Saturday 28 February 2009

Smelly headed dumps

Views

Ялзарсан тархитай хогнууд

Сар шинэ, шинэ хүн энэ тэр гээд л овоо “наастиртай” төв замаар машинаа барин явж байтал урд явж байсан суудлын цагаан тэрэгний зорчигч уу, жолооч нь уу цонхоороо нилээд том ундааны саваа юу ч болоогүй юм шиг шиддэг юм даа. Шинэхэн жолооч ард нь явж байсан бол бараг аваар гаргахаар нөхцөл үүсч байгаа юм авто зам дээр. Яаж чадаж байна аа гэж би гайхаад гайхаад үнэхээр бараагүй. Ундаа, усаа уугаад, сайхан машинтай гудамжаар салхи татуулан явж байгаа тэрхүү эрхмийн тархи хогоо хогийн саванд үгүй юм аа гэхэд зогсож байгаад ядаж бусдын нүдээс далд, бусдад саад болохгүйгээр хаях тухай бодох чадваргүй ялзарсан байж. Энэ дурак ямар юмаараа, ямар чадвараараа машин тэрэг авч унасныг бас их гайхаад байгаа юм. Үнэхээр хэлэх муу үг ч олдохгүй юм. “Жаахан” муухай ааштай нэгэн автобусны кондукторт шавь орж жаахан муу муухай үгс, хараал, ерөөлөөр үгсийн сангаа баяжуулахад буруудахгүй мэт. Энэ төрлийн үйлдлийг замын хөдөлгөөний хүнд гэмт хэрэг болгон хуульчлан чандлан мөрдүүлбэл зохилтой.

Тэгсэн айлд ороод гараад явж байтал дахиад дээрээс пад хийтэл унтраагүй тамхины иш, жаахан байж байгаад тас хийтэл хог дүүрэн уут дээрээс унаж байна лээ. Хэдхэн сарын өмнө ашиглалтанд орсон шинэхэн байрны гадаа шүү дээ. Шинэ байранд орж байгаа хүмүүсийг овоо хотжиж, соёлжсон, “шинэ” Монголчууд дийлэнх нь байгаа байх гэсэн чинь үгүй шүү. Ёстой чанаргүй баригдсан тэрхүү барилгатайгаа таарсан нөхдүүд байгаа бололтой. Хогоо гэгээн цагаан өдөр (шинийн тэдний билэгт сайн өдөр энэ тэр гээд бичихээ болъё доо) цонхоороо шидэж байгаа нөхдүүд үнэндээ өрөөн дотроо гурав алхаад л хогийн савандаа хүрэх, таавчигаа өмсөөд дахиад цаашаа тав алхахад л коридорт нь байх хогийн бункертээ хүрэх боломжтойг мэдэхийн дээрээр мэдэж байгаа байлтай. Эдгээр дураакуудын тархинаас гадна бас хөл нь ялзарчихсан юм биз дээ. Шинэ байранд дотор амьдрахаас илүү цэвэрхэн хүрээлэн буй орчинд амьдрах ёстойг ухаарахгүй байгаа нь үнэхээрээ өрөвдөлтэй бөгөөд жигшүүртэй. Тэгсэн мөртлөө аягүй л бол өрөөгөөрөө дүүрэн хүүхэд цувуулчихсан ичих ч үгүй агаарын бохирдол энэ тэр гэж хээв нэг ярьдаг тэнэгүүд байгаа даа.

1-р төрөхөд буй гэргийгээ эргэхээр оройхон очоод манаач өвөөгөөс зөвшөөрөл аван хашаагаар орж байтал байшин тойроод дүүрэн ууттай хогнууд. Энэ хаанаас гарч ирдэг юм бэ гээд гайхаад асуутал өвөө харин өөдөөс “Энд хэвтэж байгаа хүмүүс орой болохоор хогоо цонхоороо шидчих юм. Хэлээд хэлээд бүр эмнэлгийн захиргаанд уламжлаад хүртэл дийлдэггүй” гээд гунигтайгаар надад тайлбарлаж билээ. Жирэмсэн, хорвоо дэлхийд нялх үрээ төрүүлэх гэж буй ариун дагшин эхчүүд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл бүхий хогоо өрөөндөө, жорлондоо хаяхыг хүсэхгүй ингэж цонхоороо шидэн барин аягладаг гэж сонсоод үнэхээр хэлэх үг олдоогүй зүгээр л өөрөөсөө ЯАГААД гэж удаанаар асууж билээ. Монгол минь хөгжих болоогүй байна оо. Ёс суртахуунаа байг гэхэд энгийн соёлтой, өвчин зовлонгүй, эрүүл нийгэм байгуулахад дахиад нэг байтугай хэдэн үе шаардах нь дээ гэж бодон өр зүрхэндээ бараг уйлж байна би яг одоо.

