Sunday, 16 December 2007

Cheaters, dishonesty, and prostitution or gigolo

Views

Хууран мэхлэлт ба биеэ үнэлэлт

Хүний хэрэгцээ хязгааргүйн чинээгээр тэрийгээ хангахын тулд хүн гэдэг бодгаль янз бүрийн юм сэдэж, хийдэг юм шиг ээ. Ядаж байхад тэр хэрэгцээ нь дөнгөж амь зуулгаа хангах төдийгөөс эхлээд зүгээр л цаг нөгцөөх, зугаацах хэлбэрийнх хүртэл байх. Экстрем жишээ нь Ван Даммын тоглосон нэг кино байдаг даа. Баян нөхдүүд араас нь нэхэл байхгүй гудамжны хүмүүсийг авчран бүсэнд нь мөнгө зүүгээд зугтаалган араас нь намнадаг? Өнгөрсөн зун Монгол ийм явдал болсон гэж оллоо сайт дээрээс уншиж байсан.

Уул нь энэ сэдвийг 12-р сарын 1 буюу ДОХ-той тэмцэх өдрийн үеэр бичнэ гэж бодож байсан боловч яагаад ч юм тухайн үед ерөөөсөө сонирхол төрөөгүй юм. Сүүлд нь аль телевизээр билээ дээ “Хөшиг” гээд нэвтрүүлэг үзээд ер нь бодож явдаг юмаа бусадтай хуваалцсан нь дээр юм байна гэж бодогдоод энэхүү бичлэгийг мутарлаж байна.

Нууц амраг, биеэ үнэлэгч гээд улс орон, үндэстэн бүрт байдаг мөнхийн сэдэв байна аа. Бодвол хэрэгцээ, эрэлт, нийлүүлэлт, break even point буюу хугаралын цэг энэ тэр нь байж байгаа болоод л өдийг хүртэл, дарж нуугаад байхад хүртэл байсаар л байгаа байх. Иймэрхүү төрлийн харьцаанд орж байгаа нөхдүүд хийчихээд гэмшдэг, ухаардаг, нөгөө хэсэг нь бүр улаан цагаандаа гарчихсан гээд нэг хоёр төрөл байгаад байх шиг. Би эрэгтэй, эмэгтэй хүнийг ялгаж ерөөсөө яриагүй. Ярих, хийх дээрээ тулбал эр, эм гэлтгүй л хийж байгааг өдөр болгон шахуу хүмүүсийн яриа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байна. Нэг л эхнэртэй мөртлөө Султан хаан шиг олон хүүхнүүдтэй орооцолддог залуус байхад томоо гэгчийн гэдэстэй жирэмсэн мөртлөө биеэ үнэлээд зурагтаар гарч байгаа бүсгүйчүүд ч байна. Гэхдээ л “Охид ариун бол, Төр ариун” гэдэг яриа дэмий нэг гараагүй биз дээ бодвол. Жаахан хорноор хэлэхэд, бүсгүйчүүд ээ “аль болох үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж харийнхантай битгий мөнгөний төлөө зугаацаж, хэвлийдээ хоёрын хооронд ураг бүү тээгээсэй гэх гэсэн юм. Тэгсэн чинь өнөө манай залуучууд нь давраад болсон болоогүй “үйлдвэрлэл эрхлээд”, давхар “хөрөнгө оруулалт” хийгээд унав аа! Нөгөө гадаадынханыг нь орлохуйц материаллаг болон физиологийн хэрэгцээг нь хангадаг Монгол залуус ч хир олон байгаа юм, бас л асуудал л юм байна л даа хэрвээ би эмэгтэйлэг нүдээр энэ асуудлыг харвал. Дахиад хэлье, би энд жинхэнэ хайр сэтгэлтэй холбоотой харьцааг ерөөсөө хэлээгүй юм шүү. Сэтгэл гэдэг угаасаа хаашаа л бол хаашаа визагүй зорчдог тул би тийм дэмий, өөртөө ахадсан юм бичээд юу хийх вэ дээ. Ер нь том болох ямар хэцүү юм бэ? Элдэв долоон юм бодсоор байгаад таарах юм. Ккк.

