Monday, 27 August 2007

Migration

Нүүдэл

Монголчууд бид гадаадын улс орнуудад чөлөөтэй зорчих болсон тэр үеэс эхлээд гадаадын улсууд руу их нүүдэл эхэлсэн гэж хэлж болно. Одоо гадаадын улс орнуудад чухам хэдэн Монгол байдаг юм бол доо? Өмнөд Солонгос, АНУ, Япон, Герман, Хятадад л гэхэд л хэдэн мянган Монголчууд байгаа. Лав л цагаан сар, наадмын үеэр Бээжин – Улаанбаатарын олон улсын галт тэрэг зөвхөн Хятадад сурдаг Монгол оюутнуудаар л дүүрэн явдаг юм гэсэн.

Гадаад руу явж байгаа хүмүүсийн зөв бурууг би энд ярих гэсэнгүй. Яваг, ирэг. Тэр чинээгээрээ тэндэхийн соёл, заншил, хэл, ажлын хурд, ачаалал, мөнгөний үнэ цэнэ, эх орноо гэсэн үзэл нэвт үнэртүүлээд ирнэ. Мөнгөтэй болоод ирнэ, хамгийн гол нь чи надад ингэж үйлчилсэнгүй гэж бусдыг шахан гадаадын үйлдвэр, үйлчилгээний байгууллагын стандартыг тэнд олон жил амьдарч байсан амьжиргааны өндөр стандарттай цуг авч ирэх болно. Хэзээ Монголчууд 1 ба 2-р хоол, дессерт идэж, түүнийгээ дарсаар даруулж, үсчинд ороод толгойгоо угаалгаж, массаж хийлгэнгээ үсээ засуулж, гар утасны компаниа сонгон үйлчлүүлж тэдний үйлчилгээг шахаж, нэмэгдүүлж, үнийг нь буулгуулж байсан билээ? Гадагшаа явж байгаа нүүдэл бол алсдаа Монгол улсад маань хэрэгтэй л үйл явц болж байна гэж мөхөс би мунхаглаад байгаа юм.

Харин миний хөндөх гээд байгаа сэдэв бол хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл юм. Миний ойлгосноор гадагшаа явж байгаа хүмүүсийн ихэнхийг Улаанбаатарт ажиллаж, амьдарч байсан хүмүүс эзлээд байх шиг байгаа юм. Тэр хүмүүс нь явангуут орон зайг нь хөдөө, орон нутгаас (аймаг) ирж буй залуучууд эзлээд, аймгуудаас шилжсэн хүмүүсийн тоогоор төвөөс алслагдсан сум, орон нутгийн залуучууд голчлон нөхөж ирээд байх шиг.

Хотод ирж байгаа хүмүүсийн, дан ялангуяа залуучууд шууд ирэнгүүтээ ажил олж чадахгүйгээс болоод мөнгө төгрөгөөр гачигдах, тэр нервээрээ гэмт хэрэг хийх, архи дарсанд орох, бусдын үл хүндэтгэх зэрэг үйдлүүд гараад байгаа нь сүүлийн үеийн сонин хэвлэлийн мэдээнээс харахад анзаарагдаад байгаа юм. Гэхдээ энэ нь хөдөө, орон нутгаас ирсэн залуучууд л соёлгүй, бүдүүлэг, гэмт хэрэг хийдэг гэсэн үг огтхон ч биш юм шүү!

Аа, гэхдээ (DZ-man-ийг дууриагаагүй шүү:)) УИХ-ын гишүүн асан Дэлгэрмаа, “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн Одонтуяа, Баабар зэрэг хүмүүсийн ярьж бичиж байгаа зүйлсээс хот хөдөөгийн ялгаа, иргэншсэн, иргэншээгүй иргэдийн талаар баримттайгаар их зүйлсийг уншиж, анзаарч болно.

Өөрөөр хэлбэл ил задгай газар нус цэрээ хаяхгүй, бие засахгүй байх, машинтай нэг нь замын хөдөлгөөнд соёлтой оролцох, оффис дотор хөдөө хээр ярьж байгаа юм шиг орилохгүй байх, гэнэт жаахан их мөнгөний сураг дуулаад зан аашаа эвдлэхгүй байх зүйлсийг найз нарынхаа найз, эчнээ танилуудыгаа хараад заримдаа хэлмээр санагддагаа нуух юун. Ялангуяа барилга дээр цаг өдрөөр ажиллаж буй Монгол залуучууд болон их дээд сургуулиа дөнгөж төгсөөд төрийн байгууллагуудад ажилд орсон “зарим нэг” залуучуудыг хараад тэд өөрсдийгөө энэ дэлхийн өчүүхэн эгэл эс гэдгээ мэдрэхгүй, мэдрэхийг хүсэхгүй аашилж байгааг хараад харамсахаас өөр юу ч хийж чаддаггүй юм.

Би өөрөө хотын унаган хүүхэд энэ тэр биш л дээ. Намайг төрж, өсөхөд Дархан маань хот статустай байж байгаад ахлах ангид орох жилүүдэд аймаг болж, би ... дугаар багийн иргэн болж байсан юм. Гэхдээ гадаадад ганц хоёр жил байж гахай шувууны мах идээд тэр ч юм уу залуучууддаа хандаж цор цор хиймээр санагдсан юм. Миний бичсэнээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяна буй заа.

Эцэст нь хэлэхэд “Санаа сайн бол заяа сайн” гэдэг үгийг залуучууд маань байнга санаж, аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ, шударгаар хийж гүйцэтгэн, тэр чинээгээрээ бусдын итгэл хүндлэлийг олж авахыг хичээгээрэй. Онгоцтой чамайг зүйрлэвэл хэдий чи хамгийн хүчтэй хөдөлгүүртэй, супер онгоц байж болох ч онгоц газраасаа хөөрөхөөс өмнө гүйх зам нь саадгүй бөгөөд хангалттай байх ёстойг сануулахад илүүдэхгүй буй заа. Тэгээд болж өгвөл гадагшаа явсан залуучууд нь Монгол руугаа, Улаанбаатарт ирсэн залуучууд маань орон нутагтаа буцан ирж ажиллаж, амьдарч тэндэхийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт оролцвол ч...

Ёооё, post хийхээсээ өмнө уншсан чинь нэг л их ажил, амьдралын туршлагатай хүн баахан сургаал айлдсан байна ш дээ. Зарим хүмүүс уншаад инээд нь хүрэх байх даа:)

Tuesday, 21 August 2007

e-Business research paper

ЦАХИМ БИЗНЕС
Ерөнхий зүйл
Цахим бизнес гэж ер нь юуг хэлээд байна вэ? Энэ нэр томъёог зөвхөн цахим хэлбэрээр худалдах, худалдан авах үйлдэл гэж ойлгох албагүй бөгөөд үүний цаана харилцагч нарт үзүүлж буй үйлчилгээ, бизнесийн түнш, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цахим санхүүгийн гүйлгээ, нууцлалын асуудал, эдгээртэй холбоотой эрхзүйн орчин зэрэг бүхэл бүтэн цогц систем ойлгогдох ёстой юм. Яг энэ утгаар нь миний бие асуудлыг хөндөн Монголд улсад маань өрнөж буй үйл явдлыг хураангуйлан багцлахыг оролдсон юм.
Дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээний ачаар л цахим бизнесийн гол ач холбогдол нь цаг хугацаа, орон зайн хязгаарыг үгүй хийснээс гадна үйлчилгээний хурд, чанар, өртөг, даяарчлал, мэдлэг, мэдээлэл солилцооны шинэ эрин үетэй бид нарыг холбож байгаа юм.
Интернэт хэрэглэгчдийн тоо 18 сар тутамд хоёр дахин нэмэгдэж байдаг судалгаа байдаг бөгөөд яг одоо дэлхийд 694 сая хүн интернэтийг ашиглаж байна (Michael, 2000; Батпүрэв, 2007). Харин Монгол улсын хувьд 2006 оны 12 сарын байдлаар 110,000 гаран өрх интернэт ашигладаг бөгөөд интернэт тогтмол хэрэглэдэг хүмүүсийн тоо нь 500,000 хүрч байгаа (Болд, 2007).
1990 онд дэлхий дээр нийт ердөө 1000 интернэт хост буюу интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд байсан бол 1999 оны байдлаар энэ тоо нь 90 сая аль хэдийнээ даваад байлаа (Michael, 2000). Одоо чухам энэ тоо хэд болсныг төсөөлөхийн аргагүй болоод байна. Бид энэхүү “их хурдны зам”-ын яг хаана нь яваад байна аа?
Booz-Allen&Hamilton компанийн 1999 онд төрөл бүрийн чиглэлийн бизнес эрхэлдэг 525 компаниудын удирдлагуудаас авсан судалгаагаар интернэт ба цахим бизнес нь тэдний бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж эхэлсэн ба үүнээс болж судалгаанд оролцогчдын 90% нь компанийнхаа стратегийг өөрчлөхөд хүрсэн байна (Thomas, 2002). Нэгэнт нийгмийн түүчээ давхрага нь бусдыгаа татаж явдаг жам ёсоор жижиг дунд бизнес эрхлэгч нар болон хувиараа бизнес эрхлэгч иргэд хүссэн хүсээгүй дэлхийн том компаниудын энэхүү стратегийг дагаж эхлээд байна.
Ер нь бол түүхээс нь үзвэл цахим бизнес нь анх 1970-аад оны эхээр үүссэн бөгөөд энэ үед цөөн хэдэн томоохон компаниуд л хэрэглэдэг байсан бол 1995 оны байдлаар дэлхий даяар хийгдэж байсан цахим бизнесийн дүн 19 тэрбум ам. долларт хүрээд байлаа (Michael, 2000). Мөн 1980-аад оны дундуур терминалын төвшинд л цахим нэхэмжлэхийн систем нэвтэрч эхэлсэн байсан бол одоо зөвхөн PayPal-р дамжин хувь хүмүүс хооронд 2005 оны байдлаар л гэхэд 25 тэрбум ам. долларын цахим гүйлгээ нийт 64 сая гаруй цахим дансаар дамжин хийгдсэн бол бизнесийн байгууллагуудын хооронд 2002 оны байдлаар 102 тэрбум ам. долларын гүйлгээ, 2004 онд 428 тэрбум ам. долларын гүйлгээ хийгдээд байна (Michael, 2000; Nikolai, 2006; Батпүрэв, 2007). Neal (2004) энэ тоо 2004 онд 3,2 триллион ам. долларт хүрнэ гэж урьдчилан тооцоолж байсан ч 6,9 триллион ам. долларт хүрээд байлаа (Thomas, 2002).
Ерөнхийдөө дэлхий даяар цахим бизнес жилийн 30%-ийн байнгын өсөлтийн хандлагатай байна. Дэлхийн том компаниудын 97% нь өөрсдийн вэб хуудастай бөгөөд тэдний 53% нь зөвхөн интернэт худалдаа хийх зорилготой хийгдсэн вэб хуудсууд байгаа бөгөөд чухам л эдгээр вэб хуудсуудын ачаар FedEx, Cisco зэрэг компаниуд сая сая доллар хэмнэсэн түүхтэй билээ (Michael, 2000). Thomas (2002)-ийн дурдсанаар бол компаниудын мэдээллийн технологид зарцуулах төсөв жил болгон дунджаар 11%-р нэмэгдэж байгаа нь урьд нь төсөвлөдөг байснаас даруй 200% өсчихөөд байгаа нь бодит байдал юм.
Ер нь цахим бизнесийн түүхийг маш товчоор дараах 4 үед хувааж болох юм.
  1. 1970-аад оны эхэн үе. Энэ үед анхны компьютерүүдийг ашиглан компаниудын арын албаны үйл ажиллагааг, жишээлбэл, цалин бодох, хүний нөөцийн бүртгэл, авлага, өглөгийн бүртгэл, томоохон хэмжээний мэдээллийн санг үүсгэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, хөнгөвчлөх зорилгоор ашиглаж байлаа.
  2. 1980-аад оны эхэн үе. Энэ үеэс эхлэн одоогийн Word, Excel-ийг ашиглан мэдээлэл задлан шинжлэх, судалгаа хийх түвшинд ашиглаж эхэлсэн.
  3. 1990-ээд оны эхэн үе. Энэ үеэс эхлэн цахим бизнес гэдэг утга нь компаниудын үйл ажиллагаа, маркетингийн талбарт илүү хэрэглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл компанийн бүтээмжид шууд нөлөөлж эхэлсэн үе юм.
  4. 2000 оны эхэн үе. Энэ үеэс эхлэн ложистик болон нийлүүлэлтийн суваг, цахим худалдаа, мэдлэг дээр суурилсан бизнесийн эрин үе эхэлсэн бөгөөд компаниудын хувьд өрсөлдөх давуу талыг олгож эхэлсэн гэж хэлж болно.

Асуудлын тодорхойлолт

Дээр дурдсан ерөнхий гарчигт хамруулсан бүгдийг багцалбал цахим бизнестэй холбоотой дараах асуудлууд бидний өмнө тулгараад байна. Үүнд:

  • Хүмүүсийн хандлага болон хэрэглээ
  • Хууль эрхзүйн орчин
  • Нууцлал, аюулгүй байдал
  • Зээлийн түүхийн систем үүсгэх
  • Шуудангийн системийг олон улсын стандартад хүргэх
  • Улс хоорондын болон улс доторх нийтлэг стандарт

Хүн гэдэг амьтан аливаа шинэ юманд дасахдаа удаан бөгөөд дургүй байдаг нь басхүү энэхүү цахим бизнесийн хөгжлийг арагш нь татаад байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд яах аргагүй бүх нийтийг цахим боловсрол системтэй эзэмшүүлэх, түүнтэй холбоотой мэдээ, мэдээллээр тогтмол хангаж байхыг цаг үе болон бизнес өөрөө шаардаад байна. Мөнх-Оргил (2004), Уянга (2007) зэрэг мэргэжлийн хүмүүс боловсролын системд цахим сургалтыг нэвтрүүлэх талаар төрөөс нэгдсэн бодлого боловсруулж, дэд бүтцийн асуудалд анхаарах, улмаар төр, олон нийт, эрдэм шинжилгээ болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгох, зохицуулах механизмыг бүрдүүлэх шаардлага манай орны хувьд эн тэргүүнд тавигдах учиртай гэж дүгнэж байгаа бөгөөд энэ нь яах аргагүй яаралтай шийдвэл зохих чухал асуудал юм.

Уул нь аль 2000 онд л УИХ “Монгол улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 хүртэлх үзэл баримтлал”-ыг 21-р тоот тогтоолоор баталсан боловч өнөөдрийг хүртэл эрхзүйн орчинг нь хуулиар баталгаажуулж чадаагүй л сууж байна. Эрх барих дээд байгууллагын нөхдүүд энэ салбарт эрхзүйн орчин үгүйлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ (Мөнх-Оргил, 2004).

