Saturday, 10 April 2010

Income disparity

Views

Баян хоосны ялгаа

Дөнгөж нэг сая гаран хүнтэй, хүн амын дундаж цалин нь 350 хүрэхтэй үгүйтэй ам.доллар бүхий Улаанбаатар хотод аль хэдийн Louis Vuitton, Hugo Boss, Ermenegildo Zegna, болон  Giorio Armani-ийн салбарууд буюу boutique дэлгүүрүүд нь нээгдэж, тэр ч байтугай сонин хэвлэл, интернэтээр The Rezidor Hotel Group, Hilton Hotels Corporation, Shargri-La зэрэг дэлхийд алдартай зочид буудлын гигантууд тун удахгүй буюу энэ онд нийслэлд маань үүдээ нээхээр төлөвлөөд байх шиг байна.

Гэтэл өдгөөг хүртэл нэр алдартай хөрөнгө оруулалтын банкууд албан ёсны төлөөлөгчийн газраа Монголд нээгээгүй Бээжин, Сөүлээс хамаарч байгаагаас гадна Starbucks болон McDonald’s зэрэг сүлжээнүүдийн нээгдэх эсэх сураг төдийлөн сонсогдохгүй л байна.

2008 оны 5 сарын байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад нийт 192 орон бүртгэлтэй буй юм билээ. Эдгээр улсууд дунд Монгол улс маань баян, хоосны ялгаагаараа 97-р байрт жагсаж байна. Гэхдээ энэхүү мэдээлэл нь Монголын 2002 оны тоон мэдээлэл дээр үндэслэсэн байна билээ. Улсуудын баян, хоосны ялгааг хэмждэг олон улсад түгээмэл хэрэглэдэг нэг хэмжүүр нь GINI индекс гэсэн хэмжүүр байх агаад Монгол улсын 2009 оны бодит мэдээллийг оруулан дахин хэмжилт хийвэл ядуурлын түвшин хир өөрчлөгдсөнийг харж болохоор буй.

Миний таамаглалаар бол ядуурлын дундаж түвшин бага зэрэг буурч буй мэт харагдах боловч баян, хоосны ялгаа тэр хэмжээгээр ихэсч байгаа мэт санагдаад байх юм. Түүнийг нь ч гадныхан гярхай ажигласан бололтой. Тийм ч учраас нийгмийн дундаж давхаргад масс үйлчилгээ үзүүлэн бизнес хийдэг дэлхийд алдартай түргэн хоол, кафетериануудын сүлжээ Улаанбаатарт нээгдээгүй байхад тансаг зэрэглэлийн зочид буудал, чамин хувцас, үнэт эдлэл тэргүүтэнийн салбар дэлгүүрүүд хэдийн нээгдээд байгаа мэт.       
    

7 comments:

Frank said...

Би санал нэг байна. Ард түмэн гэгдэх масс үнэхээр туйлдаа хүрч, тартагтаа тулж байхад Дээд зиндаа гэж нэрлэгдэх хэдхэн олигархи нөхөд нь дийлдэхээ байтлаа түрийвчээ түнтийлгэжээ. Одоо үед монголд нийгмийн давхарга нь 4-5 үетэйгээр бус зүгээр л 2 хэсэгт хуваагдаад явчихаж байгаа мэт. Нэг нь Баян, нөгөө нь мэдээж ядуу. Дундаж анги бараг л үгүй болж байна. Энэ эмгэнэл...

H.D.NR said...

Төрийн толгойд байгаа нөхдүүдийн толгой сайн ажилдаггүй гэдэг нь эндээс л харагдаад байгаа юм даа.
3-р давхарга хэт зузаарах нь улсад бослого гарч алаан хядаан болдог гэдгийг ойлгохгүй байна. Түүний оронд дундаж давхаргаа зуузаалж байвал өөрсдөө жаахан байгаад тайван идэж байхсан.

Таарч дээ. 1-р давхаргаа яаж зузааруулахаа ярих биш 3-р давхаргаа нимгэлэх талаар юу ч хийгээгүй байна гэж бодохоор сайхан хөгжсөн Монгол улсдаа амьдарна гэдэг энэ насанд боломж гарахгүй шиг.

dddd said...

Horongtotei bolgon holjij horongo baihgui n uguirne gedeg ug baidag daa. baigaliin huuli uum geh uu dee. Bible deer hurtel orchlon iim zui togtoltoi gesen baidag bol Budda hun ooroo ooriinhoo avral mon gesen baidag. Etssiin etsest hun bur ooriin amidraliin chanariig todorhoiloh erh cholootei gedeg bol gartsaagui unen. busdaas beleniig guij tedniig haraaj zuhej horsoj zanaj suuh n tuhain hunii amidraliin chanariig dorotgono uu gehees saijruulahgui. setgel itgeleer gegeen baij ireedui ood alhadag yum hun gedeg amitan.

www.gegeen.com said...

sanal neg baina. tegeed yah uu.

chineeleg dundajiin toog negeer ch bolov nemtsgeeh w

Anonymous said...

yaval yu hiivel starbucks etc.. orj ireh ve bid ymar shaardlaga hangaj chadku bna

Ochko said...

Санал нэг байна. Дундаж давхрага гэж байхгүй болчоод, зөвхөн баян ядуу гэсэн 2 давхрага болчоод байна даа. Би өөрийгөө дундаж гэж боддог байсан бол сүүлийн үед гайхаад л байдаг болчлоо.

Anonymous said...

Income inequality юм биш үү? Тэгш бус байдлыг хэмждэг маш олон арга байдгаас хамгийн энгийн нь Gini Index. Хүн бүхний нүдэн дээр энэ бүгд илэрхий байдаг зүйл. Бүгд л мэддэг.