Views
Пионерийн андгай
Одоогоос хорь гаран
жилийн өмнө хөтөлж байсан баатарчууд болон пионерийн дэвтрээ гэрээсээ олоод
таамшаалан уншсанаас гадна нилээд инээж өөрийгөө баясгав. Нэг, хоёрдугаар ангид
л байсан бололтой боловч ахархан биедээ ахадсан ямар ч том андгай, тангарагууд
өргөж байсан юм бурхан минь. Тухайн үеийн хувьсгалт намд автоматаар элсэхээр
бидний үеийнхэн бүгд бэлтгэгдэж байсан байх аж. Гэвч нэг их удалгүй картын
бараатай залгасан сан.
“В.Ганзориг
би Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерийн Байгууллагын (МПБ)
эгнээнд элсэн орохдоо МАХН-ын үйл хэрэгт чин үнэнч байж пионерийн чин
эрмэлзлийг нэр төртэй биелүүлэхээр андгайлж байна. МХЗЭ-д элсэхэд биеэ бэлтгэж
баатарчуудыг үлгэрлэн дагуулна. Пионер нь МАХН, эх орон, социализмын үйл хэрэгт
чин үнэнч байна” энэ тэр гээд нилээд олон хуудас сурагчийн
дүрэм, пионерийн чин эрмэлзлэлийг 20 копейкийн
тетрадь дээр цэнхэр бэхээр бичсэн байх ажгуу. Энэхүү дэвтрийг үнэртэхэд тэр
үеийн бүхий л зүйлийг мэдрэх шиг санагдах авай.
Арав ч хүрээгүй
жаахан хүүхэд Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын төв зөвлөлийн ээлжит бус бүгд
хурлын тухай сонсгол мэдээнд суудаг байсан бололтой юм. Одоо огт санахгүй
байгаа ч тухайн үедээ бичиж авсан тэмдэглэлээ энд сийрүүлбээс:
“1987 онд Дархан
хот Дархан программ батлав. 1987 онд 34
барилга барина. 100 эх малаас 83 төл
бойжуулна. 560 ортой цэцэрлэг ясли, 1176
хүүхдийн сургууль барина” гээд тухайн үед мундаг том хөтөлбөрүүд
хэрэгжүүлж буйг тэмдэглэж байжээ. Ахмад үе маань ямар амбицтай бөгөөд хэрхэн том
хөдөлж байсныг 100 гаруй ортой олон улсын жишигт нийцсэн
эмнэлэг барих төслийн багт ажиллаж буйн хувьд мэдрэхийн дээдээр мэдэрч баймой.
Цаашилбал:
“1989 оны 12-р
сарын 11-нд МАХН-ын төв хорооны ээлжит 7-р
бүгд хурал хуралдаж манай орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн төлвийн
асуудлыг өөрчлөлт шинэчлэлийн асуудлыг түргэтгэхэд чиглүүлэх тухай авч
хэлэлцлээ. Москвад 12-р сарын 9-нд
ЗХУКН-ын төв хорооны бүгд хурал болж эдийн засгийг сайжруулах арга хэмжээ,
эдийн засгийн шинэтгэлийн үе шатны тухай 8-р таван
жилийн төлөвлөгөө боловсруулах асуудал хэлэлцлээ” ч гэх шиг.
Уншсан номыг
жагсаалт хөтлөн багш нартаа шалгуулдаг байсан билээ. Румын ардын үлгэрээс авахуулаад
Буратиногийн адал явдал, Чулуун арслан, Өөдөсхөн хүү ба түүний нөхөд, Орос ардын үлгэрүүд гэх мэт номын нэрийг жагсаагаад уг номонд юуны тухай өгүүлдэг тухай
тэмдэглэл тус бүрд нь хөтөлсөн байх юм. Дэвтрийн төгсгөлд хичээл бүрийн нэрийг
зоон улирал бүрийн дүнгээ тавьсан дүнгийн хүснэгт зурайх ажээ. Энэ нь
одоонийхоор бол “кинийшка” гэж ойлгож болохоор. Овоо нямбай хүүхэд байсан
бололтой юм:)
Эдийн засаг, нийгмийн
хоёр өөр ертөнцийг дамжин сурч хүмүүжин амьдарч буй нь миний амьдралын хамгийн сонирхолтой
бөгөөд үнэтэй хэсэгт яах аргагүй орох билээ. Бага насны дурсамжийнхаа тухай
дээр хальт энэхүү бичлэгээр бичиж байжээ.
