Monday, 6 September 2010

Sayonara Japan

Views

Япон улсад жил гаран амьдарч буй нь миний хувьд Австрали улсад хоёр жил MBA хамгаалан сурсны дараах удаан амьдарсан хоёр дахь улс маань болж буй юм. Бразил ба Япон улсууд миний хувьд очиж үзэх, болбол хэсэг хугацааг өнгөрүүлэх юмсан гэж бодож явдаг хоёр улс маань байсан бөлгөө. Акедемик сургалтын хувьд элдэв янзын тэтгэлэг олдох боломж Австралийг бодвол маш их байдаг нь гайхалтай байв. Жаахан Япон хэл гадарладаг бөгөөд хичээл, олон нийтийн ажилдаа идэвхтэй бол сургалтын болон амьжиргааны тэтгэлэг олох боломж асар өндөр гэж дүгнэв. Зарим нэг “сул” оюутнууд бараг зүгээр байж байгаад янз бүрийн тэтгэлэг авч байгаа нь гайхмаар. Гэвч барууны болон миний уулзсан бүх Япон профессорууд Японд битгий PhD-гээ хийгээрэй гэж захих юм. Учир нь Японы докторын зэрэг баруунд үнэлэгддэггүй бөгөөд АНУ-д доктор хийх нь хамгийн зөв сонголт гэж байв.

Өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байхыг аз жаргал хэмээнэ гэж хүмүүс ярьдаг боловч зарим хүмүүс өөрт байгаа “юмнуудаа” бусадтай хуваалцаж байж жинхэнэ аз жаргалыг мэдрэх юм. Японы нийгэм хүний төлөө гэж улсууд хэлэлцэх. Ухаан нь эмнэлэгт очоод тариа тариулахад сувилагч нь таныг одоо бага зэрэг өвтгөх нь байна шүү, намайг уучлаарай гээд онц ноцтой гэмт хэрэг хийсэн юм шиг л аашлах. Тэрийг нь зарим хүмүүс наадуул чинь тэгж л байж цалин авч, ажил дээрээ тогтож байгаа шүү дээ, жинхнээсээ тэгж байгаа юм биш гэж дүгнэх юм билээ. Үүнтэй агаар нэгэн Япон хүний хамгийн сайхан зан бол за гэвэл ёстой ёогүй. Үнэхээр найдвартай улс. Гэм нь үгүй гэж хэлж чаддаггүй буюу дотоод сэтгэл, бодлоо чөлөөтэй гадагш барагтай бол гаргахгүй л над шиг “задгай” хүнд үнэн төвөгтэй, зарим үед “цохиж аваад”, удаан үйл хөдлөлийг нь өргөж аваад сэгсэрч цочроомоор санагдах. Хэдийгээр өөрсдөө багаар ажилладаг, хүний төлөө нийгэм гэж ярьдаг ч нэг гайхшруулсан зүйл нь вагонд настай хүн, хүүхэдтэй хүнд суудал тавьж өгөх нь тун ховор юм билээ. Эдгээр хүмүүст зориулсан тусгай суудал байх боловч залуус нь суучихаад унтаж буй дүр үзүүлээд босно оо гэж гонж. Нүдээ нам аниад, амаа байдгаараа ангайгаад аймшигтай гүн нойрсож буй мэт боловч буух буудал нь болоод метроны хаалга онгоймогц юу ч болоогүй юм шиг гэнэт босоод гараад явчихна. Холливүүдэд иймэрхүү авъяас их үнэлэгдэнэ шүү. 6 настай нэг бандиа хөтлөөд 6 сартай болов уу нярайгаа энгэртээ тэвэрсэн ээж орж ирэхэд би өөрийн мэдэлгүй босоод суудал тавьж өгөхөд тав тух алдуулсанд уучлал гуйгаад, суухгүй гэж гүрийж гүрийж миний суудал дээр сууж байгаа юм. Буух буудал нь болоод буух үедээ нөгөө 6 настай бандидаа энэ ах чинь суудал тавьж өглөө баярлалаа гэж хэл гээд нэмж хүзүүн дээр нь дарж миний өмнө хүчээр бөхийлгөж байх юм. Тэр жаахан банди зайлуул юугаа мэдэх билээ. Галт тэрэг хөдөлж байхад би цонх руу хараад сууж байхад хоёр хүүхэдтэй нөгөө ээж маань миний өмнөөс бөхийн хүндэтгэл үзүүлсээр буудал дээрээ үлдэж билээ.

