Wednesday, 17 September 2008

Couldn’t repair your brake? Please make your horn louder then!

Views

Дутагдлаа засаж чадахгүй бол түүнийгээ ядаж мэдрэх

Энэ оны эхэнд байх аа, нэгэн хурал дээр илтгэл тавьж байсан УИХ-ын гишүүн Амаржаргал дараах ишлэлийг хэлж байсан юм.

Bachelor буюу Бакалаврын зэрэгтэй хүн бол юу хийх гэж байгаагаа мэддэг хүн

Master буюу Магистрийн зэрэгтэй хүн юмыг яаж хийх гэж байгаагаа мэддэг хүн

Ph.D буюу Доктор хүн тухайн юмыг яах гэж хийж байгаагаа мэддэг хүн гэж.

Эрдмийн зэрэг цол нь хэдий цаас ч гэсэн тухайн хүний эзэмшсэн мэргэжил, мэдлэгийг олон түмний өмнө баталгаажуулдаг чухал зүйл мөнөөс мөн. Харин ийм “цаас” аваагүй байж авсан юм шиг аяглаж загнадаг хоосон толгойтой нөхдүүдтэй нэг бус тааралдаж байлаа. Миний өмнөх ажил олгогчийн үед Улсын мэргэжлийн хяналтын газраас их, дээд сургуулийн дипломын шалгалт ирж хийгээд явахад хэд хэдэн залуучууд бүлтэгнээд л үлдэж билээ. Гэхдээ тэгсэн ч тэгээд ажилдаа үлдсэн ш д. Шал утгагүй. Сая УИХ-д дэвшээд эрхэм гишүүн болдог Г.Баярсайхан гээд хүнийг бас хуурамч дипломтой байсан, тэр сургуульдаа огт сураагүй гээд л шуугиад байсан.

Дэлхийд алдартай тэрбумтан, саятан хүмүүсийн намтрыг хараад байхад дийлэнх нь огт сургууль соёл төгсөөгүй хар багаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хүмүүс байсан. Нөгөө ямар эмчээс ямар чавганц нь дээр гэж ярьдаг билээ тэрэн шиг. Дээрх ишлэлийг заавал доктор болсон хойноо хүн мундаг болж, хамаг юмны учрыг нь олж, хужрыг нь тунгаадаг гэж ойлгох шаардлагагүй бөгөөд гол мессеж нь хүн болгон өмнөх ажлаа ер нь яах гэж хийгээд байгаа билээ гэдгээ ойлгоод, мэдрээд, дурлаад, шамдаад хийвэл юун доктор, шууд Нобелийн шагнал авахад ч ойрхон буй гэдгийг Түвшинбаяр, Бадар-Ууган хоёр баталчихаад байна. Гол нь чин сэтгэл, дур сонирхол, мэдрэмж л байхад заавал үнэтэй их дээд сургууль төгсөх албагүйгээр тухайн салбарын од болох ч боломжтой. Хэд хоногийн өмнө Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны “Олон улсын санхүүгийн зах зээл” сэдэвт мэргэжлийн сургалтанд сууж бузгай мэдээлэл авлаа. Олон улсад нэртэй трейдэр, дилерүүдийн зарим нь эмч, багш гэх мэтчилэн хаа хамаагүй мэргэжлийн хүмүүс байдаг гэх. Өөрөөр хэлбэл тэд хийж байгаа ажилдаа үнэнхүү дур сонирхолтойгоос гадна тухайн ажлыг яах гэж хийж байгаагаа маш сайн мэдэж буй хэрэг юм. “Practice makes perfect” гэдэг үгний бодит гаргалгаа юм даа.

Хүний ухамсарт амьдралын бараг 1/3 нь ажил дээр өнгөрдөг. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас “хумсалж” буй энэ их хугацааг өнгөрөөж байгаа офис, хийж байгаа ажлаасаа хүн кайф авч, аз жаргалыг мэдэрч байх ёстой. Ингэхийн тулд би яагаад чухам энэ ажлыг, ямар үр дүнтэйгээр, яах гэж хийгээд байгаа билээ хөө гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Огт торолгүйгээр хариулж байвал та цагаа дэмий үрээгүй бололтой. Харин чадахгүй бол дуут дохиогоо зоригтой хангинуулан бусаддаа мэдэгдэж алсын хараатай амьдрах ёстой бус уу. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл дутагдлаа эртнээс мэдээд засаад явсан хүн амжилтанд хүрэхэд ойрхон байдаг байх. Иймээс өөр өөрийн түвшиндээ зоригтой шийдвэр гаргаад хариуцлагаа хүлээгээд явахад л болчих гээд байгаа юм даа уул нь. Харин бусад хүмүүс нь тухайн хүний амжилтыг нь хуваалцах гэж улайрахаасаа илүү хариуцлагыг нь хамтдаа үүрэх гэж зүтгэхэд л хүмүүний заяа оршдог буй заа.

3 comments:

gegeen said...

saihan doo. amitan hunii aldaa dutagdaliig ni bas ashtaihan helj oilguuldag bolchih yumsaan. yaval deer ve. ard tumneeree suraltsval zohih yums gej bas baigaad baishdee. hehe.

B31 said...

МТ салбарт гэхэд л өнөө цагийн 4 том төлөөлөгчид бүгд дээд боловсролгүй хүмүүс байдаг сонин баримт бий шүү дээ. MS's Bill Gates, Apple's Steve Jobs, Dell's Michael Della and Oracle's Larry Ellison. Ер нь өнөөгийн мэдээлэл олж авах өргөн боломжтой цаг үед тухайн чадварыг өндөр түвшинд сурахын тулд заавал сургуульд сурахын ач холбогдол багасч байгаа юм шигээ

Anonymous said...

Товчхон мөртлөө гайхалтай тэмдэглэл болжээ.