Бидний өмнөд хөрш БНХАУ гэхэд л 2005 онд интернэт банк, цахим худалдаатай холбоотой 3 багц хууль, холбогдох журмуудыг батлан мөрдөж эхлээд байна (Yow, 2006). Түүнчлэн бидэнтэй хөгжил ойролцоо Балбын вант улсад гэхэд л цахим бизнесийн жилийн өсөлт нь 10-12%-тай байгаа бөгөөд ихэнх харилцаа холбоо, нийтийн үйлчилгээний байгууллагууд нь банкуудтай стратегийн хамтрагч болсон бөгөөд онлайн гүйлгээ хийснээс болж эдгээр байгууллагууд дор хаяж 10%-р тэдний үйл ажиллагааны зардлыг хэмнэдэг байна (Rajib, 2006).

Цахим бизнес хөгжлийн хурдацад нөлөөлж буй нэг зүйл бол яах аргагүй нууцлал, аюулгүй байдлын асуудал юм. Технологи хөгжихийн хирээр нууцлал, аюулгүй байдлын технологи, арга хэлбэрүүд ч даган хөгжиж байгаа. Жишээ, энгийн нууц үгээр мэдээлэл, програм хангамж, төхөөрөмжөө хамгаалдаг байсан бол одоо нэг удаа ашиглагдах нууц үг, цахим гарын үсэг, чип карт, бүр хүний гарын хээ, нүдээр шалгаж баталгаажуулдаг технологиуд аль хэдийн нэвтрээд цахим бизнест хэрэглэгдэж байна.

Цахим бизнестэй холбоотой заавал ярих ёстой нэг зүйл бол бэлэн бус төлбөр тооцоо юм. 2006 оны байдлаар Монгол улсад ямар нэгэн төлбөрийн картын хэрэглэдэг хүмүүсийн тоо 300,000 гараад байгаа (Болд, 2007) бөгөөд энэ нь цахим бизнесийн хувьд дотоодын зах зээл боломжийн хэмжээнд хүрч эхэлж байна гэж дүгнэж болох юм. Дотоодын зах зээл ч төдийгүй олон улсын худалдаанд интернэтээр дамжин шууд оролцох бололцоо нь юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй боломж юм. Гэсэн хэдий ч энэ 300,000 хүнээс хэдэн хувь нь боломжит зах зээл байгаа вэ гэдэг нь бас асуудал юм.

Тэр дундаа Монгол улс нь credit based society биш бөгөөд цэвэр debt based society буюу cash minded улс хэвээрээ байсаар л байгаа юм. Банк, санхүүгийн байгууллагууд болон үйлчилгээний газруудын хувьд зээл өгөх, зээлээр бараагаа зарах их сонирхолтой байдаг. Харамсалтай нь Монголд зээлийн түүхийн нэгдсэн систем байхгүй болохоор банкууд нь эрсдлийг нь даагаад зээл чөлөөтэй олгохоос татгалзаж иргэд нь цалингаасаа цалингийн хооронд амьдарсаар байна. Энэ хандлага болон тогтолцоог өөрчлөхгүйгээр цахим бизнес Монголд хөгжинө гэхэд хэцүү.

Олон улсын стандартад нийцсэн шуудангийн системтэй болоогүй цагт үйлчлүүлэгчдийг хүлээгээд хүлээгээд ямар ч нэмэргүй нь ойлгомжтой. Zip code гэдэг зүйл нь Монголд байдаг билүү?

Биднийг дээрх дурдсан асуудлуудыг шийдэх гэж цаг хугацаа алдаж байх хооронд улс орнуудын хүрээнд, бүр бүс нутгийн хүрээнд цахим бизнесийн гүйлгээ, нууцлалын нэгдсэн нэг стандарттай болох яриа яригдаж эхлээд удаагүй байна. Бид, Монгол улс энэхүү яриан дунд нь хир дуулдаж байгаа бол оо?

Одоогийн нөхцөл байдал

Бэлэн бус төлбөр тооцоо буюу түүний нэг хэлбэр болох цахим бизнесийн гол давуу тал нь давхар баланс гаргах, бохир мөнгө угаах явдлыг эрс багасгадаг бөгөөд энэ хирээрээ улс орны далд эдийн засгийг багасгаж, нийт эдийн засаг, мөнгөний урсгалыг хянах боломж юм. Цахим бизнес өндөр хөгжсөн улсуудын хувьд дараах салбарууд нь интернэтээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд үүнээс эхний 5 салбар нь манай улсад 2 жил гараны өмнөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.

  1. Экспортын чиглэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон томоохон компаниуд
  2. Их, дээд сургуулиудын бүртгэл, түүнтэй холбоотой хураамжууд
  3. Аялал жуулчлалын компаниуд
  4. Цахим дэлгүүрүүд, цахим уран зургийн галерэй
  5. Цахим ил захидал, цэцгийн худалдаа
  6. Сонин захиалга
  7. Татвар төлөлт
  8. Цахим засгийн газрын үйлчилгээ
  9. Нийтийн тээвэр болон олон улсын тээврийн захиалга
  10. Гэр ахуй, аж ахуйн нэгж байгууллагын тогтмол гардаг ахуйн төлбөрүүд гэх мэт.

Хэдийгээр 1990-ээд оны эхнээс гарсан технологийн хувьсгалуудыг банк санхүүгийн байгууллагууд идэвхтэй авч хэрэглэж байсан ч амжилттай болсон төслийн тоо нь нилээд цөөхөн байсан юм (Staff study 175, 2002).

2005 оны 3-р сараас Худалдаа Хөгжлийн Банк Verified by Visa технологийг ашиглан өөрийн банкны карт эзэмшигчид болон гэрээт банкны карт эзэмшигч нартаа нууцлал аюулгүй байдлын өндөр түвшинд интернэт худалдаа хийх боломжийг олгосон билээ. Хамгийн сүүлд амжилттай хийгдсэн, олны талархлыг хүлээсэн төсөл нь их дээд сургуульд элсэгчдийн төлбөрийг www.eec.mn вэб хуудсаар дамжуулан бэлэн бус хэлбэрээр авч, бүртгэлийг хийж байгаа явдал юм.

Эдгээр цахим бизнесийн нууцлалын технологиос гадна Smart card, Java card, Contactless card зэрэг төлбөр тооцооны сүүлийн үеийн хэрэгсэлүүд гарч, эдгээрийг зөвхөн компьютерээр дамжин интернэт рүү оролгүйгээр гар утас, iPod, Palm Pilot, PDA, Pocket PC зэрэг бичил төхөөрөмжүүдийг ашиглан санхүүгийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг болоод байна.

Европын холбооны улсуудад нэг хүн дунджаар гурван өөр банкинд гурван данстай байдаг бөгөөд жилд дунджаар 800 тэрбум еврогийн бэлэн бус гүйлгээг хийж байгаагаас гадна Люксенбургт нийт улсын худалдааны 50% нь интернэтээр хийгдэж байна (Pierre, 2006). Харин ази номхон далайн бүсийн хувьд 2001 оны байдлаар Австрали улсын иргэд 1,9 тэрбум австрали долларын гүйлгээ хийсэн бөгөөд нэгж интернэт худалдааны дүн нь 1200 австрали доллартай тэнцэж байлаа (Neal, 2004). Түүнчлэн АНУ-д айл өрхийн 74% нь байрны аль нэг төлбөрөө интернэтээр төлж байна (CheckFree, 2007).

Зөвхөн гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эх орон руугаа гуйвуулдаг мөнгөний дүн жилийн 200 сая ам. доллар даваад байгаа буюу аль хэдийн ДНБ-ийн 10%-тай тэнцээд байгаагаас гадна жилд хагас сая шахуу гадаадын иргэд Монголд зочилж, аялал жуулчлалын салбараас жил бүр 200 сая ам. долларын тогтмол орлого олдог болоод байна (Монгол банк, 2005). Бид энэ том бөгөөд өсөн нэмэгдэж буй боломжийг цахимжуулж чадах юм бол энэ тоог хэд дахин өсгөөд зогсохгүй хамгийн хялбар, соёлтой, хүн сурталгүй нийгмийг байгуулахад маш том алхам болох ёстой юм. Гэтэл өнөөдөр Монгол улсын нэг жилийн төсөв болох 1,54 тэрбум ам. Долларын зөвхөн 0,31%-ийг л цахим бизнес эзэмшиж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм (Миний компьютер сэтгүүлийн судалгааны баг, 2007).

Цахим бизнест оролцогч худалдагч, худалдан авагч, тэдгээрийн хоорондын төлбөр тооцооны асуудлыг шийдэгч банк санхүүгийн байгууллагуудын хооронд завсрын нэг байгууллага буюу цахим бизнест оролцогч талуудын хоорондын асуудлыг хууль зүйн үүднээс баталгаажуулдаг тусгай эрх бүхий бүтэц байх ёстой болоод байна. Яг энэ асуудал болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад хууль эрхзүй, удирдлага, бүтэц зохион байгуулалт, техник технологийн цогц аргаар хангадаг нь анзаарагддаг. Жишээ нь, Австрали улс, БНСУ зэрэг улсуудад байдаг төрийн болон олон нийтийн бие даасан агентлагууд юм. Бид эднээс туршлага судлах зүйлс их байгаа нь ойлгомжтой.

Мэдээж нууцлал, аюулгүй байдлын асуудал хэзээ ч бидний анхаарлын төвөөс гарах ёсгүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хакер, кракер буюу компьютерийн луйвар, хууль бус нэвтрэлтийн тэмцээн хүртэл зохион байгуулдаг бөгөөд нэр хүнд бүхий томоохон компаниуд дотроо системийн найдвартай байдлыг шалгаж үзэх үүрэг бүхий “өөрийн” хакер, кракерийн албан ёсны албан тушаалтай ажилтантай байдаг билээ (Pope, 2001).

Банк санхүүгийн байгууллагын хувьд нэгж гүйлгээний зардал нь түгээлтийн сувгаасаа хамаарч дараах байдалтай байдаг тухай олон улсад хийгдсэн судалгаа байна. Үүнд:

  • Банкны салбараар гүйлгээ хийхэд 1,9 ам. доллар
  • Суурин утсаар гүйлгээ хийхэд 0,55 ам. доллар
  • АТМ-р гүйлгээ хийхэд 0,29 ам. доллар
  • Интернэт банкаар гүйлгээ хийхэд 0,04 ам. доллар (Pierre, 2006) байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл хамгийн бага зардалтай бүтээгдэхүүний суваг нь интернэт болчихоод байгаа юм. 2005 онд Гран Торнтон компаниас гаргасан судалгаагаар арилжааны банкуудын 65%, дэлхийн томоохон банкуудын 94% нь онлайн төлбөр тооцооны үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог байна (Jennifer, 2005).

Гадаадын өндөр хөгжилтэй орнууд ч гэлтгүй технологийн хөгжил, зах зээлийн шаардлага нь өнөөгийн Монгол улсын банк санхүүгийн байгууллагуудын стратегийг үндсэнд нь өөрчилж эхлээд байгаа нь нууц биш юм. Сvvлийн vед манай улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргvvлэх ач холбогдол єгч бvх нийтийг компьютержvvлэх хєтєлбєр, цахим засаглал, интернэтийн vнийн бууралт, харилцаа холбооны шинэ сувгууд зэрэг бодлогуудаар дэмжиж байгаа нь бидэнд интернэт, болон мэдээллийн технологи дээр суурилсан дэд бүтцийг ашиглан тєрєл бvрийн vйлчилгээг, ялангуяа банк, санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, зардал багатай авах боломжийг дээшлvvлж байгаа. Гадаадын туршлагаас харахад интернэт болон мэдээллийн технологи дээр суурилан E-Government, E-Commerce, E-Banking, E-Education, E-Citizen, E-Auction, E-Health, E-Industry, E-Registration, E-Payment, E-Loan, E-Money, E-Finance, Mobile banking, SMS banking, Mobile Top-Up service гэх мэтээр тоочих юм бол нилээд олон vйлчилгээг Засгийн газар, худалдаа vйлчилгээний байгууллагууд, иргэд хоорондоо хийх боломжтой байдаг. Яг өнөөдрийн байдлаар Монголын банк санхүүгийн салбарт цахим бизнестэй холбоотойгоор хэрэглэгдэж буй дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байна. Үүнд:

  • 1 болон 2 шатлалт интернэт банкны цогц үйлчилгээ (E-banking)
  • Интернэт протокол дээр суурилсан бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ (IPPOS ба Bank IPPOS)
  • Мессеж банкны үйлчилгээ (SMS banking)
  • Цахим нэхэмжлэхийн үйлчилгээ (E-billing)
  • Интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement)
  • Интернэт худалдаа (E-commerce буюу E-shopping)
  • Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)
  • 24 цагийн дуудлагын төвийн үйлчилгээ (Call center)
  • АТМ буюу бэлэн мөнгөний автомат машины үйлчилгээ

Банкнаас харилцагчдад vзvvлэх vйлчилгээг шуурхай болгох, харилцагч нарын банкаар vйлчлvvлэх зардал болон цагийг хэмнэх нь интернэт банкны vйлчилгээний гол зорилго. Харин, интернэт банкны харилцагч тvнш рvvгээ мєнгєє шилжvvлдэг, шилжvvлсэн баримт нь электрон шуудангийн хаягаар очдог. Тvvнийгээ тvншvvд рvvгээ илгээдэг. Тэгэхээр нєгєє тvншvvд нь, ялангуяа дотооддоо (төрийн байгууллагууд тэр дундаа төмөр зам, гааль, татвар гэх мэт), тэр баримтанд итгэдэггvй, итгэхийг хvсдэггvй эргээд л нєгєє нэг цаасан баримтаа нэхээд байдаг. Энэ уг vйлчилгээний гол ач холбогдлыг тэр чигээр нь vгvй хийж байгаа юм.

