Views
Монгол Улсын ерөнхий сайд
С.Батболдын Австрали улсад хийж буй айчлал болон өчигдөр нээгдсэн Монгол
Австралийн бизнес форумын тухай “The Australian Financial Review” сонин
өнөөдрийн дугаартаа ийм гарчиг өгч нийтлэл гаргасныг өглөөний цайгаа уух зуураа
сийрүүлж байна.
Стратегийн ордууд дээр
гадны хөрөнгө оруулагч нарт өмнөхөөсөө чанга шаардлага Монголын төр тавьж эхэлж
буйг энэхүү нийтлэлд онцолсон байна. Монгол Улсын ерөнхий сайд Австрали улсад
анх удаа айлчилж байгаа бөгөөд уг форумын үеэр хэлсэн үгэндээ ерөнхий сайд уул
уурхайн орлого, ашгаас Монгол улсын иргэн бүр үр шимийг нь хүртэх ёстой гэж хэд
хэдэн удаа маш тодоор онцолж хэлсэн юм. Ингэхийн тулд хөрөнгийн биржийн үйл
ажиллагааг сайжруулах том ажил буйг ч дурдаж байв.
МХБ нь ЛХБ-тэй хамтран
ажиллах болсон нь Австралийн хөрөнгийн биржийн хувьд тийм ч таатай санагдахгүй
байгаа нь өнөөдөр өглөө миний Австралийн хөрөнгийн биржийн төлөөлөлтэй уулзан уулзалтаас
мэдрэгдэж байв. Дэлхийн том биржүүд хоорондоо нэгдэж эхэлсэн энэ үед Австралийн
хөрөнгийн бирж ч зүгээр суугаагүй байна. Тэд аль хэдийн Сингапурын хөрөнгийн
биржтэй нэгдэх асуудлыг хоёр талаасаа судалж эхэлжээ. Энэ тухай дэлгэрэнгүй
мэдээллийг Австралийн хөрөнгийн биржээс энэ тухай мэдээлэл түгээх зөвшөөрөл
өгсөний дараа би блог дээрээ шинэ бичлэг болгон оруулахаар төлөвлөж байна.
Ер нь бол ерөнхий сайдын
хэлж буй үгнүүдийг ажиглаж байхад өмнө нь бизнес хийж байсан хүний зааг,
зангараг мэдрэгдэж байх агаад уг нийтлэл дээр ерөнхий сайдын хэлсэн “Economic
growth will require sustained and concerned action over a period of years. Well
thought out, planned and executed investments are the key to this growth” гэж
хэлсэн өгүүлбэрийг ихэд онцолсон байна.
Том таван толгойн тендерт
оролцох судалгаа хийхээр гадаадын нийт 755 банк, санхүүгийн байгууллагууд,
төрөл бүрийн хөрөнгө оруулалтын сангууд Улаанбаатар ирсэн агаад эдгээр нь
сонголт хийж 17 санхүүгийн байгууллагыг дараагийн шатанд үлдээгээд буйг уг
сонинд дурджээ. Энэ дотор Австралийн Fortescue Group үлдээд байгаа юм байна.
Бизнес форумын үеэр
сонирхолтой сонсогдож байсан зүйл нь нарийн болон өргөн цагираг дээр аль алин
дээр нь явж чадах зүтгүүр, вагон болон дундын стандартын тухай яриа байв.
Энэхүү нийтлэлээс харахад
том таван толгойн тендер ба үйл ажиллагааны эхлэл нь Монгол улсын хувьд дараа
дараагийн стратегийн ордуудад хэрхэн эргэлдүүлэх маш том үлгэр жишээ болох
төдийгүй үндсэн загвар нь болох ёстойг гадны ихэнх мэргэжилтэнгүүд өгүүлж
байна.
Нэг бодогдсон зүйл нь
нэгэнт дэлхийн нүүрсний зах зээл дээр Монгол нь Австрали улсын хамгийн том
өрсөлдөгч болж байгаа өнөө үед Австрали улсын компаниуд энэхүү тендерт орох нь
манай улсын стратегийн хувьд ялсан нөхцөлд хир зөв байх нь нэг асуудал байх
болов уу? Харин хоёр улс хоорондоо шууд өрсөлдөлгүйгээр Хятадын эсрэг нүүрс
худалдах үнээ харилцан барих нөхцөл давхар яригдаж таарах байх. Гэхдээ энэ нь
олон улсын бизнесийн эрхзүйн хэмжээгээр ямар түвшинд хүртэл зөвшөөрөгдөх нь бас
л нэг асуулт болж байна.
1 comment:
Manaihan tevcheerteigeer nuursniihee uniig ondor baridag hoshuurguudiig ashiglaj surah n chuhal bolovuu.
Barimalch
Post a Comment