Wednesday, 5 September 2007

Fact

Views

Баримт ба шударга шүүмжлэл
Өчигдөр, уржигдараас эхлэн зарим нэг огт танихгүй, зарим нэг таньдаг хүмүүс чатаар болон хувийн мэйл хаягаар ингэж байна аа. Чиний блог дээр бичсэн юмнууд чинь интернэт дээр байдаг хаа сайгүй юмнууд байна ш д. Нэг танихгүй нөхөр бүр өөрөө худлаагаасаа дэлхийн мэдэх мэдэхгүй хотоос өөрийнхөө блог руу орсон болгож юм "наачихсан" байна гэнэ ээ. Элэг хөших шахсан шүү. Нөгөө талаасаа дургүй ч хүрэх шиг.
Бодвол сүүлийн нөхөр маань блог гэдэг юм руу хэд орсон болов чиг counter гэдэг юмыг анх удаа харсан юм байлгүй дээ. Counter-г бол мэдээж үндсэн вэб рүү нь орж байгаад source code-ийг нь хуулаад л өөрийн блог дээрээ загвар дээр нь тавьж байгаа ш д. Тэрийг бол хуулсаан хуулсан. Гэхдээ тэр нь зохиогчийн эрх, патент энэ тэр байдаггүй л юм шиг байсан шүү дээ. Ганц би ч биш ихэнх блогерууд л ашиглаж байгаа даг.
Харин аймшигтай эмзэглэсэн зүйл бол миний пост хийсэн материалыг энд тэндээс интернэт ухаж байгаа копи пэйст хийгээд тавьсан байна гээд нэг танил маань тоглоод байгаа юм уу, жинхэнээсээ хэлээд байгаа юм уу авдаг байна ш д. Гадаадад сураад миний яс махандаа шингэтэл ойлгосон, хүндэлсэн, биширсэн юм бол угаасаа энэ асуудал байсан юм. Plagiarism гэсэн нэр томъёо байдаг. Гүүгэлдээд хайгаад тайлбарыг нь уншаарай. Хэрвээ миний блог дээрээс бусдын бичсэн, хэлсэн юмыг нэр ус дурдаагүй шууд аваад өөрөө бичсэн юм шиг нэрээ тавиад гаргачихсан байгаа бол баримтыг нь аваад хүрээд ир ээ. Хүссэн юмыг чинь өгье л дөө байгаа юмнаасаа. Би харин ч болж л өгвөл худлаа үнэн reference хийгээд явахыг хичээдэг юм. Харин өөрөө бусад шиг бичиж чадахгүй, дээр нь атаархмаар аядаад качин качин юм яриад яваад байгаа нөхдүүдэд шулуухан хэлчихье. Fuck off.
Тэгээд бас андуудаа эерэг, сөрөг сэтгэгдэл байвал хувийн мэйлээр биш комментоор үлдээгээд явна уу. Намайг муулж байгааг би бас бусад хүмүүстэй хуваалцмаар байна ш дээ:)

5 comments:

батхүү said...

дэмий атаархсан хүмүүс байж болноо юу ч бичиж бас чамайг доош нь хийх гэж оролдож болно /ердөө л чамайг өөрсдөөсөө илүү сэтгэж байгааг чинь хараад, сандрахдаа чамайг буцаад өөрсдийнхөө түвшинд буулгаж ирүүлэх гэсэн гүтгэлгээр өгөөш хийсэн атаархлын дэгээ байна/, харин чи тэдэнд хандсан хараал ерөөл блог дээрээ тавих чинь дэмий юм бишүү, тэнэг хүнтэй хэрэлдэж буй хүн ч бас тэнэг гэдэгдээ

tuka said...

Сайхан блок болжээ. Бүр толгойд орж бодлого бодуулсан бүхнийг бүгдийн чихэн дээр чангаар чарлаж ирээд нэг хэлмээр санагдтал бичсэн байна ... Тэр үгээ бодож ярьдаггүй бацаануудтай муудаад яахавээ хөгшөөн. Нэг сайхан үг байдаг даа *Замын ноход хуцаж л байдаг, Жингийн тэмээ дүүрэн жинтэйгээ явж л байдаг* ... ая яа яа сайхан үг шүү.

Anonymous said...

Zogi take what you can and move on! Buh l yum chin 2 taltai baidag biz dee? Meaning good /versus/ bad. Tanii hiij bgaa yumiig neg ni demjij bhad nogooh ni doromjilj l taaraa. Bodoj, setgej, hiij, chadaj bgaa negniigee dandaa dyraaraa shuumjilj, doosh ni ynagaah bodoltoi bdag horon hyvalz horhoinyyd sonotugei!! Za za sonoh ni ch bas haishaa yum....kkk:):)

bsolongo said...

just to let you that comment above is from me.

gegeen said...

hehe, yum hiivel terniihee toloosiig uureh boldog shig bn lee shoo. bichihdee harin source, link haanaas avsan enee tereegee uldeedeg chini harin yostoi zov bn. humuus yanz buriin yum bichij l baidag, yarij l baidag, ter bolgoniig care hiih zav garahgui baival amar baidgiin bn lee shuu. tanii niitleluud bol chanartai, chansaatai, sain sudalj, eldev yumaar hachirlaj baij bosdogiig nudeer uzlee, harlaa. chadvargui humuust oor chadah ajil baihgui bolohoor chadsan humuusiig goochloh ajil oorsoddoo olj hiideg baihgui yu