Sunday 7 February 2010

Starved brain

Views

Тархины тураал

Тэртээ 10 гаруй жилийн өмнө энэхүү нийтлэлийг нэгэн Япон хүн бичиж байсан билээ. Нийгмийн шинэ системд шилжээд 20 гаруй жил болж буй мөртлөө бидний сэтгэхүйн өөрчлөлт эдийн засгийн өөрчлөлтийн хурдаа гүйцэхгүй байх шиг байгаа юм. Дагвадоржийг одоо Монгол руу буцаад дараагийн ерөнхийлөгч болно гэсэн яриа Японд түгсэн байх юм. Хаа байсан танихгүй Япон залуугаас авахуулаад автобусны жолооч Япон өвөө хүртэл Монгол гэж мэдчихээд энэ талаар лавлаж байх аж. Эрч хүч ба эрх мэдэл нь нэр хүнд ба нэгнээ гэсэн сэтгэлээр хязгаарлагдах учиртай бус уу? Доорх нийтлэлийг болгоож ажаамуй!

Өдрийн Сонин
1999/04/02 - 17:35, Баасан гараг

Японд суугаа Малайзын элчин сайд “Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрүүлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хүчин зүтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хүн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдүй үеийнхний төлөө “Визон-2020” гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна” гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.

Хагас жил Монголд байхгүй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггүй. Олон жил хөгийн юмны төлөө зүтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгүй дээ. Би бол япон хүн. Гадаадын хүн Монголыг хөгийн байна гэхэд дургүйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагүй шүүмжилж болохгүй гэх хандлагатай хүн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв “Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил” гэх юм бол би тийм хүнд “Гадаад орноос тусламж бүү ав” гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй гэх гээд байгаа юм уу? Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг. Өнөөдрийн Монголд дээр өгүүлсэн Малайзын сайдын үгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана.

Малайз ч, Монгол ч ялгаагүй Азийн хөгжиж байгаа л орон. Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгүй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгүй. Хятадын “Их сургаал бичиг” номын ҮI бүлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ. Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хүч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хүмүүсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хүн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна” гэж бичсэн байдаг. Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд “хятадын юм” гэсэн утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.

Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр. Монголд өрнөсөн ардчиллын үйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зүйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зүйрлүүлээд дэмий байх аа. Тэрхүү Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хүн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны үеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн үеийн хямралтай зүйрлэдэг хүн бий. Япончууд тэр үед хүн бүр хүчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хүн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжүүлж байгаагүй юм гэнэ билээ. Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зүйрлэх гээд байгаад зэвүү хүрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй. Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.

Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй, унших ном ч байхгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл.

Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Монгол хүн маш азтай юм. “Монгол үндэстэн” гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлүүлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог. Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан. Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн “За яршиг, зүгээр. Японы ёс ямар хамаатай!” гэх нь бий. Манай япончууд зүгээр л нэг ажил хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий. Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгүй учраас тал хувь нь бүтэж байсан ажил хэргээ бүр нурааж орхих нь ч бий” гэж бид заалгадаг. Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь “Угаасаа байхгүй юм чинь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!” гэдэг гээд бод л доо. “Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ” гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо. Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргүй болчихвол харин ч нүглийг мартах байлгүй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд “Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв” гэх нь урам хугална. Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа “Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай” гэж сурсан билээ. Харин монгол хүн “Аав ээж намайг “хүнд туслахдаа тооцоотой хандаж бай” гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай.

Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. “Монголчууд юу ч үгүй юм чинь ядаж бардам зан байх ёстой” гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй. “Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог” гэсэн үг бий. Монгол залуучууд “Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн “би” гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ. Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн. Хятадын “Мэнз бичиг” номд “Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ” хэмээжээ. Муу луйвраар залилж авсан мөнгөөр хүүхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгүй байна. Юуг нь ойлгохгүй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хүүхдийнх нь сэтгэлгээг үнэхээр ойлгохгүй байгаа юм. Би ямар мундаг хүн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ. Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ.

