Views
Эрх чөлөө
Эрх чөлөө гэж юуг хэлэх вэ, тэрхүү эрх чөлөөгөө та бид хүссэн
хэмжээгээрээ эдэлж чадаж байна уу? Би лав дэндүү их эдэлж байгаа гэж
хэлнэ. Харин асуудал юунаас эхэлж үүсч болох вэ гэхээр чи би аль нь илүү эрх
чөлөөтэй вэ гэдэг маргаанаас, зөрчилдөөнөөс, өрсөлдөөнөөс. Тийм ч учраас хууль,
дүрэм, журам үүсээд яваандаа ёс суртахуун, төлөвшил болоод, бүр яваандаа ёс
заншил, уламжлал болоод байсан юм шиг байгаа юм. Өнөөдөр машин барьж яваад яг
ижил дөрвөн тохиолдолтой тааралдлаа. Машины зогсоол булаацалдаж байгаа байдал,
гэрэл дохио дээр урдуур дайран гарч байгаа байдал, 3 машины зай дээр 1 машин
хөндлөн тавьж байгаа байдал. Том жийптэй залуу эксэлтэй өвөөг миний зогсоол
дээр зогслоо, дайрч орлоо гээд зодох шахаж байсан бол үнэхээр ухраад зогсох гэж
байсан зогсоол руу хулгайч нохой шиг арын машин нь дайран орж байгаа байдал.
Тэрийг нь хараад би тэвчихгүй очоод наад машин чинь машин гарахыг хүлээж
байгаад ухраад орох гэж байна шүү дээ гэтэл жолооч залуу хажуудаа эхнэр хүүхэд,
нэг ширхэг замын цагдаатай суулгачихсан энэ ямар хэн нэгний өмчлөөд авчихсан
газар юм уу гээд хээв нэг хэлж байх. Нөгөө сууж яваа замын цагдаа нь ёстой
хувцасны гол байна лээ дээ. Өөрөө цагдаа хүн байна энэ хүн ингэх зөв үү гэсэн
чинь ижил хариу хэлж байна лээ. Тэгэхээр нь би бас жолооч хүн ийм зан авир
гаргаж явж болох уу гэсэн чинь болно оо гэж тэр төрийн тангараг өргөсөн замын
цагдаанцар хэлсэн шүү. Дээрэмчингээс ердөө ялгаагүй санагдсан. Хичнээн сайхан
журам, дүрэм байсан ч энэхүү арчаагүй цагдаа шиг таньдаг хүндээ болохоор дүрэм,
ёс зүйгээ үл хайхран бүдүүлгээр аашилж байгаа бол хэн ч гэсэн сохорын газар
сохор, доголонгийн газар доголон явж чадна даа. Тэгвэл энэ нийгэм хөгжихгүй тул
нэг хэсэг тийм тэвчээртэй, “золиосны” хүмүүс байж гэмээнэ энэ байдлыг баланслан
алсдаа “аятайхан” нийгэм байгуулцах нигууртай юм шиг байгаа юм. Тэр группт би
хааяа орох гэж хичээгээд заримдаа стресс, нервээ барьж чадахгүй болохоор дээр
дурдсан замын цагдаа шиг тэнэг аашлах гээд байдаг болсон байна лээ. Энэ бүхнийг
бүгдийг нь үл тоон чихгүй, дүлий хүн шиг явъя гэхээр амьдрал үнэн уйтгартай
болохоор юм билээ.
Бид бүхэн өнөөдөр хувийн машинтай мөртлөө зорчигчоо зодон дээрэм хийдэг,
монетан бөгжтэй мөртлөө халаас ухдаг, хаустай мөртлөө авилга авдаг, авахуулдаг
тийм л эрх чөлөөтэй “төгс” нийгэмд амьдарч байна шүү дээ. Өчигдөр дэлгүүрээс
хүнсээ цуглуулаад гарч явахад зөрөөд нэг залуу утсаар ихэд чанга ярин явж байна.
За тэр асуудлыг би хөөцөлдөж байгаа. Мэддэг том том хүмүүсээр нь яриулж байгаа
гээд л тэр хавьд цор ганцаараа байгаа юм шиг л утсан дээрээ орилж өгч байна.
