Views
Та хүнэн компьютер уу, компьютерэн хүн үү?
Өнөөдөр нэг Япон профессор буюу хувьдаа хүний нөөцийн зөвлөх компанитай
дунд эргэм насны эр “Аливаа байгууллагын
хүний нөөцийн удирдлага, бодлого стратеги нь комьпютерээр бол hardware,
харин тухайн байгууллагын зан төлөв, ажилчдын хандлага нь software” гэж хэлэв.
Үүнийг цааш нь “баяжуулбаас”: Монголд маань хямд үнэтэй, хулхи software-үүд цөөн
биш байгаа юм уу гэж. Эдгээр нь вирус гэж нэрлэгдэж болох дотно, гадны буруу
зүгийн хүмүүсийн нөлөөнд орохдоо амархан. Амархан гэхээсээ илүү хямдхан гэвэл
зохилтой байх. Угаасаа “хулхи” тул амьдралын үнэлэмж бага боловч материаллаг
хэрэглээний өндөр стандарттай. Ориг програм хангамж авюу гэтэл тоног
төхөөрөмжийн хүчин чадал нь дийлэх эсэх нь эргэлзээтэй. Дийллээ гэхэд тоног
төхөөрөмжөө зориг гаргаж солино гэдэг нь будлиантай. Өөрөөр хэлбэл өөрчлөлт.
Энэхүү өөрчлөлтийг хийдэг хүмүүсийг лидерүүд хэмээдэг гэж профессор томъёолов. Өөрчлөлт
шаардлагагүй бол лидер хэрэгггүй мэт боловч бидний эргэн тойронд хором бүр
хувьсан өөрчлөгдөж буй орчлонгийн эрээн бараан дунд лидергүй бол төөрөөд алга
болохоор ч юм биш. Магадгүй энэ их хурдтай өөрчлөлт дунд хүн бүр өөрийгөө лидер
хэмээн бодож, бяр нь амтагдсан зарим нь эргэн тойрныхоныгоо хүний, өөрийнгүй “нульж”
өгч буй заа.
Зөв хандлага бүхий шижигнэсэн залуусаас (Хэдийгээр шууд
батлан хоёр гараа өргөн дэмжихэд хэцүү ч гэсэн 50-с дээш настай
хүмүүсээс өөрчлөлт хүлээгээд хэрэггүй гэж Япон багш хэлж байна лээ) бүрдсэн
баг буюу software-г хурдтай ачаалж, ажиллуулж чадах “компьютер” бидэнд маш олноор
хэрэгтэй мэт. Эс бөгөөс майкрософт эксел 2007 бүхий тооцоолон бодох машинтай хирнээ дадал болсон
сампингаа хэрэглээд суудаг ня-ботой агаар нэгэн болох бөлгөө. Эсрэгээр хааяа
хамаг мөнгөө зараад хамгийн сүүлийн үеийн компьютер авчихаад байдаг (гадаадын зөвлөх компаниудад Монголчууд энэ чиглэлд бузгай
мөнгө төлдөг). Гэтэл тэрэнд нь суулгах програм хангамж нь аль “амбас” гуайн үеийн юм
байвал хаашаа харж “үхэх” билээ. Зах зээлийн шилжилтийн үе өнгөрсөн мэт
санагдавч алаагүй байгаа баавгайн арьсыг булаалдан хоорондоо хэмлэлдэж буй
Монголчууд бидэнд хүн хүнээ гэх сэтгэл, бие биенээ хайрлах хайр нь ямар их
ядмаг харагдаж байна вэ. Албаар вирус бүтээж олонд тараагаад эргэж өөрөө бусдын
машиныг асар их үнээр цэвэрлэн өгч буй “шимнуус” шиг л санагдах юм хааяа. Энэ
эрчээрээ явбал тун удахгүй бид хайр, ухамсар, хүндлэл, баяр баясгалан, нинжин
сэтгэл, инээд хөөр гээч зүйлсийг мэдрэх чадваргүй робот буюу төмөр хүн болоход
тун ойр мэт. Төмөр гэхэд ч гоёдох юм байна. Дэлхий дээр одоогоор олдоод байгаа
хамгийн хатуу метал чинь юу билээ хөө? Гэхдээ биднээс долоон дор үндэстэн,
улсууд нижгээд бий гэж сэтгэлээ хааяа хууран тайвшруулах. Нээрээ одоо бодоод
байхад хэн нэгний чин сэтгэлээсээ баярлан тас тас инээж буй инээдийг сонсоогүй
удсан ч юм шиг. Хүүхдийн инээдийг эс тооцвол эргэн тойрны инээд нэг л хуурамч,
гарч буй дуу авиа нь инээдний хөгөндөө тохироогүй. Солгой инээд гэж байдаг бол
тэгж хэлэхээр.
Өөрөөр хэлбэл энэхүү хүнтэй холбоотой асуудал нь дэлхийн аль улсын компаниуд,
засгийн газрын хувьд асуудал байсаар л байна. Учир нь дэлхийн улс үндэстэн бүр
өөр өөрийн гэсэн үнэ цэнэ, амьдралыг үзэх үзэл, философийн онцлогтой. Харин
даяарчлалын балгаар гэх үү ачаар гэх үү, ямар ч үндэстэн, ямар ч соёлтой байсан
нь хамаагүй ерөнхийдөө дэлхийн нийт хүн төрөлхтөний үзэл бодол, философи,
амьдралыг үзэх үзэл нь нэг стандарт болох тийшээ хөтлөгдөж буй шинжтэй санагдах
ажгуу. Энэхүү стандарт нь танд биш таны хөршид зориулсан стандарт ч байж болох
л юм. Иймээс хүнэн компьютер биш бие биенээ компьютер шиг дэмжин ажиллаж, хайрлаж хүндэтгэдэг хүн хэвээрээ үлдэцгээе.
1 comment:
Grand Master Turing dreams that he is a machine (and wakes up wondering if he is really Turing, or a machine dreaming that it is Turing).
Post a Comment