Гол нь юу хэлэх гээд байна вэ гэхээр нөхдүүд хоорондоо зохицоод луувангаа иднэ үү, лаагаа мэрнэ үү, лууван, лаагаа идээд өвчингөө авна уу, өрөндөө орно уу, нөхөрт нь эсвэл эхнэрт нь баригдах эсэх нь нэг их сонин биш боловч эдгээр зүйлс нь даамжраад нийгмийн нэг томоохон хүрээг хамраад байгаагаас гадна хүн амины хэргүүд гараад, үр хүүхдүүд нь өнчрөөд, гэр бүл салаад байгаа явдал л онцгүй байгаа юм. Эхнэрээ хардаад нууц амрагтай нь цуг алаад машинтай нь цуг шатаасан хэрэг нэг хэсэг скандал болоо биз дээ. Түүнчлэн манай найз бас ярьж байсан юм. Оюутаны ангийн ч билүү хэсэг залуус нэг бүсгүйн гэрт нь цуглараад хөзөрдөж байхад нь нөхөр нь орж ирээд хардсандаа болоод нэг залууг нь хутгалж хөнөөж байсан гэж. Чухам эхнэр нь өмнө нь юу хийж итгэлийг нь алдсан юм, эсвэл нөхөр нь тийм ухаангүй хартай хүн байсан юмуу гэдгийг мэдэхгүй юм. Харин нөхрөө хардаж эхнэр нь хөнөөсөн тухай нэг их сонсоогүй юм байна. Аягүй бол зарим нэг гарууд алуулж байгаа байх оо энд тэнд.

Үүнээс гадна нийгэмд үзүүлж буй өөр нэгэн сөрөг тал нь бэлэнчлэх, зүгээр байж байгаад мөнгө олох муу занд сургаад байх шиг. Зарим залуучууд ажил хийж зовохгүй, хөлсөө урсгахгүйгээр мань мэтийн сард олдог мөнгийг өдөрт, зарим нь хэдхэн цагт олоод байгаа нь илт байна. Хөөрхөн төрөх албатай, шударга байх албагүй болчихсон шинжтэй. Автобусны мөнгөгүй, мах авах мөнгөгүй, амьдрал хүнд хэцүү байна гээд байдаг гарууд чинь харин яг шоудах ч юм уу, төрсөн өдөр, баяр ёслол гэхээр хэдэн арван мянган төгрөгийг дор нь босгодог гэлцэх. Түүнчлэн эмэгтэйчүүдээс гадна “Gigolo”-нууд зах зээл дээр хүч түрэн орж ирж байгаа бололтой. ТВ чатуудаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх эгчмэд бүсгүйтэй танилцана ч гэх шиг зарууд охидуудтай танилцана гэсэн зараас бараг их яваад байгаа юм биш үү. Гол нь ингэж хялбар олсон мөнгө мөнгө болохгүйгээс гадна тиймэрхүү хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэдрэхгүй хүмүүжиж байгаа нь харамсмаар. Нөгөө нэг аюул нь бие биенээ уруу татах асуудал. Сонин, хэвлэлээс хараад байхад манай нэг найз анх надад ингэж санал тавьсан гэх нь олонтоо юм билээ. Ер нь улс орон болгон ийм проблемтай, энэ проблемаа шийдсэн арга нь өнөө айхтар эмсийн хүрээлэнг байгуулсан явдал юм шиг байгаа юм. Монголд бол бараг эмсийн ба эрсийн хүрээлэн гэж нэгмөсөн байгуулах болчихоод байгаа юм уу хаашаа юм. Ккк. Татвараа төлчихдөг, байнгын эмчийн хяналтанд байдаг, энд тэнд адлуулж хүн харх шиг явахгүй болохоор одоо байгаа хамгийн боломжит арга нь бололтой.

Би энийг бичихдээ гол нь биш юм л даа. Угаасаа энэ сэдвийг эр, эм гэлтгүй хоорондоо шивнэж ярилцдаг боловч нийтэд чөлөөтэй илэрхийлж чаддагүй юм шиг санагддаг. Ярих гэхээр аан чи тэгж байсан юм уу, аахан гээд л олны өмнө эвгүй байдалд нөхдүүдийг оруулаад байдаг нь миний хүрээний найзуудын дунд илт анзаарагддаг. Огт ярихгүй гэгээн Павел царайлж явснаас чөлөөтэй ярьж бие биендээ худлаа үнэн ч болтугай буруу зөвийг нь зааж өгмөр аядаад явж байсан нь дээр байх оо залуусаа. Дуугүй хүний доодох нойтон гэгчээр хамгийн аймаар хүн, хамгийн манъяк алуурчид нь хүний өөдөөс эгцэлж ч харж чаддаггүй, дорой, бүрэг нэгэн байдаг гээ биз дээ (Миний даруухан, дуугай, жинхэнэ монгол бүрэг ичимхий найзууд битгий гомдоорой. Би аймаар ерөнхий статистик бичиж байна шүү). Ер нь хувь хүн хаана, хэзээ, хэнтэй юугаа хийх нь надад огт падгүй л дээ. Миний хэрэг ч бусдад хамаагүй. Хүссэн юмаа хэн ч хийдэг, хийнэ, гол нь үүнээс үүдэн гарах хариуцлагаа л бусдад дарамт, зовлон болгохгүйгээр үүрдэг байх ёстой биз дээ. Бас энэ бичлэгээрээ та нарын үзэл бодлыг сонсох гэсэн юм.

