Monday 12 November 2012

Value-added journalism

Views

Нэмүү өртөг бүхий сэтгүүлзүй

The Media Business блогийг хөтөлдөг Robert G. Picard-ийн сүүлийн нийтлэл нь их чухал сэдэв хөнджээ. Энэхүү бичлэгийг өөрийнхөөрөө орчуулан дээрээс нь Монголын сэтгүүлзүйн нөхцөл байдлыг сонирхогчийн үүднээс харьцуулан бодлоо хуваалцъя гэж зориглов.

Нөхөр товчхондоо ихэнх сэтгүүлч нар өнөөгийн сэтгүүлзүйд ус агаар мэт хэрэгтэй байгаа нэмүү өртгийг бүтээж чадахгүй байгааг хурцаар шүүмжилжээ. Сэтгүүлч ба сурвалжлагч гэсэн 2 тодорхойлолт байдаг боловч би сэтгүүлч гээд Цэвэлийн онлайн тайлбар толиос хайтал тийм үг байхгүй байна гэх. Ер нь жишээ нь энэ хоёр үгийн ялгаа, үндсэн концепц, тайлбар нь юм вэ? Гэсэн хэдий ч сэтгүүлзүй гээд ярьдаг, сэтгүүлч нарын нэгдсэн эвлэл гээд бас байгууллага байдаг санаж байгаа тул сэтгүүлч гэж journalist-ийг орчуулаад явъя.

Өнөө үеийн дийлэнх сэтгүүлч нар дэлхийн халуун цэгт болж буй, олон улсын сонирхол татах мэдээллийг хайж олж буй, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээ хийж буй,улстөрийн муу муухай илчилж буй мэт дүр үзүүлдэг. Мэдээж ихэнх нь үнэхээр ийм ажил хийхийг хүсэж буй нь мэдээж боловч (гэхдээ үе үе сэтгүүлч нарын мундаг бүтээл төрдгийг үгүйсгэж болохгүй) массаар нь ярьбал мөрөөдөл ба бодит байдлын хооронд асар том зөрүү байсаар л байна. Ялангуяа Монголын хувьд.

Ихэнх сэтгүүлч нар жишээ нь хотын даргын урьдчилж бэлтгүүлсэн үгийг нийтэлж олонд хүргэх, оюутнууд төлбөр нэмэхийг эсэргүүцсэн цуглааныг сурвалжилж ТВ-р гарах гэсэн оюутнуудыг “дэмжих”, дэлхий сүйрэх тухай шинжлэх ухааны ямар ч үнэргүй сенсаац мэдээллээр олны тархины тураалыг угжих, ТВ-р бүр бараа бүтээгдэхүүн дуудлага худалдаагаар зарах, шинээр гарсан iPhone 5 утасны функц давуу талуудыг Англиас Монгол руу орчуулан дурдах, нөгөө хэдхэн “одуудынхаа” физиологийн согог, муруй гишгэсэн мөрийг гаргах, хаа хамаагүй гадны нэг дуучин нэг модель руу хандарлаа гэсэн болхи орчуулга, бүр цаашилбал бүдүүлэг бичсэн секс түүхүүд, “болсон явдал”, нүцгэн хүмүүсийн зургуудаар агуулгаа баяжуулсаар ирлээ.

Хэвлэл мэдээллийнхэний ихэнх нүүр хуудасны мэдээлэл нь стиль болон дизайны хувьд нэг жигд, бусад эх сурвалж дээр байсан мэдээллийг агуулгын хувьд бус хэлбэрийн хувьд өөрчлөөд хуулаад тавьсан контентуудаар дүүрч байна. Жишээ нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд, засгийн газрын хуралдааны хөтөлбөр, цаг агаарын мэдээ, цагдаагийн байгууллагаас гаргадаг гэмт хэргийн мэдээллүүд, амралтын өдрүүдээр тавигдах үзвэрийн мэдээлэл, дотоодын компаниудын санхүүгийн тайлбар мэдээлэл гэх зэрэг. Яг үнэндээ эдгээр нь С1-ийн Focus мэдээллийн хөтөлбөр, сая хаагддаг zaluu.com-с ямар ч ялгаа байхгүй хэрэг юм. Бараа үйлчилгээний худалдаагаар бол нэгнээс юм аваад нөгөөд үнэ хүргэж зардаг ченжүүд л гэсэн үг.

