Friday, 21 December 2012
Thursday, 13 December 2012
Who is this beggar?
Энэ хэн вэ?
Нэгэн залуугийн өглөө бүр ажилдаа явах замд нь нэг гуйлгачин байнга тааралддаг байжээ. Залуу ч эхэндээ нэг их анзаардаггүй байж байгаад сүүлдээ анзаараад өрөвдөөд таарах болгондоо 5 төгрөг өгдөг болжээ.
Энэ үйлдэл нь ч яваандаа заншил шахуу болж өглөө бүр мөнгө өгдөг болов. Нилээд хугацаанд ингэж явсаны дараа залуу таарах бүрдээ 5 төгрөг биш 1 төгрөг нөгөө гуйлгачинд өгдөг болов. Гуйлгачин ч хэсэг хугацаанд нэрэлхээд шалтгааныг асууж чадахгүй байсан ч дотроо дургуй л байлаа.
Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэв вэ гэгчээр нэг өглөө гуйлгачин заншил ёсоороо 1 төгрөгөө авчихаад залуугаас "Хүүхээ, чи чинь одоо өчнөөн олон сар надад өглөө бүр 5 төгрөг өгдөг байснаа яагаад саяханаас 1 төгрөг өгдөг болов оо?" хэмээн зориг гарган асуулаа.
Залуу ч нүүр, чихээ улайлган барин толгойгоо илээд "Үгүй ээ харин би саяханаас найз охинтой болоод" гэтэл гуйлгачин хээв нэг "Заа заа, би тэгээд найз охиныг чинь тэжээчих юм байна л даа" гэсэн гэдэг.
Saturday, 24 November 2012
Emotional trap
Сэтгэлийн хавх
Бид заримдаа хэт
сэтгэл хөдлөлдөө автах байдлаар, мэдэхгүйгээсээ болж нэрэлхэх байдлаар, бусдыг
гомдоохгүй гэж бөөрөнхийлөх байдлаар шийдвэр гаргах, сонголт хийх, дараа нь
түүндээ харамсах тохиолдол гардаг. Эдгээр үйлдэл нь хүний ухамсарт сэтгэлээс
шууд гардаггүй мэт боловч биднийг аливаа зүйлсийг, хүнийг дүгнэх, сонгох,
мэдрэх ба хариу үйлдэл үзүүлэхэд шууд нөлөөлж байдаг. Ялангуяа хүмүүсийн
хоорондын харилцаан дээр элбэг тохиолддог бөгөөд ач холбогдол өндөр, чухал
шийдвэр байх тусам л хүмүүс сэтгэл хөдлөлдөө хэт автах магадлал өндөрсдөг
байна. Эргээд үнэлүүлж буй хүмүүс нь энэхүү байдлыг овжноор ашигладаг, бид
ашиглуулсаар л байна.
Бодит жишээ авч
үзье. УИХ-ын сонгууль. Шинэхэн сонгогдсон гишүүд дэлхий даяар нүүрлээд буй
хямралын эсрэг эх орны хөгжлийг хаашаа хэрхэн залах ёстой гэдэг маш чухал олон
шийдвэрүүдийг гаргаж төр барих хүмүүс. Эдгээр хүмүүсийг ард иргэд чөлөөт
ардчилсан сонгуулиар өөрсдөө сонгож өөрсдийгөө төлөөлүүлсэн. Төлөөлөл хийж буй
хүмүүс засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж буй. Харин засгийн газрын төлөөлөл
ард иргэдийн сонголттой хир нийцсэн бэ гэдэг нь өөр асуудал болох биз. Өөрөөр
хэлбэл хууль тогтоох байгууллагаас гадна засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгох
төлөөллийг бид УИХ-ын сонгуулийн үед давхар хийжээ. Тэнцүүхэн санал авсан
намууд өөрсдийн төлөөллөө тэрхүү хувиараа тэнцүүлэн засагт хуваарилалт хийв.
Уул нь тухайн яам, чиглэлийн агентлагийг мэргэжлийн байдлаар удирдах, үйл
ажиллагааг нь тасралтгүй тууштай явуулах хүний нөөц, төрийн бодлого байх ёстой,
байлгах ёстой мэт. Намын боловсон хүчний томилгоо явах нь зүйн хэрэг мэт боловч
энэхүү томилгоо нь тухайн намын хүний нөөцөөр хязгаарлагдаж, тэрхүү процесс нь
төрийн үйл ажиллаагааг удаашруулах, зогсоох, бүр ухраах ёсгүй билээ. Намуудын
томилгоонуудыг харж байхад тухайн албан тушаал дээр төвлөрч хүнээ томилохоос
биш харин бусад намууд ойролцоо албан тушаал дээр хэнийгээ томилож байгааг
харж, барьцах маягтай тушаал өгч буй нь анзаарагдана.
Дээрх бүх
зүйлсийг “ард түмэн” мэдрээд “санаа зовохоос” өмнө засаг бүрдлээ. Засгийн
газрын бүтэц бүрэлдэхүүнийг эргэж ярих гэхээр УИХ өөрөө буруу шийдвэр гаргасан болчих
асуудал руу орох байдал үүснэ. Өөрөөр хэлбэл хүн болгон “арьсаа хамгаалж” эхэлнэ.
Сүргийн сэтгэлгээ буюу учраа мэдэж зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа
массаа хувь хүн бүр дагаж явсаар байгаад нүдээ олоогүй томилгоонуудыг бага
зардалтай байхад нь зогсоож чадаагүй нөхцөл үүсэхээр.
Гутранги байдлаар
тооцвол үр дүн нь ойлгомжтой мэт. Эрээвэр хураавар цугласан нөхдүүд хоорондоо
уялдаа холбоогүй ажилласнаар бодлогын зөрчилдөөн үүсч (хууль зүйн дэд сайдын интерпол руу явуулсан
захидал), хөрөнгө оруулалтын
давхар зардлууд гарч, багийн уур амьсгал буруу тийшээ эргэснээр төсөл,
санаачлагууд дампуурч, авч ирсэн баг тарж, санхүүгийн болон нэр хүндийн хувьд
том алдагдал хүлээх эрсдэл байна.
“Great People Decision” номыг зохиогч Claudio Fernandez Araoz дараах үндсэн дүгнэлтүүдийг Сэтгэлийн Хавх гэсэн
толгойтойгоор хийсэн байсныг Монгол агуулга руу хөрвүүлж өөрийн бодолтойгоо
нийлүүлэхээр шийдлээ.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Асуудал
зөрчилдөөн ил харагдахгүй, сенсаац болоогүй л бол ихэнх хүмүүс бүх зүйл хэвийн
явж байгаа гэж боддог, бодохыг хүсч явдаг нь нууц биш. Энэ нь ялангуяа хүнтэй
холбоотой асуудлууд дээр. Албан тушаалын томилгоотой холбовол, тухайн
хариуцлагатай албан тушаалтныг зөвхөн алдаа гаргасан үед л хариуцлага тооцоод
буй. Улстөрийн болон бизнесийн удирдах албан тушаалтнуудын судалгаанаас харахад
албан тушаал хашиж буй хугацааны эхний хагаст дийлэнх хүмүүс маань сүүлийн
хагаст үзүүлсэн амжилтаасаа хамаагүй илүүг хийж бүтээсэн байдаг аж. Өөрөөр
хэлбэл тааруу ажиллаж буй хүмүүсээ бусад нь удахгүй сайжрах байх аа, түүнээс
илүү олигтой хүн байхгүй юм чинь гэж хүлээсээр байгаад боломжуудыг алддаг ажээ.
Судалгаагаар бол 10 жилээс дээш тухайлсан нэг удирдах албан тушаал дээр
ажилласан буй хүний сүүлийн 5 жилийн ажлын гүйцэтгэл эрс ялгаатай буюу дордсон байдаг нь нотлогдсон аж.
Биеэ тоох
Судлаачийн хэлж
буй дараагийн нэг зүйл бол бүх түвшний удирдах албан тушаал дээр очсон хүмүүс
маань биеэ ихэд тоож эхэлдэг байна. Энэ нь тухайн хүмүүс өөрсдийн хийж бүтээж
чадах бодит хэмжээнээс илүү хийж бүтээж чадна гэсэн хандлагатай болдог аж. University
of Pennsylvania-ийн хийсэн
судалгаагаар бол хүмүүс нөхцөл байдал эерэг үед үргэлж өөрсдийгөө хэтрүүлэн
үнэлдэг байхад харин стресст орсон, айсан, сандарсан, түгшсэн хүмүүс бодит
байдлыг илүү мэдрэн өөрсдийнхөө чадвар чансаа, мэдлэг, туршлагаа бодитой үнэлж
чаддаг гэсэн байдаг. АНУ-д 2004 онд 1 сая оюутан
сурагчдын дунд хийсэн судалгаагаар тэдний 70% нь өөрсдийгөө манлайлах чадвараараа дунджаас
дээгүүр гэж үнэлсэн байдаг. Энэ нь энгийн математикийн тооцооны хувьд боломжгүй
бөгөөд дөнгөж 2% нь л
өөрсдийгөө дунджаас доогуур гэж тооцдог байх жишээтэй. Түүнчлэн их сургуулийн
профессоруудын 95% нь
өөрсдийнх нь ажлын ачаалал, үр бүтээл нь дунджаас дээгүүр гэж үздэг байх
жишээтэй. Цаашилбал мэдээллийн технологийн томоохон 2 компанийн инженерүүдийн 32% ба 45% нь өөрсдийгөө уг компанийнхаа топ 5 инженерийн нэг гэж тооцдог байх жишээтэй. Үүнтэй яг адилхан буюу манай
улстөрчид ч гэсэн өөрсдийгөө хэрээс хэтрүүлэн өөрсдөө үнэлж, тэр чинээгээрээ
популизм хийх хандлага газар авах хандлагатай байгаа нь тун харамсмаар.
Ер нь яагаад
ингэж хүмүүс өөрсдийгөө хэтрүүлэн үнэлээд байна гэхээр дараах үндсэн хоёр шалтгаан
байж болохоор аж. Нэгт, хүмүүс өөрсдийгөө хурдан хугацаанд өөрчлөгдөж чадна гэж
итгэдэг. Гэхдээ ихэвчлэн энэ нь цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байдаг
бөгөөд нөгөө талд буй хүмүүс нь энэ хүнийгээ өөрчлөгдтөл нь хүлээх үү, эсвэл
шаардлагыг нь хангасан хүнтэй шууд хамтран ажиллаж эхлэх үү гэдэг сонголт гарч
ирдэг. Хоёрт, бид одоог хүртэл ажил хийх чин эрмэлзлэлтэй хүмүүс энэхүү
эрмэлзлэл зорилгодоо хүрэх өндөр магадлалтай буюу хоорондын корреляцийн
хамаарал нь өндөр гэж үздэг. Үнэн хэрэгтээ Монгол орны төлөө цохилох зүрхтэй
хүн болгон хөгжлийн түүчээлэгч байж чадахгүй. Учир нь хичнээн сэтгэл байгаад ч
тухайн хувь хүний өөрийн нь чадвар, мэдлэг, туршлагын хязгаар, хайрцаг гэж
байдаг аж. Иймээс ялангуяа төрийн болон бизнесийн байгууллагуудын томоохон
томилгоонууд дээр намайг аваач, би очоод ёстой хийгээд өгье, надад юу л байна
сэтгэл байна, би Монголдоо болон ард түмэндээ дэндүү хайртай гэсэн хүмүүс биш тухайн
ажлыг нь мэргэжлийн түвшинд хийж чадах мэдлэг, туршлага, зөв хандлагатай
хүмүүсийг сонгох нь ус агаар мэт чухал буй заа.
Өнгөц дүгнэх
Хүмүүс ихэнхдээ өнгөц
дүгнэлт хийдэг. Түүнээс бус яг бодит боломж, магадлалуудыг тэр болгон тооцож
шийдвэр гаргадаггүй. Ялангуяа хүнтэй холбоотой шийдвэрүүд дээр бид бүхэн шууд л
тухайн хүнийг аль нэг групп, фракц, талд оруулан дүгнэх гээд байдаг муу талтай.
Өөрийн үзэл бодлоо илэрхийлээд тэр нь аль нэг томоохон улстөрчийн санаатай
нийлбэл, өө тэр яг тэрний л хүн байна шүү дээ гэх мэт. Хүмүүс бие биенээ
үнэлэхдээ анхны сэтгэгдэл хамгийн чухал байдгаас гадна тухайн хүнтэй холбоотой
хов жив, бусад хоёрдогч мэдээлэл жинтэй хувь эзэлдэг болов уу. Нилээд хэдэн
жилийн өмнө Англид хийсэн нэг судалгаа байдаг. Метронд хүмүүсийн цүнхээс нь
түрийвчийг нь хулгайлаад ард нь хар арьстан цагаач болон баян тарган цагаан
авгай хоёрыг зогсоогоод түрийвчээ алдсан хүн алийг нь шууд хардахийг судлахад
бараг 100 хувь хөөрхий хар
арьст цагаачийг чиглэсэн байгаа юм. Энэ бол хүн гэдэг амьтны бие биенээ үнэлэх
үнэлэмж байж болохгүй юм аа. Хамгийн шилдэг мэргэжилтнийг ганцхан хар мэдээ
доош нь татаж карьерийг нь унагадаг. Ялангуяа улстөрийн тавцан дээр.
Өөрөөр хэлбэл бид
хүнийг дүгнэхдээ ихэнхдээ сайн сайхан бүхнийг цогцлоон бүтээх хүсэл тэмүүлэл,
ирээдүйг төсөөлөх таамаглал зэрэг хэмжихэд тун тодорхой бус хүчин зүйлсийг
ашиглаад байдаг. Энэ нөхцөлд бидний сонгосон хүн богино хугацаанд сайн мэт
ажиллаад урт хугацаанд бидний өнгөц дүгнэлтийн өгөөш болон хувирах эрсдэлтэй
билээ.
