Views
Стандарт
Google-дэж үзээд "Standard - A method, procedure, or measurement that is widely accepted as being the best available” гэсэн гол тодорхойлолтыг оллоо. Үүнийг “Бусад шийдлүүдээсээ хамгийн сайн, шилдэг гэж үнэлэгдэн нийтээрээ дагаж мөрдөхөөр зөвшөөрөгдсөн арга, үйл ажиллагаа, хэмжих хэрэгслийг стандарт гэнэ” гэж хар үгээр орчууллаа.
Мэдээлэл гэдэг зүйлс дэлхий байтугай гариг эрхэс хооронд зорчиж эхэлсэн, өдрөөс өдөрт “хавтгайрч” буй орчин ертөнцөд та бид амьдарч байна. Бидний эргэн тойрон эргэлдэж буй бүх мэдээллүүд бараг нэг стандартад орсон байна. Бичлэгийн агуулга, бүтэц, хэллэг, байршил, давтамж гэх мэтээрээ. Сонингууд хүртэл хар, шар гээд зорилтот зах зээлээрээ дагнаад стандарт болчихсон байна. Харин энэхүү “стандарт” мэдээ, мэдээллийг хэн нь ямар өнцгөөс харж шийдвэр гаргаж байгаа нь л та бидний ялгаатай талыг харуулж буй хэрэг. Зарим нэг нь өө, ёстой сайхан мэдээлэл байна гэж байхад нэг хэсэг нь цаг, цаасны гарз гэхэд нөгөө хэсэг нь ёстой санал нийлэхгүй гээд маргалдаж мэтгэлцэх жишээтэй. Харин стандартаа барьж бичээгүй мэдээ, тайланг уншихаар ямар их нерв барагдаж, цаг хугацаа алддагийг дан ялангуяа санхүүгийн салбарт ажилладаг хүмүүс сайн мэдэж буй.
Яг дээрхтэй адилхан аливаа бизнесийн байгууллагуудын хувьд хоорондоо ялгагдах юм тун чиг ховордож буй. Жишээ нь, барилгын компани гэхэд адилхан нь хэдэн өрөө байруудыг давхараар нь тусгаарлан, лифть, машины зогсоолын хамт стандартын дагуу барьж буй. Гэтэл яагаад Жигүүр Гранд хамгийн нэг хүндтэй хэвээр байсаар байна? Учир нь одоо манай улсад мөрдөгдөж буй барилгын материал, эдлэхүүн, техникийн шаардлага болон турших аргын 250-д үндэсний стандартыг л хамгийн гайгүй мөрддөг учраас.
Монгол Улсад нийт 5300 стандарт мөрдөгддөг юм байна. Үүнээс 360 нь барилгынх байдаг юм байна. Монголд 650 гаруй хүнсний стандарт байгаад байна аа ард түмээн. Үүнийг мэдсэн бол хоол, архинд хордож нас барсан хүмүүсийн сүнс нь хүртэл гомдож байгаа байх аа. Тэр байтугай “Стандартчилал, хэмжилзүйн төв”, “Улсын мэргэжлийн хяналтын газар” гэсэн том байгууллагууд хүртэл байдгаас дэлхийн ард түмэн маань “Дэлхийн стандартчиллын өдөр”-ийг хүртэл бий болгосон байдаг юм байна. За тэгээд цаашилбал, шүүх, цагдаа, шорон, эрүүлжүүлэх гээд хүчний байгууллагуудыг дурдаж болохоор байна. Олон улсын түвшинд ISO гээд цуврах байх.
Банкуудын хувьд ч ялгаагүй жишээ нь, хадгаламж нээлгэнэ гэдэг нь нэг л стандарт процедур. Очно, мэдээлэл авна, хүү, шимтгэлийн нөхцөлтэй нь танилцана, гэрээ байгуулна, мөнгөө хийнэ, хадгаламжийн дэвтрээ авна. Яг дэвтрээ авсаны дараа нь тухайн харилцагчыг үдээд гаргаж байна уу, өшиглөөд гаргаж байна уу гэдгээрээ тухайн банкууд ялгагдах жишээтэй. Өөрөөр хэлбэл харилцагчийн үйлчилгээний стандарт.
