Saturday, 2 July 2011

Power and Responsibility

Views

Эрх мэдэл ба Хариуцлага

Аливаа улс үндэстэн, аж ахуйн нэгжийн хамгийн үнэт капитал нь хүн гэж сүүлийн үед нилээд тунхаглах болов. Логикоор бодоход аливаа капитал үнэ цэнэтэй байх эсэх асуудал нь тухай капиталын эрэлт дээр суурилж таарах байх. Хүн дээр жишээлэхэд үнэ цэнэ, зорилго, мөрөөдөл, чадвар, мэдлэг, хандлагаар нь хэмжигдэх юм болов уу? Адилгүй чадвар, ялгаатай зорилго бүхий хүмүүсийн үнэ цэнэ адил байх ёстой, хүн л юм чинь ижилхэн үнэлэгдэх ёстой гэвэл бизнесийн зарчмаар бол ойлгомжгүй асуудал болох билээ.

Дотоод, гадаадад төгссөн нижгээд залуустай уулзаж ярилцаж байхад дараах зүйлс нийтлэх анзаарагдав. Зарим залуус нь Монгол гайгүй болж байгаа сургаар л зорьж ирж байх шиг. Уул уурхайн ордууд эргэлтэнд ороогүй байсан бол тэд мөд ирэхгүй байсан байх гэж бодохоор жаахан тиймхэн санагдах. Мэдээж хүн болгон боломжтой, таатай газар руу тэмүүлэх нь зүйн хэрэг ч мастераас дээш зэрэг цол бүхий ухамсартай иргэд бусдад тэрхүү боломж, таатай байдлыг бий болгох процест өөрөө хувь нэмэр оруулах сэтгэлгүй байвал тиймхэн л байх юм билээ.

Дараагийн нэг анзаарагдсан зүйл нь гаднаас ирж буй нөхдүүдийн дийлэнх нь том компанид өндөр албан тушаалд шууд буух амбицтай. Мэдээж үүнийг залуу хүний хувьд үгүйсгэх аргагүй боловч тухайн том зорилго, том амбиц нь тухайн нөхцөл байдалдаа тохирсон, ирээдүйд бодитоор биелэгдэх боломжтой байх нь хамгаас чухал. Залуус бид огт мөрөөдөхгүй, мэргэжлийн болон этикийн том амбиц гаргахгүй бол амжилтанд хүрэхгүй нь ойлгомжтой. Хэрэв чи боломжийг харж, мэдэрч байгаа бол хэрхэн боломжийг бодит байдал болгох төлөвлөгөө чинь л эрхэм билээ. Өөрөөр хэлбэл зарим залуус маань өнгөрсөн фактууд дээрээ хэт их суурилан одоо үеийн нөхцөл байдалтайгаа сайн холбож томъёолж байгаа боловч ирээдүйн төлөвлөгөөгөө үүн шигээ тодорхой гаргахгүй, харахыг хүсэхгүй байгаа мэт санагдсан бөлгөө. Жишээлбэл өвөл болохыг мэдэхгүй гоё өнгөтэй цэцэг болгон дээр нисч буугаад явдаг эрвээхэй шиг. Хэний айраг исч, хэний охин өссөнийг харж айл хэсээд явбал баялаг хаана бүтээгдэх билээ.

Энд тэндхийн ном сонин уншиж, амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзаж байхад тэдгээр хүмүүс өөрсдийнхөө чадвар, боломж, үнэ цэнэ, сонирхол, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлөө аль эртнээс томъёолж төлөвлөсөн хүмүүс байгаад байх шиг байгаа юм. Тэгэхээр ажилд орохын тулд тухайн том компани, эсвэл том албан тушаалд тааруулж өөрийгөө зэрэмдэглэх биш харин өөртөө тохируулж буюу өөрийн үнэ цэнэ, чадвар боломж, сонирхол, хүсэл мөрөөдөлдөө тааруулж сонголт хийвэл хамаагүй илүү урт настай сонголт байх юм уу. Урт настай гэхээсээ илүү хариуцлага хүлээх чадвар нь хамаагүй өндөр байх боломжтой мэт санагдана. Хариуцлага хүлээх чадварааc амжилт бараг бүрэн хамаардаг гэж хэлж болно биз ээ.