Монголд маань ажил бүтээнэ гэдэг нь “том том” хүмүүстэй ярих, тэдний гарыг
хүндрүүлэх болсон гэж үү? Дэлгүүр дотор утсаар ярьж байсан энэ залууг эрх
чөлөөгүй гэж та нар хэлэх үү? Бас нэгэн түүх санаанд орлоо. 2 жилийн өмнө
хөдөө аймгуудаар томилолтоор ажиллаж байгаад замдаа нэгэн аймгийн сумаар дайран
гарсан юм. УБ-т байдаг ТҮЦ-нээс 2 дахин жижигхэн мухлаг дээрээ их том, тодоор
Супермаркет гэж бичсэн байж билээ. Анх инээд хүрч байснаа сүүлдээ супермаркетэд
байх ёстой стандартыг хангаагүй мөртлөө энэ нэрийг ийм зоригтой тавьж байгаа
эрх чөлөөт хувиараа бизнес эрхлэгч залууд “атаархаж” билээ. Шөнө дунд ирээд
гаражаа онгойлгуулах гээд шөнөжин дуут дохиогоо хангинуулж буй тэрхүү жолоочид
тэгж аашлах эрх байгаа хэдий ч тэрхүү гаражны дээр оршдог, ертөнцөд ирээд
хэдхэн хонож буй бяцхан охинд минь шөнө амгалан тайван унтах эрх чөлөө ч мөн
байгаа гэдгийг хуулиар биш тэрхүү жолооч эрхэмийг өөрийг нь нялх хүүхэдтэй
болгож байгаад гэр бүлийн бултаар нь шөнө дунд сигналаар нүдэх үед л ойлгуулах
боломжтой байгаад байгаа яг өнөөдрийн нөхцөл байдалд. Хэлээрээ биш хийснээрээ
гэсэн үг. Ийм зарчмаар манайхан эрх чөлөөг ойлгоод аашлаад байгаа болохоор бие
биендээ бодож байснаас хамаагүй их төвөг учруулаад байгаа хэрэг.
Хэдэн долоо хоногийн өмнө найзуудтайгаа уулзаад орой нь найт клаб орон
электро, хаус хөгжим сонсон кайф авч байхдаа тэнд байгаа залуусын чөлөөт
байдал, сонсож буй, бүжиглэж буй байдлаасаа үнэн сэтгэлээсээ таашаал аван
баясаж байхыг хараад эрх чөлөөг үнэрлэх шиг л санагдаж билээ. Түүчлэн караокед
нилээд халамцуу ч гэсэн өөрийгөө юун тэр American Idol, энэ ертөнцийн
хамгийн шилдэг дуучин хэмээн төсөөлөн нүдээ анин, бичигхээн солгой хоолойгоор
танхим дүүрэн дуулж бусдыг болон өөрийгөө хөгжөөж буй залууг харахад бас л нул
эрх чөлөө амтагдана шүү. Өөрөөр хэлбэл миний хэлэх гээд байгаа санаа нь эрх
чөлөөгөө “зориулалтын” газар нь, бусдад төвөг болохгүйгээр, ижил зорилго,
нэгдэл бүхий группын дотроо, тухайн нөхцөл байдалд тавигдсан шаардлага, хууль,
дүрмийн дагуу эдэлбэл хаа хаанаа шударга бөгөөд аз жаргалтай мэт. Нэгэн бодит
жишээг бас л гэнэт саналаа. Оросын сэтгүүлчийг Японд ажиллаж байхад нь барилгын
хувцас өмссөн залуу хаалгыг нь тогшоод гоёмсог туузаар чимэглэсэн хайрцаг ба
дугтуйтай бичиг өгөөд гарсан бөгөөд хайрцагт 3 өнгийн тансаг саван зурвасын
хамт байжээ. Зурвас дээр “Гудамжинд байгаа муу усны хоолойг шинээр солин гэж
байгаа тул газар өрөмдөн та нөхдийн тав тухыг алдагдуулах гэж байгаадаа хүлцэл
өчье” гэсэн байсан гэдэг. Япон хүний бусдад төвөг учруулах вий гэж эмээдэг
ёсорхог зангийн энэхүү илрэл л чухамхуу эрх чөлөөний дээд хэлбэр гэж би
ойлгодог.
Бидний зарим нөхөд л нилээд хааяадаа л жаахан даврах, байгаа бүх юмаа л
хэтрүүлэх гээд байдаг болохоос биш нийгэм маань, оршин буй хүрээлэн газар маань
өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байгаа гэдэгтэй би санал нэг байдаг. Ямар ч сайн үр
дүн гаргахын тулд саар юм заавал дагалдах ёстойгоос гадна үр дүнд хүрэхэд
тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг гэдгийг өдийг хүртэл явсан туршлагаасаа
машид сайн ойлгож буй. Сайн саарын холимог “package”, цаг хугацааны мөчлөгийг
удирдаж буй жолооч нь та бид бүгдээрээ. Хүсэл тачаал, хүний шуналд хязгаар үгүй
гэдэг хэдий ч хуулиар болон төрөхөөсөө эхлэн олгогдсон эрх чөлөөгөө бултаараа
соёлтойгоор, “харилцан ашигтайгаар” эдэлцгээе. Өөрөөр хэлбэл FREEDOM
SYNERGY залуусаа!
8 comments:
Goyo niitlel baina. Bayarlalaa. Bi yag naadahiig chin bichmeer sanagdaad baidag buguud bichie geed yum saraachihaar oligtoi boldoggui yumaa. Nadad yum bichih aviyas baidaggui bololtoi.
