Views
Чадвар уу, танилын сүлжээ юу?
Хүн ер нь аятайхан амьдарч, сайхан ажилд ороход мэргэжлийн ур чадвар
чухал уу, эсвэл танил тал чухал уу гэсэн сонирхолтой сэдвээр саяхан анги дээрээ
ярилцав. Турк, АНУ, Японд доктор хүртэлх эрдмийн зэргийг нь хамгаалж, гурван
өөр тивд ажиллаж, амьдарч буй Турк профессорын хувьд мэргэжлийн ур чадвар биш
танил тал, хүнтэй харилцах чадвар нь чухал гэж байжухуй. Оюутан байхад нь
өөрөөс нь хамаагүй “толгой муутай” залуус ижил компанид ажилд орохоор өрсөлдөөд
мань эрийг далаар нь цэвэр тавьж байсан агаад учир нь тухайн залуусын эрдмийн
ажлыг удирдаж байсан профессорууд нь тухайн компанийн захиралуудтай зузаан
харилцаатай байсан ажгуу. Ухаан нь мань эрийн хэлсэн гол санаа нь итгэлцэл бол
хүний хамгийн чухал чанар гэх аж. Яг хэлсэн үгээр нь буулгавал “Trust is the most important human factor. It is a human nature”. Мань профессорын хамгийн таалагдсан зүйл нь өөрөө
бизнесийн салбарт давхар ажиллаж байсан тул алив онол, жишээг хэлэхдээ академик
ба практик аль аль талаас нь асуудлыг хөндөж тайлбарлах аж.
Бид банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес гэж их ярьдаг. Энэ нь ч үнэн.
Хүмүүсийн хоорондох нөхөрлөл, дотно харьцаа, үерхэл ч үүнтэй агаар нэгэн
бөлгөө. Тодорхой хэсэг бүлэг хүмүүстэй тодорхой эрх ашиг, эрх мэдлийн төлөө түр
зуур “найзалж” байгаад хаягдсан хүмүүс нь ухаан нь Анод банк шиг “дампуурагдах”
(Энэ үгэн дээр passive verb-г Монгол хэлнээ ашиглах гэж оролдов. Утга нь яагаад ч юм минийхээр
ингэж буугаад байх юм) юм болов уу. Танилын сүлжээ гэдэг үгний цаана хүмүүсийн итгэлцэл,
тэрхүү итгэлцэлийн цаана тухайн хүний арвин их туршлага, амжилттай ажиллаж,
амьдарч буй түүх нь байгаа байх. Ухаан нь чадвар уу, танилын сүлжээ юу гэдэг
асуултын нөгөө хувилбар нь чадвар уу, ажлын туршлага уу гэж байх болохоор.
Жишээ нь, дэлхийн хамгийн алдартай анагаахын их сургуулийг мастер, докторын
түвшинд нь хүртэл “улаан” дипломтой хамгаалаад шинэхэн төгсөж ирсэн залуу ба
насаараа буюу 40 жилийн туршлагатай мэс заслын эмч хоёрын алинд нь та илүү итгэж эрүүл
мэндээ даатгах вэ? Хүмүүс амнаас ам дамжин яригддаг тэр нэгэн настай эмчийг хүмүүс ихэвчлэн
сонгохыг эрмэлзэх байх. Шууд сонголт хийхэд амаргүй байгаа биз?
Профессор өөрийн санаагаа батлахын тулд хэд хэдэн жишээ, судалгаа
дурдав. Үүний нэг нь хүмүүс хоорондын гэр бүлийн харилцаа, эсрэг болон эерэг
хүйстэнүүдийн үерхэлийг судалбаас дийлэнх хосууд нэгнийгээ сонгохдоо аль арван
жил, оюутны ширээнээс гадна ажлын газрын хүн, түүнчлэн найзын найз, найзын
найзын найзууд нь байсан байна. Одоо ч иймэрхүү хандлага байгаа байх. Магадгүй
найзын найзын найзын найзууд гэсэн дэдийн дэдийн дэд салаа мөчир рүү орж байгаа
байх. Америк кинон дээр гараад байдаг Blind Dating нь бүр аргаа барсан үед
хэрэглэдэг зүйл үү эсвэл түр зуурын харилцааг эрхэмлэх буюу азаа үзэх гэсэн
хүмүүст зориулагдсан байх.
Миний хэлэх гээд байгаа санаа маань алив хүн чадвартай ч байх ёстой,
өөрийг нь ирлэж, шордож, ухааруулж, уйлуулж, зөв өрсөлдөөнөөр байнга хурцалж
байдаг ажил мэргэжил, хобби, анд нөхдийн танилын хүрээтэй ч байх ёстой байх.