Арав гаруй жилийн өмнө хэвлэгдэж байсан Алвин Тоффлерийн “Эрх мэдлийн шилжилт” хэмээх номонд эрх мэдэл нь хүчирхийлэл, эд баялаг, мэдлэг гэсэн гурван зүйлийг дагаж байдаг хэмээн дүгнэсэн байдаг. Хариуцлага гэдэг зүйл энэ гурван зүйлийн хаана нь зангидагдаж явдаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн эхний үеүдэд бусадтай хариуцлага тооцох хамгийн амархан бөгөөд магадгүй ганц арга нь хүчирхийлэл байсан байх. Эд баялагийн үнэлэмж хүмүүсийн дунд бий болсноор хүнийг мөнгөөр болон эд баялагаар урамшуулаад зогсохгүй мөн хариуцлага хүлээлгэж “хоосруулж” болдог хөшүүргийг бий болгосон буй заа. Бэлэн өгч буй загасанд сэтгэл нь ханалгүй тэрхүү өгч буй загаснуудыг барих аргыг сурах эрмэлзэл нь хүмүүсийг мэдлэг дээр суурилсан эрх мэдлийн талбар руу түлхсэн нь мэдээж.

Мэдлэгийг дагаж ирж байгаа эерэг үр дагавараас гадна сөрөг үр дагавар буюу эрсдэл өссөн нь магадгүй хариуцлагын тогтолцоонд том сорилтыг та бидэнд үүсгэж буй мэт. Мэдлэгийн хуваарилалт нь өөрөө ихэвчлэл мэдээлэл хэлбэрээр дамжигдах тул магадгүй эдгээр мэдлэг, мэдээллийг бусдад дамжуулах, эс дамжуулах гэсэн ёс суртахуун, мөн чанарын асуудал үүсээд багагүй хугацаанд хүмүүс бидний нийгэмд оршиж байгаа мэт. Тэгэхээр ирээдүйд эрх мэдлийн хуваарилалт нь ёс суртахуун, хүн чанар дээр тогтох ёстой эсэх? Эс бөгөөс хүн хутгалж хөнөөсөн хүний буруу биш хутга зохион бүтээсэн хүний буруу гэдэг шиг стандарт та бидний нийгэмд тогтох ёсгүй билээ. 

8 comments:

Naraa said...

Accountabilty -n talaar hunduj bna gej oilgoloo. Tiim chanar haa saigui uguilegdeed baih shig bna..

kImpossible said...

Нэг талаас бол тийм. Харин нөгөө талаас харвал бас хэцүү. Олон хүмүүс гадаадад сургууль төгсөөд өчнөөн мянган долларын боловсрол эзэмшчихээд ирж байгаа бас дээрээс нь мэргэжлээрээ гүнзгийрч чадварлаг боловсон хүчин, үнэ цэнэтэй хүний нөөц, байгууллагын баялаг болохыг хүсч байгаа нь тодорхой. Гэтэл монголдоо ирчихээд нөгөө л авилгал хээл хахууль хүнд сурталтай нийгэмд орж ирнэ. Би өөрчилнө гээд хичнээн цээжээ дэлдээд нэмэргүй. Нөгөө л төрийн төлөө оготно боож үхэв гэгч болох байх. Харин ч гадаадад сургууль төгссөн чадварлаг боловсон хүчнээ тэр хүсээд байгаа албан тушаалд нь ажиллуулж, эрх мэдлийг нь өгөөд юу хийж чадахыг нь харах хэрэгтэй шд. Одоогийн дээд удирдлагын хүмүүс бүгд зэвэрчихсэн байгаа. Тэдгээрийг залуу эрч хүчтэй хүмүүсээр сольж залуучууддаа боломж олгоод энэ нийгмийн цусыг сэлбэх хэрэгтэй л гэж бодож байна.

erdenen said...

50 jiliin daraa gxd gaigui bolno bizee... ter boltol xarin beldeltsej uguud l duusiya da xexe

Anonymous said...

Хариуцлагын тухай мунхаглал

Нангиас, Сэмү, Хан хэмээх гурван хятад орон

Бухар, Самарканд, Орда, Бирэнгүд, Мисир

Димисги, Орислум бүхий олон газар явлаа

Олон юм үзэж ихийгээ мэдэв. Онолгүй нэг юм үзэв.

