Thursday 10 February 2011

Bring the world in Mongol

Views


Монгол хэмээх нэрийг дэлхийд гаргаж яваа зөндөө бахархмаар Монголчууд буй. Харамсалтай нь дийлэнх нь Монголд бус тухайн гадаадын улс оронд ажиллаж амьдардаг тухай бид олонтоо сонин хэвлэлээс уншиж байгаа. Эдгээр нөхдүүдийн гадаад улсуудад үүсгэн бий болгосон энэхүү биет бус хөрөнгийг биет хөрөнгө хэлбэрээр Монголд авчрах ажил өдгөө маш чухал мэт. Тэдгээр Монголчуудын маань яг хэдэн хувь нь би Монгол хүн болохоороо, би л Монгол улсынхаа нэр төрийг гаргах үүрэгтэй болохоороо гэдэг сэдлээр ажиллаж, амьдран өнөөгийн нэр хүнд, байр суурийг гадаад улсдаа олж, дэлхийд Монголын нэрийг гаргаж буй нь сонирхолтой сэдэв санагдав. Хөлбөмбөгчид үнэхээр азтай хогнууд шүү. Дуртай тоглоомоо тоглоно. Дээрээс нь цалин авна гэдэг яриа байдаг санаанд орсон бөлгөө. Сайн боловсролын үр дүн нь магадгүй шийдвэр гаргах итгэл буюу зориг болон бусдад өгөх биет болон биет бус хаялага байдаг юм уу?


Хөгжил хүнээс эхлэнэ гэж хэлэлцдэг боловч тухайн хөгжсөн хүн нь хаана ажиллаж, амьдарч байгаагаас тухайн улс, үндэстний хөгжил хамаарах нь маргаангүй билээ. Монголын нэрийг дэлхийд гаргахын сацуу Монголдоо тив, дэлхийн нэрийг гаргах үйл явдал, бүтээн байгуулалт ус агаар мэт өдгөө хэрэгтэй байнам. Таван зуун долларын цалинтай ажилд авна гэсэн зараар хүмүүс ирэхгүй байхад сарын хорь хүрэхгүй долларын тэтгэмж өгнө гэхээр хэдэн арван метр урт дараалал халамжийн төв, банкуудын гадаа үүсч байгаа нь бидний үнэлэмжийг шалгаж буй хэрэг юм. Гадаадад сурч боловсрон эх орондоо ирж буй залуусын гол үүрэг нь сурсан эрдэм, мэдлэгээс илүү тухайн улсуудын сэтгэлгээ, ухамсрын стандартыг Монголдоо төлөвшүүлэх юм болов уу? Эдийн засгийн өсөлтийн ачаар тухайн нарийн мэргэшлийн хүн дотоодоос олдохгүй бол гаднаас хөлслөөд авах шиг амархан зүйл өдгөө алга. Харин хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж “гүндүүгүй” Монгол хүнийг цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, хуулиа дагадаг, хэрэглэгчийг хаан гэж үздэг болох вэ гэдэг асуултанд хариулахад тун төвөгтэй. Хайр, итгэл хоёрыг тухайн улсын хувь хүмүүс, нийгмийн хөгжлийг хэмжих хэмжүүр болговол бид хэд дэлхийд хаана давхих байсан бол?

Бичихэд амны билэггүй ч гэсэн барууны зарим орнуудад гэр бүл, найзууддаа төвөг удахгүйн тулд дунд эргэм насандаа дийлэнх хүмүүс нь оршуулгын газраа өөрөө худалдан авч, холбогдох зардлаа тооцоолон хадгаламж хэлбэрээр байршуулан тусгаарласан байдаг тухай өөрсдөөс нь хэд хэд сонсож байсан. Хамт ажиллахдаа биш, хамт түр болон бүр амьдрахдаа ч биш, үхэхдээ хүртэл хажуу хавирганы хүмүүстээ саад, төвөг учруулахгүй юм шүү гэж боддог болбол та бидний үнэлэмж хир өөрчлөгдөж, тэр нь улс орны хөгжилд яаж нөлөөлөх бол? Тэр үед магадгүй Монгол улс дэлхий хэмээх их айлын том өрөө нь мэт санагдах байх даа. 