Брэнд буюу нэр төрөөр хөөцөлдөх
Хүмүүс бид мөн л
нэр хүнд дээр суурилж шийдвэр гаргах, эргээд тэр нь буруу шийдвэр болсон байх
тохиолдолууд зөндөө гардаг. Бизнесийн ертөнц дээр жишээ нь нэртэй бизнесмэн Jack
Welch хуванцарын бизнес руу орохдоо
өөрсдийн хүмүүсээс илүү гадны хүмүүст найдсан байдаг. Учир нь тэд энэ төрлийн
бизнест туршлагагүй тул. Jack шууд л DuPont-с нилээд
хэдэн хүнийг ажилд авсан боловч төсөл нь нурсан түүхтэй. Гол шалтгаан нь Jack
хуванцарын бизнесийн тэрхүү төсөлдөө
яг хэрэгтэй байгаа мэргэжлийн хүний нөөцийг бус DuPont гэдэг брэнд нэрийг л худалдан авсан хэрэг. Түүнтэй
яг адил бид бүхэн сонголт хийхдээ тухайн хүний нэр хүнд, алдар цолоос
илүүтэйгээр яг бидний хамтран гээд байгаа ажил, төсөл дээр бодитой үнэ цэнэ авч
ирж чадах үү, үгүй юу гэдгийг л сайтар тооцож сурмаар санагддаг юм. Сайхан
Монгол царайтай болохоор нь л УИХ-ийн гишүүнээр сонгоод байвал бид хулхи
брэндээр (зарим нь хулхи
гэдгийг нь ч мэдэхгүй яваа) гангалаад
явж буй хүүхдүүдтэй агаар нэгэнд тооцогдох буй заа. Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг хэлц бас байдаг санаж байна.
Туйлширсан үнэлгээ
Эргээд л хүнтэй
холбоход, бид бусад хүнийг үнэлэхдээ хэт туйлшрах хандлагатай юм аа. Жишээ нь,
шилдгийн шилдэг, хөгийн луйварчин, хятад царайтай, сайхан материал бэлдээд
өгчихвөл хэн ч гэсэн Баярцогт шиг ярьж чадна, ард түмний гавъяат гэх мэт. Үнэндээ
бид ингэж туйлшрах нь их аюултай юм. Тухайн хүнийг үнэлэхдээ бид тухайн хүний
гаргасан эерэг болон сөрөг үр дүнг нь тухайн бизнесийн, улстөрийн орчинтой
зайлшгүй харьцуулан үзэх ёстой билээ. Нэг хэсэг гадаадад төгсөөд ирсэн л бол
Монголд од болдог байлаа. Одоо эсрэгээрээ буюу гадаад төгссөн л бол ээ дээ бүү
ажилд аваарай гээд хүмүүс захих нь холгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл зарим нь
том усан сангийн жижиг загас байхдаа илүү үр бүтээлтэй, нийгэмдээ хэрэгтэй
байдаг бол зарим нь жижиг усан сангийн том засаг байхдаа илүү бүтээл гаргадаг
байх юм. Үүнийг нь улстөрийн тавцан дээр сонгогч бүр ойлгоод мэдрээд байдаггүй
нь анзаарагдах бөлгөө.
Бизнесийн тавцан
дээр хүртэл жишээ нь MCS эсвэл
Newcom ч юмуу томоохон
корпорацид л ажиллаж байгаагүй бол хэрэггүй дээ гэсэн хандлага байдаг ч эдгээр
компанид ажиллаж байсан хүмүүс нь бусад компани дээр очоод ажлын гүйцэтгэл нь
гологдоод халагдаж байсан тохиолдолуудыг жишээ нь би мэдэх юм. Хөнжлийнхөө
хирээр хөлөө жийх, эсвэл хир урт хөгжил авч чадах эсэхээ хаа хаанаа бид
тохируулах, мэдэх хэрэгтэй ажээ.
Хүссэн зүйлдээ итгэхийг оролдох
Дээр дурдсан хар
арьст цагаач болон цагаан арьст баян авгайн жишээний дагуу нэгэнт хүн нөгөө
харь арьст нөхрийг л хулгайч гээд бодчихсон бол түүнийгээ батлах бүхий л
оролдлого, хандлага, үйлдлийг хийж эхэлдэг. Энэ бол бусдыг үнэлэхэд алдаа
гаргадаг хамгийн аюултай процесст тооцогддог аж. Өөрөөр хэлбэл өөрийнх нь
хувийн дүгнэлттэй таараагүй бүхний эсрэг зогсох. Өчигдөр болсон Баярцогт ба
Ганбаатарын мэтгэлцээнийг үзсэн хүмүүсийн хандлага дүгнэлтийг харахад агуулга
биш хэлбэр дээр нь суурилж дүгнэлт гаргаад байх юм. Гараа халаасандаа хийгээд
пээдийгээд байсан болохоор Баярцогт хөгийн, тийм болохоор ялагдсан ч гэдэг юм
уу. Ухаан нь Баярцогт гишүүний оронд экс гишүүн Зоригт, эсвэл тухай үеийн
ерөнхий сайд нар орсон бол хандлага нилээд өөр болохоор санагдсан тул энэхүү
нийтлэлийг тэсэлгүй бичиж сууна.
Яг энэхүү
сэдэвтэй холбоотойгоор Wason гэгч эрдэмтэн аль 1960 онд
маш сонирхолтой судалгаа тест хийсэн байдаг. Нөхөр 2-4-6 гэсэн тооны дараалал өгөөд энэхүү дарааллын
дүрмийг батлах буюу дараагийн тоо нь хэд байх вэ гэсэн асуулт байв. Судалгаанд
оролцогчид дараагийн тоо нь 2-р нэмэгдсэн тоо байна, эсвэл эхний хоёр тооны ялгавар нь сүүлийн хоёр
тооны ялгавартай тэнцүү байх дүрэм гэгчлэн тооцоолсон. Харин яг үнэндээ доктор
Васонийн дүрэм нь утга нь өсч буй ямар ч хамаагүй гурван тооны л дараалал гэсэн
дүрэм байсан юм. Өөрөөр хэлбэл энэхүү тест нь хүмүүс оролцогч нарыг байгаа
баримтыг нотлох бус өөр сөрөг нотолгоо гаргаж ирэхийг туршсан үйлдэл байжээ. Ухаан
нь хүссэн зүйлдээ итгэхээсээ илүү, хүсээд байгаа юмныхаа эсрэг фактыг гаргаж
турших, үр дүнг нь мэдрэх зоригтой байх, товчхондоо хайрцагласан сэтгэлгээнээс
хааяа ч болов салж байх ёстойг энэхүү судалгаа бидэнд харуулж буй хэрэг юм.
“Арьсаа хамгаалах”
Бид бүгд хүн
гэдэг амьтан. Бид бүгд алдаа хийх дургүй. Алдаа хийсэн үедээ бүгд аль болох
хариуцлагаас зугтаахыг эрмэлздэг. Chris Argyris гэдэг судлаачийн үзсэнээр хамгийн ухаантай гэгдэх
хүмүүс маань сандрах, айх, ичихээрээ хамгийн тэнэг үйлдлүүдийг хийдэг гэж
байна. Түүнчлэн The University of California хүмүүс “арьсаа хамгаалах”-ын тулд худлаа ярьдгаас
гадна дараах хэдэн зүйлсээс бол бие биедээ худал мэдээлэл өгч жүжиглэдэг гэжээ.
Үүнд:
- Хариуцлагаас зугтах буюу шийтгэл хүлээхгүйн тулд
- Ховор буюу олддоггүй боломжийг ашиглахын тулд
- Бусдыг хамгаалахын тулд
- Өөртөө гэмтэл, аюул учруулахгүйн тулд
- Бусдаар бахдуулж, мандаж, нэр алдар олохын тулд
- Өөртөө эвгүй буй нөхцөл байдлаас гарахын тулд
- Ичсэнээсээ болж
- Хувийн нууцаа хамгаалахын тулд
- Бусдыг дарамталж айлгахын тулд
“Цус ойртох”
Дахиад хүний
нийтлэг араншингаар бид дотно найз, сайн таньдаг хүмүүстээ л илүү итгэж, эрсдэл
ба боломжуудаа хуваалцдаг. Том зургаар нь улстөрийн түвшинд харвал, жишээ нь
УИХ-д бид нөгөө л мэддэг, байсан хүмүүсээ л дугуйлаад буй. Бизнесийн орчинд бол
гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг голцуу танилын хүрээнээс шүүрдэж байж гол
томилгоонууд хийгдсээр байгаа. Хэдийгээр огт таньж мэдэхгүй хүнээс таньдаг хүн,
танилын нүүр илүү халуун ч тухайн танил маань хэрэгцээтэй байгаа албан тушаал
дээр үр өгөөжээ гаргаж өгч чадах эсэх нь хамгийн чухал. Танилын хүрээн дээр
суурилсан томилгоо ба группууд сүүлдээ бараг утгаа алдаж байна шүү дээ. Баахан
нутгийн зөвлөлүүд, чиглэл сонирхолоор нэгдсэн клуб холбоод, улстөрийн фракцууд,
бүр экс УИХ-ын гишүүдийх төрийн бус байгууллага байгуулагдсан байх жишээтэй. Мэдээж
нийгэмд эерэг зүйл байгаа л байх, гэхдээ хувь хүн талаасаа том зургаа олж харж
чадахгүй болох, жалга довын үзэлд баригдах, сэтгэхүй нь хайрцаглагдах эрсдэлтэй
л юм билээ. Хамгийн том аюул нь ямар ч эерэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй
сонирхолгүй болох, ингэснээр хэдий залуу ч нийгмийн түүчээ биш цувааны хамгийн
ард үлгэн салган явж бусаддаа шавар хаах нэгэн болох юм.
Сэтгэлийн зангуу
Бид бас л хүнийг
үнэлэхдээ өөрийн сайн мэддэг, магадгүй сэтгэлдээ биширч хүндэлж явдаг хүнтэйгээ
шууд харьцуулах гээд байдаг талтай мэт. Уул шугамандаа тухайн хүний хувийн
амжилт, ололт, гүйцэтгэлээр нь үнэлэх, бие даасан байдлаар харах хэрэгтэй.
Магадгүй амьдралд хамгийн ойрхон дараах жишээ байж болох юм. Мундаг, сайхан
найз охинтой байж байгаад салсан залуу (эсрэгээрээ ч байж болно)
дараа нь тааралдаад үерхэх партнераа үргэлж анхны найзтай жишиж зүйрлээд голоод
байдаг. Эцэсдээ ганц бие хэвээрээ л үлдэнэ. Гунхсан нэг нь намайг тоохгүй,
гутлаа чирсэнийг нь би тоохгүй гэдэг шиг. Хувь хүн болгон хоорондоо юугаар ч
ялгагдашгүй зүйлсүүдтэй ч төстэй зүйлс ч багагүй байдаг. Түүнчлэн
судалгаануудаас харж байхад хүн хүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа
тухайн хүний хамгийн анх хийсэн эсвэл хамгийн сүүлд хийсэн амжилт, алдааг илүү
их санаж, түүн дээр тулгуурлан эцсийн дүгнэлтээ гаргах гээд байдаг аж. Тэр дунд
тэр хүн ямар ч том амжилт, эсвэл алдаа бүтээсэн байсан үнэлгээнээс орхигдох
эрсдэл байдаг ажээ. Иймээс бид бусдыгаа үнэлэхдээ сэтгэлийн зангуугаа татан авч
бодит байдал руу тэмүүлэх нь зөв шийдвэр болохоор байнам.
Сүргийн сэтгэлгээ
Эцэст нь хэлэхэд
бидний дунд сүргийн сэтгэлгээ амь бөхтэй оршсоор л байна. Хөдөө явж байгаад зам
хөндлөн гарч буй хонь, ямаа, адуу нь заавал машины урдуур дайрдаг. Тээр хойно,
сүргийн бөгсөнд явж байсан төлөг хүртэл давхисаар байгаад машинд дайруулах
шахан урдуур л заавал гүйнэ. “Хүнээр” бодвол бусдыгаа дагаж замын нөгөө талд
гарах хэрэг байсан ч юм уу, байсан ч гэсэн машинаа явуулчихаад араар нь гарах,
эсвэл заавал заавал урдуур нь дайруулах шахан гүйх хэрэг юу билээ гээд л бодох
байх л даа. Сүргийн сэтгэхүйгээр харахаар бидний хэн нэг нь сүргийн гишүүн
байвал мэдээж хамгийн аюулгүй гэсэн нь сүргийн голд буюу бөөнөөрөө байх нь.
Сүрэг хэрвээ араатнуудын дунд аюултай байдалд орвол сүргийн захад байгаа амьтан
хамгийн эрсдэлтэй хэсэгт байна гэсэн үг. Сүргийн сэтгэлзүйн дараагийн нэг шинж
нь өөрийн толгойгоор явахаасаа илүү бусдыгаа буюу массаа өөрийн мэдэлгүй дагах,
дуурайх. Энэ нь дараах үндсэн гурван шалтгаантай байж болох юм билээ. Нэгт,
дээр дурдсан айдас буюу сүргийн захад ч болов гарах сонирхолгүй. Хоёрт, олонхоороо
байхыг хүсэгч буюу багийн үнэнч тоглогч. Гуравт, ердөө л залхуу буюу шинийг
санаачлагч, манлайлагч буй. Сонгуульд очиж санал өгдөггүй залхуу гар гэсэн үг. Дахиад
л бизнес болон улстөрийн түвшинд ялангуяа лидерүүдийг харж байхад (ур лидер нь бусдын үгээр буюу сүргийн
сэтгэлгээтэй нь ч байна, бизнесийн хувьд хувь нийлүүлэгчидтэй огт холбоогүй,
өндөр хөлстэй хөндлөнгийн мэргэжлийн менежер ч байна) заримдаа өөрийнх нь хүрээллийн буюу фракцын бус
хүмүүстэй ойлголцохыг хүсэх, дэмжиж ажиллах тал дээр нилээд хайнга байдал
үзүүлсээр л буй. Үүнийг жаахан “туйлшруулаад” үргэлжлүүлбэл “бууны нохой”,
тэрний хүн, энэний тал гэсэн хэлбэр рүү хэвийхээр.
Тэгэхээр эдгээр
сэтгэлзүйн хавханд бид хэрхэн орохгүй байх ёстой юм бэ гэвэл хувь иргэн бүрт мэдээллийг жигд
хүргэх, хүрсэн мэдээллийг иргэд мэдлэг болгон боловсруулж чаддаг байх нь чухалд
тооцогдох аж. Хэдэн зуун ТВ, сонин, сэтгүүл, цахим хуудсууд байхад заавал ТВ9-г
жишээ нь үзсээр байгаад өөрийн дүгнэлт гаргах, заавал Үнэн сонинг уншсаар
байгаад хүнийг дүгнэж байгаа бол тэр нь “системийн хямрал” бус хувь хүний тархины
тураалын асуудал юм. Түүнчлэн нийгмийн идэвхтэй харилцаанд оролцдог ба
оролцдоггүй массуудын зохистой балансыг олох нь бас их чухал юм шигээ. Магадгүй
тийм ч учраас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн систем нь нийт ард түмэн ба
төлөөлөгч нарын коллегийн холимог байдаг.