Маш сонирхолтой нийгэмтэй бүхий улс. Одоог хүртэл Японы ажил олгогч, ажилтан хоёрын харилцааны тухай уулзсан Япон болгонтойгоо “ном хаялцаад” л яваа. Японы бизнесийн орчин албан тушаал, нас, хүйс дээр голлон суурилах тул нэг компанид ажилд орсон Япон хүн тэр ажлаа солих нь өдрийн од мэт ховор. Мизухо банкинд ажилладаг найзаасаа Сити банк чамд хоёр, гурав дахин өндөр цалин өгье гэвэл чи ажлаа солих уу гэхэд эргэлзэх юмгүйгээр үгүй гэх. Яагаад гэхээр Мизухо банкинд арав гаруй жил болсон түүх, нэр хүнд маань цалингаас үнэтэй гэх. Түүнчлэн үнэхээр та нар хүнээ боддог юм бол дарга нь яваагүй байхад явж болдоггүй ажлынхаа соёлыг юу гэж боддог вэ. Хийх ажлаа цагтаа дуусгасан ч гэсэн дарга нь ажил дээрээ хэд хүртэл оройтно тэр хүртэл бүх ажилчид нь сууж л байна. Хүнээ үнэхээр боддог юм бол тэр олон ажилтнаа гэр рүү нь явуулж эхнэр, хүүхэдтэйгээ тоглох цагийг нь өгөхөд яадаг юм гэж Япончуудтай хааяа ярихаар бараг хэрүүл болох дөхнө. Дипломын ажлын судалгаагаа хийхээр Солонгос явж Самсунг дээр дадлага хийгээд ирсэн ангийн 4 Япон оюутнууд хэлэхдээ Япон гайгүй хэвтэнэ, харин Солонгосын компаниуд бол бараг армийн зохион байгуулалттай, Японы компаниудаас хамаагүй чанга, хүнд сурталтай юм билээ гээд толгой сэгсэрч байх юм билээ. Үнэхээр ч хамгийн олон цаг ажилладаг улсаар Солонгос, хамгийн бага ажилладаг улсаар Франц шалгарсан байсан тухай ойрмогхон нэг судалгааны ажлаас уншиж байсан юм байна. Япон улсын бие биенээ дэмжин түшин тулж буй амьдралын хэв маяг нь бизнес, улс төрд тэр хэмжээгээрээ том масштабаар дүрслэгдэж буйг “Япон загвар” гэсэн энэхүү бичлэгээрээ бичиж байжээ.

Нилээд олон удаа парти хийж ууж идэн нүүр хагарсаны дараа буюу номүникэйшн хийсний дараа Япон найзууд маань өөртөө байхад нууц дансны тухай дурдсан юм. Бараг эрчүүд болгон нэг болон нилээд хэдэн банкны нууц данстай байдаг юм байх. Илүү цагийн цалин, бонус зэргээ тэр дансандаа хурааж хуримтлуулах аж. Өглөө ажилдаа гараад л шөнө гэртээ орж ирдэг тул эхнэр, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг тун хомс. Тийм учир эхнэр нь хэзээ нэгэн цагт хаяад явлаа гэхэд нөгөө хураасан мөнгөөрөө болгох юм гэсэн. Өчигдөрхөн гуч дөнгөж гарч буй Япон залуутай уулзан жаал хууч хөөрөхөд саяханыг хүртэл Япон улсыг буюу эх орноо дэлхийн дугаар нэг улс гэж бодон бусад улсыг сонирхох ямар ч хүсэлгүй амьдарч байснаа өгүүлсэн юм. Хагас жилийн өмнө АНУ явж ирээд Япон улс энэ дэлхий дээрх өчүүхэн арал юм байна гэдгээ би мэдэрсэн гэж бага зэрэг гунигтай хэлж байв. Мань эрийг арван жилд байхад нь дэлхийн түүх, дайны тухай хичээл дээр нь Японы эерэг талуудыг заагаад сөрөг талуудыг бодлогоор дурддаггүй байсан юм билээ. Яг энэ залуутай адил сая сая Япон залуучууд энэ арал дээр амьдарч байна. Дотоод хэрэглээ өндөр, түүхий эдийг эс тооцвол дотоодын нөөцөөрөө бараг бүхий л зүйлсээ өөрсдөө хангаж чаддаг тул “байгаа юмандаа сэтгэл ханасан” гэх юм уу даа. Саяхан эндэхийн ТВ-ийн мэдээгээр их сургууль төгсөж буй оюутнуудаас санал асуулга авахад 70 хувь нь гадаадын улсуудад сурч, ажиллах ямар ч сонирхолгүй, Япондоо үлдэнэ гэсэн байсан билээ.

