Wednesday 31 March 2010

Tokyo trip day 3 – NISVA

Энэ удаагийн аялалынхаа сүүлийн өдөр Токио хотод амжуулах ёстой байсан нэг том ажил маань NISVA (Nippon Skilled Volunteers Association) буюу Япон улсын нарийн мэргэшлийн сайн дурынханы холбоотой уулзах байсан юм. Энэ холбоог Ниппон сан (Nippon Foundation) шууд санхүүжүүлдэг аж. Энэхүү холбоо нь мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нь хөгжиж буй орнууд руу илгээж тухайн хүмүүсийн туршлага, мэдлэгийг тухайн оронд нутагшуулах, хоёр улсын иргэдийг хооронд нь улам дотно болгож хамтын ажиллааг өргөжүүлэх үндсэн зорилготой аж. Өнгөрсөн жил Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан энэхүү холбооноос Япон багш урин авч ирж хагас жил 25-р тусгай сургууль дээр ажиллуулсан билээ. Энэ хагас жилийн хугацаанд Япон багш хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдэдэд маш үнэтэй зөвлөгөөг өгч, Монголчууд бидний хувьд даунтай хүүхдүүд, хүмүүстэй хэрхэн харьцах, хэрхэн нийгэмд хөтлөн оруулах тал дээр нэг шинэ хуудас нээсэн гэж би хувьдаа дүгнэдэг юм. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж өгсөн УИХ-ын гишүүн Оюун ба Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн гүйцэтгэх захирал Эрдэнэчулуун эгчид баярлах ч дэндүү багадаад байгаа юм.  

NISVA-гийн тэргүүн нь Марубени корпорацид ерөнхий менежерийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм байх агаад одоогийн ажлаа машид их кайфтай хийх аж. Ер нь Япон хүмүүс тэтгэвэртээ гараад юу хийх билээ, хийх юмгүй бол яадаг билээ гэж их санаа зовдог бололтой. Угаасаа хар залуугаасаа ажлын өндөр ачаалал авч ажиллаж байгаад гэнэт хийх юмгүй болохоор бараг амиа хорломоор санагддаг бололтой. Японы амьдралын хэв маяг Монголоос тэс өмнөө юм. Хүмүүс нь хар залуугаасаа сайн ажиллаж мөнгө хураана. Ингэхдээ Японы стандартын дагуу нэг компанид Life Time Employment нөхцөлтэйгээр ажиллана. Хар залуугаараа хэд хэдэн ажил сольсон манийн CV-г хараад Япон компаниуд бараг ухаан алдаад унах юм шиг байгаа юм. Хүүхдүүдээ насанд хүрэнгүүт нь шууд бие даалган амьдруулдаг тул ач гуч маллах, эмээ, өвөөгийн үүрэг гүйцэтгэх хүнд даалгавар Японы өндөр настангуудад бараг байхгүй. Эргээд тэд өөрсдөө явж чадахгүй болж, хэвтэрт орох үедээ хүүхдүүдийнхээ тусламжийг ч нэг их харахгүй, бараг найдах ч үгүй. Тэтгэвэрийнхээ мөнгөөр асрамжийн газарт очоод насан өөд болтлоо байдаг юм байна. Асрамжийн газар нь байршил, үйлчилгээнээсээ шалтгаалан сарын 1,000-2,000 ам.долларын хөлстэй байх агаад бүр нас нь өндөр болсон хэвтрийн хөгшчүүдэд хоолой болон давсганд нь гуурс залган хоол болон ялгадасыг нь гуурсаар өгч, гуурсаар гаргах юм билээ. Өвлийн амралтаараа аялаж байгаад ийм асрамжийн газар орж үзсэн бөгөөд үүнийг нэг талаас нь харвал Японы өндөр настангууд зонхилсон нийгэмд маш том бизнес болоод байгаа бололтой. Япон залуучуудын яриагаар бол мөнгөө сайн хурааж, сайн ажиллаж, сайн тэтгэвэр тогтоолгож байгаад эрүү, өвдгөө нийлэхээрээ тэндээ очоод “хэвтэнэ” дээ гэж ярих.   

Япон хүмүүсийн нэг онцлог нь ажлаа сар, жилээр урьдчилан төлөвлөх явдал. Миний хувьд Япон хүмүүсийн хамгийн том чанар бол за гэвэл ёогүй байдал. Өөрөөр хэлбэл Япон хүнд найдах шиг, хэлсэн юманд нь итгэлтэй байх шиг сайхан зүйл энд алга. Би Монголынхоо “инерциэр” заримдаа “are you sure, hontoni гээд хэд хэд асуухаар чи яагаад дандаа ингэж байдаг юм бэ гээд гомдох маягтай болно. Тэгэхээр нь эргүүлээд “cross-cultural shock” гэхээр инээгээд л явчихна. NISVA-гийн тэргүүнтэй уулзаж байхад өнгөрсөн жил Монголд очсон тухайгаа, хүмүүстэй уулзаад юу юу ярьж байсан тухайгаа, буудалдаа очоод шөнө нь ямар хэлбэрээр Монголтой хамтран ажиллах боломжтой тухайгаа тоймлон зурж байсан схемээ гарган надад үзүүлж үг бүрчлэн тайлбарлаж байлаа. Гайхмаар ба бахархмаар. Өнгөрсөн жил Монголд ажилласан Япон багшийн хувийн тайланг ч надад үзүүлж үсэг, үг бүрээр нь орчуулж өгөв. Япон хүний даруу зангийн илрэл болгож уг багш маань бидний зарим нэг дутагдлыг хэлэлгүй явсан байв. Харамсалтай бөгөөд ичмээр зүйлс дурдсан байсан нь Монголчууд хууль, дүрэм гаргах боловч тэрийгээ мөрдөх нь өдрийн од шиг, цаг барьдаггүй, зарим үед орчуулагч нь хэлсэн санааг бүрэн илэрхийлж орчуулж багш нар, хүүхдүүдэд хүргэж чадаагүй гэж дурдсан байв. Хоёр дахь багш дээрээ энэхүү алдааг хэрхэвч давтаж болохгүй тухай маш том анхааруулга энэ болов. Энэ жил Монголд ажиллуулахаар урьж буй бөгөөд NISVA-гийн зүгээс санал болгож байгаа 38 жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хүмүүстэй ажиллаж буй энэ сард тэтгэвэртээ гарах багштай ярилцлага хийж уг шийдвэрийг баталгаажуулах хүндтэй бөгөөд ахадсан үүргийг Монголоос надад өгсөн юм. Хөөрхий зайлуул Япон багш маань намайг нэг л том дарга гээд бодсон бололтой. Ярилцах зуураа их л сандарч, хөлс нь цутган, хэдий тийм халуун байгаагүй ч халуун байна шүү хэмээн том цагаан алчуураар хөлсөө байн байн арчин суух. Миний уг мэргэжилтэнг шилж сонгох ч юу байх вэ гол нь Монголд ажиллавал юу юу анхаарвал зохилтой талаар, өмнөх Япон багшийн туршлага дээр үндэслэсэн зарим нэг мэдвэл зохилтой зүйлсийг тайлбарлаж өгсөн болой.

Түүнчлэн Токиогийн Их Сургууль дээр Ундраа доктортой уулзсаны дараа нэг профессор нь биднийг оройн хоолоор дайлсан бөгөөд нэг зүйлийг биднээс гайхан асууж, өөрчлөх боломжтой эсэхийг лавлаж байсан юм. Тэр нь сургуулийн багш нарын зуны амралт. Япон профессорууд зун Монголд очоод Монгол эрдэмтэн, багш нартай ажил ярих гэхээр хөдөө яваад олдоггүй, зарим нь гар утас нь ч холбогдох боломжгүй байдаг тухай. Яагаад тэгдэг юм вэ гээд гайхаад байх. Зуны амралт чинь оюутан, сурагч нарын хувьд л амралт болохоос багш, профессоруудын хувьд ид судалгаа, шинжилгээний ажлаа хийж байх үе нь бус уу гээд нүдээ эргэлдүүлэн асуугаад, би наана нь амаа ангайлган хариулт өгөөд таарав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хэрхэн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхуулах тал дээр Наран улсаас сурах зүйлс их байна аа. Хамгийн их таалагдсан зүйл нь хүмүүсийн тэтгэвэрийн сан буюу данс. Ухаан нь Япон хүн бүрт тэтгэвэрийн нэрийн данс байж, ажилласан сар, жилийн тоогоор тэр нь өсөж байдаг. Гол зүйл нь тухайн хүн өөрийн хүсэлтээр уг мөнгөө бусдад шилжүүлэх, бэлэглэх, гэрээслэх, өвлүүлэн үлдээдэг юм байна. Өөрөөр хэлбэл ид насан дээрээ ажиллаж байгаад гэнэтийн байдлаар амь насаа алдвал уг мөнгө нь төрд харъяалагдах бус тухайн хүний аль нэг төрөл төрөгсөд, хамаатан саданд очдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй бараг бүх эцэг эхчүүд нь хүүхдүүдийн нэр дээрээ тэтгэвэрийн дансаа гэрээсэлсэн байдаг юм байна. Монголд ийм схем яагаад байж болдоггүй юм бол? Улсад өчнөөн жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарахаасаа өмнө тухайн хүн ямар нэг байдлаар тэнгэрт хальвал тэрхүү мөнгө нь хаашаа ордог юм бэ? 76 гишүүн тус бүрийн нижгээд тэрбум төгрөгийнх нь төсвийг бүрдүүлж байгаа бол үнэн гомдмоор л юм. Гомдохоосоо илүү дэндүү шударга бус зүйл бус уу? NISVA-гийн тэргүүн болон менежер бүсгүй намайг Swan буюу Хун хэмээх нэртэй кофе болон нарийн боов, бялууны сүлжээ кафетериад оруулж үзүүлсэн юм. Гол зорилго нь энэхүү кафед хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг агаад Японы засгийн газар ийм төрлийн бизнесийг татвараас чөлөөлдөг юм байна. Нэгэнт татваргүй үйл ажиллагаа явуулж буй бизнес тул бүтээгдэхүүн, гарцын өртөг нь тэр хэмжээгээр бага байдаг тул хүмүүс нь их орж үйлчлүүлдэг гэнэм. Ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс харьцангүй хямд үнэтэй тул. Энэ мэтээр Монголд интернэт кафе, кофе шоп энэ тэр ажиллуулбал ямар вэ гэж NISVA-гийн тэргүүн сонирхож байна билээ.

