Thursday, 18 October 2007

Morin huur assemble

Views

Морин хуурын чуулгын ойн цуврал тоглолт

Тус чуулга 15 жилийнхээ ойд зориулан хийж буй 4 цуврал тоглолтын 2 дахь нь болох “Шилдгийн шилдэг уран бүтээлийн тоглолт” нь Соёлын төв өргөөнд болсныг нь очиж үзлээ. Багагүй нервтүүлсэн зүйл нь цагаа барьдаггүй үзэгч нар. Тоглолт эхлээд аль хэдийн 30 гаран минут өнгөрөөд, заалны гэрэл унтарчихсан байхад л цуваад л байх юм. Яаж ийж байгаад ажлаа зохицуулаад цагтаа ирж, хөгжимчид, удирдаач, бусад үзэгч нараа хүндэлж болдоггүй л юм байх даа? Гэхдээ аз болоход энэ нерв маань удаан үргэлжлээгүй юм аа. Морин хуурын чавхдасаар Монголын болон гадаадын сонгодог хөгжмийг уянгалуулах тэр чадварлаг залуус, удирдаачийг хараад, хөгжмийг нь сонсоод амьдралын маань бүх л баяр, гуниг тоглолтын 2 цагийн турш нүдний өмнө жирэлзээд өнгөрөх шиг санагдсан. Юмыг төгс, бүрэн эзэмшинэ гэдэг тэр л байх. Бүр гадаадын сонгодог зохиолуудыг морин хуурт зориулж бичсэн юм шиг л гайхалтай тоглож байсан тул нөгөө самсаа шархирна гэдэг шиг л юм болсон. Монголын хамтлаг дуучид, хошин шогийнхон гадаад явж тоглолтоо хийлээ, тэнд амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ тайлагналаа гээд яриад байдаг. Энэ чуулга маань очиж энэхүү бүтээлүүдээ тогловол харьд байгаа Монголчуудад маань ямар их энерги, эх орноо хайрлах хүсэл төрүүлэх болоо?

Энэхүү тоглолтын өмнөхөн Жанцанноров гуайн ярилцлагыг сонин дээрээс уншиж байхад мань хүн уг чуулгын залгамж халаа байхгүй боллоо, энэ залуу маань амьдралаа бодохгүй бол болохоо байлаа, төр засаг ерөөсөө дэмждэггүй гээд жишээ баримттай ярьсан байсан. Би тэгээд бодоод байгаа юм. Энэ чуулгыг арилжааны хэлбэрт оруулж болдоггүй юм уу? Хөдөөнөөс ирсэн улаан хацартай залуучууд ирээд л хэдхэн зохиолын дуу дуулаад од болчих юм. Урд өмд, уранхай майктай бацаанууд хип хоп энэ тэр гээд явж байгаад л өндөр өртөг бүхий клип хийлгэж, ар гэртээ огт санаа зоволгүй бүх амьжиргаа болон ажлын зардлаа олоод яваад болоод байгаа харагдаад байдаг? Энэ алдартай чуулга маань арилжааны зөв менежмент хийж чадвал юун зохиолын дуучид, юун хип хоп, рок, поп одууд вэ? Нэр хүнд, ур чадвараараа бусдыг зодон, мөнгийг хүүлж өгөх боломжтой шүү дээ. Орос, Япон, Герман, Францын дэлхийд алдартай бараг бүх л театрт нь очиж тоглож байсан энэхүү залуучуудыг маань Монголдоо одууд шиг биш юмаа гэхэд ар гэр, аж ахуйн ажилдаа санаа зовохгүй ажиллуулж, амьдруулж болмоор доо уул нь.

Гаднаас нь харахад ажиглагдсан зүйлүүдээ л бичлээ, нарийн учрыг нь ямар мэдэх биш дээ. Зарим юм нь болдоггүй л юм байлгүй дээ. Ямар ч байсан Морин хуурын чуулгын бүх залуучууддаа 15 жилийн төрсөн өдрийн мэндийг нь хүргэхийн сацуу удирдаач Батчулуун, Чинбат, хөгжмийн зохиолч Жанцанноров болон бусад бүх хамтрагч нарт нь уран бүтээлийн амжилт, хамгийн сайн сайхан бүхэн хүсэн ерөөе. Нөгөө чи шүү гэдэг шиг та нар шүү.

3 comments:

Bayasaa said...