Амьдралын үндсэн философийн хувьд Монгол ба Япон улсууд төстэй мэт. Ах захаа хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах хайрлах тал дээрээ. Хамгийн энгийн жишээ нь Тоторо (Totoro) гээд Японы дээр үеийн хүүхэлдэйн кино байна. Уулын лус савдагийн тухай. Барууны залуус үзээд шууд ойлгоход хэцүү боловч Монгол хүн үзэхэд их ойлгомжтой буюу энгийн сэдэв байх. Япон хэл үзэж буй хүмүүст тохирсон их хөөрхөн кино билээ. Гэвч багийн ажил, хувь хүний үнэ цэнийн хувьд нилээд ялгаа Япон ба Монгол хүмүүсийн дунд буйг нэгэн Япон хүн дээр үед бичиж байсныг энд оруулж байжээ. Бушидо хэмээх зүйл энэ улсад өнөөг хүртэл хүчтэй оршсоор байна. Өнгөрсөн долоо хоногт Японы зураач нэгэн эмэгтэйтэй хууч хөөрч байхад Япон хүүхдүүдэд том цагаан цаас өгөөд зураг зур гэхээр тэрүүхэн тэнд нь жижигхэн зүйлс зурдаг. Харин Монгол хүүхдүүд нөгөө цаасаа дүүртэл буюу том том “масштабаар” зургаа зураад багтахгүй болохоороо дахиад шинэ цаас нэхдэг гээд инээж байсан юм. Ерөнхийд нь ажиглахад нь Япончууд хүн чанар гэсэн ойлголтоос хэдийнээ хальж байгаль орчин гэсэн дараагийн шат руу масс нийгэм нь шилжээд удаж буй бололтой. Нэг жил богино мэт боловч багагүй зүйлсийг Япон улсад ирснээр мэдэрч, харж, сурч авсан нь миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт байлаа. Хөгжиж буй орны хувьд хөгжингүй орноос сурах зүйлс асар их нь ойлгомжтой ч ганц хоёр улсаар аялан “нүд тайлсан” хүмүүс одоо алийн болгон гадаадууд гэдэг юм бэ, Монголчууд өөрсдөө чадна гээд сайн дурын буюу Монгол хүүхдүүдийг үнэгүйгээр оношилж, эмчлэхээр очсон Япон эмч нарыг буцааж, зарим Монголчууд бүр тэднээс “Монгол хүүхдүүдийг үнэгүй эмчлэх үйлчилгээний хөлс” гэж мөнгө нэхсэн тухай хэд хэдэн баримт сонсоод гутрахаасаа илүү дахин иймэрхүү байдал гаргуулахгүйн төлөө Монголдоо энэ долоо хоногтоо очоод улам эрч хүчтэй ажиллах хор шар хөдөлж байнам.

Эцэст нь дүгнэхэд Япон улсад богино хугацаагаар аялах, амралтаараа ирэхэд гайхалтай улс боловч миний хувьд урт хугацаагаар ажиллаж амьдрахад нилээд тэсвэр тэвчээр шаардах улс байх бөлгөө. Нэмээд хэлэхэд энэ улсад бүхий л төрлийн дэд бүтэц, нийгмийн архитектур нь өндөр хөгжсөн боловч энэхүү дэд бүтэц, сүлжээг ашиглан түгээгдэх мэдээллийн урсгал, шинэ санаачлага, галзуу санаанууд нь өдгөө арай л цөөдөөд байгаа юм болов уу гэж өнгөц ажигласан бөлгөө.

Arigato my Japanese friends and Sayonara Japan!