Миний баталгаажуулах ёстой гол ажил маань Монголоос төлөөлөгч нарыг Японд авч ирж, туршлага судлуулах асуудал байлаа. Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн гишүүд болон 25-р тусгай сургуулийн багш нарын төлөөллийг зун Японд ирүүлэн Токиод байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийн тусгай сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хөдөлмөр сургалтын төвүүдээр зочлуулан туршлага судлуулахаар тохиров. Дараагийн чухал зүйл маань Япон улсын даунын холбоотой, тэр дундаа холбооны тэргүүн профессор Тамайтай уулзах уулзалтыг баталгаажуулсан явдал байв.

Токио явахын урьд өдөр Ричард Гирийн тоглосон Хачи хэмээх нохойны кино үзсэн чинь хэд хоног бодогдоод болдоггүй. Уг киноны гол дүр болох Хачико хэмээх нохой нь бодит түүх дээр үндэслэсэн дүр бөгөөд уг нохой 1923 онд Японд төрөөд хоёр жилийн дараа буюу 1925 онд эзэн нь болох Токиогийн Их Сургуулийн профессор нас барснаас хойш бүтэн 9 жилийн турш эзнээ метроны зогсоол дээр буцаж ирэхийг нь үхэн үхэтлээ хүлээж 11 жил амьдарсан юм гэдэг. Энэхүү нохойнд зориулсан хүрэл хөшөө нь Шибуяад байдаг гэхээр нь тэрийг нь үзэх гэж зорьж зорьж Шибуяа орсон боловч түм түжигнэсэн тэр газраас нь яг хөшөөг нь олж чадаагүй. Харин уг нохойны нэрээр нэрлэсэн метроны гарц байхаас гадна уг гарцны гаднах ханан дээр тэрхүү үнэнч нохойны хэд хэдэн зураг, хананд суулгасан баримал байна билээ. Энэ зорилгоор Шибуяа орж санаагаа амрааснаар миний Токио хотод хийсэн гурван өдрийн аялал өндөрлөж, би бээр сургуулийн зүг хүлгийн жолоо залсан бөлгөө.

Monday 29 March 2010

Tokyo trip day 2 – Nuclear Energy

Аялалынхаа хоёр дахь өдөр Стэнфордын их сургуульд багшилдаг Ундраа доктортай уулзаж танилцах завшаан тохиов. Энэхүү хүн маань дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд багшлахаас гадна Монгол улсын гадаад хэргийн яам, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөхөөр ажилладаг өнөө цагийн Монгол эмэгтэйчүүдийн түүчээ болсон эрхэм байлаа. Ундраа докторын Токиод ирсэн шалтгаан нь Токиогийн их сургуулийн Инженерийн салбар сургуулийнх нь Цөмийн инженер ба удирдлагын тэнхим (Department of Nuclear Engineering and Management, School of Engineering, The University of Tokyo) дээр “North-East Asia and Mongolian Nuclear Initiative” гэсэн сэдвээр лекц уншсан явдал байсан юм. Би энэхүү сонирхолтой лекцийг сонсоод зогсолгүй Токиогийн их сургууль, Токиогийн технологийн институтийн цөмийн энергийн салбарын хэд хэдэн профессор, эрдэмтэдтэй танилцсан бөлгөө. Цөмийн энерги миний сонирхолыг ингэтлээ татна гэж огт бодсонгүй явлаа.

Стэнфордын их сургуулийн дэргэд Олон улсын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны төв буюу Center for International Security and Cooperation гэж байдаг юм байна. Олон улсын аюулгүй байдал гээд ярихаар цөмийн зэвсэг тэртэй тэргүй шууд болон шууд бус замаар холбогдоод ороод ирэх ажээ. Цөм гээд ярихаар үндсэндээ эрчим хүч ба зэвсэг гээд хоёр том сэдэв руу шууд орж болохоор юм шиг надад санагдсан. Ундраа докторын лекцэнд дурдсанаар бол алив улс хэдий чинээ их эрчим хүч үйлдвэрлэж чадна, төдий чинээ хөгжлийн манлайд хүрнэ гэж томъёолж байв. Түүнчлэн дэлхийн 6 тэрбум хүний 2 тэрбум гаруй нь өнөөг хүртэл цахилгаан хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн сацуу дахиад өдий тооны хүмүүс цахилгаан найдвартай эх үүсвэртэй холбогдож чадаагүй л байгаа аж. Цөмийн эрчим хүчний технологи нь бусад эх үүсвэрийг бодвол маш том боломж, хүчин чадалтай боловч эргээд нөгөө талаасаа сүүлийн үеийн технологи, аюулгүй байдал, боловсон хүчний өндөр стандартыг шаардах нь гарцаагүй юм. Түүнчлэн цөмийн энергийг иргэний зорилгоор ашиглах, эс ашиглах нь стратегийн хувьд асар том асуудлыг улс хооронд үүсгэх юм. Өөрөөр хэлбэл Монгол улс өөрийгөө 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Мөн цөмийн эрчим хүчний салбарт уран олборлох, цаашилбал анхан болон дунд шатны боловсруулалт хийх, цөмийн реактор барих асуудлууд одоо яригдаж байна. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах нь чухал. Гэхдээ энхийн зорилгоор халхавчлан цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх аюул хаа хаанаа байх. Дэлхийн том гүрнүүд цөмийн зэвсэглэлээр хоорондоо сүрээ бадруулахаас гадна 20 сая хүнтэй Хойд Солонгос л гэхэд бүс нутгийн хэмжээнд ямар их дарамт, стресс үүсгэж буйг та бүхэн мэдэж байгаа. Бие засах өрөөнд хүн ороод өөрөөс нь өөр хүн байхгүй бол тухайн хүн гараа угаалгүй гардаг. Харин хүн байвал дуртай дургүй гараа угаадаг гэсэн судалгааг Ундраа доктор жишээгээр авч дээрх асуудалтай холбоно билээ. Санхүүгийн салбарт Herder’s instinct гэсэн нэр томъёо байдагтай адилхан юм уу даа. Монгол улс хэдий цөмийн зэвсэгээс ангид бүс гэж олон улсад зарласан ч Орос, Казакстан, Хятадад хийгддэг цөмийн зэвсгийн туршилтуудын нөлөө Монгол Улсын хилийг нэвтрэн орж ирдэг тухай, цацраг идэвхит бодис мэдрэгддэг тухай хэлж байсан нь нэг байтугайг бодогдуулж байв.

Үй олноор хөнөөх зэвсэг буюу цөмийн зэвсэглэлээр Монгол улс хөөцөлдөхгүй нь тодорхой боловч ураны нөөцөө бизнесийн зорилгоор хэрхэн ашиглаж ёстой эсэх дээр нөхдүүд дээр дооргүй толгойгоо уралдуулж буй бололтой. Үүний нэг жишээ нь өнгөрсөн зун батлагдсан Цөмийн энергийн тухай хууль гэж хэлж болох. Дэлхий дээр уран баяжуулах салбарт Орос улс хаанчилдаг агаад нийт зах зээлийн 46 хувийг дангаараа эзэлдэг аж. Үүний дараа Франц улс буюу Арева нийт зах зээлийн 20 орчим хувийг дангаараа эзэмшиж байна. Үүний дараа Европ (Герман, Голланд, Англи улсууд) ба хойд Америк ордгоос гадна стратегийн үүднээс европ ба америкийг нэг бүлэгт оруулж үздэг ажгуу. Өөрөөр хэлбэл уран, цөмийн эрчим хүч гээд ярихаар Орос эсвэл Баруун гэсэн хоёр сонголт нь үндсэндээ Монголд байгаад байх шиг. Дэлхийн ураны зах зээл дээр тэргүүлэгч Франц улсын Арева компани Монголд сүүлийн 10 гаруй жил энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд тун чиг тэвчээртэй байж буй юм билээ. Энэ оны эхэнд Аревад Япон Улсын Мицүбиши компани санхүүжилт хийн Франц ба Япон улсын хамтарсан групп Монгол улсын уранийн нөөцийг ашиглахаар зэхэж байна. Эдгээр тоглогч нараас гадна бусад улсуудын стратегийн сонирхол Монгол улсад байгаагаас гадна сүүлд сонсогдсон сонирхолтой мэдээлэл бол Билл Гэйтс Японы Тошиба корпорацид санхүүжилт хийн дахиж цэнэглэхгүйгээр дор хаяж 100 орчим жил ажиллах цөмийн реактор барих төсөл эхлүүлж буй тухай юм.