Монгол HD ТВ-ийн нэг залуу твиттер нь жишээ нь хэвлэл мэдээлэл (ТВ салбарыг л хэлсэн байх) нэг өдөрт л 100 сая төгрөгийн хулгайг бусдаас хийж байна, гэхдээ энэ тоо бол их дарсан "даруухан" тоо гэж жиргэж байна билээ. Нэг хэсэг эх сурвалжийг нь солиод интернэтээр хаа сайгүй хулгай хийдэг нь арай гайгүй болоод эх сурвалжтай нь "хусдаг" болоод заншил болох нь. Академик ертөнцөд болдог хулгайнуудын эдгээр жишээнүүд, надтай тохиолдсон энэ явдлуудыг блог дээрээ би бичиж л байж нилээд дээхнэ.  

Үнэндээ бол саяхныг хүртэл дээр дурдсан хэвлэл мэдээллийн эрээвэр хураавар бүтээгдэхүүнүүд нийгэмд асар их хэрэгтэй байсан уу гэвэл байсан юм аа. Олон уургальч үзэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон эх сурвалжийг нэгтгэсэн нэг суваг гэх мэт. Одоо Монголд маань мэдээллийн буюу сэтгүүлзүйн хатуу дэд бүтэц нь дэлхийн шинэ технологийн чиг хандлагаас нэг их хол дутахгүй хөгжөөд байгаа боловч агуулга буюу контент үйлдвэрлэл тал дээрээ холоо хоцорч явна. Чухам үүнээс болж зохиогчийн эрх буюу оюуны бүтээлийн хулгай, хэрүүл маргаан тасрахаа болиод удаж байнам. Нэг нөхрийн 2 өдөр сууж бичсэн нийтлэлийг нь нэг сонин ямар ч зөвшөөрөлгүй (мэдээллийн эх сурвалж тавихийг яриагүй бөлгөө) байнга тавиад суугаад байна гэдэг нь бичвэр бичигч нөхөр хэн ч мэдэхгүй 5 нөхрийн цалинг өгөөд сууж байгаатай агаар нэгэн. Түүнчлэн интернэт, ялангуяа сошиал медиагийн энэхүү эрин үед мэдээллийн анхдагч эх сурвалжууд нь өөрсдөө үзэгч, сонсогч, уншигч нартай шууд холбогдох сувгуудтай аль хэдийн болчихоод байна. Одоо энэ УИХ-ийн хэд нь твиттер хаягтай, хэд нь идэвхтэй хэрэглэж байна гээч? Улаанбаатарчуудын хувьд хамгийн их асуудалтай байдаг хотын асуудлуудын талаар хотын дарга нь, НИХТөлөөлөгчид нь даргатайгаа, дүүрэг болгон, бараг аймаг болгон өөрсдийн цахим хуудас, твиттер, фэйсвүүк хуудас нээж түүгээрээ дамжуулан холбоотой бүх мэдээллээ хүргэж байна.

Хэвлэл мэдээллийн хувьд эдгээр мэдээллийг түрүүлж олон нийтэд хүргэх, эсвэл гарсан мэдээллээс нь илүү чанартай дүгнэлт хийсэн мэдээлэл, бичвэр хийж байж л үнэ цэнэ буюу нэмүү өртөг үүсэх учиртай мэт. Нэг “одоос” жишээ нь нэг дагагч нь твиттерээр дамжуулан та үнэхээр тэр өдөр тэгсэн юм уу гэж асуугаад нөгөөх нь хариулж байвал “эрэн сурвалжлах сэтгүүлзүй” асар хүнд байдалд орж буй нь тэр. Бүр цаашилбал тухайн салбарын мэдээллээр дагнасан сайтууд болон бусад сувгууд ч төрөлжөөд эхэллээ. Ийгл мэдээллийн суваг, Music Box, спортын сувгууд, мэргэжлийн холбоодын вэбсайтууд гэх мэт. Өөрөөр хэлбэл энэхүү хандлага болон сэтгүүлч нарын сул байдал нь “мэдээлэл түгээгч нөхөр” хэвлэл мэдээллийн сувагт өөрсдөө мэдээллээ бэлтгэж, форматалж өгдөг буруу зуршил руу тэр чигээрээ явчих бий дээ. Өөрөө өөрөөсөө асуулт асуугаад хариулаад гаргачихсан ярилцлагууд зөндөө байна. Тэгвэл юун мэргэжлийн, бие даасан, хараат бус сэтгүүлзүй болох билээ! Ингэвэл нөгөө хэвлэл мэдээлэл гэдэг салбарын нэр хүнд ганхах аюултайгаас гадна урт  хугацаанд бизнесийн хувьд оршин тогтнох эсэх асуудал босох нь дамжиггүй.

