Monday 29 October 2007

Power

Views

Эрх мэдэл

Энэ сэдвийг бичих болсон шалтгаан нь миний дотроо үргэлж бодож явдаг 2 зүйл байлаа. Үүнийг нэг нь, Алвин Тофлерийн “Power shift” хэмээх номонд дурдсан байдагчлан эрх мэдэл шилжихэд мөнгө, мэдээлэл, хүчирхийлэл буюу зэвсэг гэсэн 3 зүйл л нөлөөлдөг гэсэн байдаг. Хоёр дах нь “Хүний мөн чанарыг жинхнээс нь харъяа гэвэл эрх мэдэл, хангалттай мөнгө өгөөд үз” гэж.

Сонгууль ойртохын хирээр болсон болоогүй хүмүүс зурагтаар ёстой л болсон болоогүй юм ярьж байна аа. Үнэхээр чадалтай, мэдлэгтэй хүмүүс нь тэгж олны өмнө шал өмнөө юм ярьж шившигээ хутгахгүй нь мэдээж. Тийм ч учраас жинхэнэ нийгмийн түүчээ болсон хүмүүс нь авах ёстой, эдлэх ёстой эрх мэдлээсээ холдоод байгаа юм уу? Эсвэл тэнэг хүмүүстэй тэнэг юм яриад л явах ёстой юм уу? Уул нь тэнэг, ухамсаргүй хүмүүс засарч болдог доо.

Зүгээр нэг гудамжинд явж байсан хүн нэг нартай өдөр пүн гээд л цул эрх мэдэл, мэдээлэл дунд орчихоор яаж тэвдэж, яаж барьц алдахыг нь төсөөлж байна уу? Хамгийн аюултай нь энэ хүн шиг санаандгүй байж байгаад эрх мэдэлд хүрсэн хүнээс илүү энэхүү эрх мэдэлд хүрэхийн төлөө өөрөө чадваргүй мөртлөө амь биеээ золиослон байж хүрсэн хүмүүсд л аюул байгаа юм. Тэд шархаа нөхөхийн төлөө бүх төрлийн буруу мэдээлэл, буруу сувгийг ашиглана. Яг л эрх мэдэлд хүрэх гэж тэмцсэн шигээ.

Гадаад, дотоодын мэдээ, түүхийг ажиглаад байхад аливаа нэг зүйлийн өндөрлөгт ийм өчүүхэн зорилготой гарч ирсэн нөхдүүд чухам л тэр л хязгаар, хүрээгээрээ сэтгэдэг нь бас нэг том аюулыг нийгэм, тухайн орчиндоо үүсгээд байх шиг. Түүнээс гадна өөрөөс нь илүү хүн гарч ирэхийг тэвчихгүйгээр үл барам өөртэйгээ адилхан долдой нараар өөрийгөө хүрээлүүдэг нь жам юм уу даа. Нөгөө долдой нар нь хашлага дээр гарч зогсонгуутаа өөрсдийгөө тэнгэрт гарсан гээд бодоод явчихдаг юм шиг байгаа юм. Түүнээс болоод төрийн хүнд суртал, авлига, хээл хахууль, рекет, хов жив эд нар чинь л чухам цэцэглэдэг бус уу?

Эцэст нь ажиглалт дүгнэлтээ хэлэхэд, ямар ч том буюу баян, супер хөдөлгүүртэй буюу ухаантай гэж өөрийгөө боддог, сайн нисгэгч буюу сайн чиглүүлэгч, зөвлөгчтэй онгоц буюу хэн нэгэн бодгаль байсан ч гэлээ нисэх онгоцны тань зам нь буюу хийж байгаа үйлдэл, ажил чинь, бодож байгаа бодол тань өөгүй, хангалттай урт буюу цэвэрхэн бөгөөд зөв байх ёстой гэдгийг анхаарахгүйгээр богинохоон хугацаанд өндрөөс өндөрт тэнгэрт нисэхийг мөрөөдөж бүтэлгүйтэж байгаа өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй явдлууд л юм уу даа.

3 comments:

Anonymous said...

үнэн юм бичжээ, нэг хэрээний үлгэр байдаг мэдэх үү би сайн санахгүй ч гэсэн дүрслэх гээд оролдоё
нэг хэрээ бүргэдтэй барьцаж л дээ чи яагаад жигүүртний хаан гэгддэг юм би чамаас юугаараа дутуу юм, 2-уулаа өрсөлдье гээд бүргэдийн нисдэг өндөрт нисэж хүрчээ тэр үед нүд нь бүрэлзээд далавч нь чичирч байсан боловч худлаа хэлээд бүүр өндөрт нисэхийг хэрээ хүсдэг бхгүй юу,бүргэд юу ч хэлэлгүй хэрээг гарьдийн нисдэг өндөрт аваачтал хэрээ нь их аймраар үхдэг юм /зүрх нь дэлбэрдэгч билүү хэхэ/ энэ үлгэр одоо биеллээ олоод л байгаа шүү дээ

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Үнэнхүү улс орныг өртөөчлөн авч явах эсвэл удирдан чиглүүлэх хүнийг яаж таньж олдог бол. Эсвэл тэд өөрсдөө төрдөг юмуу. Бусад оронд мэдээж туршлага байдаг л байхдаа. Элбэгдорж нэг иймэрхүү лекц уншаад л байсан санагдана. Одоо санах юм байдаггүй ээ

Carlos said...

Hi from Lisbon.Perhaps you'd like to visit my cartoon blog.Cheers.

http://papaxicolates.blogspot.com