Энэхүү асуудлууд нь Монгол улсын хувьд бүс нутгийн хэмжээнд шийдвэр гаргах, мэдээлэл солилцохыг хүссэн хүсээгүй шаардах бөгөөд үүний нэг илрэл нь Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа гэж хэлж болох. Энэхүү бүс нутагт Оросын алс дорнод, Монгол, Тайванийг оролцуулаад Хятад улс, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон улсууд багтдаг. Бараг Монголоос бусад улсууд цөмийн энергийн хэрэглэгч нар бөгөөд өдөр тутам нэмэгдэж буй хэрэглээгээ хангахаар үстэй толгойгоо маажилцаж байгаа бололтой. Харин Монгол улс тэрхүү хэрэглээг нь хангах түүхий эдийн нөөц буюу уранийн ордуудаараа энэхүү бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болж эхлээд байгаа гэж хэлж болмой. Тэр дундаа Монгол улс нь зөвхөн уран буюу цөмийн түүхий эд экспортлох биш боловсруулсан бүтээгдэхүүн гаргах (дор хаяж шар нунтаг гаргах) стратегийн зорилго тавиад буй. Одоо батлагдсан уранийн нөөцөөрөө Монгол улс дэлхийд 14-т орж буй юм билээ. Батлагдаагүй нөөцийн хэмжээг оруулбал дэлхий дээрх цөмийн түүхий эдийн тэргүүлэгч орон болох боломжтой. Монгол улс өнгөрсөн жилээс эхлэн гол гол улсуудтай хамтран ажиллах баримт бичгүүдийг баталгаажуулаад байгаагийн дотор Япон, Орос, Энэтхэг, Франц улсууд багтаж байгаа. Гэвч цөмийн энергийн салбарт боловсон хүчний асуудал маш хүндээр тусч байна. Ойролцоогоор 100-120 Монгол мэргэжилтэн байгаагаас 50 орчим хувь нь мэргэжлийн зэрэг цолтой бололтой. Ярианыхаа төгсгөлд Ундраа доктор Япон профессоруудад хандан энэ чиглэлээр боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтээ хэлэхэд өөр өөр сургуулиудын профессорууд хоорондоо Японоор ярилцан их л нухацтай бодож буй харагдаж байсан. Үүнийг тал талаас нь дэмжээд Япон багш, мэргэжилтэн нарыг Монголд аваачих, Монгол залуусыг Японд энэ чиглэлээр системтэй сургах асуудал маш чухал гэдэг нь ойлгомжтой. Уулзалтын төгсгөлд Япончууд удахгүй Монгол улс сумогоор биш цөмийн энергиэр Япон улсыг байлдан дагуулах юм байна гэж байхуй. Өөрсдийнх нь хэлснээр бол nuclear sumo шүү.

Saturday 27 March 2010

Tokyo trip day 1 – Goldman Sachs

Tokyo trip day 1 – Goldman Sachs

Сургуулийн хаврын амралтаар Токио руу 3 өдөр ухасхийгээд ирэв. Миний хувьд олон чухал хүнтэй уулзаж танилцсан маш өгөөжтэй бөгөөд сонирхолтой 3 өдрийн богино аялал байв. Цуврал маягаар энэхүү аялалынхаа тухай бичиж мэдээлэл солилцъё хэмээн сэтгэв. Хэдий өнгөрсөн хэд хоног Токио хот бороотой, сэрүүн салхитай, зэврүүн байсан ч Япон улсын нийслэлд хавар цаг аль хэдийн ирж, сакура цэцэглээд зарим газраа бүр унаж харагдана билээ. Дэлгүүр, уушийн газруудын үүдэнд нь ч гэсэн “Meet me in Spring” гэсэн зурагт хуудаснууд өлгөөтэй байх бөлгөө. Бизнес сургуулийн маань Finance Club намраас хойш төлөвлөсөн аялалаа эхлүүлж энэ удаад Токио хотын Роппонгид байрлах Goldman Sachs болон Capital Services Group дээр зочлон удирдлагатай нь ярилцлага хийж, сонирхолтой яриа өрнүүлэв.

Goldman Sachs-ийн Япон дахь төв нь Роппонги Хиллс Мори Товерийн 47 давхрыг эзэгнэгхэн байрлах агаад дэлхийн санхүүгийн хямралыг тэсээд үлдсэн тоотой хэдэн санхүүгийн том компаниудын нэг. Шил шилээ даран дампуурлаа зарлаж байсан компаниудын тоонд хэрвээ Morgan Stanley орсон бол Goldman Sachs үүний дараа дампуурахад тун чиг ойрхон байсан тухайгаа бараг хөлсөө арчин барин ярина билээ. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүх, хөрөнгийн биржийн үүсэл хөгжил зэрэг сэдвээр ном, сонин уншиж байхад бараг ихэнх дээр нь Goldman Sachs компанийн нэрийг дурдаж жишээгээр авсан байдаг юм байна лээ. Бидэнтэй уулзалт хийсэн гол эрхэм маань Goldman Sachs-ийн Investment Banking Division-ийг хариуцсан Managing Director хэргэмтэй Япон хүн байсан юм. 1998 онд Японы Кэио их сургуулийг дүүргээд ажлын гараагаа Pricewaterhousecoopers-с эхэлж байсан гэх агаад АНУ, Лондон, Япон зэрэг дэлхийн санхүүгийн бүх гол төвүүдэд ажиллаж байсан гайхалтай залуу байх. Би хараад мань эрийг 40 гараагүй байх гэж таасан. Бидний хэдэн оюутаныг энэхүү компанитай уулзуулж өгсөн профессортой цуг өмнө нь Японд ажиллаж байсан юм билээ. Япон соёл бас хэцүү шүү. Мань эрийг орж ирэхээс өмнө профессор түүнийг орж ирэхэд нь бүгд босч зогсоод мань эрийг суусны дараа сандалдаа сууна шүү гэж аминчлан захих нь нэг бодлын бахархмаар, нэг бодлын төвөгшөөмөөр. Тэгсэн бид мань эртэй цуг ярианд оролцох манай сургуулийг хэдхэн жилийн өмнө төгсөөд Goldman Sachs-нд trader-р ажиллаж буй залууг орж ирэхэд андуурч сүр сар хийтэл цэргийн арми шиг босч андуурч эндүүрээд.

Гол этгээд орж ирээд өөрийгөө товч танилцуулангаа Азийн улсуудаас хэн хэн байна, гараа өргөнө үү хэмээхэд би бээр дотроо дараа нь Монголоос хэн байна гэж асуугаад цаашилбал Мянгаа ахыг мань мэтээс асууж өрөө нэхэх вий гэж айхгүй ч гэсэн аюгүй гэгчээр тухгүй санагдаад явдаг юм билээ. Нэр нэгтийн (Монгол гэдэг нэр) чих нэг гэдэг энэ буюу. Мань эрийн яриа нь Япон улс бол хөрөнгийн зах зээл биш харин арилжааны банкууд буюу мөнгөний зах зээл давамгайлсан орон гэж эхэлсэн нь миний анхаарлыг машид татсан юм. Аль дивангаравын 1878 онд анхны хөрөнгийн биржээ байгуулж байсан Япон улсын санхүүгийн зах зээл нь арилжааны банкуудын давамгайлал дор байдаг гэж хэлэхэд итгэхэд бэрх юм. Европын ихэнх улсуудын арилжааны банкууд ч мөн адил тухайн улсынхаа санхүүгийн зах зээлийн хамгийн том тоглогч байдаг тухай батлан ярьж байсан агаад гол хүчин зүйл нь европын банкууд Universal Banking статустай буюу арилжааны болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хосолсон үйлчилгээг үзүүлдэг юм гэсэн. Өөрөөр хэлбэл Financial Holding хэлбэрийн бүтэцтэй байх нь. Японд бол илүү Bank Holding бүтэц байх. Санхүүгийн хямралын үеэр амь тариа болсон Government Package нь эдний компанид маш их хэрэг болсон бөгөөд арилжааны банкууд шиг бусдаас харилцах, хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлдэггүй хөрөнгө оруулалтын иймэрхүү институцийн хувьд ус, агаар мэт хэрэгтэй тусламж байсан гэдэг нь ойлгоход төвөггүй байлаа. 2010 он гарсаар байдал компанийн санхүүгийн байдал эрс сайжирч байгаа бөгөөд Goldman Sachs-аар дамжуулж IPO хийсэн Японы амьдралын даатгалын компанийн гүйлгээний дүн энэхүү салбартаа бараг эхний мөрөнд бичигдэх арилжаа болсон тухайгаа хэд хэд давтаж хэлнэ билээ.       