Учир нь анд нөхөд, ажил мэргэжлийн хүрээн дотроо та хэн бэ, хаана нь яаж
“байршин”, үзэл бодлоо, хүсэл зоригоо хэр илэрхийлж, хэрхэн дэмжүүлэх вэ гэдэг
нь таны чадвараас шууд шалтгаалах тул. Бидний эргэн тойронд олон жишээ байдаг
даа. Ухаан нь 5 найзын нэг нь амралтаараа салхинд гаръя гэж нөгөө 4-төө хэд хэд
хэлээд уриалаад амжилт олохгүй байхад нь өөр нэг нь ижил санал хэлэнгүүт бусад
нь шууд тэр дор нь дэмжих жишээний. Үүнийг “Community leader” гэж нийгмийн шинжлэх
ухаанд нэрлээд байх шиг байгаа юм. Уул шугамандаа энэхүү лидер маань цэвэр
өөрийн хүч авъяас, мэдлэг чадвараар ялгагдан бусдыг манлайлах учиртай ч Монголд
энэ төрөлд харъяалагдах гээд ядаж байгаа зарим нөхдүүд мөнгө, эрх мэдэл, эсвэл
хүчирхийлэлийн аль нэгийг ашиглан бусдыг араасаа хүчээр дагуулах гээд байдаг юм
шиг харагдаад байдаг юм. Эдгээр хүмүүсийг даган далдагнаж байгаа хүмүүс нь яах
аргагүй хамгийн хямдхан (мөнгө тэдэнд замын цагдаагийн дохиур шиг үйлчилдэг тул), хамгийн
бялдууч (эрх мэдлийг бусдыг захиргаадах, бусдыг дарамтлах хэрэгсэл гэж боддог тул
эрх мэдэлд хүрэхийн тулд өөрийг нь дарамталдаг боссынхоо утсан хүүхэлдэй нь
болж явдаг тул), хамгийн арчаагүй (чадваргүй, мэдлэггүй хүн бусдын биеийн болон сэтгэлийн хүчинд автахдаа
амархан бөлгөө) хүний нэгэн төрөл зүйл гэж тооцогдох байх.
Дээр зүйлээс харахад чадвар ба зөв танилын хүрээнээс гадна тухайн хүнийг
зөв зүгт залуурдах сэтгэл хамгийн чухал буй заа. Англиар бол Passion гээд
ихэнх тохиолдолд хэлээд байх шиг байгаа юм. Хүмүүний сэтгэл гэдэгтэй
холбогдуулан нэмж хэлэхэд бизнесийн салбарт Blue Ocean гээд стратегийн
нэг төрөл үүсээд удаагүй байгаа юм билээ. Энэхүү бизнесийн стратегийн гол
зарчим нь өрсөлдөгч нартайгаа бүү өрсөлд, ижил төрлийн бүтээгдэхүүн битгий
үйлдвэрлэ. Шинэ эрэлтийг бий болго, өмнө ч хэний ч хийж байгаагүй зүйлсийг
сэдэж бизнес хий гэсэн утгатай. Бүр энгийнээр хэлбэл бизнесийн салбар, зах
зээлийн эдийн засаг хэмээх гүн хөх далайд цус урсгалгүйгээр хоорондоо зэрэгцэн
ажиллаж амьдарч, далайн усыг цэнхэр хэвээр нь байлгах гэсэн санаа. Одоогийн
бизнесийн ихэнх загварууд хоорондоо алалцан далайн усыг цусаар дүүргэж буй гэж
энэхүү ойлголтыг үндэслэгч нар нь тайлбарлаж байна билээ. Хичнээн толгойтой,
чадвартай, хичнээн сайн, мундаг танилын хүрээтэй байсан ч аливаа хүнд СЭТГЭЛ
байхгүй бол бид тэрхүү тулалдаанд биечлэн орж цусаа урсгахгүй ч гэсэн магадгүй
гэмгүй бусдын цусаар будагдсан далайн усанд насан туршдаа амьдарна (амьдарч буй). Үүний нэг
энгийн жишээ нь мэргэжлийн хяналтын газраас ус, бохирын шугамаа солиулахгүй бол
болохоо байсан байна шүү гэж анхааруулсаар байтал ямар нэгэн арга хэмжээ
авалгүй байсаар хэдэн гэмгүй нялзрай нярайн амиар паар, бохирын хоолойгоо сольж байгаа юм бэ дээ 1-р төрөх газар.