Жинхэнэ хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ. “Монгол хүний үгэнд битгий итгэ!” гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч Ро жин, “Усанд унасан нохойг нэрмэж зод!” гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан. Би багаасаа “Хүн болгонд тусалж бай” гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий. Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга. Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд “Монголыг гайгүй болохоор нь очно” гэж ярьдаг. Бас л хүний гар харсан сэтгэлгээ.

Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед “Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ” хэмээх нэгэн үлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггүй.

Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

23 comments:

etvgen said...

Сайхан бичжээ уншаад л шууд толгой сэргээд ч байгаа юм шиг нэг л өөр байна. Энэ бичлэгийг өшөө олон Монголын ард түмэн уншаасай. :)

Unknown said...

Uneheer unen bichjee, "etvgen"-tei sanal neg baina. Ushuu olon mongolchuudad unshuulmaar sanagdchihlaa. Yalanguya gadaadad baigaa Mongolchuudiin talaar. Bi ungursun doloo honogt USA-d baidag naiz nartaigaa utasaar yarilaa l da. Bugd l surguuli soyoloo tugsuh geed, tugssun hoinoo yaah ve, Mongol ruugaa yavuu yahuu gesen humuus baina. Tegeed hamgiin gol ni bugd nadaas "Mongol-d yamar baina? Humuus mongol ruugaa butsaj ochichihood uneheer teneg baina geed butsaj ireed baih yum, uneheer baidal tiim muu baigaa yumuu?" geh metiin asuultuudiig asuuj baisan shuu. Yag ene bichleg deer bichsen baigaa shig "Saikhan hugjihuur ni butsana da" geh uhaanii yum yarij baih yum. Tednii Mongol ruugaa butsahgui geh shaltag ni "reverse culture shock" yum genee. Za yahav, medeej butsaj ochood setgeld ni niitsehgui olon l yumtai taarah baih l da. Gehdee yagaad "bi", "bid" ene uurchlultiig hiih yostoi gej boddogui yum boloo?

Asian Tiger geed baigaa ulsuud chin bugd l uls undestneeree yaduu, ulsuglungiin hetsuug meddeg ard tumen gej bi boddog. Ulsuhuuruu garaad l malaa alj ideed yavsan uls shu de. Zaaval ard niiteeree ulsuj baij uhaarah ard tumen gejuu?

Vinzo, Mani ene bichlegiig chin olon hun unshaasai gesen uudnees FB deer share hiilee shuu, i hope you dont mind!

etvgen said...

Ер нь ажиглаад л байх нь ээ ... дайн байлдаан, өвчин зовлон, өлсгөлөн үзсэн ард түмэн бусдаасаа арай л илүү явах юм Манайханд аль альнийг нь үзээгүй ... бусдаас бэлэнчлээд сурчихжээ. :(

Nasas said...

Ganzodoo talarhaj bna, Bi Mongoldoo bolovsrol ezemshsen zaluu. Gadaadad garch huvi huniihee bolovsroliig deeshluulehiig husch yavdag. Tanii blogiig bugdiig n unshsan, mash ih medeellig olj avch bas oilgodog! Bugdiig n huleen zovshoordoggui ch haritsuulah bolomj olgodog n nadad tom bolomj olgodog. Ene bichlegee tsaash n urgeljluuleed baigaarai. Surlaga, hudolmoriin ondor amjilt husye. Ihiih suraad ireerei.

pbolor said...

Я Бидний тухай гагцхүү үнэнийг бичжээ. Яалт ч үгүй бид нар тулга тойрсон аар саархан зүйлсийн төлөө амьдарч, өнөөдрийнхөө аяга хоолны л төлөө ирээдүйгээ, хойч үеэ намаг балчигт хаян живүүлэн хаяхаас буцахгүй болтлоо бохирдож сэвтжээ. Үнэнг хэлэх, зөвийг хийх нэгнээр дутсаар, амаа, саналаа, нөхөрлөлөө хэдэн халтар төгрөгөөр арилждаг.
Аливаа өндөр хөгжсөн улс орны хөгжлийн түүхийг зурвас харахад эх оронч, чин сэтгэлтэй хүмүүсийн зоримог шийдвэр, бодлогын ач гавьяа өндөр үүрэг гүйцэтгэсэн байдаг. Бидэн дунд тийм хүмүүс арай олон байгаасай, тэднийгээ бид худал хуурмагт дийлдэн хувиа хичээн хэлээ хазах биш зоригтойгоор дэмжин тулдаг байх юмсан хэмээн бодлоо. Бултаараа дотроосоо боловсорцгооё, үмх мах, балга цайнаас арай дөнгүүр зүйлсийг хүсье. Өнөөдрөө аргацаахын тулд биш өнө ашид үр хүүхдийнхээ амьдрах нийгмийн төлөө амьдарцгаая.