Goldman Sachs хямралыг амжилттай даван туулж, зах зээл дээр амжилттай ажиллаж байгаагийн гол шалтгаан нь газар зүйн ялгаатай бүсүүдэд байрлан ажиллаж буй олон төрлийн ялгаатай санхүүгийн бизнесүүдээс орж ирж буй орлогууд гэж тайлбарлана билээ. Өөрөөр хэлбэл бүх өндгөө нэг сагсанд хийдэггүй гэсэн үг. Санхүүгийн хямрал нүүрлэж байсан жилүүдэд жилийн орлого нь 22 тэрбум доллараар хэмжигдэж байснаас гадна хамгийн их мөнгө хийдэг бүс нутаг нь хойд америк байсаар л байгаа юм билээ. Ази тив дунджаар компанийн ашигт ажиллагааны 10%-д хувь нэмэр оруулдаг байсан бол өдгөө 20% болоод байгаа бөгөөд жил ирэх тусам өссөөр байгаа юм. Гол шалтгаан нь Хятад ба Энэтхэг улсууд. Ер нь Goldman Sachs ч гэлтгүй дэлхийн бүхий хөрөнгө оруулалтын банкууд Ази тив дээр хамаг хүчээ хаяад эхэлж буй юм билээ. Гэхдээ одоог хүртэл Азиас илүү Ойрхи Дорнодын улсууд хойд Америкийн дараа Goldman Sachs-ийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байна. Ази тивд мөнгө хийж буй гол бизнесийн чиглэл нь Equity investment ба asset management гэж дурдана билээ. Японы хувьд хөрөнгө оруулалтын бизнес өсөх найдваргүй байгаа бөгөөд үүнийг оронд M&A илүү ирээдүйтэй байгааг хэлнэ билээ. Тиймээс Япон улс Азийн улсууд руу бизнесээ өргөтгөн эрчтэйгээр ажиллаж эхэлж байгаагийн нэг жишээ нь Номура групп нөгөө ертөнцөд одсон Lehman Brothers-ийн Ази дахь салбаруудыг өөрийн болгосон явдал юм.

Goldman Sachs-ийн гүйцэтгэх захирал мань эртэй уулзахдаа бид хүний нөөцөө зөв хуваарилж ажилладаг болохоор саяны хямралыг тэсч гарлаа гэж хэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн front office буюу борлуулалт, худалдааны багаас гадна back office буюу эрсдэл, мэдээллийн технологи, санхүү бүртгэлийн ажилтануудынхаа мэдлэгийг “чулуу” болгож чадсан явдал гэнэм. Өөрийнх нь хэлснийг шууд буулгавал let their knowledge become corporate intelligence гэж. Багийн ажил хамгаас чухал гэдгийг хэд ч давтаж хэлэв дээ чухам. Асуулт хариултын цаг болоход би өөрийн урьдчилж цахим шуудангаар явуулсан нэг асуулт дээрээ нэмэн дараах хоёр асуултыг асуусан юм.

  • Олон жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын банкирын хувьд санхүүгийн зах зээл дээрх хөрөнгийн ба мөнгөний захын “зохистой” харьцаа ямар байж болох вэ? Жич: Монголд бол энэ бараг 97% ба 3% буй.
  • Арилжааны банкууд санхүүгийн зах зээлийг атгаж буй зах зээл дээр хөрөнгө оруулалтын банкууд хэрхэн өрсөлдөөний тактикаа зохиож тухайн зах зээлд нэвтэрдэг вэ?
Эхний асуултыг маань “A million dollar question” гээд хариулж чадахгүйгээ шууд хэлсэн юм. Харин хоёр дахь асуултын хувьд аливаа улсын хувьд арилжааны банкууд нийгэм дэх санхүүгийн дэд бүтэц буюу Social Infrastructure үүргийг (харилцах, хадгаламж, төлбөрийн карт, хэрэглээний зээл, гуйвуулга гэх мэт) голчлон гүйцэтгэдэг бөгөөд харин хөрөнгө оруулалтын банкууд, биржүүд аливаа бизнесийн өсөлт, өргөжин тэлэлт буюу Growth, Expansion-ийг (IPO ба хувьцааны арилжаа) голлон дэмжин ажилладаг гэж хэлсэн нь голыг нь оноод хэлсэн санагдав. АНУ-ын хөгжлийн гол хөдөлгүүр нь хөрөнгийн зах зээл гэж үздэг юм билээ. Томоохон компаниудын арай дөнгүүр төслүүдийг нь санхүүжүүлэх чадваргүй арилжааны банкууд бүхий Монгол улсын хувьд (нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгөөс шууд хамаардаг тул) чухам арилжааны банкууд нь бизнесийг дэмжигч биш “хязгаарлагч” болон хувираад удаж буй. Дээр дооргүй энэхүү асуудлыг одооноос нухацтай хэлэлцэн хөрөнгийн захыг хөгжүүлэх нилээд ажлууд Монголд хийгдэж эхэлж буй янзтай байх шиг байна лээ. Энэхүү ажлын үр дүнг нь хурдан үзэх нь Монголчууд бидний хувьд чухал ч хамгийн харамсалтай нь Монголын компаниуд ба бизнес эрхлэгч нарын хувьд давхар баланс, хуурамч тайлан гаргахаа болисон цагт л хөрөнгийн биржийн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг ойлгож буй болон ойлгохыг хүсэж буй хүн цөөхөн мэт мэдрэгдээд байгаа.

Мань эрийн хэлсэн дараагийн чухал зүйл нь ирэх 10 жил хөрөнгө оруулалтын банкуудын эрин болно гэж тун итгэлтэй хэлнэ билээ. Гэхдээ компаниудын нээлттэй байдал, мэдээллийн үнэн зөв эсэх, тухайн улсын нягтлан бодох бүртгэл болон хууль зүйн системээс шалтгаалж аль улс энэхүү зах зээлээс өгөөж хүртэх нь шийдэгдэх бөлгөө. Goldman Sachs нь дотроо арилжааны банкны бизнесийн салбартайгаас гадна хөрөнгө оруулалтын банкныхаа хувьд хоногийн 24 цагийн турш арилжаа хийх зорилгоор дэлхийн бараг бүхий л голлох цагийн бүсүүдэд салбараа аль хэдийн нээн ажиллуулж буйгаа хэлж байв.

Үүний дараа Goldman Sachs-д ажилладаг манай сургуулийг төгссөн 3 залуутай товч уулзсан бөгөөд нэг бүсгүй нь ороод 3 хүрэхгүй жилийн дотор VP хэмээх албан тушаалд очсон байсан нь үнэн бахархмаар байв. Тэдний хэлж буйгаар ихэнх байгууллагад ажилтнуудын мэдлэг, ур чадварын хувьд ямар нэг хэмжээгээр ялгаа мэдрэгддэг бол Goldman Sachs-ийн хувьд бүх ажилчид нь жигд маш өндөр ур чадвартай гэж хэлж байв. Хувийн тоглолт Goldman Sachs-ийн хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд бүх зүйл багийн хүрээнд хийгдэж ажил явдаг гээд л тэд бас онцлоод байна билээ.

Хоёр дахь уулзалт нь Capital Services Group-тэй уулзах байсан боловч би бээр өөр хүнтэй уулзахаар нилээд хэдэн хоногийн өмнө тохирсон байсан тул оролцож чадаагүйдээ одоог хүртэл харамсаад л сууна. Энэхүү хоёр байгууллагын үүдэнд болон орой нь Мицүбиши компанийн төв байраар дайран гарахад бараг арван алхам бүрийн зайтай хамгаалагч нар байнга зогсож байхыг гэнэт анзаарсан юм. Бэлэн мөнгө хадгалдаггүй газар юунаасаа болж ингэж айхтар айж өндөр зэрэглэлийн хамгаалалт гаргаж, санхүүгийн хямрал бүрэн намжаагүй үед ингэж “зардал мөнгөөр туйлж” буйг ерөөсөө ойлгоогүй. Зураг ч авахыг тас хориглож байна лээ. Дараа өдрийн сонирхолтой уулзалтын талаар хэд хоногоос блог дээрээ оруулъя. 