Миний хувьд өчигдөрийн
мэтгэлцээн дээр Баярцогт гишүүн нийгмийн арай илүү идэвхтэй, боловсрол
өндөртэй, “алдах юмтай” иргэдийн хувьд илэрхий ялалт байгуулсан ч Ганбаатар
гишүүний хувьд “ард түмэн”, “эх оронч”, их мөнгөний гэрээ байгуулсан юм чинь “но”
байж л байгаа гэж хардсан хүмүүсийн хувьд ч гэсэн бараг шахуу ялалт авчих шиг
болов уу даа.
Хүмүүний баруун ба зүүн мөрөн дээр бурхан ба чөтгөр сууж байдаг
гэж ярьдаг юм билээ.
Monday, 12 November 2012
Value-added journalism
Нэмүү өртөг бүхий
сэтгүүлзүй
The Media Business блогийг хөтөлдөг Robert G. Picard-ийн сүүлийн нийтлэл нь их чухал сэдэв хөнджээ. Энэхүү бичлэгийг
өөрийнхөөрөө орчуулан дээрээс нь Монголын сэтгүүлзүйн нөхцөл байдлыг
сонирхогчийн үүднээс харьцуулан бодлоо хуваалцъя гэж зориглов.
Нөхөр товчхондоо
ихэнх сэтгүүлч нар өнөөгийн сэтгүүлзүйд ус агаар мэт хэрэгтэй байгаа нэмүү
өртгийг бүтээж чадахгүй байгааг хурцаар шүүмжилжээ. Сэтгүүлч ба сурвалжлагч
гэсэн 2 тодорхойлолт байдаг боловч би сэтгүүлч гээд Цэвэлийн онлайн тайлбар
толиос хайтал тийм үг байхгүй байна гэх. Ер нь жишээ нь энэ хоёр үгийн ялгаа,
үндсэн концепц, тайлбар нь юм вэ? Гэсэн хэдий ч сэтгүүлзүй гээд ярьдаг, сэтгүүлч нарын нэгдсэн эвлэл гээд
бас байгууллага байдаг санаж байгаа тул сэтгүүлч гэж journalist-ийг орчуулаад явъя.
Өнөө үеийн
дийлэнх сэтгүүлч нар дэлхийн халуун цэгт болж буй, олон улсын сонирхол татах
мэдээллийг хайж олж буй, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээ хийж
буй,улстөрийн муу муухай илчилж буй мэт дүр үзүүлдэг. Мэдээж ихэнх нь үнэхээр
ийм ажил хийхийг хүсэж буй нь мэдээж боловч (гэхдээ үе үе сэтгүүлч нарын мундаг бүтээл төрдгийг
үгүйсгэж болохгүй) массаар нь
ярьбал мөрөөдөл ба бодит байдлын хооронд асар том зөрүү байсаар л байна. Ялангуяа
Монголын хувьд.
Ихэнх сэтгүүлч
нар жишээ нь хотын даргын урьдчилж бэлтгүүлсэн үгийг нийтэлж олонд хүргэх, оюутнууд
төлбөр нэмэхийг эсэргүүцсэн цуглааныг сурвалжилж ТВ-р гарах гэсэн оюутнуудыг “дэмжих”,
дэлхий сүйрэх тухай шинжлэх ухааны ямар ч үнэргүй сенсаац мэдээллээр олны
тархины тураалыг угжих, ТВ-р бүр бараа бүтээгдэхүүн дуудлага худалдаагаар
зарах, шинээр гарсан iPhone 5 утасны функц давуу талуудыг Англиас Монгол руу орчуулан дурдах, нөгөө
хэдхэн “одуудынхаа” физиологийн согог, муруй гишгэсэн мөрийг гаргах, хаа
хамаагүй гадны нэг дуучин нэг модель руу хандарлаа гэсэн болхи орчуулга, бүр
цаашилбал бүдүүлэг бичсэн секс түүхүүд, “болсон явдал”, нүцгэн хүмүүсийн
зургуудаар агуулгаа баяжуулсаар ирлээ.
Хэвлэл
мэдээллийнхэний ихэнх нүүр хуудасны мэдээлэл нь стиль болон дизайны хувьд нэг
жигд, бусад эх сурвалж дээр байсан мэдээллийг агуулгын хувьд бус хэлбэрийн
хувьд өөрчлөөд хуулаад тавьсан контентуудаар дүүрч байна. Жишээ нь УИХ-ын
чуулганаар хэлэлцэх асуудлууд, засгийн газрын хуралдааны хөтөлбөр, цаг агаарын
мэдээ, цагдаагийн байгууллагаас гаргадаг гэмт хэргийн мэдээллүүд, амралтын
өдрүүдээр тавигдах үзвэрийн мэдээлэл, дотоодын компаниудын санхүүгийн тайлбар
мэдээлэл гэх зэрэг. Яг үнэндээ эдгээр нь С1-ийн Focus мэдээллийн хөтөлбөр, сая хаагддаг zaluu.com-с ямар ч ялгаа байхгүй хэрэг юм. Бараа
үйлчилгээний худалдаагаар бол нэгнээс юм аваад нөгөөд үнэ хүргэж зардаг ченжүүд
л гэсэн үг.
Монгол HD ТВ-ийн нэг залуу твиттер нь жишээ нь хэвлэл мэдээлэл (ТВ салбарыг л хэлсэн байх) нэг өдөрт л 100 сая төгрөгийн хулгайг бусдаас хийж байна, гэхдээ энэ тоо бол их дарсан "даруухан" тоо гэж жиргэж байна билээ. Нэг хэсэг эх сурвалжийг нь солиод интернэтээр хаа сайгүй хулгай хийдэг нь арай гайгүй болоод эх сурвалжтай нь "хусдаг" болоод заншил болох нь. Академик ертөнцөд болдог хулгайнуудын эдгээр жишээнүүд, надтай тохиолдсон энэ явдлуудыг блог дээрээ би бичиж л байж нилээд дээхнэ.
Үнэндээ бол
саяхныг хүртэл дээр дурдсан хэвлэл мэдээллийн эрээвэр хураавар бүтээгдэхүүнүүд
нийгэмд асар их хэрэгтэй байсан уу гэвэл байсан юм аа. Олон уургальч үзэл,
хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон эх сурвалжийг нэгтгэсэн нэг суваг гэх мэт. Одоо
Монголд маань мэдээллийн буюу сэтгүүлзүйн хатуу дэд бүтэц нь дэлхийн шинэ
технологийн чиг хандлагаас нэг их хол дутахгүй хөгжөөд байгаа боловч агуулга
буюу контент үйлдвэрлэл тал дээрээ холоо хоцорч явна. Чухам үүнээс болж
зохиогчийн эрх буюу оюуны бүтээлийн хулгай, хэрүүл маргаан тасрахаа болиод удаж
байнам. Нэг нөхрийн 2 өдөр сууж бичсэн нийтлэлийг нь нэг сонин ямар ч
зөвшөөрөлгүй (мэдээллийн эх
сурвалж тавихийг яриагүй бөлгөө) байнга тавиад суугаад байна гэдэг нь бичвэр бичигч нөхөр хэн ч мэдэхгүй 5
нөхрийн цалинг өгөөд сууж байгаатай агаар нэгэн. Түүнчлэн интернэт, ялангуяа
сошиал медиагийн энэхүү эрин үед мэдээллийн анхдагч эх сурвалжууд нь өөрсдөө
үзэгч, сонсогч, уншигч нартай шууд холбогдох сувгуудтай аль хэдийн болчихоод
байна. Одоо энэ УИХ-ийн хэд нь твиттер хаягтай, хэд нь идэвхтэй хэрэглэж байна гээч? Улаанбаатарчуудын хувьд хамгийн их
асуудалтай байдаг хотын асуудлуудын талаар хотын дарга нь, НИХТөлөөлөгчид нь
даргатайгаа, дүүрэг болгон, бараг аймаг болгон өөрсдийн цахим хуудас, твиттер,
фэйсвүүк хуудас нээж түүгээрээ дамжуулан холбоотой бүх мэдээллээ хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн
хувьд эдгээр мэдээллийг түрүүлж олон нийтэд хүргэх, эсвэл гарсан мэдээллээс нь
илүү чанартай дүгнэлт хийсэн мэдээлэл, бичвэр хийж байж л үнэ цэнэ буюу нэмүү
өртөг үүсэх учиртай мэт. Нэг “одоос” жишээ нь нэг дагагч нь твиттерээр
дамжуулан та үнэхээр тэр өдөр тэгсэн юм уу гэж асуугаад нөгөөх нь хариулж
байвал “эрэн сурвалжлах сэтгүүлзүй” асар хүнд байдалд орж буй нь тэр. Бүр
цаашилбал тухайн салбарын мэдээллээр дагнасан сайтууд болон бусад сувгууд ч
төрөлжөөд эхэллээ. Ийгл мэдээллийн суваг, Music Box, спортын сувгууд, мэргэжлийн холбоодын вэбсайтууд
гэх мэт. Өөрөөр хэлбэл энэхүү хандлага болон сэтгүүлч нарын сул байдал нь “мэдээлэл
түгээгч нөхөр” хэвлэл мэдээллийн сувагт өөрсдөө мэдээллээ бэлтгэж, форматалж
өгдөг буруу зуршил руу тэр чигээрээ явчих бий дээ. Өөрөө өөрөөсөө асуулт асуугаад
хариулаад гаргачихсан ярилцлагууд зөндөө байна. Тэгвэл юун мэргэжлийн, бие
даасан, хараат бус сэтгүүлзүй болох билээ! Ингэвэл нөгөө хэвлэл мэдээлэл гэдэг салбарын нэр
хүнд ганхах аюултайгаас гадна урт
хугацаанд бизнесийн хувьд оршин тогтнох эсэх асуудал босох нь дамжиггүй.
Урт хугацаанд
тогтвортой бизнес хийхийн тулд сэтгүүлч нар маань хаа сайгүй “бэлэн байдаг”, “хэн
ч мэддэг” буюу дурын хүн төвөггүй олоод авах боломжтой мэдээлэлтэй
зууралдахгүй, бүр зугтах ёстой юм шиг. Хүмүүсийн сонсоогүй, хараагүй, бодоогүй,
уншаагүй, төсөөлөөгүй мэдээллийн эрэлд гарч, цогц дүгнэлт судалгааг хийж, үйл
явдал болоод өнгөрснийг “шууд дамжуулах” бус яагаад болов, яаж болов, аюул осол
бол дараа нь яаж урьдчилан сэргийлэх вэ, ирээдүйн чиг хандлага гэх мэтийн
агуулгын үндэс язгууртай ноцолдвол мэргэжилтэн, ган үзэгтэн, өөр юу юу ч билээ
мундаг цолоор дуудуулах учиртай бус уу? Түүнээс бус уулзсан хүн болгоноо уйлуулдаг, эсвэл өөрөө дагаад уйлчихдаг
сэтгүүлч түүчээ нь лав биш байх аа энэ салбарын хувьд гэж хувьдаа бодох юм.
Нэмүү өртөг
шингэсэн сэтгүүлзүйн мэдээлэл тун удахгүй бодитоор үнэлэгдэх цаг ирэх бөгөөд
энэ хирээр тухайн байгууллагын бизнесийн үнэ цэнэ өсөх болно. Үүний тулд л
сэтгүүлч нар захиалгаар болон бусдын даалгавраар бус зоригоороо болон
мэргэжлийн ёс суртахуун, сэтгэлээр ажиллаж бие биенээсээ ялгагдахыг хичээвэл
уул нь.
Гэхдээ нөгөө
талаас хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ч өөрсдөө асуух ёстой. Тэр нь
тухайн байгууллагууд өөрсдөө үнэхээр чадвар муу сэтгүүлчид авч ажиллуулаад
байна уу, аль эсвэл сайн сэтгүүлч нараа бүрэн дайчилж ажиллуулахгүй, ажиллуулах
боломж өгөхгүй аргамжаад байна уу гэж?!
Robert-ийн
бичлэгтэй холбоотой комментууд дээр нь хүмүүс мэргэжлийн хувьд энэхүү
асуудлуудыг хөндсөнийг ойлгож буй ч хэвлэл мэдээллийн салбарын бизнес загвар
яг ямар байх ёстой цөөнгүй асуусан байна билээ. Нэмүү өртөг шингэсэн
сэтгүүлзүйг бүтээхийн тулд сайн сэтгүүлчид хэдэн төгрөгийн цалин өгч чадах вэ,
тийм компани хир олон вэ гэдэг нь чухал мэдээж. Нөгөө талаас нэмүү өртөг
шингэсэн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг Монголын масс үзэгч, сонсогч, уншигч нар
маань хүлээн авахад бэлэн үү, эсвэл ердөө л нөгөө нь хов жив, бусдын бөгс
бөөрний явдлаар л оюуны цангаа юун амархан тайлагдаад ханачих уу гэдэг нь бас л
том асуултын тэмдэг юм даа.
Tuesday, 6 November 2012
Money allergy
Мөнгөний харшил
Хураана, хаана,
цуцлана, зогсооно гэсэн үгс сүүлийн үед хаа сайгүй сонсогдож, тэрэнд нь түрлэг
нэмэн “ард түмэн” шаагилдах аж. Хүн юм мартахдаа их амархан юм. Хэвлэлийн
мэдээгээр болон мэдээжээр ажилгүй, харваас чадваргүй хэсэг хүмүүсийн яриагаар
бол дээхнэ үед улаан “пропуск”-аар туулайчлан Орос дэлгүүр орж гоё юм авдаг,
саяханыг хүртэл картын бараагаар өл залгуулж байсан Монгол улсын иргэд өнөөдөр тэрнээсээ
долоон дор байдалд амьдарч буй бололтой юм.
Ер нь бол төрийн
хүч чадал, эрх мэдэл нь баялаг, нэмүү өртөг бүтээгч нараас татвар цуглуулах болон
хуулийг мөрдүүлэх үндсэн чиглэлээр тодорхойлогдох байх. Мөнгөний эрх мэдэл нь
татвараар дамжих тул цуглуулах татвартай байхын тулд бодитой бөгөөд бяртай татвар
төлөгчтэй байх ёстой болж таарах нь. Татвараа зохих ёсоор төлж байна уу,
хуулиас гадуур үйл ажиллагаа эрхэлж байна уу гэдэг асуудлууд нь төрийн бас нэг
зохицуулах үүрэг мөнөөс мөн. Түүнээс бус төр аливаа бизнесийг удирдаж түүнээсээ
төсвийн орлогоо бүрдүүлэхээсээ илүү хувийн хэвшилтэй шууд өрсөлдөх нь үнэндээ “Монгол
Улс ХХК”-ийн хувьд “илүүц” ажил юм. Ашгийн төлөө бус ажилладаг төрийн бус
байгууллага гэсэн статустай хуулийн нэгж байдагчлан ашгийн төлөө ажилладаг
төрийн байгууллага? Ер
нь бол хийж байгаа бизнестээ сэтгэл ханамжгүй байгаа нөхөр хэрэглэгчийн эрх
ашиг, сэтгэл ханамжийг бодно гэвэл юу л бол. Нөгөө талаасаа нэг удаа хийгээд
гарах бизнесийн хувьд тухайн бизнес эрхлэгчид сэтгэл ханамж огт падгүй билээ.