Зарим хүмүүс өнөөдөр хоёр маргааштай тэнцдэг гэж ярих нь бий. Харин бидний хувьд өчигдөр хэдэн өнөөдөртэй тэнцэх бол оо?
Зарим хүмүүс өнөөдөр хоёр маргааштай тэнцдэг гэж ярих нь бий. Харин бидний хувьд өчигдөр хэдэн өнөөдөртэй тэнцэх бол оо?
7 comments:
Bi l huvidaa baga ch bolov sotsialist niigemd amidarch baisandaa odoo bayrladag shuu:))
гэрэлтэй сайхан үө байсан шүү.
87 ond surguulid orj bjee, neg uyeiinhen bn
bi harin turjeej shu de etr kk
ganzorigoo chi suuliin uyed onts sonirholtoi sedev bichhee bolijee... gej bodogdoj bna. buruu helsen bol uuchil. minii l bodol.
Sotsialist niigem bol delhiin hamgiin haranhui ayultai niigem baisaan. Haramsaltai n manaihand melen hoilgotoh zan baidal ih baidag uchir Mongold huuchinii komunist nam n parlamentad suugaad ulsiinhaa hogjiliig busnuilaad baina. 90-eed onii eheer maxh-iihiig tas horiod buh udirdagchidiig bariad horichihson baisan bol odiid mongol 20 jiliin dotor hong kong taiwanaas ogt dutahgui l boltson baih baisan. mahh-ii gemt hereg bol 70+20 jil gesen butetstei bolovuu.
сүүлчийн ано чи үнэндээ соц үед амьдарч үзээгүй бацаан байх, тэр үе ХУ намыг л муулж болдоггүй байсанаас бусад талаар муугүй үе байсан юм. Ерөнхийдөө сүүлийн үед барууны хөрөнгөтнүүд хүртэл Марксыг эргэн дурсдаг болчоод байгаа шүү, та бодит амьдралаас ч хол, онолоос ч хол явдаг юм байна. би энэ ганзогийн үеийнх, пионерын тангараг өргөж байсан. Тэр үеийн тухай бидний үеийнхэн нандин сайхан дурсамжтай байдаг. одоо үеийнхэн энэ цаг үеийнхээ тухай ямар дурсамжтай байна, бөөн бухимдал, шударга бишийг эгдүүцсэн эгдүүцэл, өөр олон таагүй үгээр үргэлжлүүлж болно.гагцхүү өөрчлөгдөх байлгүй дээ хэмээн сайн сайхнаар төсөөлж, өөдрөг хүлээлттэй л яваа болохоос тийм сайхан гэрэл гэгээтэй жолоодлого бол байхгүй л байгаа шүү, улс орон тэртээ тэргүй глобалчлал, мэдээлэл харилцааны технологийн хөгжлийн дагуу жамаараа л хөгжиж байна, түүнээс биш ардчлалын буянд гээд байх юм алга, жамаараа энэ замаар явах л байсан, гарцаагүй зам, энэ хөгжил соц чиг баримжаатай china мэх мэт орнуудад ч л ялгаагүй л байна. нөхцөл байдал ийм байхад бид харин үнэт зүйлс, эрхэм зорилго, алсын хараа, зарчимгүй өрөвдөлтэй байдлаар дэлхийн хөгжлийн салхинд аргагүйн эрхэнд туугдсэн маягтай л хөгжиж байна. Өрөвдөлтэй биш гэж үү?
Post a Comment