Sunday 21 March 2010

CHAPTER VI

CHAPTER VI
CONCLUSIONS AND RECOMMENDATIONS

Интернэтээр сонин уншиж байгаад Монгол улс маань хахир хүйтэн, их цас, малчдын ба төрийн хувийн болон хувьсгалын бэлтгэл хангалтаас болоод 4 гаран сая малаа энэ өвөл алдаад буйг баталгаажуулж мэдэв. Бид нар бараг л жил болгон л энэ тухай мэдээ сонсдог болоод удаж байнам. Өнөөг хүртэл яагаад юу ч өөрчлөгдөхгүй, яагаад бид юуг нь ч өөрчилж чадахгүй байгаа хэрэг вэ. Өдгөөгөөс бараг 6 жилийн өмнө би зорьж байгаад энэхүү асуудлаар буюу “Mongolian animal husbandry sector and its future” гэсэн сэдвээр Австралид мастерийн дипломаа бичин хамгаалж байсан юм. Файлаа ухаж байгаад тухайн үед бичиж байсан дипломын ажлын сүүлийн бүлэг буюу дүгнэлт саналын хэсгийг блог дээрээ оруулмаар санагдав. Яг одоогийн нөхцөлд зудын эсрэг миний хийж чадах ганц зүйл юм даа харь орноос. Энэхүү ажлын literature review хэсгийг би нилээд дээр мөн блог дээрээ оруулж байсныг эндээс үншиж болно. Бас мичин жилийн зуд ба нарны идэвхжил хооронд харилцаа уялдаа бий эсэхийг судлах гэж додомдож байсныг эндээс мөн уншиж болно. Аль алинийг нь харьцуулаад харвал миний юу хэлэх гээд байгаа талаар жаахан ч гэсэн ойлголт авах болов уу.  

Conclusions

There are over a half million stakeholders in the Mongolian agricultural sector and livestock still plays a significant role in the Mongolian economy. But traditional nomadic livestock handling makes it dependent upon nature and it sees herders ‘natural prisoners’. Some of the major agricultural changes, which involve the land using system, technology revolution, an increase in intensification and commercialization, resulted in changes to the herders’ level of productivity and income.

A market economy encourages herders to be business-oriented; however, this system resulted in the rapid increase of the number of livestock and overgrazing. In other words, a market economy pushes herders to act environmentally unfriendly and not socially productive.

Mongolian herders and farmers should become a business-oriented operation and create an agribusiness in Mongolia. There is such potential in Mongolia but lack of business experience, equipment, and financial ability could fail or delay such a move.

The increasing number of livestock which resulted in degradation of pastureland, natural disaster, lack of business management, the land using system challenges nomadic Mongolian herders to change their traditional extensive farming technique to cope with a market system which Mongolia only introduced over the last fourteen years.

One of the ways to solve these problems is to move towards semi-intensive and intensive methods. This method requires herder to have better land management, advanced technology, and integrated agriculture. It is needless to say that herders will choose intensive farming methods only if it costs less than their traditional extensive style and risk.

If the land privatization policy works successfully in Mongolia, the land will be considered the real asset and herders will be able to make its value for them. Banking and financial services need herders to cope with a market economy.

Summing up, a market economy pushes Mongolian nomadic herders to focus on not size of the land but management of the land and not quantity of animals but quality of animals.

Recommendations for stakeholders


  • The government needs to attempt to increase productivity (quality not quantity) of the animal husbandry sector through a host of programs, intensives, and incentives. The pasture management techniques need to be discussed. In other words, to develop animal husbandry as a modern intensive sector with consideration for its nomadic character and create modern procession industry for animal raw materials or invest substantial amounts of money in local animal raw material processing industries to protect the market from Chinese traders. It is suggested that Mongolians cannot copy foreign farming style directly because of the different lifestyle; harsh weather and some foreigners do not have a similar understanding of how a local resource works and what rules and norms others share 
  • The government should maintain the viability of rural communities, not only to support the animal husbandry sector but also to alleviate and prevent further social problems in urban areas. The government should ensure consistent development of the infrastructure sectors and focus attention on projects designed at improving energy supply, development of roads, and railway and communication systems in rural area. Such moves will create efficient and cost-effective marketing and distribution channels to improve returns for animal husbandry participants and enhanced food security for the nation because providing roads for transporting livestock and improving water supplies could increase net output from the pastoral industry and the Mongolian economy would benefit from making these improvements
  • Develop intensified cattle and sheep feeding and classify them as meat, milk, wool, and cashmere. Eventually, to integrate crop and livestock production to create a more efficient farming system and avoid total dependence on nature 
  • To improve appropriate laboratory technology, such as testing and research facilities, for the development of modern herders and to establish an intensive animal husbandry system, adapted to the natural conditions and characteristics of Mongolia and to upgrade agricultural equipment and related materials as well as to develop biotechnology 
  • To attract foreign investors into the Mongolian animal husbandry sector and to encourage foreign agricultural companies to license their technology to Mongolia 
  • To develop financial institutions such as insurance companies, local banks, and market information centres and teach herders how to use them 
  • To educate Mongolian herders about market economy, farming practice, and intensive farming systems

Tuesday 16 March 2010

How to develop Mongolia?

Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх вэ?

Иргэний Зориг Намын 10 жилийн ойн ажлын хүрээнд энэхүү сэдэвтэй холбоотой эссэ бичлэгийн уралдаан зарласан байсныг цахим мэдээллийн хуудаснаас мэдсэн билээ. Нэг орой зав гаргаж байгаад блог дээрх бүх бичлэгээ эхнээс нь дуустал нь уншиж үзэнгээ энэхүү сэдэвтэй ойролцоо бичлэгүүдээ түүвэрлэн нэгтгэж эссэ болгоод уралдаан зохион байгуулагчид руу илгээсэн бөлгөө. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр гар утсанд минь Монголоос дуудлага ирж уг уралдаанд илгээсэн эссэ маань тэргүүнд байранд орсон тухай хэлэхэд баярлахаасаа илүү гайхсаныг хэлэх үү. Магадгүй аль нэг улс төрийн хүчин зохион байгуулж буй тул мундаг мундаг нийтлэл бичдэг, үзэл бодлоо хуваалцдаг хүмүүс нь энэхүү уралдаанд төдийлэн идэвхтэй ороогүй юм болов уу гэж бодов. Ямартаа ч уг уралдаанд илгээсэн түүвэр бичлэгээ блог дээрээ тавьж та бүхэнтэй үзэл бодлоо хуваалцахаар зэхлээ. Ажаамуй!

ОРШИЛ

Бидний үнэ цэнэ юу вэ? Аливаа хүн бүрт өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, аливаа улс болгонд өөрийн гэсэн үнэ цэнэ байдаг. Харин тэрхүү үнэлэмж, үнэ цэнэ нь аюулд орсон тохиолдолд хүн амиа хорлох, эсвэл бусдын амийг хөнөөхийг завддаг юм уу гэж түүх хараад бодогддог юм. Улс хоорондын дайн тулалдаан ч энэхүү шалтгаанаас голцуу үүдэлтэй болов уу. Ямар нэгэн хувь хүн, байгууллага, үндэстэн улсын үнэ цэнэ нь хувиа хичээх үзлээ даван гарч чадаагүй цагт тэрхүү этгээд зөвхөн өөрийгөө хорлоод зогсохгүй нэг завин дээр буй бүх хүнээ далайн хүйтэн ус руу унагаж буй хэрэг юм уу даа гэж санагднам. Тэр завин дээр нь та бид бултаараа байхаас гадна мэдээж бидний орон байр, машин, чамин гар утаснууд, үнэт эдлэлүүд цөм бий. Завь хөмөрсөн л бол бүгд гүн ёроол бүхий харанхуй далай руу живэн алга болмой. Яг одоо бидний “дэлхий” гэдэг өчүүхэн завь живэх маш өндөр эрсдэлтэй байна. Эс бөгөөс зарим судлаач, шинжээчид аль хэдийн живээд эхэлсэн гэж мэдэгдэж байна.

Хүмүүн төрөлхтөний шунал тачаал хязгааргүй юм. Тэр хэмжээгээрээ бид амьдран буй байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо өөрсдийн тааллаар байлгахын төлөө бүхнийг умартан хичээж байна. Харамсалтай нь чадаж байна. Тэр ч байтугай хүн төрөлхтөн цаг хугацааг хүртэл захирахыг эрмэлзэн өдөр шөнөгүй ажиллаж байна. Өндөр технологийн хүчээр хүн дэлхийн аль ч өнцөгт 48 цагийн дотор хүрэх чадвартай болчихжээ. Жилийн тоотой хэдэн саруудад ургадаг ургамал, жимсийг асар том хүлэмж, хүчтэй химийн бордоогоор хоногийн 24 цагийн турш ургуулж нэгэнтээ чаддаг болсон байна. Хиймэл ертөнцийн эхлэл аль хэдийн тавигджээ. Эдгээрийн үр дүнд цэнхэр дэлхий маань хүн дүүрэн чихсэн “ямбий” микро шиг “ачаалал”-аа даахаа больж байна. Эх дэлхийн “амаржийн”, тоормозны накладка гэж авах юмгүй болсон. Жаахан “донсолгоо” таарангуут тэр чигээрээ цунами, хар салхи үүсгэн сэгсчиж хаян, гэнэтийн саад замд харагдвал тоормозоо барьж чадалгүй очоод мөргөөд эхэлжээ. Хүн нь дүүрсэн микрод өвөр дээрээ суух нь стандарт болсон шиг дэлхийн хүн төрөлхтөн талаар тарж биш, тэнгэр баганадсан байшингуудад сансар өөд тэмүүлэн “шопроодлон” өдөр хоногийг элээх бөлгөө.