Магадгүй баялаг
бүтээдэггүй, “бага” хэмжээгээр бүтээдэг улсын “ард түмнийг” тархиар нь
удирдахаас илүү ходоодоор нь удирдах хялбар гэдгийг “арилжаа” хийж богино
хугацаанд тэнгэрт тулсан нэг удаагийн ашиг хийх гэсэн хүмүүс сайн мэддэг ба энэ
схем нь ч сайн ажилладаг. Түүнчлэн мөнгийг татвараар хурааж цуглуулдаг нөхөр уг
мөнгийг яаж хөдөлмөрлөж олдгийг огт ойлгохгүй юмаа гэхэд ойлгож буй царай
гаргаж суралцах “ахуйн соёл” ч зарим хүмүүст ус агаар нэгэн адил хэрэгтэй мэт.
Мөнгө гэдэг зүйл
бол үнэндээ солилцоо, арилжааны л итгэлцүүр хэрэгсэл. Хуучин 5 ширхэг дугуй
булантай цай 1 төлөгтэй тэнцдэг байсныг л юниверсал болгож мөнгөн тэмдэгттэй
байхад л цайгаа авна уу, хонио авна уу уян хатан болгосон хэрэг. Үүнд төрийн
бодлого явдаг байх. Харин чи их цай уугаад “давамгайлах” байдалтай хэрэглэгч
болоод байна, эсвэл чи хэт цөөн хонь зараад зах зээл дээр “цөөнхийн дарангуйлал”
үүсгээд байна гэж ярьж байгаа бол нөхдүүд өрсөлдөж чамаас их цай ууж шингээдэг,
эсвэл олон тооны хонь зардаг, “үйлдвэрлэдэг” хүмүүс хэрэгтэй. Хамгийн гол нь
ийм өрсөлдөгч нарыг төр зохиомолоор үүсгэх ёсгүй юм. Тэр дундаа тэр өрсөлдөгч
нар нь гонгиносон “ард түмэн” огтоос биш юм. “Энгийн” хүнээс илүү цай уудаг
нөхрийг төр чи хэрэглээгээ багасгаач, бусдыгаа бод гэж хэлж болмоор мэт боловч
өөр хоньтой айл байхгүй байхад хямгадаж зарж байгаа хонийг нь бүгдийг нь зар,
ард түмэн өлсөөд байна гээд төр шууд оролцох нь логикгүйгээр барахгүй гэмт
хэрэг билээ.
Магадгүй гарц нь төр хонь тэжээж, мал маллах байх. Нэгдлээ буцааж
байгуулаад “улсын малчин” гэсэн төрийн албан хаагчдаар махны үнээ хянаж, удирдаж
чадахгүй гэж үү? Цай “их”
уудаг хүний хувьд хэрэглээгээ багасга гэж хүчлэхээс гадна төрийн үүрэг бол өөр
цай хийдэг, оруулж ирдэг, зардаг үүсвэрийг олох, хөхүүлэн дэмжих явдал байх.
Гэхдээ оролцогч нар нь дэлхийнхийг байг гэхэд улсын болон үйлдвэрлэл,
худалдааны стандартыг заавал хангаж, хатуу мөрдөх ёстой. Тэрнээс бус өглөө хонь
нядалсан нүцгэн гараараа өдөр нь цай нунтаглаад уутлаад сууж байж болохгүй л
болов уу.
Харшил гэсэн нэг
ойлголт байдаг. Шарилжны, гичний, амьтны, ургамлын гээд л. Үүн дээр нэмэгдээд
мөнгөний харшил үүсч буй бололтой. Магадгүй их мөнгөний бараа хараагүй, том
урсгал дунд явж үзээгүй байхад нь мөнгө муухай, мөнгөтэй хүмүүс муу, ядуу
амьдрах нь бахархал, шантаажилж ажиллах нь гайхамшиг гээд “нөгөө нэг” экосистем
нь мөнгөний харшлын үндэс суурийг бэлдээд өгдөг байх. Зөв экосистем дотор уул
нь мөнгө зарцуулдаг бүлгээс илүү мөнгө олдог, баялаг бүтээдэг бүлэг нь илүү нэр
хүндтэй байдаг юм билээ. Хувийн хэвшлийг нийтээр нь үзэн ядаж байгаа нь унаж
яваа морио нядалж буйтай адил. Эсвэр “төр” гэдэг огт хоол иддэггүй, ус огт уудаггүй
морьтой болох ёстой. Ядаж байхад морь унасан нь толгойгүй ч юм шиг.
Аливаа харшлийг
эмчлэхийн тулд дарах эмийг нь уудаг эсвэл харшил үүсгэгч объекттой “хүрэлцэхүйн
эрхтэнүүдээрээ харилцана таалалцахгүй” байх ёстой. Мөнгөтэй харилцаж “хүрэлцэж”
харшил авахгүйн тулд мөнгийг байхгүй болгож буцаад бартерийн систем рүүгээ
шилжих сонголт онолын хувьд байж болох. Даанч хонь зардаг нөхөр ууж барахгүй их
цайгаар хонио солих нь юу л бол. Тэр ч утгаараа мөнгийг таалахгүй “мунхаг”
этгээд маш цөөхөн бололтой юм билээ. Бартердах гэхээр өөрсдөө үйлдвэрлэдэг
бүтээгдэхүүн буюу баялаг цөөн, тэр дундаа энэ үйлдвэрлэж байгаа
бүтээгдэхүүнүүдээс нь бэлэн мөнгөөрөө байг гэхэд бардердаад авъя аа гээд оочирлодог
худалдан авагч бүр цөөн. 1990-ээд оны сүүлээр Талх Чихэр компани дээр үйлдвэрлэлийн дадлага хийж байхад
ажилчид нь цалингаа нэмүүлье гээд дарга дээрээ орж билээ. Дарга ганц л өгүүлбэр
хэлээд хаалгаа хааж байсан юм. Тэр нь дэлгүүрүүдийн лангуугаар дүүрэн хэвтэж
байдаг зарагддаггүй чихрүүдээ зарчихаад цалингийн нэмэгдлээ надаас нэх гэж.
Уул нь аливаа нэг
салбарын тэргүүлэгч, манлайлагч, лидер байна гэдэг нь аж ахуйн нэгждээ ч тэр, хувь
хүн талдаа ч тэр дээд зэргийн бахархал байх ёстой. Манай орны хувьд тэргүүлэгч,
лидер байна гэдэг нь бахархал бус шийтгэл, ял болж хувираад байна уу даа.
Хамгийн царайлаг хүүхэн нь янхан, залуу нь гэй, амжилттай ажиллаж буй залуус нь
хэн нэгний татаас, бууны нохой, дарга хийж байгаа нь гуйлгачин байсан
луйварчин, гайгүй ажиллаж байгаа компани нь түмнийг шулагч, ардыг мөлжигчөөрөө
дуудуулаад л явж байна. Уулын мод урттай богинотой гэдэгчлэн энэ том масс дотор
сайн нь ч бий, муу нь ч буй нь ойлгомжтой. Хамгийн чухал нь сайн уу, муу юу, “ориг”
нь уу, хулхи нь уу гэдэг стандарт норм ба түүний хяналт, ил тод байдлыг нь л
тодорхой болгож хатуу хэрэгжүүлэх нь төрийн үндсэн үүрэг бус уу?
Хөрөнгө оруулагч
нар гадаад улсад бизнес эрхлэхдээ хэдхэн хүчин зүйлсийг л харгалздаг. Үүний нэг
нь хямд ажиллах хүчин. Ийм ч учраас Хятад, Энэтхэг, Зүүн Европ руу дэлхийн
бүхий л том компаниуд салбараа нээж үйлдвэрлэлээ эрхэлж байгаа. Австрали улс
гэхэд жишээ нь Holden гээд
өөрийн үндэсний брэнд автомашин гаргаад олон жил болж буй боловч амжилтанд
хүрээгүйгээр барахгүй Япон, Солонгос, Америк машины импорт жилээс жилд
нэмэгдээд байв. Шалтгаан нь Австралийн машины үйлдвэрт ажиллах нэг ажилчны
зардал ухаан нь Тоёотагийн зүүн өмнөд азийн аль нэгэнд буй салбарын ажилчны
цалингаас нилээд өндрөөр барахгүй зөрүү нь улам ихэссээр байх аж. Эцсийн
дүгнэлт нь хүний нөөцийн зардлын хувьд Австрали улс зүүн өмнөд азитай өрсөлдөж
чадахгүй ажээ. Үүнтэй адил Монгол шиг Вьетнамуудаар машинаа засуулдаг, Хятадуудаар
байшингаа бариулдаг, Хойд Солонгосуудаар замаа бариулдаг, Филиппинүүдээр
хүүхдээ харуулж, хоолоо зөөлгөдөг, Украинуудаар дуугаа дуулуулдаг, зүүн
европууд байтугай хар арьстан бүсгүйчүүдээр тайчуулдаг амьтад маань хүний
нөөцийн хувьд хямдхан байж, жишээ нь Хятад, Энэтхэгтэй жинхнээсээ өрсөлдөж
чадах уу? Жинхнээсээ гэдэг нь
цалингийн хэмжээнээс гадна бүтээж буй бүтээмж, оруулж буй хувь нэмрээрээ? Мөнгөний харшилтай хүмүүст зохих уу?
Социализмийн үед
өвөө эмээгийн бүтээсэн бааз суурин дээр аав, ээж нарын маань зах зээлийн
шилжилтийн үед бий болгосон нэмүү өртөг, үнэ цэнийг өнөөх өвөө, эмээ нарын хөөрхөн
ач хүү, зээ охид нь харин ч арай сүйдийг нь хутгачихгүй байлтай.
Тиймээс явж явж харшлийн
эсрэг эм л ганц хувилбар юм уу даа. Тэр эм нь харин юу юм бол доо золиг гэж?
Зарчмын хувьд бол
шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөө тухайн хувь хүн шатаана уу, луувангаа үрнэ үү,
лаагаа асаана уу, түүнтэй адил хуулийн хүрээнд хөлсөө гоожуулан бүтээсэн
баялагаа аж ахуйн нэгжүүд хэрхэн үрж, ямар нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхээ “ард
түмнээс” асууж “зөвлөлдөх” ямар ч үүргийг хуулийн өмнө хүлээгээгүй байдаг юм
билээ. Магадгүй хуульчилбал хуулиа л дагах байх л даа манай хувийн хэвшлийнхэн...
Sunday, 4 November 2012
Billionaires
Тэрбумтангууд
2012 оны 11 сард
Блүүмберг дэлхийн хамгийн баян 200 хүнийг зарлав. Бүгд ам.долларын
тэрбумтангууд гэсэн үг. Эдгээр 200 хүн дотор янз бүрийн л бизнес эрхэлдэг
нөхдүүд байх. Хоол хийдэг, ундаа үйлдвэрлэдэг, машин, хувцас зардаг, уул уурхайн
олборлолт хийдэг гэх мэт. Зөвхөн энэ 200 тэрбумтаны хөрөнгө нь өнөөдрийн
байдлаар 2.7 их наяд ам.доллараар үнэлэгдэж буй бөгөөд үүгээрээ дэлхийн 5 дахь
том эдийн засагтай тэнцэж буй хэрэг юм.
Испанийн
тэрбумтан Amancio Ortega буюу
бидний мэдэх Зара дэлгүүрийн эзэн өнгөрсөн жил хамгийн өндөр өсөлтийг хийж рекорд
тогтоогоод байна. Тэрбээр 1 жилийн дотор хөрөнгөө 18 тэрбум ам.доллараар өсгөж
чадсан бөгөөд энэ нь өөрөөр хэлбэл 1 өдөрт л 66 сая ам.доллар цэврээр олж
байсан гэсэн үг юм. Ер нь бол дэлхийн хамгийн баян 25 хүний 9 нь Зарагийн эзэн
шиг жижиглэнгийн зах зээлд худалдаа хийдэг хүмүүс байна. Ер бүгдийнх нь хөрөнгө
дунджаар 20% өнгөрсөн онд өссөн нь хямралтай холбож тайлбарлахад хүнд юм. Ази
номхон далайн бүс дэх хамгийн баян эмэгтэйгээр Австралийн Gina Rinehart 19.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр
эмэгтэйчүүдээ тэргүүлж байгаа ч өөрийн улсдаа нэр хүндээрээ тааруухан байдаг юм
билээ. Харин Хятадын хамгийн баян хүнээр 20.1 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий Zong
Qinghou тодорчээ. Барууны
технологийг дээрэмдэж баяжсан, гэр бүлийн засаглалын будилаанаараа дэлхийг
шуугиулж байсан нөхөр билээ.
Блүүмберг дээр
гарсан мэдээлийг экселийн хүснэгт рүү оруулж байгаад жаахан тоогоор тоглосноо
та бүхэнтэй хуваалцъя.
Дэлхийн хамгийн
баян 200 хүний дундаж нас нь 65 байна. Түүнчлэн эдгээр нөхдүүдийн 50% нь
тэтгэврийн насныхан байгаа бөгөөд 70-с дээш насныхан нь бараг 40%-ийг нь эзэлж
байна. Өөрөөр хэлбэл дунджаар 15 жилийн дараа эдгээр нөхдүүдийн хөрөнгө хэн
нэгэнд цаашаа өвлөгдөнө гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шинэ эзнээс
шалтгаалж тухайн бизнесийн стратеги чиглэлд огцом өөрчлөлтүүд гарах магадлалтай
юм. 40 наснаас доош тэрбумтан энэ 200
хүн дотор ердөө 4 хүн л байна. Тэгэхээр эд хөрөнгө тийм амархан
хуримтлагддаггүй ажээ. Гэхдээ 28 настай фэйсбүүкийн эзэн Mark Zuckerberg дэлхийн
хамгийн залуу тэрбумтан болж 88-д жагсаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Датаг
ажиглаж байхад хамгийн залуухан тэрбумтантай улсуудад АНУ, ОХУ, БНХАУ тус тус
дарааллан жагсаж байна. АНУ ба БНХАУ-ын тэрбумтангуудын гол эх үүсвэр нь
технологийн бизнес байхад ОХУ-ын бизнесменүүдийн баялагийн гол эх үүсвэр нь уул
уурхай, метал болон олон төрлийн бизнес эрхэлдэг групп компаниуд байна.
