Sunday 22 June 2008

Art of communication

Views

“Дольдогнох урлаг”

Өнөөгийн нийгмийн сөрөг тал, сонгуулийн хэнээрхэлд стрессдэж, нервтсэн ууртай орчуулагч лав ингэж орчуулахад би лав гайхахгүй дэг. Манай нийгмийн дийлэнх хэсэг нь бусад хүмүүс өөрийнх нь үгэнд үг дуугүй ордог, хэлсэн болгоныг нь зөвшөөрдөг тийм хүмүүсийг сайн хүмүүс, сайхан хүмүүс гэж дүгнээд байх шиг. Нөгөө талаасаа зарим нөхдүүд “сайн хүн”, ”сайхан хүмүүс” болохын тулд хууль бус, зарчмын бус, хүнлэг бус, ёс суртахуунгүй зүйлсийг шууд болон шууд бусаар нь хийж байгаа нь манай нийгэмд түгээмэл үзэгдэл болоод байгаа юм уу даа л гэж харагдаад, мэдрэгдээд байгаа юм даа. Одоо жишээ нь энэ сонгуульд нэр дэвшээд яваа барилгачин, барималчин, балинчин, бөхчин гаруудын хэлж ярьж буй юмнуудыг нь сонсох гэхээр элгээ гамнаад байх юм. Хэдийгээр хэнбугай ч сонгуульд нэр дэвшин, сонгох ба сонгогдох эрхтэй болов ч бие биенийгээ ингэж гүжирдэн гүтгэж, үгээр байлдаан хийж, тэрэндээ хэдэн тэрбум төгрөг зарцуулах хэрэг юу байсан гэж? Гэнэтхэн эх орны хүү, охин болж, гэнэтхэн ард түмэндээ жигтэйхэн хайртай болохын оронд одоо хийж байгаа ажлаараа их хуралд нэр дэвшсэнээс илүүтэйгээр энэ нийгэмд тус болохоо мэдрэхийг хүсэхгүй юм зарим хүмүүс маань. Тэгээд тэрийгээ тайлбарлахдаа бараг хүн болгонд шахуу улаан цагаан доль цохихыг нь харахаар бурхан гомдмоор юм. Чингэс хаан тэднийг дээрээс хараад “Oh, shit” гээд л сууж байгаа байх даа зайлуул.

Хувийн амьдрал ч бай, хувьсгалын ажилд ч буй ялгаагүй ёсзүйн зарчим ч байдаг юм уу (code of ethics), харилцааны соёл, бие биенийгээ хүндлэх, тус болохгүй юм аа гэхэд гай болохгүй явахыг бие биедээ зааварласан, чиглүүлсэн систем байдаг шүү дээ. Нэг нөхрийн далбаан дор дэрвэн явж байж насаа элээх гэж байгаа хүмүүс шиг овилгогүй аашлан өчигдөр за гэсэн зүйлсээ өнөөдөр үгүй гэж хэлэн “нохойтох” овоо муу гаруудыг хааяа ч болтугай өөрсдийгөө дотроосоо биш гаднаасаа “толинд харж” үзээсэй билээ гэж боддог юм. Иймэрхүү гаруудыг хамгийн арчаагүй, дэндүү хямдхан биеэ үнэлэгчээс долоон дор хүнтэй зүйрлэхэд ч дэндүү гоёдмоор.

Гэхдээ нөгөө талаас хүмүүс яагаад ийм болоод байна гэдгийг харж үзвэл бас өөр дүр зураг гарах байх. Би бодоод байдаг юм. Иймэрхүү арчаагүй нөхдүүд ямар нэгэн зүйлээрээ тэр бөгсийг нь долоогоод байдаг хүмүүстээ барьцаалагдчихсан байдаг байх гэж. Эсвэл тэр хүнээс, тэр группээс холдох л юм бол өөрөө бие даан амьдрах ямар ч чадваргүй, өөртөө итгэлгүй, хамгаалалтгүй болчих учраас л үхэн хатан байгаа байран дээрээ хонгоо хорстол эргэлддэг буй заа гэж таамаглал дэвшүүлж байна. Ингэж явах бас авъяас байх шүү. Тэдгээр хүмүүсийг бас ингэж явуулж, удирдаж, хурууны үзүүрээрээ хөдөлгөж чадаж байгаа нь бүр агуу авъяас шүү! Гэхдээ цаана нь хэдэн халтар бохир мөнгө байхгүй тохиолдолд шүү дээ. Хир баргийн хүмүүс ийм зан гаргаж удаан явахгүй байх гэж бодож байна, ялангуяа бидний үеийн залуусын хувьд.