Fox said...

bidnii aranshin

http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=77852

dddd said...

shuudhan helehed ene bichleg chin utgagui baina. manai mongol yagaad hogjdogguig medeh uu deer doorgui ah zahgui bie bienee muulsan humuus, mongold niigemd gerel gegee ogch baigaa neg ch hun alga. ene niitlel durdsan shig mongol tiim butehgui bolohguigeer duurchihsen oron bishee. tegeed ch ijil shuvuud l sureglen nisdeg gedeg ug baidag er nohor ooroo yamar humuustei mongold ochood zuuraldsan n bas l sonin. er n tegeed dagvadorj gesnee neg ih utgagui niitlel gargaj taviad l sanaa zorilgo aguulga uyaldaa holboo n yu yum. dagva eronhiilogch boloh yum gesen tsuu yarianaas icheed uuniig bichij baigaa yum uu. hen negniig yamar neg yumnii toloo muulj baih n mongol hunii image geltee sanagdchihlaa. bidend oorsdiin une tsene, unet zuilsee tanih medreh uneleh hundleh bilgiin melmii daanch alga. hen negniig muulah n ereesee l ooriigoo mundag met busdad haragduulah sedel met. mongoloo ih muulsan hun n sain mundg bolovsroltoi boldog ch yum shig. yamar ch hun archaagui hogiin ooriin une tsenee meddeggui huniig l deerlhdeg yum sh dee tuuntei adil zarchim uls undestenuuded ch torno. bid ooroo oorsdiinhoo une tsene unet zuilsee medehgui busadtai niilj oorsdiigoo muulaad baival harin ch ter suirel gedeg yum chin oirhon baih shuu. tuuniig n bid ingej devergeed bidniig saihan muulsan baina geed l neg surjigneed baih n her zuid n niitseh yum bol. unendee bid oorsdiin une tsene ee medreegui tsagt ta buhnii suraad baigaa bolovsrol ene ter chin mongold tui chortnii ch hereg bolohgui. chamaig ug n ireeduid nileen yum hiij baij magad bairiin zaluu baina gej bodoj baisan chin bas l bishee. ilhen helsend min uuchlaarai. ene niitlelees bi gantshan zuiliig l huleen zovshoorno. mongolchuud dotood ertontsoo hogjuulehdee taaruuhan ulsuud. ene unshdagguitei n holbootoi.

Koyuki said...

Za ter Dagvadorj yurinhiilegch bolno gedeg chini ali divangarigiin yariadaa. 2 jiliin umnu l tegej yarij bsn. Batbayar UIH-iin gishuun bolood l araas ni garsan yaria bh. Teriig neeh yumand bodoh hereggui.

Chariote said...