Зарим хүмүүс интернэт банк, интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтыг хольж солиод байдаг. Интернэт банкны vйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгvйгээр, тусгай хамгаалалт бvхий вэб хуудсаар дамжуулан тєрєл бvрийн vйлчилгээг хvлээн авахыг хэлж байгаа бөгөөд харин интернэт худалдаа (E-commerce эсвэл E-shopping) гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сvлжээнд байрлах єєрийн хаяг бvхий интернэт дэлгvvрээр дамжуулан бараагаа зарах, бусад vйлчилгээг vзvvлэх ба худалдан авалт хийж байгаа хvн тєлбєрийн картаараа тухайн барааны тєлбєрийг гvйцэтгэн бараа, vйлчилгээ авах процесс юм. Манай банкууд энэ хоёр этгээдийн хоорондын санхvv, тєлбєр тооцооны асуудлыг нь хариуцан, тєлбєр нь тvргэн шуурхай, найдвартай хийгдэх боломжийг хангаж єгдєг. Verified by Visa (VbV), Master card secure code, J secure, Pay Pal зэрэг нь интернэтээр худалдаа хийх vед гарч болзошгvй луйвраас хамгаалах, гvйлгээний аюулгvй байдлыг бvрэн хангах хамгийн сvvлийн vеийн дэвшилтэт технологиуд юм. Эдгээр технологиуд нь худалдан авалт болгоны тооцоог хийх vед онлайн (Real Time)-аар баталгаажуулдаг (Verification) технологи юм. Харамсалтай нь одоогоор Худалдаа Хєгжлийн Банкнаас өөр банк эдгээр технологийг хэрэглэж эхлээгүй л байна. Эдгээр тєлбєрийн тооцооны аргыг ялангуяа Е-Government-тай холбовол иргэдийн хувьд асар их ач холбогдолтой болж байгаа юм. Үүний тод жишээ нь Хонг Конгийн иргэний бүртгэл мэдээллийн төв юм (www.esdlife.com). Үүнээс гадна Монгол улс одоо хүртэл Pay Pal сайтийн улс орны жагсаалтанд нь байдаггүй бөгөөд энэ жагсаалтанд орох талаар хөөцөлдөхөд өгсөн хариу нь танай эрхзүйн орчин тодорхой биш гэсэн өгүүлбэр л байсан.

IP BANK POS гэдэг нь банкны теллерүүдийн компьютерт нэмэлт програм хангамж суулган, тусгай карт уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар харилцагч нарын картын бүх төрлийн гүйлгээг хийх үйлчилгээ юм. Телефон утасны шугам шаардлагагүй бөгөөд бүх мэдээлэл өндөр хурд бүхий TCP/IP протокол бүхий сүлжээгээр дамжин хийгдэнэ. Өөрөөр хэлбэл банкны теллер болгон төлбөрийн карттай холбоотой бүхий л төрлийн гүйлгээг хийх боломжтой болох юм. Одоо манай ихэнх банкуудын хувьд 3-5 теллерийн дунд нэг Dial POS төхөөрөмж байдаг нь орчин үеийн банкны үйлчилгээг хүргэхэд үнэхээр том саад болж байгаа юм.

IP POS гэдэг нь төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагын кассын машинд нэмэлт программ суулган, шаардлагатай бол нэмэлт карт уншигч холбож уг машиныг POS terminal буюу карт төлбөрт хүлээн авах төхөөрөмж болгон ашиглахыг хэлж буй юм. IP POS нь ямар нэгэн бүлэг үйлчилгээний байгууллагад тохиромжтой бөгөөд одоогийн байдлаар Элбагийн бүх салбар дэлгүүрүүдэд ашиглагдаж байна. Энэхүү сэдэвтэй холбогдуулан хэлэх ёстой, яваандаа зохицуулах ёстой нэг зүйл бол картын гүйлгээний нэгдсэн нэг системтэй болох асуудал юм. Өөрөөр хэлбэл яг одоо Монголын томоохон үйлчилгээний байгууллагууд дээр ХХБ, Голомт, ХААН, Анод, Монгол Шуудан, Хадгаламж банкуудын 5-6 POS төхөөрөмж зэрэг байх жишээтэй. Энэ төхөөрөмж нь утасны шугамтай залгагддаг бөгөөд өөр банкны карт орж ирэх тоолонд утасны шугамаа солих, тухайн банкны төхөөрөмжөө хайх зэрэг нь үнэхээр хөгжилтэй бөгөөд хөгтэй явдал юм. Зүй нь ямар ч үйлчилгээний байгууллага дээр нь 1 л POS төхөөрөмж байх ёстой бөгөөд тэр төхөөрөмж нь бүх л банкны картыг төлбөрт хүлээн авдаг байх ёстой юм. Энэ талаар Монгол банк ажиллаж байгаа боловч өдийг хүртэл арилжааны банкуудтайгаа зөвшилцөлд хүрч чадаагүй л байна.

Харилцагч нарын цаг зав, хөрөнгийг хэмнэх үүднээс, харилцагчийн байршил, цаг хугацаанаас үл хамааран харилцагчийн дансны мэдээлэл, тухайн үеийн банкны ханшийн мэдээлэл болон банкны бусад мэдээллийг хүргэх зорилгоор Мобиком корпораци, Скайтел болон Юнител компаниудийн үүрэн телефон утас хэрэглэгч нар маань мессеж банкны үйлчилгээнд хамрагдаж байна. Харин гар утасаараа зөвхөн дансны мэдээллээ үзэх биш дансаа бүрэн удирдаж, захиран зарцуулах шат руу шилжийг цаг үе банк санхүүгийн байгууллагуудаас шаардаж байна. Өөрөөр хэлбэл одоог хүртэл Монголын банкуудын нэг ч Мобайл банкны үйлчилгээг эхлүүлж амжаагүй л байна.

Цахим нэхэмжлэх буюу E-billing систем нь банкны харилцагч болох үйлчилгээний байгууллага болон тэдгээрийн үйлчлүүлэгчдэд илгээх нэхэмжлэхийн төлбөрийн гүйлгээг хийх ба холбогдох бүртгэл тохиргоог хөтлөх програмын цогц шийдэл юм. Систем нь банкны суурь бүртгэлийн мөн картын системүүдтэй шууд холбогдон ажиллана. Одоогийн байдлаар Мобиком корпораци, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-иуд нь банктай хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ үйлчилгээний хувьд хамгийн том асуудал нь Монголд айл өрх болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний байгууллагуудын талаар нэгдсэн мэдээллийн систем бараг байдаггүй юм. Энэ мэдээллийн сан байхгүйгээс болоод тухайн хүн сарын төлбөр нь хэд гарч байгаа, хаана, яаж төлөхөө тухайн үйлчилгээний байгууллага болон хамт ажилладаг банк дээр биеэрээ очихоос нааш мэдэх ямар ч боломжгүй байдаг нь үнэхээр эмгэнэлтэй явдал.

Харин интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement) үйлчилгээг манай банкууд нэвтрүүлээд удаж байгаа бөгөөд харилцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс дансны мэдээллээ товч болон дэлгэрэнгүйгээр харах боломжтой юм.

Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)–г банкууд интернэт болон гар утасны хэрэглээ хязгаарлагдмал байдаг харилцагч нартаа зориулан хүргэдэг бөгөөд одоо хүртэл манай банкуудын идэвхтэй бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад факс бараг хэрэглээнээс гарч байгаа ч гэсэн Монгол шиг дэд бүтэц муутай, тархай бутархай оршдог улсын хувьд хамгийн хямд бүтээгдэхүүн байсаар л байгаа юм.

24 цагийн дуудлагын төв (Call center) нь банкны бүх төрлийн мэдээллийг харилцагч нарт хүргэх, тэдний санал гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий үйлчилгээнээс гадна банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах нэг суваг юм. Орчин үеийн дуудлагын төвүүдэд хүний оролцоо маш бага болсноос гадна зөвхөн мэдээлэл түгээхээс гадна бэлэн бус гүйлгээг автоматаар буюу хүний оролцоогүйгээр хийх боломжтой. Одоо Монголд яг ингэж автоматаар хийдэг банк байхгүй байгаа нь бидэнд хийх ажил маш их байгааг дахин нотолж байгаа юм.

АТМ буюу бэлэн мөнгөний автомат машиныг одоогоор Монголын 2 банк ашиглаж байна. Нийтдээ 50 гаруй АТМ УБ болон болон бусад томоохон суурин газруудад ашиглагдаж байгаа ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийт 300,000 гаруй карт эзэмшигч нарын хувьд хангалтгүй байгаа юм. Түүнчлэн АТМ гэдгийг зөвхөн картнаасаа бэлэн мөнгө авдаг хэлбэрээр л бид одоохондоо ашиглаж байна. Үүнээс өргөнөөр буюу бэлэн бус гүйлгээ хийх, нэхэмжлэхээ төлөх, төрөл бүрийн урьдчилсан төлбөрт картууд худалдан авах, интернэт худалдаа хийх, тэр байтугай картандаа мөнгө хийж зузаатгах үйлдлийг ч гэсэн хийх боломжтой ч өнөөдөр бид эдгээрийн боломжуудын хэдхэн хувийг л ашиглаж байна. Одоог хүртэл Монголд дансандаа мөнгө хийдэг АТМ-г бүрэн хэмжээгээр нь ашиглаж эхлээгүй л байна.

Ерөнхийдөө монголын цахим бизнесийн одоогийн нөхцөл байдлыг SWOT шинжилгээгээр тодорхойлбол:

Боломж:

  • Хууль эрхзүйн орчин нь хоцорч яваа ч гэсэн бизнесийн орчин нь технологийн хөгжлөөс хоцролгүй явж байгаа
  • Компьютержүүлэх, цахимжуулах зэрэг бодлогууд
  • Татвар, бэлэн бус гүйлгээний бодлогуудаар дэмжиж байгаа
  • Энэ онд ДНБ анх удаагаа 1000 ам. доллараас давж, сүүлийн жилүүдэд гарч буй эдийн засгийн тогтмол өсөлтүүд, гадаадын хөрөнгө оруулалтууд нь яах аргагүй цахим бизнест боломж юм
  • Жижиг дунд бизнес эрхлэгч нарын тооны болон чанарын өсөлт. Цахим бизнест голлох тоглогч нар нь жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг болохоор ирээдүйд энэ бол бидний боломж гэж үзэж болно

Аюул:

  • Мэдээллийн технологи дээр суурилсан санхүүгийн луйвар, дээрмүүд
  • Улс төр, засгийн газрын тогтворгүй байдал
  • Хууль эрхзүйн орчин нь гүйцэд бүрдээгүйгээс маш олон боломжийг алдаж байгаа нь гол аюул болоод байна
  • Авилга, хээл хахууль
  • Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, цахим хуваагдал
  • Мэдээллийн үндэсний дэд бүтцийн бусдаас хараат байдал
  • Байгалийн гамшиг
  • Хүмүүсийн хэрэглэх сонирхол, мэдлэг, боловсрол
  • Итгэл
  • Хэрэглэх боломж, нөхцөл

Давуу тал:

  • Өргөн уудам нутаг, цөөн хүн ам
  • Орос, Хятад гэсэн 2 аврага том зах зээлийн хажууд
  • Насны бүтэц
  • Залуучуудын сонирхол, мэдлэг хурд
  • Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин

Сул тал:

  • Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, хоцрогдол, өргөтгөл
  • Хэт жижиг зах зээл
  • Нийт хүн амын цахим мэдлэгийн боловсрол ба хэрэглээ
  • Хууль эрхзүйн тодорхой биш байдал

Бодлогын судалгаа

Цахим бизнесийн цахим биш бизнесээс ялгагдах гол давуу талуудыг дараах байдлаар багцалж болох юм. Үүнд:

  1. Бизнесийнхээ үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломж
  2. Харилцагчийн үйлчилгээ, маркетинг сурталчилгааны өргөн боломж
  3. Зах зээлийн тэлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил
  4. Бараа бүтээгдэхүүний түгээлтийн асуудал

Хэдийн ийм боловч интернэт нь, цахим бизнес нь төгс буюу өндөг шиг өөгүй зүйл бас биш юм. Өөрөөр хэлбэл нь интернэт нь хүний насаар бол нялх үеээ өнгөрөөд бага нас, өсвөр нас руугаа явж байгаа бөгөөд энэхүү орчин нь өнөөдрийг хүртэл хүн амын дийлэнх хэсгийг хамарч чадахгүй л байна. Интернэт ашиглаж байгаа хүмүүсийн бас цөөн хувь нь л интернэт худалдаа, бизнесийг ашиглах “зоригтой”, мэдлэгтэй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл энэ асуудал нь цахим хуваагдал гэсэн нэр томъёог үүсгээд байгаа юм. Олон нийтийн ялгавартай цахим боловсрол, мэдлэгээс гадна сүлжээний хурд, дэд бүтэц, интернэтийн үнэ, компьютерийн үнэ зэрэг нь цахим хуваагдал үүсэхэд нөлөөлж байгааг бас дурдах нь зөв болов уу. Бас нэг сонирхолтой зүйл бол Саруултуяа (2007) хэлний бэрхшээл нь цахим хуваагдлын хамгийн том проблем болоод байна гэж дүгнэсэн байдаг.

Монгол банкны (2005) тайланд дурдсанаар бол Монгол улсын хувьд “Цахим Монгол” болон ”Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр” зэрэг нь хэрэгжин, Монгол улсын баруун чиглэлийн дамжуулах шугамыг шилэн кабелиар сольж, утасгүй интернэтийн WiFi, WiMax, Bluetooth, GPS, GSM, GPRS, 3G зэрэг технологиуд болон сансарын холбооны хөгжил зэрэг холбоо, харилцааны салбарын хөгжлийг эрс хурдасгаж байна .

Сүүлийн жилүүдэд цахим бизнесийн хөгжил хурдацтай явагдаж байгаа хэдий ч хувь хүний нууцлалын асуудал, цахим бизнесийн татвар, зохиогчийн эрх, цензурын асуудлууд нь яг өнөөдрийн байдлаар нийтийг хамарсан проблемууд болоод байна. Европын холбооны улсуудад цахим бизнесийн татварын цагдаа гэсэн албан үүрэгтэй хүмүүс ч шинээр гарч ирэн ажиллаж байгаа нь биднээс хэдэн шатаар ахисан явж байгааг давхар нотолж буй явдал юм. Нууцлал аюулгүй байдлын хувьд хамгийн сүүлд CyberSource (2007) компани цахим худалдааны цоо шинэ нууцлалын аргыг зах зээлд нэвтрүүлээд байгаа бөгөөд энэ нь 190 гаруй оронд нэг стандарттайгаар хэрэгжих боломжтой шийдэл юм.