18 comments:

Battur Sanchin said...

Сонирхолтой сайхан пост байна. Цаашдын тань ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье.

Anonymous said...

Saikhan dugnej bichsen bna, heregtei medeelel ugch, turshlagasa huvaaltsaj bichij bdgt bayarladag shuu. Amjilt husie

Unknown said...

Surguulia amjilttai tugssund ni bayar hurgie. Sain yavaad hariarai! Ochood chapaak-uudad minii mendiig damjuulaarai.

I hope you dont need luck!

Cheers,

Unknown said...

Vinzo,

Zav zaigaaraa ene blog-oor neg orood garaarai...

Mon: http://eruulurs.blogspot.com/
Eng: http://saveinfants.blogspot.com/

bayasaa said...

Yapond hugshin hvmvvst suudal tawiad ugchhuur tawij uguugvigees doloon dor yum boldog bolhoor hvmvvs tawij uguh durgui baih. Neg bol tawij ugchuud shuud neg tiishee yawah, neg bol ter hugshin yumuu uuruu buutlaa tendee ichij zogsoh 2 arga l baigaa. Suudal tawiultsan hvmvvs chini bain bain buhulzuul chi iishee shahaad suuchih esvvl bi tsunhiig chini uwur deer tawichii ch gediimvv joohon yadargaatai baidiin.

Company ii dargiin huwid company company aasaa uur baidag baij magadgvi. Minii ajillaj baisan company uud darga n yumuu tusul udirdaj baigaa hvn n dood hvmvvsee yawtal ajlaasaa gardaggvi, dood hvmvvs n bol yaahaw uursdiin yumaa hiicheel yawaad ugnu.

Frank said...

Баяр хүргэе. Бас амжилт хүсье.

Anonymous said...

mash goyo bichleg boljee.tanii bichleguudiig bainga unshdag shuu.
Minii oilgosnoor japan sayonara bolj uur shine gazar magadgui ih orondoo harij baigaa yumaa daa.Blogoo urgeljiluuleed bichij baigarai.DAndaa hund heregtei mash goyo zuiluudiig bichdeg bolhor bainga unshij yavdag shuu.

dddd said...

Yamar neg zuiliig haana haa neg gazar buruu oilgood baigaa met sanagdlaa. Jishee zaluus n ahmad nastandaa avtobus unaand suudal ul tavij ogdog geh tegsen her n hun chanar gedeg oilgoltoos hediin halij baigal orchinruugaa handsan geh yum.

Luvsantseren said...

Мэдлэг, мэдээлэл өгсөн сайхан бичвэр байна. Баярлалаа

Anonymous said...

ene dddd gej nohor yamar iluu ugtein be. esgii hiih gazar nohoi hereggui gej cham shig nuhdiin tuhai helsen yum bishuu.

dddd said...

Hehe. Iluu ug gene uu. Harin ene blogt ordog heden nohod oorsdiigoo bolon blog hotlogchiig hiigeed ch baigaa yum shig sanagddag sh dee. Dandaa l "heregtei saihan medeelel bolj bayarlalaa bayarlalaa" geed l yu ch meddeggui hun shig zan gargaad tegeed deerees n hunii bichseniig bodoh ch ugui shuud l aan ene mash heregtei yum baina geed hehe nogoo talaas blog hotlogchiig bolohoor yu ch meddeggui heden humuust zoriulj blog bichdeg met bolgood oor bodol sanaatai hun orj irenguut nohoi mohoigoor n duudaad l sonin l setgehui dee. zusardal geh uu byalduuchlal geh uu esvel bur munhaglal geh uu. zusardal byalduuchlalaas hun yum olj avch chaddaggui yum harin ch harin ch tuund n itgej sohroh talruugaa yavdiin. hatuu ch gesen unen ug hunii setgelees gardag yumaa. End setgegdel bichsen buh saihan bichleg bolj gesen baigaa zugeer l hudlaa baigaagiin ilrel tednii ihenh oilgoj unshaagui dee ayagui bol.

Vinzo said...

