Monday 29 March 2010

Tokyo trip day 2 – Nuclear Energy

Views

Аялалынхаа хоёр дахь өдөр Стэнфордын их сургуульд багшилдаг Ундраа доктортай уулзаж танилцах завшаан тохиов. Энэхүү хүн маань дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд багшлахаас гадна Монгол улсын гадаад хэргийн яам, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөхөөр ажилладаг өнөө цагийн Монгол эмэгтэйчүүдийн түүчээ болсон эрхэм байлаа. Ундраа докторын Токиод ирсэн шалтгаан нь Токиогийн их сургуулийн Инженерийн салбар сургуулийнх нь Цөмийн инженер ба удирдлагын тэнхим (Department of Nuclear Engineering and Management, School of Engineering, The University of Tokyo) дээр “North-East Asia and Mongolian Nuclear Initiative” гэсэн сэдвээр лекц уншсан явдал байсан юм. Би энэхүү сонирхолтой лекцийг сонсоод зогсолгүй Токиогийн их сургууль, Токиогийн технологийн институтийн цөмийн энергийн салбарын хэд хэдэн профессор, эрдэмтэдтэй танилцсан бөлгөө. Цөмийн энерги миний сонирхолыг ингэтлээ татна гэж огт бодсонгүй явлаа.

Стэнфордын их сургуулийн дэргэд Олон улсын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны төв буюу Center for International Security and Cooperation гэж байдаг юм байна. Олон улсын аюулгүй байдал гээд ярихаар цөмийн зэвсэг тэртэй тэргүй шууд болон шууд бус замаар холбогдоод ороод ирэх ажээ. Цөм гээд ярихаар үндсэндээ эрчим хүч ба зэвсэг гээд хоёр том сэдэв руу шууд орж болохоор юм шиг надад санагдсан. Ундраа докторын лекцэнд дурдсанаар бол алив улс хэдий чинээ их эрчим хүч үйлдвэрлэж чадна, төдий чинээ хөгжлийн манлайд хүрнэ гэж томъёолж байв. Түүнчлэн дэлхийн 6 тэрбум хүний 2 тэрбум гаруй нь өнөөг хүртэл цахилгаан хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн сацуу дахиад өдий тооны хүмүүс цахилгаан найдвартай эх үүсвэртэй холбогдож чадаагүй л байгаа аж. Цөмийн эрчим хүчний технологи нь бусад эх үүсвэрийг бодвол маш том боломж, хүчин чадалтай боловч эргээд нөгөө талаасаа сүүлийн үеийн технологи, аюулгүй байдал, боловсон хүчний өндөр стандартыг шаардах нь гарцаагүй юм. Түүнчлэн цөмийн энергийг иргэний зорилгоор ашиглах, эс ашиглах нь стратегийн хувьд асар том асуудлыг улс хооронд үүсгэх юм. Өөрөөр хэлбэл Монгол улс өөрийгөө 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Мөн цөмийн эрчим хүчний салбарт уран олборлох, цаашилбал анхан болон дунд шатны боловсруулалт хийх, цөмийн реактор барих асуудлууд одоо яригдаж байна. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах нь чухал. Гэхдээ энхийн зорилгоор халхавчлан цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх аюул хаа хаанаа байх. Дэлхийн том гүрнүүд цөмийн зэвсэглэлээр хоорондоо сүрээ бадруулахаас гадна 20 сая хүнтэй Хойд Солонгос л гэхэд бүс нутгийн хэмжээнд ямар их дарамт, стресс үүсгэж буйг та бүхэн мэдэж байгаа. Бие засах өрөөнд хүн ороод өөрөөс нь өөр хүн байхгүй бол тухайн хүн гараа угаалгүй гардаг. Харин хүн байвал дуртай дургүй гараа угаадаг гэсэн судалгааг Ундраа доктор жишээгээр авч дээрх асуудалтай холбоно билээ. Санхүүгийн салбарт Herder’s instinct гэсэн нэр томъёо байдагтай адилхан юм уу даа. Монгол улс хэдий цөмийн зэвсэгээс ангид бүс гэж олон улсад зарласан ч Орос, Казакстан, Хятадад хийгддэг цөмийн зэвсгийн туршилтуудын нөлөө Монгол Улсын хилийг нэвтрэн орж ирдэг тухай, цацраг идэвхит бодис мэдрэгддэг тухай хэлж байсан нь нэг байтугайг бодогдуулж байв.