Бидний эргэн тойрон дахь бүс нутгийн хүрээнд цахим бизнес болон түүнтэй холбоотой програм хангамжийн зах зээл асар хурдацтай өсөж байна. Жишээ нь, Тайландын вант улсын энэ чиглэлийн зах зээлийн эрэлт нь 1,1 тэрбум ам. долларт хүрээд байгаа бөгөөд үүний 80%-ийг нь банк санхүүгийн салбарын эрэлт эзэлж байгаа юм (Manoo, 2006). Түүнчлэн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсууд нь банк санхүүгийн салбартаа цахим сувгуудыг маш идэвхтэй ашигладаг бөгөөд эдгээр улсуудад банкны салбарууд ээлж дарааллан хаалгаа барьж үүний оронд интернэт, АТМ дээр суурилсан банкны үйлчилгээний сувгууд зөрж нээгдсээр байна. Үндсэндээ бол интернэт банк европт банкны ердийн стандарт болоод байна (Chartsiri, 2006; Nikolai, 2006). Зөвхөн 2000 онд гэхэд л Австрали улсын нийтийн өрхийн 53% нь интернэт байнга ашигладаг бөгөөд үүнээс 21% хувь нь интернэт банк, интернэт худалдааг ашиглаж байсан (Neal, 2004). Монгол улс ч гэсэн эдийн засгийн салбар тус бүрд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, дотоодын програм хангамжийн зах зээлийг судалж, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулах зорилго тавиад байгаа нь сайшаалтай (Сэргэлэн, 2007).

Бодлогын альтернатив

Цахим бизнесийн хөгжүүлэх бодлогын альтернатив гэж ярихад дараах хувилбарууд байж болох юм. Үүнд:

  1. Дэд бүтэц – хүн – хэрэглээ
  2. Хэрэглээ – хүн – дэд бүтэц
  3. Хүн – хэрэглээ – дэд бүтэц

Дэд бүтэц гэдэгт зөвхөн үндэсний хэмжээний дэд бүтцийг хэлээгүй бөгөөд Монголоос гадагшаа, гадаадаас Монгол руу чиглэсэн мэдээлэл, технологи, програм хангамж, тоног төхөөрөмжийн цогц системийг гэж ойлгоно уу.

Хүн гэдэгт цахим бизнест оролцож буй бүх субъектуудаас гадна тэдний цахим бизнест оролцох сонирхол, мэдлэг, боловсрол гэсэн ойлголтуудыг давхар багтаан ойлгоно уу.

Хэрэглээ гэдгийг цахим бизнест оролцогч бүх талуудын ашиг сонирхолын нэгдэл гэж ойлгоно уу.

Бодлогын сонголт

Дээрх 3 хувилбарын хувьд аль аль байж болох ч хөгжиж буй орнуудын туршлагаас хараад байхад Хүн – хэрэглээ – дэд бүтэц гэсэн схемийг голчлон хэрэглээд байгаа юм уу даа гэж ойлгосон. Монгол улсын маань хувьд ч гэсэн “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг эхний ээлжинд хүнээ сайтар сургаж бэлтгээд, цахим бизнест оролцогч иргэд, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд зэрэг бүхий субъектуудийн хэрэглээг нь бий болгосон цагт дэд бүтэц гэсэн асуудал тэргүй тэргүй шийдэгдэх учиртай юм. Хэрэглээ гэдэг дотор эрхзүйн орчны бүхий л зохицуулалтууд, төрийн бодлогууд давхар хамрагдаад явах тул энэ нь нилээд өргөн хүрээний ойлголт болж байгаа юм.

Эсрэгээр нь буюу Дэд бүтэц – хүн – хэрэглээ гэсэн схемээр авч үзвэл хамаг хүн хүч, зардал мөнгөө үндэсний хэмжээний, үндэстэн дамнасан дэд бүтэц байгуулахад зарцуулж орхиод эргээд харсан чинь ямар ч ашигт үйлийн коэффициент байхгүй зүйлийг тогтмол зардал гарган сар, жилээр тордоод явж болох аюул байгаад байгаа юм.

Хэрэглээ – хүн – дэд бүтэц гэсэн схем нь бас боломжийн байж болох боловч дээр миний дурдсан орчны шинжилгээ бүхий Монгол улсын хувьд хүнээ эхэлж бэлдэхгүйгээр шууд “автоматаар” хэрэглээг үүсгэнэ гэхэд хэцүү бөгөөд зардал өндөртэй хувилбар болох болов уу.

Зөвлөмж

Цахим бизнесийг зөвхөн сонирхогчийн түвшинд биш нөгөө талаасаа банк санхүүгийн байгууллагын зүгээс нь хараад байхад миний дээр дурдсанаар хүнээ эхлээд “бэлдэх” буюу цахим бизнест оролцогч талуудын ашиг сонирхолыг нь нэгтгэх, цахим боловсролыг нь эрчтэй дээшлүүлэх тал дээр төрөөс хурдтай ажиллах хэрэгтэй санагддаг.

Хэдийгээр цахим бизнесийн эрхзүйн орчны хувьд одоо явагдаж байгаа үйл ажиллагаануудыг шууд утгаар нь хааж, хориглосон зүйлс байхгүй ч гэсэн эрхзүйн хүрээнд мөрддөг дүрэм, нэгдсэн стандарт байхгүй болохоор бусад “тоглогч” нар нь 100 хувь итгээд ороод ирж чадахгүй байгаа юм.

Дээрх дурдсан энэхүү 2 зүйлийг хийчихсэн байхад дэд бүтцэд нь оруулах хөрөнгө цоорхой савнаас гоожих ус мэт өөрөө урсан орж ирнэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Мэдээлэл технологийн хөгжил дэвшил дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг манай банк, санхүүгийн байгууллагууд харилцагч нартаа зохих хэмжээгээр хүргэж байгаа боловч үүнд санаа амрах ёсгүй юм. Бидний хэрэглэж буй боломжоос өчнөөн дахин илүү боломж цаана нь байгаа бөгөөд магадгүй тэр бидний мэдэж буй боломжууд нь зөвхөн мөсөн уулын орой ч байж болох талтай. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологи дээр суурилж асар их зүйлийг банкууд цахим бизнесийн хүрээнд хийх боломжтой байгаа шүү гэдгийг л онцлох нь зүйтэй байна.

Гэхдээ энэ хийх ажлууд нь дан ганц банкуудаас шалтгаалахгүй бөгөөд хамтран ажилладаг үйлчилгээний байгууллага, төрийн эрх бүхий байгууллагаас ч шууд хамаарах ажлууд багагүй байгааг та бүхэн болгооно биз ээ.

Өөрөөр хэлбэл төрийн бүх үйлчилгээний байгуулагуудыг цахим хэлбэрээр үйлчилдэг болгохоос энэхүү ажлыг эхлэх нь зүйтэй бөгөөд үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, чиглэлийг Tomasz нар (2007) саяхан Монголд ирж лекц унших замаар холбогдох хүмүүст нь хүргэсэн байна лээ.

Дүгнэлт, үр дүн

Дээрхээс дүгнээд харахад цахим бизнестэй холбоотой проблем нь технологи биш харин хүн өөрөө болчихоод байгаа юм. Иймээс цахим бизнесийн сувгуудыг ашиглан эхний ээлжинд төрийн зүгээс иргэдэд үзүүлдэг бүх үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, түүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг бэлэн бусаар шийдэж байх шийдэл нь хамгийн оновчтой алхам болоод байгаагаас гадна энэхүү нийгмийн харилцааг зохицуулсан эрзүйн баримт бичгүүд буюу баримтлах стандартууд нь үгүйлэгдээд байгаа нь батлагдаж байна.

Үүнтэй цуг хот, хөдөө, хөгшин, залуу гэлгүйгээр нийт ард иргэдийнхээ цахим боловсролыг системтэйгээр дээшлүүлэх нэгдсэн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. НҮБ-с гаргадаг Монголын хүний хөгжлийн илтгэл (2003)-д дурдсанаар газарзүйн болон байрзүйн нөхцөл байдал, мэдээллийн хүртээмж нь хот, хөдөөгийн хүн амыг маш ихээр зааглаж, холдуулж байгааг баримтаар нотолсон байдаг. Ер нь зөвхөн Монгол ч биш дэлхий даяараа энэ цахим хуваагдал гэдэг асуудалтай болоод байна (Janna, 2006).

Цахим бизнес жигд бөгөөд хурдацтай хөгжихөд дараах 5 дэд зүйл дээр анхаарч ажиллавал үр дүнтэй болов уу. Үүнд:

  • Хангалттай хэмжээний зах зээл, боломжийн хэрэглээ бүхий боломжит хэрэглэгчид
  • Хууль эрхзүйн таатай нөхцөл, ойлгомжтой байдал
  • Сайн програм хангамж
  • Техникийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд
  • Програм хангамж болон техниктэй холбоотой нууцлалын шийдлүүд

Төгсгөлд нь цахим бизнес гэж ярихаар хамгийн түрүүнд толгойд ордог 2 өгүүлбэрээр илтгэлээ дуусгахыг хүсч байна.

Let us be a land locked country but let not us be the mind locked country.

Be proactive than reactive, Do not wait things to happen.

Ном зүй ба эх сурвалж

  • Батпүрэв, Б., 2007, Цахим бизнесийн талаар товч, Улаанбаатар
  • Болд, Ж., 2007, Цахим худалдаа эрхлэхэд тулгарч буй гол асуудлууд буюу Монгол дахь E-Commerce-ийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, Улаанбаатар
  • Chartsiri Sophonpanich, 2006, e-Finance in Thai Economy from the Banker’s perspective, Bangkok, Thailand п
  • CheckFree, 2007, E-bill payments surpass cheques among Web-connected households, http://www.finextra.com/fullstory.asp?id=16788, 2007 оны 5 дугаар сар 6-нд татаж үзэв
  • CyberSource, 2007, CyberSource expands e-commerce reach; strengthens fraud prevention measures, http://www.finextra.com/fullpr.asp?id=14627, 2007 оны 5 дугаар сар 6-нд татаж үзэв
  • Janna Quitney Anderson, Lee Rainie, 2006, The future of the internet II, Pew internet&American Life Project, Washington, www.pewinternet.org
  • Jennifer Hord, 2005, How electronic payment works, My computer magazine, №83
  • Michael, R. C., 2000, Marketing: Best practices, The Dryden Press, London
  • Manoo Ordeedolchest, 2006, Vote for Thanks, Software Industry Agency (SIPA), Thailand
  • Миний компьютер сэтгүүлийн судалгааны баг, 2007, Цахим худалдаа монголд, Миний Компьютер сэтгүүл, Улаанбаатар хот
  • Монгол банкны жилийн тайлан, 2005, Улаанбаатар хот, Мөнхийн үсэг хэвлэлийн компани
  • Монголын Хүний Хөгжлийн Илтгэл, 2003, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Улаанбаатар хот
  • Мөнх-Оргил, Ц., 2004, Мэдээллийн технологийн салбарт эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэж байна, http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=197, 2007 оны 4 дүгээр сар 25-нд татаж үзэв
  • Neal Cathy M, 2004, Consumer Behaviour: Implications for marketing strategy, McGraw-Hill, Australia
  • Nicolai Semine, 2006, e-Finance Services: How to Exploit Technology to Optimize Value, Thailand
  • Rajib Subba, 2006, e-Payment for SME Exporters: Drivers and Barriers, Regional forum on e-Finance, Thailand
  • Staff study 172, 2002, The future of retail electronic payment systems: Industry interview and analysis, Federal reserve staff for the payment system development committee, Federal reserve system
  • Thomas, L., 2002, Strategic management and business policy, 8th edition, Pearson Eduction Press, USA
  • Thomasz Janowski, Adegboyega Ojo, Elsa Estevez, Bernd Friedrich, 2007, Foundations for electronic government – school program, United Nations University, International Institute of Software Technology, http://www.icta.gov.mn/index.phpoption=com_content&task=view&id=133&Itemid=29, 2007 оны 5-р сарын 7-нд татаж үзэв
  • Pierre VOOS, 2006, Branches network management, Ulaanbaatar, Mongolia
  • Pope, J., 2001, Computer Hacking Competition Begins, The (Ames) Tribune, January 16, 2001, p. A2
  • Саруултуяа, Ж, 2007, Цахим ялгааг арилгахад олон тэмдэгт Интернэт хаяглалтын гүйцэтгэх үүрэг, Мэдээлэл, харилцаа холбоо, технологи, нууцлалын олон улсын хурал, Улаабаатар
  • Сэргэлэн,З., 2007, ЖДҮ дэх мэдээлэл технологийн хэрэглээ, Улаанбаатар
  • Уянга, С., 2007, Дунд боловсролд МХТ ашиглах нь: Мэдээлэл зүйн хичээлд суурилан цахим сургалтанд шилжих нь, Мэдээлэл, харилцаа холбоо, технологи, нууцлалын олон улсын хурал, Улаабаатар
  • Yow J. Lee, 2006, e-Finance and e-Banking in Asia and the Pacific: Challenges and Opportunities, Regional forum on e-Finance, Thailand