Dddd,

Welcome back:)Thanks for comments but please do not offend my blog readers like this! Uuriin chin heldgeeree hun bolgon uur uuriin uvurmuts une tsene, oyun uhaanii ontsgoi medremj, mun ylgaatai uzel bodoltoig bid buhen medne.
Ehnii commentiin chin huvd hariulya. Minii l anzaarsanaar Japan-n niigemd huvi humuus uursdiin problemee busdad chihehee boliod udaj bgaa um shig sanagdsan. Hun hedii hugshin ch suudal tavj ugsun hun bolgond suuj "dooshoo oroh" huselgui. Mun zaluus n Japan-n dugaar neg problem bolood bgaa aging society-s bolood hamag huch hudulmuruu uur tsaihaas ehleed shunu dund hurtel ajillan nuruugaa absan mori zutgej bgaa gej helj bolno. Gevch hen n ch bie biedee gomdol gargadaggui. Ali ali humuustei n bi biechlen uulzaj beer, sake huvaaj uungaa asuusan dag. Hen ch bie bieniihee zuv esvel buruu gej heldeggui um bilee. Ter utgaaraa huvi hunii niigmiin hariutslaga n undur hugjsun buguud ter n odoo haliad baigal orchin, hureelen bui orchnii asuudal ruu enehuu 2 group maani zereg davshin orj nudend haragdan, gart barigdah ajluudiig hiij ehleed bgaa um bilee. Manaihnii zarim n bol geree tsemtsiitel saihan tseverleed buh hogoo ortsondoo asgaad, esvel hashaagaaraa davuulaad tsatsdag bol Japand iimerhuu humuusiig olohod tun hetsuu shuu. Ter utgaar tovch uguulsen bolno.
Bie bienee medleg, medeelliin davuugaar "deerelhehee" bolij bj l bid hed mur zeregtsen uragshaa uramtai alhah bh daa!

Т.Жавхлан said...

Сайхан бичлэг байна.
Хэдийгээр би хөгжиж буй оронд амьдарч байгаа ч гэсэн Японыг нийгмийн архи-тектур нь зөв хийгдсэн гэдэгт эргэлзэж байна. Хүн амын насны бүтэц, нийгмийн хөгжлийн хандлага, амьдралын баланса г.м зүйл нь их төвөгтэй сэтгэл зүйн хүчин зүйл рүү түлхээд байх шиг.
Сэтгэл судлаач хүмүүст Япон бол их сайхан судалгааны практик болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Ажилсаг нийгэм...

Anonymous said...

dddd-giin sanaag yrunhiid n demjij bnaa. zarim bichleg deer arai denduu engiin zuiliig ogt yum meddeggui humuust tailbarlaj bgaa yum shig sanagddag. jishee n ter japan humuusiin niigmiin hariltsaa bolon huviin baiguullaguudiin ajliin bairan deerhi yos surtahuunii talaar bol japand ochij uzsen 10 jiliin huuhed hurtel uuriin gesen dugnelt hiij chadna shuu dee. tegeed ch bas yag uuriin chin ajiglasnaar buhniig tusuulj bolohgui l bolov uu. heterhii iim l bdag yum bna geed tulgah geed baigaa yum shig bodol turj bna. za ene yariag undurluyu chamd amjilt husye. unshihad uramtai saihan bichleguud bas olon bii shuu chamd.

Anonymous said...

Хүн хүний хувьд өөр өөр л байх.

Миний хувьд энэ хүний бичдэг блог мэдлэг, мэдээллээр маш дүүрэн байдаг.

Хэрэв таньд энэхүү блог дээр бичдэг зүйлс хэт энгийн санагдаад, хэтэрхий их тайлбарлачихсан юм шиг санагдаад байвал, энэ таны байх газар биш, та арай өндөр түвшний мэдээлэл бэлтгэдэг газар очих болон элдэв мэргэжлийн журналуудыг захиалан уншиж болно шүү дээ.

Энэ хүн өөрийн мэдсэн харснаа харамгүй цаг гарган тайлбарлаж байгаад би хувьдаа маш их талархан хүлээж авдаг.