Хүний хязгааргүй хэрэгцээг хягзаарлагдмал нөөцөөр хангах шинжлэх ухааныг эдийн засаг хэмээнэ гэж олон жилийн өмнө заалгуулж байсан. Алив эдийн засаг, нөөцөд хязгаар гэж нэг юм байдаг юм гэдгийг өдгөө хүн бүр сайтар ойлгож эхэлж буй. Та бидний хүсэл мөрөөдлийн хязгаар болсон өндөр хөгжилтэй орнуудын тансаг хэрэглээнд хүрэхээр тэмүүлж буй хэт хурдацтай хөгжил нь байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулж дэлхийн дулаарлыг үүсгээд нилээд удаж байна.

Дэлхий даяар тулгамдаад байгаа энэхүү асуудлуудын дунд Монгол Улсаа бид хэрхэн хөгжүүлэх вэ?

АСУУДАЛ

1.    Сэтгэл

1900-д оны үед Hans хэмээх нэртэй жирийн нэгэн араб адуу чухам од болон гялалзаж байв. Учир нь эзэн нь түүнд тоо бодохыг зааж өгсөн байна. Морь ч тоо нэмэх, хасах, хуваах, үржүүлэх, тэр байтугай квадрат зэрэгт дэвшүүлэх зэрэг үйлдлийг бодон хариугаа хөлөөрөө газар товшин хариулдаг байжээ. Олон ч судлаачид очиж судлан заль мэх хэрэглэсэн юм байхгүйг тогтоогоод зогсохгүй уг адууны сэтгэн бодох чадвар нь 14 настай хүүхдийн түвшинтэй ажил байгааг баталгаажуулжээ. Морь, эзэн хоёрын цуу алдар Pfungst хэмээх сэтгэл судлаачийг ирэх хүртэл дэлхий даяар цуурайтаж байв. Мань сэтгэл судлаач юуг олж тогтоосон бэ гэвэл алдарт морь маань тоо бодсон юм байхгүй харин зөв хариу хэлэхийг хүлээн өмнө нь догдлон зогсож буй хүмүүсийн сэтгэлзүй, үйл хөдлөлийг мэдэрч чаддаг байсан байна. Жишээ нь, нэг хүн 10 дээр 58-ийг нэмэхэд хэд вэ гэхэд адуу маань туурайгаараа газар товшиж эхэлдэг байна. Үзэж байгаа хүмүүс ч сэтгэл нь догдлон бүгд өөрийн эрхгүй урагш тонгойн хамаг анхаарлаа адуун дээр хандуулах бөгөөд морь хөлөө товшихоо больж дутуу хариулбал хүмүүс шаагилдаж эхэлнэ. Үүнийг морь мэдрэн зөв хариунд хүртэл туурайгаараа товшин хүмүүс баярлан, дуу алдан, хойшоогоо тонгойн алга таших хүртэл уг үйлдлээ үргэлжлүүлдэг байсан байна. Судлаач хэлэхдээ уг адуу эргэн тойрны 20 метр дотор хүмүүсийн 1 мм-ийн хөдөлгөөнийг алдахгүй харж, ойр байсан хүмүүсийн зүрхний цохилтыг мэдэрч үзэгч нарыг баясгах сэтгэлтэй байсан гэжээ. 

Улс орны хөгжлийн хурданд түүртсэн та бидэн бие биенээ мэдрэх тал дээрээ адуу малнаас ч дор мэдрэмжтэй болсон гэхэд хатуудахгүй. Бидэнд хувийн мэдлэг, чадвар, танилын хүрээнээс илүү өөрсдийгөө мэдрэх, энэхүү мэдрэмж дээрээ суурилан өөрсдийгөө зөв зүгт залуурдах сэтгэл хамгийн ихэд дутагдаж байна. Хүмүүний сэтгэл гэдэгтэй холбогдуулан нэмж хэлэхэд бизнесийн салбарт Blue Ocean гээд стратегийн нэг төрөл үүсээд удаагүй байгаа юм билээ. Энэхүү бизнесийн стратегийн гол зарчим нь өрсөлдөгч нартайгаа бүү өрсөлд, ижил төрлийн бүтээгдэхүүн битгий үйлдвэрлэ. Шинэ эрэлтийг бий болго, өмнө ч хэний ч хийж байгаагүй зүйлсийг сэдэж бизнес хий гэсэн утгатай. Бүр энгийнээр хэлбэл бизнесийн салбар, зах зээлийн эдийн засаг хэмээх гүн хөх далайд цус урсгалгүйгээр хоорондоо зэрэгцэн ажиллаж амьдарч, далайн усыг цэнхэр хэвээр нь байлгах гэсэн санаа. Одоогийн бизнесийн ихэнх загварууд хоорондоо “алалцан” далайн усыг цусаар дүүргэж буй гэж энэхүү ойлголтыг үндэслэгч нар нь тайлбарлаж байна билээ. Хичнээн толгойтой, чадвартай, хичнээн сайн, мундаг танилын хүрээтэй байсан ч аливаа хүнд СЭТГЭЛ байхгүй бол бид тэрхүү тулалдаанд биечлэн орж цусаа урсгахгүй ч гэсэн магадгүй гэмгүй бусдын цусаар будагдсан далайн усанд насан туршдаа амьдарна (амьдарч буй).

2.    Тэгш бус байдал

Ажил хэргийн шугамаар хэвлэл мэдээллийн сэтгүүлч, удирдлагуудтай уулзан хууч хөөрөн явж байхад Монголын бүхий л ТВ, сонин, сэтгүүл, интернэтийн хар, шар мэдээнд ердөө 300 хүрэхтэй үгүйтэй хүний л ар, өврийн ажил, амьдралыг бичиж тойролддог тухайгаа батлан хэлж байсан юм. 2000 оноос хойш Монголд явагдаж, хийгдэж буй бизнесийн орчин ч мөн адил хэдхэн хүн, том компанийн хооронд эргэлддэг болоод удаж буй тухай бизнесийн салбарынхан ч ярьдаг юм. Саяхан арилжааны банкууд хөрвөх чадварын асуудалд оронгуут төр банкуудад буй бүх хадгаламжинд баталгаа гаргав. Үүнийг далимдуулаад судалгаа хийгээд үзсэн чинь Монгол улсын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 1.3 сая бөгөөд тэдний 98 хувь нь 10 сая төгрөг хvртэлх хадгаламж эзэмшдэг. Xамгийн сонирхолтой нь vлдсэн 2 хувийн эзэмших хадгаламж нийт хадгаламжийн 64 хувьтай тэнцэж байгаа юм. Мөн нийт хадгаламжийн 85 хувийг иргэд, 15 хувийг хуулийн этгээд буюу байгууллага эзэмшдгээс харахад нийгмийн баялгийн 70-80 хувийг ердөө 2 хувь нь эзэмшиж байгаа нь олигархийн нийгэм болж байгааг харуулж байна гэж УИХ дээр хэдэн өдөр маргаан өрнөж байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл баялгийн тэгш бус хуваарилалт байгаа нь илэрхий харагдаж буй. Хэдий мөнгөтэй хүмүүсийн хэрхэн мөнгөтэй болсон нь бараагаа зарж буй худалдагчид огт падгүй хэрэг хэдий ч нөгөө 300 “ширхэг” нөхдүүд шударга бус аргаар нийгмийн бүхий л дэд бүтцийг эзэгнэн бусдыг оруулахгүй байгаа нь хир зөв систем бэ? Энэхүү гажиг системээс болж жижиг болон дунд хэмжээний бизнесүүд томрох боломжгүй байгаа дүр зураг ажиглагддаг.

Дээр дурдсан тоонуудтай холбоотой ерөнхий зарчмыг 1900 оны эхээр Италийн эрдэмтэн Вилфредо Парето судлаж тооцоолж алдарт 80/20-ын дүрмээ гаргасан нь өдгөө нийгмийн бүхий л салбарт ашиглагдаж байна. Товчхон хэлбэл аливаа юмны 80 хувийнх нь үр дүн, нөлөөлөл нь ердөө 20 хувийнх л учир шалтгаан, үйлдлээс үүдэлтэй гэж. Бизнес дээр бол таны компанийн орлогын 80 хувийг байнга үйлчлүүлдэг харилцагч нарын чинь 20 хувь нь л бүрдүүлдэг гэсэн үг. Сүүлийн үед хүмүүс олигархи гэж ихэд ярилцах болсон агаад энэхүү тайлбар нь миний энд бичээд байгаа 300 орчим хүмүүс байж болох юм. Энэхүү бүлэг хүмүүс голлох бизнес, эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргадаг, бусад нэгж, жижиг группыг атгадаг болохоор топ 300-д багтахын тулд зарим хүмүүс арга ядсан бүхий л аргаа хэрэглэж байна. Буруутгах аргагүй мэт. Хүн өлсөхөөрөө хоол олохын тулд юу л бол юу хийнэ. Тэгэхээр энэхүү цөөн тооны хаалттай хүрээллийг задалж нэмэгдүүлэхээс нааш нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанарт өөрчлөгдөхгүй гэж санана. Энэхүү байдлыг өөрчлөхийн тулд дахиад л бидэнд хаа хаа талаасаа бие биенээ, улс орноо гэсэн СЭТГЭЛ байх ёстой.