Тэрнээс биш жинхэнэ “Art of communication”-тай хүн гэвэл хамгийн гол нь жаахан ч гэсэн хүний үнэртэй, улаан цагаан хоёр нүүргүй, цуг явж байгаад нэгнээ араас нь түлхдэггүй, жаахан овилгогүй зан гаргах гээд байгаа нэгнээ эвтэйхэн зөв зам руу оруулаад ичээчихдэг, хэлэх гэсэн, хийх гэсэн юм аа түс тас хэлээд хийчихдэг, нэг тийм ноён нуруутай хүмүүс байдаг даа харахад нэг Озеки Кайо шиг:)

Бидний харьцдаг хүн болгон өөр өөрийн гэсэн ялгаатай түлхүүртэй болов ч тэр түлхүүр болгонд нь нэг бодгал тааруулж харьцана гэвэл түлхүүр тааруулан байр ухдаг хулгайч шиг болох бус уу. Харин хүн болгоны түлхүүр нь аливаа байгууллага, хувь хүний эрхэм зорилго, хүн чанар, мөс жудаг, хүндлэл, шударга бөгөөд зарчимч, ил тод байдал гэдэг том өргөн хаалганд заавал таардаг байх ёстой. Тийм нэгэн “зарчмын” түлхүүрээр бид энэ нийгмийнхээ хаалгыг хааяа ч гэсэн цоожилж байхгүй бол дурын баагий нар орж ирдэг хогийн сав боллоо шүү дээ! Тийм түлхүүр байхгүй, тийм түлхүүр бүхий цоожоор өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй байгаа нохдуудыг хашааны гадна байлгавал зохистой.

Энэ бичлэгээрээ би үеийнхээ залуучууддаа юу гэж уриалах гээд байна вэ гэвэл “Guys, do not be an ass kisser! Just be the man!”

4 comments:

Anonymous said...

Neeree shuu 21r zuunii zaluusaa, uuniig unshaad negiig bodno biz. Bid shuumjlehdee gol ni bish ulger jishee uzuultsgeeye. Vinzo taalagdlaa.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Зөвхөн залууст хамаатай юмуу? Хүйсээр ялгаварлах үзэлтэн болчихвоо :D

Долигонох = Хэтэрсэн хүндлэл:
Албан тушаал бол байнгын юм биш шүү дээ, өнөөдөр ямар ч сайд, дарга гуай бай 06.30-нд амбаардуулж болно. Залуу сэтгэлгээтэй хүмүүс харин үүнийг хүлээн зөвшөөрдөггүй нь овоо доо.

Ахмад настангууд ялангуяа гуайлуулах хүсэлтэй байдаг юм шиг байгаа юм. Заримдаа ах, та г.м. үг хэрэглэхгүй бол хялалзаад байдаг хүмүүс байж л байдаг юм. Өөрөө - гэдэг үгийг овоо сайн хэрэглэж сурах - төлөөний өөр үг зарим хүнд хэрэглээд neutral хэлбэрээр асуудлаас гарах боломжтойг мэдрээд байгаа :)

ganga said...

дарга болох өвчин нийгмийн гоц халдварт эмгэг болоод байгаа нь гунигтай. Өөр өөрийн мэддэг чаддагтаа мэргэшээд урдах ажлаа сайн хийгээд байхад илүү таашаал авна, илүү бие даасан байж илүү амжилтад хүрнэ гэж боддог залуус олшрох байлгүй дээ. Блогоор чинь анхудаа орлоо, сайхан блог байна. Амжилт хүсье.

gegeen said...

hehe, australia-s handsan handaltuud lag olon genee, hehe. za yamar ch baisan olgood avchihaar hed heden sanaanuud baina. mujik eriin amnaas l unahuits ug baina daa, hehe. ulger duurail uzuuleed baij dee. amjilt!

gegeen.com