Uneheer manai morin huuriin chuulgiig uzeed, buur sonsohod hurtel setgel mash ih dogdolj samsaa sharhirdag shuu. Haramsaltai ni edgeer togloltuudiig uzej amjihgui ni haramsaltai... Gehdee end turiin zohitsuulalt heregguiee, Vinzo! Turiin zohitsuulalt baisan tsagt yaj iij baigaad l ter hund surtal, tomilgoo, free riders problem bugd baih l bolno. tiimees tsever commercial bolgoh tal deer l bodoh heregtei baih. Yuunii umnu ter umduu chirsen hip hop patsaanuud yaagaad heden tugruguur clip-ee hiilgeed daldaigaad guigeed, terniigee zarj borluulaad ergeed heden tsaas olood baina gedgiig sain sudlah heregtei baih l da. gehdee medeej ene bol delhii niitiin chig handlaga, deerees ni zaluuchuudiin maani bolovsroliin tuvshind l baigaa baiha. Gehdee end bi buh zaluuchuud gehgeegui yum shuu. Ta nar har l da, gudamjind shuudai shig umduu chirsen hichneen zaluuchuud gaduur yavj baigaag. Gehdee bi ter umssun zuusniig ni shuumjlehgeegui yum shuu. Zugeer l ter shuudai shig umd umsuud yavj bolno. Ternii hajuugaar aimar bor/maybe har tsaraitain baij usee sharaar perkisduulne ch genuu, buduuldag ni yamar uchirtain boloo? haltar deer ni ulam haltar haragduulaad baina shd.... ingeed harahaar zaluus maani uuriin bodolgui, itgel unemshilgui, bolovsrol muutai baigaan baina da l gej bodogdoh yum. bi ch uuruu neeh ih bolovsroltoi zaluu bish l de. gehdee l arai ch tiim deeree tulchihaagui bainaa. zugeer l surch medej, bolovsroyo l gej bodoj, hicheej yavdag negen. Tiimees mental changes hiih heregtei baihaa. Morin huuriin chuulgiig iluu commercial bolgood tuugeeree zaluust bas urlagiin bolovsrol olgodog baih heregtei de....
Ta nar medej baigaa baih Orosiin erunhiilugch Putin zasgiin gazriinhaa terguuniig shineer tomilson. Viktor Zubkov gedeg nuhur tomilogdonguut Komsomolskaya Pravda sonin shine PM-iinhaa ajil amidraliin zamnaliig sudlaj hamtarch ajillaj baisan, darga tserge, bagsh, geed l humuustei uulzaj Viktor Zubkov-iin amidraliin talaar survaljilsan baina. Nileed deer ued Zubkov negen orosiin huduu oron nutagt bairlah negen alban gazriin darga hiij baihdaa ajilchidaa bugdiig ni ahcaanii mashin deer achaad Moscow orj Ih teatr-t avaachij songodog urlagiin toglolt uzuulj baisniig negen ajilchin ni durdaj baisniig sayahn bi unshsan yum. Yag ene meteer zahirgaadaltaiin argaar bish uur alivaa negen argaar zaluuchuudiig songodog urlag yadahdaa jild neg udaa uzuuldeg bolchuul... Viktor Zubkov bas zuv l bodoltoi hun baina gej bi bodson. Sorry Vinzo, ajil deeree coffee break avah zuuraa baahan balai yum bichchihlee... Keep going dude!

Otgonbileg said...

Нөгөө дарга нарын эмоциороо юу юуны духанд хүрэлгүй хөөрсөндөө болоод үг хэлчихдэг шиг юм хэлчихэв үү яачихав.

Хүн л болсон хойно сэтгэл хөдлөж ч таарна шд.
Яахав мань монголчууд гитар барид, бөмбөр нүдээд хашгираад юу л удаа гэж үсрээд л 30 дөчин жил болж байгаа, тийм юмтай харьцуулбал монголчууд морин хуур бариад өчнөөн мянган жил болоод бараг мэргэжлийн болцон байлгүй хажууд нь. тэхээр хамаагүй тэгж өсөж байгаа урлагын урсгалуудтай жишээд юун тэр манатай гэж хэлэх эрх байхгүй гэж бодож байна.

Харин энэ их урлагаа, эсвэл чаддаг юмаа монголчууд жаахан өөд нь татаж, илүү чамин, илүү сайхан шийдлүүдээр дүүргэж орчин цагийн морин хуурын гайхамшгийг гарган ирж тэрүүгээрээ бахархан дэлхийд цээжээ дэлдэх хэрэгтэй гэж боддогоороо санал нэг байна шүү харин.

Гэхдээ ийм юмыг сонсдог мань мэт нь хийхээсээ илүү дардаг хэдүүд нь Жанцаа ах нь өөрөө хийж, бусдад таниулж түгээж, дэлгэрүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
Эс бөгөөс монгол л болсон хойно үзчихээд гарч ирээд хөөрсөндөө болоод бөөн юм яриад явсан хэдэн хүнээс өөр хүн байхгүй нээ.

Яг л нөгөө Очирбат агаа шиг за монгол ч ёстой гараад өглөө л дөө ухааны юм яриад дээлэндээ шавар /түүхий нефть/ нялгадаад зогсож байдагтай адилхан л юм болохвийдээ таминь ээ. Тэгээд яасан одоо бараг нефьт олборлож байгаа юмуу үгүйтэй л байгаа здээ.

Чоконина

Батхүү said...

морин хуурын аялгуу ч үнэхээр нутаг бодогдтол эгшиглэдэг шүү, учиргүй уянгалахгүй ч цаанаа нэг л дотно сонсогддог

тэр менежментийн тал дээр бол хувьд гаргах ч юм уу эсвэл нөгөө ХҮДС шиг аваад явчих чадвартай хүнд нь менежментийн хувьчилал зарлах хэрэгтэй байхаа, үнэхээр хүн үзэж бна уу үзэж бна дэлхийд эрэлттэй байгаа юм бол яагаад тэдний цалин урамшуулал тийм бага бгаа гэж гээд л бодоод үзэхээр яалт ч үгүй хувьд гарвал л ахиу цалин хүртэнэ дээ одоогийн байдлаар бол магадгүй ирээдүйд төрөөс өгөх цалин хөлс, шан харамж өсөх л бх л даа