Энийг уншхаар бие зарс гээд явчдийн шүү. Нэг түүх ярьхад саяхан 3 сарын өмнө манай нэг найз АНУ-д мастер хамгаалаад эх орондоо ирсэн. Тэр ирээд за байз нэг удаа л лав таксинд дээрэмдүүлсэн. Тэгээд болоогүй бас зодуулаад. Тэгснээ тэрний дараа юу гэж рьж байсан нь сонин шүү. Тэр хэлэхдээ гэр нь сансарт байдаг. Сансарт их олон бар цэнгээний газар байдаг, тэнд бидний хойч үеийн оюутнууд архиддаг. Тэд л дээрэм тонуул хийж байна. гсн. Энэ нь үнэн. Тэгээд чи энэ байдлыг яааж арилгах вэ гэтэл үнэхээр надад боломж байдаг бол би үндэсний том цэцэрдэгт хүрээлэн байгуулаад, том нийтийн номын шөнө өдөргүй ажилдагыг байгуулмаар байна. гэсэн мань эрийн сэтгэхүй нь надад мөнгө байхгүй МСи Эс ч юу уу том компани хийгээсэй гэсэн л дээ. Гэвч ашгийн төлөө ажилдаг байгууллага тийм зүйлд хөрөнгө оруулах нь юу л бол. Залуусаа ямар нэгэн юм хийе л дээ. Номын сан бол болж л бйна гэвч тэнд орхоосоо илүү 5 төгрөг цуглуулаад архи авч уухыг илүүд үзэх хүмүүс одоо их байгаа гэдгийг санах хэрэгтэй юм даа.Асашеру-п баярлах хэрэтэй Монголыг дэлхийд таниулсан хүн шүү дээ. Харин улс төр эд нар гэж битгий балаарйсаа билээ.

Chariote said...

Kimura Ayako gd Mongol sudlaach deerh niitlelyg bichsen.

Anonymous said...

К слову, лучший способ обезопасить кого-нибудь от навязчивых мобилок - задействовать Подавитель мобильной связи

manlai said...

uls guren zaaval zovj baij manddag huuli baihgui. afrikiin heden ulsiig har. hangalttai l zovloodog. tegsen hernee yag l bahi baidgaaraa.

Anonymous said...

Minii bodloor manaihnii setgehui bol systemees shaltgaalsan setgehui. Bidnii aav eej sozialismiin ued belenchleh setgelgeetei usuj humuujsen humuus. Buh yumiig ulsaas beldeed ugchihnu. Ajil turul bair savnaas ugsuuleed buh yumiig ni neg standardaar deerees ni zohizuulaad ugchihnu. Bie daaj yumiig shiideh, shiniig sanaachlah, yumiig uurchluh setgehui gej baihgui uschihsun humuus.
Setgel sanaag uneldeggui gedegtei chine sanal neg baina. Ter bas l systemtei, yaduuraltai holbootoi zan. Oyunii umch gedgiig unelj surahgui bol zaashaa hugjine gej baihgui.
Bolovsroliin systemdee uurchlult hiih heregtei. Chanartai bolovson huchin dutagdaltai baina.

Manai gadaadad surch baigaa bolon surch tugssun zaluusiin dund yum hiij uurchluh gej zutgej baigaa humuus bas olon baigaa. Heden chanartai huviin hevshliin kompaniud baigaag bas uguisgej bolohgui. Hugjiltei ornuudiin turshlagaas ih suralzaj, sursan sain zuiluudee, turshlagaa zaluu ueiinhendee, huuhed shuuhaddaa damjuulj ugch chadval odoogiin baidal baga bagaar ch gesen uurchlugduj zuv tal ruugaa chigleh baih gej bi boddog.

Anonymous said...

Тун аятайхан нийтлэл байлаа, таалагдах ч зүйл их байна. Хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэлүүд ч тун сонирхолтой санаануудыг оруулжээ, гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг авах ч юм, шүүмжлэх ч юм байгаа байх. Монголчууддаа цагаан сарын мэнд хүргье! Цаг нь болхоор хөгжих л байх, гэхдээ тэр болтол энэ нийгэмд чинь амьдрах байр, хоол, унааны мөнгөтэй болохгүй бол хэцүү шүү дээ! Түүнээс бүх юм нь бэлэн бол цалин авахгүй дуртай зүйлээ хийж улс орондоо нэмэр болхыг хүсдэг хүн зөндөө л байдаг байлгүй дээ! Дор бүрнээ л зүтгэе, тэгж байтал нэг учир нь олдож л таарна. Та бүхэнд бүгдэд чинь амжилт!

Anonymous said...

Ухамсарын доройтол бол асар хурдтай явагдаж байна.
Хүн өөрийгөө нийгмээ хөгжүүлэх тал дээр санаачлагтай ажиллахгүй бнадаа.