Японд хөгшин хүмүүс суудал тавьж өгдөг өгдөггүй гэж ирээд л ихэд маргалдсан харагдаж байна. Ганц японд ч биш ер нь ихэнх орнуудад ч гэсэн хөгшин хүнд суудал тавьж өгөх нь заримдаа доромж утгыг илэрхийлдэг шүү дээ. Тиймээс тусгай хөгшин, жирэмсэн, ачаа ихтэй явж байгаа болон бэртэж гэмтсэн суудал дээр сууж явахаас өөр аргагүй хүмүүст тусгай суудал гарган засаж өгсөн, түүн дээр дээр дурьдсан шалтгаанаас биш бол өөр тохиолдолд суудаггүй тийм л байдаг шүү дээ. Үүнд бас зарим соёлын ялгааг бодолцох хэрэгтэй. Монголчууд шиг хүний хөлөн дээр гишгэчихээд гарыг нь бариад байдаг, хаа хамаагүй хүнд хүрээд байдаг ёс бас өөр оронд явж байхад бүдүүлэгдүү дадажсан зуршил шүү дээ.

Миний бодлоор эндээс хөгшин хүнд суудал тавьж өгнө үү яасан гэсэн энэ ганц сэдвээс нэг зүйл топ харагдаж байна. Үүний цаана зүгээр л ингэж хэрүүл хийгээд яваад байгаа хүмүүс өөрсдөө ер нь та нар болоогүй юм бишүү. Өшөө илүү өөрсдийгөө хөгжүүлбэл яасан юм бэ гэж хэлмээр санагдаж байна.

Мөн иймэрхүү доогуур сэтгэлгээтэй хүмүүс вганзориг гуайн блогийг уншдаг гэхлээр блог бичигчид жаахан харамсалтай санагдсан байхдаа хэмээн өмнөөс нь жаахан санаа зовлоо.

Энэ хүн шиг ингээд өөрийн бодлоо харамгүй хуваалцах хүн ховор бөгөөд, иймэрхүү системтэйгээр логиз уялдаа холбоотой, үндэс суурьтай ярьдаг хүн ховор шүү дээ. Хаанаас юу хуулж ирсэн, өөрөө зохиосон ч юмуу яасан ч мэдэхгүй юм хийдэг нөхдүүд цаана чинь зөндөө л байна шүү дээ.

bibibi said...

Хүн хүний хувьд өөр өөр л байх.

Миний хувьд энэ хүний бичдэг блог мэдлэг, мэдээллээр маш дүүрэн байдаг.

Хэрэв таньд энэхүү блог дээр бичдэг зүйлс хэт энгийн санагдаад, хэтэрхий их тайлбарлачихсан юм шиг санагдаад байвал, энэ таны байх газар биш, та арай өндөр түвшний мэдээлэл бэлтгэдэг газар очих болон элдэв мэргэжлийн журналуудыг захиалан уншиж болно шүү дээ.

Энэ хүн өөрийн мэдсэн харснаа харамгүй цаг гарган тайлбарлаж байгаад би хувьдаа маш их талархан хүлээж авдаг.

Японд хөгшин хүмүүс суудал тавьж өгдөг өгдөггүй гэж ирээд л ихэд маргалдсан харагдаж байна. Ганц японд ч биш ер нь ихэнх орнуудад ч гэсэн хөгшин хүнд суудал тавьж өгөх нь заримдаа доромж утгыг илэрхийлдэг шүү дээ. Тиймээс тусгай хөгшин, жирэмсэн, ачаа ихтэй явж байгаа болон бэртэж гэмтсэн суудал дээр сууж явахаас өөр аргагүй хүмүүст тусгай суудал гарган засаж өгсөн, түүн дээр дээр дурьдсан шалтгаанаас биш бол өөр тохиолдолд суудаггүй тийм л байдаг шүү дээ. Үүнд бас зарим соёлын ялгааг бодолцох хэрэгтэй. Монголчууд шиг хүний хөлөн дээр гишгэчихээд гарыг нь бариад байдаг, хаа хамаагүй хүнд хүрээд байдаг ёс бас өөр оронд явж байхад бүдүүлэгдүү дадажсан зуршил шүү дээ.

Миний бодлоор эндээс хөгшин хүнд суудал тавьж өгнө үү яасан гэсэн энэ ганц сэдвээс нэг зүйл топ харагдаж байна. Үүний цаана зүгээр л ингэж хэрүүл хийгээд яваад байгаа хүмүүс өөрсдөө ер нь та нар болоогүй юм бишүү. Өшөө илүү өөрсдийгөө хөгжүүлбэл яасан юм бэ гэж хэлмээр санагдаж байна.