Үй олноор хөнөөх зэвсэг буюу цөмийн зэвсэглэлээр Монгол улс хөөцөлдөхгүй нь тодорхой боловч ураны нөөцөө бизнесийн зорилгоор хэрхэн ашиглаж ёстой эсэх дээр нөхдүүд дээр дооргүй толгойгоо уралдуулж буй бололтой. Үүний нэг жишээ нь өнгөрсөн зун батлагдсан Цөмийн энергийн тухай хууль гэж хэлж болох. Дэлхий дээр уран баяжуулах салбарт Орос улс хаанчилдаг агаад нийт зах зээлийн 46 хувийг дангаараа эзэлдэг аж. Үүний дараа Франц улс буюу Арева нийт зах зээлийн 20 орчим хувийг дангаараа эзэмшиж байна. Үүний дараа Европ (Герман, Голланд, Англи улсууд) ба хойд Америк ордгоос гадна стратегийн үүднээс европ ба америкийг нэг бүлэгт оруулж үздэг ажгуу. Өөрөөр хэлбэл уран, цөмийн эрчим хүч гээд ярихаар Орос эсвэл Баруун гэсэн хоёр сонголт нь үндсэндээ Монголд байгаад байх шиг. Дэлхийн ураны зах зээл дээр тэргүүлэгч Франц улсын Арева компани Монголд сүүлийн 10 гаруй жил энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд тун чиг тэвчээртэй байж буй юм билээ. Энэ оны эхэнд Аревад Япон Улсын Мицүбиши компани санхүүжилт хийн Франц ба Япон улсын хамтарсан групп Монгол улсын уранийн нөөцийг ашиглахаар зэхэж байна. Эдгээр тоглогч нараас гадна бусад улсуудын стратегийн сонирхол Монгол улсад байгаагаас гадна сүүлд сонсогдсон сонирхолтой мэдээлэл бол Билл Гэйтс Японы Тошиба корпорацид санхүүжилт хийн дахиж цэнэглэхгүйгээр дор хаяж 100 орчим жил ажиллах цөмийн реактор барих төсөл эхлүүлж буй тухай юм.

Энэхүү асуудлууд нь Монгол улсын хувьд бүс нутгийн хэмжээнд шийдвэр гаргах, мэдээлэл солилцохыг хүссэн хүсээгүй шаардах бөгөөд үүний нэг илрэл нь Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа гэж хэлж болох. Энэхүү бүс нутагт Оросын алс дорнод, Монгол, Тайванийг оролцуулаад Хятад улс, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон улсууд багтдаг. Бараг Монголоос бусад улсууд цөмийн энергийн хэрэглэгч нар бөгөөд өдөр тутам нэмэгдэж буй хэрэглээгээ хангахаар үстэй толгойгоо маажилцаж байгаа бололтой. Харин Монгол улс тэрхүү хэрэглээг нь хангах түүхий эдийн нөөц буюу уранийн ордуудаараа энэхүү бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болж эхлээд байгаа гэж хэлж болмой. Тэр дундаа Монгол улс нь зөвхөн уран буюу цөмийн түүхий эд экспортлох биш боловсруулсан бүтээгдэхүүн гаргах (дор хаяж шар нунтаг гаргах) стратегийн зорилго тавиад буй. Одоо батлагдсан уранийн нөөцөөрөө Монгол улс дэлхийд 14-т орж буй юм билээ. Батлагдаагүй нөөцийн хэмжээг оруулбал дэлхий дээрх цөмийн түүхий эдийн тэргүүлэгч орон болох боломжтой. Монгол улс өнгөрсөн жилээс эхлэн гол гол улсуудтай хамтран ажиллах баримт бичгүүдийг баталгаажуулаад байгаагийн дотор Япон, Орос, Энэтхэг, Франц улсууд багтаж байгаа. Гэвч цөмийн энергийн салбарт боловсон хүчний асуудал маш хүндээр тусч байна. Ойролцоогоор 100-120 Монгол мэргэжилтэн байгаагаас 50 орчим хувь нь мэргэжлийн зэрэг цолтой бололтой. Ярианыхаа төгсгөлд Ундраа доктор Япон профессоруудад хандан энэ чиглэлээр боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтээ хэлэхэд өөр өөр сургуулиудын профессорууд хоорондоо Японоор ярилцан их л нухацтай бодож буй харагдаж байсан. Үүнийг тал талаас нь дэмжээд Япон багш, мэргэжилтэн нарыг Монголд аваачих, Монгол залуусыг Японд энэ чиглэлээр системтэй сургах асуудал маш чухал гэдэг нь ойлгомжтой. Уулзалтын төгсгөлд Япончууд удахгүй Монгол улс сумогоор биш цөмийн энергиэр Япон улсыг байлдан дагуулах юм байна гэж байхуй. Өөрсдийнх нь хэлснээр бол nuclear sumo шүү.