Улс орон буюу тэрбумтангуудын
иргэншлийг нь судалж харвал нийт 41 улсууд дэлхийн тэрбумтаны жагсаалтанд
оржээ. Үүнээс хамгийн их нь АНУ буюу нийт 61 тэрбумтантайгаар нөгөө 200 хүний
30%-ийг дангаараа эзэлж байна. Энэ 61 тэрбумтаны хөрөнгө нь 955 тэрбумд хүрсэн
бөгөөд дэлхийн 200 тэрбумтаны хөрөнгийн 37%-ийг дангаараа АНУ эзэлж байна. Ази
тивийн хувьд Австрали ба Шинэ Зеландыг оруулаад нийт 15 улсын 47 тэрбумтан байгаагаас
нийт хөрөнгө нь 481 тэрбум буюу дэлхийн 200 баяны нийт хөрөнгийн 20 орчим
хувийг эзэлж байна. Ази номхон далайн бүс дэлхийн тэрбумтаны тоо болон
хөрөнгийн үнэ цэнээр аль алинаар нь дэлхийн топ 200 дотор 20% орчим эзэлж
байна.
Европ тивийн
хувьд топ 200 тэрбумтаны жагсаалтанд 17
улсын 65 тэрбумтан нь бичигдсэн бөгөөд эдгээрийн нийт хөрөнгө нь 794 тэрбум
буюу 200 тэрбумтаны хөрөнгийн 30% юм.
Өөрөөр хэлбэл дэлхийн
хамгийн баян хувь хүмүүсийн хөрөнгийн 37% нь АНУ-д, 30% нь Европ тивд, 20% нь
Ази тивд, үлдсэн 13% нь Өмнөд Америк болон Африк тивд байршиж байна.
Өнгөрсөн жилд
дэлхийн топ 200 тэрбумтаны ердөө 36 нь л хөрөнгөө 47 тэрбумаар бууруулж “муу
ажилласан” бол нийт дүнгээрээ энэхүү 200 нөхөр маань цэвэр хөрөнгөө 346 тэрбум
ам.доллараар жилийн дотор өсгөжээ. Энэ дундаас Мексикийн групп компани жилийн
дотор 9.1 тэрбум ам.доллар алдсан бол Файсбүүкийн Маркийн хөрөнгө 6.8 тэрбум
ам.доллараар багасаад байгаа билээ. Харин хөрөнгөө хамгийн өндөр хувиар өсгөсөн
нөхрийг дээр дурдсанчлан Зарагийн босс тэргүүлж, дэлхийн №1 тэрбумтан Карлос
удаалсан байна.
Бизнесийн чиглэлийн
хувьд дэлхийн тэрбумтангууд маань голцуу уул уурхай, эрчим хүч, санхүү,
үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ,
технологи, харилцаа холбоо, эрүүл мэнд гэсэн ердөө 10 орчим салбарт л төвлөрч
ажиллахаас гадна эдгээр олон янзын бизнесүүдийг цугт нь групп компанийн дор авч
явдаг юм байна. Дэлхийн топ 200 тэрбумтаны бизнесүүдийн гол эх үүсвэрийн 20% нь
групп болон холдинг компаниуд, жижиглэнгийн худалдаа 13%, технологийн салбар
11%, санхүүгийн чиглэл 10%, уул уурхай 8%-ийг тус тус эзлэн топ 5 салбарт
тооцогдож байна.
Бидний сайн мэдэх
Өмнөд Солонгос улсаас Самсунг болон Хьюндайгийн эзэд л дэлхийн топ 200 баянд
багтсан бол Японоос Uniqlo ба
Softbank компаниудын 2 эзэн л
багтжээ. Эрэмбийн хувьд Япон нь 17-62 байраар Солонгосын баячуудаас түрүүнд
бичигджээ.
Манай хоёр
хөршийн хувьд ОХУ 20, Хятад 5 тэрбумтан дэлхийн топ 200 баячуудын жагсаалтанд байгаагаас
Оросын бизнесменүүдын баялагын эх үүсвэр нь олон төрлийн бизнес бүхий групп
компани, уул уурхай, эрчим хүч гэсэн 3 төрөл л байгаа бол Хятадын хувьд
технологи ба үл хөдлөх хөрөнгө л байгаа нь Монгол улсын хувьд сонирхох ёстой
мэдээлэл болов уу. Хойд хөрш маань
байгалийн баялаг дээрээ дулдуйдан хөгжиж байгаа бол урд хөрш маань байгалийн
баялагийг хөрвүүлэх технологи болон үйлдвэрлэл, үл хөдлөх дээр төвлөрөх
үндэсний стратеги нь байж болох. Энэ хоёрын дунд байгаа Монгол улс баялагаасаа
илүү хүний нөөц болон газарзүйн байршилаа хэрхэн давуу тал болгох ёстойг
бодмоор ч юм шиг.
Saturday, 20 October 2012
Thursday, 18 October 2012
An interview on Business Times
МҮХАҮТ-ын Business Times сонинд өгсөн ярилцлагаа оруулж байна.
-Юуны өмнө эдийн засагчийн хувьд танаас манай эдийн засгийн маргаашийн талаар ямар бодолтой байгааг тань сонсоё?
-Бид эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд зөвхөн маргаашаар бүх юмыг төсөөлнө гэвэл хэцүү. Маргааш бүх юмыг сайхан болгохын тулд, эсвэл сайхан харагдуулахын тулд магадгүй ирэх 10 жилийн бизнесийн боломж болон өгөөжийг золиослох ёсгүй гэж хэлэх гээд байна л даа. Маргаашийг биш дунд болон урт хугацааг төлөвлөж шийдвэр гаргахын тулд бид хүссэн хүсээгүй том зургаа харах ёстой болдог. Том зураг гэдэг нь улсын хэмжээнд сэтгэхээс гадна бүс нутаг, цаашилбал дэлхийн хэмжээнд оролцоотой байна гэсэн үг. Оролцоо гэдэг нь бид зөвхөн гадагшаа экспорт хийх биш энд импортлох бодлого, үйл явц ч хамаарна. Газар доорх уул уурхайн баялаг, нөөцийн мэдээ нэмэгдээд байх тоолонд л эдийн засаг өсөхгүй шүү дээ. Хэзээ бодит өсөлт мэдрэгдэх вэ гэхээр тэрхүү баялаг эдийн засгийн эргэлтэнд орж байж л сая “амтлагдана”. Хүмүүс “Зураг зурах бол мэргэжил, харин зарах нь урлаг” гэж ярьдаг. Тиймээс ирээдүй ямар байх нь чухам бидний өнөөдөр гаргаж буй шийдвэрийн цар хүрээ, алсын хараанаас шууд хамаарна.
-Монголд хамгийн түрүүн хөгжүүлэх ёстой салбарыг манайхан олон жил ярьж байна. Таныхаар алийг нэрлэхвэ. Хүн бүр хэрэгцээг нь мэдэхгүй байгаа ч заавал шаардлагатай байгаа салбар нь юу вэ гэж асуух гээд байна л даа. Жишээ нь өнөөдөр манайд даатгалын салбар түлхүү хөгжих боллоо...?
-Таны хэлээд байгаа хүн бүр хэрэгцээг нь шууд мэдэрдэггүй ч нийгэмд заавал байх ёстой шаардлагатай зүйлсийг англиар “public goods” гээд байгаа юм. Манайхан жишээ нь, зам дагавал хөгжил ярьдаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгмийн үндсэн дэд бүтцүүд болох эрчим хүч, ус, зам, боловсрол, эрүүл мэндийн цогц бөгөөд боловсронгүй сүлжээг нь бий болгоод өгвөл бид хэн хэнээсээ Монголд ямар бизнесийг хөгжүүлэх ёстой вэ гэж асуух шаардлага гарахгүй. Хүмүүс, бизнес, нийгэм өөрөө аяндаа хөгжөөд явчихна. Эдгээр нь хувийн хэвшил дангаараа хийхэд хэт том, зарим нь тухайн компанийн эдийн засгийн хувьд огт ашиггүй төслүүд тул төр, засаг оролцохоос өөр аргагүй байдаг. ХЭАА-н форматад байсан нэгжүүд одоо компани болж, тархай бутархай мэт үйл ажиллагаа эрхэлж байсан нь эхнээсээ групп, холдингийн зохион байгуулалтанд ороод эхэллээ, манайд. Гэвч үндэсний хэмжээний хатуу болон зөөлөн дэд бүтэц бий болгох ажил дээр төр ба хувийн хэвшлийн түншлэл байхаас өөр боломжгүй. Сүэцийн суваг бол төр хувийн хэвшлийн сонгодог жишээ гэж боддог.
-Таны хэлээд байгаа хүн бүр хэрэгцээг нь шууд мэдэрдэггүй ч нийгэмд заавал байх ёстой шаардлагатай зүйлсийг англиар “public goods” гээд байгаа юм. Манайхан жишээ нь, зам дагавал хөгжил ярьдаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгмийн үндсэн дэд бүтцүүд болох эрчим хүч, ус, зам, боловсрол, эрүүл мэндийн цогц бөгөөд боловсронгүй сүлжээг нь бий болгоод өгвөл бид хэн хэнээсээ Монголд ямар бизнесийг хөгжүүлэх ёстой вэ гэж асуух шаардлага гарахгүй. Хүмүүс, бизнес, нийгэм өөрөө аяндаа хөгжөөд явчихна. Эдгээр нь хувийн хэвшил дангаараа хийхэд хэт том, зарим нь тухайн компанийн эдийн засгийн хувьд огт ашиггүй төслүүд тул төр, засаг оролцохоос өөр аргагүй байдаг. ХЭАА-н форматад байсан нэгжүүд одоо компани болж, тархай бутархай мэт үйл ажиллагаа эрхэлж байсан нь эхнээсээ групп, холдингийн зохион байгуулалтанд ороод эхэллээ, манайд. Гэвч үндэсний хэмжээний хатуу болон зөөлөн дэд бүтэц бий болгох ажил дээр төр ба хувийн хэвшлийн түншлэл байхаас өөр боломжгүй. Сүэцийн суваг бол төр хувийн хэвшлийн сонгодог жишээ гэж боддог.
-Өнөөдөр эрчимтэй мэт хөгжөөд байгаа банк, санхүү, даатгалын салбарын тухайд...?
-Жишээ нь даатгалын тухайд энэ салбар хөгжихийн тулд хүмүүс ажилтай буюу цалинтай, компаниуд ашигтай буюу борлуулалт сайтай ажиллах ёстой. Ийм байхын тулд дээр дурдсан дэд бүтэц байх ёстой. Нэг удаагийн байдлаар шийдвэр гаргадаг хүмүүс, аж ахуйн нэгжид даатгал нэг их сонин биш байх. Харин дунд болон урт хугацаанд тогтвортой бизнес хийхэд даатгал чухал. Нийгэм хөгжихийн хэрээр хүн өөрөө өөртөө хүндрэл багатай асуудлыг шийдэхээс гадна эргэн тойрны хүмүүстэй багахан шиг төвөг удахыг хүсдэг байх. Тэр ч утгаараа зарим нэг даатгал заавал даатгуулах гэсэн бүлэгт тооцогддог. Хэдэн жилийн өмнөх тоог харж байхад манай улсын нэг хүнд ногдох даатгалын хураамж 2-3 ам.доллар гэж байсан. Харин зах зээлд бараг ижил хугацаанд шилжсэн ОХУ-д эн энь 40, цаашлаад АНУ-д 3000, Японд 4000 ам.доллар байдаг. Тэгэхээр энэ боломж мөн үү гэвэл мөн л болж таарах нь. Даатгалын давуу тал нь даатгуулж буй зүйлийн үнэлгээг тооцож гаргадаг. Эд хөрөнгийн үнэлгээн дээр бид тодорхой ойлголт, стандарт, хэмжих үзүүлэлттэй болсон боловч хүний амь нас, эрүүл мэнд дээр огцом дэвшил олж харахгүй байгаа. Уг нь логикоор тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалаас илүү жолооч, зорчигч, иргэдийн амь насны даатгалыг заавал даатгах ёстой төрөлд оруулж өгмөөр байгаа юм. Жишээ нь, яахаараа гадаадын мэргэжилтэнүүд амь насны иж бүрэн даатгалтай ажиллаад манайханд байдаггүй вэ. Үзвэр үйлчилгээн дээрээ гадны хүмүүст өндөр үнээр тасалбараа зардаг байж өөрсдийн эрүүл мэндээ эсрэгээр нь үнэлээд байж боломгүй байх.
-Жишээ нь даатгалын тухайд энэ салбар хөгжихийн тулд хүмүүс ажилтай буюу цалинтай, компаниуд ашигтай буюу борлуулалт сайтай ажиллах ёстой. Ийм байхын тулд дээр дурдсан дэд бүтэц байх ёстой. Нэг удаагийн байдлаар шийдвэр гаргадаг хүмүүс, аж ахуйн нэгжид даатгал нэг их сонин биш байх. Харин дунд болон урт хугацаанд тогтвортой бизнес хийхэд даатгал чухал. Нийгэм хөгжихийн хэрээр хүн өөрөө өөртөө хүндрэл багатай асуудлыг шийдэхээс гадна эргэн тойрны хүмүүстэй багахан шиг төвөг удахыг хүсдэг байх. Тэр ч утгаараа зарим нэг даатгал заавал даатгуулах гэсэн бүлэгт тооцогддог. Хэдэн жилийн өмнөх тоог харж байхад манай улсын нэг хүнд ногдох даатгалын хураамж 2-3 ам.доллар гэж байсан. Харин зах зээлд бараг ижил хугацаанд шилжсэн ОХУ-д эн энь 40, цаашлаад АНУ-д 3000, Японд 4000 ам.доллар байдаг. Тэгэхээр энэ боломж мөн үү гэвэл мөн л болж таарах нь. Даатгалын давуу тал нь даатгуулж буй зүйлийн үнэлгээг тооцож гаргадаг. Эд хөрөнгийн үнэлгээн дээр бид тодорхой ойлголт, стандарт, хэмжих үзүүлэлттэй болсон боловч хүний амь нас, эрүүл мэнд дээр огцом дэвшил олж харахгүй байгаа. Уг нь логикоор тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалаас илүү жолооч, зорчигч, иргэдийн амь насны даатгалыг заавал даатгах ёстой төрөлд оруулж өгмөөр байгаа юм. Жишээ нь, яахаараа гадаадын мэргэжилтэнүүд амь насны иж бүрэн даатгалтай ажиллаад манайханд байдаггүй вэ. Үзвэр үйлчилгээн дээрээ гадны хүмүүст өндөр үнээр тасалбараа зардаг байж өөрсдийн эрүүл мэндээ эсрэгээр нь үнэлээд байж боломгүй байх.