About Australia

Австрали орны тухай Цахим өртөөд оруулсан Огноо: 2003-06-28 Ванчигийн Ганзориг. Перт хот, Австрали улс.
2003 оны 6-р сар. Баруун Австралийн нийслэл болох Перт хотод 2 сард анх ирэхэд +40 хэмийн халуунаар Австрали улс намайг утгаж авч билээ. Монголын цагаан сарын дараахан намайг Буянт – Ухаагаас онгоцонд суух їед цасан шуургатай, - 20 хэмийн хїйтэн байсан болохоор эхний хэдэн єдєр эндэхийн халуунд дасахад хэцїї байлаа. Австрали ба Монгол нь адилхан 4 улиралтай боловч яг эсрэг, тухайлбал Монголд євлийн ид хїйтэн тачигнаж байхад энд зуны аагим халуун шатаж байдаг, Австраличуудын євєл гэж нэрлээд байгаа энэ улирлын дундаж хэм нь +10 орчим бєгєєд ємнєд Австралийн зарим нэг єндєрлєг газрыг эс тооцвол цас энэ тэр гэж мэдэхгїй болохоор бидний хувьд євєл гэж хэлэхэд жаахан ”ичмээр”.
Бараг Европын бїх улсуудын газар нутагтай тэнцэхїйц том газартай болохоор Австрали улс нь цаг агаарын ялгаа бїхий олон бїсїїдтэй бєгєєд Австралийн аль хэсэгт байгаагаас хамаарч барометрийн заалт – 10 хэмээс + 50 хэмийг заах бєлгєє. Ємнє Австралийн хэсгээр амьдардаг зарим хїмїїс нь євєл эхлэнгїїт амралтаа авч Австралийн хойд хэсэг буюу тропикийн бїст очиж амардаг гэнэ. Тїїнчлэн харьцангуй хуурай уур амьсгал бїхий тив бєгєєд нийт газар нутгийн 80% -д жилд 600 мм-с бага хур тунадас унадаг.Баруун Австралид орших Marble Bar хэмээх газар Австрали улсын хамгийн их халуу шатдаг цэг бєгєєд 1923 оны 10 сарын 30-наас 1924 оны 4 сарын 7 хїртэл нийт 161 хоногийн турш тасралтгїй +38 хэм ба тїїнээс дээш хэм халуу шатсанаараа дэлхийд рекорд тогтоосон газар юм. Тїїнчлэн Перт хот нь Австрали улсын хамгийн салхилхаг хот бєгєєд дундаж салхины хурд 15.6 км/цаг байна. Дээр дурдсанчлан Австрали улс нь 7 сая 682 мянга 300 км хавтгай дєрвєлжин талбай бїхий том тив бєгєєд Орос, Канад, Хятад, Америкийн нэгдсэн улс, Бразилийн дараа газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том улсуудын жагсаалтанд 6-д бичигдэнэ. Тэр дундаа Баруун Австрали нь Австрали улсын хамгийн том газар нутаг бїхий муж нь бєгєєд нийт 2 сая 525 мянга 500 км квадрат талбайг хамардагаараа нийт Австралийн газар нутгийн 33%-ийг эзэлнэ. Єєрєєр хэлбэл зєвхєн Баруун Австралийн газар нутгийн хэмжээ нь Монгол улсын газар нутгийн хэмжээтэй ойролцоо байгаа нь ямар том улс вэ гэдгийг ойлгоход тєвєггїй. Тив улс учраас нийт хилийн урт нь далайн эргийн урттайгаа тэнцїї гэсэн ”теором”-ыг хялбархан гаргаж болно. Тасманийн арлыг оролцуулаад Австрали улсын нийт далайн эргийн урт нь 36 735 км бєгєєд їїнийг даган Австралийн тєдийгїй дэлхийд алдартай наран шарлагын газрууд їргэлжилэх бєгєєд бас болоогїй тус бїрийн онцлогоороо хоорондоо ялгагддаг гэнэ. Одоо лав миний їзэж сонссоноор энд хїїхдїїдийн, нийтийн, нїцгэн хїмїїсийн (nudiest) наран шарлагын газар, нохой, муураа салхилуулдаг энэ тэр гээд олон янз байх бєгєєд beach л бол beach гэж бас ойлгож болохгїй бололтой. Ерєнхийдєє энэ улс нь баруун талаараа Энэтхэгийн далайтай, хойд талаараа Тимор, Арафура, Коралийн тэнгисїїдтэй, зїїн ба ємнєд хэсгээрээ Номхон далай болон Тасманийн тэнгистэй тус тус хиллэнэ. Миний амьдарч буй Баруун Австрали нь далайн тєвшнєєс дээш 300-400 метрийн єндєрт орших бєгєєд нутгийн гїн рїї явах тусам Gibson ба Great Sandy Desert зэрэг том элсэн цєлїїдтэй тааралдах болно. Газар нутгийн иймэрхїї онцлогоос шалтгаалан Австрали улсад цэвэр усны байнгын гачаалалтай байдаг. Ерєнхийдєє гїний ба гадаргын, борооны ус ашиглах ба шїршїїрт дээд тал нь 10 минутын хугацаагаар орох, аяга тавгаа заавал аяга таваг угаагчаар угаах зэрэг усаа хэмнэх їйл ажиллагаа нь нэгэнт эндэхийн амьдралын хэв маяг болжээ. Ялангуяа сїїлийн 3 жил дарааллан Австрали улсад ойрын 20 жил болж байгаагїй ган болж байгаа учир ус бол чандмань эрдэнэ гэдэг їг энд жинхэнэ утгаараа ойлгогдож байна.
Эх газраас тасран орших тив улсын онцлог болоод ч тэр її дэлхийд зєвхєн Австрали улсад байдаг имж, эмї шувуу, коала баавгай, нугасан хошуут, зэрлэг динго нохой зэрэг амьтад энд амьдрах бєлгєє. Австрали улсын ”brand name” болсон эдгээр амьдын хоёр нь болох эмї шувуу болон имж нь Австрали улсын сїлдэнд залардаг. Та бидний хамгийн сайн мэдэх имж (kangaroo) гэхэд л 30 сантиметрээс 2 метр гаран єндєр бїхий 48 тєрєл зїйлийнх байдаг бєгєєд хамгийн алдартай бєгєєд аюултай нь 2 метр гаран єндєр хїрдэг улаан имж юм. Зарим имж нь устаж їгїй болохын даваан дээр байгаа бол зарим нь хэдэн мянгаараа бэлчин фермерїїдийн тариан талбайг идэн, бэлчээр сїйтгэн буудуулж, машинд дайруулж їхсээр байна. Австралийн фермерїїдийн Монгол малчдаас ялгагдах онцлог нь хувьдаа асар том газартай бєгєєд тїїнтэй тохируулж хонь, адуу, їхэр зэрэг амьтдыг тэжээх бєгєєд їлдсэнд буудай, арвай зэргийг тарьдаг. Эдгээр хэдэн зуун акр газрууд нь хашаагаар хїрээлэгдсэн байдаг боловч цагт 45 км хурдалдаг нэг їсрэлтээрээ 11 метр хол харайдаг гайхал имжнїїдийн хувьд амттай хоолыг нь хамгаалсан эдгээр хашаа бол нэг их том проблэм биш. Монголын малчид зээр, хулан, їлийн цагаан оготно бэлчээр сїйтгэлээ гээд хааяа хулгай болон хууль ёсоор намнан, эдгээр амьтанд ам муутай байдагтай адилхан имж бол эндэхийн фермерїїдийн толгойны євчин. Гэхдээ 48 тєрлийн имжээс хэдхэн тєрєл нь дээрх ”болдоггїй” имжнїїд болохыг анхаараарай. Перт хотоос зїїн зїг 600 км-т оршин Калгїїли хотод амьдардаг хїний яриагаар замд машинд дайруулж їхсэн имжнїїд зєндєє тааралддаг ба ялангуяа шєнє явах их аюултай гэнэ. Учир нь машины гэрлээр имжнїїд цугладаг бєгєєд машинд дайруулаад їхэхэд жолооч нар имж їхсэнд биш машин нь хонхор болж сэв суусанд илїї их харамсах бєгєєд санаатай бєгєєд санамсаргїйгээр имж дайрч амьтны амь таслах бий гэж айхдаа биш гол нь машинаа сэвтээхгїйн тулд их л болгоомжтой жолоогоо мушгих бєлгєє. Хэрэв уурласан улаан имжтэй тааралдах юм бол хїнийг алж ч мэдэх аюултай байдаг гэж австрали найз минь сануулсан санагдана. Їїнээс гадна дурдахгїй єнгєрч болохгїй єєр хоёр амьтан болон матар, акул юм. Хэдийгээр сэрэмжлїїлэх бичиг алхам тутам байдаг боловч Баруун Австралид далайн эрэг болон давст нуур болон гол, ойд жилд нижгээд хїн матар, акулын хоол болдог ”статистик” байна. Энэ жилийн хувьд японы хоёр оюутан матар, акулын ээлжит золиос болжээ. Хїмїїсийн яриагаар жил болгоны 7 сар хавьцаа акулд хїн бариулдаг гэж бодохоор энэ аюул нь тодорхой давтамжтай байдаг бололтой. Саяхны нэг єдєр сургуулиас зохион байгуулсан bushland буюу хотоос зайдуу гарч явган аялалд оролцлоо. Австралиудын ”уул” гэж нэрлээд байгаа намхан толгойд ой дундуур 7 км хиртэй алхаж їзэхэд одоо эндэхийн євєл болоод ч тэр її (6 сар) их хуурайшилттай байлаа. Монголынхоо ой дотор ямар ч улиралт алхаж явахад хус, шилмїїс, хєвд, хагны сайхан їнэр мэдэрч болдог бол миний аялсан модон дундах агаар нь хотынхоос ялгарах юм огт алга. Магадгїй зуны улиралд єєр байдаг байж болох юм. Байгалиа хамгаална гэдгийг їлгэр жишээ їзїїлдэг хїмїїс юм.
Одоогийн байдлаар 461 їндэсний цэцэрлэгт хїрээлэн байдаг ба нийт 64 сая га газар нь дархан цаазтай буюу улсын тусгай хамгаалалттай газарт тооцогдоно. Нохой мууртай айлууд нь тэднийгээ салхилуулна гэж том ажилтай бєгєєд гялгар уут барьчихаад тэдгээр нь хаана єтгєнєєр бие засна дор бїрд нь тїїгээд л явах. Мань мэт нь бол нохой муур нь хїнийхээ эзэн нь юмуу, хїн нь жинхэнэ эзэн нь юмуу гэдгийг ялгадсыг нь тїїгээд явж байгаа хїмїїсийг хараад ойлгоход ”бэрх”. Айл бїр хогоо цаас, хуванцар, шил гэх зэргээр бїрэн ангилж зориулалтын хогын саванд нь хийх бєгєєд тэдгээрээ хаяхаасаа ємнє зад угаагаад шинэ юм болгоод л гадаанаа тавих юм.
Тїїхийн хувьд анх 1606 онд Dutch буюу одоогийнхоор Голландууд анх австралийг нээсэн гэж тїїхийн номонд нь дурдсан байх юм. Баруун Австралийн хувьд мєн л Dirk Hardog гэгч Голланд эр анх хєл тавьсан гэгдэх бєгєєд Голландчууд энд суурьшилгїй Индонезийн Javа арал руу явсан тїїхтэй. Харин Австралид 1644 хєл тавьсан анхны англи хїн бол William Dampier хэмээгч далайн дээрэмчин байжээ. Їїний дараа ахмад Кук (Cook) Австралид хїрэлцэн ирсэн бєгєєд зїїн эргийн газар Англи улсын мэдлийнх гэж анх зарлажээ. Тэр їед ачаалалаа даахаа больсон английн шоронгууд энэ ”завшааныг” ашиглан хоригдол, ялтангууд болох 736 хїнийг алс хол цєлсєн нь 1788 онд 1 сарын 26-нд Австралид газарджээ. Улмаар 1839 он гэхэд энэ улс 77 000 хоригдол, ялтангуудаар дїїрсэн байлаа. Энэ їед аборижинал хэмээх нэрлэгдэх нутгийн уугуул иргэдийн (Монголчууд бушман гэж илїї сайн мэдэх байх) тоо 700 000 гаруй байсан бол 1995 оны хїн амын тооллогоор Австралийн нийт хїн амын 1,7%-ийг арай чїї эзэлж байна. Энэ нь одоо Австралид байгаа Хятад цагаачдын тооноос ч бага гэсэн їг юм. Їнэндээ эд нар 1967 оныг хїртэл Австрали улсын хїн амын тоонд багтдаггїй байжээ. 1850 онд Австрали улсад алтны, дараа нь алмазны том том ордууд нээгдсэн нь мянга мянган цагаачид энэ улс руу цутгах гол шалтгаан болсон юм. Эдгээр алтны эрэлчдийн дунд Хятадууд багагїй хэмжээгээр байсан нь Хятадын эсрэг їзлийг тухайн їедээ бий болгосон бєгєєд Дэлхийн 2-р дайн хїртэл ази хїмїїс энэ тив рїї нэвтрэхэд хїндрэлтэй байлаа.1945 оноос хойш Австрали улс Дэлхийн 2-р дайнаас дїрвэсэн 170 000 Европын дїрвэгсэдийг оролцуулан нийт 40-єєд орны 495 000 гаруй дїрвэгчидийг хїлээн аваад байна. Эдгээр дундаас хуучин Югаслав улс, Ирак, хуучин ЗХУ болон Балтийн тэнгисийн орнуудын дїрвэгсэд зонхилох хувийг эзэлж байна.
1901 оны 1-р сарын 1-нд Австрали улс тусгаар тогтнолоо тунхагласан бєгєєд анхны ерєнхий сайдаар Edmund Barton сонгогдож, 5-р сарын 9-нд анхны парламент нь нээгджээ. Энэ їед Австралийн хїн ам 3 773 801 байлаа. Хєєрхий нутгийн уугуул иргэд болох аборижиналууд энэ їед хїнийн тоонд ордоггїй байсан байна. Одоо їеийн хотуудад амьдарч буй аборижинал хїмїїсийг ерєнхийд нь монголын ”євгєнтийн хєндий”-гийнхэнтэй зїйрлэж болно. Хэдийгээр боловсролтой, ажилтай аборижиналчууд байдаг боловч ихэнх нь архи уун, гуйлга гуйж, хулгай хийн гудамжаар хэсїїчлэн амьдарна. Нэг анзаарсан зїйл бол монголын гудамжны гэгдэх хїмїїс гуйлга гуйгаад олсныгоо хоол унд, архинд зарцуулдаг бол эндхийн гуйлгачид ”Найзаа, автобусны мєнгє єгєєч, гэртээ харих гэсэн юм” гэж шалтгаанаа хэлнэ. Їнэхээр ч байнгын шалтгалт байдаггїй ч гэсэн нийтийн тээврийн хэрэгсэлээр їнэгїй туулайдах гэж ямар зиндааны хїмїїс оролдохгїй. Гэсэн ч одоог хир австраличууд эдгээр хїмїїсийг их бага хэмжээгээр хажигласаар байдаг нь илт мэдэгдэж байна. Тэдгээр нь австрали хїмїїст халдаж чадахгїй мєртлєє шєнє орой ганцаар яваа гадаадын эмэгтэй голдуу оюутануудаас мєнгє гуйж хоргоох, юмыг нь авч зугатах зэргээр хааяа хєєрхєн шоглочихдог сурагтай.
Тусгаар улс болсныхоо дараагаар Дэлхийн 1 ба 2-р дайн, Солонгос, Вьетнамын болон саяхны Иракийн дайнд АНУ-ыг дэмжин оролцоод амжсан ба їїнээс хамгийн их хохирол амссан нь Дэлхийн 1-р дайн байлаа. Шинэ Зеландын цэргїїдийг оролцуулан нийт 20 000 цэрэг Английн засгийн газрын удирдлаган дор энэхїї дайнд оролцон Балтийн тэнгисийн орчим Туркуудтэй тулалдаж 8000 хїнээ алдсан байна. Одоогийн Австраличууд тэр їеийн Английн засгийн газрыг ANZAC (The Australia and New Zealand Army Corps) армийг английн цэргийн бамбай болгож, тэргїїн нїїрэнд явуулсан гэж одоог хїртэл буруушаадаг бєгєєд жил бїрийн 4-р сарын 25-нд энэхїї єдрийг АНЗАК єдєр хэмээн бїх нийтийн амралтын єдєр болгон тэмдэглэж, амь їрэгдсэн цэргїїдэд хїндэтгэл їзїїлдэг байна.
1995 оны тооллогоор Австралийн хїн ам 18 сая 173 мянга 600 байсан бєгєєд эдгээрийн 75% нь зїїн, ємнєд болон баруун эргийн Сидней (3 772 700), Mельбурн (3 218 100), Брисбане (1 489 100), Перт (1 340 600), Адэлайд (1 081 000) зэрэг хотуудаар тархан суурьшиж байна. Нярайн эндэгдлийн хамгийн бага хувь болон, урт наслалтаараа дэлхийд Япон улсын дараа 2-т жагсана. Харин 1971 оноос хойш гэрлэлтийн хувь тасралтгїй буурч байгаа бєгєєд їїний їр дїнд Австралийн хїн амын дундаж наслалт аажмаар хєгширч байгаа нь эдний засгийн газрын толгойны євчин болж байгаа ба тэтгэвэрт гарах насыг уртасгах, хєгшин хїмїїсийг аль болох удаан ажиллуулах сонирхол засгийн газарт нь байна. Ер нь одоогийн байдлаар миний уулзсан бїх хижээл насны Австрали хїн дотор гэрлэсэн хїн байсангїй. Гэрлэсэн боловч салсан, том том хїїхдїїдтэй, эсвэл огт гэрлээгїй 50, 60 нилээд гарч яваа хїмїїс л миний girlfriend, boyfriend, ex-girlfriend ба ex-boyfriend гээд ярьчихсан тууж явах юм. 30 хїрээгїй намайг гэрлэсэн, нэг хїїхэдтэй гэхээр нїд нь орой дээрээ гараад гэр бїлийн цомгоо їзїїлэхээс нааш итгэхгїй.