5 comments:

dddd said...

bichleg taalagdlaa. eronhiidoo chi bol ajilsag buteelch uigagui negen bololtoi. uuchlaarai bi neg sanaa helii ooroo huleej avah esehee shiidne biz dee. bid yaj hogjih be mongol ulsiig herhen hogjuuleh be geed l zondoo yarij bichdeg. yarij bichih bolgondoo bid uul uurhain tom tom orduud, uls torchdiin tuhai yariag l ihevchlen helj yaritsgaadag. bidnii oilgodog hogjil gedeg n ihevchlen bayan targan sanaa zovoh zuilgui amidrah hussen tsagtaa hussen zuilee hudaldaad avchih mongotei baidag tiim niigmiin tuhai l baidag. gevch bid yaj tend hureh uhaanaa olohgui odii hurtel yavaad baigaa. minii oilgoj baigaagaar end hed heden shaltgaan baidag.
1. bid philosopy sudlah yostoi. amidral mash engiin yum shig hernee mash eedreetei gedgiig hen hungui l medeh baih. philosopy sudlah n enehuu eedreeg gargah undsen alhamiin neg baina gej bodoj baina. baga jishee tatahad bid evtei baihdaa huchtei geed l yaridag. bas hamtarch ajillah ene ter geed zondoo yum heleltsdeg. getel evtei baina, hamtran ajillana gedeg n helj yarisanii zorgoor butdeg asuudal bish l dee. uunii tsaanaa bid zorilgoo, uzel bodloo, itgel unemshilee negtgeh gartsaagui shaardlagatai tuldag. zui n bolovsrol gej yu ve? gudamjind garaad medleg gej yu be gej asuuhad tumen humuus tumen yanzaar hariulj magad getel bid medleg chuhal gej yarichihaad tus tusdaa oor yumnii hoinoos hoogood baival bid medlegt hezee ch hurehgui. minii sanaa engiineeree bol ene l dee. tsaashaa ene metchilen amidraliin engiin zuilsiig bid negdmel sanaagaar oilgohod philosopy l tuslana.
2. shashinii asuudliig bas sonirhoj oilgoj sudalj blogtoo tavij baival zugeer gej sanalaa. ooriin chin ene blog bas ch ugui bagagui hureend humuusiig hamarsan bolohoor humuust hurgeh gedeg uudneesee oort chin ooriinhoo bodliig helj baigaa yum aa. shashin gedgiig bid id shidiin ilbe, daldiin huch ene ter gedeg utgaar tulhuu oilgodog bolohoos nariin sudalsan hun manai gandangiin lam nar dotor ch tsoohon. narindaa bol shashin niigmiin uhamsart mash tom nolootoi tuunii aguulga mon chanariig n zovoor tailbarlaj humuust hurgej chadval humuusiin chadamjiig shinjleh uhaanii medlegees hed dahin iluugeer deeshluuleh buren bolomjtoi. bolomjtoi bish ee hervee hiij chadval hed dahin iluu boloh n buren batalgaatai. shashinii gol uzel sanaa humuust burhanii dureer buudag bolohoos surgaaliinh mon chanar huvi hun ruu chiglesen baidag gej l bi heleh geed baigaad. tuhailbal buddaiin philospy-d burhan gedeg bol hun. hun bolgon burhan boloh chadamjtai. budda bol gegeersen burhanii l ner gej surgadag. eronhii zorilgo n humuuniig ooriin setgel sanaagaa buren udirdaj surahad l chigluuldeg iim l ed l dee. niigmiin buh gishuudiig lam bolgoh albagui. uil uriin onol, energiin huuli geh met bureer nerleed baigaa enehuu shashinii holbogdoltoi asuudliig humuust zovoor hurgevel hun bolgon saihan amidrahiin tuld sain zuil l hiideg boloh yum gej bodood baigaa. saihan bayan amidrana aa geed hulgai hiideggui bolgohod l uchir n baigaa yum gej bi oilgodog.
minii sanal bol minii duridsan enehuu ochuuhen zuilsiig anzaarch neg uzeed sudlaad blogtoo bas todorhoi hemjeegeer humuust hurgeh talaas n tavij baival zugeer yum uu l gej bodloo. ooriin chin bichleguudiig ajihad ene chiglelees joohon hondii hun shig haragddag. manai mongolchuudiin ulajmlalt philosopy ch baidag biz dee "sain yavah sanaaniih", 'ezen hicheevel zaya hicheene' geh met. ene chin nogoo l uil uriin onoliin tasarhai yavaad baigaa yum shuu dee.