6 comments:
Tanil talaa chuhalchladag ni Asia hunii shinj chanar uu esvel buh delhii dayaaraa iim bn uu gej nomunication bichlegiin door tanaas yag asuuh gej bsn yum. End saihan gargaad irjee. Japand bol buh yum taniliin hureend yavagddagiig mash ih anzaaraad bgaa yum. Hezee ch ogt tanihgui huntei shuud haritsaj ajil hereg yavuulahgui. Neg tunshiin sanal bolgosnoor anh taniltsah geh meteer. Za bas lobby gedeg yumuu tiim yum asar ih bn aa.Jishee ni mongold neg gazartai tunsh japan nuhur uur neg japanii tomhon baiguullagaas demjleg avahiin tuld ter baiguulagiin boss-t ni bi mongold neg gazartai hamtarch bgaa shuu. Tendees tanai mongol dahi salbart tavisan huseltiig harj uzeerei yorishiku geel bdg geh met.
Yag ene Turk professoriin ajild oroh geed ursulduhud boldog jishee Japand bol mash olon bn. End professor hun bol uneheer acadimic bas deer ni praktik ali ali talaar ni sain ajillaj bn. Tugsugchduu sain ajliin bairtai bolgohiin tuld ajillaj bn. 3-r kursees ni ehleed l diplomoo udirduulahaar tuhai professoriig songood irsen huuhdiig yamar gazar ajillah sonirholtoi bgaag ni sudlaad, ter gazriin hunii nuutsiig urij avchraad yariltslaga hiilgej bn. Nuguu oyutan ch gesen uldsen 2 jildee hussen ajildaa orohiin tuld yu heregtei, yamar chadvar shaardah, yamar davaa davj bj ter companyd orohiig sudlaj, beltgej hicheej bn. Deer ni uurt ni tiim ih anhaaral tavij bgaa professoriinhoo ner hund, itgel zutgeliig bodood sain ajillah gej hicheene. Manaid ch gesen uchnuun tulbur mungu avchaad ih surguuliin bagsh nar hedhen hun udirdaj bj zund ni haydag. Joohon haana haanaa setgeltei l bvuul yum yum saijrah geed bgaa yum l daa.
Манайхан бол бас яг танилын шугамаар ш дээ. Нэг талаас тэр нь зөв ч юм шиг байгаан.гэхдээ надад бол таалагдаагүй өчнөөн хэрэггүй шалгалт ярилцлага эцэст нь танидаг хүнээ авчихсан байдаг ажил дээр. гадаад хүн шалгахаара бас шудрагатаад байгаа юм бишүү гэвч тэр гадаад хүмүүст нээх олон танил Монголд байхгүй байх тэ.нөгөө талаас ажилд авах эрх мэдэлтэ хүмүүс бол ажлын байрны нууц задруулку гэсэн үүднээс ч юм уу танидаг хүн нь илүү найдвартай байдаг гэсээн. төрөхийн асуудал хэцүү хэцүү, гэвч төсвийг нь олгож байгаа нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь танилдаа засварын мөнгө олгоод тус эмлэгт олгохгүй хойш тавиад байсан юм байна лээ ш дээ. тэгээд эцэст нь дарга нь буруутан болдог. /БЧХ-ын Баяраа өөрөө унацан юм байна лээ ш дээ гэдэгшиг ч болов уу/
Зээ, ажил төрөл бүтээхэд танилын харилцаа бас нэгэн чухал фактор гэж бодож байна. Бас нөгөө талаас хүнтэй танилцах, арга эвийг нь олоод сурчихсан хүн бол танилгүй газарт ч амархаан танилтай болоод, ажил хэргээ сайхан аваад гарах юм билээ. Дээр нь хэлсэн, хийсэн үйлдээ эзэн нь болоод явдаг бол(түүх, итгэлийн банк) бүүр ч далайцтай.
Эдгээр хүмүүс төрөлхийн ийм авъяастай юм болов уу гэхээр бас гүй юм шиг. Ургамал тарьж ургуулдаг шиг байнгын практик, дүгнэлт, арчилгаа, courage-ийн дүнд ийм чадварт хүрдэг юм байна гэж бодсон шүү. Лав ийм чадвартай нэг ах хүүг би мэднэ, уулзаж ярилцах бүрт хардаггүйгээ харж, шинээр мэдэх шиг болдог юм.
Түүнээс гадна өөрийн чинь нийтлэлүүд, бичлэгийн хэлбэр, дүгнэлтүүд тун сонирхолтой, мундаг юм аа. Яаж ингэж бичиж, сэтгэдэг болох вэ? ;)
ёстой мундаг юм аа! Их таалагдлаа.
tugsuud ireheeree ene bichleguudee bagtsalaad neg bolgochihooroi, bi avaya
Post a Comment