Бид хэн нэгэнтэй өөрсдийгөө харьцуулахгүй бол хөгжлийн тухай асуудлыг ярихад хэцүү билээ. Сайн яваа нэгэнтэй өөрийгөө харьцуулж хурцалж, өрсөлдөж явахын сацуу заримдаа магадгүй элэг бүтэн, эрхтэн эрүүл, сэтгэл амар, эрх чөлөөг бүрэн амталж буйдаа баярлаж явах ёстой юм шиг байгаа юм. Зуу гаруй жилийн өмнө нэг Walter Bagehot гэдэг хүн бүх хүмүүс нэгэн зэрэг бүгд эрх чөлөөтэй бөгөөд эн тэнцүү амьдрах боломж энэ дэлхийд байхгүй гэж хэлсэн юм билээ. Гэхдээ л ядаж энэхүү хөгжлийн ялгааг багасгах нэг боломж нь дэлхийн стандартыг Монголд нутагшуулах гэж бодогдох юм.

Харьцуулалт байхгүй бол бидний ажил уйтгартай болохоос гадна өрсөлдөөн байхгүй бол бидний хувьд хөгжил гэж ярих нь өөрөө утгагүй хэрэг болох биз ээ.

14 comments:

Anonymous said...

500-iin tsalingaar tegeed manaid doloo honogt heden tsag ajilaar dardag ve? 100 tsaguu? 80 tsaguu?

Anonymous said...

оюун ухаан, сэтгэл зүрх, ухамсар, үнэт зүйлс хамаг юмаа даррангуйлуулаад 500 $ авах гэж байснаас ажилгүйчүүдийн эгнээнд явахыг сонгох юм байна, хувьдаа.

dddd said...

Delhiig mongold bish mongoliig delhiid nutagshuulah tsag negent boljee. Yamarvaa negen ulsiin setgelgee, standart-g mongold nevtruulne gedeg tuiliin buruu.
Ene chin busdiin tolgoigoor oorsdiigoo udirdana gedegtei adil sonsogdood baina.Bidnii mongolchuud ehleed oorsdiigoo guitsed tanih heregtei. Bid hen baisan, hen baigaa, tsaashid hen baih ve gedgee ehleed hun bur mon chanaraaraa oilgoson baih heregtei. Tertei tergui uye ongorooj baigaa baruunii soyol irgenshiliig sohroor dagan duuraih n yavch uhaalag alham bish. Mongoliin neriig delhiid gargaj baigaa mongolchuud olon ch ter gargaj baigaa humuusiin diilenh n busdiin togloomiin durmeer togloj baigaa gedegt huvidaa ogthon ch ergelzehgui baina. Onoodor oil 100$ davchihlaa tsaashdaa hed hureh n bas sonirholtoi. ern delhii deerh oil-n noots dundrah shatandaa yavaj baigaa ba uldegdel noots n olborloltiin shatand ortog zardal ih shaardah n negent todorhoi boljee. Gants oil geltgui buhii l baigaliin bayalag-n une osoj baina noots homsdoh tal ruugaa yavaj baina. Ene nohtsold bid yah be?? Bidnii huchirheg hogjiltei geed baigaa soyol irgenshil erchim huchnii eh uusvereesee salbal yamarhuu dur torhtei boloh bol. 19-r zuunii ehen uyeiin tosgonii amidral ruugaa butsah uu?? Ter tsagt mongolchuud morioroo delhiig daguulah yum bish biz?? Einshten negentee ingej helsen baih yum: I don't know what kind of weapons will be used in the third world war, assuming there will be a third world war. Bur I can tell you what the fourth world war will be fought with-stone clubs"

Anonymous said...

Монголчуудын сэтгэлгээний нэгэн євєрмєц онцлог нь гурамсан шинж юм.Vvнийхээ тухай бясалган бодохоос биш нээж хэлдэггvй уламжлалтай байлаа. Гэвч єнєє vед монголчуудыг тал бvрээс нь тандан шинжих олон улсын хэмжээний турхад нэгэнт бии болжээ. Тэднийг монголч эрдэмтэн гэж бид авгайлдаг болсон. Бусдаар хэлvvлж байснаас єєрсдєє ярьж болдоггvй юм уу гэсэн бодол монголчуудын толгойд vе vе буудаг боллоо. Тэгэхийг цаг шаардаж ч байж мэднэ.
Арван зургадугаар равжингийн гахай жилээс хойш монголчуудын гурамсан сэтгэлгээг хоймсон шинжийн сэтгэлгээр баруун тийш нь татах болсон. Ганцхан жаран єнгєрєхєд гурамсан сvлжээтэй дотоод эрч маань хоймсоноор солигдон алдрах аяс илэрхий болж эхэлжээ. Юм боддог монголчууд сэтгэлийн эрчлээс сарнин сулрах вий гэдэгт санаа тавих хvмvvс бас ч байгаагийн нэг нь энэхvv номыг зохиогч бєгєєд толилуулан буй номдоо монголын гурамсан сэтгэлгээний онцлогийг євєрмєц хэлбэрээр дэлгэн єгvvлж байна.