Эдийн засгийн хувьд єндєр хєгжилтэй орнуудын тоонд зїй ёсоор орох бєгєєд ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд 9-д жагсана. 1970-аад оны эхээр нийт экспортын 45%-ийг нь хєдєє аж ахуйн гаралтай бїтээгдэхїїн эзэлдэг байсан бол 1997 онд дєнгєж 15% болтлоо буурч бэлэн бїтээгдэхїїн, їйлчилгээний экспортийн хувийн жин тасралтгїй єссєєр байна. Энд ирээд 4 сар амьдрах явцад Австрали улсын эдийн засаг Зїїн ємнєд азийн эдийн засгаас маш их хамааралтай байдаг нь илт мэдэгдэж байна. АНУ, Европын холбооноос гадна Япон, Ємнєд Солонгос, Хятад, Тайвань, Хонг-Конг, Сингапур, Малайз зэрэг улсуудтай зонхилох худалдаагаа эрхлэх бєгєєд эдгээр улсууд нь Австрали улсын экспорт, импортын худалдааны эргэлтийн талаас илїї хувийг атгана. Экспортын гол бїтээгдэхїїн нь уул уурхайн салбарын бїтээгдэхїїнїїд, аялал жуулчлал, хєдєє аж ахуйн салбарын бїтээгдэхїїн, боловсролын салбар зэрэг болно. Дэд бїтэц єндєр хєгжсєнєєс гадна їїрэн телефоны Telstra, Optus, Vodafone, Virgin зэрэг компаниуд байгаа ба Монголтойгоо зїйрлэвэл эхний 2 компани нь Мобиком, Скайтел адилхан зах зээлийн ихэнхийг атгахаас гадна Telstra-ийн сим картыг ашиглан Мобикомын гар утас руу мессаж явуулж, хїлээн авах боломжтой.
Австрали улсын тєсвийн жил нь Монголынхоос эсрэг байдаг бєгєєд сарын ємнє ирэх жилийн тєсвєє нилээд маргаантайгаар баталлаа. Тєсвийг харж байхад нийт тєсвийнхєє 60%-ийг нийгмийн халамж, эрїїл мэндэд зарцуулах бєгєєд цаг їеийн байдлаас шалтгаалан батлан хамгаалах салбартаа боловсролын салбараас илїї мєнгє тєсєвлєж байна. Тїїнчлэн оюутан бидний хувьд жаахан таагїй зїйл нь сая батлагдсан тєсвєєр засгийн газар нь их, дээд сургуулиудын тєлбєрийг хамгийн ихдээ 30% нэмэгдїїлэх шийдвэр гаргасан явдал юм. 1 жилийн оюутны сургалтын тєлбєр дунджаар 12000-16000 AU$ байдаг гэж бодвол мань мэтэд нь багагїй ачаалал ирэх нь тодорхой. Энэ шийдвэрийг эсэргїїцэн 2 долоо хоногийн ємнє Баруун Австралийн 5 их сургууль болох University of Western Australia, Edith Cowan University, Curtin Univerity of Technology, The University of Notre Dame, Murdoch University-ийн оюутанууд болон сєрєг хїчний намын лидерїїд Перт хотод нилээд том жагсаал зохион байгуулсан билээ. Ер нь бол Австрали улсад 38 их сургуультай бєгєєд їїн дээр коллеж, хэлний сургуулиудыг оруулбал замбараагїй их тоо гарах байх. 2002 оны мэдээгээр 157 296 гадаад оюутан Австрали улсад сурч байгаа байгаа энэ нь нийт Австралид сурч буй оюутнуудын 21% нь болж байна. Одоогоор Австрали нь дээрх тооны гадаад оюутнаас 5 тэрбум долларын орлого олж байгаа 2025 он гэхэд 1 сая оюутан хїлээн авч 38 тэрбум долларын орлого олно гэж засгийн газар нь тооцоолж байгаагаас харахад экспортын гол бїтээгдэхїїний нэг нь яах аргагїй боловсрол болж бйана. Тїїнчлэн нийт гадаад оюутнуудын 55%-ийг Азийн оюутанууд эзлэх бєгєєд гол импортлогч орнуудыг хувийн жингээр нь жагсаавал Сингапур, Хонг-Конг, Малайз, Хятад, Индонези, Энэтхэг, АНУ, Тайланд, Норвеги, Япон, Их Британи, Швед, Герман, Франц, Итали, Испани, Чех зэрэг улсууд орно. Харин Баруун Австралийн хувьд дээр дурдсан 5 их сургуульд одоогийн байдлаар 70 000 оюутан сурч байгаагийн дотор 80 орны 22 000 гадаадын оюутан багтаж байна. Одоогийн байдлаар гадаадын энэ олон орны оюутнуудын дунд Монгол хэмээн дуудуулж яваа 3 оюутан сурч байна. Хїмїїсийн яриаг сонсож байхад Баруун Австралид сурах гэж ирж байгаа бараг бїх Монголчууд Curtin University of Technology-д ирдэг юм байна. Тэндэхийн зарим багш нар ч Монголд хэд хэдэн удаа очиж ажиллаж байсан нєхдїїд байдаг аж. Харин миний хувьд The University Of Notre Dame-д анхны Монгол оюутан нь болон суралцаж байна. Миний ажигласнаар шалгалт шїїлэг дээр голдуу гадаадын оюутнууд австрали оюутнуудаас илїї їнэлгээ авдаг нь харагдсан. Америк маягийн боловсролын системтэй бєгєєд танхимд сууж хичээллэх цаг бага ч бие даан хийх юм маш их єгдєг. Харин энд ажиллаж сурч буй нэгэн монгол хїний хэлснээр жил бїр 10 гаран Монгол хїн хууль бусаар Австралид їлддэг бєгєєд одоогийн байдлаар зєвхєн Сидней хотод буй Монголчуудын тоо 600-д хїрч байгаа сурагтай. Монгол улсын єргємжилт консул Сидней хотод байрладаг бєгєєд анх намайг Австралид ирэхэд эндэхийн Монголчуудтай холбоо барих хаягийг єгч багагїй тус болсныг дурдах нь зїйтэй болов уу. Баруун Австралийн нийслэл Перт хотын хувьд одоогийн байдлаар миний мэдэж байгаагаар The University of Notre Dame болон Curtin Technology University-д суралцаж буй 3 оюутан гэр бїлийн хамт, австралийн иргэдтэй гэр бїл болсон 2 бїсгїй нийт 8 монгол амьдарч байна.
Дээр дурдсанчлан Перт хот нь Баруун Австралийн нийслэл нь бєгєєд Баруун Австралийн нийт хїн амын гуравын хоёр нь Перт хотод амьдардаг. Єндєр єндєр байшин сїндэрлэсэн (гэхдээ Сингапур энэ тэртэй харьцуулбал тэнгэр баганадсан єндєр байшингийн тоо цєєхєн) хотын тєвдєє албан газрууд, дэлгїїр, ресторан, зочид буудлууд зэрэг нь тєвлєрєх бєгєєд 17 цаг гэхэд бїгд хаалгаа барих ба хотын тєвдєє нийтийн орон сууц бараг байхгїй. Ер Австраличууд Монгол шиг ес, таван давхар байранд (apartment) олуулаа амьдардаггїй юм байна. Тийм ч учраас хотын тєвєєр орой 20 цагаас хойш явбал хїний бараа бараг харахгїй. Энэ нь анх надад сєнєсєн хот шиг их эвгїй санагддаг байж билээ. Энэ їед тэд хаана байдаг вэ гэвэл бар, шєнийн цэнгээний газар эсвэл гэртээ алжаалаа тайлж амарч суудаг. Бараг Баруун Австралийн бїх хїмїїс хотын тєвєєсєє зайдуу орших хувийн нэг юмуу хэд хэдэн давхар байшиндаа (house) амьдрах бєгєєд їнэ нь байшил, тохижилт зэргээсээ шалтгаалж 200 000 – 10 000 000 австрали долларын хооронд хэлбэлзэнэ. Манайхан зун зуслан гарахаараа зуслангаас ажилдаа явдагтай адил юмуу даа. Хотын зайдуу болохоор байгаль их сайхан яг л Монголын зуслангуудын орчин ямар байдаг билээ яг тийм. Намуухан орчин, цэвэр агаар, єнгє єнгийн тоть нисэлдээд л. Перт хотод ямар ч їндэстэн тайван амьдрах боломжтой. Учир нь одоогийн байдлаар дэлхийн 200-гаад їндэстэн 170 тєрлийн хэл хэрэглэн хоорондоо ойлголцож энэ хотод ажиллаж, сурч, амьдарч байгаагийн сацуу 100 гаруй шашны янз бїрийн урсгал чєлєєтэй шїтэгдэж байна гэж орон нутгийн засгийн газрын тайланд нь дурджээ. Баруун Австраличуудын хїн амын дєрєвний нэг нь Австрали улсад тєрєєгїй гэж бодохоор энэ муж нь олон їндэстэний єлгий болох нь ойлгомжтой. Ийм сайхан орчинд амьдардаг болоод ч тэр її Австраличууд ерєнхийдєє их сайхан ааштай, уриалагхан хїмїїс. Зундаа хэт их халдаг болоод ч тэр її зарим хїмїїс нь энэ їед гутал ємсдєггїй юм байна. Хєл нїцгэн нийтийн тээврийн хэрэгсэл, супермаркет энэ тэрээр хээв нэг явж байх. Африк, энэтхэгийн оюутнууд хїртэл эндэхийн халууныг гайхан манай улс халуун ч гэсэн австрали шиг ингэж шатаж халдаггїй хэмээн дуу алдана. Нийтийн тээврийн хэрэгслийнх нь нэг давуу тал нь хот дотроо тусгай хэд хэдэн шугамаар єдєр бїр їнэгїй автобус явах нь сайхан. Анх Австрали улсын хилийн дээс алхах гэж байгаа хїмїїст анхааруулахад энэ улсын гааль маш хатуу зарчим мєрддєг. Энэ нь Quarantine regulation буюу амьтан, ургамлын гаралтай зїйлс, хоол унд авч хилээр орж ирэхийг хатуу хориглодог. (дэлгэрэнгїй мэдээлэлийг www.aqis.gov.au хаягаар орж авч болно) Зайлшгїй хэрэгтэй зїйл байвал мэдїїлэгтээ заавал дурдаж тусгай байцаагчаар хянуулж хил нэвтэрнэ. Хэдийгээр надад тохиолдоогїй ч гэсэн бусад Монголчуудын ярианаас сонсоход тэд борц, монгол эм тан, тэр байтугай онгоцонд идэж бараагїй хоолоо хїртэл хураалгасан бєгєєд нїдэн дээр нь хогийн саванд хийж шатаадаг гэнэ. Хэдийн ийм хатуу гаальтай ч Австралийн бїх том хотуудад хар тамхи арилжаалах, хэрэглэх явдал их байдаг нь мэдэгдэж байна. Учир хэдхэн хоногийн ємнє Пертээр алхаж яваад хїнээс автобусны буудал асуух санаатай очтол єєдєєс нїд ам нь цайж хєхєрсєн, хамаг бие нь чичирсэн хїїхэн чи Япон уу гээд ярьж ядан зогсож байсан. Ийм юм кинон дээрээс л їзэж байсан болохоос биш ємнє нь ингэж их тунгаар хар тамхи хэтрїїлсэн хїн харж байгаагїй болохоор хурдан холдохын тїїс болж билээ. Ер нь гудамжинд голцуу гэр оронгїй иймэрхїї хїмїїс мэр сэр байдаг юм байна. Засгийн газар нь тэднийгээ арчилна гэж жигтэйхэн єдєр болгон їнэгїй хоол єгєєд л. Сайн гарын хэдэн жуулчид гудамжны ядуу хїмїїс дунд ороод хааяа засгийн їнэгїй хоол цохиж байх харагддаг. Ямар сайндаа манай сургуулийн Колумба улсын оюутнууд Холливуудын кинон дээр манай улсыг хар тамхи, мафийн эх орноор дандаа гаргадаг їнэн хэрэгтээ Пертэд хїмїїс манай улсаас хамаагїй их хар тамхи хэрэглэдэг юм байна гэж багшдаа гомдоллож байсан. Саяхан Хойд Солонгосын хєлєг онгоцноос гэхэд л 25 кг цэвэр героин илрїїллээ гээд сонингууд дээр шуугиж л байна. Перт хотын нэг дїїрэг гэж хэлж болохоор 19-р зуунд байгуулагдсан Фремантле нь Баруун Австралийн гол боомт хот бєгєєд єдєр бїр янз бїрийн хєлєг онгоцууд ирнэ. Зуугаад орны гуч гаран мянган хїн амтай энэ жижиг дїїрэг гэхэд л жилд 700 000 жуулчин хїлээн авдаг байна. Тэгэхээр энэ улсад аялал жуулчлал хир єндєрт хєгжсєн нь тодорхой. Сургууль маань энэ Фремантлэд байдаг болохоор очих замдаа Оросын Максим Горький хєлєг онгоцоос эхлээд Титаник шиг том аялалын тансаг хєлєгїїд, чингэлэгїїдийг хэдэн зуугаар нь ачсан ачааны аварга том хєлгїїдийг єдєр болгон харж нїдний чилээгээ гаргана. Сонирхуулахад Иракийн дайн дууссаны дараахан АНУ-ийн байлдааны нисдэг тэрэг, нилээд хэдэн сєнєєгч онгоцууд ачсан 3 том байлдааны хєлєг онгоц ирж 14 хоноод буцсан. Энэ їед нийт 7000 америк цэрэг ирсэн гэж сонингуудад мэдээлж байсан бєгєєд энэ хэд хоногт бїх бар, шєнийн цэнгээний газрууд америк цэргїїдээр дїїрэн єнжсєн сурагтай. Харин ерєнхийд нь хэлэхэд Австраличууд эрїїл мэнддээ маш их анхаардаг бєгєєд нэг єглєє байгаа айлынхаа Австрали авгайг дагаж далайн эргээр гїйх їед (єглєє 6 цагт) далайн эрэг гїйж буй, алхаж буй, амьтдаа салхилуулж буй, гимнастик хийж буй хїмїїсээр битїї байсан. Дулаан улиралдаа ихэнх хїмїїс нь далайд сэлж байгаад ойролцоох кафед нь єглєєний цайгаа уучихаад шууд ажилдаа явах юм. Тїїнчлэн єдєр болгон таван тєрлийн ногоо, хоёр жимс идэх нормтой. Ногоог бол бараг Хятадуудаас ч илїї идэх юм. Голдуу тїїхийгээр нь идэх бєгєєд шууд газраас тасалж авсан бололтой шинэхэн євсийг л шир шир хийтэл зажлаад идэх юм. Энэ нь ингэж их халдаг газар эрїїл мэндэд нь сайн юм байна. Гэвч мань мэт нь эхэн їедээ жаахан тїїхий ”євс” идэхээр гїйлгэж жаахан сандаргадаг байлаа. Сайхан юм нь зарим тєрлийн ногоо, жимсийг Монголоос хямдхан худалдаж авах боломжтой. Бэлэн хувцасны дэлгїїрїїдэд нь ихэвчлэн Хятадад їйлдвэрлэсэн хувцаснууд байна. Гэхдээ Монголд зарагддаг шиг чанар тааруу нь биш бололтой. Яг Made in Australia хувцас авна гэвэл нилээд їнэтэй юм. Авсраличууд виног харин ч нэг ууж єгнє дєє. Миний байр хєлсєлж буй айлийн авгай гэхэд л долоо хоногт доод тал нь 2 шил вино ууна. Би хоолоо даруулж цай энэ тэр ууж байхад хоолоо байнга виногоор даруулж ”тансаглана.” Ємнєд болон Баруун Австрали нь виноны эх орон бєгєєд Австрали улс нь виноны зах зээл дээр Франц, АНУ-ын дараа дэлхийд 3-т ордог.
Манайхан бєхєд дуртай шиг Австраличууд австрали хєл бємбєг гэж нэрлэгдэх регбитэй бага зэрэг тєстэй тоглоом, крикет хоёрт амиа тавина. Эдгээрийг тоглодог тамирчид нь ч нийгэмдээ их нэр хїндтэй. Їнэндээ энд ирэхээсээ ємнє гадаадад Монгол шорлог Чингэс хаантай зэрэгцїйц нэр алдартай байдаг гэж тєсєєлсєнгїй. Монгол гэхээр эхлээд Чингэс хаан, дараа нь морь, дараа шорлог гэсэн 3 юм л эдний толгойд байдаг бололтой. Хаа нэг Монголын их хаадын нэрээр нэрлэгдсэн рестаронууд байх боловч баярлаад гїйгээд очихоор голдуу хятад эзэдтэй зоогийн газрууд хаадын маань нэрийг ашиглан бизнес хийж байх. Зарим хїмїїс нь Монгол хаана байдаг тухай тєсєєлєл ч їгїй байхад зарим нь Монголын эртний тїїхийг надаас илїї мэдэж байх жишээтэй. Євєр Монголын нутаг дэвсгэр дээр амьдардаг зарим Хятад оюутнууд би Євєр Монголоос ирсэн гэж хэлчихээд хятадаар яриад явчихдаг зэрэг тохиолдолоос болоод зарим Австраличууд Монгол улс болон Євєр Монгол хоёрын ялгааг мэдэхгїй нилээд будилна. Манай сургуулийн болон бусад их сургуулийн миний уулзсан австрали багш нар Монголд очиж ажиллаж байсан хїмїїс болохоор уулзаад ярьж суухад урамтай. Тэдэнд Монголын халаасны хулгайч хїїхдїїд л гїн сэтгэгдэл їлдээсэн байна лээ.