-Та яриандаа төр, хувийн хэвшлийн оролцооны талаар нилээд дурдлаа. Төр, засгийн ажлын тухайд хэлэхэд “Нэг яаманд хоёр дэд сайд +Төрийн нарийн бичгийн дарга” байгаа. Ажил нь тийм их юм уу. Эсвэл сайд нь салбараа огт мэддэггүй улс төрийн томилгоо хийгддэг учраас ийм олон туслахтай байдаг юм болов уу гэмээр. Төр дэндүү нүсэр юм. Та бизнес эрхлэгчийнхээ хувьд дээрх аппараттай тулж ажиллаж байгаа. Энэ талаарх байр суурь, санал бодлоо дэлгэрэнгүй хэлнэ үү?
-Дарга бол хийдэг биш хэлдэг хүн байх ёстой гэж хүмүүс бас ярьдаг л юм. Гэхдээ ямар нийгэмд, ямар орчинд дарга байх нь тусдаа асуудал. Манай өнөөгийн нөхцөлд бол 95 хувь тултал нь хийдэг, таван хувь л ярьдаг хүмүүс байх ёстой мэт. Тэгэхээр удирдах хүмүүсийн сонголт, чанар, харилцаа бидэнд хамгийн чухал нь болов уу. Магадгүй нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр хөгжсөн орнуудын түвшинд очсон үед хийхээсээ илүү ярьдаг хүмүүс нь чухал болох байх. Яг одоогийн Монголын нөхцөлд ярьдаг нь олдоод, хийдэг нь цөөдөөд байна. Ярьснаа бүтээдэг хүмүүс хэрэгтэй болохоос нэг ярьсан юмаа хувцасаа солиод дахиад ярьдаг хүмүүс өөрөө манай нийгмийн асуудал болж хувираад байна.
-Дарга бол хийдэг биш хэлдэг хүн байх ёстой гэж хүмүүс бас ярьдаг л юм. Гэхдээ ямар нийгэмд, ямар орчинд дарга байх нь тусдаа асуудал. Манай өнөөгийн нөхцөлд бол 95 хувь тултал нь хийдэг, таван хувь л ярьдаг хүмүүс байх ёстой мэт. Тэгэхээр удирдах хүмүүсийн сонголт, чанар, харилцаа бидэнд хамгийн чухал нь болов уу. Магадгүй нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр хөгжсөн орнуудын түвшинд очсон үед хийхээсээ илүү ярьдаг хүмүүс нь чухал болох байх. Яг одоогийн Монголын нөхцөлд ярьдаг нь олдоод, хийдэг нь цөөдөөд байна. Ярьснаа бүтээдэг хүмүүс хэрэгтэй болохоос нэг ярьсан юмаа хувцасаа солиод дахиад ярьдаг хүмүүс өөрөө манай нийгмийн асуудал болж хувираад байна.
-Гэхдээ тэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид байх ёстой биз дээ...?
-Тиймээ, ямар ч орчинд байсан дарга шийдвэр гаргадаг байх ёстой. Хамгийн чухал нь гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, хүлээх чадвартай, хүлээх зоригтой байх ёстой. Шийдвэр гаргадаггүй бол дэд дарга нь байна уу, тэргүүн дарга нь байна уу ялгаагүй үйл ажиллагааны нэг л гацаа болдог. Төр нүсэр байх эсэх нь хийх ажлаас нь буюу өөрсдийнх нь тавьсан зорилтоос шууд хамаарах болов уу. Тухайн зорилт, стратегиа дагаж бүтцээ гаргаж, тухайн бүтэцдээ таарсан хүнээ томилж байгаа бол өөр хэрэг. Тэрнээс биш эсрэгээр буюу хүндээ тааруулж ажлын байр бий болгож, тухайн ажлын байр буюу даргуудын местэнд зориулж төрийн засаглалаа хийж байвал хоол идэж буй тогоо руугаа нулимж байгаа хэрэг болох байх. Өөрөөр хэлбэл ил тод байдал, сайн засаглалыг хэлэх гээд байна. Гэхдээ хичнээн сайн төрийн бүтэц, засаглалын схем байгаад зөв бөгөөд чадалтай хүмүүсээ уг бүтцэд оруулж сонгож чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй биз. “Алтан урагийн хүрээнд” биш мэргэжилтэн, “хөндлөнгийн менежер”-үүдийн хүрээнд макро шийдвэр гардаг бүтэц, соёл гэж хэлэх юм уу даа.
-Тиймээ, ямар ч орчинд байсан дарга шийдвэр гаргадаг байх ёстой. Хамгийн чухал нь гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, хүлээх чадвартай, хүлээх зоригтой байх ёстой. Шийдвэр гаргадаггүй бол дэд дарга нь байна уу, тэргүүн дарга нь байна уу ялгаагүй үйл ажиллагааны нэг л гацаа болдог. Төр нүсэр байх эсэх нь хийх ажлаас нь буюу өөрсдийнх нь тавьсан зорилтоос шууд хамаарах болов уу. Тухайн зорилт, стратегиа дагаж бүтцээ гаргаж, тухайн бүтэцдээ таарсан хүнээ томилж байгаа бол өөр хэрэг. Тэрнээс биш эсрэгээр буюу хүндээ тааруулж ажлын байр бий болгож, тухайн ажлын байр буюу даргуудын местэнд зориулж төрийн засаглалаа хийж байвал хоол идэж буй тогоо руугаа нулимж байгаа хэрэг болох байх. Өөрөөр хэлбэл ил тод байдал, сайн засаглалыг хэлэх гээд байна. Гэхдээ хичнээн сайн төрийн бүтэц, засаглалын схем байгаад зөв бөгөөд чадалтай хүмүүсээ уг бүтцэд оруулж сонгож чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй биз. “Алтан урагийн хүрээнд” биш мэргэжилтэн, “хөндлөнгийн менежер”-үүдийн хүрээнд макро шийдвэр гардаг бүтэц, соёл гэж хэлэх юм уу даа.
Ажил хийдэг туслах бол үнэхээр чухал. Чи надаас дарга нарын цүнхийг барьж явдаг хүмүүсийг асуугаагүй байх гэж бодож байна. Тийм хүмүүсийг би ч сайн мэдэхгүй. Дарга ч бай, цэрэг ч бай өөрт тулгарсан асуудал, өмнөө байгаа ажилдаа л эзэн болох нь чухал. Энэ нь бас заавал төрийн албаар хязгаарлагдахгүй...
-Иргэн, бизнес эрхлэгч хүний хувьд таныхаар төр, засгийн байгууллагууд иргэддээ хүрч үйлчлэхийн тулд үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулбал зохилтой вэ?
-Хууль номоо дагаад явбал татвар төлнө, хуулиа зөрчсөн ч торгууль төлнө гэдэг хэлц бас байдаг юм билээ. Татвар бол бидний заавал төлөх ёстой үүрэг. Харин торгуулах эсэх нь тухайн этгээдийн “эрх чөлөөт” сонголт. Торгуулийн хэмжээ нь татварын хэмжээнээс бага байгаа нөхцөлд л хүмүүс торгуулах чөлөөт сонголтыг хийх болов уу. Үүний эсрэг талд төрийн байгууллагыг төлөөлөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хүмүүс яагаад муу үйлчилгээ үзүүлээд байна гэхээр иргэдэд үйлчилсэн чинээгээрээ ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Төрийн нүсэр дэд бүтцээс гадна төрийн албыг үүрэг хариуцлага биш боломж гэж “андуурч” бодоод орсон нөхдүүд бишгүй байдаг. Тааралддаг.
-Хууль номоо дагаад явбал татвар төлнө, хуулиа зөрчсөн ч торгууль төлнө гэдэг хэлц бас байдаг юм билээ. Татвар бол бидний заавал төлөх ёстой үүрэг. Харин торгуулах эсэх нь тухайн этгээдийн “эрх чөлөөт” сонголт. Торгуулийн хэмжээ нь татварын хэмжээнээс бага байгаа нөхцөлд л хүмүүс торгуулах чөлөөт сонголтыг хийх болов уу. Үүний эсрэг талд төрийн байгууллагыг төлөөлөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хүмүүс яагаад муу үйлчилгээ үзүүлээд байна гэхээр иргэдэд үйлчилсэн чинээгээрээ ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Төрийн нүсэр дэд бүтцээс гадна төрийн албыг үүрэг хариуцлага биш боломж гэж “андуурч” бодоод орсон нөхдүүд бишгүй байдаг. Тааралддаг.
Бизнесийн байгууллагуудын хувьд төрөөс нэг их аваад байх үйлчилгээ байхгүй шүү дээ. Бизнесийнхээ орлогоор өөрөө өөртөө үйлчлээд л явчихна. Төртэй юугаар голцуу холбогдож байна гэхээр аливаа нэг гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, стандарт, лиценз, тодорхойлолт гэх мэт бичиг цаасны ажлаар. Нэг жишээ хэлэхэд хэдэн жилийн өмнө банкинд ажиллаж байхдаа төрийн далбааны дүрсийг нэг бүтээгдэхүүн дээрээ ашиглах гээд хуулийг нь уншсан чинь хотын захиргаанаас ч билүү зөвшөөрөл авах ёстой гээд заасан байсан. Тэр дагуу нь хүсэлт тавьж, явуулаад хэдэн долоо хоног болсон. Хариу байдаггүй. Утсаар яриад, очоод уулзахаар тэр мэднэ, тэр хариу өгнө гээд олон хүн дунд гүйлгээд, ачир дээрээ хэн нь ч шийдвэр гаргадаггүй, ингэж байсаар манай нэг төслийг хэдэн сар хойшлуулсан. Одоо ч хариу өгөөгүй л байх. Гэхдээ бүтээгдэхүүн маань зах зээл дээр гарсан. Гарах гарахдаа амжилттай болсон. Түүнээс гадна анх интернэт банкны үйлчилгээг Монголд нэвтрүүлж байхад ямар хууль эрхзүйн зохицуулалт байгаагүй. Байхгүй юман дээр зөвшөөрөл гэсэн ойлголт үгүй нь мэдээж. Зарим тохиолдолд бизнесийн байгууллагууд үнэхээр төрийн хурдаас хамаагүй хурдтай явж хөгжиж байна. Өөрөөр хэлбэл баялгийн хараал гэхээс гадна эдгээр зөвшөөрөлтэй холбоотой чөтгөрийн тойргоос бид аль болох хурдан л гарах ёстой байх. Дээрээс нь иргэдэд үйлчилдэггүй өдөр гээд төрийн байгууллагууд хаалгаа барьдагийг ер ойлгоддоггүй юм. Энэ нь одоо цуцлагдаж байх шиг. Төр иргэддээ хүрч үйлчлэхийн тулд дунд нь байгаа олон шат дамжлагаа багасгавал тэгээд болоод явж байгаа юм, өөр юу хүсэх вэ. Төрийн босоо удирдлага төр дотроо л байдаг юм байгаа биз, харин иргэдэд үйлчлэх талбар дээр төр хэвтээ удирдлагатай байж, шат шатандаа хурдан шуурхай шийдвэр гардаг байх нь зохистой биз ээ.
-Манайд хөрөнгө оруулах гэж байсан гадны компаниуд эхнээсээ шийдвэрээ цуцалж байгаа нь юутай холбоотой вэ? Төр, засаг солигдох бүрт өмнөх бүх шийдвэр хүчингүй болж өөр нэг шийдвэр гаргадаг манай улс төрчдөөс болоод байх шиг...?
-Бизнесийн эрсдэл нь хэмжигдэхүйц, тооцогдохуйц байх ёстой. Тэгж гэмээнэ хөрөнгө оруулагч нар эрсдлээ тооцон мөнгөө халааснаасаа гаргадаг. Эс бөгөөс мөрийтэй тоглоом тоглож байгаатай ялгаа юу болох билээ. Хөдөөний салаа зам шиг олон янзын чиглэл, тодорхой бус нөхцөлд нүдийг нь боогоод явуулж байгаа хүн шиг л хандаад байвал ямар ч этгээд наашаа зүтгэхгүй шүү дээ. Миний мэдэхийн зарим нэг гадны санхүүгийн байгууллагууд хийхээр ярьж төлөвлөж байсан төслүүдээ зогсоож өөр бүс нутаг руу хөрөнгөө хуваарилж эхэлсэн мэдээтэй байгаа. Шалтгааныг нь асуухаар улс төрийн тогтворгүй, тодорхой бус байдал гэж хариулдаг. Миний хувьд манай зарим нэг улстөрчийг мэдлэггүйдээ биш мэдээлэлгүйдээ, санаатай биш сэтгэлгүйдээ, маргаашийг биш өнөөдрөөр сэтгэж шийдвэр гаргах гээд байна уу даа гэж боддог. Хөндлөнгөөс ингэж ажиглагдаад байдаг. “Шавартай булингартай усыг цэвэршүүлэхийн тулд зүгээр л оролдохгүй хэсэг орхичих” гэсэн хэлц үг байдагчлан нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн дараа сэтгэлгээний шилжилт манай нийгмийн бүх давхарга дээр явагдаж байна гэж ойлгож байгаа. Төрийн эрх нэг намаас нөгөө намд шилжих үйл явц гинжнээс алдуурч буй нохой эрх чөлөө мэдэрч буй шиг байж болохгүй байх л даа. Төрийн түвшинд эрх баригч болон парламентад суудалтай намуудын зорилго, чиглэл, ач холбогдол нийтэд маш ойлгомжтойгоос гадна тогтвортой байхад гадны гэлтгүй дотоодын бизнесийн байгууллагуудад ч чухал. Тухайн нам гэдэг институцийн үнэ цэнэ, эрхэм зорилго, философийг мэдэж байж дэмжих эсэх, гишүүн болох эсэхээ шийдэхээс хэн нэгэн эрх баригчийн цүнхийг барьж гүйснээр, бүх юмных нь бамбай болж жүжиглэх замаар нам, улс төртэй холбогдох ёсгүй мэт. Улс төрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, ёсзүй зэргийн түвшин нь зарим эх оронч төрийн түшээд ба захын хорооллын залхуу архичин хоёрт адилхан л харагдаад байдаг.