Anonymous said...

Гурамсан монгол сэтгэлгээний энгийн vр дvн болсон ердийн нэгэн чєдрийг аваад vзье. Малчдын ахуйн єдєр тутмын хэрэгцээт тоног тєхєєрємжийн нэг болсон энэхvv чєдєр бол морь унаагаа адгуулахад хамгаас чухал. Харин адуунаас бусад малыг хичнээн хvч тэнхээтэй, том биетэй (vхэр, тэмээ) байсан чиг монгол хvн чєдєрлєдєггvй юм. Адуунд хэрэглэдэг чєдєр бол ердєє л хоёр хаа, нэг сумнаас бvрдсэн гурвал зангилаа. Урд хоёр хєлд нэг нэг хаа нь, хойд зєв талын хєлд сумыг нь таарахаар хийсэн энэхvv чєдєр гэдэг эгэл хориог хєлд нь байхад ямар ч морь хол явахгvй, биеэ ч зовоохгvй, єл ч алдахгvй. Дєрвєн хєлд нь биш гурван хєлд нь чєдєр хийсэн нь ерийн юм шиг санагдаж болох боловч чухам чєдєрт л монголын гурамсан сэтгэлгээ илэрдэг ажээ.
Сонгодог монгол хийцийн чєдєр бол хоёр хааны нь нэг нєгєєгєєсєє арай богинохон байдаг. Яагаад тэр вэ гэдгийг нь бодох байтугай урт, богино байгаагийн учрыг одоо мэдэх хvн элбэг биш, харин ч тиим байвал буруу хийж гэж цэцэрхэх хvн гарах буй заа. Гэтэл чухам vvнд л нууц нь шингээстэй болой. Юу гэвэл сvvлийн vед єрнєдийн эрдэмтэд ФРАКТАЛ бvтэц, ХАОС байдал гэдэг онол их ярьдаг болсон. Барзгар бvтэц, замбараагvй байдал гэж хар vгээр vvнийг тайлбарлаж болох мэт. Довон дээрээс харахад замбараагvй юм уулан дээрээс замбараатай харагддаг ажээ. Тэгвэл адууны чєдєр vvнд огтхон ч хамаагvй мэт.

Anonymous said...

Монгол малчны бодож олсон тэрхvv ерийн нэгэн чєдєр нь єнєєх фрактал бvтцийн хуулиар тооцсон зvйл ажээ. Аргамаг хvчит догшин адууны (моторын хvчний нэгж болсон) тэр их хvчийг сарниулж фракталд оруулахын тулд чєдрийн хоёр хааны нэг хєхлийг нєгєєгєєс нь vл ялих богино хийдэг байна. Хэрвээ хоёр хааг тэнцvv хийчихвэл тиим чєдрийг ямар ч адуу ер нь тэсгээдэггvй гэдэг. Монголын гурамсан сэтгэлгээ гэдэг гvнзгий мєртлєє хэн ч тоомооргvй энгийн авай. Ийм vл ажиглагдах нууцыг чєдрєєс эхлээд монгол ахуйд тоолж баршгvй олныг нэрлэж болно.
Vvнийг єнєє хэр монгол судлалд анзаарч vзээгvй байгаа билээ. Тиймээс ч монгол судлал гvехэн байгаа юм. Гvнд нь орох алхам хийх юм бол бор гэртэй айлыг ядуу гэж, цагаан бvрээстэй айлыг баян гэж гаднаас нь єнгєц даган баясч хэлбэрддэг сэтгэлгээ хямарч эхэлнэ. Бор гэртээ Богд, дахан дор эр гэдэг vгийн гvн утгаар явагч тэр хvн малчны бор гэрээс мэргэд гарахын оронг олно.
Зохиолч, сэтгvvлч Н.Нагаанбуу тэр замаар орж монголын гурамсан сэтгэлгээний єрхийг татаж ес есєєр нь гурван бvлэгт хуваан хэсэг болгонд нь ямар нэгэн шинэ vг, євєрмєц мэдээлэл агуулсан ном бичжээ. Тvvний дэвшvvлж байгаа санаанууд хэн нэгний таалалд нийлэх ч буй, vл нийлэх ч буй. Ганцаараа Галлилей зєвєє мэдээд байхад бусад олонхи тvvнд итгэхгvй ядаад арга буюу тэднийхийг зєвшєєрєєд гарахдаа "Тэглээ ч гэсэн тэр эргэлддэг л юм даа" гэж шивэгнэсэн 1633 оноос хойш 366 жилийн нvvр vзлээ, хvн гэдэг! Ганцаардсан Галлилей зєвдєж ганцаардуулсан олонхи цємєєрєє буруудлаа. Монголчууд vндэстниихээ нэрийгхvртэл ямар учиртайг нь нэг их тайлагнан ярихгvй мэдэн будилцгааж байгаа шигээ євєг дээдсээ хаана бунхалснаа ч мэддэггvй мунгинадаг нь мунгуугийнх уу, гурамсан сэтгэлгээнийх vv гэдгийг бодууштай л нэг феномен!