3.    Хамтын ажиллагаа

Бизнест өрсөлдөөн чухал хэдий ч Монгол шиг маань жижиг зах зээл дээр ижил салбарт хүчээ үзэж буй компаниудын хувьд хоорондын хамтын ажиллагаа өнөөдөр өрсөлдөөнөөс илүү чухал мэт. Cooperation ба Competition гэдгийн нэгдэл болох Co-Opetition зарчмын тухай онол, бизнесийн арга зүй өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжээд удаж буй юм байна. Ухаан нь бизнесийн ярвигтай бүхэл бүтэн орчил, нэгдлийг Экосистем гэх агаад түүнд оролцогч нар нь компаниуд, худалдан авагч нар, бэлтгэн нийлүүлэгч нар, өрсөлдөгч нар, дундын агентууд зэрэг нь багтаж байгаа юм. Миний ойлгож буйгаар эдгээр дээр засгийн газар нэмж орж ирвэл сүүлийн үед их хэрэглэгдэх болсон PPP  буюу Public, Partnership, and Private гэсэн загвар руу ороод байгаа юм уу даа. Дэлхийд алдартай Суэцийн сувгийг энэхүү зарчим дээр тулгуурлан бүтээсэн гэдэг. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалтаар бүх ажлаа бүтээлгэн анхны хөрөнгө оруулалт болон тодорхой хэмжээний өгөөжийг амласны үр дүнд тодорхой хугацааны дараа уг нүсэр дэд бүтцийг тухайн улс өөрийн бүрэн мэдэлдээ эргүүлэн авсан байх нь. 

Ухаан нь оролцож буй бүх талдаа ямар нэгэн хэмжээгээр өгөөж өгч байна гэмээнэ тухайн төсөл, үйл ажиллагаа маань амжилттайгаар урт удаан хугацаанд амьдрах, хэрэгжих боломжтойг хэлэх гээд мунгинаад сууна. 1+1=3 буюу хамтрах. Хамтын ажиллагааны цогц хүрээг экосистем гэж нэрлэх агаад чоногүй бол ой мод уйтгартай гэдэг шиг л хоорондоо харилцан эсвэл харшилдан шүтэлцээтэй байж гэмээнэ алив юм жинхэнэ утгаараа хөгжөөд байгаа юм уу даа. Яг энэхүү зарчим дээр тулгуурлан Google компани одоо Android Wireless Ecosystem-ийн дэд бүтцийг бүтээж байна. Энэхүү дэд бүтэц дээр дурын гар утас үйлдвэрлэгч, дурын операторууд, дурын аппликашн зохион бүтээгч нар, дурын контент провайдер нар, хүссэн хүн болгон ажиллаж болно гэсэн үг. Эцсийн сонголтыг хэрэглэгч л хийнэ.

Санхүүгийн зах зээл гээд хөрөнгийн бирж, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкууд, даатгалын компаниуд, нийгмийн даатгалын сан, хувийн тэтгэвэр болон итгэлцэлийн сангууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нар, ажилчид, хөрөнгө оруулагч нар, мөнгө дутагдалтай бизнес эрхлэгч нарыг багтаасан цогц экосистем Монголд байж болохоор. Даанч эдгээр нь 1+1=3 биш 1+0=1 эсвэл 0+1=1 зарчмаар хоорондоо ажиллах гээд байдаг. Зарим чадалтай нь (-1)+1=0 зарчмыг бусдад тулгах боловч урт хугацаанд өгөөж байхгүй. Бүр зарим нь харсаар байтал 0+0=0 схемээр ажиллаад байдаг.

4.    Зэллэн нисэх

Хавар, намарт шувууд ирж, буцахад тэд зэллэж буюу гурвалжин үүсгэн нисдэг. Энэхүү цувааны толгой буюу гурвалжингийн тэргүүн хэсэгт явааг нь түүчээ шувуу гэж нэрлэдэг. “Flying geese” гэсэн ойлголтыг анх Японы эрдэмтэн Kaname Akamatsu 1930-аад оны үед гаргасан бөгөөд дайны дараа буюу 1960-аад оны үед ид хүчээ авч байсан юм. Зэллэн нисэн буй шувуудын түүчээ нь Япон Улс бөгөөд дараа дараагийн шатны шувууд буюу орнуудад технологи, хөгжлөө дамжуулж явдаг, хөгжиж буй орнууд нь энэ маягаар ашиг хүртдэг тухай хүүрнэж байжээ. Монгол улс энэхүү шувуун цувааны сүүл хавиар нисч байгаа нь тодорхой бөгөөд зиндаагаа ахиулахын тулд хүссэн хүсээгүй хөгжиж буй орнуудаас суралцах, өөрсдийгөө улам нийтэд нээх, зарим хэмжээний эрсдлийг хүлээн зоригтой шийдвэрүүдийг гаргах ёстой юм болов уу гэж бодогдох бөлгөө. Тэр дундаа технологи гэгч юм ихэд чухалд тооцогдох ажгуу.

Энэхүү онолын талаар маш их шүүмжлэл, магтаалууд байх агаад бүгдийг нь энд бичих боломжгүй хэдий ч бид энэхүү ерөнхий схемээс санаа авч арай жижиг болгон улсынхаа тэргүүлэх чиглэлийн салбаруудыг бүс, аймаг, сумын газарзүйн бүсчлэлээр хуваан иймэрхүү үе шатанд оруулж, тэр хэмжээгээр төрөөс дэмжих бодлогоо нарийн тодорхойлбол алсдаа жижиг, дунд бизнесүүд, хувь иргэдийн бизнесүүдийг хөхүүлэн дэмжих бодитой ажил болохоор харагдах юм. Багаар уралддаг холын зайн дугуйн уралдаанд багийн гишүүд ээлжлэн түүчээ болж арын хүмүүсийнхээ салхийг хаан явж уралдах тактик байдагтай агаар нэгэн түүчээ шувуу үргэлж мөнхөд түүчээ байж чадахгүй агаад хэзээ нэгэн цагт хэн нэгэнд зайгаа тавьж өгөх болно. Тэрхүү шилжилтийн том эргүүлгийг арын амбицтай ангаахайнууд хэрхэн өөртөө зөв ашиглаж, хамгийн гол нь шувуун цуваагаа зөв зүгт хэрхэн залж явах вэ гэдэг нь том асуудал болж байна. Аливаа байгууллагын хүний нөөцийн удирдлага, бодлого стратеги нь комьпютерээр бол hardware, харин тухайн байгууллагын зан төлөв, ажилчдын хандлага нь software” гэсэн удирдлага, хүний нөөцийн ойлголтууд байдаг. Улс үндэстэний хувьд ч гэсэн энэнхүү загвар ижилхэн хэрэглэгдэх бөлгөө. Өөрөөр хэлбэл зэллэн нисэж буй цувааг манлайлж буй түүчээ нарт цуваа хаашаа нисэж буй зөв чиглэл, цуваанд буй бусдынхаа  хандлагыг цаг үргэлж мэдрэн бусдад гүүр болж ажиллаж амьдрах үүрэгтэйг нь бусад нь цаг ямагт мэдрүүлж байвал зохилтой.