Anonymous said...

Uruusgul bichleg bna. Avahaa avaad hayahaa haysan deer bh da.

Anonymous said...

Chinii jiliin orlogo chinii hamgiin ih tsag hamt zartsuuldag tavan hunii jiliin orlogin dundajtai ih oir baidag gedeg ug tolgoind orj irev.

DRC said...

Сэтгэлгээний хоосрол Монголд ирсэн гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ аливаа зүйлсийг хийж үзэж байж мөн чанарыг нь илүү ойлгодог шиг сайн сайхан зүйлсийг ярьж байгаа залуус Монголд түр хугацаагаар ч хамаагүй ирээд ажиллаад үзээсэй гэж бодогдох юм. Тэгвэл илүү бодит амьдралыг мэдрэх байх гэж санагдаж байна. Арай орчин үеийн ганган хээнцэр хэллэгээр бол хөрсөн дээрээ буух гэж хэлээд байгаа юм. Миний нэг танил Япон гэдэг улсад 15 жил албан ёсоор ажиллаж амьдараад саяхан эх орондоо ирээд ажиллаж байгаа. Анхны төрсөн сэтгэгдэл нь тун ч хэцүү байсан. Ажилчид нь хамгийн энгийн анхан шатны шаардлагыг хангаж чадахгүй их л цухалдах байдал анзаарагдаж байсан. Харин хэсэг хугацааны дараа ажилчид нь түүний шаардлага хэм хэмжээг ойлгож өөрсдийгөө дайчлах явдал ихэссэн гэж байгаа. Үүгээр гол нь мань хүн тэр чаддаг мэддэг хүмүүс ирээд юу сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах, зааж сургах нь гол түлхүүр юм байна гэж үзсэн. Миний хувьд гадаадын экспертүүдтэй нэлээд олон жил ажиллаж байсан туршлага бий бөгөөд Монгол хүнд яг яаж хийхийг нь маш тодорхой заагаад өгвөл гүйцэтгэхийг сайн гүйцэтгэдэг хүмүүс гэж хэлж байхыг маш олон удаа сонсож байлаа. Тэгэхээр гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс бие засаж, гэрээ зассан бол эргэж ирээд элгэн садан ард түмэндээ зааж сургах л хамгийн зөв зам юм байна гэдэгт би тун их итгэл үнэмшилтэй явдаг юм даа.
"Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм" гэж Далай лам шинэ мянганы босгон хэлсэн нь үүнтэй тун утга нэгтэй санагддаг юм.

Anonymous said...

ёстой гайхчихлаа вайна, энэ япон хүн ямар хүмүүстэй зууралдаж явсан нь үнэхээр сонин?! гэхдээ л энэ хүнд тэгж харагдсан байна, өөр өнцгөөс бичсэн хүмүүс ч зөндөө л байдаг. за тэр ч яахав, би бол монголдоо байх дуртай, гадаадад амьдраад ирдэггүй хүмүүсийг би сайн ойлгодоггүй юмаа, тэрэн дээр бол энэ японтой санал нэг байна.

Bulga Battumur said...

Гадаадад ирээд соёлын шоконд ороод, нийгмийн соелыг ойлгохгүй стрессдсэн японы яриа байна. Би Японд байдаг. Бас соёлын шоконд ороод японуудыг муулмаар л байдаг юм. Тэхдээ муулдаггүй.

Anonymous said...

teneg jpn yu geed olon yum bichtsiin yadjiihad teriig ni yun surhii ulguj avsiin ...

Anonymous said...

