Солгой инээд
Нилээд хүмүүстэй уулзаад явж байхад дараах хэдэн зүйлс нийтлэг
анзаарагдав.
Нэг сая ам.доллараас доош хэмжээний хөрөнгө оруулалт шаардах төсөл байх
юм бол миний уулзсан хүмүүс огт тоохгүй гэж байна. Ийм хэмжээний хөрөнгө бол
өнөөгийн Монголын нөхцөлд бизнес хийхэд хөшүүрэг болж чадахгүй гэж маргаж байх.
Ярьж байгаа бизнесүүд нь ихэвчлэн хэдэн арван сая, зарим нь хэдэн зуун сая
ам.долларын өртөгтэй байх.
Гадны нэр алдар бүхий томоохон компаниуд салбараа аль хэдийн нээжээ. Хэдхэн
хоногийн өмнө алдарт GE корпораци Ньюком групптэй санамж
бичигт гарын үсэг зураад байна. Түүнчлэн Big 4-ийн нэг гол
тоглогч болох PwC нь Central Tower-т оффисоо нээсэн байна билээ. Дахиад цаана нь дэлхийн том акулууд,
хөрөнгө оруулалтын топ банкууд Монголд өнөө маргаашгүй төлөөлөгчийн газраа
байгуулах гэж байгаа албан бус сураг байх. Зарим нь байгуулагдсан боловч
одоогийн байдлаар нам жим буюу “underground” байдлаар үйл ажиллагаагаа
явуулж буй гэсэн хов жив бас сонсогдов. Дотоодын банкуудын нэг зээлдэгчид өгөх
зээлийн дээд хэмжээ дэндүү бага, зээлийн хүүгийн өртөг дэндүү өндөр тул ихэнх
том компаниуд гадаадын банкуудаас урт хугацаа бүхий, хүү багатай санхүүжилт
өөрсдөө авч ашигладаг болжээ. Түүнчлэн дээр дурдсан гадны том банкууд ороод
ирвэл Монголд Хаан банкнаас бусад нь тун хэцүү байдалд орохоор. Мэдээж Монгол
банк арилжааны банкны тусгай зөвшөөрлийг тэд нарт тийм ч амар өгөхгүй буй заа.
Харин хөрөнгийн зах зээл рүү тэдгээрийг түлхвэл бидэнд ашигтай мэт. Гэтэл
МХБ-ийн удирдлагын тендер зарлагдаад оролцогч нараас саналаа аваад эцсийн
дүнгээ хэлэхгүй шууд цуцлагдаж буй бололтой мэдээлэл цацагдаж байгаа нь хөрөнгө
оруулахаар сонирхож буй ихэнх хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа нь
мэдээж. Цаашилбал Шангри Ла, Хилтон буудлууд сүндэрлэхээр сууриа цутгаснаас
гадна Шератон (Sheraton) болон Хаяат (Hyatt) буудлууд баригдахаар зураг төсөл, санхүүжилтийн ажлууд нь ид явагдаж
байна билээ.
Том хэмжээний бизнес дээр хүмүүс бие биетэйгээ хамтрахдаа эхний шатан
дээрээ нэгнийгээ учиргүй харддаг бололтой. Чи хэний хүн бэ, чиний ард хэн
байгаа вэ гэх зэрэг байдлаар. Эдгээрийн аль аль нь өнөөгийн бизнесээ цэврээр
хийдэггүй, эсвэл анх эхлэхдээ цэвэр мөнгөө эхлээгүй тул хамаг “но”-г нь
мэдэхээс нилээд эмээдэг байж магадгүй гэж бодогдох. Дээрээс нь аль нэг
бүлэглэл, ашиг сонирхлын группт орохгүй бол тухайн хүн бизнесээ өргөтгөх, том
хэмжээний төслүүд рүү ороход, хамгийн гол нь танил, найз нөхдийн хүрээгээ
тэлэхэд тун хэцүү байх нь. Тиймээс иймэрхүү хүмүүст үнэнч буюу итгэлт найз
нөхөд тун ховор тул өдрийн дийлэнх цагийг нүүрэндээ хуурамч баг зүүн үрдэг
байх. Харин хааяа нэг дотны хүмүүстэйгээ чөлөөтэй ярьж хөөрөн, сэтгэлийн цэнгэл
эдэлдэг буй заа. Амьтны хүрээлэнгийн төмөр торон дотор байх араатантай ч төстэй
мэт. Угаас Монгол маань тэр чигээрээ амьтны хүрээлэн болсон мэт санагдах. Харин
ямар амьтных нь тор нь хаана, ямар хэмжээтэй байхыг нь “амьтан сургагч” нар
мэдэх нь мэдээж. Хэдхэн хоногийн өнгөц ажиглалтаар буруу дүгнэж байж болох талтай
тул өөрийн цэвэр сэтгэлээр эгэлгүй сайхан хөдөлмөрлөж буй тэр нэгэн хэсэг
хүмүүс хамаатуулж хэлж байгаад минь өршөөнө буй заа. Бүгд биш дийлэнх хүмүүс
гэж бичих нь зүйтэй байх.
