Tuesday, 25 December 2007

Merry Christmas?

Views

Зул сарын баярын мэнд?

Зул сарын баяр буюу хүн төрөлхтөний лай ланчигийг өмнөөс үүрч зовох тавилантайгаар Ертөнцийн эзнээс манай дэлхий рүү илгээсэн хүү болох Исүүсийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Өнөөдөржингөө бусдаас Merry Christmas гэсэн мэндчилгээ хүлээн авсантай зэрэгцээд Цахим Өртөө сүлжээний андууд яг энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байхыг уншаад тэрхүү хэлэлцүүлгийн талаар блог дээрээ бичиж байгаа юм. Энэхүү баяр нь яг үнэндээ Христийн шашинтан хүмүүсийн баяр бөгөөд бид нар моод дагаад ч юм уу, эсвэл англиар гоё мэндчилгээ бичих гээд, эсвэл бичиж, явуулж байгаа юмаа огт мэдэхгүйгээр л бие бие рүүгээ цахим захидал чулуудаад байх шиг. Баян-Өлгий дэх Казах залууд ч юм уу, эсвэл Хөвсгөлийн бөөд очоод Исүүсийн төрсөн өдрийн мэнд хүргэе гэвэл ямар сонсогдох бол? Нөгөө хүнээ үл хүндэтгэсэн хэрэг болох уу, эсвэл... Тэрнээс биш Христийн шашинтан найзуудад маань үүнээс илүү баяр гэж байхгүй бөгөөд бид хэд баярын мэндчилгээ хүргэх нь зүй ёсны хэрэг мөнөөс мөн.

Монголд маань барууны соёл хүчтэй түрэн орж ирж байгаатай холбогдуулан энэхүү шашны баяр нь илүү commercial буюу арилжааны шинжтэй болоод байгаа юм уу даа. Угаасаа дэлхий даяар том дэлгүүрүүд, үйлчилгээний байгууллагуудын жилийн гол орлогоо хийдэг үе нь яах аргагүй мөн. Гэхдээ энэ баярын мэндчилгээг хүлээж авч байгаа хүн Христийн шашинтан мөн, бишээс үл хамааран эмзэглэхгүй л бол хэлж байгаа хүн нь бодвол сайхан сэтгэлээр л хэлж байгаа гэж ойлгоод байгаа. Эсрэгээрээ загалмайтны аян дайн шиг аюул болох юм биш биз дээ. Шашин болгоны ард мафи маягийн хүчний нэгж байдаг юм биш үү. Тэрний зохион байгуулалт нь бараг S.W.A.T маягийн бүтэц Холливүүдийн кинон дээр гараад байдаг. Буддийн шашин ч бас дутахгүй Шаолин энэ тэр гээд байдаг биз дээ. Далай багшийн бие хамгаалагч лам нар нь том залуучуудыг хөнгөхөн цохиод л унагадаг гэж сонин дээрээс уншиж байсан. Харин лалын шашныханы амиа золиослогч нар ямар учиртайг нь сайн ойлгож амжихгүй л яваад байна.

Харин лалын шашны талаар сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Рамадан сар, Наурызийн баяр гээд тэмдэглэлт өдрүүд байдаг. Чухам аль нь иймэрхүү баяртай дүйдэг юм бол? Аллах, Мухамед, Коран судар гээд гүүгэлдээд үзвэл зөндөө л мэдээлэл гарах байх.

Жил болгоны 5 сарын 12-нд Буддагийн төрсөн өдөр болдог санаж байна. Энэ өдрийг цагаан хоол идэх ёстой өдөр гэдгээс бус яг жинхэнэ утгаар нь Монголчууд тэмдэглэдэггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл яг ямар учиртай баяр ёслол тэмдэглээд байгаа, энэ нь мань хүнд хамаатай эсэх, нарийн учир начрыг нь мэдэж байхгүй бол удахгүй “Ханш нээсэн өдрийн баярын мэнд” гээд мэндчилгээ ирэхэд ойрхон байна шүү.