Anonymous said...

"Учиртай гурван толгой" дуулалтжvжгээр монголын гурамсан сэтгэлгээ дуусвар болоогvй гэдгийг нотлох vгийг энэ номноос олох байж мэдэх бєгєєд ямар ч гэсэн "Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны vлгэр" маань гээгдэхгvй vргэлжлэх нь ээ! Vvнд л Н.Нагаанбуугийн нууц буй...

Доктор Л.Тvдэв

Anonymous said...

Орчлон ертөнц Мөнх Тэнгэрээс үүсэн буй болдог. Илэрч, тодорч гардаг гэвэл илүү оновчтой болох боловуу. Мөнх Тэнгэр бол одон орончид, сансар судлаачдын дуран авайд өртдөг од гаригс, наран саран биш бөгөөд харин тэдгээрийг "бүтээдэг" хэмжээ хязгааргүй, аугаа их энергийн Далай юм. "Мөнх Тэнгэр", "Мөнх Тэнгэрийн Хүч", "Мөнх Тэнгэрийн Хууль" буюу "Мөнх Тэнгэрийн Хүсэл - Зориг" бол Мөнх Тэнгэрийн тухай Монгол Ухааны тулгын гурван чулуу хэмээн хэлж болмоор.

Мөнх Тэнгэрийн Хүч бол орчлон ертөнц үүсэн буй болох, хөгжих өөрчлөгдөх үйл явцын хамгийн гол хүчин зүйл мөн. Энэ бол буй юм бүхний оршихуйн үндэс. Монгол хүний амьдрал төрөхөөс аваад "тэнгэр болоx" болтлоо гагцхүү Мөнх Тэнгэрийн Хүч түүний илрэл болох Байгалийн элдэв үзэгдэл, эрчим хүчтэй харьцах тэр л харилцаа байдаг. Хамгийн энгийн үгээр Мөнх Тэнгэрийн Хүч гэдэг бол энергийн урсгал юм.

Энэ урсгал нь орчлон ертөнцийн амьтай амьгүй, нүдэнд үзэгддэг хийгээд үзэгддэгүй бүх л юманд байдаг. Бидний биеэр ч энэ энерги урсаж буй.

Anonymous said...

Бид өөрсдөө ч янз бүрийн хэлбэлзлэлтэй, төрөл бүрийн энергийн хослол билээ. Энэхүү энергийн урсгал эргээд Мөнх Тэнгэрт чиглэнэ. Бүх амьдрал, бүх хүч чадал Мөнх Тэнгэрийн Хүчнээс эх авна. Аянга цахилгаан, наран, саран, одод чухамдаа энэхүү энергийн урсгал - Мөнх Тэнгэрийн хүчнээс илэрч гарна. Тэсрэн буй болох шинэ одод эсвэл дэргэд минь сүүмэлзэх дэнгийн гэрэл бүгд л энэхүү гайхамшигт энергийн далайгаас тэтгэгдэнэ. Бидний бие, сэтгэлийн хөдөлгөөн, оюун санаа, сэрэл сэтгэхүйн эрчим хүч ч Мөнх Тэнгэрийн хүчний салшгүй нэгэн хэсэг. Ертөнцийн юм бүхэнд бас бидний эд эс бүхэнд янз бүрийн хэлбэрээр байж байдаг тэрхүү сансарын энерги бол Мөнх Тэнгэрийн Хүч юм. Энергийн бүх хэлбэр төрөн гарч, эргэн шингэж байдаг яндашгүй, дуусашгүй далай бол Mөнх Тэнгэрийн Хүч!