Vinzo said...

Сайн уу Dddd,
Дээр Япон эрхмийн бичсэн нийтлэл дээр өөрөө жаахан бухимдуу сэтгэгдэл үлдээсэн байсан. Би хариу өгч амжилгүй явсаар өдий хүрэв. Нийлүүлээд одоо бөөндөөд орхиё.
Би шүүмжлэлд дуртай. Өөрийн чинь challenge хийсэн асуултууд, шүүмжлэлүүд чинь их сонирхолтой байдаг. Өөрсдийн үнэ цэнээ мэдэрч байна гээд цээжээ дэлдээд, чихээ бөглөөд бусдын юу хэлж байгааг сонсохгүй бол нэг их хол явахгүй гэж би итгэдэг. Ядаж л өөрийн үнэ цэнээ гүйцэд мэдрэхийн тулд ямар нэг юмтай харьцуулж үзэх хэрэгтэй болно оо доо. Ялангуяа Япон мэтийн манайхаас тэс өөр соёл, заншил, нийгмийн үнэлэмжтэй хүмүүстэй өөрсдийгөө харьцуулбал бид өөрсдийнхөө мөсөн уулын орой биш их биеийгээ олж харахад туслах ч юм шиг санагдаад байдаг юм. Мэдээж шүүмжлэх, шалтгаангүй муулах хоёрын хооронд асар том ялгаа буй. Энэ ялгааны голд л бид улаан шугам татаад сурчихмаар байгаа юм. Яваандаа болох биз дээ. Бусдын шүүмжлэлийг хүлээж авснаар хэн нэгэн өөрийн үнэ цэнээ алдахгүй шүү дээ. Хүн өөрт байхгүй юмныхаа төлөө бухимдан тачаадах нь угаасаа хүн гэдэг адгуусны байгалийн "бэлэг" юм шиг байгаа юм. Тэрийгээ гадаад ертөнц рүү ямар хэмжээгээр илгээж байгаагаас тухайн хүний нийгэм дэх байр суурь нь харагдаж байдаг.
Ер нь бол өөрөө намайг жаахан "глобаль"-ний түвшинд бич гээд байх шиг байгаа юм. Философи, шашин гэх мэт. Энэ сэдвүүд ч гэсэн явсаар л байгаад хувь хүний үнэ цэнэ, ертөнцийг үзэх үзэл дээр уулзалдах болов уу гэж мунхаглаад байдаг юм. Өөрөө ч гэсэн энэхүү бодолтой санал бараг нийлэх байх гэж тааж байна. Дэлхийн 6 гаруй тэрбум хүн бараг төдий хэмжээний ялгаатай үнэ цэнэ, амьдралын хэмжүүр, зорилготой байх. Эдгээрийг нь шууд хувааж ангилаад манай тал, дайсны тал гээд хүчээр хаших нь утгагүй. Тийм ч учраас олон уургальч үзэл, хувь хүн тус бүрийн ялгаатай үнэ цэнүүд энэхүү ертөнцийн амьдралыг өдөр бүр сонирхолтой болгож байдаг гэж харагдаад байдаг. Unzo-ийн блогийг өнөөдөр орж харлаа. Тэнд байгаа өөрийн чинь болон түүний гаргаж тавьж буй сэдэв, мэтгэлцэж буй арга барил, сэдлүүд тань үүний нэг жишээ гэж би бодоод байна.
Яг үнэндээ бол миний блог дахь бичлэгүүдийн бараг 90% нь шууд болон шууд бус утгаараа хувь хүн болон миний өөрийн амьдралын үнэ цэнэ, үзэл баримтлалын тухай бичлэгүүд байгаа гэж би бодож байна. Хэт албаны үг хэллэг хэрэглээд, мундаг мундаг онол, мэргэжлийн үгнүүд хэрэглэж бичихээр хүмүүст хүрч ойлгогдох нь түвэгтэй байдаг тул би аль болох энгийн үгээр, энгийн жишээгээр тайлбарлаж, өөрийн үзэж харсан, мэдэрсэн зүйлсээ бусадтай хуваалцах гээд ухнатаад байгаа юм. Өргөн утгаараа бол философийн сэдэв мөн биз дээ? Миний бодол бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх албагүй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Цаашид жаахан ерөнхий түвшинд үзэл бодлын гаргалгаа хийж бичих гээд үзье. Гэхдээ таалагдахгүй болон болохгүй бол өөрийгөө хүчлэхгүй. Бараг л миний бичлэгийн стиль биш гэж бодож байна.
Миний блогийг хэдэн хүн уншдагийг ёстой мэдэхгүй юм байна. Олон хүн уншдаг юм шиг санагдсан бол надад их л тааламжтай санагдаж байна. Цаашид зөвхөн бие биенээ улам их сорьж, хурцалсан шүүмжлэл, сэтгэгдлүүдээ солилцож байя. Харин шалтгаангүй муулах гэдэг улаан шугамийг бидний мэтгэлцээний хаагуур нь татах ёстойг өөрөө надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.

