Views
Амжилтанд
хүрэхэд туслах долоон зөвлөмж
Идэвхтэй, зоригтой байх. Та бол
“амьдрал” хэмээх хүлэг морь унаж яваа хүн. Аргамаг хүлгээ хаашаа залах, хэзээ
зогсоох, хэзээ ташуурдахаа та л мэднэ, та л зохицуулна. Иймээс хүлгийнхээ эзэн
нь бол! Зарим хүмүүсийн хувьд
хувийн болон нийгмийн амьдралын ямар ч идэвхгүй, зарим нь бол өдөр хоногоо арай
ядан өнгөрүүлж буй үхээнц байдал нижгээд харагддаг. Бороо, цас орж магадгүй гэж
цаг агаарын мэдээгээр зарлаад байхад нимгэн хувцастай гарч хатгаа аваад
эмнэлэгт ажлын чадваргүй болоод хэвтэж байгаа хүн үүний сөрөг жишээ юм уу даа.
Хэн ч чиний өмнөөс бороо орох гэж байна, шүхэр аваад гар миний хүү гэж
хэлэхгүй, хэлэх ч албагүй.
Насны бөгст нэр төртэй байхыг
эрмэлз. Ирсэн
л бол буцах ёстой энэхүү хорвоод та бидэнд бурхан хэзээ нэгэн цагт тэнгэр рүү
нисэх “үнэгүй тийз”-ийг илгээнэ. Иймээс таньтай салах ёс гүйцэтгэх ёслолын
тэрхүү агшинд бусад хүмүүс таныг дурсах, таниар бахархах, таньгүй байхдаа
харамсах үнэ цэнийг заавал үлдээх ёстой. Ашгүй энэ нэг юм “явж” санаа амраалаа гэж
гэрийнхэн, найзууд, хамтран ажилладаг байсан хүмүүс чинь хөгжилдөн цэнгэн бодох
бий вий. Хээр газар чоно, нохойны хоол болмооргүй байгаа бол энэ бас бодох л
асуудал байгаа юм. Ядаж л ач хүү, зээ охин чинь таныг мэдэхгүй, дурсахгүй бол
чиг... юутай харамсалтай, юутай эмгэнэлтэй байх билээ.
Ажил, амьдралын ач холбогдлоо
эрэмбэлж занш. Яаралтай
ажлаа бус чухал ажлаа түрүүлж хий гэсэн үг байх нь. Юу юугүй од болох гэж
тэмүүлээд насны юм болохгүй гэсэн үг юм уу даа. Ухаан нь онгоц хөх тэнгэрийн
уудамд өндөрт хөөрөн нисэхийн тулд хангалттай урт бөгөөд сайн чанарын гүйлтийн
замтай байх ёстой. Энхэл донхол зассан муу зам, богино зурвас дээрээс хөөрөх
гэж хөөрцөглөж байгаад унаж цаг хугацаа болон мөнгөөр бүү шатаарай гэж хэн ах
хэлээд байх шиг байна.
Аль аль талууд өгөөж хүртэх
ёстой. Алив
үйл ажиллагааг аль аль талдаа үргэлж ашигтай байхаар зохион байгуулах. Ухаан нь
чи үргэлж дарга хийгээд байх ёсгүй л гэсэн үг. Хажуугийн хүндээ хүрд эргүүлэх
боломж өгөх, бусад хүмүүст боломжийг олгож түүнийгээ харж таашаал авах нь
амьдралын баясал байх ёстой. Иймээс оролцогч бүх талууд өгөөж хүртэж шийдвэрийг
цаг ямагт олохыг хичээ гэж энэ гадаадын эрдэмтэн ах сургасан байна.
Бусдыг эхэлж ойлгоод дараа нь
өөрийгөө бусдад ойлгуул. Өөрөөр
хэлбэл хэтэрхий их битгий ярь, харилцан ярианд гүн бүү авт. Бусдыг бүрэн дүүрэн
ойлготлоо тэвчээртэйгээр сонсож сур гэсэн байна лээ. Түүний дараа өөрийгөө
бусдад илэрхийлсэн нь хамаагүй үр дүнтэй гэмой. Жишээ нь ажилд шинээр орох гэж
байгаа хүн тухайн компанид юу хийж чадах вэ, ямар ашиг, өгөөж өөрийн зүгээс
оруулж чадах, ямар түвшиний ямар ажлын байр байгааг нь мэдэхгүй, судлаагүй байж 1,000 ам.долларын цалин авъя гэж шууд хэлж
болохгүй л гэсэн үг юм.
Synergize гэсэн
байгаа юм. Үүнийг нь би Монголоор орчуулж чадсангүй ч утга нь бол 1+1=3 гэсэн үг. Ухаан нь хүн бүхэнтэй
хамтарч ажиллахыг хичээ. Учир нь хүн болгонд сул ба давуу талууд байдаг тул
бусад хүмүүсийн онцлог давуу талуудыг ашигла гэсэн үг байх нь. Төвийн болон
барууны чиглэлийн үзэл баримтлалтай намууд анх удаа нэгдэн ерөнхийлөгчийн
сонгуульд оролцож зүүний чиглэлийн намыг ялж Элбэгдорж ерөнхийлөгч болсон
тухайг үүнд жишээгээр авч болох юм.
Цаг үргэлж өөрийгөө ирлэ. Бие
махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөл, сүсэг бишрэлээ цаг үргэлж “дасгалжуулж”
сэргээж байвал зохилтой хэмээжээ. Зөвхөн биеийн бодибуйлдинг биш хааяадаа
заавал тархины, сэтгэлзүйн, ертөнцийг үзэх үзлийн бодибуйлдинг та бид бултаараа
хийж “хий хуй”-гаа гарган бие болоод сэтгэл санаагаа ариусгаж байх ёстой юм шиг
байна даа хөө. Удахгүй иог-д явж сонирхож үзнэ ээ. Энэ хүний ном нь амазон дээр
зөндөө байна лээ шүү.
4 comments:
hi dear.7 zuvulguug bichij shireeniihee urd hanand naalaa.
ih goy ugs bn, jisheenuud n ch bas
well done
Өндөр бүтээмжит хүний бас нэг дадал гэж байдаг. Бас Стивен Ковейнийнх. Гоё зохиолууддаа. Баярлалаа гоё зүйл оруулсан байна.
The 7 habits of highly effective people буюу өндөр бүтээмжтэй хүний 7 дадал гэсэн бас нэг гоё ном байдаг.
tiim, nadad anglishaaraa baidgiin. bi iim motivational books-d durtai. tsugluuldiin.
Post a Comment