Урт хугацаанд тогтвортой бизнес хийхийн тулд сэтгүүлч нар маань хаа сайгүй “бэлэн байдаг”, “хэн ч мэддэг” буюу дурын хүн төвөггүй олоод авах боломжтой мэдээлэлтэй зууралдахгүй, бүр зугтах ёстой юм шиг. Хүмүүсийн сонсоогүй, хараагүй, бодоогүй, уншаагүй, төсөөлөөгүй мэдээллийн эрэлд гарч, цогц дүгнэлт судалгааг хийж, үйл явдал болоод өнгөрснийг “шууд дамжуулах” бус яагаад болов, яаж болов, аюул осол бол дараа нь яаж урьдчилан сэргийлэх вэ, ирээдүйн чиг хандлага гэх мэтийн агуулгын үндэс язгууртай ноцолдвол мэргэжилтэн, ган үзэгтэн, өөр юу юу ч билээ мундаг цолоор дуудуулах учиртай бус уу? Түүнээс бус уулзсан хүн болгоноо уйлуулдаг, эсвэл өөрөө дагаад уйлчихдаг сэтгүүлч түүчээ нь лав биш байх аа энэ салбарын хувьд гэж хувьдаа бодох юм.

Нэмүү өртөг шингэсэн сэтгүүлзүйн мэдээлэл тун удахгүй бодитоор үнэлэгдэх цаг ирэх бөгөөд энэ хирээр тухайн байгууллагын бизнесийн үнэ цэнэ өсөх болно. Үүний тулд л сэтгүүлч нар захиалгаар болон бусдын даалгавраар бус зоригоороо болон мэргэжлийн ёс суртахуун, сэтгэлээр ажиллаж бие биенээсээ ялгагдахыг хичээвэл уул нь.

Гэхдээ нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ч өөрсдөө асуух ёстой. Тэр нь тухайн байгууллагууд өөрсдөө үнэхээр чадвар муу сэтгүүлчид авч ажиллуулаад байна уу, аль эсвэл сайн сэтгүүлч нараа бүрэн дайчилж ажиллуулахгүй, ажиллуулах боломж өгөхгүй аргамжаад байна уу гэж?!

Robert-ийн бичлэгтэй холбоотой комментууд дээр нь хүмүүс мэргэжлийн хувьд энэхүү асуудлуудыг хөндсөнийг ойлгож буй ч хэвлэл мэдээллийн салбарын бизнес загвар яг ямар байх ёстой цөөнгүй асуусан байна билээ. Нэмүү өртөг шингэсэн сэтгүүлзүйг бүтээхийн тулд сайн сэтгүүлчид хэдэн төгрөгийн цалин өгч чадах вэ, тийм компани хир олон вэ гэдэг нь чухал мэдээж. Нөгөө талаас нэмүү өртөг шингэсэн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг Монголын масс үзэгч, сонсогч, уншигч нар маань хүлээн авахад бэлэн үү, эсвэл ердөө л нөгөө нь хов жив, бусдын бөгс бөөрний явдлаар л оюуны цангаа юун амархан тайлагдаад ханачих уу гэдэг нь бас л том асуултын тэмдэг юм даа. 

7 comments:

Frank said...

Миний бодлоор сэтгүүлчийг хамаарч байгаа редакц, байгууллага нь захиалгат, хараат сэтгүүлзүйг бүтээгээд байх шиг. Өөрөөр хэлбэл ур чадвараа гаргах боломжгүй болтол нь боомилж ашиг сонирхолын зөрчилд автсан орчин бүрдүүлсэн мэт санагдаад байдаг юм.

Anonymous said...