Хүнийг "тэнгэр болов" гэж ярьдаг нь энэхүү далайдаа эргэн нэгдэхийг хэлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл янз бүрийн энерги болон задарч Мөнх Тэнгэртээ эргэн нэгдэж байгаа нь юм.

Anonymous said...

Нар, сарнаас авахуулаад сарнайн дэлбээ хүртэл Mөнх Тэнгэрийн Xүчний нэг хэлбэр - илрэл. Энэ бүх илрэл өөр хоорондоо салшгүй шүтэн барилдлагын хуулиар орших агаад энэхүү шүтэн барилдлагын үндэс нь Мөнх Тэнгэрийн хүч өөрөө байдаг.

Шүтнэ гэдэг нь илүү бодитой, илүү амьдралтай зүйл болох Мөнх Тэнгэрийн Хүч түүний түм буман илрэлтэй шүтэн барилдлагад амьдрахыг хэлж байгаа бөгөөд Бие хүн, түүний aмьдрал ч өөрөө Мөнх Тэнгэрийн Хүчний давтагдашгүй нэгэн илрэл билээ.

Мөнх Тэнгэрийн Хүчинд Шүтэж Амьдрамуу!

З. Эрдэнэбат

Tsatsral said...

Anonymous нэрээр нэг хүн монголчуудын сэтгэлгээний гурамсан шинжийн талаар их сонирхолтой сэтгэгдэл үлдээж.. Доктор Л.Түдэв гуайн бичсэн зүйлээс хэн нэгэн иш татсан юм бол уу эсвэл Л.Түдэв гуай өөрөө бичсэн юм болов уу? Ямартай ч их сонирхолтой санагдлаа, энэ талаар арай дэлгэрэнгүй хуваалцах, зохиолч Н.Нагаанбуугийн номын нэр гэх мэтийг хэлж өгч чадах болов уу?

Anonymous said...

unshuurtai blog shu

dddd said...

Tsatsrald:
Ene L.Tudev guian tertee 10 garan jiliin omno bichsen niitlel baina.(1999) Bi humuust sonirholtoi baih bolov uu geed oruulsan yum. Daraagiinh ch bas adil. Er bol guramsan setgelgee gurvaliin onol geed suuliin uyed id yarigdaj baina l daa. Bas nileedgui nom oguulel garch baigaa bololtoi baigaa yum. Gehdee bi odoohondoo mongoldoo baihgui baigaa bolohoor nom zohioluudiig avch taniltsaj chadaagui l baina. Ooriin hemjeend interneteer sonirholiinhoo daguu sudlaad yavaj baina. Guramsan setgelgeenii tuhai bodohdoo bid chodriig bas neg ergeed bodohod buruugui yum. Chodor bol bie bienee ergej orooson 3 sur baidag. Orooroor helbel shuten barildsan ch gej helj boloh. bie biedee huch nemsen, boh bat chanar nemsen. bi buruu oilgoogui bol englisheer synergy geed baidag baihaa. Shuten barildana gegiig bid bas zovoor oilgoh heregtei. Oilgohiin tuld shuteen gedgee zovoor oilgoh heregtei. Shuteen gedgiig bid shashinii asuudal hamaatuulj oilgoh geed baidag. Yag tsever utgaar n avch uzeh yum bol shuteen n hunii setgeliin oron zaig duurgegch, hoglogch, erch huch/dotood erchim/,husel moroodol, zorig zurh yu l baina ter bugdiig n badraagch tiim l zuil baidag. ene utgaar n avch uzvel shuten barildana gedeg maani bie bienee shutsen bie bieneesee erch huch, erchimiig avsan, bie bieniihee galiig badraasan ter l uil yavts baih yum. ergeed chodroo bodohoor tosoologdoj baina uu. bie bienee orooson 3 sur. shuten barildlaga. Tenger uzliin 10 onol gej suuliin uyed yarigdaj baigaa odoohondoo tsogts baidlaar tsegtstei sudalj amjaagui baina uuchlaarai.

Anonymous said...

blogiin bichleg bish comment ni ih sonirholtoi blaa