За тэгээд цаашилбал эрүүл ахуйн шаардлага, стандартаа мөрдсөн бол Азийн Чоно компаниас болж тэр олон хүн үхэхгүй байх байлаа, SS клубт тэр олон хүн хордохгүй байлаа. Жолооч нар дүрэм, стандарт, соёлынхоо дагуу яваад байвал замын осол байтугай, түгжрэл ч гэсэн ямар ч асуудал биш мэт. Бензинийн үнэ өсч буурч буй өнөө үед хувийн машинтай халтуур хийдэг нөхдүүд байтугай албан ёсны таксины компанийн жолооч нар хүртэл амандаа хэлсэн тоог хэлж явж байна аа. Тоолуурын заалт нь үнэн ажиллаж байгаа гэдэг нь тун бүрхэг, хянадаг хүн, тогтолцоо ч байхгүй. Харин миний бүдүүн ч гэхэд хэцүү бак ч гэхэд хэцүү нэгэн найз маань нэгэн дураараа авирладаг таксинцарын жолоочонцорыг болгоод өгсөн байна лээ.
Хүмүүсийн хоорондын харилцаа ч гэсэн дээрхтэй агаар нэгэн. Хэлсэн бол хийдэг, амласан бол биелүүлдэг, цаг болзсон бол цагтаа ирдэг амьдралын нийтлэг стандартуудыг мөрдөж заншихгүйгээр хоорондоо баг болж ажиллана гэдэг нь туйлын хүнд. Нөгөө талаасаа хүмүүс нь гэсэн өөрсдийн хийх ёстой ажил, үүргийн минимум стандартыг заавал мэддэг байх ёстой. Эрхийн стандартаа мундаг мэдээд байх шиг байгаа юм. Усны гол суваг дээр баригдсан гээд байгаа Баян Монгол хороолол, Онцгой байдлын Даш генерал, сайд асан Отгонбаяр, нийгмийн даатгалын газрын Эрдэнэ гэсэн хүмүүсийн хийсэн үйлдэл “стандартын дагуу” байсан уу бус байсан уу гэдгийг ”стандартын дагуу” шүүн мэдэх үйл ажиллагаа одоо ид явагдаж байна. Үр дүн нь тун гайхалтай гарах бий вий.
Манайх шиг ороо бусгаа улсад нийгэм дэх асуудал бүр болохгүй томоохон, глобаль асуудлууд дээр төрөөс техникийн зохицуулалт хийж багахан хүч хэрэглээд байх шиг байгаа юм. Харин ёс суртахуун бүхий соёлтой нийгэмд стандарт гэдэг зүйл нийгмийн бүхий л салбарт бичигдээгүй хууль хэлбэрээр оршин иргэдийнх нь дунд сайн дураар мөрдөгддөг юм шиг байгаа юм.
Юу хэлэх гээд байна вэ гэвэл бид аз жаргалтай, сайн сайхан амьдрахад нэг их шинэ санаа санаачлага, асар их хэмжээний хөрөнгө оруулалт, дүрэм журам шинээр нэмэх шаардлагагүй. Харин одоо байгаа хэдэн стандарт, шаардлагаа л дор бүрнээ ягштал биелүүлэхэд “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн брэнд нэрээ та бидэнд шууд алдана доо. Эргээд эргэн тойронд байгаа стандарт бус хүмүүс, байгууллагуудтай харьцахгүй байхад л болоо биш үү? Нэг их удалгүй тэд дампуурах нь дампуурч, ухаарах нь ухаарах биз. Харин үүний тулд бид нар бултаараа энэ стандарт гэдэг юмыг мэдээд, мөрдөж, бусдыгаа шахаж шаардаж явах ёстой болоод байна даа хөө. Өөрөөр хэлбэл хяналт, хариуцлага гэсэн үг. 1000-ын архи битгий авч уу л даа, ямбий таксинд битгий суу л даа. Эргээд чанартай юм хэрэглэхийн тулд өөрөө эхлээд бүх хүнтэй чанартай харьц л даа гэж бие биендээ хэльюү.
3 comments:
Totally agree. Yadaj hog hayahgui baitsgaya l da, zaluusaa!!! Hoggui orchind amidrah asuudal chin bidnees ehlene shde!
Hehe, high standart nehdeg humuusiin standartad bagtaad baina uu daa. Ter tuvshind chini hurch oilgohiin tuld zarim humuust, yalanguya hot huree dongoj baraadaj uzej baigaa heded maani ovoo l olon jil zartsuulagdah baih daa. Heduulee oorsdiigoo hicheehees gadna bas tedendee ulgerleh, zaaj ogoh ajil hiih bolchood bn shoo
стандарт ч их чухал эд шүү би 2 сард стандартчилал хэмжилзүйн төвөөс өөрт хэрэгтэй үйлчилгээний талаар стандарт хайхад тэднийх хэвлэцэн хэдэн цаасаа зарах л бизнес хийж байгаа юм шиг санагдсан уг нь тэрний оронд ийм стандартыг мөрдөөрэй гээд ҮНЭГҮЙ л тараах ёстой юм шиг ээ
Post a Comment