Monday, 20 August 2007

Asia elections 2004

4 жилийн өмнө орчуулж www.tsahimurtuu.mn хуудас дээр тавьж байсан материалаа блог дээрээ орууллаа. Одоо үед том хэмжээний бизнес ярихад улс төрийн байдал асар их нөлөөлдөг болжээ. Та бүхэнд сонирхолтой санагдана гэдэгт итгэж байна. By the way, 2008 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ шүү нөхөд өө!

2004 он бол Ази тивийн ихэнх улсуудын хувьд ерөнхийлөгчийн болон парламентийн сонгуулийн жил байх болно. Гэвч энэ нь бизнесийн хїрээнийхэнд бага зэрэг айдас, болгоомжлол төрїїлж байна. Rowan Callick. Ази-Номхон далайн бїс хариуцсан редакторThe weekend Australian Financial Review, December 23-28, 2003, p. 29-30 Орчуулсан Ү. Ganzorig. Perth, AustraliaWednesday, January 28, 2004

Ердөө саяханыг хїртэл сулхаан эдийн засаг бїхий Ази тивийн эрх баригчид өөрсдийгөө алан хядах їйл ажиллагаанаас хамгаалуулахын тулд барууны орнуудын хїчинд найдаж, тэдний өмнө бөхийж байлаа. Тэгвэл, өнөөдөр, дэлхий дахин 2004 оныг алан хядах їйл ажиллагаа, санхїї, эдийн засгийн тодорхой бус байдал зэргээр гутрингаар төсөөлж байхад 2004 он нь Ази тивийн хувьд эрчтэй эдийн засгийн өсөлт бїхий ардчилалын фестивалийг зохион байгуулагч тивээр төсөөлөгдөж байна. Учир нь 2004 он нь, хэрэв Австрали улсыг оролцуулбал (зарим азийн гїрэн Австрали улсыг Азийн улс гэж хїлээн зөвшөөрдөггїй, Орч) Азийн 10 улсын хувьд парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулийн жил бөлгөө.

Хятад, Вьетнам, Хойд Солонгос, Бирм, Лаос, Бруней улсуудыг эс тооцвол ардчилал нь ази тивийн улсуудын хувьд хэвшмэл энгийн зїйл болж хэдийн чаджээ. Барууны орнуудын импортийн бїтээгдэхїїн, їйлчилгээ нь хачин чамин бөгөөд хэврэг зїйл байхаа хэдийнээ больж, товчхон хэлэхэд 21-р зуун Ази тивийнх байх болно. Хїний эрх, эрх чөлөө, ардчилал нь бизнесийн ертөнцийг улам илїї тогтвортой болгож байна. Энэхїї хїн төрөлхтөний їнэт зїйлїїдийг эрхэм болгосон улс орны удирдагчид, улс төрийн намууд төрийн эрхийг ээлжлэн барьж, сонгогдож огцорч байвч тухайн улс орны урт хугацааны їндсэн гол бодлого, стратегийг таамаглаж болохуйц байдаг. Тийм ч учраас алсын хараатай, ухаалаг компаниуд улс төрийн энэхїї өөрчлөлтөөс гарах бизнесийн эрсдэлээс зугатаж чаддаг.

2004 он нь Хонг-Конг (хууль тогтоох засаглалын сонгууль, гэвч энэ нь Хонг-Конгийн засгийн газар гэж тооцогдохгїй), Энэтхэг, Индонези, Малайз, Монгол, Филиппин, Ємнөд Солонгос, Тайвань, Тайланд улсуудын сонгуулийн жил юм. Энэхїї ардчилалын фестиваль гэж нэрлэгдээд байгаа 2004 оны ази тивийн гїрнїїдийн чөлөөт сонгуулийн жил нь бизнесийн шинэ боломж, аятай нөхцөлїїдийг бий болгох боломжтой байна. 1997 оноос хойш эдийн засгаа голчлон дотоодын хэрэглээн дээрээ суурилуулан хөтөлж байгаа ази тивийн хувьд барууны орнуудын экспортоос хэтэрхий их хараат эдийн засаг нь ямархуу хэцїї бөгөөд эмзэг байдагийг хэнээс ч хэлїїлэхгїй гадарлах ёстой. 2004 оны сонгуулийн жил нь тус улсуудын засгийн газруудыг худалдан авагчдын хэрэглээг урамшуулах, бизнесийн тогтвортой, найдвартай нөхцөлийг хангахын тулд хангалттай мөнгө хаяж, зарцуулахыг шаардах болно.

ABN Amro-гийн Хонг-Конг дахь салбарын эрхлэгч, стратеги төлөвлөгч Eddie Wong зарим бизнесийн салбарууд, ялангуяа энэ сонгуулийн їеэр засгийн газрын хэрэглээнээс их хэмжээний ашиг олох алтан боломжтой бөгөөд засгийн газруудын хөрөнгө оруулалт төлөвлөсөн хэмжээнээсээ ихээр зарцуулагдана гэж їзэж байна. Онцолж дурдвал, барилга болон барилгын материалын їйлдвэрїїд засгийн газруудын биеийн хїчний хөдөлмөр шаардах томоохон төслїїдээс, хэвлэл мэдээлэлийн компаниуд сонгуулийн өмнөх сурталчилгаанаас ихээхэн ашиг олох боломжтой. Сонгогчидийн ходоодыг гижигдэх сонгуулийн кампанит ажил нь (campaigns based on bread and butter, энэ нь өргөн утгаараа сонгогчидийн хувьд бага хїїтэй банкны зээл, хямд өртөгөөр дээд боловсрол олж авах боломж, цалингийн өсөлт гэж мэтээр тайлбарлагдана) засгийн эрх баригчидийн хувьд эерэгээр ажиллах боломжтой.

IMA Asia-ийн Сидней дэх бизнес судалгааны төвийн гїйцэтгэх захирал Richard Martin хэлэхдээ глобаль эдийн засгийн сэргэлт, Ази тивийн эдийн засгийн хїчтэй өсөлт зэрэг нь Азийн улсуудын одоогийн эрх баригчидийн ихэнхийг 2004 онд дахин засгийн эрхэнд гарах боломжийг олгох болно гэжээ. Энэ бїс нутаг дахь їнэт цаасны зах зээл 2003 онд амжилт, олзоор арвин байлаа. Жишээ нь, 2004 оны сонгуулийг зохион байгуулах гол улсууд болох Хонг Конг 93%, Жакарта 55%, Манил, Хонг Конг, Тайвань, Сөїл тус бїр 30%, Куала Лумпур 22%-р їнэт цаасны зах зээлээ өсгөсөн байна. Эдгээр эдийн засгийн сэргэлт нь 1997 оны Азийн санхїїгийн хямралаас їїдсэн шархыг нөхөөд зогсохгїй нийт дэлхий дахины эдийн засагт эерэг нөлөө їзїїлж байна. 2004 оны Зїїн Азийн дотоодын нийт бїтээгдэхїїний өсөлт 6.6% байх болно гэж Азийн Хөгжлийн Банк таамаг дэвшїїлж байна. Энэ өсөлтийн гол тїлхїїр нь Азийн улсуудын Хятад улстай хийх худалдаа юм. Экспортод баримжаалсан худалдааны бодлого баримталж буй асар том зах зээл бїхий Хятад улс нь энэ бїс нутгийн хувьд худалдааны гол цөм нь болж байгаа төдийгїй энэ бїс нутгийн зах зээлийн хамгийн том эцсийн хэрэглэгч болж байна.

Тїргэн хөрвөх хөрөнгө бїхий їндэсний том корпорациудтай, "тїрийвчиндээ" хангалттай валютын нөөцтэй, харьцангуй бага зээлийн хїї бїхий Япон улсын хувьд 2004 онд эдийн засгаа 2% буюу тїїнээс дээш хувиар өсгөж чадвал энэ нь Ази тивийн 2004 он нь энэ тивийнх юм шїї гэдгээ батлах маш сайхан боломж болох юм. Цөөн нэг зарим улс төрийн хїчин, сонгуульд нэр дэвшигчид эдийн засгийн нийтээр хїлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд ач холбогдолоо өгч байгаа бодлого, їйлдлийг їгїйсгэж байдаг бөгөөд Азийн улсууд хїссэн хїсээгїй Дэлхийн Худалдааны Байгууллага, зїїн өмнөд азийн 10 улс багтсан АСЕАН зэрэг бїс нутгийн болон дэлхий дахины байгууллагуудын гишїїн болж, энэ хэмжээгээрээ эдгээр улсуудын бие биенийхээ өмнө хїлээх харицлага нэмэгдэн, "ганцаарчилсан тоглолт" хийх явдал нь хязгаарлагдаж байгаа юм. Эдийн засаг, улс төрийн зөв гэж тооцогдсон шийдвэрїїд нь амьдрал дээр 100% эсрэгээр ажиллах тохиолдолууд цаг їргэлж тохиолдож байдгийн нэг жишээ нь 2003 оны эхээр Ємнөд Солонгосийн ерөнхийлөгч асан Ким Дэ Жїний засгийн газрын гаргасан дотоодын хэрэглээгээ урамшуулахын тулд зээлийн картаар хийж буй гїйлгээнд татварын хөнгөлөлт їзїїлэх тогтоол юм. Їр дїн нь ердөө нийтийг хамарсан дампуурал байсан бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийг уналт руу тїлхсэн байна. Гэвч тухайн засгийн газар алдаагаа хурдан хугацаанд засаж чадсан.