Малчин биш хүмүүс юу хариуцаж байгаа нь

Мэдэхэд тун нуугдмал, тайлах хүнгүй байлаа

Монголоос ялгагдах тэмдэг нь хамтын хариуцлагагүй байв

Идэж, өмсөх, эд, орон сууцаа хариуцаж

Миний, чиний гэх ялгарал зааг тогтоожээ

Хүний эрх ямар байхыг эд, юмс шийдэж

Эд ямар байхыг зоос мөнгө шийдэж байна

Эцэст нь хүний эрх биш эдийн эрх байна.

Орислумд нэгэн онолгүй хуралд суув

Идэр эр алагдаж эцэг, эх нь заргалджээ

Зарга хагалахыг газар шийдэж, үхсэний хувцасыг төлж өглөө

Хүний хариуцлагад байгаа хувцас үнэтэй энэ юм

Хэн ч хариуцдаггүй учраас хүн үнэгүй нь тэр юм

Хариуцлагын тухай мунхаглал ийм байгааг мэдэв

Хүнийг эдэд хариуцуулбаас хижи байхаас хаачих вэ

Эдээр удирдах хэмээх эгэлгүй мунхаглалыг яана вэ

Амьгүйд амьдыг захируулчихаад удирдагч гээд яана вэ

Амьгүй нь амьдыг удирдваас амьдрал тэгээд яах вэ

/ Сорхагтани бэхи хатан /

Anonymous said...

Эрхийн тухай мунхаглал

Эрхийн тухай би РокуЭддинтэй ярилцаж үзлээ

Эрхийн тухай тэр хэрхэн мунхагладагийг хэлсү

Оул бие нь зөв салсан хүүхдийг эрхтэй гэнэ

Юу хүсэхээ мэдэхгүй нялх амьтан хөөрхий

Юуны эрх яриад байна даа гэхэд тэр

Хамаг амьтан, ургамал, уул, ус эрхтэй

Хөрст газрыг нүхлэн тэсэж үлдэх нь хүчгэний эрх гэнэ

Хөвчид хүдэр тэсэж үлдэж байгаа нь хүдрийн эрх гэнэ

Будант хангайд урамдаж согоог дуудах нь бугын эрх гэнэ

Булгийн цүнхэлд ангуучлах нь булганы эрх гэнэ

Буур, ингэ хоёр тэгш эрхтэй гэж бас мунхаглав

Бух, азарга хоёр адилхан эрхтэй гэж тэр мунханлана

Бухаар гүү хураалгаж болох уу гэхэд тэр

Будилж байгаагаа ч ойлгохгүй мунхаглана

Хурга, ишиг хоёр иргэ, сэрхтэй адилхан эрхтэй гэнэ

Ноос, ноолуур ижилхэн өгч чадах уу гэхэд

Эрх бол өгөхийн дархан биш авахын дархан гэнэ

Өдөр, шөнөгүй асарч онд оруулсан малаа

Хавар ногооноор үхүүлчих малчны эрх гэснээс

Өвөл бие амар идэж хэвтэж байгаад

Онд орсон малыг идэх чонын эрх сайн гэнэ

Далайн орнуудын элчин сайд гэхэд РокүЭддин

Даанч мунхаглаж байсан ч надтай маргасаар үлдэв.

/ Сорхагтани бэхи хатан /

Anonymous said...

Хөдөөний нэгэн малчин асууж байна гэнэ: “хүүхдийн эрх, хүүхдийн эрх” гэж яриад байх юм, тэгээд бас хүүхдээ эрхлүүлж болохгүй гэж хүмүүжилд байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

Anonymous said...

Hunii husel hyazgaargui shuu dee, Ursulduunii yvtsad baih baih gazaraa ayandaa ochihiin bishuu. Tsag hugatsaa ni ayandaa haruulanaa.

Bachi Nyangar said...

The Mongolia has embraased "free market" system for only last 20 years and ther's alot to be developed. The educated human resource is vital. It is an effecient if the re-patriates contribute what they've learned and experienced in other developed countries. Whether someone educated in abroad or domestic, they should have all equil opportunity compete. At the moment, the Mongolia has managed its way out of crisis and start devolping itself in the foundation of large untapped natural resources. Of course, everyone is trying to get apiece of it, but we have to manage it wisely with cautious. This our responsibilty for this generation.