Гэтэл зарим нөхдүүд архины лонхонд толгойгоо нэвт мэдүүлэн үлгэн салган
амьдарч байх юм. Барилга, дэд бүтцийн салбарт ажиллаж буй нөхдүүдийн хэлж
байгаагаар “хар ажил” хийдэг хүмүүсийнхээ цалинг баасан гаригт л тавьдаг гэнэ.
Эс бөгөөс нөхдүүд цалингаа аваа л бол архидаад маргааш нь ажилдаа ирдэггүй аж.
Зарим нь ажилдаа байтугай гэртээ харилгүй халаасандаа хорин мянган төгрөгтэй л
эхнэр, хүүхдүүд дээрээ очдог байх юм. Тиймээс зарим компаниудын ня-бо нар
тээврийн товчоон дээр хөдөөнөөс томилолтоос ирэнгүүт нь цалинг нь эхнэр,
хүүхдүүдийнх нь нүдэн дээр өгдөг “мэргэн” арга олсон гэж байна. Ямар ууж
ханадаггүй архи, урагдаж дуусдаггүй элэг юм бол оо? Шил архиар менежмент хийгээд явбал дороо амжилт олох юм шиг байгаа юм уул нь. Нөгөө талаас харахад заавал тэгж хүний барьсан махыг хараад дуудагдан ирдэг нохой шиг аяглах хэрэг галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй залууст юу байдаг юм бол доо гэж харамсах юм.
Дээр дурдсан нэг сая ам.доллараас дээш хэмжээний бизнес ярьж, тэр
хэмжээгээр сэтгэдэг бүлэг хүмүүс болон өөрийн элгээ хамгаалахаа бүү хэл гэр
бүлийн гишүүдийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээж, эгэл хүний ухамсар хэмээгч
зүйлийн үнэр ч байхгүй хүмүүсийн хоорондын тооны харьцаа (чанарын харьцааг
энд дурдаад ч хэрэггүй билээ) асар зөрүүтэй байгаа бус уу. Ёстой цаг хугацаа л бүх зүйлийг харуулж
шүүх биз ээ. Дээрээс нь та бидний холч ухаан, зөв сэтгэлгээ, эерэг энерги, харилцан
ашигтай хамтын ажиллагаа энэхүү “зохисгүй” харьцааг удаандаа ч гэсэн бага
багаар хэмлэн багасгах нигууртайг бултаараа нэг анзааръя.
Том усан сангийн жижиг загас байх уу, жижиг аквариумын том загас байх уу
гэсэн сонголт хүн болгонд байгаа буй заа. Гэвч том усан сан руу үсрээд орох
гэхээр өмхийрсөн устай байх гээд байх шиг, жижигхээн аквариумдаа сэльюү гэхээр
мэдээллийн ялгаанаас болоод том зургаа харж ажиллаж, амьдрах боломж нь нилээд
хязгаарлагдах бололтой. Аль аль усан сангийн загаснууд уул нь инээх юм. Даанч
инээдний өнгө нь цаанаа л солгой өнгөтэй буюу чин сэтгэлийн инээдний цуурай нилээд
цаана сонсогдох ажгуу. Чих муутай хүн бол бараг тэр инээдийг ялган олж сонсож
чадахгүй байх аа. Чин сэтгэлээсээ инээх инээдний хүчтэй царгиа болон тэрхүү сайхан
инээдийг олж сонсон дэмждэг мэдрэмжтэй “чих”-ний тоо олшрох болтугай.
Юутай нь бараг зургаан жилийн өмнө бичиж байсан нэг файлаа саяхан үзээд
дараах хэсгийг энэхүү бичлэгт хамаатуулан оруулмаар санагдсан бөлгөө.
…many argue that
private property is not a perfect solution for effectiveness of the commons
(Hardin, 1968; Ehrlich & Harriman, 1971; Barke & O’Hare, 1984; Pipes,
1999; Ostrom et al, 1999). Ostrom (2000, p. 148) described that commons meant
‘…resources are natural or humanly created systems that generate a finite flow
of benefits where it is costly to exclude beneficiaries and one person’s
consumption subtracts from the amount of benefit available to others’. Hardin
(1968, p. 371) emphasized, ‘Freedom in a commons brings ruin to all’ and it
seems that it is difficult to find rules, which are perceived by all users as
legitimate, fair, equal, and effective.
…Another land
using form is a communal land. If land were communally owned, everyone would
try to maximize his or her communal rights. Then, there would be an overwork
because some of the costs of his or her going were borne by others. It would
result in degradation of land, over hunting and environmental pollution
(Ostrom, 2000). There is no perfect way to use lands effectively for everyone;
however there are many forms to use the land.