Ази тив дэх ардчилал нь дэлхий нийтэд їргэлж мэдрэгдэж байдаг. Жишээ нь, Хонг Конгийн иргэд, ялангуяа өндөр боловсролтой, гадаад дотоодоор чамгїй аялсан дундаж нийгмийн давхаргын хїмїїс Хонг Конгийн засгийн газар (хууль тогтоох байгууллага нь) Бээжингийн їзэмжээр зохион байгуулагдаж байгаад ихээр бухимдаж байдаг бөгөөд бараг хагас сая гаран Хонг Конг иргэд їїнийг эсэргїїцэн 2003 оны 7-р сарын 1-нд цуглаан зохион байгуулсан билээ. Ази тивд бизнэс эрхэлж байгаа Европ, Америкийн иргэдийн дунд азийнхний эх оронч, їндэсний їзлээс їїдэлтэй асуудлууд їе їе гардаг байлаа. Учир нь тэд нар зөвхөн мөнгөнд анхаарлаа хандуулаад бусдыг нь хайхардаггїй байж. Харин одоо ийм маягаар ажиллаад Азид амжилт олохгїй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. 20-р зуунд азийн гол зїйлд тооцогдаж байсан баруунтай харьцах гадаад бодлого нь энэ жил сонгууль болох Азийн улсуудын хувьд нэг их анхаарал тавиад байх зїйл биш болох нь Тайвань ба Ємнөд Солонгосийн хөрш орнуудтайгаа хийж байгаа асар том хэмжээний бїрэн дуусаагїй бизнес төсөл, худалдааны гэрээнээс харагдаж байна. Индонези, Малайзаас бусад 2004 онд сонгууль болох азийн бїх улс нь том бага ямар нэгэн хэмжээгээр АНУ-с олон улсын хэмжээнд тусламж, дэмжлэг авдаг бөгөөд эдгээрээс хэн нь ч хэт давуу эрх эдэлж, "ялагчаар" тодрох боломжгїй юм. Гэвч АНУ-д заналхийлж байгаа алан хядах їйл ажиллагаанаас болж Азийн улсууд АНУ-с бага зэрэг зайгаа авч байгаа бөгөөд тїїнчлэн Хятадын АНУ-тай хийж байгаа худалдааны дайнаас зугатаж Хятадаас ч бас нїїр бууруулж байна.

Ер нь энэ сонгуулийн їеэр юу болох болоо?

Хонг Конг. Сонгогчид хууль тогтоох байгууллагаа 9-р сард сонгох бөгөөд Бээжингээс томилогдсон Хонг Конгийн захирагч Tung Chee-hw-гийн суудал дэнжигнэх болно. Тїїний гол дэмжлэг болох Хонг Конгийн хөгжлийн төлөө гэх Ардчилсан эвсэл нь 11 сард болсон дїїргийн сонгуульд нийт суудлын 25%-ийг алдсан байна.

Бизнесийн нөлөөлөл: Хэдийгээр Tung-ийн байх байхгїйг Хонг Конгчууд шийдэж чадахгїй ч тэрээр микро эдийн засгийн шинэтгэлийг їргэлжлїїлэн хийх ёстой болох ба Хонг Конг, Бээжин хоёрын харилцаанаас болж багагїй нервтэх аюул тїїнийг хїлээж байна.

Энэтхэг. 12-р сарын 1-нд болсон Конгрессээс хойш нийт 3 орон нутгийн сонгуульд Ерөнхий сайд Atal Bihari Vajpayee-ийн Pro-Hindu Bharatiya Janata нам ялаад байгаа бөгөөд 9-р сард болох їндэсний парламентийн сонгуульд тїїний нам бас иймэрхїї амжилттай оролцох магадлал маш өндөр байна.Газар нутгийн маргааныг шийдвэрлэхээр Пакистан улстай хийж буй амжилттай зөвшилцөл нь эдийн засагт эерэгээс нөлөөлж, 2004 оны Энэтхэг улсын ДНБ-ийн өсөлт 6%-тай байхаар тооцоологдож байна.

Бизнесийн нөлөөлөл: Пакистан улстай хийж буй энхийн хэлэлцээр нь бизнест эерэгээр нөлөөлөх нь дамжиггїй бөгөөд гэвч энэхїї энхийн хэлэлцээр нь төгс амжилттай болно гэдэг нь одоо хїртэл эргэлзээтэй хэвээр байна. Хэрвээ Vajpayee ДНБ-ийн өсөлтийг 6%-д барьж чадах юм бол бизнесийн боломжууд хїссэн хїсээгїй энэ улс руу їерлэх болно.

Индонези. Индонези нь дэлхийн шинэхэн бөгөөд ардчилсан їзлийг идэвхтэйгээр тїгээгч гурав дахь том орон болоод байна. Энэ улсын парламентийн сонгууль 4 сард, ерөнхийлөгчийн сонгууль нь 7 ба 9 сард тус тус явагдана. Сонгогчид аль ч улс төрийн хїчний, тэр ч байтугай ерөнхийлөгч Megawati Soekarnoputri-гийн ч сонгуулийн амлалт итгэж, дэмжих шинжгїй байна. Шинэ ерөнхийлөгч дор хаяж 3 намаас бїрдсэн улс төрийн эвсэл байгуулж ажиллах хэрэгтэй болно. International Crisis Group-ийн Индонези дэх төслийн удирдагч Sydney Jones хэлэхдээ, Megawati-гийн улс орноо удирдаж байгаа байдал нь ард тїмний санаанд хїрэхгїй байна гэжээ. Тус улсын хамгийн төвөгтэй асуудал болоод байгаа авилгал, хээл хахуультай тууштайгаар тэмцэх улс төрийн удирдагч ойрын хугацаанд төрөх шинжгїй байна. Golkar намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчид болон тус намын дарга Akbar Tandjung нар одоо авилгалын хэргээр шоронд 3 жил суух ялдаа давж заалдаад сууж байна. Тїїнчлэн тус улсын армийн командлагч асан Wiranto-д тїїний гаргасан харгис хэрцгий їйлдлийнх нь төлөө Зїїн Тимор дахь Нэгдсэн Їндэстэний Байгууллагын Хїнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ял тулгаад байж байна.

Бизнесийн нөлөөлөл: Индонезийн төрийн засаглалын систем, орчин өөрчлөгдөхөд багахаан цаг хугацааны болон тїїнийг өөрчлөх жижигхэн хөшїїрэг хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө, иймэрхїї таамаглал дээр суурилсан бизнес төлөвлөгөө биелэх бїрэн боломжтой. Иймээс, бизнес эрхлэгчид одооноос эхлэн энэ системийг өөртөө ашигтайгаар эргїїлэн ажиллах эхлэх хэрэгтэй.

Малайз. Тус улсыг 22 жилийн турш удирдсан, UMNO (United Malays National Organization) намын дарга Mahathir Mohamad өөрийн намын хїн болох Abdullah Badawi-д Малайз улсын ерөнхий сайдын суудлыг тавьж өгснөөс хойш Badawi шинэ ажилаа гартаа оруулахаар зїтгэж эхлээд байна. Тэрээр танил тал, ар өврийн хаалгатай тэмцэх, Малайзийн хөдөө аж ахуйн салбарыг эрчимжїїлэх асуудал дээр голлох анхаарлаа тавин ажиллаж эхлээд байна. Їїний їр дїнд Bumiputra схем гэж нэрлэгдэж байсан Малай їндэстэнгїїдийн их дээд сургуульд ороход эдэлж байсан онцгой эрх аажмаар багасаж байгаа бөгөөд их дээд сургуулийн оюутнуудын тэдэн хувь нь Малай байх ёстой энэ тэр гэсэн хачин шаардлагууд аль хэдийн цуцлагдаж эхлээд байна.Badawi-гийн сөрөг хїчин болсон Малайзийн Исламын нам 9-р сарын 11-ний явдлаас хойш нилээд хэмжээгээр нэр хїндээ алдаад байгаа бөгөөд Малайзийн лалын шашинтанууд алан хядах ажиллагааг тууштай эсэргїїцэж байна.

Бизнесийн нөлөөлөл: Badawi нь тус улсын гадаад хэргийн сайдаар арав гаран жил ажилласан туршлагатай улс төрч бөгөөд Австралийн компаниуд тїїнээс их юм хїлээж байгаа. Жишээ нь, хоёр улсын худалдааны гэрээний тогтвортой байдал, тус улсын дотоодын тендерийн худалдаа болон лицензийн бизнест нэвтрэх гэх мэт.

Монгол. Тус улсын 2000 оны парламентийн сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Нам парламентийн 76 суудлын 72-г нь аван ялснаар эрчтэй явагдаж байсан зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийн реформууд зогссон. Тус улсын ихээр хуримтлагдсан гадаад өрийг эс оролцуулбал, дэлхийн зах зээл дээрх хөдөө аж ахуйн бїтээгдэхїїний їнийн өсөлт нь тус улсад тааламжтайгаар нөлөөлж байгаа бөгөөд энэ жилийн сонгуулиар ч гэсэн энэ нам эрх барих хангалттай суудал авах боломжтой байгаа.

Бизнесийн нөлөөлөл: Монгол бол їнэхээр бизнес хийх боломжийн орон. Гэвч одоогийн засгийн газрын төлөв байдал болон хуучин коммунист дэглэмийн їлдэгдэл, засгийн эрхэнд аль болох удаан суух гэсэн оролдлого зэрэг нь бизнест таагїй нөлөө їзїїлж байна.

Филиппин. Ємнө нь дараагийн сонгуульд оролцохгїй, тэтгэвэртээ гарна гэж зарлаад удалгїй энэ шийдвэрээ өөрчилж байсан одоогийн ерөнхийлөгч Gloria Macapagal Arroyo-гийн хувьд 5 сард болон ерөнхийлөгчийн сонгууль нь нилээд сонирхолтой болох байх.Арван жилийн боловсролтой, кино жїжигчин Fernando Poe тїїний гол өрсөлдөгч болох төлөвтэй байна. Филиппинийн ард тїмэн Marcos-ийг 1986 онд огцруулж, ардчилалын амтыг мэдэрч, мэдрїїлж байсан бөгөөд гэвч энэ нь нийт шинэтгэлийн явцыг удаашруулдаг муу талтай төдийгїй шилжилтийн энэ удаан процессээс залхсан хїмїїс Marcos-ийн дарангуйлалын їе нь хамаагїй дээр байж гэж хїртэл бодож байсан.

Бизнесийн нөлөөлөл: Нэр дэвшигчидээс хэн нь ч сонгогдсон одоогийн байгаа байдлыг сайжруулж чадахгїй болов уу. Гэвч бизнесийн хїрээнийхний дотор Arroyo нь хамгийн бага эрсдэл бїхий сонголт байх болно. Тус улс гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын алтан боломжуудаа хөрш өрсөлдөгч орнууддаа алдсаар байгаа бөгөөд богино хугацаанд энэ байгаа байдал өөрчлөгдөнө гэж хэлэхэд маш хэцїї санагдаж байна.

Тайвань. Ерөнхийлөгч Chen Shui-bian-ий 3 сарын 20-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай цуг Хятадын цэргийн заналхийлэл, сїрдїїлгийг эсэргїїцсэн ард тїмнийхээ эсэргїїцэлийг илэрхийлэх бїх нийтийн санал асуулга явуулах гэж байгаа оролдлого зэрэг Бээжинтэй хийж байгаа тэмцэл нь тїїнийг багагїй эрсдэл рїї тїлхэж байна. Эдгээр бїх оролдлого нь дараа нь тїїнийг Тайванийг бие даасан тусгаар улс болох эсэх тухай бїх нийтийн санал асуулгыг явуулах шат руу тїлхэх болно гэж Хятад улс їзэж байгаа.

Бизнесийн нөлөөлөл: Хэдийгээр зарим бизнес эрхлэгчид өөрсдийгөө Хятад їндэстэн гэхээсээ илїї Тайвань хїн гэдгээ тодруулахыг хїсдэг ч Гоминданы намын Хятадын эсрэг явуулж буй эрс бодлогыг бизнесийн хувьд зөв биш гэж їзэн дэмждэггїй. Гэвч ихэнх бизнес эрхлэгчид Гоминданы намыг дэмжих бөгөөд гэхдээ Эх газрын Хятадтай эвсэх маягаар ажиллан төвийг сахиж хөрөнгө оруулагчид, банкны эздийн эрсдэлийг бууруулахыг эрхэмлэж байна.

Ємнөд Солонгос. Улс төрт "шинэковт" тооцогдох ерөнхийлөгч Roh Moo-hyun цагтаа ерөнхийлөгч асан Kim Dae-jung-гийн тэргїїлж байсан Millennium Democratic Party намтай өнгөрсөн 9 сард нилээдгїй тїнжин хагараад амжсан бөгөөд тїїний хувьд 4 сард болох сонгуулийн дараа парламент дахь олонхийн бїлгээс дэмжлэг авах эсэх нь их эргэлзээтэй байна. Интернетээр явуулсан онлайн сонгуулийн ачаар Roh Moo-hyun маш санаандгїй байдлаар сонгуульд ялалт байгуулсан бөгөөд ялангуяа интернет хэрэглэгчдийн дийлэнх нь болох залуучууд тїїний төлөө саналаа өгсөн. Тэгээд ч Ємнөд Солонгос нь дэлхий дээрх хамгийн олон broadband хэрэглэгчидтэй улс гэж тооцогддог билээ. Тїїний гол өрсөлдөгч хїч нь консерватив їзэл бїхий Grand National Party нам бөгөөд одоогийн байдлаар энэ нам нь авилгалын хэргээр улсдаа шуугиан дэгдээгээд амжаад байна. Хойд Солонгостой хийж байгаа хэлэлцээр нь ямагт олон нийтийн анхаарлын төвд байгаа.

Бизнесийн нөлөөлөл: 1997 оны Азийн санхїїгийн хямралын дараах Ємнөд Солонгосын эдийн засаг нь аажмаар тасралтгїй сайжирсаар байгаа бөгөөд засгийн эрхэнд хэн ч гарсан гэсэн энэ өсөлт хэвээр їргэлжлэх боломжтой. Бизнес эрхлэгчид энэ улсад аль болох тайван, тогтвортой бизнесийн орчныг хїсэж байгаа бөгөөд Roh-ийн сөрөг хїчин болох Grand National Party нам ч тїїнийг дэмжиж ажиллах хандлагууд аль хэдийнээ мэдэгдэж эхэлсэн.

Тайланд. Тайландын ерөнхий сайд Thaksin Shinawatra-г заримдаа Азийн Silvio Berlusconi гэж нэрлэдэг. Тїїний биеэ авч яваа байдал нь этгээд хачин байдаг боловч тїїний улс төр, эдийн засагт гаргаж байгаа амжилтийг нь їгїйсгэх аргагїй юм.Тїїний їед тус улсын ажилгїйдлийн тївшин 2%-с бага тївшинд очсоноос ба Тайланд улс нь ази тивдээ Хятадыг эс оролцуулбал хамгийн хурдацтай хөгжиж буй орны тоонд зїй ёсоор тооцогдож байгаагаас гадна Зїїн Ємнөд Азийн аж їйлдвэрийн гол төв болон тодорч байна. Тэрээр Тайландын парламентийн сонгуулийг 2005 онд зарлах төлөвтэй байна.

Бизнесийн нөлөөлөл: Thaksin ирэх сонгуульд шаардагдах санхїїгийн бэлтгэлээ аль хэдийнээ базаагаад амжсан бөгөөд хэрэв тїїнд тїїнээс нь илїї мөнгө шаардлагатай гэхэд бизнес эрхлэгчид тїїнд дуртайяа туслах болно.