5 comments:

Жаргалсайхан said...

Хүмүүсийн ухамсар ингэтлээ доройтчихоод байгаа шүү дээ. Одоо тэдний үр хүүхэд нь аав ээж шигээ аяглаж аашилна гээд боддоо хэхэ.

Тэгэхээр үр хүүхэддээ зөв хүмүүжил өгч байж л энэ муу зурши алга болох байхдаа. Гадаад хүмүүс хэрэглэсэн зүйлээ бариад хаялгүй босоод явдаг бол монгол хүн өшиглөөд ураад тасдаад хөл бөмбөг хийгээд л явдаг гэж байгаа.
Аав, ээж, ах эгч шиг нь хүн түүнийг цэвэрлэдэг гэдгийг ойлгох байгаан ядахдаа л тэр эргээд бидний эрүүл мэнд, эргэн тойронд маань муу үзэл сурталыг бий болгосоор л байдаг даанч дээ нээрээ

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Толгойгоо сэгсэрсээр байтал салж унах шахаад байхаар нь мангар юм шиг маасайтал инээж сурах санаатай сэтгэл судлал сонирхоод байгаа шүү. Smelly ч биш бүр Rotten гэвэл таарах гарууд хаа сайгүй л байна шүү дээ.

Хэрэндээ л түнэр харанхуйд ганц ч гэсэн лаа асаагаад явахад үлээх салхи ч ширүүн юм даа. Ер нь үе үе толинд харсхийгээд л өөрөөсөө, орчин тойрноосоо эхлээд л өөрчилж явах хэрэгтэй юм билээ.

Хэдэн үе гэдгийг нь цөөн байлгахын төлөө л байх хэрэгтэй юм болов уу?

Unknown said...

Өндөр хөгжилтэй орнуудад сурдаг хэд хэдэн найз нартайгаа сая хэд хоног цагаан сар, бууз, ууцны мах мөрөөдөсхийн чатлалаа. Тэгээд бас өөрсдийн юу юу хийж, юу сурч байгаа зэргээ, Монгол дахь өнөөгийн нийгэм улс төрийн байдал гэх мэт сэдвүүдээр санад бодлоо солилцсон юм. Гэтэл нэг юмыг л дахин дахин яриж байх юм. Бүгд л сургууль соёлоо дуусгаад яаж ийж байгаад тэндээ үлдэх хүсэлтэй байх юм гээч. Нэг бодлын тэдний зөв ч юм шиг. Үр хүүхэдтэй нэгэн нь үр хүүхдээ хорт утаанаас хол, эрүүл мэндийг нь бодохын сацуу боловсролыг нь бодож байна. Гэтэл зарим нь хурдхан буцаж очоод нийгэмд байр сууриа олоод эх орныхоо хөгжил дэвшилд өчүүхэн ч гэсэн дусал нэмэр болох тухай бодолтой явцгааж байна. Ер нь Баабар ахын хэлдэг үнэн юмаа. Бид бүгд хөдөөнийхөн. Хотжих гэж үйлээ үзэж яваа гэж... Гэтэл тэр эрдэм номоо сураад буцаад очиж байгаа нөхдөд Reverse culture shock гэгч айхтар хатуурхалыг аль болох үзүүлэхгүй, өөрийн эх орноо жигшиж зугтах үзэл төрүүлчихгүй юмсан гэж сүүлийн үед бодох боллоо.

Anonymous said...

Хэлээд юу гэх вэ энэ танхай балмад хэт бүдүүлэг харанхуй хүмүүсйиг заримдаа бүр тэвчихгүй юм. Ядаж мэдлэг боловсролгүй юм аа гэхэд соёлтой хүнлэг байгаасай гэж бодном.

Баярмаа.Т said...

Нйит хїмїїсийн ухамсарыг тэр чигээр нь єєрчлєх хэрэгтэй байгаа юм. Хичнээн ухуулаад, заагаад, учирлаад нэмэргїй байх. Миний бие їїнд маш их санаа зовж явдаг. Энэ талаар дорвитой зїйл хийх хэрэгтэй, хувь нэмрээ яаж оруулахаа харин сайн мэдэхгїй юмдаа.