараас эхлэн зарим нэг огт танихгүй, зарим нэг таньдаг хүмүүс чатаар болон хувийн мэйл хаягаар ингэж байна аа. Чиний блог дээр бичсэн юмнууд чинь интернэт дээр байдаг хаа сайгүй юмнууд байна ш д. Нэг танихгүй нөхөр бүр өөрөө худлаагаасаа дэлхийн мэдэх мэдэхгүй хотоос өөрийнхөө блог руу орсон болгож юм "наачихсан" байна гэнэ ээ. Элэг хөших шахсан шүү. Нөгөө талаасаа дургүй ч хүрэх шиг.
Бодвол сүүлийн нөхөр маань блог гэдэг юм руу хэд орсон болов чиг counter гэдэг юмыг анх удаа харсан юм байлгүй дээ. Counter-г бол мэдээж үндсэн вэб рүү нь орж байгаад source code-ийг нь хуулаад л өөрийн блог дээрээ загвар дээр нь тавьж байгаа ш д. Тэрийг бол хуулсаан хуулсан. Гэхдээ тэр нь зохиогчийн эрх, патент энэ тэр байдаггүй л юм шиг байсан шүү дээ. Ганц би ч биш ихэнх блогерууд л ашиглаж байгаа даг.
Харин аймшигтай эмзэглэсэн зүйл бол миний пост хийсэн материалыг энд тэндээс интернэт ухаж байгаа копи пэйст хийгээд тавьсан байна гээд нэг танил маань тоглоод байгаа юм уу, жинхэнээсээ хэлээд байгаа юм уу авдаг байна ш д. Гадаадад сураад миний яс махандаа шингэтэл ойлгосон, хүндэлсэн, биширсэн юм бол угаасаа энэ асуудал байсан юм. Plagiarism гэсэн нэр томъёо байдаг. Гүүгэлдээд хайгаад тайлбарыг нь уншаарай. Хэрвээ миний блог дээрээс бусдын бичсэн, хэлсэн юмыг нэр ус дурдаагүй шууд аваад өөрөө бичсэн юм шиг нэрээ тавиад гаргачихсан байгаа бол баримтыг нь аваад хүрээд ир ээ. Хүссэн юмыг чинь өгье л дөө байгаа юмнаасаа. Би харин ч болж л өгвөл худлаа үнэн reference хийгээд явахыг хичээдэг юм. Харин өөрөө бусад шиг бичиж чадахгүй, дээр нь атаархмаар аядаад качин качин юм яриад яваад байгаа нөхдүүдэд шулуухан хэлчихье. Fuck off.
Тэгээд бас андуудаа эерэг, сөрөг сэтгэгдэл байвал хувийн мэйлээр биш комментоор үлдээгээд явна уу. Намайг муулж байгааг би бас бусад хүмүүстэй хуваалцмаар байна ш дээ:)

