Friday, 22 January 2010

Rules or relationships?

Views

Хууль, дүрэм үү эсвэл харилцаа холбоо юу?

Саяхан Nancy J.Adler-ийн бичсэнInternational Dimensions of Organizational Behavior номыг Cross Cultural Management хичээлийн нэг даалгавраа хийхдээ гүйлгэж харав. Олон улсын менежерүүдийн дунд явуулсан маш сонирхолтой нэгэн судалгааны дүн энд байх юм.

Та хамгийн сайн найзтайгаа цуг машинаар нь явж байжээ. Гэтэл найз нь хүн дайраад хүнд гэмтээв. Уул нь тэр зам дээр 20 км/цаг хурдтай явах ёстой ч найз чинь 35 км/цаг хурдтай явж байсныг та мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж бодъё. Тэр үед эргэн тойронд гэрч байгаагүй гэж бас бодно уу. Хэрэв таныг найз маань уг зам дээр 20 км/цагийн хурдтай явж байсан гэж шүүхийн өмнө хэлбэл найз чинь маш хөнгөн шийтгэл хүлээх болно гэж найзын чинь өмгөөлөгч хэлбэл та ямар шийдвэр гаргах вэ гэж.

Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын менежерүүдийн 90-ээс дээш хувь нь жишээ нь Канад (96%), АНУ (95%), Швейцар (94%), Австрали (93%), Швед (93%), Норвеги (93%), Герман (91%) найзыгаа өмөөрч худал мэдэгдэл шүүхийн өмнө хийж чадахгүй, үнэнийг хэлнэ гэсэн байна. Харин Өмнөд Солонгос (26%), Венесуэль (34%), Орос (42%), Индонези (47%), Хятад (48%) зэрэг улсуудын менежерүүдийн тал нь ч хүрэхгүй хувь нь шүүхэд үнэнийг мэдүүлнэ гэсэн аж.

Асар том зөрүү байгаа биз. Ухаан нь өндөр хөгжилтэй орнуудын компанийн менежерүүд үйл явдлын зураг, ирээдүйн үр дүн, нөлөөллийг том зургаар харж чаддаг чадвартай, зоригтой байхад хөгжиж буй орнуудын хүмүүс нь бие биенийхээ найз нөхөд гэсэн хүлээсэнд баригдан нийтээр даган мөрдөх стандартыг бусдын эрх ашгийг золин золин огоордог хандлагатай юм шиг байна даа.

Одоо та өөрөөсөө асуугаад үз дээ. Машинд та зорчигчоор явж байсан. Жолооч нь таны хамгийн сайн найз байсан бол та ямар шийдвэр гаргах бол? Түүнчлэн жолооч нь таны аав, эсвэл ээж, эсвэл нөхөр, эсвэл гэргий тань байсан гэвэл та ямар шийдвэр гаргах байсан бэ? Таны найзын болон ураг төрлийн холбоо шийдвэрт тань хир нөлөөлөх эсэх?

Өөрөөр хэлбэл бодит үнэн үү эсвэл найз нөхөр, төрөл төрөгсөдөө гэсэн сэтгэл тань түрүүлж байх уу? Аль нь ер нь зөв эсэх? Таны гаргасан шийдвэрээс хэн нь хожих ёстой гэж? Яагаад?

5 comments:

Anonymous said...

ugaasaa amerik kanadad tuhain uulzvar camera surveillance dor baih magadlal 85% tai.

teheer hussench huseeguich chin uneniig heleh l bolno doo tsagaanuudiin huvid.

Anonymous said...

hi. Mgl ene bol buur havtgai baihaa. Minii uuruu tiim neg case-n jishee. Yamar ch bolovrsolgui zgr l tanil hunee dund shatnii manager hiilgej medleg chadvartai humuusiig tiim humuuseer udirduulj bna haa saigui. Nadad yag iim zuil tulgaraad ehleed temtssen teglee geed bi l buruutan bolson suuldee durgui hureed garsan ter ajlaas.

Bayasum said...

хүн бүрд байдаг төв цэгүүд буюу төвлөрдөг үнэ цэнэтэй зүйлийг Стивен ковей тодорхойлсон байдаг да..
гэр бүл, найз, ажил, дайсан, өөртөө, хань ижилдээ г/м. хүн эдгээрээс яалтачгүй хамааралтай байдаг. эдгээрийн аль нь ч жинхэнэ төвлөрөхүйц зүйл биш.. зарчимд төвлөрөх хэрэгтэй гэсэн байдаг. энэ эцэстэй зөв л байдаг. зарчимыг төв болгосоноор хөгжилтэй орны хүмүүс тийм шийдвэр гаргасан бизээ..

Anonymous said...

Би бол хөгжилтэй орны хүмүүс амин хувиа хичээх үзэл илүү өндөр байна гэж хэлэх гээд байна. Friend гэдэг үг барууны орнуудад буурай бидэн шиг ойлгогддоггүй. Би л лав найзаа хамгаална. Хувь хүнээсээ бас хамаарна.

Otgonbileg said...

yaxav, niigmiin xugjliin l yalgaa daa naadax chin...

xaraxad, europe, usa tal ryy xudalch xund etseg exteigee ch xuuli durem yariad suuj bdag nuxduud shd. xuniirxuu setgeltei gex yumu xaashaa yum. Nuguu nz n bol ene namaig ingeed xutgalchlaa novshirchloo gej barag bodoxgui dee... uxamsar n, xumuujil n ooroo tiim ono udaan jiliin ulamjlaltai xoino.

asia bol iluu oir dotniixoo xunii toloo zurxee ch gargad chuluudchix setgeltei xumsuud.

ali zuv vee gevel tuxain niigemd ali n iluu bna ter n l zuv. Neex, undur xugjiltei ulsuud tiim bxad buurai, xugjij bui n iim bna, buruu zuv gex n ch xaashaa yum.

unexeer iim setgeltei xumsuudtei bolood ter uls nuguu xedeesee xugjluur dutuu yumuu? er n suuliin yed asia, ter dundaa china ediin zasgiin modul, scheme xuchee avaad bna shd....