Юуны төлөө сэтгүүлзүйг хийх ёстой гэж гэдэг асуулт өнөөдөр зүй ёсоор тавигдах биз дээ. Мэдээлэл дамжуулах мөн чанар нь алдагдсан. Тэгэхээр сууриараа өөрчлөгдөх учиртай, харин яаж гэдгийг л томьёолох, түүнийгээ монгол сэтгүүлчдэд дуулгах хэрэгтэй байх аа. Одоо бол хуучин нь шинэ технологио, цаг үеэ, хувьслыг ойлгохгүй, шинэ нь дөнгөж дасалцаж байгаа болохоор блог-сэтгүүлзүйгээ ялгахгүй нэг тийм завсар байгаад байна гэж бодоод байгаа

DR.VINOD RAINA said...

FROM: DR.VINOD RAINA
Хирананданий эмнэлэгт хандах.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо барин hiranandanihospiitals@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу ($ 450,000usd.)
Бидний Бөөрний улмаас манай клиникт бөөрний дутагдал хэрэгтэй байдаг.
TEL: 912324763511.
hiranandanihospiitals@gmail.com

Unknown said...

Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай.

Имэйл: birothhospital@gmail.com
Whats програмын дугаар: +33751490980

Сайн сайхныг хүсье
МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
DR MAXWELL

Miss Joma said...

Энэ хоосон АТМ картын талаар би нэлээд удаан сонсож байсан бөгөөд миний эргэлзээ төрж байсан тул би огт сонирхолгүй байсан. Нэг өдөр би RICK HACKER WORLD хэмээх хакердсан залууг олж илрүүлтэл тэр үнэхээр сайн хийж байгаа юм. Буцаад буцаж ирэхэд би The Blank ATM картын талаар асуусан юм. Хэрэв энэ нь ажиллаж байгаа эсвэл Бүр Бүрэлдэж байгаа бол. Тэд надад Тийм гэж хэлсэн бөгөөд үүнийг картыг анзааралгүйгээр санамсаргүй мөнгө олох програмчлагдсан програм бөгөөд үнэгүй онлайн худалдан авалт хийхэд ашиглах боломжтой. Энэ нь цочирдом байсан бөгөөд би эргэлзээтэй хэвээр байв. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Үүнийг найдаж, залбирах нь хуурамч биш байсан. Нэг долоо хоногийн дараа би картаа аваад хамгийн ойрхон АТМ машиныг туршиж үзлээ. Энэ нь ид шид шиг ажилласан. Би 5000 евро авах боломжтой байсан. Энэ итгэмээргүй байсан. Одоогоор би ямар ч дарамт шахалтгүйгээр 100,000 еврогийн АТМ картыг захиалдаг. Би яагаад үүнийг энд илгээж байгаагаа мэдэхгүй байна, энэ нь санхүүгийн тогтвортой байдалд байгаа хүмүүст туслах болно гэж би бодож байна. хоосон АТМ миний амьдралыг үнэхээр өөрчилсөн. Хэрэв та тэдэнтэй холбоо барихыг хүсч байвал имэйл хаягаа эндээс авна уу: rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp: +1 (519) 900 4925.

Miss lummom said...

Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол та юу хийхээ мэдэхгүй байгаа тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Бид таны бөөрөнд тохирсон үнийг санал болгоно. Миний нэр (Др Коллинс) бол фенологич юм. UBTH эмнэлэгт. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол манай имэйл хаягаар холбоо барина уу: Doctorcollins3@gmail.com Эсвэл

perez turner said...



GET RICH WITH THE USE OF BLANK ATM CARD FROM
(besthackersworld58@gmail.com)
Has anyone here heard about blank ATM card? An ATM card that allows you to withdraw cash from any Atm machine in the world. No name required, no address required and no bank account required. The Atm card is already programmed to dispense cash from any Atm machine worldwide. I heard about this Atm card online but at first i didn't pay attention to it because everything seems too good to be true, but i was convinced & shocked when my friend at my place of work got the card from guarantee Atm card vendor. We both went to the ATM machine center and confirmed it really works, without delay i gave it a go. Ever since then I’ve been withdrawing $1,500 to $5000 daily from the blank ATM card & this card has really changed my life financially. I just bought an expensive car and am planning to get a house. For those interested in making quick money should contact them on: Email address : besthackersworld58@gmail.com or WhatsApp him on +1(323)-723-2568