Мөн иймэрхүү доогуур сэтгэлгээтэй хүмүүс вганзориг гуайн блогийг уншдаг гэхлээр блог бичигчид жаахан харамсалтай санагдсан байхдаа хэмээн өмнөөс нь жаахан санаа зовлоо.

Энэ хүн шиг ингээд өөрийн бодлоо харамгүй хуваалцах хүн ховор бөгөөд, иймэрхүү системтэйгээр логиз уялдаа холбоотой, үндэс суурьтай ярьдаг хүн ховор шүү дээ. Хаанаас юу хуулж ирсэн, өөрөө зохиосон ч юмуу яасан ч мэдэхгүй юм хийдэг нөхдүүд цаана чинь зөндөө л байна шүү дээ.

Megi said...

Óñûã íü óóâàë ¸ñûã íü äàãà ãýñýí ¿ã ñàíààíä îðëîî.
Õ¿¿õýä áàéõäàà /15 æèëèéí ºìíº/ Õÿòàäûí ç¿¿í õîéä íóòàã ëóó âàãîíîîð ÿâàõ áîëñîí íü ò¿¿íòýé òºñººòýé ñàíàãäëàà. Íèéòèéí âàãîí òóë ñóóäëûí òîîãîîð áèëåò áè÷äýãã¿é áà âàãîíä áàãòàæ ë áàéâàë äààö õýòðýõã¿é ë áîë áèëåò õóäàëäààëäàã þì øèã áàéñàí.....
Õýí ò¿ð¿¿ëæ âàãîíä ñóóñàí íü ñóóäàëòàé. Ñóóäàë ä¿¿ðñýí òîõèîëäîëä õºãøèí ÿäàðñàí õºë ìóóòàé àõìàä õýíä ÷ áàéñàí ñóóäàë ýçýëñýí õ¿ì¿¿ñ ñóóäàë òàâüæ ºãºõã¿é áàéñàíä èõ ãàéõàæ áàéëàà.Òýð ¿åä áèäíèé ñóóäàë ðóó õ¿¿õýä òýâýðñýí ýìýãòýé äºõºæ èðýõýä ñóóäëàà òàâüæ ºãºõºä ..... èéìýðõ¿¿ þì áîëñîí þì. Àâãà àõ ìààíü ìýäýýã¿é ä¿ð ¿ç¿¿ëýýä ÿâàà ç¿ãýýð áèòãèé ñàíàà çîâ ãýæ áèëýý. Òýð ¿åäýý ãàéõøðàíãóé áàéñàí ÷ õ¿¿õýä áàéñàí áîëîîä óõàæ íýã èõ áîäîë áîëîîã¿é þì. Òîõèîëäñîí áîäóóøòàé òóðøëàãà áîëîõ èéìýðõ¿¿ ç¿éëèéã áëîãîîð çî÷ëîãñîä áè÷èæ áàéâàë....Àìæèëò õ¿ñüå!

megii said said...

Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үг санаанд орлоо.
Хүүхэд байхдаа /15 жилийн өмнө/ Хятадын зүүн хойд нутаг луу вагоноор явах болсон нь түүнтэй төсөөтэй санагдлаа. Нийтийн вагон тул суудлын тоогоор билет бичдэггүй ба вагонд багтаж л байвал даац хэтрэхгүй л бол билет худалдаалдаг юм шиг байсан.....
Хэн түрүүлж вагонд суусан нь суудалтай. Суудал дүүрсэн тохиолдолд хөгшин ядарсан хөл муутай ахмад хэнд ч байсан суудал эзэлсэн хүмүүс суудал тавьж өгөхгүй байсанд их гайхаж байлаа.Тэр үед бидний суудал руу хүүхэд тэвэрсэн эмэгтэй дөхөж ирэхэд суудлаа тавьж өгөхөд ..... иймэрхүү юм болсон юм. Авга ах маань мэдээгүй дүр үзүүлээд яваа зүгээр битгий санаа зов гэж билээ. Тэр үедээ гайхшрангуй байсан ч хүүхэд байсан болоод ухаж нэг их бодол болоогүй юм. Тохиолдсон бодууштай туршлага болох иймэрхүү зүйлийг блогоор зочлогсод бичиж байвал....Амжилт хүсье!