Сэтгэлийн таашаал
World Down Syndrome
Day-г дэлхий даяар 3-р сарын 21-нд жил бүр тэмдэглэдэг заншилтай. Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан ТТБ
нь энэхүү өдрийг гурав дахь жилдээ Монголд зохион байгуулав. Гишүүд, хамтран
ажиллагч, шинээр бидэнтэй нэгдэж буй эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ хамт энэхүү
өдрийг маш сайхан өнгөрөөсөн нь ойрд аваагүй сайхан “кайф” байв.
Дараагийн сайхан
мэдрэмж нь Японоос ирсэн доор хавсаргасан цахим шууданг унших үед төрсөн юм.
ХӨХТСанд хамгийн ихээр тусалдаг хүмүүс, байгууллагын нэг нь яах аргагүй Япон
улсын иргэд, байгууллагууд байдаг юм. Байгалийн гамшгийн улмаас учраад буй
хохирлыг нь бяцхан ч гэсэн хуваалцах зорилгоор дээр дурдсан үйл ажиллагааны
үеэр хандивын хайрцаг ажиллуулан эцэг эхчүүд өөрсдийн боломжийн хэмжээнд мөнгө
хандивлан, дээрээс нь холбоо өөрөө мөнгө нэмээд уригдаж ирсэн Япон эрхэмд
гардуулсан юм.
Амьдралын аз
жаргал, амьдын сэтгэл ханамжийг мэдрэхийг хүсээд жаахан л хичээвэл тийм ч хэцүү
биш ажгуу.
Dear DSAM
members,
This
is Mr. Takehiro Umemura of Nippon Foundation, who is in charge of NISVA. We
highly appreciate your heartfelt donation for supporting the
damaged people by the earthquake and
Tsunami. We
will spend your precious money in supporting the old aged, the handicapped and
the children who are suddenly left orphans.
We
got very devastating damage by the earthquake, while we are felt and firmly
believed the strong bond of solidarity of the Japanese people to overcome this difficulties
together. We the all members of The Nippon Foundation,
including our chairman, surely promise to support them.
We
thank you very much again for your sincere consideration on this matter
and precious donation.
Yours
sincerely,
Takehiro
Umemure
The
Nippon Foundation
Японд хэсэг байж
хоолыг нь хороосных нэг сургууль төгссөн анд маань Японы олон улсын их
сургуулийг төгсөөд Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй төгсөгч нартаа Японд
туслахыг уриалсан юм. Хамтраад уриалга гаргаад хүсэлт явуулсан боловч 20
хүрэхгүй хувь нь л бидний хүсэлтийг дэмжсэн байх аж. Японы засгийн газар болон
олон улсын байгууллагуудаас иж бүрэн тэтгэлэг авч сохор зоос ч өөрсдийн
халааснаас гаргаагүй сураад ирсэн зарим хүмүүсийн хувьд өмнөөс нь жаахан санаа
зовмоор л юм билээ.
Хэн нэгэн бусдад
туслах огтхон ч албагүй ч бусдад туслаад тэдний баярласан сэтгэлийн эерэг
энергийг авч, гол нь мэдэрч чадахгүйд л зарим хүмүүсийн өмнөөс үе үе бага зэрэг
харамсах бөлгөө.