Энэхүү сэдвээр Токиогийн
Хөрөнгийн Биржийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал ноён Ацуши Сайто (Atsushi Saito) өнөөдөр манай сургууль дээр ирж лекц уншив. 20 жилийн турш trader байсан юм
билээ өмнө. Хэдий өгч буй мэдээлэл нь асар их, маш нарийн тоо баримтуудыг
дурдаж байсан боловч visual ерөөсөө хэрэглээгүй, цаасаа харан доошоо харан бүтэц нэг цагийн лекц
уншсан нь жаахан тиймэрхүү байв. Жаахан уйтгартай, нойр хүрээд. Том тоо, мөнгөн
дүн хэлэнгүүт нь нойр сэргэж тэмдэглэл хөтлөн суув. Тэрбумаар хэмжигдэх тоог
тун цөөхөн хэлсэн дээ. Дандаа триллион ам.доллар, иэнээр хэмжигдэх статистикууд
хэлж байсан нь миний микро төсөөллөөс давсан үзүүлэлтүүд байв. Мань эрийн гол
хэлж буй мессеж нь Америкаас үүдэлтэй санхүүгийн хямрал нь маш их сургамжийг
бидэнд өгсөнөөс гадна ер нь одоо дагаад байгаа эдийн засгийн онол, ашиглаад
байгаа загварууд зөв эсэх дээр нилээд эргэлзэж буйгаа хэлж байв. Дэлхий даяарх
баялгийн тэгш бус хуваарилалт ба эзэмшлийн асуудлыг томоор хөндөн ярьж байв.
Өдгөө дэлхий дээр ойролцоогоор 350 триллион долларын үнэ цэнэ бүхий санхүүгийн бүтээгдэхүүн,
хэрэгсэлүүд эргэлдэж байгаа нь дэлхийн нийт ДНБ-с 5 дахин том дүн
юм байна. Сая болж өнгөрдөг санхүүгийн хямралаас болоод АНУ энэ тал дээр цаашид
лидер байж чадахгүй бөгөөд Ази тивийн эрин үе эхэлж буйг итгэлтэйгээр хэлж
байна билээ. Азийн улсуудын нэрийг дурдахдаа “Our Asian Friend” гэдэг тодотголыг байнга хэлж байв. Ялангуяа Хятадын нөлөөг нилээд олон
жишээгээр хэлж байсан нь яах аргагүй дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад
уу, Япон уу гэж бодоход хүргэж байна. Ялангуяа дэлхий даяар эдийн засаг
тогтворжоогүй байгаа хэдий ч бараа, товаарын үнэ (commodity price) тогтвортой өсөх хандлагатай байгааг Хятад улстай холбон баталж байна. Түүнчлэн
Япон улсын онцлогийн талаар дурдахдаа ойрын жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ
Японд буурах магадлалтай хэлж байв. Учир нь хүн амынх нь бууралттай холбоотой
аж. Япон улс 50 жилийн өмнө 150 сая хүнтэй байсан бол одоо 120 сая хүнтэй болоод байгаа ба хүн амын дийлэнх нь
настай хүмүүс болсон нь маш том асуудал үүсгээд байгаа аж. Нийт хүн амын 40 орчим хувь нь
хөдөлмөрийн насных бөгөөд үүнээс болж 1 нэг настай хүний ажлыг 4 залуу хийж, тэр
хэмжээгээр залуучууд хөдөлмөрөө багаар үнэлүүлж буйг дурдана билээ. Үүнээс
болоод ч тэр үү Япон компаниудын ROE нь Америк компаниудиас ихэвчлэн бага байдаг тухай
батлав.
Том хэмжээний бизнесийн үед зөвхөн хувийн хэвшил биш PPP (Private, Partnership, Public) цогцоороо байж гэмээнэ урт хугацаанд тогтвортой түншлэх цаг айсуйг
дурдаад Адам Смитийн үл үзэгдэгч гарын онолыг Загалмайн шашинтай холбон орчин
үеийн эдийн засгийг тайлбарласан ихэд сонирхолтой байв. Үүнийг ярих зуураа мань
эрийн удирдаж буй Токиогийн Хөрөнгийн Биржийн онцгой анхаарал тавьдаг талбар нь
бүртгүүлсэн компаниудын засаглал, түүний бүтэц, стандартын асуудал гэж байв.
Японы уламжлалт компаниуд нь дээр үеэс эхлээд захирлуудын зөвлөлдөө гадны
этгээдийг оруулдаггүй, удирдлагын баг нь өөрөө уг зөвлөлдөө багтдаг. Нилээд
хэдэн жилийн өмнөөс Япончууд барууны загварыг авч захирлуудын зөвлөл, гүйцэтгэх
удирдлагыг салган, захирлуудын зөвлөлд хөндлөнгийн board of member оруулж ирэн ажиллаж буй. Энэхүү бүтцийг Япон улсад зохихгүй байна.
Хөндлөнгийн гишүүд нь ихэвчлэн гүйцэтгэх захирлын найзууд байдгаас гадна тухайн
бизнесийн салбарын өргөн мэдлэг байддаггүй гэж мань эр маргаж байв. АНУ-д
үүссэн санхүүгийн хямралын шалтгаануудын нэг нь энэ гэж хүртэл хэлнэ билээ. Өөрөөр
хэлбэл бизнесийн ёс суртахуун, мораль, этикийн асуудал хамгийн чухал хэмээх
айлдах ажгуу. Үүнийг бизнесийн байгууллагуудын нийгэмд оруулж буй шууд болон
шууд буй үр дүнгээр хэмжих ёстойг хэлээд энэхүү нийгмийн хариуцлагыг эргээд
Адам Смитийн онолтой холбон тайлбарлав. Ухаан нь А.Смитийн онолоор бол аль
болох олон баян хүн үүснэ, тэр хэмжээгээр ядууст хаялага нь ахиу ногдоно гэж
байсан бол одоо Wall Street дээр ажиллаж буй хүмүүс нийгэмдээ ямар “хаялага” хаяж байгаа бэ гэж
асуунгаа магадгүй тэр нар Christian
биш бизээ гээд ёжтой инээх бөлгөө.