5.    Стандарт

Аливаа бизнесийн байгууллагуудын хувьд хоорондоо ялгагдах юм тун чиг ховордож буй. Жишээ нь, барилгын компани гэхэд адилхан нь хэдэн өрөө байруудыг давхараар нь тусгаарлан, лифть, машины зогсоолын хамт стандартын дагуу барьж буй. Гэтэл яагаад нэг компани хамгийн нэр хүндтэй хэвээр байсаар байна? Учир нь одоо манай улсад мөрдөгдөж буй барилгын материал, эдлэхүүн, техникийн шаардлага болон турших аргын 250-д үндэсний стандартыг л хамгийн гайгүй мөрддөг учраас. Монгол Улсад нийт 5300 стандарт мөрдөгддөг юм байна. Үүнээс 360 нь барилгынх байдаг юм байна. Монголд 650 гаруй хүнсний стандарт байгаад байна. Үүнийг мэдсэн бол хоол, архинд хордож нас барсан хүмүүсийн сүнс нь хүртэл гомдож байгаа байх аа. Тэр байтугай “Стандартчилал, хэмжилзүйн төв”, “Улсын мэргэжлийн хяналтын газар” гэсэн том байгууллагууд хүртэл байдгаас дэлхийн ард түмэн маань “Дэлхийн стандартчиллын өдөр”-ийг хүртэл бий болгосон байдаг юм байна. За тэгээд цаашилбал, шүүх, цагдаа, шорон, эрүүлжүүлэх гээд хүчний байгууллагуудыг дурдаж болохоор байна. Олон улсын түвшинд ISO гээд цуврах байх. Банкуудын хувьд ч ялгаагүй жишээ нь, хадгаламж нээлгэнэ гэдэг нь нэг л стандарт процедур. Очно, мэдээлэл авна, хүү, шимтгэлийн нөхцөлтэй нь танилцана, гэрээ байгуулна, мөнгөө хийнэ, хадгаламжийн дэвтрээ авна. Яг дэвтрээ авсаны дараа нь тухайн харилцагчыг үдээд гаргаж байна уу, өшиглөөд гаргаж байна уу гэдгээрээ тухайн банкууд ялгагдах жишээтэй. Өөрөөр хэлбэл харилцагчийн үйлчилгээний стандарт. Манайх шиг хөгжиж буй улсад нийгэм дэх асуудал бүр болохгүй томоохон, глобаль асуудлууд дээр төрөөс техникийн зохицуулалт хийж багахан хүч хэрэглээд байх шиг байгаа юм. Харин ёс суртахуун бүхий соёлтой нийгэмд стандарт гэдэг зүйл нийгмийн бүхий л салбарт бичигдээгүй хууль хэлбэрээр оршин иргэдийнх нь дунд сайн дураар мөрдөгддөг юм шиг байгаа юм.

Юу хэлэх гээд байна вэ гэвэл бид аз жаргалтай, сайн сайхан амьдрахад нэг их шинэ санаа санаачлага, асар их хэмжээний хөрөнгө оруулалт, дүрэм журам шинээр нэмэх шаардлагагүй. Харин одоо байгаа хэдэн стандарт, шаардлагаа л дор бүрнээ ягштал биелүүлэхэд л хангалттай бус уу. 

6.    Хувь хүний нийгмийн хариуцлага

“Компанийн нийгмийн хариуцлага” гэдэг үг сүүлийн үед их “моодонд” орж буй. Энэ чиглэлийн шагнал, урамшууллын төрлүүд ч аль хэдийн гараад амжжээ. Улсад татвар төлж, олон хүнийг цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, хийж байгаа бизнес нь хувь хүмүүс, түнш компаниуд, улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа нь өөрөө шууд нийгмийн хариуцлага гэж ойлгогдох ёстой. Үүнээс гадна нийгмийн эмзэг бүлэг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн онцгой салбарууд болон урлаг, спорт зэргийг дэмжин ажиллаж байгаа чинээгээр компанийнхаа нэр хүнд, брэнд нэрийг төгөлдөржүүлж байгаа хэрэг юм уу даа.

Дээрхтэй холбогдуулаад хэлэхэд “хувь хүний нийгмийн хариуцлага”гэдэг асуудал яагаад байж болохгүй гэж? Харин ч хамгийн түрүүнд бид ярих ёстой, хэрэгжүүлэх ёстой асуудал байгаа бус уу. Ер нь бидний дунд хөрш айлуудаа таньдаг мэддэг, зөрж өнгөрөхдөө мэнд усаа мэдэлцдэг хүмүүс хэд байгаа вэ? Хөрш айлаа биш юмаа гэхэд байрны даргаа мэддэг хүмүүс бидний дунд хир олон байгаа бол?

ДҮГНЭЛТ

Улс орноо хөгжүүлэх бодлогын хувилбар, санаа гэж ярихад дараах маш ерөнхий хувилбарууд байж болохоор юм. Үүнд:

  • Дэд бүтэц – хүн – хэрэглээ
  • Хэрэглээ – хүн – дэд бүтэц
  • Хүн – хэрэглээ – дэд бүтэц
Дэд бүтэц гэдэгт зөвхөн үндэсний хэмжээний эдийн засаг, нийгэм, соёлын дэд бүтцийг хэлээгүй бөгөөд Монголоос гадагшаа, гадаадаас Монгол руу чиглэсэн мэдээлэл, арилжаа, худалдаа буюу биет болон биет бус капиталын цогц систем гэж ойлгоно уу.

Хүн гэдэгт эдийн засаг, нийгмийн харилцаанд буй бүх субъектуудаас гадна тэдний нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох сонирхол, мэдлэг, боловсрол гэсэн ойлголтуудыг давхар багтаан ойлгоно уу.

Хэрэглээ гэдгийг улс орны хөгжлийн төлөө ажиллан амьдарч буй оролцогч бүх талуудын ашиг сонирхолын нэгдэл гэж ойлгоно уу.

Дээрх 3 хувилбарын хувьд аль аль байж болох ч хөгжиж буй орнуудын туршлагаас хараад байхад Хүн – хэрэглээ – дэд бүтэц гэсэн схемийг голчлон хэрэглээд байгаа юм уу даа гэж ойлгосон. Монгол улсын маань хувьд ч гэсэн “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг эхний ээлжинд хүнтэйгээ “тулж” ажиллах буюу бие биенээ, улс орноо гэсэн сэтгэлтэй болгох нь нэн чухал байна. Ухамсар сайтай, нийгмийн идэвх өндөр, бизнесийн өндөр ёсзүйн стандарттай иргэдтэй болсон цагт хөгжлийн асуудал “асуудал” байхаа больж ашиг сонирхлын хурц өрсөлдөөн, бие биенээсээ давах гэсэн утгагүй өрсөлдөөж багасах боломжтой. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлыг зөрчил биш ашиг сонирхлын нэгдэл үүсэх юм. Бид нэгэнт ийм нэгдлийг үүсгэж чадвал миний дээр дурдсан дэд бүтэц гэсэн асуудал тэргүй тэргүй шийдэгдэх учиртай юм. Хэрэглээ гэдэг дотор эрхзүйн орчны бүхий л зохицуулалтууд, төрийн бодлогууд давхар хамрагдаад явах тул энэ нь нилээд өргөн хүрээний ойлголт болж байгаа юм.

Эсрэгээр нь буюу Дэд бүтэц – хүн – хэрэглээ гэсэн схемээр авч үзвэл хамаг хүн хүч, зардал мөнгөө үндэсний хэмжээний, үндэстэн дамнасан дэд бүтэц байгуулахад зарцуулж орхиод эргээд харсан чинь ямар ч ашигт үйлийн коэффициент байхгүй зүйлийг тогтмол зардал гарган сар, жилээр тордоод явж болох аюул байгаад байгаа юм.

Хэрэглээ – хүн – дэд бүтэц гэсэн схем нь бас боломжийн байж болох боловч дээр миний дурдсан орчны шинжилгээ бүхий Монгол улсын хувьд хүнээ эхэлж бэлдэхгүйгээр шууд “автоматаар” хэрэглээг үүсгэнэ гэхэд хэцүү бөгөөд зардал өндөртэй хувилбар болох болов уу.

Дээрхээс дүгнээд харахад улс орны хөгжилтэй холбоотой проблем нь мөнгө биш, технологи биш, байгалийн баялаг биш харин Монгол хүн та бид өөрсдөө болчихоод байгаа юм. Пирамидаар дүрслэвэл Монгол Улсын хөгжлийн гол суурь буюу фундамент нь бие биенээ, улс орноо гэсэн сэтгэл бүхий хүн гэж би дүгнэж байна.

Паретогийн зарчмаар бол дээрх дурдсан 300 орчим хүнийг Монголын 2,7 сая хүн амтай зэрэгцүүлэн 80/20-ийн харьцаатай нь жишвэл дөнгөж 0,01% болж байх юм. Энэхүү бичигхээн хувь маань 20% руу тэмүүлж байж нийгэм маань цөөн хэдэн хүний мэдлээс гарч сайхан задрах юм болов уу гэж хараад байгаа. 19,99% буюу тоон үзүүлэлтээр бол дахиад 540,000 гаран хүмүүс энэхүү нийгэмдээ идэвхтэй, бүтээлч, уйдах завгүй ажиллаж зүтгэх ёстой юм байна. Энэ хагас сая хүмүүсийн цөм нь та бидний үеийн залуучууд байх ёстой гэж бодном. Гэхдээ мэдээж системийг нь өөрчлөхгүйгээр муйхарлан зүтгээд бид юуг ч өөрчилж чадахгүй.

Онгоцтой бид өөрсдийгөө зүйрлэвэл хэдий бид хамгийн хүчтэй хөдөлгүүртэй, супер онгоц байж болох ч онгоц газраасаа хөөрөхөөс өмнө гүйх зам нь саадгүй бөгөөд хангалттай урт байх ёстойг сануулахад илүүдэхгүй буй заа. Тэгээд болж өгвөл гадагшаа явсан залуучууд нь Монгол руугаа, Улаанбаатарт ирсэн залуучууд маань орон нутагтаа буцан ирж ажиллаж, амьдарч тэндэхийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт оролцвол ч...


Тиймээ, эх орон тань маань та биднийг дуудаж байна!