Yapon hun gehed ilen dalangui shuud bichjee, zuw oilgood uurtuu yum bodoj awsan ch hun bna, arai ooroor tusgaj awsan hun ch bna.
nii nuugui helhed bi ch bas yaponii zasgiin gazriin tetgelegeer end surahaar ireed 2 jil bolj bna.
medeej ene ih mungiig bi ooroo huseed huseed olj chadahgui, ene bolomjiig olgoj ugsun jpn mongoliin hariltsaand bayarlalaa. gehdee odoogoor minii hamgiin ih husch bgaa zuil bol hurdan uuriin gsn bolowsrol chadwariig ezemsheed, harih!
yagaad gewel minii bodloor yaponchuud ih dotogshoo setgelgeetei, busdad tuwug bolohguin tuld yamagt uuriigoo 2t tawij bdg. bas busdiin heregt oroltsoh, busdad uuriiguu shuud delgeh ntr ni baga. ter ni yagaad ch yum nadad bas tegj tusaad neg l daramttai. ue ue ergen toirond amia horloltuud garsaar l, teriig ni bdg l hereg shig tsuurch yariad l bdg, ger buliihneesee hamaaralgui yum shig, gertee harihiig ch husddgui, dotnii nz ogt bhgui humuus ch bdg.
ene jijig arliin olon myangan humuusiin dund bi setglee huwaaltsah sn huniig olno gdg butehgui hereg met sanagdj ehelsn. negent yaponiig gd end irsniih gants ch boltugai itgeltsej boloh nztai bolmoor bgaa ch bodit bdl dr negneesee hol bsn ni bie bienee sewteehgui bj chadna.
tiimee mongolchuudiin dund onoodriin hool, goy huwtsas goy hool, ooriigoo boddg hun olooon. gehdee bi end olon olon erch huchtei, eh ornoo gsn, uuriin gsn huch chadaltai bolood ireeduig zorij bui mongol zaluus olon bdgaa.
surguulia tugsuud yapond chin setgeleesee uldmeer bna gsn hun barag l bhgui, argagui erhend zohiosn amidral bolon uur shaltgaanuudaar, yun turuund uuriin hul deer bosohiin tuld argagui end uldj ajillaj bgaa hun bdgaa.
bi end bgaa mongolchuudaar baharhdg. End bgaa zarim hun mongold ochihoor yamar bh bol gj setgel tugshsn hun bdgaa,gehdee 100% mgliig golood durguidee ochihgui bgaa gj bodohgui bna.

etsest ni ene niitlel olon hund negiig bodogduulsn bh.
minii meddg 'yapon zan' gargalgui unen muniig shuud l helsn ni ih taalagdlaa.
baahn nurshchihlaa.

amjilt husey!

Anonymous said...

Yum bolgoniig ni Japantai haritsuulaad, uuriinh ni yum uzeeguin l shinj baih daa ene yapon emegtei. Japand iim baidag, Japand iim baidag geed l. Unendee ene 2 orniig haritsuulahiin argagui tuuh, ard tumen yos zanshil, orchin tsagiin nuhtsul baidliin yalgaa baihad. Mongolchuud ch gesen eniig unshaad yag yu oilgoh yostoi yum baigaan. Bodvol Japanii zamnalaar ulsaa udird gej heleh geed baigaamuu.
Japan bol yas yuman deeree huchinduulj huchinduulchiheed yu ch helj chaddaggui huuhen shig l oron shuudee. Tsagtaa Gitleriin Germantai niilj delhiig ezlene gej yavaad, Amerikt algaduulj, daraa ni dagaar orson. Odoo hurtel Uls shig biye daasan bolj chadaagui. Humuus ni ch ene baidaldaa dasaad heleye gesnee shuud helj chadhaa baichihsan, har zaluugaaraa tsog zolboogui bolchihson l oron. Teriigee yos juram gesen nereer hudal tsairuuldag yum. Dainii umnu huchirheg baihdaa ted nart tiim yos juram baisan yum uu? Hyatadad allaga, huchin hiij baihad Japan tserguuded yos juram baisan yum uu?

Mongolchuud bid heterhii tsoohuulee, denduu tansag baigaltai ulsad amidardag. Bid nart busad uls shig engiin jiriin baih erh ogt baihgui. Bid 3 saya hun 3 sayuulaa bugd erdem bolovsroltoi, erch huchtei, uhaantai baih heregtei. Bid nart nomhon dulguun tariachnii zan taarahgui, gelee geed huvia hicheesen Amerik zan ch taarahgui. Neg l buruu gishgevel uls undestnii huvi zayatai holbogddog tiim l oron.