Employment exchange-2007

Хөдөлмөрийн бирж – 2007
“Монгол – Германы Гүүр” төрийн бус байгууллагаас 2007 оны 9 дүгээр сар 10-11-ний хооронд гадаадад сурч төгссөн, төгсөх гэж байгаа залуучуудыг үндэсний болон олон улсын байгууллагуудтай холбож өгөх арга хэмжээг төр засгийн үйлчилгээний “Элит” төв гэдэг газар зохион байгуулах юм байна лээ шүү (http://www.tsahimurtuu.mn/main/200708311286.htm). Би лав очоод бүртгүүлчихсэн. Чадаад бас болбол бас “биеэ үнэлчих” санаатай л байна ш д. Чухам яадаг юм байгаа юм..
Өчигдөрхөн Монголын ажил олгогч эздийн холбоо гэсэн үү, тийм газар хурал зохион байгуулаад Монголын хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын 1 цагийн үнэлгээг гаргасан чинь 400 төгрөг байна гэж байна ш д. Арай л болохгүй биз дээ энэ чинь одоо. Сарын ажлын 22 өдрөөр тооцоод ажлаа таслахгүй, хоцрохгүй махийгаад махийгаад 70,000 төгрөг л авах юм байна шүү дээ. Угаасаа аваад цаана чинь өчнөөн хүмүүс яваад байгаа. Гадаадад боловсрол, мэргэжил эзэмшсэн залуучуудыгаа энэ арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байна. Хамтдаа очоод ядаж энэ 400 энэ тэр гээд байгаа инээдтэй үнэлэмжийг нь өсгөе л дөө. Арай ч дээ.
Надаас тэр холбооныхон гадаадад сурсан найз нартаа, тухайн гадаадын улсуудад төгсөгчдийн монголын холбоод руу дамжуулаад өгөөрэй гэж гуйсан юм. Австралид төгсөгчидийн холбоо руу мэйл явуулаад, утсаар ярьсан намайг ёстой тоохгүй юм билээ. Холбоонд байдаг гишүүд нь бараг бүгдээрээ Австралийн засгийн газрын тэтгэлгээр тэнд сурсан, төр засгийн байгууллагуудад ажилладаг нөхдүүд байгаад байх шиг байгаа юм. Бараг хаалттай маягийн холбоо гэж ойлгосон шүү. Дарга марга болохгүй л бол хичнээн Австралид MBA хийсэн ч гэсэн тэр холбоонд орохгүй дэг ээ. Дарга болох ч яах вэ, эхлээд “биеэ үнэлж” сурахаас...
Нилээд олон жилийн өмнө Америкийн нэг профессор “Boys, be ambitious” хэмээх үг хэлж, илтгэлээ тавин алдаршиж, бусдыг алдаршуулж байсан юм гэнэ лээ шүү.

What could be considered the essential components of a "good" education

It seems that the 21st century is the century of education and it is the one of the most important aspects of person’s life. However, a person who has a degree or diploma and graduated from university is not necessarily well educated. Even though there are no perfect things in the world, what do people understand by the term a “good” education? There are many different opinions about this, however it is widely accepted that there are three main components of education, the school systems, teachers and parents.
Firstly, it is almost an accepted fact that students cannot get enough knowledge without school. Even though some people such a Holt (1969), think that school is a passive process and argue that students who go to school are made to feel like a blank sheet for other people to write on, (Holt, 1969) schools have not yet lost their value because there is a big difference between academic and empiric knowledge. Even though children can obtain empiric education through their lifetime, a “good” education would be found only through the academic education system, which includes school and teachers.
Secondly, teachers play an important role in providing a “good” education. Even though, some people say that contemporary high development of technology and a virtual teaching system can substitute for teachers. This assumes CD-Rom, software and long distance teaching are thought better than teachers but such devices have limited resources and answers. The only real teacher is one that can provide students with answers to their many “why?” questions and teaches them not only theory but also real life experience. This could be the main value of a “good” education. Once a famous reporter mentioned that if he had not met his teacher he would not have become a reporter (Gage, 1989). Good teachers can direct their students the appropriate way of life. It is possible to identify that people such teachers and parents are better than machines and computers in solving a problem. Sometimes students need people who encourage them to study hard and give them good advice. Initially, those people would be student’s parents as well as teachers.
Thirdly, parents’ assistance and help are immeasurable in educating their children. This factor appears especially in Japan; it is obvious in the manner that Japanese mothers are readily seen to sacrifice themselves for their children’s future (Simons, 1987). Actually it is fairly common knowledge that mothers provide direct help for their children. On the other hand, it is unfair to say as some people do that poor fathers do nothing because they help their children indirectly, like paying their tuition. The parents’ main duty in contributing to a “good” education might be to create a balanced life for their children as a foundation for this. A good upbringing, which is passed on by supportive parents, is the main root of a “good” education. According to Simons, Japanese husbands cannot sleep with their wives in one room because of the deep connection between mother and child. As a result Japanese students are among highest scoring students in the world (Simons, 1987), If those students had not passed their exams, their fathers would have not allowed them to sleep with “their wives”. It means fathers also indirectly play a very important role in their child’s achievement of a “good” education. Summing up, there are many components of a “good” education. Moreover, it seems that the significance of those components depends on family lifestyle and how much they value a “good” education. Not everyone agrees on the meaning of a “good” education but it is possible to say again that a “good” education is passed on through school, teachers and parents.
But good eduction does guarantee that to let educated guys have a good job in Mongolia?