Views
Viral marketing хэмээх ойлголт байх аж. Хүргэж буй мессеж, мэдээлэл
хүмүүсийн дунд вирус мэт тархана гэсэн утгатай юм уу даа барагцаалан орчуулбал.
Ухаан нь дээр үеийн Монгол кинон дээр гардаг даа. Хүүхээ, тэнд эртүүд нэг тийм
юм болж гэж улсууд цугаараа ярих юм. Аятайхан юм болсон дог шүү. Юу болсон юм
бол, мэдээгүй биз айн?
Хүмүүсийн
дунд ам дамжин яригдаж буй мэдээ, мэдээлэл бол яах аргагүй хамгийн хүчтэй
зэвсэг юм. Компани болгоны маркетингийн менежер, захирлууд өөрсдийнхөө
компанийг (мэдээж сайн талаараа) ийнхүү
хүмүүсийн хооронд ам дамжин яригдаасай гэж мөрөөддөг. Энэхүү мөрөөдөл компанийн
соёл, харилцагчид нартаа хүргэх үнэ цэнэтэй нийлэн компанийн эрхэм зорилгыг
тодорхойлдог болов уу.
Дийлэнх Монгол
компаниудын явуулж буй маркетингийн стратеги нь бид шилдэг, бид мундаг, бид
цорын ганц гэсэн гол мессежийг баруун солгойгүй цацаж байгаа. Энэ мессеж
хүмүүсийн чихэнд хүрч байгаа болохоос зүрхэнд нь хүрэхгүй байгаа гэж тааж
байна. Хар ухаанаар бодоход Дорж эсвэл Дулмаа өөрийгөө би шилдэг нь шүү дээ,
надаас өөр мундаг хүн энэ хавьд байхгүй дээ гээд чамтай уулзах болгондоо өөрийгөө
магтаад байвал танд ямар сэтгэгдэл төрөх бол? Магадгүй
хэдэн уулзалтын үеэр за шилдэгүүдийн нэг байж магадгүй гэж бодох боловч арван
уулзалтын дараа ямар тэнэг залуу эсвэл хүүхэн бэ гэж хүмүүс дотроо эхэлж бодох
өндөр магадлалтай. Ямар хүнийг сайн хүн, дажгүй хүн гэж та үнэлэх вэ? Хэлсэндээ
хүрдэг, ажлаа чанартай хийдэг, түрэмгий биш энэ тэр гээд хэдэн гол үзүүлэлтүүд
байх. Чухам тиймэрхүү хүмүүс л ам дамжин хүмүүсийн дунд яригдаж, барааг нь
хараагүй хүн хүртэл тэр хүн их дажгүй хүн юм гэсэн хэмээн автоматаар эерэг
төсөөлөлтэй болдог.
Яс юман дээр
компанийн маркетинг чухамхүү ингэж явагдаж гэмээнэ бизнесийн салбарт тогтвортой
ажиллаж, урт хугацаанд ашиг хийх ажгуу. Үүнийг л ухаан нь Viral marketing гээд байх шиг байгаа юм. Гэхдээ энэхүү үйл ажиллагаа нь
энэ тос сайн тос, чи найзыгаа бодоод заавал авч нүүрэндээ түрх гэдэг сүлжээний
бизнес биш. Хэдий тос зарж буй хүн тухайн тос, компанийг бусдад сурталчилж
барааг нь зарж буй боловч зарсан барааны тоо, хувиар авч буй урамшуулал,
бонустаа урамшин энэхүү ажлыг хийж буй. Үүгээрээ энэхүү Referral marketing нь Viral marketing-с ялгагдах
аж.
Сүүлийн үед
зарим нэг компаниуд YouTube-ийг маркетингийн хэрэгсэлдээ өргөнөөр
ашиглах болжээ. Үүний нэг гайхалтай жишээ нь BooneOakley хэмээх компани юм. Юу
гэвэл уг компанийн вэбсайтаар ороход уламжлалт вэбсайт руу хандахгүй бөгөөд
шууд YouTube дээр хийсэн компанийн танилцуулга руу орж
байна. Энэ маркетингийн дараагийн түвшин мөн үү?
Сүүлийн үед
компаниуд нийгмийн хариуцлага хэмээх их ярих болсон. Эдгээрийн дийлэнх нь
үндсэн бизнес буюу бараа, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэж, харилцагч нараа
сэтгэл ханамжтай байлгаж чадаагүй, чадахгүй байгаа хирнээ хэт “глобаль” юм
яриад, шал өмнөө юм хийгээд явах нь жаахан утгагүй л харагдах юм билээ. Английн
T-Mobile хэмээх гар утасны компанийн энэ оны нэг сард
цацагдсан нэгэн өвөрмөц реклам энэ байна.
“Life’s for sharing” гэсэн уриатай хийгдсэн
энэхүү арга хэмжээнд гурван зуу гаран хүмүүс оролцсон агаад метроны буудал дээр
олон нийтийн дунд санамсаргүй байдлаар гэнэт хийсэн энэхүү арга хэмжээ нь нэг
хэсэг хүмүүсийн дунд ам дамжин яригдсан бололтой. Хэсэг хугацаанд олон
хүмүүсийг хөгжөөн, эерэг энерги бэлэглэсэн энэхүү “күүл” ажил нь бараг уг
компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг гэж хэлэхэд болохгүй мэт.
1 comment:
Ene odriin mend! mash sonirkholtoi niitlel boljee, yag l busad niitleluud shigee. Kharin baiguulagiin khuvid khurgekh gesen message ee viral buyu khumuus khoorondiin yarianii sedev bolgokh, naiz nokhoddoo zorj ilgeekhiin tuld yamar baival zugeer talaar nemeed khelekhed: viral marketing-iin songoj bui toroluud bolokh video, ugen, zurag ch yumuu ed bugd 1) todorkhoi khemjeegeer khumuusiig khogjooj baikh kheregtei, ineedtei baikh kheregtei 2) tukhain baiguulgiin khurgekh gesen sanaag khun mash amar oilgodog baikh mon tukhain company-niig tsaana ni baigaag medej baikh, 3) ali bolokh negen chamin sanaan deeree tulguurlan olon angi mayagaar urgeljluulen khiij bolokhoor, mon 4) gekh met. Amjilt!
Post a Comment