Anyways, Suuliin 1 jiliin dotor nadad Japan-d 2-3 udaa ochih zavshaan tohioldson yum baina. Hediiger bi yag odoo USA-d heseg hugatsaagaar iren end surch baigaa hedii ch, Japand baihad hichneen goyo, ataarhamaar baisan geech. Zarim tohioldold ene Americaas iluu sanagdsan shuu. Yu ve geheer Japan humuust "bushido" gesen neg onol baih yum. Ter ni busdiin erh chuluug zurchihgui, busdad tuvug uchruulahguigeer uuriinhuu erh chuluug edleh, busdad tus hurgej az jargaliig medreh. Ene bol uneheer Japan ulsiin hugjliin tulhuur gej bi boddog. Alivaa hugjil devshil humuun bidnees hamaardag. Manai ulsiin irgen bur uuriin hariutslagaa uhamsarlaad, busdiin erh chuluug hundetgeed, busdad sain saihan uil hiij tusalj chaddaggui yumaa gehed busdad gai bolohguihen shig amidrach surval manai ulsiin hugjil devshild ugui mun ih ahits devshil garna shuu. Chinii heldegeer bas haaya ter mulgui humuus shig aash gargahaas uur gartsgui bolj baisan toldluud nadad zunduu baigaa shu. Gehdee hemjeend ni barij baihiig boddog. Haaya tiimerhuu teneg aash zan, uil hudlul hiij baigaa humuust helie geheer zarim humuus "chi yamar ene ertuntsiin tsagdaa yumuu" gej helj baisan ch tohioldol zunduu. Gehdee bi ter humuusees deer gedgee yamagt mederdeg uchir, bas neg hun ch gesen terhuu busdiin erh chuluug deedlej yavbal namaig bas oilgoj duriah hun garna gedegt itgedeg shuu. Sain uils delgereh boltugai.
Sometimes, you have to take it easy and let them go! I know you can do that cause you are better than them! So, cheer up and do what you have to do for our prosperity.
Cheers,
Bayasaa
Маш зөв сэдвийг хөндөж бичжээ. Би ч гэсэн санал нэг байна. Үүнийг олон хүн уншаасай.
Чиний блогийг байнга уншдаг ч харин анх удаагаа коммент үлдээж байна. Аль ноднин нетээр тэнэж яваад санаандгүй чиний блогийг олж уншсанаасаа хойш завтай үедээ орж шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг уншдаг болсон.
Амжилт хүсье.
Эрх чөлөө гэдгийг замбараагүйтэл гэж ойлгож аваад байдаг шүү манайхан.
Zov sedev hondjee
http://gantulga.wordpress.com
I like it. Tnx Man. Ene sedev mgl-d us agaar shig heregtei sedev. hicheel bolgood oruulbal . Buur alban baiguulga Ih hurliin gishuud tom tom group geed baigaa gazruudad HR -n ded dund shatnii udirdlaguud bolovson huchnuuddee surgalt bolgood oruulaasai gemeer daaanch eniig chuhal gej boddog heden ceo n heden boarder bga bol doo. Oruulchihbal baiguullagiin uur amisgal, ajiltanuudiin ajliin uguuj arai l uur yumiig uzeh uzel n ch hurtel uur bolno gej bodood baidag yum ... Hichneen ih mongoor yamar ch lag barilga barisan ter buhniig urt hugatsaad urgejluulj avh yavah gol huchin zuil n chadvarlag hunleg, shuadarga ursulduh, zuv hunii nuuts iim zuild anhaardag baiguullaga baival yadaj humuus n udur tutmiinhaa amidral ch bas anhaardag bolno baih daa automataar:)
medkuu ee japan-d amidarch bsan huny huvid zarim yum n' avuushtai sanagddag l yum zarim zuil n' TOO MUCH shd, yamarch niigmiin bolovsroltoi bolovsrolgui angi davhragaasaa hamaardag yum shigee, buduuleg japan zaluu zondoo l bdiishd, huuhnuud n' yah ve ugaasaa daruu tolov boholzuur buruu gej bodjiisanch boholzoj bdag uls yum chini. tiim bolhoor JAPAN erh choloony oron bish shuu dee. USA ch erh choloony oron bish, erh choloony oron chini uul n' MONGOL shd bidny huvid, manaihan heterhii buduuleg teriigee beleg tanhai geed oilgotson COOL geed oilgotson gehiimuudaa, gehdee I hope it's getting better in the future.
end neg Baysgalan gedeg zaluu ineed hurgedeg bn shd. Yu gevel huny bichsen yum-g bi yag bichih gej bsiin ch geh shig bicheegui bol duugai l baildaa! 2-3 udaa visit hiisen chi yugaa meddiin!
Uul ni bi bas erh chuluuguu edlesen yumsan...
LMAO!
Vinzo,
no offense to your blog!
Post a Comment