6 comments:

Ганаа_бж said...

Shine jiliin mend hurgeye.
Saihan bayarlaarai.

Гантулга Т.Т said...

Уг нь энэ үеэр хойно хойноосоо олон баяр хорвоог тойрч болдог учир Holiday greetings! л гэсэн мэндчилгээ байхад хангалттай санагддаг юм. Ямар шашинтай, хоол иддэг гээд бүх зүйлийг нь таарулж мэндлэвэл уг нь сайхан л байх. Practical биш учираас хүмүүс залхуураад нэг гадаад танилаасаа ирсэнийг нь бөөндөөд бусаддаа явуулдаг байж болох юм.

Шашин гэснээс витаминжуулалт, гоожуур нар хэн нэг хүний хэлэх ёстой зүйлст extreme version-р дуугаа өргөөд л байдаг юм билээ.

Hvsliinjiguur said...

Уг утга учирыг нь сайн мэдэхгүй бол тэрийг нь өнгөн дээрээс нь шүүмжлэх нь ч хаашаа ийн. Мэндчилгээ явуулсан, авсан 2-н сэтгэл нь мэдэж дээ.
Одоо бол Шашны аюулаас илүүтэйгээр Хүн хүнээ гэх сэтгэлээ алдсанаас болж илүү их аймшиг болж байна шүү дээ. цаана чинь
ямартай ч атугай. Христмас баярын мэнд...

buree said...

Христийн шашинтан хүнд бол цагаан сар л гэсэн үг байхдаа. Мэнд дэвшүүлээд бэлэг өгөөд л. Манайхан шиг хамаатан садангаараа биш ч гэсэн гэр бүлийн хүмүүс цуглаж баярладаг. Мэдээж илүү эдийн засгийн үр ашиг ихтэй нь манайд хэрэгтэй биз дээ. Наймаа түргэсээд эргэлт нь хурдан болно гэдэг юм уу.. Тэгэхээр сайхан баярлаад л өнгөрнө биз. Яадаг юм. Христийн шашны хувьд тэнэг үлгэр яриад түүндээ итгүүлэх гээд хүчлээд байдаг нь таалагддаггүй. Харин зөв юм хийж сайхан амьдар гэдэг нь бүх шашин адилхан хэлдэг хойно. Хүнд хэрэгтэй бол ямар хамаатай юм. Бүгдэд нь сайн сайхныг хүсье!

БумЭрдэнэ said...

За ямар ч байсан чамд шинэ оны мэнд хүргэе ээ

boogii said...

Сайн байцгаана уу? Хэдий ажил ихтэй боловч бичсэн зүйлүүдийг өгүүлбэр алгасалгүй уншлаа. сайн бичжээ. Би ч мөн юманд шүүмжлэлтэй хандаж явдгын хувьд бичсэн зүйлийг чинь дэмжиж байна. Цаашид саналаа бичиж байх болно.
Зул сарын тухайд жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг оронд байсны хувьд энэ баяртай танилцсаан.Манайд бол яахав хүмүүс их гадагшаа явж мэдээлэлийн ирэнд амьдарч байгаа мөн хрситийн шашин манайд их дэлгэрсэнтэй холбогдоод энэ баярыг өргөн тэмдэглэдэг болжээ. Яг үнэндээ бол ихэнх хүмүүс ямар учиртай нь сайн мэддэггүй. Гэхдээ монголчууд маань ямарч юмыг өөрсддөө тааруулчихдаг авяъастай хүмүүс ч юм шиг, эсвэл юманд итгэж туйлшрахдаа амархан ч хүмүүс юм шиг эсвэл баяр тэмдэглэх дуртай санаа зовох юм багатай уудам орон шигээ уужим сэтгэлтэй хүмүүс ч юм шиг.....