dddd said...

hi. mongoliig japantai, japanig orostoi, orosiig chinatai, chinag usatai, usag mongoltoi iimerhuu haritsuulalt baij bolohuu. ooroor helbel talhchin tariachin zagaschin malchin humuusiin amidraliin hev mayag ertontsiig uzeh uzliig haritsuulaad ali negniig n uguisgej boloh uu?? esvel unzo-vinzo-dddd-unzo gedeg ch yum uu. ooroo hellee hun burt ooriin une tsene gej bii gej. bi huvidaa bol ooriin une tsenee medreh tuhai bish oorsdiin unet zuilsiin tuhai l yarisan yum aa. mongol gedeg ner orshin baihiin tuld mongoliin ireeduid itgedeg humuus baih tuhai l helsen. bid oorsdiin itgeliig hamjaad buzarlachihval tegeed l duusaa sh dee. ternees mongol hun onoodor heden togrogoor amidarch baigaa n chuhal bish.
za ene tuhai bas neg bodooroi joohon tulhuu bichih geheer humuus hun muullaa gej oilgood baih shig baina.

Anonymous said...

vinzo chinii bichleg nadad uneheer taalagddag.maash uhaantai hudulmur ch negen gedgiig bi uuriin erhgui huleen zuvshuurtsun baigaa.Gehdee chi bas shuumjleld ih durgui handah yumaa.Uneheer ih ach holbogdol ugch hariu ilgeej nyalganalgui nyatsaalt ugch baigaa ni sain hereg.Busdiin ugiig bas sonsoj baih heregtei shoo

Anonymous said...

хэхэ одоо энэ цөмийн мэргэжилт авхай болон цөмийн энерги дэмжигч хүмүүс токиоруу яваасай. Болж өгвөл фүкүшимагийн дэлбэрсэн атомын цахилгаан станц дээр очиж бодлого боловсруулж туршлага судалаасай. Аминдаа хайртай болохоор явахгүй л дээ. Стэнфорд гэж юу юм бээ? ухаантай царайлсан тэнэгүүдийн газар байдаг даг.
ХӨгжлийн манлай??? элэг хөшчихлөө. Одоо япон яаж хөгжлийн манлайгаасаа чөлөөт уналтаар унахыг харах цаг ирнээ.