Sunday, 22 November 2009

Giving up

Views

I would give up
What I must not give up
I would not give up
What I may give up
Does this cause me trouble?

Энэхүү богино шүлгийг Yazawa Osamu гэдэг залуу 15 настайдаа бичсэн юм. Энэ залуу арав хүрэхгүй наснаасаа эхлэн бөөрний хүнд өвчнөөр шаналж байгаад хорин нэгэн настайдаа хорвоог орхисон юм. Хар багаасаа хүнд өвчнөөр өвдөн хэвтэж байхдаа нийт 500 гаруй шүлэг зохиосон бөгөөд эдгээр нь Япон улс даяар нилээд тархсан гэж надад унаган хотынх (Mitsuke city) нь нэгэн өвөө нулимс унаган хүүрнэсэн билээ.  

Жаргалдаа ташууран толгой нь эргэн буй хэсэг хүмүүст ухаарал хайрласан, эсрэгээрээ зовлон бэрхшээлийг сөрөн амьдарч буй нилээд хүмүүсийн зүрхэнд зориг бадруулсан шадууд байх болов уу гэж бодоод блог дээрээ хуулж тавив. Эх хувилбар нь Япон дээрээ байдаг. Мань өвөө англиар дээрх хувилбараар орчуулсан юм билээ. Би ингэж орчуулмар аядав. Та нөхөд утга төгөлдөр болгох тал дээр нь тусална биз ээ.

Шантрах ёсгүй нөхцлийн өмнө би бууж өгөх юм заримдаа
Биеэ барих ёстой зүйл дээр өөрийгөө хянаж дийлэхгүй юм хааяадаа
Энэ бүхэн л миний амьдралд асуудал үүсгээд байгаа хэрэг бус уу?

Өвчтэй, зовлонтой хүмүүсийн хажууд эрүүл, саруул хүмүүс ямар их аз жаргалтай, давуу талтай байдгийг энд дурдах нь илүүц биз. Даанч хүн болгон энэ эрхэм аз жаргалаа мэдрэхгүй, нүүрэндээ олон янзын хуурамч баг ээлжлэн зүүн өдөр хоногийг зогоон амьдарч, өнгө, мөнгөний боол болон явах юм даа. Иймэрхүү замаар явж буй, явах гээд буй хүмүүсийн тоо гар, хөлийн минь нийлсэн хорин хурууны тооноос даваад байгаа тул тэсэлгүй үүнийг дурдав. Заавал өвчин, зовлон, үхэлтэй нүүр тулж байж амьдралынхаа үнэ цэнийг ойлгомооргүй л байгаа юм уул нь. Диваажинд очихын тулд одооны амьдралаа золих хүн байдаггүй биз дээ? Wanna happy? Be happy!

4 comments:

Specter said...

Энэ шүлэг нь их таалагдлаа... бодоод байхнээ ерөнхийдөө хэрэгтэй гэсэн зүйлээ хаячаад хэрэггүй зүйлрүү шунах нь их... заримдаа инстигт ч юмуу гэж бодох юм. Гэхдээ инстигт ч бай үгүй ч бай авах юм бхгүй устгах хэрэгтэй.

Таны орчуулга харин ч зүгээр болсон юм шиг байнааа... no need to revise, IMHO

Lena said...

WOW, without ur translation i wouldn't understand so deep meaning of it

Anonymous said...

wow! it gives you an understanding of reality of life.how it can be cruel.so we should appreciate the meaning of life and how blessed we are with the life we have(healthy).enjoy it and be true to life while we exist.
Thank you Zorigoo

Сүрэн said...

Үнэн шүү, хүн эрүүл саруул сайхан бие гээд байгаа юмандаа баярлахаасаа илүү байхгүй юманд хамаг бодлоо төвлөрүүлж амьдарна. Япон эхээс нь буулгавал


Больж хэрхэвч үл болох зүйлийг
Орхиж огоороод
Больсон ч болох хэрэггүй зүйлс
Хөөцөлдөж амьдарна
Зовлон шаналын минь үр хөврөл
Үүнд байна уу даа

болов уу.

"98% of people use 98% of their time on things that do not matter" гэж хэн хэллээ. Утга адил шүлэг.