12 comments:

tuka said...

Yasan ch hecuu sedev hunduuvedee chi min xexe. Ugn helj yriad bhad oilgodog bol, hun amitanaas ichdeg bol, aav eejinhe neriig boddog bol, amijirgaaniih n tuvshin tiim dor bish bol, niigemiin zohion bguulalt sain bol, uhamsar bolovrsol tolovshol n heviin bol geed mundahgui ih shaltgaanaar saihan saihan zaluus ohiduud maani evderch duusch bgaag nuuh yuun gej...

батхүү said...

тийм шүү, тэдний үнэт зүйлсийг үзэх үзэл нь яаж өөрчлөгдөө вэ? гэдэг бас их нөлөөлж бна шүү
өнөөдөр 10-н цаас олж бвал, биеэ хэн нэгэнд тушаах нь нэг их сонин биш болчихжээ, мөнгө өөрийгөө үнэлэх үнэлэмжээс нь давчихсан тууж явах юм
эмс, эрсийн хүрээлэн дээр санал нэг бна, ядаж тэднээс татвар авна эмчийн үзлэгт байнга оруулна шүү дээ

Otgonbileg said...

xaxa yu gedeg bilee paradox gedeg ug, oilgolt bdag bil uu? nuguu mongoloor mogoin ereen gadnaa xunii ereen dotroo gedeg shig, :) bi end yamar negen bodol sanalaa xelsengui zugeer l unshaad setgel torson n ene bolgoo...

oyu said...

энэ ч ёстой сэтгэл түгшээсэн сэдэв болоод байгаа шүү. Бодохоор л гол харлаад явчихдаг юм. Батхүүгийн хэлсэн "мөнгө өөрийгөө үнэлэх үнэлэмжээс нь давчихсан тууж явах юм" гэдэг үгийг тэдгээр нөхдөд 1000 хэлээд ч ойлгодоггүй бололтой. Хүн ганцаараа явах үедээ алдаж болно онож болно. Гол нь гэр бүл зохиосон хойноо энэ зүйлийг дахин давтахгүй, хэн хэнийхээ итгэлийг дааж, итгэлцэж амьдрах хэрэгтэй юм шигээ.
гэхдээ л болохгүй байгаа хүмүүсийн хувьд эрс эмсийн хүрээлэнг нь байгуулаад өгчихвөл хяналт сайтай зүгээр байна байх даа. Залуучуудаас илүүтэйгээр хөгшивтөр настайдуу хүмүүс жоохон охидыг шууд хөөгөөд явуулж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хэд нь амташсан хэрээ 13 дахихийн үлгэрээр дараа дараачид нь биеээ үнэлээд байх шиг байна. За за ер нь олон юм хэлэх гээд байна больё доо.

vica said...

Эмзэг хэрнээ үнэн сэдэв хөндсөнд баярлалаа. Энэхүү биеэ үнэлэгч, хөнгөн явдалт охид залуусаас нь болж зүгээр мөрөөрөө яваа бид нар бас хохироод байх шиг ээ. "Хүүхнүүд та нар ийм, тийм шүү дээ, хямдхан, мөнгө л байвал та нарт болоо г.м." гэж ирээд яриж шүүмжлэхийг нь нэг бус удаа сонсож байсан учраас эмзэглэж явдаг. Хөнгөн амьдрал амьдрал хөөгчид больёо!!!!

buree said...

Миний бодлоор энэ бол манай ардчилсан нийгэмд шилжсэний бас дагавар гэх юм уу даа. Сайн юм хэзээ ч ганцаараа сайнаараа орж ирдэггүй бас муу юм аа хамт л авчирдаг хорвоо. Тэгэхээр хар тамхи татах, хүн худалдаа гэх зэрэг үзэгдэлүүд бас энэ үзэл бодлоо илэрхийлэх, хүссэн газар аа явах, дуртай зүйлээ хийхтэй адилхан л орж ирсэн. Өөр өнцгөөс харах юм бол үнэн хэрэгтэй бид ч бас аль болох өндөр цалинтай ажил
хайж, хийхийг мэрийдэг. Энэ бол бас бие оюун ухаанаа үнэлж борлуулна гэсэн үг биз дээ. Ер нь бол чөлөөт зах зээлийн ертөнц.
Харин бид иймхэн юм болгоныг хүндээр хүлээн авч өдөр тутмын амьдралдаа нөлөө болговол хүнд байх болов уу? Хүн байтугай манай гариг дэлхий, нар өөрөө ертөнцийн нэгэн агшинд амьдрах, оршин тогтонох хувь тохиолтой болохоор тийм амьдарлыг сонгосон хүмүүсийг хувьд харамсалтай юм уу даа? Бичээд байвал их л бичих гээд байна. Sorry.

