Friday 5 September 2008

TNN

Views

Тэнүүн

Linkin Park-ийн хамгийн анхны цомгийг авч сонсож маш сонин мэдрэмж авч, аюумшигтай их эрч хүч, энерги авч байсан нь нилээд хэдэн жилийн өмнө билээ. Яг тийм нилээд хэдэн Red Bull уучихсан юм шиг энергийг Rapper TNN-ийн гурван дууг сонсоод авдаг байна шүү. Хоёр орчим жилийн өмнө Хятад, Хонг Конг руу албан ажлаар цуг явж энэ залуугийн нуруундаа хийлгэсэн Чингисийн тамга шивээсийн гэрч болж байсан юм. Шивээс хийлгэснийхээ дараа хэсэг халуурч зовсон. Ийм юм хийх гэж бэлдэж байсан юм байна. Би энэ Чингисийн тамганы хээнд хэдий дуртай ч ингэж шивээс хийлгэж зоволгүй яг ийм зурагтай пудболка аваад л өмсөх байсан. За тэр ч яах вэ. Дууны үг нь шулуун бөгөөд магадгүй хэт бүдүүлэг тул насны хязгаар заахаас гадна тойруу буюу ёжилж хэлж байгаа утгыг нь ойлгох хүмүүс сонсохгүй бол Mother гэдгийг ээж гэж орчуулснаа аав гэхийг Motherfucker гэж орчуулдаг залуус шиг томоос том асуудалд орох бий вий.

Монголын минь нутаг дэвсгэрийг өөрийн болгоод вэб дээрээ тавьчихсан байгаа тэр өмнө зүгийн зүггүй гард зориулаад нэг саак дуу хийгээч хөө. Хужаа нарыг одоо нигерүүд хар яриандаа юу гэж дууддаг юм бол доо. Ийм дуу гаргавал нилээд хурдан нийтэд түгэнэ байх гэж тааж байна. Зөрүүлээд манай талын нэг нөхөр маш гоё үзэсгэлэнтэй газрын зураг урласан байна билээ.

Хүний авъяас ил болон нуугдмал хэлбэрээр байдаг юм шиг байгаа юм. Миний далд авъяас хэдний ямар Балжинням, Дашнямтай нартай өдөр яаж гарч, юу хийж алах бол оо? Kкк. Киви чамд амжилт хүсч байна гэдэг шиг Тэнүүн, чамд амжилт хүсье!

3 comments:

Anonymous said...

Red bull уугаад ч сэргэхгүй байгаам наа 3 дууг чинь сонсоод үзий да :).

Хэхэ тэр газарын зурагны тухайд бол "Засс яасан сүртэй сүрлэнүүд вэ.
Хятадын нэг худалдааны сайт л байлээ. Албан ёсны сайт биш. Хятад улсын албан ёсны баримт биш. Тэглээ гээл аль нэг газарзүйн мэдлэг боловсролгүй гар зурсан болгонлуу улс орон маань уулгамч авгай шиг дайраад байвал юу болхын.

Зүгээр тэр сайтруул гадаад хэргийн яамнаас албан бичиг бичээл болох асуудал. Ингэж дээр дооргүй галзууралдаад бид хятадын харяанд орчих боломжтой гээд байх шаардлага байхгүйшд. Сэдэл өгхийн л нэмэр." гэж ирээл тэр өдөр бөөн юм болж билээ. Харин дараа нэг өглөө С1-ийн Амараа манайхан буцаагаал газарын үураг дээр Хятадыг оруулаал Монгол гэчихгүй юү тэгүүл бас тэд нар ямар хандлагатай байхнуу харкуу юу гэжээсийн.Тэр биелэлээ олчиж дэ хэхэ.

Блог чинь таалагдлаа.

gegeen said...

Red Bull chini teruuhen tendee l jaahan idevhjuuleed jinheneesee energy, nohon sergeelt ogdoggui yum bishuu. hehe, duu, kino geh met sonin sonin yumnaas erch huch avah tohioldol ch zondoo shuu.

Anonymous said...

Би яг 5 хоногийн өмнө энэ нийтлэлийг уншаад ямар ч коммент үлдээлгүй гарсан юм, учир нь TNN гэж огт сонсож байгаагүй болохоор тэр байх.Харин хачирхалтай нь яг тэр уншсан оройгоо TNN-тэй танилцсан юм, манай монголчууд чинь үнэхээр цөөхөн гэдэг нь алхам бүрт мэдэгддэг шүү...
Би нэг зүйлд их баярласан яагаад гэвэл танилцахдаа би тэр хүнийхээ талаар мэдээлэлтэй болчихсон байсан.