Tuesday 12 June 2007

Friend

Views

Найз

Найз гэдэг тодорхойлолт ер нь байдаг эсэхээс

Найраг шүлгийн эхний шадаа зориулъя даа

Нөхөрлөл гэдэг нэр үгний утга юу вэ гэдгээс

Нөхдийн хүссэн шүлгийг эхэлье дээ

Аав, ээж, ах дүү гээд л байдаг юм ер нь

Аль нь ч бидний дотны найз биш гэж үү

Авгай хүүхэд гэр бүл гээд л байдаг

Амьдралын маань гол түшиг нь юм биш үү

Исгэрэх салхи мэт хурдлах хүний амьдралд

Ижийгээс дотно найз үгүй л болов уу даа

Ирээдүйн амьдралын багана нь болсон

Илбэн зөөлөн хань чинь найз чинь бус уу даа

Залуу халуун ширүүн дориу явахад

Захын хүмүүс найз гэж нэрлэгдэхийг хүсэх вий

Зутруу ядруу зовлонтой зүдгүүртэй явахад

Зүрхлээд хандах хүмүүс нь тоотой болов вий дээ

Бусдын хэлснийг сонсоод л байх нээ

Буруу зөв явахад найз мунддаггүй юм гэнэ лээ

Бултын өгүүлснийг бодоод байх нээ

Бурхан тэднийг ялгаж өгдөг юм гэнэ лээ

Цалгин байх амьдралын мөчүүдэд

Цайрдаггүй найзууд нь явдаггүй юм гэсэн шүү

Цайгаа хувааж уух ханьгүй үед л харин

Цайлган найз л цагийн шалгуурыг давдаг юм гэнэ лээ

Эрээн мяраан гоёл чимэглэл надад хэрэггүй ээ

Элдэв янзын баяр наадам ч бидэнд чухал биш ээ

Эзгүй мэт байхад эгэлгүй сэтгэлээр хандах хүн хэрэгтэй надад

Эвгүй гишгэхэд тулаад авах нөхөр бидэнд чухал аа

Бидний нөхөрлөл ихэнх нь банкинд эхэлсэн байх

Балайртал шоудсаар байгаад ихэд зузаарсан байх

Бусадтай харьцуулахад үерхээд удаагүй байгаа ч

Болсон болоогүй юмс хийхдээ гар нийлэхдээ гаргуун болжээ гэж

Найз гэхээр нь найлинхаатаад байвал юу болох билээ

Нөхөрлөж байна гээд л нөхцөөд байвал юу ч гэх юм бэ дээ

Насны бөгст ингээд л заваараад цугтаа явж байвал харин

Нүгэл хилэнцүүд нь цагаагдах байлгүй дээ аръяа бал гэж

Ууртай үед нь галыг нь унтраачихдаг хүнийг би энд яриад байна

Уйлж байх үед нь очоод арччихдаг нөхрийг хэлэх гээд байна

Уймраа үе нь ирээд алгадчихдаг андыг өгүүлэх гээд байна би

Уусан үед нь хүргээд өгчихдөг гарыг би магтах гээд байна

Андын хүрээ тэлэгдээд л байх шиг байна

Аялалд явбал нэгж хүний зардал буураад аштай юу даа харин

Айлын хүүхдүүд нэмэгдэж ирээд л байх шиг байна

Амьдралын тойргийн нэгэн мөчлөг эргэж байна

Өөрийн бодлийг тэрлэх гэж оролдов

Өөдгүй зан гэдэг зүйл бидний дунд байх ёсгүйг онцлов

Хувийн саналаа хүргэх гэж явав

Хуншгүй үйлдэл бидний дунд хэзээ ч гарах ёсгүйг тамгалав.

2 comments:

Otgonbileg said...

kkk, bolor tsom momd orvoos chans bgaa yum bishuu.

bsolongo said...

kkk, he is "Mongolia's most talented" guy!