Thursday 2 April 2009

Swearword

Views

Хараал

Хүмүүс уурлаж бухимдахаараа яагаад хараал хэлдэг юм бол оо? Магадгүй ямар нэгэн юм бувтнаж, уурлаж буй этгээд, объект руугаа орилж байж нерв стресс нь тайлагдаж, цусны даралт нь буудаг нигууртай байх. Улс орон болгон хоорондоо хэлэлцсэн юм шиг “үүнд” хэрэглэдэг онцгүй үг, өгүүлбэрүүд байдаг нь үнэхээр гайхалтай. Хамгийн хурдацтай глобальчлагдаж буй талбар ч байж болох юм. Дал орчим жил Оросуудтай нилээд зузаан байсны нөлөөнд Монголчуудын нийтлэг хэлдэг хараал, бухимдлын үг нь орос гарвалтай үг ба гарын салаавч. Харин сүүлийн үед залуус дунд хуруугаа гозойлгохоос эхлээд англиар хальт хараадаг болоод байх шиг байгаа юм.

Хараалд хэлж буй үг өгүүлбэрийн заримынх нь утгыг сайтар бодоод үзсэн чинь үнэхээр аймаар санагдав гэнэт. Жишээ нь: Цусаар урсмар гэдэг нь. Та нар төсөөлөөд бод доо. Тэр хүн нь тэгээд урсаад хэвтэж байна гээд. Харин Тосоор гоож гэдэг нь хараал уу, ерөөл үү гэдгийг бас сайн ойлгохгүй л яваад байгаа. Хараал бол цусаар урс гэдгээсээ аймаар үг болох гээд байдаг? Ална гэдэг үг бол бид нарын хамгийн анхан шатны бөгөөд “элементаарний” хараал болоод хэдэн арван жил болж байна. За тэгээд дундаж настангуудын хэлдэг сонгодог Монгол хараалуудыг цааш нь жагсаавал заяа нь хаясан хулгайч, заяа нь тээглэсэн хар хүүр гээд л. Эргэн тойронд сонссоор байгаад чих дөжирсөн боловч яг тайван суугаад нүдээ аниад утгыг нь бодоод үнэхээр аймшигтай үгнүүд байгаа биз. Заяа нь тээглээд байхдаа яах вэ дээ. Хүүр гэдэг үгийг та нар төсөөлж байна уу? Орчин цагийн залуусын үгний цуглуулгыг энд бичих гэхээр үнэхээр хуруу эвлэхгүй байна.

Эдгээр үгсийг хэлэх яах вэ бүр хэрэгжүүлж хараал хийдэг хүмүүс байдаг гэж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй гэж хэлэхэд тун хэцүү ч бараг бүхий л хүмүүс сэтгэлзүйгээрээ дарамтлуулаад итгэдэг бололтой. Шар сонингуудын зар, ТВ чатуудаар хүртэл хараал хийнэ, ханийн тэнгэр дуудна, үрийн заяа үнэрлүүлнэ ч гэх шиг инээхэд ч хэцүү, уйлахад ч хэцүү зарууд явдаг болж. Ямар үлбэгэр, арчаагүй хөгийн гарууд нь тэдний үйлчлүүлэгчид байдаг бол доо. Хүн төрөлхтөний сэтгэл санааны депрес нь улам хямраад цаашаагаа ер нь шашин энэ дэлхий дээр үүссэн биз ээ. Шашны талаар дээхнэ үед энэхүү бичлэгийг бичиж байсан юм байна. Хараал хийдэг, ерөөл хийдэг лам нар, чаддаг хүмүүсийг нь өөд өөдөөс нь харуулж байгаад ном хаялцуулан бие бие биенийх нь эсрэг өрсөлдүүлэн хамаг ид шидийг нь үзэх юмсан.

Хараалын үгсээ багасгаж ерөөлөөр бие биенээ шидэлцэн явбал ямар вэ? Жишээ нь заяа нь дэлгэр ч гэдэг юм уу. Аягүй бол бие биендээ хэлээд дараа нь ичиж барьж “алиатна” аа. Нөгөө ерөөлгүүлсэн хүн нь ч тэр “За битгий мангартаад бай” энэ тэр гээд. Бид нар ийм л болсон байна шүү дээ.

3 comments:

Bradpetehoops said...

Just want to visit Mongolia a peaceful nation.

buree said...

Харин ч Монголчууд нэг хараалын зэрэглэлээрээ нэг их дээгүүр гарахгүй л байх. Оросууд, тэднийг дагаад хуучин ЗХУ тэр чигээрээ яг орос маягаар өөрийн хэлэнд орчуулж хэрэглэдэг гэж байгаа. Мөн Англичууд ч гэсэн дандаа муухай хараал хэлнэ. Тэр дуу, кино ном бүх газар ил тод... Тэгэхээр бид гадны муухай хараалыг тэр хэлээр сураад хэрэглэдэг тэнэг ч юм шиг. Моодлоод байгаа ч юм шиг... Сургуулийн хүүхдүүд тамхи татаж, архи уухаараа том хүн болсон гэж харагдах гэж байгаа юм шиг санагддаг юм. Харин өөрсдийн хэлээр хэрэглэдэг бол... Даанч хэл гэдэг нь өөрөө байрандаа байхгүй байнга өөрчлөгдөж байдаг болохоор одоо яая гэхэв дээ. Гэхдээ монгол хэл нэг амархан алга болохгүй болов уу гэж найдах юм.

Залуу Маркетер said...

Цагаан сарын үеэр гарсан нэгэн сонин дээр Цэнддоо гийн нэг нийтлэл байсныг санаж байна.

Монголчуудын хэрэглээд байгаа энэ хараал хаанаас хэзээнээс гаралтай талаар бичсэн байсан.

Бид түүхэндээ дайчин, зоригтой байлдаанч ард түмэн байсан учираас Аян дайнын замд хэрэглэгддэг үгс нь хараал болон өдийг болтол хэрэглэгддэг ба Тэдний нэг нь Цусаар гоож гэдэг үг юм билээ. Энэ нь Эсрэг талын дайснаа хараан зүхэж байгаа нэг хэлбэр.

Хүүр гэдэг нь бараг ойлгомжтой байх.

Тэгэхлээр энэ хараалын үгийг хэн нэгэн нь санаан зоргоороо зохиосон бус харин Эрт дээр үеэс бидэнд өвлөгдөж ирсэн амьдарлын маань хэв маяг шиг байгаамда