-Бизнесийн эрсдэл нь хэмжигдэхүйц, тооцогдохуйц байх ёстой. Тэгж гэмээнэ хөрөнгө оруулагч нар эрсдлээ тооцон мөнгөө халааснаасаа гаргадаг. Эс бөгөөс мөрийтэй тоглоом тоглож байгаатай ялгаа юу болох билээ. Хөдөөний салаа зам шиг олон янзын чиглэл, тодорхой бус нөхцөлд нүдийг нь боогоод явуулж байгаа хүн шиг л хандаад байвал ямар ч этгээд наашаа зүтгэхгүй шүү дээ. Миний мэдэхийн зарим нэг гадны санхүүгийн байгууллагууд хийхээр ярьж төлөвлөж байсан төслүүдээ зогсоож өөр бүс нутаг руу хөрөнгөө хуваарилж эхэлсэн мэдээтэй байгаа. Шалтгааныг нь асуухаар улс төрийн тогтворгүй, тодорхой бус байдал гэж хариулдаг. Миний хувьд манай зарим нэг улстөрчийг мэдлэггүйдээ биш мэдээлэлгүйдээ, санаатай биш сэтгэлгүйдээ, маргаашийг биш өнөөдрөөр сэтгэж шийдвэр гаргах гээд байна уу даа гэж боддог. Хөндлөнгөөс ингэж ажиглагдаад байдаг. “Шавартай булингартай усыг цэвэршүүлэхийн тулд зүгээр л оролдохгүй хэсэг орхичих” гэсэн хэлц үг байдагчлан нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн дараа сэтгэлгээний шилжилт манай нийгмийн бүх давхарга дээр явагдаж байна гэж ойлгож байгаа. Төрийн эрх нэг намаас нөгөө намд шилжих үйл явц гинжнээс алдуурч буй нохой эрх чөлөө мэдэрч буй шиг байж болохгүй байх л даа. Төрийн түвшинд эрх баригч болон парламентад суудалтай намуудын зорилго, чиглэл, ач холбогдол нийтэд маш ойлгомжтойгоос гадна тогтвортой байхад гадны гэлтгүй дотоодын бизнесийн байгууллагуудад ч чухал. Тухайн нам гэдэг институцийн үнэ цэнэ, эрхэм зорилго, философийг мэдэж байж дэмжих эсэх, гишүүн болох эсэхээ шийдэхээс хэн нэгэн эрх баригчийн цүнхийг барьж гүйснээр, бүх юмных нь бамбай болж жүжиглэх замаар нам, улс төртэй холбогдох ёсгүй мэт. Улс төрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, ёсзүй зэргийн түвшин нь зарим эх оронч төрийн түшээд ба захын хорооллын залхуу архичин хоёрт адилхан л харагдаад байдаг.
-Компаниуд нийгмийн хариуцлага гээд янз бүрийн кампанит ажил хийхээс илүү бусадтайгаа шударга өрсөлдөж, луйвар, хулгай хийхгүй бол болох юм шиг ?
-Нийгмийн хариуцлага гэдгийг хамгийн энгийнээр бол бусдад нэмэр болохгүй бол бүү нэрмээс бол гэж би ойлгодог. Нийгмийн хариуцлага гэхээр заавал компани, аж ахуйн нэгжийн хийдэг ч юм биш. Учир нь компани гэдэг хувь нийлүүлэгч, захирлуудын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажилчдаас бүрддэг. Эдгээр субъектууд эцсийн дүндээ бүгд л хувь хүмүүс шүү дээ. Эерэг сэтгэлгээтэй, ёс суртахуунтай, хуулиа даган мөрдөж биелүүлэх ёсзүйтэй хүмүүсгүй компани хичнээн нийгмийн хариуцлага гэж ажиллавал зүгээр л нэг тархи угаасан болхи сурталчилгаа л болно.
-Нийгмийн хариуцлага гэдгийг хамгийн энгийнээр бол бусдад нэмэр болохгүй бол бүү нэрмээс бол гэж би ойлгодог. Нийгмийн хариуцлага гэхээр заавал компани, аж ахуйн нэгжийн хийдэг ч юм биш. Учир нь компани гэдэг хувь нийлүүлэгч, захирлуудын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажилчдаас бүрддэг. Эдгээр субъектууд эцсийн дүндээ бүгд л хувь хүмүүс шүү дээ. Эерэг сэтгэлгээтэй, ёс суртахуунтай, хуулиа даган мөрдөж биелүүлэх ёсзүйтэй хүмүүсгүй компани хичнээн нийгмийн хариуцлага гэж ажиллавал зүгээр л нэг тархи угаасан болхи сурталчилгаа л болно.
Жишээ нь, Э.Бат-Үүл хотын даргын ажлаа сайн хийж байна гээд бараг ихэнх хүмүүс дүгнэж байгаа. Сайн анзаарвал нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр явуулах, зөвшөөрөлгүй барилга барихгүй байх гээд бүхий л шийдвэр, тогтоолууд нь өмнө гарсан л байдаг. Гол нь бид түүнийгээ хэрэгжүүлдэггүй, хуулиа мөрдөггүйд л байж. Үүнийг нь хүчлээд мөрдүүлээд эхлэхээр үр дүн нь илт мэдэгдэж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлага гэж реклам хийж мөнгө цацаж байснаас хуулийн хүрээнд хийж чадах юмаа дор дорноо тултал нь сайн хийж, тэр чинээгээр олон ажлын байр бий болгож, тэр чинээгээр улсад татвар төлж чадаж байвал жинхэнэ утгаараа нийгмийн хариуцлага биш гэж үү. Ажилчдынхаа цалинг хугацаанд нь тавьж чадахгүй, авилга өгч, бусдыг луйвардаж мөнгө олж байгаа бол тэр компани яав ч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч биш. Түүнтэй адилхан ажил хийж улсад татвар төлж үзээгүй, бусдын өмнөөс байг гэхэд өөрийнхөө төлөө гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж чаддаггүй, зориггүй хувь хүмүүс бол бас л нийгмийн өмнө хариуцлагагүй бөгөөд нэмэргүй этгээд болон хувирч байгаа юм. Зөв боловч хэцүү шийдвэрийг гаргаж чадах чадвартай бөгөөд зоригтой хувь хүмүүс бизнес болон улс төрийн тавцанд арай л цөөдөөд байна уу даа гэж бодогддог.
Манай нийгэмд гэхэд “проблем” нь байгаад гол нь биш тухайн асуудал буюу асуудалд хандаж буй хүмүүсийн хандлагаас л бүх юм хамаараад байгаа юм шиг. Ухамсар сайтай, нийгмийн идэвх өндөр, бизнесийн өндөр ёсзүйн стандарттай иргэдтэй болсон цагт хөгжлийн асуудал “проблем” байхаа аяндаа болих биз ээ.
-Дэлхийд алдартай “Моторола” компани ажилчдынхаа сургалтанд зориулсан нэг ам.доллар бүртээ ажлын бүтээмжийг 30 ам.доллараар өсгөж байдаг та хэлж байсан. Манай дотоодын компаниуд энэ тал дээр учир дутагдалтай. Хэдийгээр ашиг олох зорилготой ч гэсэн түүнийг олоход хамгийн их үүрэгтэй оролцох хүн нь ажилчид гэдгийг хатуу баримтламаар юм?
-Одоог хүртэл аливаа сургалтыг манай ихэнх компаниуд шагнал байдлаар ажилчдадаа хуваарилж шийдээд байх шиг нь анзаарагддаг юм. Ялангуяа, гадаад улс руу сургалтанд явна гэдэг нь нэр хүнд бүхий шагнал гэж аль аль нь ойлгоод байдаг. Уг нь сургалт бол шагнал бус шаардлага байх ёстой биз дээ. Шагнуулаад, гадагшаа сургалтанд явж буй тэр хүмүүстэй тааралдаж байхад очоод сургалтандаа суухгүй казино тоглоод, дэлгүүр хэсээд л явчихдаг юм билээ. Тийм хүмүүстэй ямар юмных нь ажлын бүтээмж ярих вэ дээ. Иймээс тэр бүр шилдэг мэргэжилтэн биш харин зөв хүнтэй хамтран ажиллах ерөнхий хандлага бизнест харагдаад эхэлсэн. Шилдэг болгон зөв байдаггүй, харин зөв хүмүүс амархан шилдэг болдог учраас тэр. Тиймээс ажилчидаа ямар хүмүүсээс бүрдүүлж чадаж байгаагаас тухайн компанийн үзүүлэлт хамаарахаас гадна мэдээж зөв хүмүүст ямар гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын систем хэрэглэж байгаа нь ч шууд нөлөөлнө.
-Одоог хүртэл аливаа сургалтыг манай ихэнх компаниуд шагнал байдлаар ажилчдадаа хуваарилж шийдээд байх шиг нь анзаарагддаг юм. Ялангуяа, гадаад улс руу сургалтанд явна гэдэг нь нэр хүнд бүхий шагнал гэж аль аль нь ойлгоод байдаг. Уг нь сургалт бол шагнал бус шаардлага байх ёстой биз дээ. Шагнуулаад, гадагшаа сургалтанд явж буй тэр хүмүүстэй тааралдаж байхад очоод сургалтандаа суухгүй казино тоглоод, дэлгүүр хэсээд л явчихдаг юм билээ. Тийм хүмүүстэй ямар юмных нь ажлын бүтээмж ярих вэ дээ. Иймээс тэр бүр шилдэг мэргэжилтэн биш харин зөв хүнтэй хамтран ажиллах ерөнхий хандлага бизнест харагдаад эхэлсэн. Шилдэг болгон зөв байдаггүй, харин зөв хүмүүс амархан шилдэг болдог учраас тэр. Тиймээс ажилчидаа ямар хүмүүсээс бүрдүүлж чадаж байгаагаас тухайн компанийн үзүүлэлт хамаарахаас гадна мэдээж зөв хүмүүст ямар гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын систем хэрэглэж байгаа нь ч шууд нөлөөлнө.
Ярилцсан Г.МӨНХДЭЛГЭР
Thursday, 4 October 2012
Pre-paid society
Урьдчилсан төлбөрт
нийгэм
Эхлээд мөнгөө төл,
дараа нь үйлчилгээгээ ав гэдэг сонгодог зарчим бий. Хүний нийгэм тэр чигээрээ
итгэлцэл дээр суурилдаг мэт боловч үл итгэлцэх байдалд орохгүйн тулд, түүнээс
үүдэн гаран эрсдэл ба хариуцлагаас зайлсхийхийн тулд бид өөрөө өөрсөддөө асар
их хэмжээний нэмэлт зардлыг гаргаж байдаг. Жишээ нь: эскроу данс, хариуцлагын
даатгал, хяналтын асар үнэтэй системүүд, банкуудад хүртэл тусгай сейфний хүртэл
үйлчилгээ гараад удаж байнам. Зарим нөхрүүд, эхнэрүүд гэр бүлийн хүнээсээ
байрны ордероо нуудаг юм гэсэн.
Холливүүдийн киног
харж байхад тухайн хүний бүртгэлийн дугаарыг нь мэдэж аваад л ерөнхий
системээсээ гэрийн хаяг, утасны дугаар, банкны данс, эзэмшиж буй хөрөнгүүд, гэр
бүлийн байдал энэ тэрийг нь шууд мэдээд байдаг. Монголд зам дээр нэг осол гарч
хүн эндлээ гэхэд сонин дээр зургийг нь тавихаас наагуур болж байж уг хүнтэй
холбоотой мэдээллийг цуглуулан барин гэрийнхэнтэй нь холбоо барьж байна.
Эрнандо дэ Сото хэмээх эдийн засагч
ирээд 800 гаруй хүн дээр түүвэр судалгаа хийснийхээ дараа 7,5 тэрбум ам.долларын хөрөнгө
бүртгэлгүйгээр монголчуудын гарт байгааг гаргаж ирсэн. Энэ нь
сая Худалдаа Хөгжлийн Банкны бондоор босгосон мөнгөнөөс 25 дахин их мөнгө буюу
ирэх 5 жилд Монголд хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалт, их бүтээн байгуулалтын
төслүүдийн нийт өртгийн даруй 10 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Саяхан хөрөнгө, орлогоо мэдүүлгээ бөглөхгүй ээ гээд
ажлаасаа нилээд хэдэн төрийн албан хаагч гарсан байна билээ. Энэ мэт нийлсэн далд
эдийн засгийн хувийг оруулбал Монгол улсын алдагдсан боломжийн өртөг хэдэд
хүрэх бол? Нийгмийнхээ бүхий л баялагийг үнэлэхийн тулд бүхий л
зүйлс бүртгэлтэй байх ёстой ба бүртгэл нь байнга шинэчлэгдэж байх ёстой.
Хамгийн чухал зүйл нь
мундаг мэдээллийн сан, систем байж болох ч тухайн системд эргэлдэж буй мэдээ нь
өөрөө нь зөв буюу бодитой байх ёстой. Эс бөгөөс морь унасан толгойгүй хүнээс
ялгаагүй болно. Саяхан Оюу толгойн төслийн баг ашигт
малтмалын экспортын судалгаа хийх гээд толгой нь эргэж дууссан сурагтай байна
лээ. Учир гэвээс гаалийн мэдээ, компаниудын мэдээ, тээврийн мэдээнүүд нь эрс
зөрөхөөс гадна хилийн боомтууд дээр али алийнх нь тооцоонд ороогүй хэдэн мянган
тонн ашигт малтмал хэвтэж байх юм гэнэ. Түүнчлэн та нар өөрсдөө туршаад
үзээрэй. Бараг аль ч Монголын арилжааны банкны 5 өөр салбараас 5 өөр
бүтээгдэхүүнийг нь авбал та 5 удаа яг ижил хувийн материалаа бэлтгэж өгнө.
Төлбөрийн картын хугацаа нь дуусаад хугацааг нь сунгуулаад шинээр хэвлүүлж
авахад хүртэл Монголын топ банк дахин материалаа бүрдүүлж ир гэх жишээтэй. Үхсэн
баасных нь 100% онлайн банк. Онлайн гэдэг үг зөвхөн гүйлгээ хийхэд л хамаатай
гэж ойлгосон хэвээр л бололтой юм билээ.
Барууны үйлчилгээний
байгууллагуудад data mining гэсэн мундаг ойлголт байна. Үүнийг дагаад иргэд,
байгууллагын иж бүрэн мэдээлэл цаг, минут тутам шинэчлэгдэж байдаг. Ач
холбогдол нь тухайн хүнийг юу хийсэн гэдгийг нь мэдэхээс гадна тухайн хүн юу
хийж бүтээх чадвартай, эсрэгээр юуг нураах буюу ямар төрлийн эрсдэлтэй гэдгийг
нь хоромхон зуур мэдээллийг нь хараад дурын хүн дүгнэлт хийж боломжтой.
Үүгээрээ нэг хүний хийсэн балгийг арван хүн үүрэхгүй, нэг хүний хийсэн гавъяаг
хоёр хүн хүртэх боломжийг нийгмийн харилцаанд орж буй бүхий л субъектуудад нээж
өгч байдаг мэт. Баруунд цалингаа картаар авдаг нөхөрт жилийн дараа банкнаас
алтан карт олгож, дахиад жилийн дараа шууд автоматаар зээлийн эрх нээж өгч байх
жишээтэй. Хамгийн гол нь нөгөө нөхөр тогтмол ажилтай, орлоготой л байх ёстой.