Төрийн оролцоо аль болох бизнест бага байх ёстой ба яваандаа эрх мэдэл
төрөөс иргэд рүү шилжинэ гэж мэдэгдэв. Үүнийг ярьж байх явцдаа үнэндээ өндөр
хөгжилтэй орнуудын эдийн засаг амжилтанд хүрсэн шалтгааныг хуучин колони байсан
улсууддаа бараа, материал “шахаж”, мөнгө хийдэг байсан гэх. Одоо бол харин өөр
болсон боловч хүчирхэг орнууд хөшигний цаагуур аль улс руу ямар зорилгоор яаж
хандах тухай “зөвшилцдөг” нь тодорхой ажээ. Монголд уул уурхайг тойрсон дэд
бүтцийн асуудал дээр нэг иймэрхүү юм болох гээд байгаа харагдах юм билээ.
Хэдхэн хоногийн өмнөөс ам.долларын эсрэг ханш нь чангаран рекорд тогтоож
буй иенийн савалгаа нь Японы экспортын том компаниудад тэрбум тэрбум доллараар
хэмжигдэх алдагдал авчрах аюултайг ярив. Хонда, Тоёота нарын хувьд энэхүү
ханшны савалгааны золиос нь болоод эхэлчихсэн байгаа юм билээ. Ам.доллараар
бараа, материалын төлбөрөө хүлээн аваад иэнээрээ эндээ цалин цавагаа тавьж, үйл
ажиллагааны дотоод зардлаа санхүүжүүлэхээр 1 иэнийн ханшны зөрүү нь тэрбумаар тоологдох
худалдааны гэрээн дээр хэрхэн нөлөөлөхийг төсөөлөөд үзээрэй. Чанга ханштай
үндэсний валют бүхий орон эрүүл эдийн засагтай байх боломжтой ч энэ нь дийлэнх
үйлдвэрлэл, үйлчилгээгээ дотооддоо хийж, дотооддоо борлуулдаг улсын хувьд төгс
байдлаар байхаас бус Япон шиг экспорт дээр дулдуйдан амьдардаг улсын хувьд
боломжгүй зүйл юм. Боломжтой гэж хэлдэг хүмүүс нь “дэбийл” улстөрчид л байдаг гээд
авч өгч байна лээ. Хамгийн хямд үнэтэй, гадаадын чанартай бараагаар дүүрэн
бүхий лангуутай эдийн засаг бий болгох нь миний мөрөөдөл гэж мань эр хэлнэ
билээ. Энэ байдал удаан үргэлжилбэл Японы засгийн газраас интервенц хийхээр
бэлтгэж буй бололтой. Эдийн засгийн хямралаас болж АНУ дотоодын үйлдвэрлэгч
нараа дэмжихийн тулд ийнхүү зориудаар долларын ханшаа сулруулаад буйн нэг жишээ
гэж мэргэжилтэнгүүд ярих аж. Монголд энэ бодлого одоо яаж явж байгаа вэ? Хувьдаа лав би
тодорхой дүр зураг сайн олж харж чадахгүй байгаа.
Энэхүү хямралтай холбоотой CDS (credit default swap)-ийн талаар
асуусан оюутны асуултанд CDS гэдэг бүтээгдэхүүнд ямар ч асуудал байхгүй харин settlement хийх тал дээр асуудал буйг учирлаж байв. Токиогийн зүгээс Лондон,
Франкфурт, Нью Иорк зэрэгтэй холбогдон нэгдсэн нэг clearing house байгуулах талаар ярьж буй ч энэхүү бодитоор биелэхэд тун хэцүүг дурдаж
байв. Учир нь үүнийг дагаад mutual
trading, index trading гээд бүх улсын хувьд
ашигтай шийдэхэд ярвигтай цогц том асуудлууд гарч ирэх юм гэсэн. Мань эрийн
ярианаас нэг анзаарагдсан зүйл нь Япон улс барууны хөрөнгийн биржүүдээс илүү
Сингапур, Хонг Конг, Солонгос, Хятад, Энэтхэгийн хөрөнгийн биржүүдэд илүү ач
холбогдол өгөөд байгаа ч юм шиг зүйл мэдрэгдэв. Хятадын хэд хэдэн биржүүдэд
хуучин Японд цуг ажиллаж байсан, мань эрийн удирдлага доор нь байсан хүмүүс
захирлаар нь ажиллаж байгаа болохоор би нилээд сайн холбоотой байгаа гэж
байсан. Магадгүй энэ шалтгааны улмаас Ази тивд гол networking Японы хувьд хийгдэх юм болов уу даа. No one country will
dominant forever but Asian power is coming! We must recognize who we are, where
we are! гээд илтгэлээ дуусгана билээ.
3 долоо хоногийн
өмнө сонин гарчиглаж байхад Хятад, Япон хоёрын хооронд худалдаа хийхэд зориулж
тусгай, нэгдсэн мөнгөн тэмдэгт гаргах төсөл явагдаж буй гэж бичсэн байсан. Тэр
нь ч одоо хаашаа юм. Гэхдээ ямар ч байсан том, жижиг гэлтгүй бүхий л улс бие
биенээсээ асар их хамааралтай болж буйн нэг илрэл энэхүү санхүүгийн хямрал байв
гэж хэлж болох болов уу.