gegeen said...

doroo doroo hicheevel boloh yum bishuu, end setgegdel uldeej baigaa internetiin mongo toloh chadvartai, esvel interneteer hangagdsan ajil hiideg office-n humuus ni emzegluuleed baigaa bulegt hariyalagdahgui, harin ch emzegleed yavdagchuudaar todrood ch baih shig. heduulee l oir toirniihondoo ulger duurail uzuuleed, biyeneesee oor uneleh yumgui bolson yadruu humuustee sainaar noloolohiig hicheeye. mongolchuudiin 80 garui huvi ni yaduu baina shuu dee, yaduural dagaad sorog ur dagavar uuseh chini baih l zuil. gants buselhiinees dooshih asuudal ch bish, hulgai, deerem, allaga, arhidalt ch bas l ar araasaa shilee dagaad garaad l irsen baina. tegvel notstoi bulgiinheniig avrah talaar sain saikhan zuil bicheed, amidrah uhaan zaaj ogye l doo. unshdaggui humuust ni uhamsar suulgah geed yadaj heseg bulgeeree ulger jisheech baij, boldog butdeg yum baina gej haruulya l daa. ta nariin naiz nar dotroos getsuu garuud baival negiig ni ch bolov ood tatchihya. tegvel enuund sanaa zovogch 10 irgen, erguuleed 20-iulaa bolno, 20 hun maani tsaashaagaa 2 saya hun ardiig sain saihand hotloh undes suuri bolj magadgui sh dee

Anonymous said...

bi uul ni ohind durtai hehe gehdee naiz ohinoo huurah tiim uhamsar doroi bish hehe tegeed uhaan ni diileh yum bolov uu getel zarimdaa sogtohlooroo torolh instinct maani diileed bh yum hehe

Anonymous said...

Look at what happened at Eliot Spitzer-he had everything, money, fame, loving family, success. But now loosing all over tryst with prostitute..

Mongolhuu said...

Yamar ch niigemd baih jam yosnii gemeer uzegdel uchraas orgui arilgana gej bhgui biz dee, buh hun l togsordoggui yum bol. Harin hureeg ni humih, zohitsuulalttai bolgohiin tuld nogoo Boovka -n heldeg emsiin hureeleng ni baiguulmaar... He he amjilt husie, daatstai bichleg baina

Anonymous said...

ih l oroi ooriin chini blogiig unshij suuna ene sedveer yrihaar humuus yg l mal shig neg negeteigee yvaldah hoshildoh ym . er ni bol muuhaigaar helhed ingej zavaarah bol adguusnii shinj uchir bie bieniihee araar yvdag humuus bol malnuud l gesen ug. bie uneleh tuhaid bol niigmiin yduu buurai uzegdelees bolood iim zuil garna ireeduid ch garah bolno uuntei yaj ch temtseed nemergvi bhaa.

Didiid said...

Мэдээж нийгэмд сөрөг үзэгдлүүд их бага хэмжээгээр оршдог нь үнэн. Харин энэ хэмжээг нь багасгах үүднээс хандах хэрэгтэй юм болов уу. Ядуурлыг багасгахын тулд ядаж та өөрөө ядуугийн тоонд орохгүй байхад болно гэсэнтэй адил ядаж л та өөрөө энэ муу муухайг сэтгэл зүрхнээсээ хүлээн авахгүй байхад л болно. Ингэснээрээ бат суурьтай болж байгаан. За тэгээд дараагийн алхам нь мэдээж хавь ойр хүмүүстээ нөлөөлөх, Энэ зөв үзэл бодол, үг яриа, бас үйл хөдлөлөөрөө. Айлын ядаж нэг гишүүн нь зөв бодолтой, зөв үйлдэлтэй байвал гэр бүл, хамаатан садандаа сайн үлгэр дууриал болоод дор хаяж хавь ойрын хүмүүстээ зөвөөр нөлөөлөөд явчихна шүү дээ. Бодоод байхад бидэнд сайн үлгэр дууриал дутагдаад байх шиг. Үлгэр дууриалыг хэн нэгнээс харах гээд байдаг. Та өөрөө эхлээд сайн үлгэр дууриал болчихвол болоод л явчихна шүү дээ. За тэгээд мэдээж үүнтэй зэрэгцээд эцэж цуцалтгүй өөдрөг үзэл маш их хэрэгтэй байх.