Нийгэм хөгжихийн
хирээр эхлээд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагч нартаа хүргээд дараа нь
төлбөрөө нэхэмжилж авдаг ерөнхий хандлага байна. Хэн ч мэдэхгүй нөхөрт мэдээж
бүтээгдэхүүнээ тэр болгон дараа тооцоогоор өгдөггүй. Олны танил хүнд өгөөд
өнөөх нь алга болсон ч мэдээллийн сангаараа дамжин тухайн хүнийг ямар ч
төвөггүй олоод авчихна.
Өөрөөр хэлбэл эдийн
засгийн хөгжлөөс илүү нийгмийн хөгжлөөс хамаарч хүмүүс, компаниуд дараа
тооцоогоор буюу дараа төлбөрөө хийх хандлага руу шилждэг бололтой. Ухаан нь
шилжилтийн ороо бусгаа үед худалдан авагч нь ч тэр, худалдагч нь ч тэр “нэг
удаагийн” үйлчилгээн дээр дулдуйдаж богино хугацаанд өндөр ашиг, эрсдлийг авч
хүлээхэд бэлэн байдаг. Ам мэхээр барилддаг бөхчүүд болон аман гэрээгээр
тохиролцдог бизнес хол явахгүй ээ гэсэн үг. Харин хэд хэд унаж босоод хаширсаны
дараа хэн ч гэсэн тогтвортой бизнесийг хүсэх агаад найдвартай орлоготой байхын
тулд найдвартай харилцагчтай байх ёстой болох аж.
Бизнесийн байгууллага
ямар ч төрлийн шийдвэр гаргахдаа мэдээж хамгийн эхний шалгуур нь өгөөж, үнэ
цэнэ, ач тус буюу эдийн засгийн голцуу хүчин зүйлс байна. Хоёр дахь гол хүчин
зүйл нь уг арилжаа, гүйлгээ, үйлдэл нь хуулийн хүрээнд багтах ёстой. Үүний
нөгөө талд хувь хүн ч гэсэн цалин авахын тулд чанартай сайн ажиллаж үр дүн
гаргах ёстой. Үр дүн гаргахын тулд мөн л хуулийн хүрээнд шударгаар хөдөлмөрлөх
ёстой. Энэхүү эдийн засгийн болон хуулийн хүчин зүйлсийг тал талдаа ягштал
мөрдөөд эхэлбэл аяндаа дараа төлбөрт нийгмийн үндэс суурь нь бүрдэх биз ээ. Энэ
нь цаашилбал эдийн засаг ба хуулийн хүчин зүйлсээс илүүтэйгээр ёс суртахууны
болон сайн дурын үндсэн дээр шийдвэр гаргаж ганцхан өөрийнхөө өмнө бус өрөөлийн
өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг.
ДНБ-ийг улс орны эдийн
засгийн хэмжүүрээр голцуу сонгож авдаг бол нийгмийн хөгжлийн ерөнхий албан бус
хэмжүүрийг замын хөдөлгөөний соёл (хууль биш шүү) ба нийт гар утас хэрэглэгч нарын дараа
төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгч нарын харьцаагаар тооцож болох мэт.
Японд жишээ нь нийт гар утас хэрэглэгч нарын 95% гаруй нь дараа төлбөрт бөгөөд
жуулчид, түр хугацаанд оршин суугч гэх мэт нь л дараа төлбөрт утас хэрэглэдэг
юм билээ. Ер нь бол нэг ажилгүй "баагий" албатай юм шиг гар утас авч хэрэглэчихээд төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарч төлбөр өндөр байна, шулуулж байна гэж жагсаал хийх эрхтэй л дээ...
Wednesday, 29 August 2012
Vulture
Тас
Санхүүгийн хямрал нь
далд болон ил эдийн засгийн зөрүүг бага ч болов багасгах давуу талтай. Үүнийг
онигоороо тайлбарлаж болох. Хэсэг найзууд наргиж байгаад хоолонд орох болжээ.
Хоолоо захиалаад тооцоогоо хийх гэтэл хэн ч надад мөнгө байхгүй гээд мөнгө
гаргасангүй. Хоолоо идэж чадалгүй зоогийн газраас гараад замдаа юунаас ч юм
болж муудалцаад бүгд халамцуу байсан тул цагдаад баригдан эрүүлжүүлэхэд оров.
Эрүүлжүүлэхэд орохдоо бүгд халаасаа нэгжүүлж бүртгэл хийлгэтэл бүгд ил болон
далд халаасандаа багагүй хэмжээний мөнгөтэй байж бие биенийхээ өмнө шившиг
болсон гэдэг.
Энэ оны эхний хагас
жилийн байдлаарх банкуудад буй аж ахуйн нэгжүүдийн хадгаламжийн хэмжээг бүртгэлтэй
буй 66.000 компанид тэгшитгэн хуваавал нэг компани 30 тэрбум төгрөгийн
хадгаламжтай байхаас гадна иргэдийн хадгаламжийг хүн амын тоонд шууд тэгшитгэн
хуваавал иргэн бүр ойролцоогоор банкинд 1 сая төгрөгийн хадгаламжтай байна.
Өөрөөр хэлбэл банкуудад буй 4.3 триллион төгрөгөөс хувь иргэдийн хадгалж нь 2.8
триллон төгрөг байна. 2 гаран тэрбум ам.доллар гэсэн үг. Түүнчлэн Монголын
банкуудад байршиж буй хадгаламжийн хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 26%-р
өсч 4.3 их наяд (trillion) төгрөгт хүрсэн байна. Иргэд болон байгууллагуудын
гудас болон сейфэн доторх мөнгө үүнд ороогүй байгаагаас гадна манайхны гадаадад
байршуулсан мөнгөний дүн ч үүнд ороогүй байгаа. Яаж бид бүхэн ийм хуримтлалтай
болов?
Чөлөөт эдийн засаг
бүхий тогтолцоонд шилжээд бид даруй 20 гаран жил болж буйн илрэл болж Монголын
томоохон компаниудын үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой шил дарааллан болж
байна. Зуу зуун жилийн настай барууны компаниудтай харьцуулахад 20 жил гэдэг
бол хүнээр бол шилжилтийн нас нь болов уу. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны
эхэн үед манай бизнесменүүдийн хувьд ганзагын наймааны алтан үе гэгддэг хугацаа
нь бизнес, арилжааны ертөнцөд хөлөө олох гол хөшүүрэг болсон болов уу. Энэ үед торноос суллагдсан шувуу шиг л хувь
хүмүүс, за үсрээд л гэр бүлийн хүрээнд чухам өөрсдийн зөн совин, хүсэл
тэмүүлэлдээ хөтлөгдөн юуг, яаж хийх вэ гэдэг асуултын хариуг олохоор дор бүрнээ
хөдөлж эхэлсэн.
Компаниудын амьдралын
мөчлөгийн дараагийн үе нь ХЭАА, нөхөрлөл, хоршоод үүссэн үеэс эхэлсэн гэж хэлж
болно. Энэ үед хүмүүс илүү хоорондоо хамтран ажиллах, харилцан итгэлцэх
байдлаар багаар ажиллаж бие биенийхээ дутууг нөхөж, байгууллагын онолоор бол
функциональ хуваарилалтыг хийж эхэлж байжээ. Энэ үеийн бизнесийн гол зорилго нь
яаж хурдан өсөлт хийх вэ, яаж хурдан бизнесээ томруулах вэ гэдэг дээр төвлөрч
байсан ба өмч хувьчлал нь энэ үеийн циклийн гол импактад тооцогдох байх.
Харин эдийн засгийн өсөлт,
хямралын энэ үед Монголд бүртгэлтэй байгаа 60 гаран мянган аж ахуйн нэгжүүдийн
гол зорилго нь санхүүгийн удирдлагаар дамжуулан бизнесээ хэрхэн хянах, хэрхэн
нэгдсэн төлөвлөлтөнд оруулж базах вэ гэдэг дээр байгаа байх. Өөрөөр хэлбэл
хяналт, хяналт, бас дахин хяналт.
Нарийн анзаарч харвал
дээрх дурдсан бүртгэлтэй олон аж ахуйн нэгжүүдийн нилээд хэд нь зөвхөн дотоод
төдийггүй гадаад зах зээлийн орчинд тохируулан маркетинг болон хөрөнгийн
удирдлагыг хэрэгжүүлээд эхэлсэн байна. Ихэнх групп компаниуд өнөөдөр 5-9
бизнесийн үндсэн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас салбарын орлого
ба зах зээлийн өсөлтөөс илүү оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөж дээр түлхүү
төвлөрч эхэлсэн. Энэ ч шалтгаанаар томоохонд тооцогддог групп компаниудын зарим
нь үндсэн бус элдэв бизнесээсээ гарч, цөөн хэдэн болон үндсэн бизнес дээрээ л
төвлөрөх хандлага харагдаж байна. Байгууллагын амьдралын мөчлөгөөр бол энэхүү
үе шатыг тогтворжилтийн үе гэнэ. Улс харин эсрэгээр эдийн засгийн солонгоржилт
гэдэг бодлогыг түлхүү ярьж эхэлж байх жишээтэй.
Дахиад л дээр дурдсан
компаниудаас цөөн хэд нь өрсөлдөх давуу талаа олж авах, олж авсанаа
баталгаажуулж салбар дахь байр сууриа батжуулах зорилгоор стратегийн түвшний
удирлагыг хийгээд эхэлсэн буй. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд зарим групп компаниуд
өдий хүртэл авч явж ирсэн гэр бүлийн бизнесээ задлах, хамтрагч нар салж тусдаа
гарах, бүтэц болон өмчлөлийн өөрчлөлт хийх, стратегийн хөрөнгө оруулагч нарыг
гаднаас оруулж ирэх зэрэг үзэгдлүүд анзаарагдаж байна. Үр дүнд эдгээр
компаниудад бизнесээ өргөжүүлэн гадаад зах зээл рүү тэлж гарах, олон улсын санхүүгийн
захаас харьцангүй хямд санхүүгийн эх үүсвэр босгох боломж гарч байна. 2011 оны
улсын төсвийн татварын орлогын 72%-ийг бүрдүүлээд байгаа топ 100 компаниудын цөөн хэд нь стратегийн удирдлагаар дамжуулан
компанийн бизнес ба санхүүгийн тогтвортой байдлыг эдийн засгийн ороо бусгаа энэ
үед хангахын тулд бусдаасаа нилээд ахисан түвшинд ажиллаад хэдийнээ эхэлжээ. Өөрөөр
хэлбэл өмчийн эзэн бүгдийг мэддэг,
хийдэг ХЭАА биш хувьцаа эзэмшигчид компанийг өмчилж, ТУЗ нь компанийг засаглаж,
гүйцэтгэх удирдлага удирддаг сонгодог тогтолцоо руу хүссэн хүсээгүй бид
алгуурхан боловч явж байна.
Ямар ч хувь хүн,
байгууллага, улсын хувьд аливаа юмыг ойлгож байж хийх, эсвэл бусдыг шууд
дагалдан дуурайх, эсвэл өөрсдөө хийж үзэж байж туршлагажих гэсэн ерөнхийг
гурван тохиолдол байдаг. Өнгөрсөн 20 гаруй жилүүдийг гүйлгээд харвал бид аливаа
юмс үзэгдэл гэх нь хаашаа юм ойлголтыг зөрүүнээс салаагүй л байна. Салтлаа бас
овоо хэдэн жил болохоор ч байна. Нөгөө талаасаа бусдыг шууд хуулбарлан дууриаж
өсөж хөгжинө гэдэг нь ч зарим зүйл дээр баталгаагүй болж байна. Иймээс хамгийн
эрсдэл өндөр нөхцлөөр буюу өөрсдөө өөрсдийнхөө хүсэл, чадлаар хийж “шууд хийх”
л хандлага хаа сайгүй хүчтэй анзаарагдаж байна. Гэхдээ энэ процесс дунд free
riders, short termism, hot money, responsible leadership,
ethical choice зэрэг хувь хүн, компанийн хүрээнээс гадна төрийн бодлогын хэмжээнд зохицуулах
шаардлагатай асуудлууд, эрсдлүүд байгаа.
Тас хэмээх том бөгөөд
сүртэй шувуу байх. Гэвч жаахан өөлбөл өөрөө ан хийхээсээ илүү бусдын барьсан
бэлэн олз дээр ирж ходоодоо дүүргэдэг аж. Гэхдээ л экологи талаасаа байгаль
цэвэрлэж байдаг ачтай амьтад. Дарвины онолоор бол хүчтэй, хурдан, чадалтай нь
шигшигдэн дараа дараагийн үеэ төрүүлэн чадавхижиж байдаг байгалийн шалгарлын
зүй тогтол буй аж. Харин хүний нийгэмд булчингийн хүчээр бус ухааны цараар
асуудлыг шийдээд олон мянган жил болж байгаа мэт боловч зарим үед биеийн хүчээр
шийдсэнээс долоон дор шийдэл, шийдвэрүүд гарсаар л байна.
Иймээс дээрх асуудлуудыг
цогцоор шийдэхийн тулд бид төрийн засаглал ярихаасаа илүү намуудын засаглал, компанийн
засаглал гэхээсээ илүү өмчлөгч гэр бүлүүдийн засаглалын асуудлуудыг нухацтай
ярилцаж тунгаан хэрэгжүүлэх цаг айсуй.
Дээрээс нь халамж
тусламж биднийг хол явуулахгүй гэдгийн жишээ нь Африк тив. Африкийн улсууд өнгөрсөн
42 жилийн хугацаанд нийт 568 тэрбум ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж
гаднаас авсан боловч нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтийн хэмжээ нь 0% байх юм.
Эцэст нь хэлэхэд
бидний агаа, эгээ, заримынх нь аав ээжүүд маань шагшин ярьдаг ганзагын наймааны
алтан үе ард хоцорч магадгүй түүний хоёр дахь давалгаа буюу боломж нь нэмүү
өртөг ба оюуны баялаг бүтээж ашиг олох алтан үе залуус бидний өмнө аль хэдийн
ирээд байнам. Аливаа компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга, гишүүн болох
тийм ч хүнд биш. Харин болсон хойноо тас шувуу шиг бусдын барьж хаясан сэгээр
хооллон голоо зогоох бус бодитоор биет болон биет бус баялаг бүтээж, бусдын өмнө хариуцлагатай манлайлал үзүүлнэ гэдэг нь том даалгавар мэт.
Subscribe to:
Posts (Atom)