Tuesday 20 November 2007

Random thoughts

Views

Эрээвэр хураавар бодлууд

Ойрд үнэхээр ажилд дарагдаад, юун ном сонин унших завгүй байлаа. Харин цаг гаргаж байгаад найзуудтайгаа өчигдөр уулзаад жаал юм ярьж суун, сонин энэ тэр гарчиглав.

Сонин дээр тэгсэн чинь ирэх жилийн сонгуульд 280 тэрбум төгрөг зарцуулна гэж бичсэн байх юм. Асар их мөнгө шүү. Судалгаа, ПИ АР-ийн компаниуд, брошур, сонин, зурагт хуудас, ном хэвлэдэг хэвлэлийн компаниуд, хамтлаг дуучид, жүжигчид, талх тариа, будаа, архиний үйлдвэрүүд, бензин тосны компаниуд, авиа компаниуд мөнгийг хүүлэх нь л дээ. Үнэхээр энэ мөнгө нь Монголын компаниуддаа очиж байвал болж л байна. Харин баахан ном сонин чанаргүй цаас будгаар хужаад хэвлүүлж ирээд тараагаад байх юм бол ёстой хэрэг алга. Дээр нь энэ их мөнгөний урсгал банкуудаар дамжиж яваад, гэрээт ажлын татварууд нь ном дүрмээрээ төлөгдөөд яваасай билээ. 280 тэрбум төгрөгийг 2,8 сая Монголын иргэдэд толгой дарааллан хуваавал нэг хүнд нижгээд 100,000 цаас оногдож байна шүү. Их мөнгө шүү, Монгол улс маань баян болжээ гэж. Юу хэлэх гээд байна вэ гэвэл сэргэлэн ажиллаж чадвал жижиг дунд бизнес эрхлэгч нар маань энэ их мөнгөний урсгалаас жаахныг ч гэсэн өөртөө нааж болох юм биш үү. Ямар ч байсан хужаа эсвэл гадаадын улсууд руу л энэ мөнгийг урсгахгүй байх ёстой гэж хэлэх гээд л мунгинаад байна.

За тэр ч яахав. Найзын маань хэлсэн өөр нэг статистик бол Монгол улсын гэрлэх насны эрчүүдийн 30% нь аль хэдийн гэрлэчихсэн, 30% нь гадаадад гарчихсан, 20% нь шоронд, 10% нь амьдралаа авч явж чадахгүй, архичин, тамхичин болчихсон гарууд, дөнгөж үлдсэн 10% нь available” буюу “Надтай гэрлээч” гээд явж байгаа залуучууд юм гэнэ. 10-хан хувь нь available” болохоор MBA буюу “Married but available” гэсэн статустай нөхдүүд цөөнгүй тууж л яваа байх. Бүсгүйчүүдийн талаар ийм судалгаа байдаг талаар олж үзэх юмсан. Аягүй бол яг эсрэгээрээ гарах байх даа. Тийм болоод нь 2 эхнэртэй байя, нууц амраг чинь болъё энэ тэр гэсэн чамин нэртэй жүжгүүд тавигдаад, тэрийг нь хүмүүс пиг үзээд байгаа юм болов уу? 10 жилийн ангиас эхлээд аливаа хамт олонд хүйс, жендерийн харьцаа чухал байдаг нь ихэд анзаарагдаж байгаа боловч удирдлагууд жирэмсэн болоод алга болчихно гээд эмэгтэй хүнийг тэр болгон ажилд авах дургүй байдаг. Гэхдээ 10 залуутай газар 1 эмэгтэй ороод ирэхэд нөгөө гарууд чинь үнэртэй ус түрхэж эхлээд, ширээ сандал нь ямар эмх цэгцтэй болдог гэж санана. Миний хэлэх гээд байгаа санаа нь залуучууд маань гадаадаас ирж эх орныхоо төлөө хөлс хүчээ урсгаач ээ, архи дарсаа тааруулж хэрэглээч ээ, зодоон цохионоо байг гэхэд бусадтай дарвиж гэмт хэрэг үйлдэж эрх чөлөөгөө бүү хасуулаач ээ л гэх гээд байгаа юм. Мэдээж залуу хүн нэг олдох насандаа хүссэн тэмүүлсэн юмаа авах гэж зүтгэн, тэмүүлэх нь зүйн хэрэг ч эцсийн хариуцлагаа хар толгойгоороо үүрнэ гэдгээ л бодож байвал болоо шүү дээ гэж.

4 comments:

Unknown said...

...MBA буюу “Married but available” гэсэн статустай нөхдүүд... gesnees, minii naiz MBA hiisen baihaa te? lol

Anonymous said...

Би бас хувьдаа ихэнх манай чадварлаг, боловсролт залуусыг гадаадад гарчихсан гэж боддог. Дунд сургуульд сурч байсан болон оюутан цагийн тухайн уедээ хичээл сурлагаараа гайгуйд тооцогддог байсан бугд д гадаадад. Хамаатан садны болон танил найз нөхдийн гэрээс хэн 1 нь /зарим нь гэр булээрээ/ бас л гадаадад сурч ажиллаж байна. Тэнд байгаа залуус сурч боловсрохоос эхлээд ажлаа сайн хийж ахиухан монго олохын тулд тийм ч хялбар зам туулахгуй байгаа нь харагддаг.
Харин "Гэрээ сахиж" буй залуус маань туйлын залхуу, сурч боловсрох, хогжих сонирхолгуй, "амар"аргаар монго олж амьдрахыг зорилгоо болгох болсон нь харамсалтай.
Залуучууд нь архинд ороод, охид бусгуйчууд нь биеэ унэлээд зам, барилга дээр ажилладаг хятадуудыг дагаад явдаг боллоо шуу дээ. Жирэмсэн бусгуй биеэ унэлээд явж байгаа, уунийгээ юу ч болоогуй, байдаг л 1 ажил гэсэн шиг "одоо яая гэхэв, амьдрахын эрхээр ингээд явж байна" гээд телевизээр яриад сууж байгаа нь унэхээр харамсмаар бас бухимдмаар...
Хунд чинь ёс суртахуун, ичих булчирхай гэж баймаар даа.

Залуучууд маань залхуурч бэлэн юм харж суухгуйгээр бутээлч санаачлагатай байгаасай,илуу их сурч боловсорч оюун ухаанаа тэлээсэй, улс орныхоо хогжилд хувь нэмрээ оруулаасай гэж бодогдож байна.

bsolongo said...

Hamgiin suuliin ueiin nadad irsen medee bol mongoloos irsen zalyy ingej bnaa. Odoo bur neg eregteid 7-n!!! emegtei noogdoj bna gene.Huntei syyh min ch bur ongorson bololtoi kkk... Ene toonii haritsaanaas bolood naad MBA gedeg chin delgereed bgaa yum bnashd. Bas zalyychyyd maani neg uyee bodohnee arkhi yyh ni bagassan. Bar-ndaa ordog ni bol heveeree because oor zalyychyydad zoriylsan choloot tsagaa zov ongorooh gazar baihgui genee. Arai ch dee, yg ni goe goe kino theater enee teree bdag bolson l gesen, dandaa bar-nd choloot tsagaa ongoroono gej yu baisiin? Bi ch odoo ydahgui ooriin biyeer ochij mongol dahi zalyychyydiin amidral yamar bdgiig uzne dee!!!

Uunee said...

Танайхаар анх зочилж байна.
Сайхан блог байна.